2019-05-28

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

    Миний өмнө үйлчилдэг Миний бүх ард өнгөрснөө нэхэн санах хэрэгтэй: Намайг хайрлах та нарын хайр ариун бусаар сэвтсэн үү? Надад өгсөн үнэнч байдал чинь цэвэр бөгөөд чин сэтгэлийнх байсан уу? Миний талаарх та нарын мэдлэг үнэн байсан уу? Та нарын зүрх сэтгэлд Би хэр их зай эзэлж байсан бэ? Би бүхэлд нь дүүргэж байсан уу? Миний үг та нарын дотор хэр ихийг биелүүлсэн бэ? Намайг бүү мэхэл! Эдгээр зүйл Надад тов тодорхой байдаг! Өнөөдөр, Миний авралын дуу хоолой үгээ хэлж байхад Намайг хайрлах та нарын хайр жаахан нэмэгдсэн үү? Надад үнэнч байдлын чинь зарим хэсэг цэвэр ариун болсон уу? Миний талаарх та нарын мэдлэг гүнзгийрсэн үү? Өнгөрсөн үеийн магтаал сайшаал та нарын өнөөдрийн мэдлэгийн бат бэх суурийг тавьсан уу? Та нарын дотоод талын хэр ихийг Миний Сүнс эзэлдэг вэ? Миний дүр та нарын дотор хэр их зай эзэлдэг вэ? Миний айлдварууд та нарын эмзэг газрыг онож цохисон уу? Өөрсдийн ичгүүрийг нуух газар хаа ч байхгүй гэдгийг та нар үнэхээр мэдэрч байна уу? Та нар Миний ард байх эрхгүй гэдэгтээ үнэхээр итгэдэг үү? Хэрвээ та нар дээрх асуултуудыг огт анзаарахгүй байгаа бол энэ нь чи булингартай усанд загасчилж байгаа ба зүгээр л тоо бүрдүүлж байгааг харуулах бөгөөд Миний урьдчилан тогтоосон цагт чи гарцаагүй таягдагдаж, хоёр дахь удаагаа ёроолгүй ангалд хаягдана. Энэ бол Миний анхааруулсан үгс бөгөөд эдгээрийг хөнгөнөөр авч үзсэн хүмүүс Миний шүүлтэнд өртөж, товлосон цагт гай зовлонд дайрагдана. Ийм биш гэж үү? Үүнийг тайлбарлахын тулд Би бас л жишээ татах хэрэгтэй гэж үү? Та нарыг үлгэр загвараар хангахын тулд Би илүү тодорхой ярих ёстой юу? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл олон хүн Миний үгэнд дуулгаваргүй хандсан бөгөөд тиймээс Миний дахин сэргээлтийн урсгалаас хаягдаж, таягдуулсан; эцэст нь, тэдний бие үгүй болж, сүнс нь Үхэгсдийн орон руу хаягдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд хатуу шийтгэлд өртөж байна. Олон хүн Миний үгийг дагасан боловч тэд Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн эсрэг явсан, тиймээс Надад өшиглүүлж, Сатаны эзэмшил дор орж, Намайг эсэргүүцдэг хүмүүс болсон. (Өнөөдөр Намайг шууд эсэргүүцдэг бүх хүн Миний үгийн зөвхөн өнгөн талыг л дуулгавартай дагаж, Миний үгийн гол утганд дуулгаваргүй ханддаг.) Мөн Миний өчигдрийн хэлсэн үгийг хальт сонсож, өнгөрсний хог новштой зууралдаж, эдүгээгийн үр шимийг эрхэмлэдэггүй олон хүн байсан. Энэ хүмүүс Сатанд олзлогдоод зогсоогүй, мөнхийн нүгэлтнүүд болж, Миний дайснууд болсон ба тэд Намайг шууд эсэргүүцдэг. Тийм хүмүүс бол Миний хилэнгийн оргил дахь Миний шүүлтийн байнууд бөгөөд өнөөдөр ч гэсэн тэд сохор хэвээр байж, харанхуй гяндан дотор байсаар байна (өөрөөр хэлбэл, тийм хүмүүс нь Сатанаар удирдуулсан илжирч хөшсөн үхдлүүд юм; тэдний нүдийг Би халхалсан учраас Би тэднийг сохор гэж хэлдэг). Та нарт жишээ татаж өгсөн нь дээр, тэгвэл та нар үүнээс суралцаж чадах юм:


    Паулын талаар дурдахад л та нар түүний намтрыг болон түүний талаарх алдаа мадагтай, бодит байдалд нийцэхгүй зарим түүхийг санана. Тэр багаасаа эцэг эхээрээ заалгаж, Миний амийг хүлээн авсан бөгөөд Миний урьдчилан тогтоосны үр дүнд Миний шаарддаг хэв чанарыг эзэмшсэн байв. 19 насандаа тэр амийн тухай янз бүрийн ном уншсан; тиймээс өөрийн хэв чанарын үрээр, мөн Миний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн үрээр тэр сүнслэг асуудлуудын талаар нэлээд мэдлэгтэй яриад зогсохгүй мөн Миний санаа зорилгыг ойлгож чаддаг байсан гэдгийг Би нэг бүрчлэн ярих шаардлагагүй. Мэдээж, энэ нь дотоод ба гадаад хүчин зүйлсийн хослолыг хасаагүй. Гэсэн хэдий ч өөрийн авьяас билгээс болж тэр үргэлж хэлэмгий, онгироо байсан нь түүний нэг өө байсан юм. Үүний дүнд тэргүүн тэнгэрэлчийг шууд төлөөлдөг байсан хэсэг болох дуулгаваргүй байдлынхаа улмаас Намайг эхний удаад махан биетэй болоход Намайг сөрөх гэж тэр бүх чадлаараа хичээсэн. Тэр Миний үгийг мэдэхгүй хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний зүрх сэтгэл дэх Миний байр аль хэдийн алга болсон байлаа. Тийм хүмүүс Миний бурханлаг чанарыг шууд эсэргүүцэн Надад цохигддог ба хамгийн эцэстээ л өвдөг сөхрөн, нүглээ наманчилдаг. Үүнээс хойш, Би түүний хүчтэй талуудыг ашигласны дараа—өөрөөр хэлбэл, хэсэг хугацаанд Миний төлөө ажилласныхаа дараа тэр хуучин замдаа дахиж орсон бөгөөд хэдийгээр Миний үгэнд шууд дуулгаваргүй хандаагүй ч Миний дотоод удирдамж, гэгээрэлд дуулгаваргүй хандсан, тэгснээр түүний өнгөрсөнд хийсэн бүхэн талаар болсон; өөрөөр хэлбэл, түүний ярьж байсан алдрын титэм хоосон үг, өөрийнх нь төсөөллийн үр дүн болсон, учир нь өнөөдөр ч гэсэн тэр Миний гав гинжин дунд Миний шүүлтэд захирагдаж байдаг.

   Намайг эсэргүүцдэг (Миний махан биеийг эсэргүүцэх төдийгүй, үүнээс чухал нь Миний үгийг, Миний Сүнсийг өөрөөр хэлбэл, Миний бурханлаг чанарыг эсэргүүцсэнээр) хэн ч атугай Миний шүүлтийг махан биедээ хүртэнэ гэдгийг дээрх жишээнээс харж болно. Миний Сүнс чамайг орхиход чи шууд Үхэгсдийн орон руу бууж, доошоо хар хурдаар унана. Хэдийгээр махан бие чинь газар дэлхий дээр байвч чи сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүнтэй адилхан: Чи эрүүл ухаанаа алдаж, тэр даруйдаа үхдэл болсон мэт санагддаг болохоор махан биеийг чинь нэн даруй эцэс болгооч гэж Надаас гуйдаг. Сүнс эзэмшсэн та нарын ихэнх нь эдгээр нөхцөл байдлын талаар гүнзгий ойлгодог бөгөөд Би цааш нь дэлгэрүүлэн ярих хэрэггүй. Өнгөрсөн үед, Намайг энгийн хүн чанараар ажиллаж байхад ихэнх хүмүүс Миний уур хилэн, сүр жавхлантай аль хэдийн хүчээ үзсэн ба Миний мэргэн ухаан, зан чанарыг аль хэдийн бага зэрэг мэдсэн. Өнөөдөр, Би шууд бурханлаг чанараар ярьж, үйлддэг бөгөөд Миний уур хилэн, шүүлтийг өөрсдийн нүдээр харах зарим хүмүүс бас бий; түүнчлэн шүүлтийн эрин үеийн хоёр дахь хэсгийн үндсэн ажил бол Өөрийн бүх ардад Өөрийн махан биеэр хийх үйл хэргийг шууд мэдэгдэж, та нарт бүгдэд нь Өөрийн зан чанарыг шууд харуулах явдал юм. Гэвч Би махбодод байгаа учраас та нарын сул талуудад бодолтой ханддаг. Та нар өөрсдийн сүнс, сэтгэл, биеийг тоглоом шиг үзэж, тэдгээрийг Сатанд хайхрамжгүйгээр хээв нэг зориулахгүй гэж Би найдаж байна. Өөртөө байгаа бүхнийг нандигнаж, үүнд тоглоом шиг хандахгүй байх нь дээр бөгөөд учир нь ийм зүйлс та нарын хувь заяатай холбоотой. Та нар Миний үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ойлгож чадаж байна уу? Миний чин үнэнч сэтгэлд хайхрамжтай хандах чадвар та нарт үнэхээр бий юү?

   Та нар, тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг өөрсдийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар хороолгож, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг авах хүмүүс байж болох уу? Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхэнд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид болгоомжлолд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачлагатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний хүслийг ойлгохгүй байж, тэгснээрээ Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйлд Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө өөрийнхөө хамгийн сайныг өргөх ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?


1992 оны 2 дугаар сарын 23
About Төгс Хүчит Бурханы Чуулганыг шинжлэн судлах нь

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment