2019-01-12

Амьдралын шинэ эхлэлийн цэг: Мөнгөний төлөө амьдралаа арилжих явдлаас хагацах нь

"Мөнгөний төлөө амьдарч, амиа өгч, амьдралынхаа турш мөнгөний хойноос хөөцөлддөг; мөнгөнөөс болж алдаж, мэхлэгдэж, мөнгөний төлөө амьдарч, насан эцэслэдэг." Энэ үг нь энэхүү эрин үеийн ихэнх хүмүүс бүх амьдралынхаа турш юу эрэлхийлдэг талаар ярьж байгаа бөгөөд уг нийтлэлийн зохиогч ч ялгаагүй байв. Тэрээр мөнгөний төлөө амьдралаа арилжиж байсан бөгөөд дараа нь амьдралаа мөнгөөр худалдан авах хэрэгтэй болж, асар их зовлон шаналалд амьдарчээ. Бурханд итгэж эхэлснийхээ дараа Бурханы үгийг уншсанаар л амьдралын жинхэнэ утга учрыг ойлгожэхэлсэн бөгөөд мөнгөний төлөө амьдралаа арилждаг байснаа өөрчилж, амьдралаа шинээр эхэлж чадсан юм!
Амьдралын шинэ эхлэлийн цэг: Мөнгөний төлөө амьдралаа арилжих явдлаас хагацах нь


Жао Жэн, Америкийн Нэгдсэн Улс
Саяхан, би өнөө үед тун өргөн тархсан хэдэн хэллэгийг онлайнаар харав: "Мөнгөний төлөө амьдарч, амиа өгч, амьдралынхаа турш мөнгөний хойноос хөөцөлддөг; мөнгөнөөс болж алдаж, мэхлэгдэж, мөнгөний төлөө амьдарч, насан эцэслэдэг", мөн "Юм бүхнээс л мөнгө олж, боодолтой мөнгөө зузааруулахаа бод." Мөнгөнд төвлөрсөн өнөөгийн нийгэмд, одоогийн хүмүүсийн тавьдаг зорилго нь илүү их мөнгөтэй байх явдал бөгөөд “Мөнгө нэгдүгээрт” “Мөнгө дэлхийг эргүүлдэг мөн “Мөнгө бүх зүйл биш ч гэлээ, үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” гэх нь бүр ч илүүтэйгээр амьдралын замыг маань чиглүүлэгч гэрэл болжээ. Бид эдгээр өгүүлбэрийг бодолхийлж асуудаггүй,бас тэдгээрийг хаячихдаггүй. Мэдээж, би ч бас ялгаагүй!
Амьдралаа мөнгөний төлөө арилждаг миний урьдын амьдрал
Би урам зоригоор дүүрэн 19 настай үеэ бүдэг бадаг л санаж байна. Аль болох хурдан их мөнгөтэй болохын тулд би цахилгаан суурилуулалтын багт дадлага хийж байхдаа ур чадвар эзэмшихээр шаргуу суралцаж байв. Гэр бүлтэй болсныхоо дараа би ажилдаа бүх эрч хүчээ улам илүү зарцуулж, сар бүр бүх дадлагажигч дундаас хамгийн өндөр цалин авдаг байлаа. Хожим нь, би өдөрт 400 юанийн цалинтай болохын тулд өдөр шөнөгүй ажилладаг болсон юм. Шөнө утас минь байнга л дуугарч би дөнгөж бүлээцсэн орноосоо босоод явах хэрэгтэй болдог байв. Японд ажиллаж байх үеийн гунигтай туршлагаа би хэзээ ч мартаагүй. Би амралтын өдөр, эсвэл завсарлагагүйгээр өдөрт хамгийн багадаа 12 цаг ажилладаг байв; ажил маш хүнд, бас би асар их дарамтад байсан тул зүрхний өвчтэй болж, ихэнх үс маань унасан. Гэсэн ч мөнгө олохын тулд би энэ бүх зовлонг даваад гарах хүсэлтэй хэвээр байлаа. Яг л цагийн механизм шиг, мөнгө олох тэргүүн шугамд би цөхөрч унатлаа шаргуу ажилласаар байв. Хоёр жилийн дараа би, илүү их мөнгө олж болох байсан тул Америкийн Нэгдсэн Улсыг зорьсон юм. Би төрөл бүрийн хар бор ажлаас эхлээд ресторанд тогооч хүртэл хийж хэдэн жил шаргуу ажилласан, гэхдээ мэдээж би өөрийнхөө туулсан бүх бэрхшээлийг та нарт ярих шаардлагагүй. Гэхдээ гарт минь байгаа боодолтой доллар аажмаар зузаарахад энэ мөнгийг олоход зарцуулсан бүх шаргуу хөдөлмөр маань огт бодогдсонгүй.
Үүний дараа, удаан хугацаанд хэтэрхий их махран ажилласнаас болж би ходоодны хүнд асуудалтай, хүзүүний спондилоз, нурууны нугалмын ивэрхий болон мөрний үений үрэвсэлтэй болсон тул бие минь анхааруулах дохио өгөв. Ходоод өвдөж эхлэхэд хамаг биеэр минь хүйтэн хөлс цутгаж, ямар ч хүчгүй үлбэгэр боллоо. Хүзүүний спондилоз маань үрэвсэхэд тархинд маань хангалттай цус очихоо больсон ба би үргэлж өвдөж, толгой эргэдэг байв.... Тиймээс би байнга л эмнэлэг рүү яаран очих хэрэгтэй болдог байлаа. Миний туйлдсан бие болон олсон доллар минь дүндээ дүн арилжаа болов. Гэнэтхэн би тун ихээр гашуудсан: Амьдрахын төлөө бус зөвхөн ажиллахын төлөө 10 гаруй жил шаргуу хөдөлмөрлөөд түрийвчиндээ зузааханмөнгө хуримтлуулсан боловч эрүүл мэндээ сүйтгэжээ—би ер нь яах гэж ингэв ээ? Мөнгөний төлөө амьдралаа арилжихад амьдралынхаа талыг үрсэн хэрнээ одоо би амьдралаа буцаан худалдаж авахын тулд энэ мөнгөө зарж байна. Энэ бүхэн үнэ цэнэтэй байсан гэж үү?
Гэнэт би өнгөрснөө эргэн саналаа, зам зуур байсан байгалийн сайхныг таашаах ч цаггүй байсаар амьдралын маань тал нь чимээгүйхэн урсан өнгөрсөн мэт санагдсан юм. Мөнгөний төлөө хөдөлмөрлөсөн бүх өдрөө няхуур тоолоход арга мөхөстсөн мэдрэмж зүрх сэтгэлийг минь дүүргэв: Хүний амьдрал ердөө өөрийг нь үрж дуусгадаг машин шиг байж, мөнгө олохын төлөө амьдраад, тэгээд мөнгө олохын төлөө үхдэг юм гэж үү? Яагаад амьдрал зовлонгоор дүүрэн байдаг юм бэ?
Амьдрал зовлонгоор дүүрэн байдгийн шалтгаан
Нэгэн өдөр, надад Бурханы үгийг унших аз тохиож, би хайж байсан хариултаа олсон юм.
Бурхан хэлэхдээ “Мөнгө гүүг явуулдаг гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд энэ нь хүний бүх нийгэмд зонхилдог. Энэ нь хүн бүрд дамжуулагдсан бөгөөд одоо тэдний зүрх сэтгэлд нялзаагдсан учраас энэ нь хандлага юм гэж та нар хэлж болно. … Сатан үнэндээ хүнийг нэвт шувт завхруулсан мэт санагддаг! Бид тэгж хэлж болох уу? (Тийм.) Иймээс Сатан хүмүүсийг завхруулахын тулд энэ хандлагыг ашигласны дараа энэ нь тэдэнд хэрхэн илэрдэг вэ? Ямар ч мөнгөгүйгээр энэ дэлхий дээр нэг өдөр ч амьдарч чадахгүй мэт, бүр нэг өдөр ч боломжгүй мэт та нарт санагддаггүй гэж үү? (Тийм.) Хүмүүсийн байр суурь нь тэдэнд хэр их мөнгө байгаад суурилдаг ба тэдний хүндтэй байдал ч мөн адил. Ядуухүмүүсийн нуруу ичгүүртэйгээр бөхийдөг байхад баячууд өндөр байр суурийг эдэлдэг. Тэд ихэмсэг, бардам зогсож, чанга ярьж, биеэ тоосон байдалтайгаар амьдардаг. Энэхүү онч үг болон хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Мөнгө олох нь ямар ч үнээр хийх зүйл гэж олон хүмүүс үздэггүй гэж үү?  … Сатан хүнийг энэ завхралын эсрэг хамгаалах боломжгүй болгодог ба хүнийг үүний өмнө арчаагүй болгодог. Чамайг санаандгүй нөхцөлд байхад, чамд юу тохиолдож байгааг анзаараагүй байх үед чинь Сатан өөрийн бодлыг, өөрийн үзэл санааг болон өөрөөс нь гардаг хорон муу зүйлийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээр зүйлийг бүрэн дүүрэн зөвшөөрдөг ба тэдгээрийг эсэргүүцдэггүй. Тэд эдгээрзүйлийг эрдэнэс мэт нандигнан, хадгалдаг, тэд эдгээр зүйлд мэхлэгдэж, өөрсдөөр нь тоглоход хүргэдэг ба ийнхүү хүнийг завхруулах Сатаны завхруулалт улам илүү гүнзгийрсээр байдаг.
Бурханы үг надад “Мөнгө нэгдүгээрт” “Мөнгө бүх зүйл биш ч гэлээ, үүнгүйгээр чи юу ч хийж чадахгүй” “Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг” зэрэг үзэл баримтлал болоод үзэл бодлууд нь Сатанаас ирдэг болохыг ойлгуулсан. Сатан биднийг мэхэлж, хүлэхийн тулд, мөн мөнгөтэй болбол бүх юмтай болж, бусдаар хүндлүүлж, бишрүүлнэ, мөнгөтэй болбол гайхалтай, хээнцэр амьдралаар амьдрах бөгөөд ийм амьдрал л утга учиртай, үнэ цэнэтэй амьдрал гэж бидэнд бодогдуулахын тулд тэдгээрийг ашигладаг. Сатаны эдгээр утгагүй үзэл суртал бидний амьдрал болсон бөгөөд бид эд баялгийг хайх эрэл хайгуулдаа ямар ч төлөөс төлөхөөс буцахгүй болжээ. Сатаны эдгээр үзэл суртал болон үзэл бодолд хэрхэн толгойгоомэдүүлсэн байснаа эргэн санахад, би мөнгө олохын тулд өдөр шөнөгүй шаргуу ажиллаж, тогтмол бус цагт хооллож ундалж, бүтэн нойртой ховорхон хонодог байсан бөгөөд миний бие махбод улам бүр сульдаж байсан ч огт хайхраагүй юм. Хожим нь, мөнгө бол амьдрал гэж итгэн, гэр бүлээ орхиод Япон болон Америкийн Нэгдсэн Улс руу явсан бөгөөд бүр их мөнгө олохын тулд олон жил ажилласан. Хэдий би илүү их мөнгө олсон ч гэсэн, зүрхний өвчин, ходоодны өвчлөл болон нурууны асуудал зэрэг өвчинд ээлж дараалан нэрвэгдэж , хэт ядарсандаа гараа ч тэнийлгэж чадахгүй болтлоо өвдсөн ба би туйлын зовлонтойгоор амьдарч байв. Зөвхөн Бурханы үгээр дамжуулан, энэ бүхэн нь Сатаны эдгээр буруу үзэл суртал, буруу үзэлд хууртажбайснаас минь болсныг би ойлгосон; би өөрийн эрхгүй мөнгөний төлөөх шуналдаа автаж, хөтлөгдөж байсан ба энэ нь намайг мөнгөний боол, золиос болгожээ! Үүнийг ухаарсныхаа дараа би Бурханы өмнө эргэн очих ёстойгоо, мөн Сатаны үзэл суртал, үзэл бодлоор амьдрахаа больж, ахин мөнгөний боол байх ёсгүйгээ мэдэрсэн юм. Дараа нь, би энгийн ээлжинд ажиллаж эхэлсэн бөгөөд илүү цагаар эцэс төгсгөлгүй ажиллахаа больсон.
Хуучин зангандаа унасныхаа дараа л би амьдралын жинхэнэ утга учрыг олж мэдсэн юм
Би Сатанаар дэндүү гүн мэхлэгдсэн байсан хэдий ч мөнгө, алдар нэр, амжилт хэдийн миний зүрхэнд үндсээ гүн суулгасан байв—тэднийг зайлуулахад тийм ч амар биш байх болно. Захирал маань, компани нь 15 жилийн турш бизнесээ явуулж, 5 сая Америк доллар олсон, мөн тэрээр саяхан тансаг харш худалдаж авснаа ярихыг сонсоод зүрх сэтгэл минь үүний дараа хэсэгтээ л тогтож чадахгүй байв. Тийм ээ, амьдрахын тулд л амь байдаг гэж би бодлоо. Би үнэхээр юу ч бүтээлгүйгээр амьдрах учиртай юм гэж үү? Өөрийн гэсэн рестораныг нээх нь миний мөрөөдөл байсан, мөн би ресторантай болбол хэн ч намайг ахин дорд үзэхгүй байх байлаа. Өөрийн мэдэлгүйгээр би дахиад л мөнгө олохын төлөө шаргуу ажиллаж, мөнгөний төлөө амиа арилждаг хуучинамьдралаараа ахин амьдарч эхлэв. Чуулганы цуглаанд оролцохын оронд би илүү цагаар ажилладаг байсан. Тун удалгүй би ханиад хүрч, зүрхний өвчин маань ахин сэдэрсэн бөгөөд энэ нь үнэхээр шаналгаатай байв.
Яг ингэж зовж байхад Бурхан намайг аврахаар ахин нэг удаа гараа сунгасан юм. Чуулганы нэг эгч надад Зол завшаан ба золгүйтэл” гэдэг кино явуулсан ба гол дүр нь мөнгөний төлөө, эрүүл мэндээ ч хайхралгүй ажиллахаар Япон явж, эцэст нь ямар ч мөнгө ололгүй, харин эмнэлэгт хэвтэж байгааг би үзэв. Би санаа алдаж, энэ бол үнэхээр миний амьдралын жинхэнэ дүрслэл байна гэж бодлоо! Яг л кинонд гардаг Бурханы үгийн хэсэг шиг:Хүмүүс мөнгө, нэр алдрын хойноос хөөцөлдөн амьдралаа өнгөрүүлдэг; эдгээрийг эзэмшсэнээр тэд амьд яваад л, үхлээс өөрсдийгөө чөлөөлж чадах юм шиг тэдгээр нь тэдний цорын ганц түшиг тулгуур хэмээн бодон тэдгээр хэрэггүй зүйлээс зуурдаг. Гэхдээ зөвхөн үхэх дөхсөн үедээ лэдгээр зүйл нь тэднээс хэчнээн хол болохыг, үхлийн өмнө тэд хэчнээн сул дорой болохоо, тэд хэчнээн амархан сүйрдгээ, хаашаа ч явах аргагүй, хэчнээн ганцаардмал, арчаагүй болохоо тэд ухаардаг. Амийг мөнгө, эсвэл нэр алдраар худалдан авч болдоггүй, хүн хэчнээн чинээлэг байх нь хамаагүй, түүний байр суурь хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, үхлийн өмнө бүх хүмүүс адилхан ядуу дорой, өчүүхэн гэдгийг тэд ухаардаг. Мөнгө амийг худалдан авч чадахгүй, нэр алдар үхлийг үгүй болгож чадахгүй ба мөнгө ч, нэр алдар ч хүний амь насыг ганц минут, ганц секундээр уртасгаж чадахгүй гэдгийг тэд ухаардаг.
Гол дүрийг ойлгосон маань надад, энэ нь яг л миний өөрийн туршлага байсан мэт гүн мэдрэмж төрүүлсэн: “Сатан мөнгө, алдар нэрийг, ашигладаг гэдгийг, энэ үг надад ойлгуулсан юм. Мөнгө, нэр алдрын төлөө олон хүн, бие биетэйгээ тэмцэлдэж, дайсагнан, оюун ухаанаа алдаж, хүн дүрсээ гээж, цөөнгүй нь амиа өөрийнхөө гараар сүйрүүлдэг. Гэвч бид Сатаны арга залийг нэвт харж чаддаггүй, мөнгө болон алдар нэр нь Сатаны арга барил гэдгийг ойлгож чаддаггүй, энэ шалтгааны улмаас бид түүний энэ ёроолгүй эргүүлэгт орж, Сатанд хууртагдаж байсан ч өөрсдийгөө, чөлөөлж чаддаггүй.” Үнэхээр тийм. Би Сатаны башир явуулга болон зальт аргыг бүхэлд нь ойлгож чадахгүй байсан тул өөрөө хүсээгүй ч Сатаны тоглоом болж, хохирохболомжтой гэж л бодож байв. Чин сэтгэлээсээ мөнгөнд тэмүүлж, амьдралынхаа хагасыг Сатанд мэхлэгдэж өнгөрөөснөө, мөн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиход бэлэн байснаа би санасан юм. Гэсэн ч, амьдралынхаа ид үед явж байсан би одоо байнга л өвдөж, үргэлж эм тан ууж, ийм их зовлонд амьдарсан—энэ бүгд юу гэсэн үг вэ? Юу нь илүү чухал байв, мөнгө үү, амь уу? Гэнэт би, хавдрын хожуу шатанд орсон нь оношлогдохоос өмнө Америкт 8 жилийн турш ажилласан хуучны найзаа санав. Үүний дараа тэр нас барах хүртлээ гурван сар л амьдарсан юм. Өөр нэг нь Америкт 10 гаруй жил ажиллаж, маш их мөнгө олсон ч, мөн л эдгэшгүй өвчин тусаж, гэр бүлийнхнээ бүгдийг нь орхиод мөнх бусыг үзсэн. Энэбүх аймшигтай зүйлс нэг баримтыг өгүүлж байна: Хүний байр суурь хэр өндөр байх, эсвэл хэр их хөрөнгөтэй байх нь хамаагүй, тэд амьдралаа уртасгах боломжийг худалдаж авч чадахгүй бөгөөд нас барах үедээ юу ч авч явж чадахгүй! Яг л Эзэн Есүсийн хэлсэн шиг, “Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч гэсэн амиа алдвал ямар ашиг байх юм бэ?”(Марк 8:36). Би Сатаны башир явуулгыг нэвт харж чадалгүй, хуучин замаараа уруудан, мөнгөнд тэмүүлж, бүр ч илүү зузаан боодол мөнгөтэй болохоор хичээж, амьдралаа мөнгөөр арилжсаар байсан бол харамсалтайгаар төгсөх байлаа!
Өнгөрсөнтэй салах ёс хийж, шинэ амьдрал эхлүүлэх
Би Бурханы үгээс дахиад харав:Ийм байдлаас өөрийгөө чөлөөлөх хамгийн энгийн арга байдаг, энэ нь: урьдны амьдрах янз маягаасаа хагацаж, амьдралын өмнөх зорилгодоо баяртай гэж хэлж, амьдралынхаа өмнөх хэв маяг, гүн ухаан, эрэл хайгуул, хүсэл, эрхэм эрмэлзлийг дүгнэж, задлан шинжлээд дараа нь тэдгээрийг Бурханы хүсэл болон хүнээс шаардах шаардлагатай харьцуулан, тэдгээрийн аль нэг нь Бурханы хүсэл, шаардлагатай нийцэж байгаа эсэхийг, тэдгээрийн аль нэг нь амьдралд зөв үнэ цэнэ өгч, үнэнийг илүү сайн ойлгоход хүнийг хөтөлж, хүн чанартайгаар, хүн шиг амьдрах боломжийг олгож байгаа эсэхийг харах юм. … Үүнийг танин мэдсэний дараа чиний хийх зүйлбол амьдралын талаарх хуучин үзлээ хойш тавьж, олон янзын урхи занганаас хол байж, чиний амьдралыг хариуцаж, чиний төлөө зохицуулалт хийхийг Бурханд даатгаж, зөвхөн Бурханы зохион байгуулалт, удирдамжинд захирагдан, өөр ямар ч сонголт хийлгүй, Бурханыг шүтэн мөргөдөг хүн болохыг хичээх явдал юм.
Бурханы үг надад хэрэгжүүлэх тодорхой замыг заасан. Би Сатаны хорон сорилтоос зайлж, мөнгөөр амьдралаа арилждаг хуучин амьдралтайгаа салах ёс хийхийг хүсвэл амьдралын буруу эрэл хайгуулаа орхиж, Сатаны төөрөгдлөөр амьдрахаа больж, харин оронд нь, биеэ хүн шиг авч явж, Бурханы үгийн гэрэлд урдах замаараа алхах ёстой! Хувийн туршлагаараа би, мөнгийг амьдрал гэж тооцдог байсан амьдралын талаарх урьдын үзэл маань үнэндээ Сатан надаар тоглож, хорлож байсан хэрэг болохыг харсан юм. Энэ бол Сатаны надад зүүсэн гинж, нүд ирмэх зуур алга болох хоосон зүйл байв. Үлдсэн хугацаандаа би Сатаны башир явуулгад автахыг өөртөө ахин зөвшөөрч болохгүй гэж бодов. Намайг Бурхан бүтээсэн, би Бурханыг шүтэн мөргөж, Бурханддуулгавартай байж, Бурханы дээд эрх болоод удирдамж дор амьдрахаар хичээх ёстой. Зөвхөн энэ л жинхэнэ ирээдүй, жинхэнэ үнэ цэнэ бүхий амьдрал юм.
Удалгүй нэгэн өдөр, манай даргын эхнэр над руу залган намайг ресторанд очиж, туслаач гэв. Гэвч би өмнө нь мөнгөний төлөө ясандаа тултал ажилладаг байсан бүх үеэ бодож, түүний хүсэлтээс татгалзсан юм, учир нь би үлдсэн амьдралдаа зориулсан шинэ төлөвлөгөөг хэдийн гаргачихсан байлаа: Илүү их амарч, эрүүл мэндээ анхаарна, цуглаанд, эсвэл үүргээ гүйцэтгэхдээ ямар ч чирэгдэл учруулахгүй гэсэннөхцөлтэйгөөр өөрийнхөө хамгийн сайн хийж чадах ажлыг л олох! Үлдсэн амьдралынхаа турш би Бурханыг өөрийн Дээд захирагч болгоно!
Зохиогч дараах зүйлийг хуваалцахыг хүссэн юм:
Би мөнгөний төлөөх эрэл хайгуулаа орхиж, Бурханы авралыг хүртэж байгаадаа баяртай байна;
Амьдралынхаа үлдсэн цаг хугацааг нандигнаж, Бурханыг даган, Бурханыг шүтэн мөргөхийг хүсэж байна.
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment