2019-05-30

ТАВДУГААР БҮЛЭГ

  Миний Сүнс үг хэлэхэд энэ нь Миний бүхий л зан чанарыг илэрхийлдэг. Та нар үүнийг ойлгож байна уу? Энэ зүйлийг ойлгохгүй байх нь Намайг шууд эсэргүүцэхтэй адилхан. Энд орших ач холбогдлыг та нар үнэхээр харав уу? Та нарт Би хэр их чармайлт, хэр их энерги хүч зарцуулсныг та нар үнэхээр мэддэг үү? Та нар өөрсдийн хийсэн зүйлээ Миний өмнө ил харуулж үнэхээр зүрхэлнэ гэж үү? Тэгээд та нар Миний өмнө өөрсдийгөө Миний ард гэж нэрлэх зүрх зоригтой байдаг—та нарт ичих нүүр байхгүй, эрүүл ухаан бүр ч байхгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, ийм хүмүүс Миний гэрээс хөөгдөнө. Чи Миний гэрчлэлийн төлөө зогссон гэж бодон бүү ахархаж баашил! Энэ хүн төрөлхтний хийж чадах зүйл үү? Хэрвээ чиний санаа, зорилгоос юу ч үлдээгүй бол чи аль хэдийн өөр зам дээр гарсан байна. Хүний зүрх сэтгэл хэчнээн ихийг агуулж чаддагийг Би мэдэхгүй гэж чи бодож байна уу? Энэ цагаас эхлээд чи бүх зүйл дээр хэрэгжүүлэлтийн бодит байдал руу орох ёстой; чи өмнө нь хийдэг байсан шигээ зүгээр дэмий чалчаад цааш явж чадахгүй. Урьд нь та нарын ихэнх нь Миний дээвэр дор завшин шулж дөнгөсөн; өнөөдөр чи бат зогсож чадаж байгаа нь бүхэлдээ Миний үгийн хатуу байдлын үр юм. Намайг ямар ч зорилгогүй, аманд орсноо хэлдэг гэж чи боддог уу? Боломжгүй хэрэг! Би өндөр дээрээс бүх зүйлийг хардаг ба өндөр дээрээс бүх зүйлийг удирддаг. Яг ийм аргаар Би Өөрийн авралыг дэлхийд илгээсэн. Би Өөрийнхөө нууц газраас хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг, тэдний хийдэг хэлдэг бүхнийг харахгүй ганц ч мөч үгүй. Хүн төрөлхтөн бол Миний хувьд нээлттэй ном: Би тэднийг бүгдийг нь хардаг ба мэддэг. Тэр нууц газар бол Миний суудаг байр бөгөөд дээд тэнгэр бол Миний хэвтдэг ор. Сатаны хүчнүүд Надад хүрч чадахгүй, учир нь Би сүр жавхлан, зөвт байдал ба шүүлтээр бялхаж байна. Үгээр дүрслэхүйеэ бэрх далд нууц Миний үгэнд оршдог. Намайг ярьж байхад та нарын сүнс балмагдлын байдалд орсны улмаас та нар ус руу дөнгөж шидэгдээд учраа олохгүй самгардсан шувуу шиг, эсвэл саяхан айж цочоод юугаа ч мэдэхгүй байгаа хүүхэд шиг болдог. Би яагаад нууц газар бол Миний суудаг байр гэдэг вэ? Чи Миний хэлсэн үгийн илүү гүн утгыг мэдэж байна уу? Бүх хүн төрөлхтний дотор Намайг мэдэх чадвартай хэн байна вэ? Хэн Намайг өөрийнхөө төрсөн эцэг, эхийг мэддэг шигээ мэдэх чадвартай вэ? Өөрийн орон байранд амрангаа Би анхааралтай ажигладаг: Газар дээрх бүх хүн бүгд өөрсдийн хувь тавилан, өөрсдийн ирээдүйн төлөө хойш урагш давхин идэвх зүтгэлтэй бужигнаж, “дэлхий тойрон аялж” хөлхөлддөг. Гэвч Миний хаант улсыг байгуулахад зориулах энерги ганцад нь ч байдаггүй, ядахдаа амьсгал авахдаа хэрэглэж магадгүй хэмжээний хүч чадлаа ч илүүчилдэггүй. Би хүн төрөлтнийг бүтээсэн ба тэднийг олон удаа гай зовлонгоос аварсан боловч энэ хүмүүс бүгд ач тус мэддэггүй: Тэдний дундаас нэг нь ч Миний авралын бүх тохиолдлыг тоолж чадахгүй. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл олон жил, хэдэн зуун өнгөрөв, бас Би хэр олон ид шид үзүүлж, хэчнээн удаа Өөрийн мэргэн ухааныг харууллаа? Гэхдээ хүн элий балай, дүйнгэ өвчтэй галзуу мэт, эсвэл заримдаа түүнээс ч дор, ойд тэнүүчилж яваа зэрлэг араатан шиг л Миний ажил хэрэгт анхаарал хандуулах өчүүхэн ч бодолгүй байдаг. Олон удаа Би хүнд үхлийн шийтгэл өгч, түүнийг үхүүлэхээр ялласан, гэвч Миний удирдлагын төлөвлөгөөг хэн ч өөрчилж чадахгүй. Иймээс хүн бол өөрийн зууралддаг хуучин юмаараа гайхуулан одоо ч Миний гарт байна. Өөрийн ажлын алхмуудаас болж Би ялзарч, доройтсон, балиар, бузар өнөр бүлд төрсөн та нарыг дахин нэг аварсан.


 төлөвлөсөн ажил нэг ч мөч зогсолгүй урагшилсаар байна. Хаанчлалын эрин үед ороод, та нарыг Өөрийн ард болгон Өөрийн хаанчлалд оруулаад Би та нарт өөр шаардлагууд тавниа; өөрөөр хэлбэл, Би энэхүү эрин үеийг захирахдаа баримтлах үндсэн хуулийг та нарын өмнө тунхаглан зарлаж эхэлнэ гэсэн үг юм:

  Та нар Миний ард гэж нэрлэгдэж байгаа учраас Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой, өөрөөр хэлбэл, шалгалтын дунд ч гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг хуурах гэж, мөн Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй ажил явуулбал тэд бүгдээрээ хөөгдөж, Миний гэрээс зайлуулагдан шуурхай шүүх ажиллагааг хүлээнэ. Өнгөрсөн үед Надад үнэнч бус, дуулгаваргүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд Миний ачааг үргэлж анхаарч, түүнчлэн Миний үгийг мэдэх гэж тэмүүлэх ёстой. Зөвхөн ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд гарцаагүй Миний удирдамж, гэгээрлийн дор амьдарч, хэзээ ч гэсгээл шийтгэл амсахгүй. Миний ачааг тоолгүй өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг тэр хүмүүс бол үйл ажлаараа Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын оронд өглөг тусламж гуйхыг зорьдог хүмүүс бөгөөд эдгээр гуйлгачин шиг амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачааг анхаарна гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй. Тэд бол хэвийн бус эрүүл ухаантай хүмүүс; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаар” өвдөж байдаг ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй юм. Надад ийм төрлийн хүмүүс огт хэрэггүй. Миний ардын дунд буй хүн бүхэн Намайг мэдэхийг идэх, хувцаслах, унтахтай адил хүн хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцсээ хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай байдаг ба ингэснээр эцэстээ Намайг мэдэх нь чи юм идэх шиг аяндаа хийж дадсан хэвшсэн чадвар болох юм. Миний хэлдэг үгийн хувьд, нэг бүрийг нь дээд зэргийн итгэлтэйгээр бүрэн шингээж авах ёстой, хааш яаш хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцдэг гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэх гэж тэмүүлдэггүй хэнийг ч Намайг анхаарахгүй байна гэж үзэх ба Би гэрийнхээ хаалгаар шууд шүүрдэж гаргана. Учир нь, урьд Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон хүн биш, харин шилэгдсэн хэдхэн хүн юм. Зуун хүнээс хэрвээ нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чадвал Би энэ цорын ганц хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Тоо илүү их байх нь дангаараа Намайг илэрхийлж, Намайг амьдран харуулна гэдэг үнэн байх албагүй гэдгийг харж болно. Миний хүсэж байгаа зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг боддог ч үгүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэр төрд гутамшиг авчирсан хэвээр байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсэхгүй. Өөрийн ардаас юу шаарддаг тухайд Би одоохондоо эдгээр журмаас өөр юм хэлэхгүй, тэгээд Би нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран цаашдын арга хэмжээ авахаар хүлээнэ.

 Дээр үед хүмүүсийн их олонх нь Намайг мэргэн ухааны Бурхан Өөрөө бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн рүү харсан чухам тэр Бурхан гэж бодсон; гэвч энэ нь бүгд өнгөцхөн яриа байсан юм. Хэрвээ хүн үнэхээр Намайг мэддэг байсан бол тэр дүгнэлт хийх гэж яарахгүй, харин Миний үгээр дамжуулан Намайг мэдэхийг хичээсээр байх байлаа. Тэр Миний үйл хэргийг үнэхээр харсан үе шатанд очсон үедээ л Намайг Ухаалаг, Гайхалтай гэж хэлж чадахуйц болох байсан. Миний тухай та нарын мэдлэг хэтэрхий нимгэн. Эрин үеүдийн турш хэчнээн хүн, олон жил Надад үйлчилж, Миний үйл хэргийг хараад Миний талаар ямар нэг зүйлийг үнэхээр мэддэг болсон билээ дээ; тэгээд тэд Намайг эсэргүүцэх өчүүхэн ч санаа агуулж эс зүрхлэн Надад үргэлж дуулгавартай зүрх сэтгэлтэй ханддаг байсан, учир нь Миний хөлийн мөрийг хайх хэчнээн хэцүү билээ. Энэ хүмүүсийн дунд Миний удирдамж байгаагүй бол тэд бодлогогүй үйлдэж зүрхлэхгүй байсан, ииймээс олон жил амссан туршлагаасаа тэд Миний тухай мэдлэгийн нэг хэсгийг дүгнэж, Намайг Ухаалаг, Гайхалтай агаад Зөвлөгч, мөн Миний үг хоёр талдаа иртэй сэлэм шиг байдаг, Миний үйл хэрэг агуу, гайхалтай, гайхмаар, Би сүр жавхлангаар хувцасладаг, Миний мэргэн ухаан огторгуйгаас өндөрт хүрдэг гэх мэтийн ойлголтыг хэлдэг. Харин өнөөдөр та нар тэдний тавьсан суурин дээр л Намайг мэдэж байгаа, иймээс та нарын дийлэнх нь тэдний хэлсэн үгийг тоть шиг давтаж байна. Миний талаарх та нарын мэдлэг хэчнээн нимгэн гэдгийг, мөн та нарын “боловсрол” хэчнээн тааруухан гэдгийг Би харгалзаж үзсэн учраас л та нарыг маш их гэсгээлтээс хэлтрүүлсэн юм. Тэгсэн ч гэсэн та нарын дийлэнх олон бас л өөрийгөө мэддэггүй, эсвэл өөрсдийн үйл хэргээр Миний хүслийг аль хэдийн биелүүлчихсэн ба энэ шалтгаанаас болоод шүүлтээс мултарсан гэж боддог. Эсвэл бие махбодтой болсныхоо дараа Би хүний үйлдлийг огт мэдэхээ больчихсон ба энэ шалтгаанаас болоод та нар гэсгээлтээс мултарсан гэж боддог. Эсвэл та нарын итгэдэг Бурхан ертөнцийн уудам зайд оршин байдаггүй гэж боддог ба иймээс та нар Бурханыг мэдэхийг өөрсдийн биелүүлэх ёстой үүрэг хэмээн зүрх сэтгэлдээ хадгалахын оронд завтай цагтаа хийх хэвшмэл үүрэг болгон доошлуулсан бөгөөд Бурханд итгэх итгэлийг дэмий өнгөрөөх байсан цагийнхаа оронд цаг нөхцөөх арга болгон ашигласан. Хэрвээ Би та нарын эрдэм чадал, оюун ухаан, ойлголт дутууг харгалзан үзээгүй бол та нар бүгдээрээ Миний гэсгээлтийн дунд мөхөж, амьдралаас арчигдах байлаа. Гэвч газар дээрх Миний ажил дуусах хүртэл Би хүн төрөлхтөнд өршөөлтэй хэвээр байна. Энэ нь та нарын бүгдээрээ мэдэх ёстой зүйл юм. Сайн, мууг хольж хутгахаа боль.

1992 оны 2 дугаар сарын 25
About Төгс Хүчит Бурханы Чуулганыг шинжлэн судлах нь

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment