2019-05-31



Read More

Magtan duu 2019 “Бурханы удирдлагын ажлын зорилго ” (Praise and Worship)


Magtan duu 2019 “Бурханы удирдлагын ажлын зорилго ” (Praise and Worship) Бурханд 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө бий, Энэ нь үе шатны дагуу гурван эрин үед хуваагддаг. Эхлээд Хуулийн эрин, дараа нь Нигүүлслийн эрин, сүүлийнх нь Хаанчлалын эрин билээ. Бурханы ажил эрин бүрд ялгаатай ч хүн төрөлхтний хэрэгцээтэй уялдан, Бурхантай тэмцэхдээ Сатаны ашигладаг арга залиас шалтгаалдаг. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна. Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны жигшмээр гажуудлыг ил болгож, бүтээгдсэн зүйлсэд сайныг муугаас ялгахыг заан, Бүх зүйлийн Захирагч нь Бурхан Өөрөө гэдгийг мэдүүлж, Сатан бол хүний дайсан, хорон муу, олиггүй нэгэн гэдгийг тодорхой харуулснаар Хүн сайныг муугаас, үнэнийг худлаас, aриуныг бузраас, агууг дордоос ялгаж чадна. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна. Мэдлэггүй хүн төрөлхтнөөр Түүнд гэрчлэл хийлгүүлээч: Хүнд ялзрал авчирсан нэгэн нь Бурхан биш, Зөвхөн Бурхан Өөрөө, бүтээлийн Захирагч л хүнд баяр бахдал, аврал авчрах зүйлсийг өгдөг. Ингэснээр тэд Бурхан бол бүх зүйлийн Захирагч, харин Сатан бол ердөө Түүний бүтээл, харин дараа нь Түүний эсрэг боссон гэдгийг мэдэх юм. Бурханы 6,000 жилийн төлөвлөгөө нь гурван үе шаттай, Ингэж дараах зүйлсийг биелүүлнэ: Бурханы бүтээлүүд Түүний гэрчлэгчид болж, Түүний хүслийг мэдэж, үнэн бол Тэр гэдгийг харах билээ. Бурханы ажлын зорилго нь Сатаныг ялж, Бурханы мэргэн ухаан, төгс хүчийг илчилж, Сатаны бүх арга залийг ил болгоно. Ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна, ингэж хүнийг Сатаны эзэмшлээс аварна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2019-05-30

ТАВДУГААР БҮЛЭГ

  Миний Сүнс үг хэлэхэд энэ нь Миний бүхий л зан чанарыг илэрхийлдэг. Та нар үүнийг ойлгож байна уу? Энэ зүйлийг ойлгохгүй байх нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд орших ач холбогдлыг та нар үнэхээр харав уу? Та нарт Би хэр их чармайлт, хэр их энерги хүч зарцуулсныг та нар үнэхээр мэддэг үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлээ Миний өмнө ил харуулж үнэхээр зүрхэлнэ гэж үү? Тэгээд та нар Миний өмнө өөрсдийгөө Миний ард гэж нэрлэх зүрх зоригтой байдаг—та нарт ичих нүүр байхгүй, эрүүл ухаан бүр ч байхгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, ийм хүмүүс Миний гэрээс хөөгдөнө. Чи Миний гэрчлэлийн төлөө зогссон гэж бодон бүү ахархаж баашил! Энэ хүн төрөлхтний хийж чадах зүйл үү? Хэрвээ чиний санаа, зорилгоос юу ч үлдээгүй бол чи аль хэдийн өөр зам дээр гарсан байна. Хүний зүрх сэтгэл хэчнээн ихийг агуулж чаддагийг Би мэдэхгүй гэж чи бодож байна уу? Энэ цагаас эхлээд чи бүх зүйл дээр хэрэгжүүлэлтийн бодит байдал руу орох ёстой; чи өмнө нь хийдэг байсан шигээ зүгээр дэмий чалчаад цааш явж чадахгүй. Урьд нь та нарын ихэнх нь Миний дээвэр дор завшин шулж дөнгөсөн; өнөөдөр чи бат зогсож чадаж байгаа нь бүхэлдээ Миний үгийн хатуу байдлын үр юм. Намайг ямар ч зорилгогүй, аманд орсноо хэлдэг гэж чи боддог уу? Боломжгүй хэрэг! Би өндөр дээрээс бүх зүйлийг хардаг ба өндөр дээрээс бүх зүйлийг удирддаг. Яг ийм аргаар Би Өөрийн авралыг дэлхийд илгээсэн. Би Өөрийнхөө нууц газраас хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг, тэдний хийдэг хэлдэг бүхнийг харахгүй ганц ч мөч үгүй. Хүн төрөлхтөн бол Миний хувьд нээлттэй ном: Би тэднийг бүгдийг нь хардаг ба мэддэг. Тэр нууц газар бол Миний суудаг байр бөгөөд дээд тэнгэр бол Миний хэвтдэг ор. Сатаны хүчнүүд Надад хүрч чадахгүй, учир нь Би сүр жавхлан, зөвт байдал ба шүүлтээр бялхаж байна. Үгээр дүрслэхүйеэ бэрх далд нууц Миний үгэнд оршдог. Намайг ярьж байхад та нарын сүнс балмагдлын байдалд орсны улмаас та нар ус руу дөнгөж шидэгдээд учраа олохгүй самгардсан шувуу шиг, эсвэл саяхан айж цочоод юугаа ч мэдэхгүй байгаа хүүхэд шиг болдог. Би яагаад нууц газар бол Миний суудаг байр гэдэг вэ? Чи Миний хэлсэн үгийн илүү гүн утгыг мэдэж байна уу? Бүх хүн төрөлхтний дотор Намайг мэдэх чадвартай хэн байна вэ? Хэн Намайг өөрийнхөө төрсөн эцэг, эхийг мэддэг шигээ мэдэх чадвартай вэ? Өөрийн орон байранд амрангаа Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүн бүгд өөрсдийн хувь тавилан, өөрсдийн ирээдүйн төлөө хойш урагш давхин идэвх зүтгэлтэй бужигнаж, “дэлхий тойрон аялж” хөлхөлддөг. Гэвч Миний хаант улсыг байгуулахад зориулах энерги ганцад нь ч байдаггүй, ядахдаа амьсгал авахдаа хэрэглэж магадгүй хэмжээний хүч чадлаа ч илүүчилдэггүй. Би хүн төрөлтнийг бүтээсэн ба тэднийг олон удаа гай зовлонгоос аварсан боловч энэ хүмүүс бүгд ач тус мэддэггүй: Тэдний дундаас нэг нь ч Миний авралын бүх тохиолдлыг тоолж чадахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл олон жил, хэдэн зуун өнгөрөв, бас Би хэр олон ид шид үзүүлж, хэчнээн удаа Өөрийн мэргэн ухааныг харууллаа? Гэхдээ хүн элий балай, дүйнгэ өвчтэй галзуу мэт, эсвэл заримдаа түүнээс ч дор, ойд тэнүүчилж яваа зэрлэг араатан шиг л Миний ажил хэрэгт анхаарал хандуулах өчүүхэн ч бодолгүй байдаг. Олон удаа Би хүнд үхлийн шийтгэл өгч, түүнийг үхүүлэхээр ялласан, гэвч Миний удирдлагын төлөвлөгөөг хэн ч өөрчилж чадахгүй. Иймээс хүн бол өөрийн зууралддаг хуучин юмаараа гайхуулан одоо ч Миний гарт байна. Өөрийн ажлын алхмуудаас болж Би ялзарч, доройтсон, балиар, бузар өнөр бүлд төрсөн та нарыг дахин нэг аварсан.

Read More

2019-05-29

Магтаалын бүжиг 2019 “Хайраар нэгджээ” Бурханы хайр биднийг нэгдүүлжээ


Магтаалын бүжиг 2019 “Хайраар нэгджээ” Бурханы хайр биднийг нэгдүүлжээ Алс холоос аянд гарч, Бурханы гэрт цуглаад бид Өдөр бүр Бурханы үгийг идэж уун, чуулганы амьдралаар амьдардаг. Бурханы үгийг хэрэгжүүлэн туулж, үнэнийг үнэхээр ойлгож авдаг. Хоосрол, шаналал, ээдрээ бүхэн өнгөрсөнд үлдэж хоцордог. Бурханы үг биднийг нэгтгэжээ; Бурханы үгийг зүрх сэтгэлдээ эдлэх хэчнээн жаргалтай. Бие биеэ хайрлан, инээд баяслаар бялхаж, үнэнийг ойлгон, Бурханыг магтаад, зүрх сэтгэл маань чөлөөлөгджээ! Бурханыг хайрлах сэтгэлтэйгээр Түүний өмнө бид цугладаг. Бурханы үгийг уншихад сэтгэл маань гэрэлтэж, бүх зүйлд хэрэгжүүлэх арга замаа олдог. Бие биеэ тусалж дэмжин, Бурханы хайранд бид амьдардаг. Худал хуурмагаас ангижраад бид үнэнч байж сурдаг. Бурханы үг биднийг нэгтгэдэг, зүрх сэтгэлээрээ бид холбогдоод, хамгийн дотноор бие биеэ хайрладаг. Бурхан маш хайр татам гэдгийг хараад зүрх сэтгэл маань дүрэлздэг, Бурханыг бид сэтгэлдээ хайрлан магтдаг, мөн ч их ерөөлтэй еэ! Хамт байсан өдрүүдээ эргэн хараад, баяр гунигийг бид мэдэрдэг, ард үлдсэн бүхэн мартагдашгүй дурсамж болжээ. Бурхан биднийг өнөөдөрт авчраад, маш их хайрыг мэдрүүллээ. Шалгалт, цэвэршүүлэлт туулаад амь зан чанарт минь өөрчлөлт гарлаа. Бурханыг гэрчлэх үүрэг хүлээж, тус тусын замаар бид явдаг. Бурханы үгээр үүрд урагш хөтлөгдөн, Бурханы сайн мэдээг бид газар дээр түгээдэг. Ах эгч нар аа, нэгэн зүрх сэтгэлээр босоцгоо; Бурханыг хайрлана гэдэг Түүний хүсэлд анхаарахыг хэлдэг юм. Зовлон хэчнээн их ч бай, бид хэзээ ч ухрахгүй; үүрд Бурханыг хайрлан гэрчилж, эцсээ хүртэл үнэнч байх болно! Ах эгч нар аа, нэгэн зүрх сэтгэлээр босоцгоо; хаанчлалын сайн мэдээг түгээн, Бурханы хүслийг дагацгаа. Бурхантай хамт эргэн цуглаад, хэзээ ч хагацахгүй байх Бурханы алдрын өдрийг бид мөрөөсдөг билээ! “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-05-28

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

    Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө нэхэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр бөгөөд чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэр их зай эзэлж байсан бэ? Би бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хэр ихийг биелүүлсэн бэ? Намайг бүү мэхэл! Эдгээр зүйл Надад тов тодорхой байдаг! Өнөөдөр, Миний авралын дуу хоолой үгээ хэлж байхад Намайг хайрлах та нарын хайр жаахан нэмэгдсэн үү? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг цэвэр ариун болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал та нарын өнөөдрийн мэдлэгийн бат бэх суурийг тавьсан уу? Та нарын дотоод талын хэр ихийг Миний Сүнс эзэлдэг вэ? Миний дүр та нарын дотор хэр их зай эзэлдэг вэ? Миний айлдварууд та нарын эмзэг газрыг онож цохисон уу? Өөрсдийн ичгүүрийг нуух газар хаа ч байхгүй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ард байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэдэг үү? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт анзаарахгүй байгаа бол энэ нь чи булингартай усанд загасчилж байгаа ба зүгээр л тоо бүрдүүлж байгааг харуулах бөгөөд Миний урьдчилан тогтоосон цагт чи гарцаагүй таягдагдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй ангалд хаягдана. Энэ бол Миний анхааруулсан үгс бөгөөд эдгээрийг хөнгөнөөр авч үзсэн хүмүүс Миний шүүлтэнд өртөж, товлосон цагт гай зовлонд дайрагдана. Ийм биш гэж үү? Үүнийг тайлбарлахын тулд Би бас л жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг үлгэр загвараар хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл олон хүн Миний үгэнд дуулгаваргүй хандсан бөгөөд тиймээс Миний дахин сэргээлтийн урсгалаас хаягдаж, таягдуулсан; эцэст нь, тэдний бие үгүй болж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд хатуу шийтгэлд өртөж байна. Олон хүн Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явсан, тиймээс Надад өшиглүүлж, Сатаны эзэмшил дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүн Миний үгийн зөвхөн өнгөн талыг л дуулгавартай дагаж, Миний үгийн гол утганд дуулгаваргүй ханддаг.) Мөн Миний өчигдрийн хэлсэн үгийг хальт сонсож, өнгөрсний хог новштой зууралдаж, эдүгээгийн үр шимийг эрхэмлэдэггүй олон хүн байсан. Энэ хүмүүс Сатанд олзлогдоод зогсоогүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч хөшсөн үхдлүүд юм; тэдний нүдийг Би халхалсан учраас Би тэднийг сохор гэж хэлдэг). Та нарт жишээ татаж өгсөн нь дээр, тэгвэл та нар үүнээс суралцаж чадах юм:

Read More

2019-05-27

Бурханы аврах хүмүүс Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал


Magtan duu 2019 “Бурханы аврах хүмүүс Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал” (Worship Song)
Бурханы авралын ажил нь хэр ач холбогдолтой вэ гэвэл Түүний хувьд бусад бүх зүйлээс илүү чухал. Зөвхөн бодол ба үгээр биш, зорилготой төлөвлөгөө болон хүслээр Тэр хүн төрөлхтний төлөө бүхнийг хийдэг. Өө Бурханы авралын ажил хүн, Бурхан хоёрт хэчнээн ач холбогдолтой вэ. Бурхан хэчнээн завгүй вэ, ямар их хүч чармайлт вэ. Ажил нь хэчнээн хүнд байсан ч, ямар ч бэрхшээл тохиолдсон, хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй, Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш, юу ч хэцүү биш. Тэр Өөрийн ажлыг удирдаж, бүх зүйл, бүх хүнийг захирдаг. Урьд нь хэзээ ч хараагүй асар их үнээр ажлаа хийхдээ Бурхан хүнд бага багаар, Тэр юу болох, Түүнд юу байгааг, мөн төлсөн төлөөс, мэргэн ухаан, хүч чадал, зан чанараа илчилдэг. Тиймээс бүх ертөнц даяар Бурханы удирдаж, аврахыг зорьсон хүмүүсээс өөр ямар ч бүтээл Бурхантай ийм ойр, Тийм дотно харилцаатай байгаагүй. Ажил нь хэчнээн хүнд байсан ч, ямар ч бэрхшээл тохиолдсон, хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй, Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш, юу ч хэцүү биш. Удирдаж, аврахаар сонгосон нэгэнтэйгээ Бурхан хэчнээн ойр, дотно байна вэ. Энэ ертөнцөд өөр хэн Бурхантай ийм дотно байсан бэ? Бурханы зүрхэнд тэд хамгийн чухал, Тэр тэднийг бүгдээс дээгүүр үнэлдэг. Тэд Бурханыг хэчнээн өвтгөж, дуулгаваргүй байвч Бурхан тэдний төлөө агуу үнэнийг төлж, эцэж цуцаж , гомдож, харамсалгүй ажиллан, нэг л өдөр хүмүүс Түүний үгээр хөдлөнө гэдгийг Тэр мэддэг. Тэд Бурханы дуудлагаар сэрж, Түүнийг бүгдийн Эзэн гэдгийг ухаарч Түүн рүү эргэх болно. Ажил нь хэчнээн хүнд байсан ч, ямар ч бэрхшээл тохиолдсон, хүн хэчнээн сул дорой, тэрслүү байх нь хамаагүй, Бурханыг юу ч зогсоож чадахгүй, юу ч хэцүү биш, юу ч хэцүү биш, юу ч хэцүү биш. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос Илүү олон Христийн сүмийн дууг үнэгүй хүлээн авч сонсох:хөлийн мөрийг яаж хайх вэ
Read More

2019-05-26

“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” киноны клип (2)


“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” киноны клип (2) : Зальжин уг чанараа шийдвэрлэж, Бурханд таалагдах үнэнч хүн болох тухай Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18: 3) гэж хэлсэн. Христэд итгэгч Чэн Нуо үнэнч хүн байхаар эрж хайхаа хэзээ ч больдоггүй. Бурханы ажлыг хэдэн жил туулсны дараа худлаа ярих нь багасаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол чуулганы төлөө ажиллаж, зовж, өөрийгөө зарлагадаж байлаа. Тэрээр өөрийгөө Бурханы хүсэлд нийцдэг үнэнч хүн гэж бодно. Харин нөхөр нь золгүй ослоос болж ноцтой бэртэхэд Бурханы талаарх буруу ойлголт, гомдол түүний зүрх сэтгэлд ихсэж эхэлсэн бөгөөд үүргээ биелүүлэх хүсэлгүй болжээ. Бурхан өөрийг нь туршиж, илчилснээр дамжуулан Чэн Нуо Бурханы үгийг уншиж, өөрийгөө эргэцүүлэв. Итгэгч болсноосоо хойш худал ярих нь багассан хэдий ч зальжин байдал, ов мэх зүрх сэтгэл дотор нь байсаар байсан бөгөөд өөрийгөө Бурханы төлөө зарлагадах нь Бурхантай наймаа хийж, ерөөл, шагнал эрж хайж байсан хэрэг байжээ гэдгийг тэр харна; түүний аминчхан, зальжин сатанлаг зан чанар гүн үндэслэсэн хэвээр байсан ба тэрээр Бурханд таалагдах үнэнч хүн биш байлаа. Үнэнийг эрж хайснаар дамжуулан хожим нь тэр зальжин уг чанараа ойлгосон бөгөөд үнэнч хүн, мөн Бурханы хаанчлалын ард болох замыг олдог...

Read More

2019-05-25

“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс”киноны клип 1:Христэд итгэгч шударгаар үйлдэж,Бурханы ерөөлийг хүртдэг


“Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” киноны клип 1: Христэд итгэгч шударгаар үйлдэж, Бурханы ерөөлийг хүртдэг “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18: 3) гэж Эзэн Есүс хэлжээ. Христэд итгэгч Чэн Нуо бол эмч юм. Амьдралдаа тэрээр Эзэний үгийн дагуу үнэнч шударга хүн байхаар шамддаг. Нэг удаа, өвчтөний эмчилгээний талаарх маргааны үеэр тэр, нас барсан өвчтөний гэр бүлийн гишүүдэд эмнэлгийн алдааг шударгаар илчилнэ. Энэ нь эргээд эмнэлгийн нэр хүндэд нөлөөлж, мэргэжлийн алдаа гаргасан гэх үндэслэлээр эмнэлэг түүнийг ажлаас нь халжээ. Түүний “муу түүх” нь шинэ ажил хайх явцдаа ахин дахин татгалзсан хариу сонсоход хүргэдэг. Тэрээр өөртэйгөө ширүүн тэмцэнэ: Үнэнийг хэлэх нь ажилд орж чадахгүй байгаагийнх нь шалтгаан болж байгаа боловч үнэнийг хэлэхгүй байх нь Бурханы үгийг зөрчдөг... Хэрхэн Эзэний үгийг дагаж, үнэнч шударга хүн болох ёстой вэ? Эрж хайснаар дамжуулан тэр эцэст нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнч хүн байх замыг олж, тэгэх зуураа Бурханы ерөөлийг санаандгүй хүлээн авдаг...
Read More

2019-05-24

Тэнгэрийн хаанчлалын хүмүүс


Mongolia Christian Film “Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” Үнэнч хүмүүс л Бурханы хаанчлалд орно Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3) хэмээн хэлсэн. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна; үнэнч хүмүүс л хаанчлалын ардууд байж чадна гэж Эзэн Есүс бидэнд хэлсэн юм. Энэхүү кино нь Христэд итгэгч Чэн Нуогийн Бурханы ажлыг туулсан туршлага болон үнэнч хүн болох гэсэн эрэл хайгуулынх нь амийн замналыг өгүүлнэ.Чэн Нуо эмч байлаа. Бурханд итгэснийхээ дараа ч гэсэн, өдөр тутмынхаа амьдралд өөрийнх нь ашиг сонирхол, нэр нүүрийг хөөдөх зүйлстэй тулгарах үедээ өөрийн мэдэлгүйгээр худлаа ярьж, хуурдаг байв. Шалгалт, гай зовлонтой тулгараад түүнд бүр Бурханы тухай буруу ойлголт, гомдол төрдөг боловч дараа нь үнэнийг ахин дахин эрж хайснаар дамжуулан худлаа хэлдэг эх үндсийг болон аминчхан, арга зальтай сатанлаг уг чанараа ойлгож авсан ба тэрээр худлаа хэлэх болон зүрх сэтгэл дэх зальжин зангаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Хожим нь үүргээ биелүүлж байх зуураа Хятадын Коммунист Намын засгийн газарт баривчлагдаж, асар их тамлал амсаж байхдаа тэрээр үхэн үхтлээ худлаа хэлж, Бурханыг үгүйсгэхээс татгалзаж, Бурханд гайхалтай сайхан, цангинасан гэрчлэл хийсэн билээ. Чэн Нуо аажмаар үнэнч хүн болж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадах болсон. Тэгвэл түүний үнэн түүх юу вэ?
Read More

2019-05-23

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг


Magtan duu MV “Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ үгийн ажил хийдэг” (Worship) Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Нигүүлслийн эринийг дуусгаж, төгс болгон гэгээрүүлдэг үгийг хэлдэг. Энэ нь Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Есүс өөр ялгаатай ажил хийсэн. Тэр гайхамшиг бүтээж, өвчтэйг эдгээсэн, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, бүх хүнийг золин аврахын тулд цовдлогдсон. Иймээс хүн Бурхан үргэлж ийм байна гэдэг үзэлтэй болсон. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан Бурханы тухай тодорхойгүй үзлийг хүний зүрхнээс салгадаг. Өөрийн үг ба үйл хэргээр, бүх хүний дунд Тэр ажилладаг. Хүн Бурханы бодит байдлыг мэдэж, тодорхойгүй Бурханд итгэхгүй. Махбод дахь Бурханы үгээр дамжуулан, Тэр хүнийг төгс болгож, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Махбод дахь Бурхан зөвхөн үг хэлдэг, энэ нь Түүний газар дээрх ажил юм. Хүчирхэг, даруу, эрхэм дээд гэдгийг нь Түүний үгнээс харж болно. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан бүхнийг үгээр биелүүлж, илчилдэг. Түүний үгнээс Тэр юу болохыг харна, Түүний үгнээс Тэр Бурхан болохыг харна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-05-22

Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “бид Бурханы хөлийн мөрийг дагаж байгаа. Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. … Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө хорионд оруулж, өөрийнхөө үзлээр бүр ч хязгаарлах ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах учиртайгаа өөрсдөөсөө шаардах хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.”
Read More

2019-05-21

Үүрд шинэлэг хаанчлалын төрх

магтан дуу Үүрд шинэлэг хаанчлалын төрх
Үүрд шинэлэг хаанчлалын төрх

Мандах наран Зүүн зүгт, манантай тэнгэрт гийж,
Материаллаг энэ ертөнцөд
Аврагч эргэн ирлээ.
Хаанчлалын амьдралыг дэлхий ертөнц угтан авч,
бүх зүйл дахин сэргэлээ.
Өө! Үүр одоо цайлаа.
Гэрэл нүдний маань өмнө байна.
Хоёр мянган жилийн найдлага эцэст нь биеллээ.
Цөвүүн он жилүүд дуусаж,
шаналант өдөр хоногууд ард үлдлээ.
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!

Цэцэгс дэлбээлж, анхилуун үнэр түгээж,
болжморууд дээр уянгалгаар жиргэнэ.
Хүний Хүүгийн ирэлтийг тунхаглаж, гэрчлэхдээ
Бурханы хүмүүс бүгд нэг болж,
сэтгэл хөдлөлөө илэрхийлэн,
санаа бодлоо чөлөөтэй ярьдаг.
Өө! Шүтлэгтэйгээр залбирцгаа. Өө! Чангаар дуулцгаа.
Сэнтийн өмнө газар унан мөргөцгөө.
Бурханд бид магтаал өргөж байна.
Далайн чанад дахь ах эгч нар аа,
хамтдаа тэмдэглэцгээе, холын гэр бүлүүд минь.
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!

Сүүлчийн Христ, Төгс Хүчит Бурхан бие махбодтой болж,
хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийж байна.
Хүнийг шүүхийн тулд үнэнийг Тэр илэрхийлж,
үг нь бүлэг хүмүүсийг ариусган, төгс болгодог.
Бурханы үг зүрх сэтгэлийг маань тэжээж,
аминд маань хангамж өгдөг,
бид ерөөлтэй, бас жаргалтай.
Бурханд эргэн очдог манай үеийнхэн зол завшаантай,
энэ бол Бурханы агуу хайр билээ.
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!

Хаанчлалын эрин үеийн амьдралд орно гэдэг
бид бүгдийн хүсэн тэмүүлдэг зүйл.
Түүний шүүлтийг туулснаар бид
Бурханаар авруулж, байлдан дагуулагдсан.
Бид ихэд талархаж, Бурханыг магтдаг.
Бүх чадлаараа урагш цойлцгооё.
Бүх хүчээрээ үргэлжлүүлэн тэмцэцгээе.
Үүргээ үнэнчээр гүйцэтгэж,
Бурханы хүслийг биелүүлж,
жинхэнэ хүний амьдралаар амьдрахын тулд
Петрийн сэтгэлээр бид чармайж, Бурханы хүслийг одоо
биелүүлэхээр зориг шулуудсан.
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!
Халлелуяа! Халлелуяа! Халлелуяа!
Read More

2019-05-20

Цор ганц Бурхан Өөрөө VII


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө VII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)” Гуравдугаар хэсэг (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүх зүйлийг харилцан холбоотой, харилцан уялдаатай, харилцан хамааралтай бүтээжээ. Тэр энэ арга зам, эдгээр зүй тогтлыг ашиглаад бүх зүйлийг мэнд байлгаж, оршин тогтнуулдаг, ийм маягаар хүн төрөлхтөн амар жимэр, энх тунх амьдарч, энэхүү хүрээлэн буй орчинд өнөөг хүртэл үеэс үед үржиж олширсоор иржээ. Өөрөөр хэлбэл, Бурхан байгаль орчны тэнцвэрийг хадгалдаг. Хэрвээ Бурханы дээд эрх, хяналт байгаагүй бол Бурханаар эхлээд бүтээгдсэн ч гэлээ, ямар ч хүн хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалж чадахгүй байсан юм. ”
Read More

2019-05-19

Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг


Mongolian Christian Worship Song “Хаанчлалын эрин үед, үг бүгдийг биелүүлдэг” (Magtan duu) Хаанчлалын эрин үед, Бурхан үгээр шинэ эрин үеийг эхлүүлдэг. Тэр Өөрийн ажлын арга барилыг өөрчлөн, бүхэл бүтэн эрин үеийн ажлыг үгээр дамжуулан хийдэг билээ. Энэ бол Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим. Өөр өөр өнцгөөс ярихын тулд Тэр махбод болдог. Иймээс хүн Үг нь махбодоор илэрдэг Бурханыг хардаг. Түүний гайхамшгийг хардаг, Түүний мэргэн ухааныг хардаг. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод ийм ажил илүү сайн хүрдэг. Үгийн эрин үед, үгийн эрин үед ажиллахад үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Түүний зан чанарыг мэдэж авдаг. Үгээр дамжуулан хүн өөрийн мөн чанарыг мэдэж, хүн юу руу орох ёстойгоо мэдэж авдаг. Үгийн эрин үе дэх Бурханы бүх ажил үгээр дамжин биелдэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягдаж бас шалгуулдаг. Хүн төрөлхтөн үгийг харж, үгийг сонсож, үгийг оршин тогтнолыг мэддэг. Иймээс тэр Бурханы оршин тогтнол, төгс хүчин, мэргэн ухаанд итгэдэг, хүнийг гэх Бурханы хайрын зүрх сэтгэл, аврах хүсэлд итгэдэг. “Үг” гэдэг нийтлэг бөгөөд энгийн боловч, махбод дахь Бурханы амнаас гарсан үг газар тэнгэрийг чичрүүлэн, хүний зүрх сэтгэл, үзэл, хуучин зан чанар, хуучин дэлхийг өөрчилдөг. Эрин үеүдэд, өнөөдрийн Бурхан л ингэж ажиллаж, ярьж, хүнийг авардаг. Тэгээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхийд амьдардаг, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг. Хүмүүс үгээр шүүгдэж, гэсгээгддэг. Үг ба ажил нь хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө хуучин бүтээгдсэн дэлхийг өөрчлөхийн төлөө билээ. Бурхан үгээр дэлхийг бүтээж, хүмүүсийг хорвоо даяар удирдаж, үгээр байлдан дагуулж, авардаг. Цаг нь болоход, хуучны бүх дэлхийг Тэр үгээр төгсгөл болгоно. Үүнд хүрснээр, Түүний удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжинэ, бүрэн хэрэгжинэ, хэрэгжинэ. Бүрэн хэрэгжинэ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

Магтан дууны найрал 13-р бүлэг | гайхалтай клип: (5) Сатаны сүйрэл


Магтан дууны найрал 13-р бүлэг | гайхалтай клип: (5) Сатаны сүйрэл
Илчлэлийн номонд “Түүний духан дээр ЯМАР НУУЦ ЮМ ВЭ, ГАЗАР ДЭЛХИЙН ЯНХНУУД БОЛОН ЖИГШҮҮРТ ЮМСЫН ЭХ, АГУУ ВАВИЛОН хэмээх нэр бичигдсэн байлаа. Тэр эм ариун хүмүүсийн цус болон Есүсийг гэрчлэгчдийн цусыг уугаад согтохыг би харав” (Илчлэл 17: 5-6) гэж байдаг. Эдгээр зөгнөлүүд хэрхэн биелснийг та мэдэх үү? Илчлэлийн номын Агуу Янхныг Бурхан хэрхэн гэсгээхийг та мэдэх үү?
Read More

2019-05-17

Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ


Mongolian Christian Worship Song “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ” Ариун Сүнсний aйлдварыг дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй, Ариун Сүнс хэрхэн тэдний дотор ажилласан нь ч хамаагүй, Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй. Өө...өө… Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй, Шинэ ажлыг үл дагагчидыг Бурхан таягдан хаядаг. Шинэ гэрлийг хүлээн авах нэгнийг Бурхан хүсдэг. Шинэ ажлыг хүлээн авч, мэдэх нэгнийг Тэр хүсдэг. Тэд Ариун Сүнсний ажлыг эрэн хайж, шинэ зүйлсийг ойлгон, Хуучин үзлээ хөсөр хаяж, өнөөдрийн Бурханы ажилд дуулгавартай болно. Өө...өө… Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авсан энэ хүмүүс Өнө эрт үеүдээс ч өмнө Бурханы төлөвлөгөөнд байсан, Энэ хүмүүс хамгийн ерөөлтэй. Та нар Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы илрэлтийг хардаг Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ. Өө...өө... Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид, Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-05-16

Цор ганц Бурхан Өөрөө III


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Цор ганц Бурхан Өөрөө III” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүний ур чадвар хэчнээн агуу байх нь хамаагүй, хүн бусдын хувь заяанд нөлөөлж, тэр ч бүү хэл зохион байгуулж, зохицуулж, хянаж, эсвэл өөрчилж чадахгүй. Зөвхөн цор ганц Бурхан Өөрөө л хүнд зориулж бүх зүйлийг тушааж чадна, учир нь зөвхөн Тэр л хүний хувь заяаг захирах дээд эрхийг агуулсан цор ганц эрх мэдлийг эзэмшдэг билээ; иймээс Бүтээгч л хүний цор ганц Эзэн юм. Бурханы эрх мэдэл нь зөвхөн бүтээгдсэн хүн төрөлхтнөөр зогсохгүй, мөн ямар ч хүний харж чадахгүй бүтээгдээгүй зүйлс, одод болон сансар огторгуйг захирах дээд эрхийг атгадаг. Энэ бол маргашгүй бодит баримт, үнэхээр оршин байдаг бодит баримт бөгөөд ямар ч хүн, эсвэл ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. … Хэрвээ чи амьдралдаа Бурханы эрх мэдлийг танин мэдэж, хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы дээд эрх болон Түүний зохицуулалтыг хэзээ ч мэдэрч байгаагүй бол өөрийн сонгосон зам болон өөрийн хийсэн сонголтын үрээр чи үнэхээр сохор зоосны ч үнэ хүрэхгүй байх ба Бурханд жигшигдэн, гологдох бай болох нь эргэлзээгүй. Гэхдээ Бурханы ажилд Түүний шалгалтыг хүлээн зөвшөөрч, Түүний дээд эрхийг хүлээн зөвшөөрч, Түүний эрх мэдэлд захирагдаж, Түүний үгийг аажмаар жинхэнээсээ туулдаг хүмүүс нь Бурханы эрх мэдлийн тухай бодит мэдлэгийг болон Түүний дээд эрхийн тухай бодит ойлголтыг олж авах бөгөөд үнэхээр Бүтээгчийн өмнө захирагдах болно. ”
Read More

2019-05-15

Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм


Ариун Сүнсний үг “Христийн мөн чанар бол тэнгэрлэг эцгийн хүсэлд дуулгавартай байх юм” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. ”

Read More

2019-05-14

Эцсийн өдрүүдийн фарисайчууд


Христийн чуулганы Хошин яриа“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ? (Монгол хэлээр) Христэд итгэгч Жан И Эзэн эргэн ирсэн тухай гэрчлэл сонссон боловч үнэн замыг судалж байхад пастор, ахлагч нь түүнийг болиулж, саад хийхээр хэдэн удаа оролдож, “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж хэлдэг хэн боловч хуурамч зам тарааж байна. Тэднийг бүү сонс, үгийг нь бүү унш, тэдэнтэй бүү холбоо барь!” гэж хэлдэг. Энэ нь Жан И-г будилуулна, учир нь Эзэн Есүс “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10:27) гэж тодорхой хэлсэн билээ. Эзэнийг угтан авах чадвартай байхын тулд хүмүүс ухаалаг охид байж, Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайж, сонсох ёстой гэдгийг Эзэний үг тодорхой хэлдэг боловч пастор, ахлагч нар Бурханы дуу хоолойг сонсоход нь итгэгчдэд саад хийж, тэднийг хязгаарлахаар чадах бүхнээ хийдэг. Итгэгчид үнэн замыг судлахаас тэд яагаад айна вэ? ... Пастор, ахлагчтай хийсэн мэтгэлцээнээрээ дамжуулан Жан И, эцсийн өдрүүдийн фарисайчууд хэн болохыг, мөн Эзэнийг угтан авахад итгэгчдэд саад болдог жинхэнэ саад бартаа хэн болохыг эцэст нь олж хардаг.

Read More

2019-05-13

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой


Ариун Сүнсний үг “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой” Эшлэл (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биед амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцдэг гэж хэлцгээдэг хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. … Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү?”

Read More

2019-05-12

Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч

Магтан дуу | “Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч” цор гагц Эзэнд мөргөгтүн
Бурхан зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч
Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэдэг Түүний ажлыг эхлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө билээ Бурхан ажлыг төлөвлөж, Өөрөө удирдаж, үр дүнг нь гаргадаг билээ Үүнийг Библид хэлсэнчлэн, “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл, Бурхан бол Таригч ба Хураагч” билээ Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг Түүний гараар хийгддэг Бурхан 6 мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг удирдагч Бурханы ажлыг Түүний оронд гүйцэтгэж чадах хэн ч үгүй Бурханы ажлыг Түүний оронд хэн ч, дуусгаж чадахгүй Тэр бүх зүйлийг хянадаг Тэр дэлхийг бүтээсэн учир Бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулахаар удирдана Өөрийн гэрэлд амьдруулна Тэр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд амьдруулахаар удирдана Тэр эринг бүхлээр нь дуусгаж Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ! “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Read More

2019-05-11

Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд

  • Чуулганы магтан дуу
  • Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд
    Бурхантай хамт зүрхнээс зүрхэнд
  • Өө Бурхан минь! Миний зүрх сэтгэлд
  • Танд хэлмээр маш их зүйл байдаг.
  • Би утга учиртай амьдралаар хэрхэн амьдрахаа мэдэхгүй
  • нүгэл дотор амьдарч байсан.
  • Дэлхийн чиг хандлагаас гадна би замын хажууд унаж,
  • араатан шиг амьдарсан.
  • Өөрийн үгээрээ Та миний зүрхний хаалгыг нээхэд
  • би Танд эргэн ирлээ.
  • Таны үгнүүд миний зүрх сэтгэлийг тэтгэдэг
  • булгийн ус мэт үнэн.
  • Таны үгсээр би Таны өмнө амьдарч
  • зүрх минь амар тайван, баяр баясгалантай.
  • Таны үгсийг мэдрэх замаар би үнэнийг ойлгож,
  • амийн зөв замыг дагадаг.
  • Бурханд итгэж, дагаж, хайрлах нь
  • хамгийн утга учиртай гэдгийг би одоо л мэдэж байна.
  • Таны үгний шүүлтээр би Таны ерөөлийг авдаг.
  • Таны үгс намайг илчилж,
  • намайг буруутгаж эсвэл тайвшруулж байгаа ч,
  • энэ нь намайг ариусгаж, өөрчлөх явдал мөн.
  • Таны үг хурц сэлэм мэт
  • миний сэтгэл дэх адгийн муухай бүрийг нээдэг.
  • Зөвхөн дараа нь би хэрхэн ялзарч,
  • сатаны зан чанартай болсоноо хардаг.
  • Шүүлт хийгээд гэсгээлээс
  • Таны хайр чин сэтгэлээсээ цэвэр ариун гэдгийг
  • би хардаг.
  • Үнэнийг олохын тулд зөвхөн Бурханд итгэх нь
  • хамгийн агуу аз жаргал гэж би ойлгодог.
  • Би үнэнийг мөрдөж,
  • Бурханы хайрыг буцаан төлж үүргээ биелүүлнэ.
  • Бурханы даалгавар бол миний ажил,
  • би үүрд урагшаа тэмүүлж
  • хэзээ ч дахин хайхрамжгүй хандахгүй.
  • Би зөвхөн Бурханыг хайрлаж, дуулгавартай дагаж,
  • Түүнтэй үргэлж хамт байхын төлөө залбирдаг.
Read More

2019-05-10

Төгс хүчит Бурханы санаа алдалт


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухамсар дутмаг энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэрээр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг, бас чамайг өлсөж цангахаа байгаасай гэж хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана.”

Read More

2019-05-09

Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ


Mongolian Christian Praise and Worship Songs “Бурханы хөлийн мөрийг яаж хайх вэ” Бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас Бурханы хүсэл, Бурханы үг, Бурханы яриаг ч бид хайх ёстой Бурханы үг, Бурханы яриаг хайх ёстой Учир нь Бурханы шинэ үг хаана байна Тэнд Бурханы дуу хоолой байдаг, Бурханы хөлийн мөр хаана байна, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг, Тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, Тэнд Бурханы илрэлт байдаг, Тэнд Бурханы илрэлт байдаг. Тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Ⅱ Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар, “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоосон. Тиймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Ямар ноцтой алдаа вэ! Ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, Тэр ч байтугай Бурхан хүний хүслээр илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ сонголтоо хийдэг Өөрийн сонголтоо хийдэг. Өөрөө төлөвлөгөөтэй байдаг. Түүнд Өөрийн гэсэн зорилгууд, Өөрийн гэсэн аргууд бий. Түүний хувьд Өөрийн хийж буй ажлаа хүнтэй хэлэлцэх, Хүнээс зөвлөгөө авах, хүн бүрт мэдэгдэх албагүй. Энэ бол Бурханы зан чанар, үүнийг хүн бүр ухаарах хэрэгтэй. Ⅲ Хэрэв та нар Бурханы илрэлтийг харахыг хүсвэл Хэрэв та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл Эхлээд өөрсдийн төсөөллөө давах ёстой. Та нар Бурханыг энийг хий, тэрийг хий гэж шаардах ёсгүй. Өөрсдийн үзэл төсөөллөөрөө Түүнийг хязгаарлаж, Өөрсдийн хил хязгаарт Түүнийг байлгах ёсгүй. Та бүхэн Бурханы хөлийн мөрийг яаж олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай Бурханы шинэ ажилд хэрхэн дуулгавартай байх тухай асуух ёстой. Энэ бол хүний хийх ёстой зүйл, Нэгэнт хэн ч, хэн ч үнэн биш учир, Үнэнийг эзэмшээгүй учраас, Хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дуулгавартай дагах ёстой. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2019-05-08

Би мөнхийн мөнхөд Бурханыг хайрлана

Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрла–“Би мөнхийн мөнхөд Бурханыг хайрлана”
Би мөнхийн мөнхөд Бурханыг хайрлана
Өө Бурхан минь! Таны үгс намайг Тань руу буцаан хөтөлсөн. Таны хаанчлалд би өдөр шөнийн алинд ч бэлтгэл хийдэг. Үнэхээр олон шалгалт, өвдөлт, үнэхээр олон зовлон гамшиг. Би олон удаа нулимсаа урсгасан, хүчтэй шаналал мэдэрсэн, Олон ч удаа Сатаны урхинд унасан. Гэхдээ Та надаас хэзээ ч холдон яваагүй. Та намайг олон зовлон зүдгүүр дунд удирдан гарсан, Та намайг олон аюулаас хамгаалсан. Та намайг хайрласныг би одоо мэддэг. Өө Бурхан минь! Та намайг шинэ амьдрал руу хөтөлсөн. Таны үгийг эдэлж би Таны хүслийг ойлгосон. Таны үгс намайг шүүж, гэсгээж, намайг ялзралаас цэвэрлэдэг. Шалгалтууд дунд би Танд дуулгавартай байхыг сурсан. Бурханы үгэн дунд өсөж том болоод би Бурханыг мэдэхээр ирсэн. Таны гэрчлэл, алдар суугийн төлөө би үүргээ гүйцэтгэх хүсэлтэй. Таныг би бүх цаг үед хайрлана. Ерөөгдсөн ч, хараагдсан ч бай, Таны өгөөмөр сэтгэлд би аз жаргалтай байна. Танд би үнэн хайрыг өгнө, Таныг хүлээлгэхийг зөвшөөрөхгүй. Би Tанд ариун хайр өгнө, миний хайрыг эдлээрэй. Танд би бүх хайраа өгнө, миний хайрыг авахыг Танд зөвшөөрнө. Таныг би бүх цаг үед хайрлана; Таны сэтгэлийг тааламжтай байлгах нь миний хүсэл. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-05-07

Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь

Жао Жихань, Хятад
Бид амьдралыг элээхдээ дор бүрнээ зарим нэг онцгой үйл явдлыг туулах бөгөөд эдгээр нь бидний ой тойнд сийлэгдэн үлдэж, хэзээ ч мартагдахгүй. Нөхөр маань авто осолд орж, амьд гарах эсэхийг нь хэн ч мэдэхгүй байсан үе болон миний яахаа ч мэдэхгүй, тэсвэр алдахын даваан дээр байсан үүний дараах өдрүүд бол надад хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн туршлага юм. Гэвч миний хувьд өөр байсан зүйл нь Бурхан надтай хамт байж, надад Түүний удирдамж байсан учраас би ийнхүү дэмжлэгтэй байсан бөгөөд Бурханд залбирч, Түүнд найдсанаар цөхрөлийнхөө дунд гайхамшгийг нүдээр үзсэн билээ. Тэрхүү гамшигт цаг үед би Бурханы эрх мэдэл, дээд эрхийн тухай ойлголт, мөн Бурханы хайрыг үнэлэх жинхэнэ үнэлэмжийг илүү их олж авсан юм…
2014 оны наймдугаар сарын 13-ны орой би жаал жуул ажил хөөцөлдөж яваад гэртээ харьж байсан бөгөөд бараг шөнө дунд болж байв. Суурингийн хаалганд дөнгөж очтол манай том эгч, эгчийн нөхөр болон хоёр дахь эгчийн маань нөхөр намайг гэнэт зогсоолоо. Энэ нь надад маш хачин санагдав: Ийм орой энэ хэд юу хийж яваа юм бол? Энэ тухай цааш бодож амжихаас өмнө том эгч маань над руу яаран ирж, уйлан ингэж хэллээ, “Жихань аа, чи чинь хааччихдаг юм бэ? Бид санаа зовоод ухаан сөхөөгүй байлаа. Нөхөр чинь авто осолд орсон. Ах маань залгаад, чамайг эмнэлэг рүү шууд оч гэж хүссэн.” Ийм гэнэтийн муу мэдээ сонсчихоод би хоёр чихэндээ ер итгээгүй бөгөөд тэндээ зогссоор байв. Дотроо би: “Нөхөр минь авто осолд орсон гэнэ ээ? Яахаараа тэгдэг билээ? Оройн хоолны үеэр хүүтэйгээ утсаар ярьж байсан шүү дээ…” гэж бодлоо. Хоёр хүргэн ах маань авто осол яаж болсныг хэлж, манай нөхөр хүнд нөхцөлд байгаа бөгөөд амьд үлдэх азтай байлаа ч гэсэн тархи нь үхэжсэн байх 99 хувийн магадлалтай гэж эмч нар хэлснийг ярьж өглөө… Сонсох зуураа би тайтгарах аргагүйгээр мэгшин уйлж, тэнгэр нураад ирэх мэт санагдаж байв. Энэ бүхэнтэй яаж нүүр тулахаа огт мэдэхгүй байлаа.
Их орой болсон тул хотын эмнэлэг рүү биднийг хүргэх такси олох гэж нэлээд цаг орлоо. Нөхрөө дахиж хэзээ ч амьд мэнд харахгүй нь гэж санаа зовсондоо би үүнээс болж улам сандрав. Яг сандарч, тэвдэж байхдаа би Библид тэмдэглэгдсэн байдаг Иовын түүхийг гэнэт бодлоо. Түүнд шалгалт нүүрлэх үед бүх эд хөрөнгө нь хулгайд алдагдаж, хүүхдүүд нь золгүй төгсгөлтэй учирч, өөрийнх нь бүх бие аймшигтай яр хатгинд баригдсан. Энэ шалгалт Иовд асар их шаналал, зовлон авчирсан боловч түүний зүрх сэтгэлд Бурхан байсан бөгөөд нүгэлтэй байдлаар ярьсны оронд өөрийн төрсөн өдрийг хараахыг тэр илүүд үзсэн юм. Бурхан өгч байсан ч, авч байсан ч, тэрээр Бурханд туйлын дуулгавартай байсан. Иов гомдлын ганц ч үг хэлэлгүй Еховагийн нэрийг өргөмжилж, Бурханд цангинасан гэрчлэл хийсэн. Иймээс би Бурханд яаран залбирлаа: “Өө Бурхан минь! Нөхрийнхөө авто ослыг сонсоод би сэхээ алдаж, бүр мэгдэж орхисон, нөхөр минь яг одоо ямаршуу байгааг ч мэдэхгүй байна. Гэхдээ Иов Таныг хэрхэн хүндэлж, дуулгавартай дагасныг бодохоор би түүн шиг байж, Танд итгэхээр хичээх ёстойгоо ойлгож байна. Өө Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байдаг, нөхөрт минь эдгэх ямарваа найдлага байсан ч, байгаагүй ч, зүрх сэтгэлийг минь Таныг буруутгахаас сэргийлээч гэж гуйя. Би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, нөхрөө Таны гарт даатгахыг хүсэж байна.” Залбирсны дараа зүрх сэтгэл минь аажмаар тайвширлаа.
Дараа нь хүргэн ах маань такси олж, бид эмнэлэг руу хурдалцгаав. Тэр үед аль хэдийн үүрийн 5 цаг өнгөрсөн байсан бөгөөд нөхрийг маань эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байв. Би даруйхан нэг эмч олж, нөхрийнхөө нөхцөл байдлын талаар асуулаа. “Өвчтөний бэртэл хэтэрхий хүнд байна. Амьд гарах аз байвал тархи нь үхжих 99 хувийн магадлал байгаа. Ийм боломжид та өөрийгөө бэлдэж, эмнэлгийн төлбөрт наад зах нь 200 мянган юань олох ёстой” гэж эмч эвлэрэнгүй байдлаар хэллээ. Үүнийг сонсоод би ухаан алдах шахав. Санаа минь маш их зовлоо: “Нөхөр минь амьд үлдэх нь тодорхойгүй, бас эмнэлгийн төлбөр маш их өртөгтэй байх юм байна. Эмчилгээ нь бүтэхгүй бол би нөхрөө алдаад зогсохгүй бүх мөнгөө дэмий үрж байгаа болно. Ар гэрээ тэжээдэг хүнгүйгээр хүү бид хоёр яаж амьдрах юм бэ? Нөхрийн маань тархи үнэхээр үхэжчихвэл энэ гэр бүлийг би яаж авч явах юм бэ?” Яг тэр үед, амьсгалах аргагүй болтол асар хүнд ачаа нуруун дээр минь дарж байгаа мэт санагдаж байв. Би бүрмөсөн арга мухардаж, юу хийхээ огт мэдэхгүй байлаа. Нүдний минь өмнө бүх зүйл харанхуйлж, би тамиргүйгээр хана налан унасан юм.
Залбирлын хүч—цөхрөл дунд гайхамшгийг нүдээр үзсэн нь
Арга мухардсандаа би Бурханд л шаналлаа уудалж чадах байв. Иймээс би, “Өө Бурхан минь! Миний биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн юм. Надад ийм зүйл тохиолдсон болохоор одоо би маш сул дорой, яахаа мэдэхгүй байна. Өө Бурхан минь! Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч!” хэмээн Бурханд залбирлаа. Залбирсныхаа дараа Бурханы дараах үгийг бодлоо, (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). Тийм ээ, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээж, бас бидэнд амь өгсөн. Бурхан биднийг хэрэгтэй бүх зүйлээр маань хангаж, хүн нэг бүрийн хувь заяаг захирч, зохицуулдаг. Амьдрал, үхэл бүр ч Түүний гарт байдаг, учир нь энэ бол Бурханы эрх мэдэл юм. Над шиг бүтээгдсэн зүйл ирээдүй, хувь заяагаа огт хянадаггүй тул энэ бүгдийг Бурханы гарт өгч, Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдах ёстой. Тэгээд би Мосе израильчуудыг Египетээс гаргасан цаг үеийн талаар бодлоо. Тэднийг цөлд ирээд, идэх хоолгүй байхад Ехова тэнгэрээс манна унагаж, идэх бөднө шувуугаар хангасан бөгөөд өдөр бүр идэх хоол хангалттай өгнө гэж амласан. Гэвч зарим нь Бурханд огт итгэхгүй байсан бөгөөд дараа өдөр нь ямар ч хоолгүй байх вий гэж айсан. Иймээс маргааш нь идэхээр жаахан манна хадгалсан боловч дараа өдөр нь өнөөх манна идэж болохооргүй болсныг олж мэдсэн билээ. Бурхан бол хүн төрөлхтнийг хангаж, тэтгэдэг Бүтээгч бөгөөд Түүнд чин сэтгэлээсээ итгэж, Түүнийг дуулгавартай дагаж л байвал бидэнд өгөх хангалт нь хэзээ ч дуусахгүй гэдгийг би үүнээс ойлгож авсан юм. Гэвч хүмүүс Бурханд итгэдэггүй ба ирээдүйнхээ талаар үргэлж санаа зовж, өөрсдийн ашиг сонирхлын төлөө хуйвалдаж байдаг. Би Бурханд жинхэнэ итгэлгүй, үргэлж ирээдүйн амьдралынхаа талаар санаа зовж явдаг гэдгээ энэ үед өөрийгөө эргэцүүлээд би ухаарлаа. Энэ нь асуудлуудыг маань шийдвэрлэж чадаагүйгээр зогсохгүй харин ч миний мэдэрдэг дарамт, ачаанд нэрмээс болж байв. Ингэж бодоод би Бурханд залбирч, гэр бүлийнхээ хэтийн амьдралыг Түүний гарт даатгалаа. Бурхан юу ч хийлээ гэсэн би Түүний дээд эрх, зохицуулалтад захирагдаж чаддаг байхыг л хүсэж байна гэж би залбиралдаа хэлсэн юм. Яг тэр үед миний мэдэрч байсан дарамт, түгшүүр жаахан намжлаа.
Би эрчимт эмчилгээний тасагт очин, нөхрөө харлаа. Гавлын яс нь цуурсан болохоор хоёр чихнээс нь цус гарсаар байв. Бас гурван хавирга нь хугарч, баруун хөлийнх нь дунд чөмөг хугарсан бөгөөд зүүн хөлийнх нь бүх хуруу хугарч, хоёр уушги нь хоёулаа гэмтэн, биеийнх нь ихэнх хэсэг хөх няц болсон байлаа. Өчигдөр өглөө нөхөр минь ямар их баяртай байсныг, бас орой хүү рүүгээ яаж утсаар ярьсныг, тэгээд өнөөдөр ийм байдалтай байгааг нь би бодлоо… Энэ тухай бодох тусам зовлон шаналал зүрх сэтгэлийг минь зүсэж байгааг улам бүр мэдрэв.
Ослоос хойш гурав дахь хоногт нөхрийн маань бие гэнэт дордлоо. Амьсгал нь суларч, үхэх гэж байгаа юм шиг царай нь цонхийв. Нөхрийг минь хараад гэр бүлийнхэн маань цурхиран уйлж, тэр өдрийг давахгүй нь гэцгээлээ. Нөхөр минь биднийг орхих нь гэж бодохоор зүрх сэтгэл минь уй гашууд автан, би асар их шаналж байлаа. Үүний зэрэгцээ, хүн гэдэг хэчнээн өчүүхэн болохыг, өвчний өмнө бид хэчнээн арга мөхөс, хүчгүй болохыг би ухаарав. Би Бурханд чимээгүйхэн залбирч, Түүнд хандан, нөхрөө Түүнд даатгахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Тухайн үед би, “Та тэнгэр, газартай хамт оршдог. Таны үйл хэргийн цар хүрээг хэн мэдэх билээ? Бид элстэй эргийн ганц элсийг л хардаг. Дуугаа хураагаад бид Таны зохицуулалтыг хүлээдэг” хэмээх “Бурханы замыг ухан ойлгож болдоггүй” гэх магтан дууны тухай бодлоо. Энэхүү дууг би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн аялсан бөгөөд Бурхан бол Бүтээгч, Тэрээр бүх зүйлийг захирч, удирддаг, амьдрал, үхэл, өвчин, өтөл насыг болон бүх зүйлийн өөрчлөлтийг захирдаг дүрэм журмыг урьдчилан тогтоодог, ямар ч хүн эдгээрийг өөрчилж чадахгүй, зөрчиж бүр ч чадахгүй гэдгийг ойлгов. Эзэн Есүс ажлаа хийж байхдаа зэмлэсэн ганц л үг хэлсэн бөгөөд шуурга, тэнгис далай намжсан; Эзэн Есүс
Дөрөв дэх өдрийн өглөө нь хүү бид хоёр эрчимт эмчилгээний тасагт ирж, нөхрийнхөө биеийн байдлын талаар сувилагчаас асуув. Шинэ зүйл болоогүй боловч нөхрийг маань урьдынхаасаа арай дээрдсэн гэлээ. Би талархлын нулимс унагаж, Бурханд талархал, магтаалаа чимээгүйхэн өргөв.
Долоо хоног өнгөрч, нөхөр маань ухаан ороогүй л байлаа. Эмч надад, “Таны нөхөр хараахан сэрээгүй тул бид өөр эмнэлэг рүү шилжүүлж, мэс засал хийх ёстой боллоо. Та хагалгааны төлбөрийг төлөх хэдэн зуун мянган юань нэмж олох хэрэгтэй болох нь” гэж хэлэв. Ингэж ярих зуураа тасалгаан дахь өөр нэг өвчтөн рүү заагаад, “Тэр хүнийг хар даа. Бэртэл нь танай нөхрийнх шиг хүнд биш боловч одоо 10 гаруй хоног эмчлүүлчихээд хаван нь буугаагүй, бас ухаан ороогүй байна. Түүнийг өөр эмнэлэгт шилжүүлэхээс өөр сонголт бидэнд алга” гэлээ. Эмчийн хэлэхийг сонсоод би яавал дээр болохыг мэдэхгүй байлаа. Нөхрийн маань тархи үхжих вий гэж айн, хагалгаанд нь төлөх мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй байв. Тухайн үед би зээлийн картаасаа хэтрүүлэн мөнгө авч, нөхрийнхөө эмнэлгийн төлбөрийг төлж байсан юм. Мөнгө дууссанаас болж нөхрийн маань эмчилгээ саатвал би яах вэ? Тэр мөчид зовнил, түгшүүр, шаналал, арга мухардал бүгдээрээ намайг нэгэн зэрэг нөмөрлөө. Надад Бурханд залбирч, Түүнд хандан, бүхнийг Түүнд даатгаж, Түүний тусламж, удирдамжийг гуйхаас өөр чадах зүйл байсангүй.
Арав дахь өдөр нь эмч надад, “Би таны өмнөөс нөгөө эмнэлэгтэй холбоо барья. Нөхрийг чинь дараагийн хоёр хоногт ухаан орохгүй бол шилжүүлэх ёстой юм. Учир нь танай нөхрийн дунд чөмгөнд хоёр долоо хоногийн дотор хагалгаа хийх ёстой, үгүй бол нөхөр тань эргэлт буцалтгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй болно. Та хагалгааны төлбөрт 400 мянган юань даруйхан бэлдэх хэрэгтэй. Хойшлуулж үнэхээр болохгүй…” гэв. Үүнийг сонсоод би асар их түгшсэн ба хаанаас ийм их мөнгө зээлж болохоо огт мэдэхгүй байлаа. Нөхрийг маань осолд оруулсан хүнийг олоход туслуулах гэж гэр бүлийнхэн маань замын цагдаа нарт бэлэг сэлт өгсөн боловч ямар ч нэмэр болсонгүй. Төрөл төрөгсөд, найз нөхөд маань бидний байдлыг хараад, ямар ч мөнгө эргүүлэн төлж огт чадахгүй нь гэж мэдсэн тул тайтгаруулах үг л хэлж байснаас биш, нэг ч хүн бидэнд мөнгө зээлүүлэх хүсэлгүй байлаа. Ертөнцийн болон хүний мэдрэмжийн хувирамтгай байдал намайг цөхрүүллээ. Би уйлан, Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны гарт байна. Нөхөр минь 10 хоног ухаангүй байсан боловч амьдарсаар байна, нөхрийг минь Та хамгаалж байгааг үүнээс би харж байна. Гэхдээ өнөөдөр эмч биднийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх хүссэн бөгөөд хагалгаа маш үнэтэй байх болно. Би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Өө Бурхан минь! Танаас итгэлийг минь батжуулж, надад замыг нээж өгөөч гэж гуйя. Таныг юу ч хийлээ гэсэн би дуулгавартай зүрх сэтгэлээр туулмаар байна” гэлээ. Залбирсныхаа дараа би жаахан тайвшрав. Өнгөрсөн хэд хоногт би залбирлаар дамжуулан Бурхантай илүү ойр болсон бөгөөд Бурханы гайхалтай үйл хэргийг хоёр нүдээрээ үзсэн билээ. Ямар ч боломжгүй байхад нөхөр маань амьд хэвээр байсан нь бүгд Бурханы халамж, хамгаалалтаас үүдэлтэй байлаа. Бурханд залбирч, Түүнд найдаж байгаа цагт Бурхан намайг гарцаагүй залж чиглүүлнэ гэж би итгэж байв. Би Бурханд итгэх ёстой бөгөөд өчүүхэн бэрхшээлээс үүдэн мохож, найдлага тасрах ёсгүй байв, учир нь хэрвээ тэгэх юм бол би Бурханы ажлыг яаж туулах билээ?
Дараа нь би жаахан мөнгө босгох гэж үзэхээр гэртээ харив. Гэнэтийн зүйл болж, авга ах маань надад мөнгө зээлдүүлэхэд бэлэн байсан бөгөөд үүнээс ч сайн зүйл гэвэл осол гаргасан хүн олдсон байв. Яг тэгэхэд хүү маань над руу залгаж, “Ээж ээ, аав ухаан орчихлоо. Өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагагүй болсон, тэгээд аавын хагалгаа хийх өдрийг товлож байна гэж эмч хэллээ. Хурдан эмнэлэг дээр ирээрэй….” гэж догдлон хэллээ. Хүүгээ сонсоод би маш их баярлаж, нүднээс минь нулимс урсан, уй гашуу минь баяр хөөртэй сүлэлдэв. Зүрх сэтгэлдээ би Бурханд талархан, гайхалтай үйл хэргийг нь магтсаар байлаа.
Нөхөр маань дунд чөмгөндөө хагалгаа хийлгэхийн өмнө эмч надаар баталгааны маягт болон хүнд өвчний мэдэгдэлд гарын үсэг зуруулаад, “Нөхөр тань ухаан орсон боловч бэртэл нь ноцтой болохоор бие нь маш сул байгаа. Одоо урт хагалгаанд орох ёстой боловч хагалгааг тэсвэрлэхгүй бол хагалгааны ширээн дээр хөдөлж эхэлнэ. Иймээс бид нөхөрт тань ерөнхий мэдээ алдуулагч хийх ёстой. Гэхдээ ингэснээр хагалгааны дараа нөхөр тань ухаан орохгүй байх эрсдэл тулгарна. Энэ эмнэлэгт урьд нь тийм юм болохыг бид үзсэн. Өвчтөний ар гэрийн хүн болохын хувьд та энэхүү эрсдэлийг хүлээх үү, эсвэл зүгээр л нөхрөө одоогийнх нь байдалд үлдээх үү гэдгээ сайтар бодох ёстой” гэлээ. Эмчийг үгээ хэлж дуусахад би эргэлзээнд автав. Би яахаа мэдэхгүй байсан бөгөөд яаж энэ шийдвэрийг гаргахаа нэг хэсэгтээ мэдсэнгүй. Дараа нь би, нөхөр маань нэг их аюулд оролгүй сүүлийн 10 хоногийг хэрхэн давсныг бодов. Өөр эмнэлэг рүү шилжээгүйгээр зогсохгүй харин ч хагалгааны өмнө ухаан орсон—эдгээр нь Бурханы гайхалтай үйл хэрэг байсан биш үү? Гэтэл манай нөхөр шиг ноцтой бэртээгүй өвчтөн 10 гаруй хоног эмчлүүлсэн ч ухаан ороогүй байсан шүү дээ. Эцэстээ тэр өвчтөнийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх ёстой болж, амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байсан. Манай нөхрийг энэ бүх хугацаанд Бурхан хэрхэн хамгаалсан тухай би бодов, иймээс дараа нь юу ч боллоо гэсэн, үүнийг мөн л Бурхан шийдэх байв. Хүний амьдрал, үхэл, зол завшаан, золгүйтэл бүгдийг Бурхан гартаа атгадаг бөгөөд би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах ёстой байв. Иймээс би энэ асуудлын тухай бодохоо больж, маягтууд дээр гарын үсэг зурж байхдаа Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Өө Бурхан минь! Нөхрийн маань амьдрал, үхэл Таны гарт байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг гаргадаг нь эмч нар биш гэдэгт би итгэж байна. Би энэ нөхцөл байдлыг туулахдаа Танд найдаж, Танд хандмаар байна. Эцэстээ нөхөрт маань юу ч тохиолдлоо гэсэн Таны хийдэг бүх зүйл хамгийн сайн сайхны төлөө байдаг бөгөөд над мэт өчүүхэн бүтээл Бүтээгчийг дуулгавартай дагах ёстой гэдэгт би итгэж байна.”

Нөхрийн маань хагалгаа маш сайн болж өнгөрнө гэж би бодоогүй бөгөөд аюулаас бага багаар холдохыг нь хараад миний цээжин дэх бул хар чулуу эцэст нь хөнгөрлөө. “Танай нөхөр ухаан орно гэж бид огт төсөөлөөгүй. Энэ үнэхээр гайхамшиг!” гэж эмч надад гайхширан хэллээ. Энэ бүгд Бурханы хамгаалалт байсныг би дотроо мэдэж байсан бөгөөд Бурханы нинжин сэтгэлд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархсан юм. Гэвч хагалгааны дараа нөхөр минь бүх ой санамжаа бүрэн алдаж, намайг ч таньсангүй. Амархан уурлаж, нялх хүүхдийнх шиг сэтгэхүйтэй болсон бөгөөд санаа минь асар их зовж байв. Би эмчтэй зөвлөлдөж, нөхөр маань ер нь урьдынх шигээ болох эсэхийг асуухад, “Тэрээр хагалгааны дараа ой санамжаа алдсан байна, хэзээ эдгэхийг нь хэлэхэд хэцүү юм. Нөхрийн чинь бэртэл эдгэх үед тэнхрэхийн тулд сэргээн засах төвд явж болно…” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би: “Нөхөр минь энэ хэвээрээ үлдвэл тэнэг хүн шиг байх болно. Яах вэ?” хэмээн дахин санаа зовж эхлэв. Ийнхүү санаа зовсоор нойр хоолондоо муудсан бөгөөд арга мухардаад байх яг тэр үедээ Бурханы дараах үгийг бодлоо, “Өөрөөр хэлбэл хүний бүх амьдрал, тэд үхсэнийхээ дараа хаашаа явж, хэзээ төрлөө олох, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай тэдний зорилго юу болох, амьдралдаа тэд юу туулах, тэдний бүтэлгүйтэл, тэд ямар ерөөл хүртэх, тэд хэнтэй уулзах, тэдэнд юу тохиолдох—үүнийг хэн ч урьдчилан хэлж, үүнээс зайлсхийж эсвэл үүнээс нуугдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл чиний амьдралыг тодорхойлсны дараа, чамд юу ч тохиолдсон чи үүнээс зайлсхийхийг хэчнээн хичээж, ямар нэгэн аргаар оролдож, зайлсхийсэн ч сүнсний ертөнцөд Бурханы чамд зориулж төлөвлөсөн амьдралын замыг зөрчих ямар ч аргагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас). Амьдралдаа туулах бүх зүйлийг маань Бурхан аль эрт урьдчилан тогтоосон гэдгийг Бурханы үг надад ойлгууллаа. Хүндрэл бэрхшээл байна уу, зол завшаан ч байна уу, юу тохиолдохыг бид шийддэггүй, бас урьдаас мэдэж чаддаггүй. Харин бүхий л амьдралынхаа туршид бидний туулдаг үе шат бүрийг Бурхан нэгд нэггүй зохицуулдаг бөгөөд энэ бүгдийн цаана Түүний сайн санаа зорилго бий. Бид эдгээр орчныг туулахдаа Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг үнэхээр ойлгож, эдгээр нь бидний амийг өсгөнө гэж Тэрээр найддаг. Тэрхүү авто ослоос үүдэн нөхөр маань амиа алдах гэж байсан, мөн би арга мухардан шаналж байсан өнгөрсөн хэд хоногийн туршлагаа бодохоор, Бурханы үгийн цагаа олсон гэгээрэл, удирдамж л надад Түүний дээд эрх, эрх мэдлийг ойлгуулсан юм. Тэр үед л би зүрх сэтгэл дэх зовнилоо орхиж, Бурханд найдах итгэлийг олсон; хагалгааны асар өндөр зардалтай тулгарч, яахаа мэдэхгүй байх үедээ би Бурханд чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд Бурхан надад арга зам нээж өгсөн. Тэрээр мөнгөний гачигдлыг минь шийдвэрлээд зогсохгүй, нөхрийг маань бас ухаан оруулсан. Үүний дараа би Бурханы хайр, удирдамжийг үнэхээр мэдэрсэн юм. Бурхан намайг хоромхон ч орхилгүйгээр, арга мухардаж, сул дорой байх болгонд минь цагаа олсон үгээрээ бартааг давахад намайг залж чиглүүлж байсан. Бурханы удирдамжгүйгээр би тэр бүх шаналлыг яаж туулахаа мэдэхгүй байх сан. Энэ нөхцөл байдлыг туулаагүй бол би Бурханыг үнэхээр мэдэж хэзээ ч чадахгүй байсан ба Бурханы эрх мэдлийн тухай ойлголт минь үүрд онолынх хэвээр үлдэж, Бурханд итгэх итгэл минь нэмэгдэхгүй байсан гэдгийг одоо л би ойлгож байна. Эдгээр нөхцөл байдал миний аминд хамгийн их ашиг тус авчирдаг ба би эдгээрээс зайлсхийхийг хүсэхээ больж, урдах замаа дагахын тулд Бурханд найдахыг хүсэж, Бурхан намайг залж чиглүүлнэ гэдэгт итгэж байна.
Нөхөр маань хотын эмнэлэгт 21 хоног хэвтсэнийхээ дараа шилжсэн юм. Үүний дараа би Бурханд өдөр бүр залбирч, Бурханы гарт нөхрөө даатган, хэрхэн ярих, бүх төрлийн зүйлийг болон эргэн тойрон дахь хүмүүсээ таних талаар нөхөртөө тэвчээртэйгээр заав. Аажмаар нөхөр маань уурлахаа больж, төрөл төрөгсдөө таньж чаддаг боллоо. Нөхөр минь өдөр өдрөөр сайжирч байгааг хараад миний магнай тэнийж, эмч нар бүгд гайхширан, “Байж боломгүй юм. Нөхрийг тань ийм хурдан тэнхэрч чадна гэж хэн ч бодоогүй. Энэ үнэхээр гайхамшиг! Танай нөхрийн хажуугийн өвчтөн адилхан авто осолд ороод, ослоос хойш 6 сарын дараа ч гэсэн ухаан ороогүй хэвээр байна. Амьд үлдэх эсэх нь одоо ч эргэлзээтэй байгаа. Та үнэхээр азтай байлаа!” гэцгээв. Үүнийг сонсоод би зүрх сэтгэлдээ Бурханд талархаж, Бурханыг магтсаар байв, учир нь Бурханы хамгаалалт л нөхөрт минь амьд үлдэх боломж олгосон билээ.
Нөхөр маань эмнэлгээс гарсныхаа дараа эдгэрэх нь түргэсэв. Таягтай алхаж чаддаг болоод зогсохгүй үндсэн ой санамж нь сэргэлээ. Би нөхөртөө эмнэлэгт хэвтсэнээс нь хойш болж өнгөрсөн бүхний тухай, мөн асар их шаналж, сул дорой байсан тэр өдрүүддээ Бурханд хэрхэн найдаж, Бурхан намайг хэрхэн залж чиглүүлсэн тухай ярьж өгөв. Нөхрийн маань нүдэнд нулимс цийлгэнэн, “Би биеэ сайжрахаар Бурхан намайг аварсан хэмээн гэрчлэл хийх болно, ингэснээр Бурханы төгс хүчин, гайхалтай үйл хэргийг илүү олон хүн мэднэ” гэлээ. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би Бурханы авралд үнэхээр талархлаа.
Энэхүү онцгой туршлагаар би Бурханы гайхалтай үйл хэргийг үнэхээр харж, Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэдгийг харсан юм. Бурхан үнэхээр хүн нэг бүрийн амьдрал, үхлийг хянадаг бөгөөд бүтээгдсэн ямар ч зүйл Түүний хүч чадал, эрх мэдлийг давж хэзээ ч чадахгүй. Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).
Read More