2019-06-17

Сайн мэдээний асуулт, хариулт

Асуулт: Та нарын нөхөрлөлөөр дамжуулан, Эзэний эргэн ирэлт болон өргөгдөх тухай бодол маань үнэхээр бидний үзлээс гарсан юм байна гэдгийг бид ойлголоо. Тийм болохоор бид одоо Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээж, өргөгдөх ёстой вэ? Энэ талаар арай дэлгэрэнгүй ярьж өгч чадах уу?

Өргөгдөх талаарх ариун хүмүүсийн найдвар нь Эзэн Есүсийн өөрийнх нь үгэнд ерөнхийдөө үндэслэсэн байдаг: “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3). Эзэн Есүсийн үгийг бид үзэл, төсөлөөлөлдөө үндэслэн тайлбарладаг. Эзэн Есүс үүлэн дээр тэнгэр лүү гарсан болохоор хүн төрөлхтөнд зориулж Эзэний бэлдсэн орон байрыг тэнгэрт байх ёстой гэж бид боддог. Иймээс Эзэн Есүс эргэн ирж, биднийг тэнгэр лүү өргөхийг бид хүлээсээр ирсэн. Үүнээс гадна, бид Паулын үгийг онцгойлон хүндэлдэг: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17). Иймээс Эзэн эргэж ирээд биднийг тэнгэр лүү өргөнө гэж бид найдаж эхэлсэн. Өргөгдөх талаар янз бүрийн хүмүүс өөр өөр ойлголттой байдаг. Эзэн ирэхээрээ ариун хүмүүсийг Өөртэйгөө уулзуулахаар тэнгэр лүү өргөнө гэж ихэнх хүмүүс боддог. Ийм байдлаар өргөгдөхөөр бид маш олон жил найдсан билээ. Тэгвэл, өргөгдөх гэж үнэндээ юу вэ? Олон хүн энэ талаар сайн мэддэггүй. Ариун хүмүүс өргөгдөхийн нууц Төгс Хүчит Бурханыг ирэхэд л илчлэгдсэн. Төгс Хүчит Бурхан юу гэж хэлдгийг харцгаая, “‘Өргөгдөх’ гэдэг нь хүмүүсийн төсөөлдөг шиг намхан газраас өндөр газар руу аваачих явдал биш. Энэ бол том алдаа. ‘Өргөгдөх’ гэдэг нь Миний урьчилан тодорхойлолт болон сонголтыг хэлж байгаа. Энэ нь Миний урьдаас томилж, сонгосон бүх хүмүүст чиглэдэг… Энэ нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувьтай хүмүүс бүгд Миний өмнө өргөгдсөн хүмүүс байдаг. Энэ нь туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөшгүй бөгөөд хэн ч няцааж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу дайралт юм. Миний урьдаас томилсон хэн боловч Миний өмнө өргөгдөх болно.” Үг нь махбодоор илэрсэн номын “Зуун дөрөв дэх айлдвар”-аас. Төгс Хүчит Бурханы үг маш тодорхой. “Өргөгдөнө” гэдэг нь бидний боддог шиг газраас агаарт аваачигдаж, үүлэн дунд Эзэнтэй уулзана гэсэн үг биш. Эсвэл тэнгэр лүү хүргэгдэнэ гэсэн үг ч биш юм. Энэ нь, Бурхан үгээ хэлж, ажлаа хийхээр газар дээр ирэх үед бид Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагаж, эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг дуулгавартай дагаж чадна гэдгийг хэлж байгаа юм. Энэ нь Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир юм. Эзэний дуу хоолойг ялгаж чаддаг, Төгс Хүчит Бурханы үгнээс үнэнийг олж, үнэнийг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурхан руу эргэн ирдэг хүмүүс бол ухаалаг охид юм. Тэд бол Эзэнээр “хулгайлагдаж”, Түүний гэрт эргэн ирсэн алт, мөнгө эрдэнийн чулуу бөгөөд учир нь тэд бүгд сайн хэв чанартай, үнэнийг ойлгож, хүлээн авч чаддаг. Тэд Бурханы дуу хоолойг ойлгож чаддаг. Тэд бол үнэхээр өргөгдсөн хүмүүс юм. Тэд бол эцсийн өдрүүдэд газар дээр нууцаар бууж ирээд ажлаа хийх үедээ Бурханы бий болгох ялагчид юм. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх ажлаа хийж эхэлснээс хойш Бурханы илрэлтээр үнэхээр цангаж байсан улам олон хүн Төгс Хүчит Бурханы үгнээс Түүний дуу хоолойг таньсан билээ. Ар араасаа тэд Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрсөн. Түүнтэй нүүр тулан уулзахаар Бурханы сэнтийн өмнө тэд өргөгдсөн бөгөөд Түүний үгийн усалгаа, хоол тэжээлийг хүлээн авсан юм. Тэд Бурханы талаар жинхэнэ мэдлэг олж авсан. Тэдний завхарсан зан чанар цэвэрлэгдэж, тэд Бурханы үгийн үнэний бодит байдлыг амьдран харуулж чадсан юм. Тэд Бурханы баялаг авралыг аль хэдийн хүртсэн. Агуу гамшиг ирэхээс өмнө энэ хүмүүс аль хэдийн ялагч болгуулсан. Тэд анхны үр жимс болж Бурханаар авахуулсан юм. Үзэл, төсөөлөлтэйгөө зууралдаж, Эзэнийг ирээд өөрсдийг нь тэнгэр лүү авч явахыг сохроор хүлээдэг, Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг голдог хүмүүс бол мунхаг охид юм. Тэд бол Бурханд хаягдах хүмүүс байх болно. Тэд гамшигт зовж, уйлж, шүдээ хавирах тавилантай. Энэ бол баримт.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment