2019-01-31

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг(Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” Хоёрдугаар хэсэг (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? …Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”

Read More

2019-01-30

Усан үзмийн талбай дахь ажилчдын тухай сургаалт зүйрлэл дээр Бурханы далд санаа зорилго юу гэж гардгийг чи мэдэх үү?

2018 оны 6-р сарын 20
Чэншин
Усан үзмийн талбай дахь ажилчдын тухай сургаалт зүйрлэл дээр Бурханы далд санаа зорилго юу гэж гардгийг чи мэдэх үү?

Нэг орой би Бурханд залбирсныхаа дараа ширээнийхээ ард суугаад Матай 20:1-16 дээр Есүсийн хэлдэг сургаалт зүйрлэлийг уншив. Тэнд усан үзмийн талбайдаа хүмүүсийг ажиллуулах газрын эзнийг тэнгэрийн хаанчлалтай зүйрлэсэн байдаг бөгөөд ажилчид усан үзмийн талбай руу өглөө эртлэн, эсвэл үд дунд, бүр эсвэл үдээс хойш очсоноос үл хамааран тэдний цалин ижил байдаг. Эхэнд ирсэн ажилчин энэ тухай мэдээд газрын эзэнд гомдоллох боловч газрын эзэн “Өөрийнхөө юманд хүссэнээ хийх нь Миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл Би сайн учраас нүд чинь хорсов уу?” Иймээс сүүлийнх нь эхнийх, эхнийх нь сүүлийнх болно... ” (Матай 20:15-16) гэж хариулдаг. Библийн бичвэрийн энэ хэдэн мөрийг уншсаныхаа дараа би хөмсгөө зангидаад ийм бодолд дарагдсан юм. “Эзэний төлөө биеэ гаргуунд нь орхиж өөрсдийгөө зарцуулж бас илүү олон жил шаргуу хөдөлмөрлөн Бурханд итгэх итгэлээ удаан хугацаанд хэрэгжүүлсэн хүмүүс сүүлд ирсэн хүмүүсээс илүү их шагнуулах ёстой байтал эрт эсвэл сүүлд ирсэн хүмүүсийн цалин ижил гэж Бичвэрт хэлж байгаа нь Бурхан сүүлд ирсэн хүмүүсийг зориудаар алагчлан үзэж байгаа хэрэг биш үү? Энэ үгийг би үнэхээр ойлгоогүй, энэ үгийг хэлсэн Эзэний санаа зорилго чухам юу болохыг миний бие ойлгоогүй мэт санагдсан.
Нэг өдөр чуулганы нэг залуухан гишүүнтэй тааралдаад ярьж хөөрч байх зуураа, олон жилийн турш эргэлзэж ирсэн зүйлээ би түүнд ярьсан юм. Чуулганы гишүүн “Би ч гэсэн ийм төрлийн буруу ойлголттой байсан, Бурханы хүслийг ерөөсөө ойлгодоггүй байгаад, нэг номыг саяхан уншсан хойноо үнэний энэ талыг ойлгож эхэлсэн. Азаар энэ номыг би өнөөдөр авч гарсан ирсэн тул цугтаа харъя” гэв. Ингэж хэлээд чуулганы гишүүн цүнхнээсээ ном гаргаж ирээд нэг хэсгийг надад уншиж өгөв. “Хэр ихийг хүлээн зөвшөөрч чадах чинь хамаагүй, хэр ихийг сонссон, хэр ихийг ойлгосон чинь хамаагүй, хэр ихийг амьдран харуулж, хэр ихийг олж авдаг чинь хамаагүй, нэг баримт бий: Бурханы үнэн, зам, амь хүн нэг бүрд үнэ төлбөргүй хайрлагддаг бөгөөд энэ нь хүн нэг бүрд шударга байдаг. Хоёр сарын турш итгэсэн шинэ итгэгч болохоор нь, эсвэл хоёр жил, арван жил, хорин жил итгэсэн хүн болохоор нь Бурхан нэг хүнийг нөгөөгөөс нь илүүд үзэхгүй; нас, гадаад төрх, хүйс, төрсөн гэр бүл, гэр бүлийн байдлаас нь болж хэн нэгэнд өөрөөр хандахгүй. Хүн нэг бүр Бурханаас адилхан зүйл олж авдаг. Тэр хэн нэгэнд багыг хүртээж, хэн нэгэнд хамаагүй ихийг хүртээдэггүй. Хүн нэг бүрд энэ нь шударга, зүй зохистой байдаг. Тэрээр хүнийг өлсгөж, дааруулж, цангаалгүйгээр зохих цагт нь, таарсан хэмжээгээр хангадаг” (“Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн ихийг хүртэгч юм”). Уншиж дуусаад чуулганы гишүүн үргэлжлүүлэн ийн хэлсэн. “Урьд нь би ч гэсэн Эзэнд удаан хугацаагаар итгэж Эзэний төлөө өөрсдийгөө илүү их зарцуулсан хүмүүс Эзэнд арай богино хугацаагаар итгэж Эзэний төлөө өөрсдийгөө арай бага зарцуулсан хүмүүстэй адил шагнуулж байгаа явдал нь Бурхан алагчлал үзүүлж байгаа хэрэг биш үү? Энэ үгийг уншсаныхаа дараа Бурханы талаарх өөрт байсан буруу ойлголтоос эцэстнь салсан. Тэгэхээр шинэ итгэгч эсвэл Бурханд олон жилийн турш итгэж байгаа эсэхээс үл хамааран, гэр бүлийн уг гарал, гадаад төрх, гэх мэт зүйлийг үл харгалзан Бурхан бүх хүнд шударга ханддаг, Тэр аль нэг хүнийг алагчилж үздэггүй. Бурхан бүх хүнийг хэрэгцээнд нь байнга нийцүүлж хангадаг. Энэ нь Тэр хүн төрөлхтнийг аврахаар Өөрийн ажлыг гүйцэтгэх үедээ бидэнд хайрладаг үнэнтэй адил, мөн Тэрээр бид бүгдийн төлөө зохицуулдаг эргэн тойрон дахь зүйлс болон боломжуудтай адил юм. Эцсийн бүлэгт бид үнэнийг олж авч чадах эсэх нь бид үнэнд дурлах, үнэнийг эрэлхийлэх, Эзэний үгийг бодит байдалд хэрэгжүүлж чадах эсэх, Эзэний хүсэл, шаардлагатай нийцүүлэн үүргээ бүх чадлаараа гүйцэтгэж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ бид үнэнд дурлахгүй, үнэнийг эрэлхийлэхгүй бол Бурхан Өөрийн хүсэлд нийцүүлэн бидэнд даалгасан зүйлсийг бид хийж чадахгүй бөгөөд бидний үзэлтэй тохирохгүй зүйлстэй таарах үедээ бид тэдгээрийн учрыг ухаж Бурханы хүслийг эрж хайх гэж оролдолгүй өөрийнхөөрөө задлан шинжилж, ингэснээрээ  Бурханыг бүр ч ойлгохоо больж Түүнийг буруутгах болно. Ийм хүмүүс Бурханд олон жил итгэж ихэд махран зүтгэж хөдөлмөрлөсөн байлаа ч эцэстээ юу ч үгүй хоцорно, үнэнийг олж аваг гэж Бурханы тэдэнд хайрласан боломжийг хүртэл тэд алдах бөгөөд Бурханы нүдээр бол энэ хүмүүс мууг үйлдэгсэд, тэд зөвхөн Бурханд таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Гэтэл Бурханд итгээд удаагүй мөртөө үнэнээр цангаж үнэнийг эрэлхийлэх сэтгэлтэй зарим нэг хүн бий. Аливаа зүйлс тохиох бүрд тэд үнэнийг эрж хайхын тулд Бурханд байнга залбирдаг бөгөөд Бурханы хүслийг ойлгосон даруйдаа түүнийгээ Бурханы үгийн дагуу бодитоор хэрэгжүүлдэг, Бурханыг дагахын хэрээр тэдний завхарсан зан чанар бага багаар өөрчлөгдөөд, тэд үнэнийг олж аван энгийн хүнчанарыг амьдран харуулдаг. Ийм хүмүүсийн хүрэх эцсийн газар нь сайн сайхан байх болно.
“Бурхан Израйльчуудыг Египетээс гарган цөл рүү хөтлөх үед Бурханы хүслийг эрж хайгаагүй, тэр ч бүү хэл Бурханд гомдол гаргасан эрүүл чийрэг биетэй тэр хүмүүс хийгээд тэр нуруулаг “дайчид” эцэстээ цөлд хэрхэн насан эцэслэсэн тухай би эргэж бодов. Гэтэл жинхэнээсээ дуулгавартай байж, аливаа зүйлсийг Бурханы үгэнд нийцүүлэн хэрэгжүүлж Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагасан тэр эмэгтэйчүүд, хүүхдүүд эцэст нь Канааны сайхан нутагт ордог. Түүнээс гадна ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд Бичвэрийг мэддэг, хуульд нэвтэрхий байсан, зарим нь бүр сайн мэдээг түгээхээр далай тэнгис гаталж, тивүүдийг туулсан. Бурханд хамгаас удаан итгэж, хамгаас их махран зүтгэж хөдөлмөрлөсөн тул Мессиаг угтаж, Бурханд сонгогдоход хамгийн тохирох хүмүүс гэж тэд өөрсдийгөө санаж байсан. Гэтэл Эзэн Есүс ажлаа хэрэгжүүлэхээр ирэх үед Эзэн Есүсийн үг эрх мэдэлтэй, хүчтэй болохыг тэд мэдсэн хэр нь, зөрүүдлэн мунхаглаад, үнэнийг эрж хайхын тулд байр сууриа үл ойшоохыг хүсээгүй юм. Тэр ч байтугай тэд Бурханы шинэ ажлыг хүлээж аваагүйн дээр Бичвэрийн талаарх бүх мэдлэгээ Эзэний шинэ ажлыг яллаж эсэргүүцэхэд ашигласан. Эцэст нь байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд тэд Эзэнийг загалмайд цовдолсон нь Эзэний хараал, шийтгэлд зовж шаналах шалтгаан нь болсон юм. Гэвч Эзэний сонгосон тэдгээр бүх шавь, Эзэнийг дагасан тэр Иүдейчүүд, Израйльчуудаас бусад бүх үндэстнийхүмүүс Фарисайчуудтай харьцуулахад Бурханд удаан хугацаагаар итгээгүй, Бичвэрийн талаарх мэдлэг нимгэн, тэр ч бүү хэл, илүү их махран зүтгэж хөдөлмөрлөөгүй эсвэл Фарисайчуудтай адил сайн мэдээг түгээхээр далай тэнгисийг гаталж, тивүүдийг туулаагүй ч гэлээ, Бурханыг хүндлэх сэтгэлтэй байсан бөгөөд үнэнээр цангаж үнэнийг эрж хайсан тул Эзэний авралыг хүлээж авсан.
“Эндээс Бурханд он удаан жил итгэж хичээл зүтгэлээ ихээр зарцуулан, маш их махран зүтгэж хөдөлмөрлөсөнд нь үндэслэж Бурханы шагнал, ерөөлийг хүлээж авахад тохирох хүн гэж бид хэрвээ шийдэх юм бол энэ нь үнэнтэй нийцэхгүй, буруу ташаа бодол санаа юм. Бурхан эдгээр гадаад хүчин зүйлд үндэслэж шагнаж шийтгэх буюу эсвэл хүмүүсийн төгсгөлийг шийдэхгүй. Харин Тэр бидний Бурханд итгэх итгэлээрээ дамжуулж үнэнийг хүлээн авсан эсэх, Бурханы хүслийг дагадаг хүмүүс мөн эсэхийг хардаг. Энэ нь номд хэлдэгтэй нэгэн адил юм: “Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрыг Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэх бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аасБурханы хувьд хүн агуу эсвэл өчүүхэн байх нь хамаагүй, тэд Түүнийг сонсож, Түүний зааврууд болон Түүний даалгасан зүйлд дуулгавартай байж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө түвэггүй хэрэгжиж байх юм бол тийнхүү биеэ авч явах байдал нь Түүний дурсгалыг хүртэх, Түүнийерөөлийг хүртэхэд тохирно. Бурхан тийм хүмүүсийг үнэлдэг ба тэдний үйлдэл болон Түүнийг гэсэн тэдний хайр, дур хүслийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм.”  Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс
“Энэ хоёр хэсэг хүмүүсийг хэмждэг Бурханы жишиг, хүмүүст ханддаг Бурханы хандлагыг тодорхой тайлбарлаж байна. Бурхан зөвт хийгээд ариун зан чанартай, Тэр бүх хүнд шулуун шударга ханддаг, Бурхан хүний доогуур эсвэл дээгүүр байр суурь, нас дээр байгааг, Бурханд хэр удаан итгэсэн эсвэл хэр их зовлон шаналал туулсныг хардаггүй. Харин Тэр тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, Бурханыг хайрладаг эсэх, Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй эсэх, Бурханы хүслийг бүх зүйл дээр анхаарч үзэн нийцүүлдэг эсэх, мөн Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан эцсийн бүлэгт үнэнийг олж авч чадах эсэхийг хардаг. Бурханд итгэдэг бидний дотор тахилч, ахлагч эсвэл энгийн итгэгч аль нь ч байсан үнэнээр цангаж үнэнийг эрж хайдаг, даруу төлөв бөгөөд Бурханы гэгээрлийг хүлээж авах чадвартай, усан үзмийн талбайд хожимдож ирсэн хүмүүсийн нэгэн адил Бурханы ерөөлийг хүлээн авах чадалтай хүн бүхэн; Бурханд удаан хугацаагаар итгэсэн ч үнэнийг эрэлхийлдэггүй, оронд нь төөрөгдөлтэйгөө зууралдан, үзэл, төсөөлөл дотроо амьдран, дээгүүр байдалдаа биеэ тоон сагсуурдаг бол, хэн нэгэн хэчнээн их зовлон шаналлыг тэвчиж өөрийгөө хэчнээн их зарцуулсан байлаа гээд, ямар ч тохиромжтой хүн байлаа гээд эцэст нь тэд үнэнийг олж авахгүй бөгөөд таягдан хаягдана. Энэ бол хэн ч өөрчилж үл чадах баримт, үүнийг Бурханы зөвт зан чанар шийдсэн билээ.”
Чуулганы гишүүний нөхөрлөлийг сонсоод Бурханы ажил хүний үзэлтэй хэчнээн нийцэхгүй байлаа ч гэсэн, Бурхан зөвт хэвээр бөгөөд Бурханы хийдэг аль ч зүйлийг голох буюу эргэлзэж болохгүй, өөрсдийн гэсэн үзлийг орхиж, эрж хайж, дуулгавартай дагах ёстой гэдгийг ойлгосон. Энэ нь Бурханы үгэнд хэлсэн байдагтай яг адил юм. “Бурханы хийдэг бүхэн зөвт. Чи үүнийг олж мэдэж чадахгүй байсан ч хүссэнээрээ шүүмжилж болохгүй. Хэрвээ энэ нь чамд зохисгүй харагдаж, эсвэл чи энэ талаар үзэлтэй болсноор Бурханыг зөвт бус гэж хэлбэл энэ нь хамгийн ухаангүй хэрэг юм” (“Бурханы зөвт зан чанарыг хэрхэн ойлгох тухай”). Бурхан бидний сэтгэлийн угт нь хүртэл ажиглаж байдаг, Бурхан биднийг гүн гүнзгий ойлгодог, Бурхан Өөрт нь жинхэнээсээ итгэдэг, үнэнд дурладаг эсвэл хоёр нүүртэй, үнэнийг жигшдэг хүнийг хамгаас сайн мэддэг, Бурханд хэр удаан итгэснээр нь, эсвэл хэр ихийг туулснаар нь Бурхан бидний төгсгөлийг шийддэггүй. Харин үнэнд дурладаг мөн чанар байгаа эсэх, Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан үнэнийг эцсийн бүлэгт олж авч чадах эсэхээр нь Бурхан бидний төгсгөлийг шийддэг. Энэ бол үнэхээр зохистой хэрэг! Одоо би “Бурхан усан үзмийн талбайд хожигдож ирсэн хүмүүсийн цалинг эрт ирсэн хүмүүсийн цалинтай адил байлгасан нь алагчилж үзсэн явдал!” гэсэн үзэл маань буруу болохыг ойлголоо. Миний сэтгэлд байсан энэ тааврыг шийдэж өгсөн Бурханд талархъя, бүх алдар Бурханд байг!

Read More

2019-01-29

Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчлөх үү

Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ Иудейн дүрээр бидний дунд бууж ирнэ гэж Эзэн дэх олон ах эгч итгэдэг. Гэхдээ үнэхээр тэгнэ гэж үү? Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчилбөл бид яаж таньж чадах вэ? Үнэн хэрэгтээ, бид Эзэнийг ажил, үгнээс нь л таньж, эргэн ирэхэд нь угтан авч чадна.
Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчлөх үү

Сайн байцгаана уу, Сүнслэг асуулт хариултын ах эгч нар аа,
Надад асуухыг хүссэн асуулт байна. Библид “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). гэж хэлсэн байдагчлан Эзэн Есүс Иудейн дүр, өмсгөлтэйгөөр тэнгэрт гарсан юм хойно, эргэн ирэхдээ бидний дунд Иудейн дүрээр бууж ирнэ гэж би үргэлж боддог байсан. Гэхдээ энэ зөгнөл Эзэнийг Иудей хүний дүрээр бууж ирнэ гэж яг хэлдэггүй, хүмүүс бид зөгнөл дэх нууцыг ухаарах чадваргүй бөгөөд эргэн ирсэн Эзэний Иудейн дүртэй байна гэж бид төсөөлөл дээрээ үндэслэн тодорхойлж болохгүй, эс бөгөөс бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломжоо алдаж тун магадгүй гэж цуглааны үеэр номлогч хэлсэн. Тэгээд би одоо ихэд төөрөлдөөд байна. Эзэн эргэн ирэхдээ бидэнд Иудей хүний дүрээр илрэх үү? Түүнийг дүрээ өөрчилбөл бид яаж таньж, эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэасуултад хариултыг тань хүлээн авна гэж найдаж байна.
Шийнь
Сайн байна уу, Шийнь эгч ээ,
Өмнө нь би ч гэсэн Эзэн Есүсийг эргэн ирэхдээ Иудейн дүрийг олно гэх итгэлийг баримталдаг байсан юм. Гэвч дараа нь Библи болон зарим өөр материалыг няхуур судлах замаар би ойлголт минь үндэслэлгүй байсныг олж мэдсэн. Учир нь Бурханы дүр гэдэг бидний тодорхойлж чадах зүйл биш. Бид бүгдийн мэддэгчлэн Хуулийн эрин үед Бурхан Мосед бутан дахь галын дөлөн дотор үзэгдсэн бөгөөд (Гэтлэл 3:1-4-ийг харна уу) Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажлаа хийж байх үедээ Матай 17:1-2-д “Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иоханыг дагуулан өндөр уул руу гарч, тэдний өмнө хувирчээ: Түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл шиг цагаан болсон байв.”  гэж хэлсэнчлэн шавь нарынхаа өмнө хэлбэрээ өөрчилсөн байдаг. Бурханы дүр өөрчлөгдөж болох бөгөөд хүмүүс бид үүнийг тодорхойлж чадахгүй гэдгийг эндээс харж болно.
Библид ингэж хэлдэг, “Бурхан бол Сүнс: Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс сүнсээрээ болон үнэнээр шүтэн мөргөх ёстой” (Иохан 4:24). “Христ Есүст байсан энэ бодол та нарт бас байх ёстой: Бурханы дүртэй байсан ч гэсэн Тэр Бурхантай эн тэнцүү байх гээгүй: Харин Өөрийгөө нэр төргүй болгож, зарцын дүрийг авч, хүнтэй адил болсон” (Фил 2:5-7). Эдгээр хэсгээс бид Бурхан бол хэлбэр дүрсгүй Сүнс гэдгийг харж болно.Ажлын хэрэгцээнээс үүдэн Тэр Иуда дахь хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийх хэрэгтэй болсон. Иймээс Тэр цовдлолын ажлыг илүү сайн гүйцэлдүүлэхийн тулд Иудей хүний хэлбэрээр Иудад бие махбодтой болсон юм. Гэхдээ бид Бурханы дүрийг тодорхойлохдоо Эзэн Есүсийн дүрийг ашиглаж, Эзэн эргэн ирэхдээ Иудад байсан дүрээрээ л ирнэ гэж итгэдэг болж болохгүй. Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчилж, гэтэл бид Түүнийг Иудей хүний дүргүй болохоор нь л хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал өргөгдөх боломжоо алдах болно. Энэ нь, Мессиа ордонд ер бусын нигүүлсэл, сүрлэг дүртэйгээр мэндэлнэ гэж Бичвэрийн зөгнөл дээр үндэслэн тогтоосон өнгөрсөн үеийн Фарисайчуудай адил. Гэвч Эзэн Есүс илэрч, ажиллах үедээ эгэл хүний хэлбэрийг олсон. Түүнчлэн Тэрээр тэдний үзэл, төсөөлөлд нийцэхгүй ажил хийсэн. Иймээс Фарисайчууд Эзэн Есүсийг Мессиа биш байна гэж тогтоон, эцэстээ Түүнийг загалмайд цовдолж, улмаар Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн билээ. Бид Фарисайчуудын алдааг мэддэг тул эргэн ирсэн Эзэний дүрийг тодорхойлохдоо өөрсдийн үзэл, төсөөллийг ашиглах ёсгүй.
Одоо бол Эзэнийг ирэхэд угтан авах амин чухал мөч юм. Эзэнийг эргэн ирэхдээ дүрээ өөрчилбөл бид яаж таньж, эргэн ирэхэд нь угтан авах ёстой вэ? Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхэд дагадаг шавь нар болон итгэгчид нь бүгд Түүнийг Христ, Мессиагийн ирэлт гэдгийг үг болон ажлаас нь таньсан юм. Иохан 1:47-49-д ингэжбичсэн байдаг, “Есүс Өөр лүү нь ирж яваа Натанаелыг хараад, ‘Ямар ч заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун!’ хэмээн түүний талаар хэлэв. Натанаел Түүнд, ‘Та намайг хаанаас мэдээ вэ?’ гэлээ. Есүс түүнд хариулан, Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан юм’ гэв. Натанаел Түүнд, ‘Рабби, Та бол Бурханы Хүү; Та бол Израилийн Хаан’ хэмээн хариуллаа.” Эхэндээ Натанаел Эзэн Есүсийг Мессиа гэдэгт итгээгүй боловч инжрийн модны дор өөрийнх нь юу гэж хэлснийг мэднэ гэхэд нь Эзэн Есүсийг Мессиагийн ирэлт гэдгийг таньж, улмаар Түүнийг дагаж эхэлсэн билээ. Самари хүүхэн бол бас нэгэн жишээ юм. Тэрээр, Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдгийг эхэндээ мэдээгүй боловч өөрийнх нь таван нөхөртэй гэх нууцыг дэлгэх үед нь Эзэн Есүсийг Мессиа байна гэдгийг даруй таньсан юм. Учир нь Бурхан л хүний зүрх сэтгэлийн чанадыг шинждэг гэдгийг тэр мэддэг байсан билээ. Петр, Иохан, Матай, Марк мэтийн бусад хүн бүгдээрээ сургадаг зүйлээс нь Эзэн Есүсийг Мессиа хэмээн таньж, Түүнийг дагаж эхлэн, авралыг нь хүртсэн юм.
Эзэний эргэн ирэх тухайд, Библид “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярихболно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно”(Илчлэл 3:20). гэх зэрэг олон зөгнөл байдаг. Түүнчлэн Илчлэл номд “Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун.” (Илчлэл 2:29) гэж зөгнөсөн байдаг. Эдгээр зөгнөлөөс бид, Бурхан эцсийн өдрүүдэд ажиллахаар илрэхдээ ярьж, үгээ айлдана гэдгийг мэдэж болно. Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсон, Эзэнийг угтан авахаар гарч ирж чаддаг бөгөөд улмаар Бурханы сэнтийн өмнө хүргэгддэг. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Эзэн эргэн ирэхдээ хаалгыг маань ямар маягаар тогшихыг бид мэдэхгүй. Бурханы дуу хоолойг бид чуулган дахь ах эгч нараасаа, бидэнд сайн мэдээ номлохоор ирдэг хамаатан садан, найз нөхдөөсөө, эсвэл интернэт ч юм уу өөр хаа нэгтээгээс сонсож, бүх чуулганд хандсан Бурханы үгийг харж магадгүй. Гэхдээ Эзэн хаалгыг маань ямар ч маягаар тогшсон бай, энэ нь бидний үзэл төсөөлөлтэй нийцэх эсэхээс үл хамааран бид нээлттэй сэтгэлгээгээр Бурханы дуу хоолойг эрж хайж, судлан, чагнан, ухаалаг охид байх ёстой. Бурхан биднийг, Өөрийнх нь дуу хоолойг айлдвараас нь таньж, Эзэнийг эргэн ирэлтийг угтан авахад хөтлөх нь лавтай гэж би итгэдэг!
Spiritual Q&A

Read More

2019-01-28

Магтан дуу “Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлонг дүүргэдэг” Бурханы эрх мэдэл хаа сайгүй байдаг


Магтан дуу “Бурханы үйл хэрэг өргөн уудам орчлонг дүүргэдэг” Бурханы эрх мэдэл хаа сайгүй байдаг Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дэлхийд Бурхан тэр үедээ Өөрийн авралаа илгээсэн. Хүний хөдөлгөөн, хэлсэн үгс, хийсэн үйлсийг Өөрийн нууц байрнаас Бурхан хардаг. Хүнийг Өөрийн гарын алга мэт Бурхан мэддэг. Дэлхийд Бурхан тэр үедээ Өөрийн авралаа илгээсэн. Хүний хөдөлгөөн, хэлсэн үгс, хийсэн үйлсийг Өөрийн нууц байрнаас Бурхан хардаг. Хүнийг Өөрийн гарын алга мэт Бурхан мэддэг. Нууц байр нь Бурханы гэр, тэнгэр Түүний хэвтдэг ор. Тэр сүр жавхлан, зөвт байдал, шүүлтээр дүүрэн учир Сатаны хүч Бурханд хүрэхгүй. Бурхан бүхний дээгүүр Өөрийн хөлөөрөө алхан Ертөнцийг Өөрийн харцаараа Тэр тольдоно. Хүмүүсийн дундуур Бурхан алхахдаа, Ертөнцийн тансаг, гашууныг амталсан ч хүмүүс Бурханыг таниагүй, Дэргэдээ Түүнийг алхаж байхад Бурханыг үнэхээр анзаараагүй. Бурхан чимээгүй байж, ер бусын зүйлс хийгээгүй, Тиймээс хэн ч үнэхээрийн Түүнийг таниж хараагүй. Одоо юм урьдынхаас өөр болсон: Махбод дахь Бурхан гэдгийг бүх хүн төрлөхтөнд мэдүүлж, Ертөнц хэзээ ч хараагүй зүйлсийг Бурхан хийх болно, Хүн төрлөхтний хэзээ ч сонсож байгаагүй үгсийг Бурхан ярина. Нууц байр нь Бурханы гэр, тэнгэр Түүний хэвтдэг ор. Тэр сүр жавхлан, зөвт байдал, шүүлтээр дүүрэн учир Сатаны хүч Бурханд хүрэхгүй. Нууц байр нь Бурханы гэр, тэнгэр Түүний хэвтдэг ор. Тэр сүр жавхлан, зөвт байдал, шүүлтээр дүүрэн учир Сатаны хүч Бурханд хүрэхгүй. Сатаны хүч Бурханд хүрэхгүй. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. Дээрээс бүгдийг Бурхан харж Дээрээс бүхнийг удирддаг. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2019-01-27

“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Амьдралын Нууцыг Шинжлэх нь (Монгол хэлээр)



“Бүхнийг Захирагч Нэгэн” баримтат киноны трейлер | Амьдралын Нууцыг Шинжлэх нь (Монгол хэлээр)
Үнс нь үнс рүүгээ, тоос шороо нь шороо руугаа.Өвчин болон үхлийг хэн ч ялж чадахгүй.Хөгшрөлт болон бие махбодын доройтлын хуулийг хэн ч өөрчилж чадахгүй.… … … …“Бид яагаад амьдардаг вэ? Бид яагаад үхэх ёстой вэ? Энэ дэлхийг хэн захирдаг вэ?”


Read More

2019-01-26

Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ

магтан дуу “Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ”
Хаанчлалын сүлд дуулал (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ
Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэдэг. Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ. Хүмүүс Бурханыг сайшааж, хүмүүс Бурханыг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүн Бурханы үйл хэргийг харахын тулд нүдээ нээдэг. Хаанчлал дэлхий дээр буун ирлээ, Бурханы үнэн бие баялаг агаад өгөөмөр (баялаг агаад өгөөмөр). Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? (Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?) Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ? (Хэн үүний төлөө баяртайгаар бүжиглэхгүй байх юм бэ?) Өө, Сион! (Өө, Сион!) Өө, Сион! (Өө, Сион!) Бурханыг магтахын тулд ялгуусан далбаагаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ! Газар дээрх бүх зүйл ээ! Одоо Бурханы тахил болохын тулд өөрсдийгөө ариусга! Тэнгэр дэх одод оо! Одоо өөрсдийн байранд эргэн очиж огторгуйд Бурханы агуу байдлыг харуул! Дуундаа Түүнийг гэсэн эцэс төгсгөлгүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дээрх хүмүүсийн дуу хоолойг Бурхан анхааралтай сонсож байна! Энэ өдөр, бүх зүйл шинэчлэгдэхийн сацуу Бурхан газар дээр алхахаар ирлээ. Энэ мөчид цэцэгс цэцэглэж, шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! Энэ мөчид цэцэгс цэцэглэж , шувууд жиргэж, бүх зүйл баяслаар дүүрэн байна! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайтсан дахилтанд сүйрч байна. Энэ нь тэгээд хэзээ ч дахин өөдлөхгүй! Газар дээрх хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар дээр бууж ирэнгээ Бурхан шатаалтыг авчирдаг, уур хилэнг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг, бүх гай гамшгийг авчирдаг. Газар дэлхийн хаанчлалууд бол одоо Бурханы хаанчлал! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор (тэнгэрийн дор), тэнгэрийн дор (тэнгэрийн дор) гол, нуурууд долгиолон уярам аялгууг урсгадаг. Ичсэн амьтад ичээнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг. Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна! Бурханд! Бурханд! “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2019-01-25

Сайхан Канаан нутаг дахь баяр баясгалан

                        магтан дуу“Сайхан Канаан нутаг дахь баяр баясгалан”
Сайхан Канаан нутаг дахь баяр баясгалан
Би Бурханы гэр бүлд эргээд ирлээ, баяртай байна, жаргалтай байна. Гар минь хайртаасаа атгана, зүрх минь Түүнийх болсон. Нулимсны хөндийгөөр алхаж үзсэн ч гэлээ би Бурханы хайрыг харсан. Бурханыг гэсэн хайр минь өдрөөс өдөрт өсөж байна, Бурхан бол баяр хөөрийн минь эх ундарга. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж, зүрх сэтгэл минь Түүнд татагдсан. Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй, магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна. Ерөөлтэй энэ Канаан нутагт бүх юм шинэ, бүх зүйл шинэ, амьдралыг хөдөлгөгч хүч бургилж байна. Бодитой Бурханаас амийн ус урсаад намайг амиар тэтгэж байна. Тэнгэрээс би ивээл ерөөлийг амсаж чадна, эрж, хайж, хүсэн мөрөөдөх ч хэрэггүй. Би ерөөлтэй Канаан нутагт ирсэн, баяр хөөрийг маань юутай ч харьцуулшгүй еэ! Бурханыг гэсэн хайр минь дуусашгүй хүчийг надад өгч байна. Магтаалын дуу тэнгэрт хадаж Түүнийг гэсэн хайрыг минь Түүнд хэлнэ. Миний хайрт юутай үзэсгэлэнтэй вэ! Үзэсгэлэн гоо нь зүрхийг минь булаалаа. Хайртынхаа анхилам үнэрээс болж Түүнийг би орхиж чадахгүй нь. Тэнгэрийн одод над уруу мишээнэ, дээрээс наран над уруу нүдээ ирмэнэ. Нарны гэрэл, хур бороогоор амийн жимснүүд боловсорч ургана. Бурханы элбэг баян үгс бидэнд сайхан баяр наадам авчирна. Бурханы бүрэн дүүрэн хангамж биднийг хангалуун байлгана. Канаан нутаг, Бурханы үгийн ертөнц; Түүний хайр бидэнд дуусашгүй баяр хөөр өгнө. Канаан нутаг, Бурханы үгийн ертөнц; Түүний хайр бидэнд дуусашгүй баяр хөөр өгнө. Жимсний анхилуун үнэр агаарт түгнэ. Хэрэв чи энд хэдхэн өдөр л амьдарвал, энэ нутгийг юу юунаас илүү хайрлах болно. Тэгээд тэндээс явахыг огт хүсэхгүй. Мөнгөлөг саран гэрлээ цацраана. Миний амьдрал сайн сайхан, аз жаргалтай. Зүрхний минь хайрт Нэгэн Таны хайрыг үгээр илэрхийлшгүй. Зүрх минь Таныг гэсэн хайраар дүүрэн би баярлахаас өөр юу ч хийж чадахгүй нь. Та үргэлж миний зүрхэнд байдаг, бүх амьдралынхаа турш би Тантай хамт. Зүрх минь үргэлж Таныг хүсэн тэмүүлдэг; Зүрхийг минь Та өдөр бүр баярлуулдаг. Зүрхний минь хайрт минь! Би Танд бүх хайраа өгчээ. Зүрх минь үргэлж Таныг хүсэн тэмүүлдэг; Зүрхийг минь Та өдөр бүр баярлуулдаг. Зүрхний минь хайрт минь! Би Танд бүх хайраа өгчээ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-01-24

“Сайн мэдээний элч” киноны клип: Эзэнийг цовдлогдох үед авралын ажил дууссан уу? (Монгол хэлээр)


Сайн мэдээний элч” киноны клип: Эзэнийг цовдлогдох үед авралын ажил дууссан уу? (Монгол хэлээр) Шашин дахь олон хүн ингэж боддог: “Эзэн Есүс загалмай дээр ‘Гүйцэлдлээ’ гэж хэлсэн нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэдгийг баталдаг. Зүгээр л Эзэнд итгэснээр бид нүглээ уучлуулж, итгэлээр зөвтгөгдөж, нигүүлслээр аврагддаг. Эзэн ирэх үедээ биднийг тэнгэрийн хаанчлал руу шууд аваачна. Тэр илүү их авралын ажил хийх боломжгүй.” Ийм үзэл бодол Бурханы ажлын баримтуудтай нийцдэг үү?

Read More

2019-01-23

Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг


Бодит түүхийн хүүрнэл жүжиг “Бурханы жинхэнэ хайр” Бурханы хайр хүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг Гол дүрийн баатар энэ газар дэлхий дээр өөрийн байх газрыг олохын тулд ертөнцийн чиг хандлагыг дагахаас аргагүйд хүрч, алдар нэр, байр суурийн төлөө тэмүүлж, шамдан зүтгэж байв. Амьдрал нь нэн хоосон, зовлонтой байлаа. Харин Төгс Хүчит Бурханд итгэснийхээ дараа тэр Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын утга учрыг ойлгон, баяр баяслаар дүүрч, Бурханыг даган, үүргээ биелүүлэв. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл нь алдар нэр, байр суурийн хяналтан дор байсан тул үүргээ гүйцэтгэхдээ тэрээр үргэлж өөрийн санаанд нийцүүлэн хийж, дур зоргоороо, захирангуй байв. Энэ шалтгааны улмаас ах эгч нар түүнийг засаж, харьцжээ. Эхлээд тэр марган, бууж өгсөнгүй. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан тэр өөрийн завхралын тухай үнэнийг мэдэх болов. Гэвч тэрээр Бурханы санаа зорилгыг ойлгоогүй тул Бурханыг буруугаар ойлгон, Бурхан өөрийг нь аврахгүй гэж боджээ. Тэр үед Бурханы үг бага багаар түүнийг гэгээрүүлж, замчилж, хүнийг аврах Бурханы чин санаа зорилгыг ойлгуулсан бөгөөд тэрээр хүн төрөлхтнийг гэх Бурханы жинхэнэ хайрыг мэдэрсэн байна ...

Read More

2019-01-22

Киноны хэсэг: Хэрвээ хүн Бурханы дүр төрхийг амьдран харуулбал Бурхан болж чадах уу? (Монгол хэлээр)


Киноны хэсэг: Хэрвээ хүн Бурханы дүр төрхийг амьдран харуулбал Бурхан болж чадах уу? (Монгол хэлээр) “Хүнийг өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр бүтээцгээе” гэж Библид байдаг болохоор хүн Бурханы дүр төрхтэй тул Бурхан болж болно гэж итгэдэг цөөн тооны хүмүүс шашны ертөнцөд байдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэ асуултыг ялган салгаж чаддаггүй. Хүний амьдран харуулсан Бурханы дүр төрхтэй харьцуулсан Бурханы анхдагч дүр төрхийн талаар та юу гэж бодож байна вэ? Энэ хоёрын хоорондох ялгаа юу вэ?
Read More

2019-01-21

Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг “Бурхан хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь


Сайн мэдээний Кино “Аюул дунд өргөгдсөн нь”киноны хэсэг: “Бурхан-хүн Онолын”төөрөгдлийг ил болгох нь (Монгол хэлээр) Шашны ертөнцөд, Бурхан хүн болсон, хүн Бурхан болж болно гэж итгэдэг зарим урсгал байдаг. Энэ онол нь хүнийг бүтээх үеийн Бурханы санаа зорилготой нийцдэг үү? Төгс Хүчит Бурхан, “Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос) гэж хэлдэг. Бурхан бол Бүтээгч. Хүмүүсийн хувьд, бид зөвхөн бүтээгдсэн зүйлс. Бид хүний мөн чанар болон Бурханы мөн чанарыг эн тэнцүү дурдаж болохгүй, тэгвэл хүн яаж Бурхан болж чадах юм бэ?
Read More

2019-01-20

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Дөрөвдүгээр хэсэг) (Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг Бүтээгчийн эрх мэдэл хувиршгүй ба халдашгүй ” гэх агуулгуудыг багтаана.
Read More

2019-01-19

Киноны хэсэг: Ямар ч хүн илчлэлд нэмж болохгүй гэж Илчлэлд өгүүлсэн нь юу гэсэн утгатай вэ?


Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Ямар ч хүн илчлэлд нэмж болохгүй гэж Илчлэлд өгүүлсэн нь юу гэсэн утгатай вэ? Илчлэлийн 22-р бүлгийн 18-р ишлэлд: “Учир нь энэ номын зөгнөлийн үгийг сонсдог хүн бүхэнд би гэрчилж байна, Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно” гэдэг. Та эдгээр үгний жинхэнэ утгыг мэдэхийг хүсэж байна уу? Энэ видео танд хариултыг нь харуулна.

Read More

2019-01-18

“Библийн тухай нууцыг задлах нь”киноны хэсэг: Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа


Библийн тухай нууцыг задлах нь”киноны хэсэг: Ил боллоо: Бурхан болон Библийн хоорондох харилцаа Бурханы бүх үг болон ажил Библи дотор байдаг, Библи дэх Бурханы аврал нь бүрэн гүйцэд бөгөөд хүмүүс Эзэнд итгэх итгэлээ Библи дээр үндэслэж, Библиэс зуурч байгаа цагт тэд өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орж чадна гэж шашны ертөнц дэх пасторууд, ахлагч нар итгэдэг. Баримтууд үнэхээр ийм байдаг гэж үү? Бурхан биднийг аврахаар ажиллаж чадах уу, эсвэл Библи үү? Бурхан үнэнийг илэрхийлж чадах уу, эсвэл Библи үү? Илүү ихийг мэдэхийн тулд энэ видеог үзнэ үү!

Read More

2019-01-17

Киноны хэсэг: Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу?


Библийн тухай нууцыг задлах нь” киноны хэсэг: Ил боллоо: Библид байдгаас гадна Бурханы ямар нэгэн үг болон ажил байдаг уу? (Монгол хэлээр) Шашны ертөнцийн пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Библийн гадна Бурханы ямар ч үг болон ажил байхгүй, иймээс Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл гэж хүмүүст заадаг. Энэ санаа нь судалгаа шинжилгээг давж чадах уу? Энэ нь Бурханы ажлын бодит байдалтай нийцэх үү? Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь Хуучин Гэрээнд ердөө тэмдэглэгдээгүй ба Хуучин Гэрээнээс давж гардаг. Хэрвээ Библиэс хэтрэн гарах нь тэрс үзэл юм бол бид ч бас Эзэний ажлыг яллаж байгаа юм биш үү? Тэгвэл Библид байгаагаас өөр Бурханы ямар нэгэн үг эсвэл ажил байдаг уу, үгүй юү? Энэ видео танд хариултыг нь илчлэх болно.
Read More

2019-01-16

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Тавдугаар хэсэг) (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө I Бурханы эрх мэдэл (I)” (Тавдугаар хэсэг) (Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэлтэй байж болохгүй Хэдий хүн төрөлхтөн ялзарсан ч гэсэн тэд Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байна” гэх агуулгуудыг багтаана.
Read More

2019-01-15

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II 3-р хэсэг” (Монгол хэлээр) Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд, “Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг зөвхөн Түүний үгнээс л харах бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээр амсахгүй
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн ” гэх агуулгуудыг багтаана.
Read More

2019-01-14

Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр)


Библийн кино “Библийн тухай нууцыг задлах нь” Библийн тухай хамгийн шинэ тайлбар (Монгол хэлээр) Фэн Жиахуй бол Хятад дахь гэр чуулганы номлогч билээ. Тэр Эзэнд олон жилийн турш итгэсэн бөгөөд Библи нь Бурханы онгодыг хүртсэн, тиймээс хүн үүнийг итгэлдээ мөрдөх ёстой, Бурханы үг Библиэс гадуур байдаггүй бөгөөд Библиэс хазайх нь тэрс үзэл гэж тэр үргэлж боддог байв. Гэтэл сүүлийн жилүүдэд чуулган улам бүр эзгүйрэн хоосрох болж, итгэгчид итгэлдээ хайнга анзааргагүй болж, түүнд асар их эргэлзээ төрүүлэх болжээ. Библийн тухай тэр яаж ч ярилаа гээд чуулганаа дахин сэргээх боломжгүй болсон байв ... Нэгэн өдөр хамтран зүтгэгч Юань ах Төгс Хүчит Бурханы Чуулганаас гэрчлэгчдийг урин авчирч, дахин дахин хүчтэй мэтгэлцсэнээр Фэн Жиахуй Библийн дотоод түүх болон мөн чанарыг эцэстээ ойлгосон билээ. Тэр үүнээс гарч, Хурганы мөрийг даган, бусад итгэгчдээ дагуулан Төгс Хүчит Бурхан руу эргэсэн юм.
Read More

2019-01-13

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

Христэд итгэгчийн хувиар бид өвчин зовлонтой тулгарахдаа үүнийг яаж туулж, энэ үедээ Бурханд итгэх итгэлээ хэрхэн хадгалж үлдэх ёстой вэ? Дараах нийтлэлд өвчнөө эдгээсэн нэгэн бяцхан Христэд итгэгчийн туршлагаас танд өгүүлнэ.
Инь Лин, Мьянмар
Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

Би бол 13 настай Христэд итгэгч. Бага байхаасаа эхлээд л би эцэг эхээ даган Эзэнд итгэх болсон. Тухайн үед би Эзэний магтаалд магтан дуу дуулахаар долоо хоног бүр чуулганд явдаг байв. 2018 оны 2-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, сайнмэдээг гэр бүлд маань номлосон. Иймээс би бас Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож эхэлсэн билээ.
6-р сарын нэгэн өдөр би халууруулдаг гэнэтийн өвчин тусав. Дөрвөн өдрийн дараа ээж минь намайг том эмнэлэгт аваачиж, намайг халуун хумхаатай гэх онош тогтоов. Дөрвөн өдөр эмнэлэгт хэвтсэний дараа би өвчнөөсөө эдгэрсэн. Гэхдээ 7-р сарын 3-нд өвчин дахин сэдэрсэн юм. Эхэндээ би ердөө л жаахан халуурч, ханиалгаж байсан болохоор ээж маань намайг эмнэлэгт аваачиж, тариа хийлгэсэн. Гэвч дөрвөн хоног тариа хийлгэсний дараа би эдгээгүйгээр зогсохгүй өвчин минь улам дордов. Эцэст нь ээж минь намайг том эмнэлэгт дахин аваачлаа. Би өмнөх шигээ хурдан эдгэнэ гэж бодож байсан. Гэтэл эхний өдрөө миний халуун 42 хэм хүрч, ханиалга минь улам бүр дордов. Гаднаабол, бие минь хүрэхэд час халуун болж, ээж минь надтай ойр байхаас эвгүйцэж байв. Гэхдээ би маш их даарч, гар хөл минь мөс шиг хүйтэн болсон; түүнчлэн бүх бие минь чичирсээр байлаа. Би тогтмол халуун болон ханиалгад шаналж, заримдаа гуниглан өөрийн эрхгүй нулимс унагадаг байв.
Миний өвчин огт дээрдэлгүй, улам ч ноцтой болж байгааг эмч хараад цусны шинжилгээнд цус авч, миний рентген зургийг авав. Эцэст нь тэр халдвар уушгинд минь хүрсэн бөгөөд биеийн байдал минь муу байгааг хэлэв. Эцэг эх маань онош сонсоод надад санаа нь их зовж, намайг Тайланд дахь эмнэлэгт шилжүүлэхээр шийдэв. “Тэндхийн эмнэлэгт шилжээд өвчин минь хурдан эдгэх болов уу? Тэгэхгүй бол юу болох бол?” гэж би бодов. Би үнэхээр их айж байв. Эр үед ээж минь надад Бурханы зарим үгийгуншиж өгсөн юм: Төгс хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн бээр Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тэрээр орчлон ертөнцийг болон бүх зүйлийг захирч, бүх дэлхий даяар биднийг удирдаж байна...   Хэрэв өвчин тусвал энэ нь Бурханы хайрын улмаас бөгөөд Түүний сайн зорилго үүний ард гарцаагүй байгаа. Бие чинь зовж байсан ч Сатаны бодлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Өвчтэй байхдаа ч Бурханыг магтаж, магтаалынхаа дотор Бурханд баярла. Өвчинтэй нүүр тулаад зүрх алдаж болохгүй. Эрэн хайсаар бай. Хэзээ ч бүү шантар. Бурхан гэрлээ чам дээр тусгах болно. Иов ямар итгэмжтэй байсан билээ? Төгс хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч. Өвчинд анхаарвал өвчтэй байна. Сүнсэнд анхаарвал эрүүлбайна. Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй.
Бурханы үгийг уншсаны дараа ээж минь надад ингэж нөхөрлөв, “Бурхан бол төгс хүчтэй. Бүх зүйл Түүний гарт байдаг бөгөөд бидний амьдрал, үхэл, ерөөл, золгүйтэл бүгд Түүний гарт бий. Иймээс бид үхэх, сэхэхээ шийддэггүй, эдгээрийг эмч нар юм уу, шинжлэх ухаан ч шийддэггүй. Түүний зөвшөөрөлгүйгээр бол үхлийн ирмэг дээр очсон ч бид үхэхгүй. Ямар ч өвчинд, Бурханы сайн санаа зорилго бол бидний итгэлийг төгс болгох явдал. Бид Бурханд найдаж сураад, үргэлж санаа зовж, айж эмээдгээ болих ёстой. Учир нь айдас хүйдэстэй бодол гэдэг нь Сатаны илгээсэн санаа байдаг бөгөөд Сатан биднийг Бурхан дахь итгэлээ алдаасай гэж хүсдэг.” Би заримдаа жаахан сэтгэл дундуур байсан ч, Бурханы үг, ээжийн минь нөхөрлөл,дэмжлэгээр дамжуулан өмнөх шигээ их айсангүй. Учир нь Бурхан дэргэд минь байгааг би мэдэж байсан юм.
Дараа нь би Тайландын эмнэлэгт хэвтэв. Тэндхийн эмч илүү ухамсартай, хариуцлагатай байсан бөгөөд сувилагч нар над дээр хоёр цаг болгон ирж шалгадаг байв. “Өвчин минь тун удахгүй эдгэнэ гэсэн үг үү? Тэгвэл би буцаж очоод, эцсийн шалгалтаа өгч амжих нь.” Дараа нь сувилагч нар өдөрт гурван удаа надад шингэн өгч, эм уухыг надаас хүсэв.
Гэхдээ гурав хоногийн дараа бие минь огт дээрдсэнгүй. Би өглөөнөөс шөнө дөл хүртэл үргэлжлэн халуурч, ойр ойрхон ханиалгаж байв. Ханиалгаж байхад минь хамраас цус бас гарсан. Эмч над дээр дахин үзлэг хийснийхээ дараа ээжид маань “Танай охин зөвхөн халуун хумхаа туссан бол гурван өдрийн эмчилгээний дараахалуун нь буух ёстой. Гэтэл охиных чинь огт буусангүй. Ийм тохиолдол ховор байдаг.” гэж хэлэв. Тэгэхэд нь ээж минь, “Чадлаараа хичээж, чадах бүхнээ хийгээч дээ. Эмч ээ, гуйя, охин минь халуураад байвал тархи, дотор эрхтнүүд нь гэмтэх вий гэж санаа зовж байна.” гэлээ. Дараа нь эмч намайг нэлээд нэгд нэггүй үзээд, сүрьеэ туссан байж магадгүй гэж хэллээ.
Үүнийг сонсоод надад ингэж бодогдов: “Би сүрьеэ л туссан байх нь. Үгүй бол би ийм удаан эмнэлэгт хэвтчихээд яагаад эдгээгүй байгаа юм бэ?” Өдий бага насандаа ийм өвчин туссан байж магадгүй гэж бодоод би улам гуниглаж, сэтгэл дундуур болон, цурхиран уйлав. “Бурхан яагаад намайг хамгаалахгүй байна вэ? Яагаад Тэр надад ийм өвчин тусгав?” гэж бодов. Уйлсныхаа дараа би ээжээсээ ингэж асуулаа, “Ээж ээ, би үнэхээр сүрьеэтэй бол үхэх үү?” Ээжминь ингэж хариуллаа, “Чи үхэхгүй ээ. Бид төгс хүчит Бурханд итгэдэг бөгөөд Тэр бидний амьдралын бүх талыг хянадаг. Иймээс бид зүгээр л бүх зүйлийг Бурханд даатгах хэрэгтэй.” Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод айдас минь жаахан багаслаа.
Тэр үед ээж минь Төгс Хүчит Бурханы үгийн эшлэлийг уншиж өгөв: Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг ажиглан хардаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон аргаашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү?
Уншсаныхаа дараа ээж минь надтай ингэж нөхөрлөв, “Өвдөж эхэлнэ гэдэг бол сүнслэг тулаан, мөн Сатаны сорилт юм. Одоо Сатан биднийг Бурханы өмнө очсоныг хараад үнэнийг эрэлхийлэх, Бурханыг шүтэн мөргөхөд маань саад хийж, үймүүлэхийн тулд бүх зүйлийг хийдэг. Үүний зорилго гэвэл бидэнд Бурханыг буруугаар ойлгуулж, Бурханыг сэрдүүлэх, Бурхан дахь итгэлийг минь алдуулж, Түүнээс урвахад хүргэх явдал юм. Бид Сатаны заль мэхийг нэвт харахын тулд Бурханд найдах хэрэгтэй. Иов янз бүрийн гамшигтайтулгарсан үеийг эргэн санацгаая. Тэр уулыг хангалттай бүрхдэг бүх хонь малаа алдаж, биеэрээ дүүрэн яр хатгинд бариулсан боловч энэ бүгдийн талаар ганц ч удаа гомдоллоогүй. Тэр ерөөл эдэлсэн ч бай, золгүйтэлд өртсөн ч бай Бурханы нэрийг магтах чадвартай байсан. Учир нь тэрээр Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэн, Бурхантай наймаацдаггүй, мөн Бурханд итгэхдээ аливаа шаардлага тавьдаггүй байсан юм. Тэр юутай ч нүүр тулсан Бурханыг магтаж, дуулгавартайгаар дагадаг байсан. Эцэстээ түүний итгэл нь Бурхан дахь гэрчлэл болж, Иов Түүний ерөөлийг олж авсан юм. Би чамайг гунигтай байгааг мэдэж байна, гэхдээ чи одоо хүчтэй байх ёстой. Сэтгэл дундуур байвал Бурханд залбирч, итгэл хайрлахыг Түүнээс гуй.”
Ээжийнхээ нөхөрлөлийг сонсоод би, Бурхан надаас өвдөх үедээ гэрчлэлдээ батзогсох, Өөрт нь итгэлээ алдахгүй байхыг шаардсан болохыг ойлгосон юм. Өвчний эхлэл нь Сатаны надад учруулсан хор хөнөөл байсан тул би Бурханы талаар гомдоллож, Бурханыг гомдоохын оронд Сатаныг жигшиж, орхих ёстой. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирав, “Өө Төгс Хүчит Бурхан минь, би Сатаны зальхай явуулгыг нэвт харж, түүний талд орохгүй, бас Таны талаар гомдоллохгүй байх ёстой. Надад Та итгэл хайрлах болтугай.” Дараа нь би Бурханы үгийн энэ эшлэлийг ойр ойрхон санадаг болов: Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. Зовнисон, айсан бодолтой хүнийг Сатан мэхэлдэг. Биднийг итгэлийн гүүрээряваад Бурхан уруу оччих вий гэж Сатан айж байдаг.Бараг өөрөө ч мэдэлгүйгээр би ч бас Бурханд жаахан итгэлтэй болж эхэлсэн юм.
Гайхмаар зүйл болж, эмч шингэн эмийг сольж, нэг өдрийн турш дусал хийсний дараа халуун минь буулаа. Ханиад л бүрэн эдгээгүй байв. Дусал хийлгэсэн гурав дахь өдөр халуун минь бараг намжсан байв. Дөрөв дэх өдөр нь эмч намайг үзээд, “Уушгин дахь халдвар чинь буурч, сүрьеэтэй байх магадлал байхгүй болсон. Иймээс чи долоо хоногийн турш дусал хийлгэх л юм бол эмнэлгээс гарч болно.” гэлээ. Үүнийг сонсоод би их баярлаж, зүрх сэтгэлдээ Бурханыг магтсаар байсан юм. Энэ бүгд Бурханы гайхамшигт үйл хэрэг гэдгийг би мэдэж байсан. Бурханд талархъя. Бүх суу алдар Төгс Хүчит Бурханд байх болтугай!
Read More

2019-01-12

Амьдралын шинэ эхлэлийн цэг: Мөнгөний төлөө амьдралаа арилжих явдлаас хагацах нь

"Мөнгөний төлөө амьдарч, амиа өгч, амьдралынхаа турш мөнгөний хойноос хөөцөлддөг; мөнгөнөөс болж алдаж, мэхлэгдэж, мөнгөний төлөө амьдарч, насан эцэслэдэг." Энэ үг нь энэхүү эрин үеийн ихэнх хүмүүс бүх амьдралынхаа турш юу эрэлхийлдэг талаар ярьж байгаа бөгөөд уг нийтлэлийн зохиогч ч ялгаагүй байв. Тэрээр мөнгөний төлөө амьдралаа арилжиж байсан бөгөөд дараа нь амьдралаа мөнгөөр худалдан авах хэрэгтэй болж, асар их зовлон шаналалд амьдарчээ. Бурханд итгэж эхэлснийхээ дараа Бурханы үгийг уншсанаар л амьдралын жинхэнэ утга учрыг ойлгожэхэлсэн бөгөөд мөнгөний төлөө амьдралаа арилждаг байснаа өөрчилж, амьдралаа шинээр эхэлж чадсан юм!
Амьдралын шинэ эхлэлийн цэг: Мөнгөний төлөө амьдралаа арилжих явдлаас хагацах нь


Жао Жэн, Америкийн Нэгдсэн Улс
Саяхан, би өнөө үед тун өргөн тархсан хэдэн хэллэгийг онлайнаар харав: "Мөнгөний төлөө амьдарч, амиа өгч, амьдралынхаа турш мөнгөний хойноос хөөцөлддөг; мөнгөнөөс болж алдаж, мэхлэгдэж, мөнгөний төлөө амьдарч, насан эцэслэдэг", мөн "Юм бүхнээс л мөнгө олж, боодолтой мөнгөө зузааруулахаа бод." Мөнгөнд төвлөрсөн өнөөгийн нийгэмд, одоогийн хүмүүсийн тавьдаг зорилго нь илүү их мөнгөтэй байх явдал бөгөөд “Мөнгө нэгдүгээрт” “Мөнгө дэлхийг эргүүлдэг мөн “Мөнгө бүх зүйл биш ч гэлээ, үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” гэх нь бүр ч илүүтэйгээр амьдралын замыг маань чиглүүлэгч гэрэл болжээ. Бид эдгээр өгүүлбэрийг бодолхийлж асуудаггүй,бас тэдгээрийг хаячихдаггүй. Мэдээж, би ч бас ялгаагүй!
Амьдралаа мөнгөний төлөө арилждаг миний урьдын амьдрал
Би урам зоригоор дүүрэн 19 настай үеэ бүдэг бадаг л санаж байна. Аль болох хурдан их мөнгөтэй болохын тулд би цахилгаан суурилуулалтын багт дадлага хийж байхдаа ур чадвар эзэмшихээр шаргуу суралцаж байв. Гэр бүлтэй болсныхоо дараа би ажилдаа бүх эрч хүчээ улам илүү зарцуулж, сар бүр бүх дадлагажигч дундаас хамгийн өндөр цалин авдаг байлаа. Хожим нь, би өдөрт 400 юанийн цалинтай болохын тулд өдөр шөнөгүй ажилладаг болсон юм. Шөнө утас минь байнга л дуугарч би дөнгөж бүлээцсэн орноосоо босоод явах хэрэгтэй болдог байв. Японд ажиллаж байх үеийн гунигтай туршлагаа би хэзээ ч мартаагүй. Би амралтын өдөр, эсвэл завсарлагагүйгээр өдөрт хамгийн багадаа 12 цаг ажилладаг байв; ажил маш хүнд, бас би асар их дарамтад байсан тул зүрхний өвчтэй болж, ихэнх үс маань унасан. Гэсэн ч мөнгө олохын тулд би энэ бүх зовлонг даваад гарах хүсэлтэй хэвээр байлаа. Яг л цагийн механизм шиг, мөнгө олох тэргүүн шугамд би цөхөрч унатлаа шаргуу ажилласаар байв. Хоёр жилийн дараа би, илүү их мөнгө олж болох байсан тул Америкийн Нэгдсэн Улсыг зорьсон юм. Би төрөл бүрийн хар бор ажлаас эхлээд ресторанд тогооч хүртэл хийж хэдэн жил шаргуу ажилласан, гэхдээ мэдээж би өөрийнхөө туулсан бүх бэрхшээлийг та нарт ярих шаардлагагүй. Гэхдээ гарт минь байгаа боодолтой доллар аажмаар зузаарахад энэ мөнгийг олоход зарцуулсан бүх шаргуу хөдөлмөр маань огт бодогдсонгүй.
Үүний дараа, удаан хугацаанд хэтэрхий их махран ажилласнаас болж би ходоодны хүнд асуудалтай, хүзүүний спондилоз, нурууны нугалмын ивэрхий болон мөрний үений үрэвсэлтэй болсон тул бие минь анхааруулах дохио өгөв. Ходоод өвдөж эхлэхэд хамаг биеэр минь хүйтэн хөлс цутгаж, ямар ч хүчгүй үлбэгэр боллоо. Хүзүүний спондилоз маань үрэвсэхэд тархинд маань хангалттай цус очихоо больсон ба би үргэлж өвдөж, толгой эргэдэг байв.... Тиймээс би байнга л эмнэлэг рүү яаран очих хэрэгтэй болдог байлаа. Миний туйлдсан бие болон олсон доллар минь дүндээ дүн арилжаа болов. Гэнэтхэн би тун ихээр гашуудсан: Амьдрахын төлөө бус зөвхөн ажиллахын төлөө 10 гаруй жил шаргуу хөдөлмөрлөөд түрийвчиндээ зузааханмөнгө хуримтлуулсан боловч эрүүл мэндээ сүйтгэжээ—би ер нь яах гэж ингэв ээ? Мөнгөний төлөө амьдралаа арилжихад амьдралынхаа талыг үрсэн хэрнээ одоо би амьдралаа буцаан худалдаж авахын тулд энэ мөнгөө зарж байна. Энэ бүхэн үнэ цэнэтэй байсан гэж үү?
Гэнэт би өнгөрснөө эргэн саналаа, зам зуур байсан байгалийн сайхныг таашаах ч цаггүй байсаар амьдралын маань тал нь чимээгүйхэн урсан өнгөрсөн мэт санагдсан юм. Мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн бүх өдрөө няхуур тоолоход арга мөхөстсөн мэдрэмж зүрх сэтгэлийг минь дүүргэв: Хүний амьдрал ердөө өөрийг нь үрж дуусгадаг машин шиг байж, мөнгө олохын төлөө амьдраад, тэгээд мөнгө олохын төлөө үхдэг юм гэж үү? Яагаад амьдрал зовлонгоор дүүрэн байдаг юм бэ?
Амьдрал зовлонгоор дүүрэн байдгийн шалтгаан
Нэгэн өдөр, надад Бурханы үгийг унших аз тохиож, би хайж байсан хариултаа олсон юм.
Бурхан хэлэхдээ “Мөнгө гүүг явуулдаг гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд энэ нь хүний бүх нийгэмд зонхилдог. Энэ нь хүн бүрд дамжуулагдсан бөгөөд одоо тэдний зүрх сэтгэлд нялзаагдсан учраас энэ нь хандлага юм гэж та нар хэлж болно. … Сатан үнэндээ хүнийг нэвт шувт завхруулсан мэт санагддаг! Бид тэгж хэлж болох уу? (Тийм.) Иймээс Сатан хүмүүсийг завхруулахын тулд энэ хандлагыг ашигласны дараа энэ нь тэдэнд хэрхэн илэрдэг вэ? Ямар ч мөнгөгүйгээр энэ дэлхий дээр нэг өдөр ч амьдарч чадахгүй мэт, бүр нэг өдөр ч боломжгүй мэт та нарт санагддаггүй гэж үү? (Тийм.) Хүмүүсийн байр суурь нь тэдэнд хэр их мөнгө байгаад суурилдаг ба тэдний хүндтэй байдал ч мөн адил. Ядуухүмүүсийн нуруу ичгүүртэйгээр бөхийдөг байхад баячууд өндөр байр суурийг эдэлдэг. Тэд ихэмсэг, бардам зогсож, чанга ярьж, биеэ тоосон байдалтайгаар амьдардаг. Энэхүү онч үг болон хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Мөнгө олох нь ямар ч үнээр хийх зүйл гэж олон хүмүүс үздэггүй гэж үү?  … Сатан хүнийг энэ завхралын эсрэг хамгаалах боломжгүй болгодог ба хүнийг үүний өмнө арчаагүй болгодог. Чамайг санаандгүй нөхцөлд байхад, чамд юу тохиолдож байгааг анзаараагүй байх үед чинь Сатан өөрийн бодлыг, өөрийн үзэл санааг болон өөрөөс нь гардаг хорон муу зүйлийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээр зүйлийг бүрэн дүүрэн зөвшөөрдөг ба тэдгээрийг эсэргүүцдэггүй. Тэд эдгээрзүйлийг эрдэнэс мэт нандигнан, хадгалдаг, тэд эдгээр зүйлд мэхлэгдэж, өөрсдөөр нь тоглоход хүргэдэг ба ийнхүү хүнийг завхруулах Сатаны завхруулалт улам илүү гүнзгийрсээр байдаг.
Бурханы үг надад “Мөнгө нэгдүгээрт” “Мөнгө бүх зүйл биш ч гэлээ, үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” “Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг” зэрэг үзэл баримтлал болоод үзэл бодлууд нь Сатанаас ирдэг болохыг ойлгуулсан. Сатан биднийг мэхэлж, хүлэхийн тулд, мөн мөнгөтэй болбол бүх юмтай болж, бусдаар хүндлүүлж, бишрүүлнэ, мөнгөтэй болбол гайхалтай, хээнцэр амьдралаар амьдрах бөгөөд ийм амьдрал л утга учиртай, үнэ цэнэтэй амьдрал гэж бидэнд бодогдуулахын тулд тэдгээрийг ашигладаг. Сатаны эдгээр утгагүй үзэл суртал бидний амьдрал болсон бөгөөд бид эд баялгийг хайх эрэл хайгуулдаа ямар ч төлөөс төлөхөөс буцахгүй болжээ. Сатаны эдгээр үзэл суртал болон үзэл бодолд хэрхэн толгойгоомэдүүлсэн байснаа эргэн санахад, би мөнгө олохын тулд өдөр шөнөгүй шаргуу ажиллаж, тогтмол бус цагт хооллож ундалж, бүтэн нойртой ховорхон хонодог байсан бөгөөд миний бие махбод улам бүр сульдаж байсан ч огт хайхраагүй юм. Хожим нь, мөнгө бол амьдрал гэж итгэн, гэр бүлээ орхиод Япон болон Америкийн Нэгдсэн Улс руу явсан бөгөөд бүр их мөнгө олохын тулд олон жил ажилласан. Хэдий би илүү их мөнгө олсон ч гэсэн, зүрхний өвчин, ходоодны өвчлөл болон нурууны асуудал зэрэг өвчинд ээлж дараалан нэрвэгдэж , хэт ядарсандаа гараа ч тэнийлгэж чадахгүй болтлоо өвдсөн ба би туйлын зовлонтойгоор амьдарч байв. Зөвхөн Бурханы үгээр дамжуулан, энэ бүхэн нь Сатаны эдгээр буруу үзэл суртал, буруу үзэлд хууртажбайснаас минь болсныг би ойлгосон; би өөрийн эрхгүй мөнгөний төлөөх шуналдаа автаж, хөтлөгдөж байсан ба энэ нь намайг мөнгөний боол, золиос болгожээ! Үүнийг ухаарсныхаа дараа би Бурханы өмнө эргэн очих ёстойгоо, мөн Сатаны үзэл суртал, үзэл бодлоор амьдрахаа больж, ахин мөнгөний боол байх ёсгүйгээ мэдэрсэн юм. Дараа нь, би энгийн ээлжинд ажиллаж эхэлсэн бөгөөд илүү цагаар эцэс төгсгөлгүй ажиллахаа больсон.
Хуучин зангандаа унасныхаа дараа л би амьдралын жинхэнэ утга учрыг олж мэдсэн юм
Би Сатанаар дэндүү гүн мэхлэгдсэн байсан хэдий ч мөнгө, алдар нэр, амжилт хэдийн миний зүрхэнд үндсээ гүн суулгасан байв—тэднийг зайлуулахад тийм ч амар биш байх болно. Захирал маань, компани нь 15 жилийн турш бизнесээ явуулж, 5 сая Америк доллар олсон, мөн тэрээр саяхан тансаг харш худалдаж авснаа ярихыг сонсоод зүрх сэтгэл минь үүний дараа хэсэгтээ л тогтож чадахгүй байв. Тийм ээ, амьдрахын тулд л амь байдаг гэж би бодлоо. Би үнэхээр юу ч бүтээлгүйгээр амьдрах учиртай юм гэж үү? Өөрийн гэсэн рестораныг нээх нь миний мөрөөдөл байсан, мөн би ресторантай болбол хэн ч намайг ахин дорд үзэхгүй байх байлаа. Өөрийн мэдэлгүйгээр би дахиад л мөнгө олохын төлөө шаргуу ажиллаж, мөнгөний төлөө амиа арилждаг хуучинамьдралаараа ахин амьдарч эхлэв. Чуулганы цуглаанд оролцохын оронд би илүү цагаар ажилладаг байсан. Тун удалгүй би ханиад хүрч, зүрхний өвчин маань ахин сэдэрсэн бөгөөд энэ нь үнэхээр шаналгаатай байв.
Яг ингэж зовж байхад Бурхан намайг аврахаар ахин нэг удаа гараа сунгасан юм. Чуулганы нэг эгч надад Зол завшаан ба золгүйтэл” гэдэг кино явуулсан ба гол дүр нь мөнгөний төлөө, эрүүл мэндээ ч хайхралгүй ажиллахаар Япон явж, эцэст нь ямар ч мөнгө ололгүй, харин эмнэлэгт хэвтэж байгааг би үзэв. Би санаа алдаж, энэ бол үнэхээр миний амьдралын жинхэнэ дүрслэл байна гэж бодлоо! Яг л кинонд гардаг Бурханы үгийн хэсэг шиг:Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ лэдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.
Гол дүрийг ойлгосон маань надад, энэ нь яг л миний өөрийн туршлага байсан мэт гүн мэдрэмж төрүүлсэн: “Сатан мөнгө, алдар нэрийг, ашигладаг гэдгийг, энэ үг надад ойлгуулсан юм. Мөнгө, нэр алдрын төлөө олон хүн, бие биетэйгээ тэмцэлдэж, дайсагнан, оюун ухаанаа алдаж, хүн дүрсээ гээж, цөөнгүй нь амиа өөрийнхөө гараар сүйрүүлдэг. Гэвч бид Сатаны арга залийг нэвт харж чаддаггүй, мөнгө болон алдар нэр нь Сатаны арга барил гэдгийг ойлгож чаддаггүй, энэ шалтгааны улмаас бид түүний энэ ёроолгүй эргүүлэгт орж, Сатанд хууртагдаж байсан ч өөрсдийгөө, чөлөөлж чаддаггүй.” Үнэхээр тийм. Би Сатаны башир явуулга болон зальт аргыг бүхэлд нь ойлгож чадахгүй байсан тул өөрөө хүсээгүй ч Сатаны тоглоом болж, хохирохболомжтой гэж л бодож байв. Чин сэтгэлээсээ мөнгөнд тэмүүлж, амьдралынхаа хагасыг Сатанд мэхлэгдэж өнгөрөөснөө, мөн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиход бэлэн байснаа би санасан юм. Гэсэн ч, амьдралынхаа ид үед явж байсан би одоо байнга л өвдөж, үргэлж эм тан ууж, ийм их зовлонд амьдарсан—энэ бүгд юу гэсэн үг вэ? Юу нь илүү чухал байв, мөнгө үү, амь уу? Гэнэт би, хавдрын хожуу шатанд орсон нь оношлогдохоос өмнө Америкт 8 жилийн турш ажилласан хуучны найзаа санав. Үүний дараа тэр нас барах хүртлээ гурван сар л амьдарсан юм. Өөр нэг нь Америкт 10 гаруй жил ажиллаж, маш их мөнгө олсон ч, мөн л эдгэшгүй өвчин тусаж, гэр бүлийнхнээ бүгдийг нь орхиод мөнх бусыг үзсэн. Энэбүх аймшигтай зүйлс нэг баримтыг өгүүлж байна: Хүний байр суурь хэр өндөр байх, эсвэл хэр их хөрөнгөтэй байх нь хамаагүй, тэд амьдралаа уртасгах боломжийг худалдаж авч чадахгүй бөгөөд нас барах үедээ юу ч авч явж чадахгүй! Яг л Эзэн Есүсийн хэлсэн шиг, “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч гэсэн амиа алдвал ямар ашиг байх юм бэ?”(Марк 8:36). Би Сатаны башир явуулгыг нэвт харж чадалгүй, хуучин замаараа уруудан, мөнгөнд тэмүүлж, бүр ч илүү зузаан боодол мөнгөтэй болохоор хичээж, амьдралаа мөнгөөр арилжсаар байсан бол харамсалтайгаар төгсөх байлаа!
Өнгөрсөнтэй салах ёс хийж, шинэ амьдрал эхлүүлэх
Би Бурханы үгээс дахиад харав:Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга байдаг, энэ нь: урьдны амьдрах янз маягаасаа хагацаж, амьдралын өмнөх зорилгодоо баяртай гэж хэлж, амьдралынхаа өмнөх хэв маяг, гүн ухаан, эрэл хайгуул, хүсэл, эрхэм эрмэлзлийг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнэ өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. … Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйлбол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжинд захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохыг хичээх явдал юм.
Бурханы үг надад хэрэгжүүлэх тодорхой замыг заасан. Би Сатаны хорон сорилтоос зайлж, мөнгөөр амьдралаа арилждаг хуучин амьдралтайгаа салах ёс хийхийг хүсвэл амьдралын буруу эрэл хайгуулаа орхиж, Сатаны төөрөгдлөөр амьдрахаа больж, харин оронд нь, биеэ хүн шиг авч явж, Бурханы үгийн гэрэлд урдах замаараа алхах ёстой! Хувийн туршлагаараа би, мөнгийг амьдрал гэж тооцдог байсан амьдралын талаарх урьдын үзэл маань үнэндээ Сатан надаар тоглож, хорлож байсан хэрэг болохыг харсан юм. Энэ бол Сатаны надад зүүсэн гинж, нүд ирмэх зуур алга болох хоосон зүйл байв. Үлдсэн хугацаандаа би Сатаны башир явуулгад автахыг өөртөө ахин зөвшөөрч болохгүй гэж бодов. Намайг Бурхан бүтээсэн, би Бурханыг шүтэн мөргөж, Бурханддуулгавартай байж, Бурханы дээд эрх болоод удирдамж дор амьдрахаар хичээх ёстой. Зөвхөн энэ л жинхэнэ ирээдүй, жинхэнэ үнэ цэнэ бүхий амьдрал юм.
Удалгүй нэгэн өдөр, манай даргын эхнэр над руу залган намайг ресторанд очиж, туслаач гэв. Гэвч би өмнө нь мөнгөний төлөө ясандаа тултал ажилладаг байсан бүх үеэ бодож, түүний хүсэлтээс татгалзсан юм, учир нь би үлдсэн амьдралдаа зориулсан шинэ төлөвлөгөөг хэдийн гаргачихсан байлаа: Илүү их амарч, эрүүл мэндээ анхаарна, цуглаанд, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ ямар ч чирэгдэл учруулахгүй гэсэннөхцөлтэйгөөр өөрийнхөө хамгийн сайн хийж чадах ажлыг л олох! Үлдсэн амьдралынхаа турш би Бурханыг өөрийн Дээд захирагч болгоно!
Зохиогч дараах зүйлийг хуваалцахыг хүссэн юм:
Би мөнгөний төлөөх эрэл хайгуулаа орхиж, Бурханы авралыг хүртэж байгаадаа баяртай байна;
Амьдралынхаа үлдсэн цаг хугацааг нандигнаж, Бурханыг даган, Бурханыг шүтэн мөргөхийг хүсэж байна.
Read More