2019-01-29

Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчлөх үү

Эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ Иудейн дүрээр бидний дунд бууж ирнэ гэж Эзэн дэх олон ах эгч итгэдэг. Гэхдээ үнэхээр тэгнэ гэж үү? Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчилбөл бид яаж таньж чадах вэ? Үнэн хэрэгтээ, бид Эзэнийг ажил, үгнээс нь л таньж, эргэн ирэхэд нь угтан авч чадна.
Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчлөх үү

Сайн байцгаана уу, Сүнслэг асуулт хариултын ах эгч нар аа,
Надад асуухыг хүссэн асуулт байна. Библид “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). гэж хэлсэн байдагчлан Эзэн Есүс Иудейн дүр, өмсгөлтэйгөөр тэнгэрт гарсан юм хойно, эргэн ирэхдээ бидний дунд Иудейн дүрээр бууж ирнэ гэж би үргэлж боддог байсан. Гэхдээ энэ зөгнөл Эзэнийг Иудей хүний дүрээр бууж ирнэ гэж яг хэлдэггүй, хүмүүс бид зөгнөл дэх нууцыг ухаарах чадваргүй бөгөөд эргэн ирсэн Эзэний Иудейн дүртэй байна гэж бид төсөөлөл дээрээ үндэслэн тодорхойлж болохгүй, эс бөгөөс бид Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломжоо алдаж тун магадгүй гэж цуглааны үеэр номлогч хэлсэн. Тэгээд би одоо ихэд төөрөлдөөд байна. Эзэн эргэн ирэхдээ бидэнд Иудей хүний дүрээр илрэх үү? Түүнийг дүрээ өөрчилбөл бид яаж таньж, эргэн ирэхэд нь угтан авч чадах вэ? Энэасуултад хариултыг тань хүлээн авна гэж найдаж байна.
Шийнь
Сайн байна уу, Шийнь эгч ээ,
Өмнө нь би ч гэсэн Эзэн Есүсийг эргэн ирэхдээ Иудейн дүрийг олно гэх итгэлийг баримталдаг байсан юм. Гэвч дараа нь Библи болон зарим өөр материалыг няхуур судлах замаар би ойлголт минь үндэслэлгүй байсныг олж мэдсэн. Учир нь Бурханы дүр гэдэг бидний тодорхойлж чадах зүйл биш. Бид бүгдийн мэддэгчлэн Хуулийн эрин үед Бурхан Мосед бутан дахь галын дөлөн дотор үзэгдсэн бөгөөд (Гэтлэл 3:1-4-ийг харна уу) Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс ажлаа хийж байх үедээ Матай 17:1-2-д “Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков болон түүний дүү Иоханыг дагуулан өндөр уул руу гарч, тэдний өмнө хувирчээ: Түүний царай нар мэт гэрэлтэж, хувцас нь гэрэл шиг цагаан болсон байв.”  гэж хэлсэнчлэн шавь нарынхаа өмнө хэлбэрээ өөрчилсөн байдаг. Бурханы дүр өөрчлөгдөж болох бөгөөд хүмүүс бид үүнийг тодорхойлж чадахгүй гэдгийг эндээс харж болно.
Библид ингэж хэлдэг, “Бурхан бол Сүнс: Түүнд шүтэн мөргөдөг хүмүүс сүнсээрээ болон үнэнээр шүтэн мөргөх ёстой” (Иохан 4:24). “Христ Есүст байсан энэ бодол та нарт бас байх ёстой: Бурханы дүртэй байсан ч гэсэн Тэр Бурхантай эн тэнцүү байх гээгүй: Харин Өөрийгөө нэр төргүй болгож, зарцын дүрийг авч, хүнтэй адил болсон” (Фил 2:5-7). Эдгээр хэсгээс бид Бурхан бол хэлбэр дүрсгүй Сүнс гэдгийг харж болно.Ажлын хэрэгцээнээс үүдэн Тэр Иуда дахь хүн төрөлхтнийг золин аврах ажлын үе шатыг хийх хэрэгтэй болсон. Иймээс Тэр цовдлолын ажлыг илүү сайн гүйцэлдүүлэхийн тулд Иудей хүний хэлбэрээр Иудад бие махбодтой болсон юм. Гэхдээ бид Бурханы дүрийг тодорхойлохдоо Эзэн Есүсийн дүрийг ашиглаж, Эзэн эргэн ирэхдээ Иудад байсан дүрээрээ л ирнэ гэж итгэдэг болж болохгүй. Эзэн эргэн ирэхдээ дүрээ өөрчилж, гэтэл бид Түүнийг Иудей хүний дүргүй болохоор нь л хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал өргөгдөх боломжоо алдах болно. Энэ нь, Мессиа ордонд ер бусын нигүүлсэл, сүрлэг дүртэйгээр мэндэлнэ гэж Бичвэрийн зөгнөл дээр үндэслэн тогтоосон өнгөрсөн үеийн Фарисайчуудай адил. Гэвч Эзэн Есүс илэрч, ажиллах үедээ эгэл хүний хэлбэрийг олсон. Түүнчлэн Тэрээр тэдний үзэл, төсөөлөлд нийцэхгүй ажил хийсэн. Иймээс Фарисайчууд Эзэн Есүсийг Мессиа биш байна гэж тогтоон, эцэстээ Түүнийг загалмайд цовдолж, улмаар Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн билээ. Бид Фарисайчуудын алдааг мэддэг тул эргэн ирсэн Эзэний дүрийг тодорхойлохдоо өөрсдийн үзэл, төсөөллийг ашиглах ёсгүй.
Одоо бол Эзэнийг ирэхэд угтан авах амин чухал мөч юм. Эзэнийг эргэн ирэхдээ дүрээ өөрчилбөл бид яаж таньж, эргэн ирэхэд нь угтан авах ёстой вэ? Эзэн Есүс ажлаа хийхээр ирэхэд дагадаг шавь нар болон итгэгчид нь бүгд Түүнийг Христ, Мессиагийн ирэлт гэдгийг үг болон ажлаас нь таньсан юм. Иохан 1:47-49-д ингэжбичсэн байдаг, “Есүс Өөр лүү нь ирж яваа Натанаелыг хараад, ‘Ямар ч заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун!’ хэмээн түүний талаар хэлэв. Натанаел Түүнд, ‘Та намайг хаанаас мэдээ вэ?’ гэлээ. Есүс түүнд хариулан, Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны дор байхад чинь Би чамайг харсан юм’ гэв. Натанаел Түүнд, ‘Рабби, Та бол Бурханы Хүү; Та бол Израилийн Хаан’ хэмээн хариуллаа.” Эхэндээ Натанаел Эзэн Есүсийг Мессиа гэдэгт итгээгүй боловч инжрийн модны дор өөрийнх нь юу гэж хэлснийг мэднэ гэхэд нь Эзэн Есүсийг Мессиагийн ирэлт гэдгийг таньж, улмаар Түүнийг дагаж эхэлсэн билээ. Самари хүүхэн бол бас нэгэн жишээ юм. Тэрээр, Эзэн Есүс бол Мессиагийн ирэлт гэдгийг эхэндээ мэдээгүй боловч өөрийнх нь таван нөхөртэй гэх нууцыг дэлгэх үед нь Эзэн Есүсийг Мессиа байна гэдгийг даруй таньсан юм. Учир нь Бурхан л хүний зүрх сэтгэлийн чанадыг шинждэг гэдгийг тэр мэддэг байсан билээ. Петр, Иохан, Матай, Марк мэтийн бусад хүн бүгдээрээ сургадаг зүйлээс нь Эзэн Есүсийг Мессиа хэмээн таньж, Түүнийг дагаж эхлэн, авралыг нь хүртсэн юм.
Эзэний эргэн ирэх тухайд, Библид “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярихболно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27). “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно”(Илчлэл 3:20). гэх зэрэг олон зөгнөл байдаг. Түүнчлэн Илчлэл номд “Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун.” (Илчлэл 2:29) гэж зөгнөсөн байдаг. Эдгээр зөгнөлөөс бид, Бурхан эцсийн өдрүүдэд ажиллахаар илрэхдээ ярьж, үгээ айлдана гэдгийг мэдэж болно. Бурханы хоньд Түүний дуу хоолойг сонсон, Эзэнийг угтан авахаар гарч ирж чаддаг бөгөөд улмаар Бурханы сэнтийн өмнө хүргэгддэг. Эзэн Есүс нэгэнтээ ингэж хэлсэн, “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). Эзэн эргэн ирэхдээ хаалгыг маань ямар маягаар тогшихыг бид мэдэхгүй. Бурханы дуу хоолойг бид чуулган дахь ах эгч нараасаа, бидэнд сайн мэдээ номлохоор ирдэг хамаатан садан, найз нөхдөөсөө, эсвэл интернэт ч юм уу өөр хаа нэгтээгээс сонсож, бүх чуулганд хандсан Бурханы үгийг харж магадгүй. Гэхдээ Эзэн хаалгыг маань ямар ч маягаар тогшсон бай, энэ нь бидний үзэл төсөөлөлтэй нийцэх эсэхээс үл хамааран бид нээлттэй сэтгэлгээгээр Бурханы дуу хоолойг эрж хайж, судлан, чагнан, ухаалаг охид байх ёстой. Бурхан биднийг, Өөрийнх нь дуу хоолойг айлдвараас нь таньж, Эзэнийг эргэн ирэлтийг угтан авахад хөтлөх нь лавтай гэж би итгэдэг!
Spiritual Q&A

About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment