2019-01-30

Усан үзмийн талбай дахь ажилчдын тухай сургаалт зүйрлэл дээр Бурханы далд санаа зорилго юу гэж гардгийг чи мэдэх үү?

2018 оны 6-р сарын 20
Чэншин
Усан үзмийн талбай дахь ажилчдын тухай сургаалт зүйрлэл дээр Бурханы далд санаа зорилго юу гэж гардгийг чи мэдэх үү?

Нэг орой би Бурханд залбирсныхаа дараа ширээнийхээ ард суугаад Матай 20:1-16 дээр Есүсийн хэлдэг сургаалт зүйрлэлийг уншив. Тэнд усан үзмийн талбайдаа хүмүүсийг ажиллуулах газрын эзнийг тэнгэрийн хаанчлалтай зүйрлэсэн байдаг бөгөөд ажилчид усан үзмийн талбай руу өглөө эртлэн, эсвэл үд дунд, бүр эсвэл үдээс хойш очсоноос үл хамааран тэдний цалин ижил байдаг. Эхэнд ирсэн ажилчин энэ тухай мэдээд газрын эзэнд гомдоллох боловч газрын эзэн “Өөрийнхөө юманд хүссэнээ хийх нь Миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл Би сайн учраас нүд чинь хорсов уу?” Иймээс сүүлийнх нь эхнийх, эхнийх нь сүүлийнх болно... ” (Матай 20:15-16) гэж хариулдаг. Библийн бичвэрийн энэ хэдэн мөрийг уншсаныхаа дараа би хөмсгөө зангидаад ийм бодолд дарагдсан юм. “Эзэний төлөө биеэ гаргуунд нь орхиж өөрсдийгөө зарцуулж бас илүү олон жил шаргуу хөдөлмөрлөн Бурханд итгэх итгэлээ удаан хугацаанд хэрэгжүүлсэн хүмүүс сүүлд ирсэн хүмүүсээс илүү их шагнуулах ёстой байтал эрт эсвэл сүүлд ирсэн хүмүүсийн цалин ижил гэж Бичвэрт хэлж байгаа нь Бурхан сүүлд ирсэн хүмүүсийг зориудаар алагчлан үзэж байгаа хэрэг биш үү? Энэ үгийг би үнэхээр ойлгоогүй, энэ үгийг хэлсэн Эзэний санаа зорилго чухам юу болохыг миний бие ойлгоогүй мэт санагдсан.
Нэг өдөр чуулганы нэг залуухан гишүүнтэй тааралдаад ярьж хөөрч байх зуураа, олон жилийн турш эргэлзэж ирсэн зүйлээ би түүнд ярьсан юм. Чуулганы гишүүн “Би ч гэсэн ийм төрлийн буруу ойлголттой байсан, Бурханы хүслийг ерөөсөө ойлгодоггүй байгаад, нэг номыг саяхан уншсан хойноо үнэний энэ талыг ойлгож эхэлсэн. Азаар энэ номыг би өнөөдөр авч гарсан ирсэн тул цугтаа харъя” гэв. Ингэж хэлээд чуулганы гишүүн цүнхнээсээ ном гаргаж ирээд нэг хэсгийг надад уншиж өгөв. “Хэр ихийг хүлээн зөвшөөрч чадах чинь хамаагүй, хэр ихийг сонссон, хэр ихийг ойлгосон чинь хамаагүй, хэр ихийг амьдран харуулж, хэр ихийг олж авдаг чинь хамаагүй, нэг баримт бий: Бурханы үнэн, зам, амь хүн нэг бүрд үнэ төлбөргүй хайрлагддаг бөгөөд энэ нь хүн нэг бүрд шударга байдаг. Хоёр сарын турш итгэсэн шинэ итгэгч болохоор нь, эсвэл хоёр жил, арван жил, хорин жил итгэсэн хүн болохоор нь Бурхан нэг хүнийг нөгөөгөөс нь илүүд үзэхгүй; нас, гадаад төрх, хүйс, төрсөн гэр бүл, гэр бүлийн байдлаас нь болж хэн нэгэнд өөрөөр хандахгүй. Хүн нэг бүр Бурханаас адилхан зүйл олж авдаг. Тэр хэн нэгэнд багыг хүртээж, хэн нэгэнд хамаагүй ихийг хүртээдэггүй. Хүн нэг бүрд энэ нь шударга, зүй зохистой байдаг. Тэрээр хүнийг өлсгөж, дааруулж, цангаалгүйгээр зохих цагт нь, таарсан хэмжээгээр хангадаг” (“Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн ихийг хүртэгч юм”). Уншиж дуусаад чуулганы гишүүн үргэлжлүүлэн ийн хэлсэн. “Урьд нь би ч гэсэн Эзэнд удаан хугацаагаар итгэж Эзэний төлөө өөрсдийгөө илүү их зарцуулсан хүмүүс Эзэнд арай богино хугацаагаар итгэж Эзэний төлөө өөрсдийгөө арай бага зарцуулсан хүмүүстэй адил шагнуулж байгаа явдал нь Бурхан алагчлал үзүүлж байгаа хэрэг биш үү? Энэ үгийг уншсаныхаа дараа Бурханы талаарх өөрт байсан буруу ойлголтоос эцэстнь салсан. Тэгэхээр шинэ итгэгч эсвэл Бурханд олон жилийн турш итгэж байгаа эсэхээс үл хамааран, гэр бүлийн уг гарал, гадаад төрх, гэх мэт зүйлийг үл харгалзан Бурхан бүх хүнд шударга ханддаг, Тэр аль нэг хүнийг алагчилж үздэггүй. Бурхан бүх хүнийг хэрэгцээнд нь байнга нийцүүлж хангадаг. Энэ нь Тэр хүн төрөлхтнийг аврахаар Өөрийн ажлыг гүйцэтгэх үедээ бидэнд хайрладаг үнэнтэй адил, мөн Тэрээр бид бүгдийн төлөө зохицуулдаг эргэн тойрон дахь зүйлс болон боломжуудтай адил юм. Эцсийн бүлэгт бид үнэнийг олж авч чадах эсэх нь бид үнэнд дурлах, үнэнийг эрэлхийлэх, Эзэний үгийг бодит байдалд хэрэгжүүлж чадах эсэх, Эзэний хүсэл, шаардлагатай нийцүүлэн үүргээ бүх чадлаараа гүйцэтгэж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ бид үнэнд дурлахгүй, үнэнийг эрэлхийлэхгүй бол Бурхан Өөрийн хүсэлд нийцүүлэн бидэнд даалгасан зүйлсийг бид хийж чадахгүй бөгөөд бидний үзэлтэй тохирохгүй зүйлстэй таарах үедээ бид тэдгээрийн учрыг ухаж Бурханы хүслийг эрж хайх гэж оролдолгүй өөрийнхөөрөө задлан шинжилж, ингэснээрээ  Бурханыг бүр ч ойлгохоо больж Түүнийг буруутгах болно. Ийм хүмүүс Бурханд олон жил итгэж ихэд махран зүтгэж хөдөлмөрлөсөн байлаа ч эцэстээ юу ч үгүй хоцорно, үнэнийг олж аваг гэж Бурханы тэдэнд хайрласан боломжийг хүртэл тэд алдах бөгөөд Бурханы нүдээр бол энэ хүмүүс мууг үйлдэгсэд, тэд зөвхөн Бурханд таягдан хаягдаж, шийтгүүлнэ. Гэтэл Бурханд итгээд удаагүй мөртөө үнэнээр цангаж үнэнийг эрэлхийлэх сэтгэлтэй зарим нэг хүн бий. Аливаа зүйлс тохиох бүрд тэд үнэнийг эрж хайхын тулд Бурханд байнга залбирдаг бөгөөд Бурханы хүслийг ойлгосон даруйдаа түүнийгээ Бурханы үгийн дагуу бодитоор хэрэгжүүлдэг, Бурханыг дагахын хэрээр тэдний завхарсан зан чанар бага багаар өөрчлөгдөөд, тэд үнэнийг олж аван энгийн хүнчанарыг амьдран харуулдаг. Ийм хүмүүсийн хүрэх эцсийн газар нь сайн сайхан байх болно.
“Бурхан Израйльчуудыг Египетээс гарган цөл рүү хөтлөх үед Бурханы хүслийг эрж хайгаагүй, тэр ч бүү хэл Бурханд гомдол гаргасан эрүүл чийрэг биетэй тэр хүмүүс хийгээд тэр нуруулаг “дайчид” эцэстээ цөлд хэрхэн насан эцэслэсэн тухай би эргэж бодов. Гэтэл жинхэнээсээ дуулгавартай байж, аливаа зүйлсийг Бурханы үгэнд нийцүүлэн хэрэгжүүлж Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагасан тэр эмэгтэйчүүд, хүүхдүүд эцэст нь Канааны сайхан нутагт ордог. Түүнээс гадна ахлах тахилчид, хуулийн багш нар, Фарисайчууд Бичвэрийг мэддэг, хуульд нэвтэрхий байсан, зарим нь бүр сайн мэдээг түгээхээр далай тэнгис гаталж, тивүүдийг туулсан. Бурханд хамгаас удаан итгэж, хамгаас их махран зүтгэж хөдөлмөрлөсөн тул Мессиаг угтаж, Бурханд сонгогдоход хамгийн тохирох хүмүүс гэж тэд өөрсдийгөө санаж байсан. Гэтэл Эзэн Есүс ажлаа хэрэгжүүлэхээр ирэх үед Эзэн Есүсийн үг эрх мэдэлтэй, хүчтэй болохыг тэд мэдсэн хэр нь, зөрүүдлэн мунхаглаад, үнэнийг эрж хайхын тулд байр сууриа үл ойшоохыг хүсээгүй юм. Тэр ч байтугай тэд Бурханы шинэ ажлыг хүлээж аваагүйн дээр Бичвэрийн талаарх бүх мэдлэгээ Эзэний шинэ ажлыг яллаж эсэргүүцэхэд ашигласан. Эцэст нь байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд тэд Эзэнийг загалмайд цовдолсон нь Эзэний хараал, шийтгэлд зовж шаналах шалтгаан нь болсон юм. Гэвч Эзэний сонгосон тэдгээр бүх шавь, Эзэнийг дагасан тэр Иүдейчүүд, Израйльчуудаас бусад бүх үндэстнийхүмүүс Фарисайчуудтай харьцуулахад Бурханд удаан хугацаагаар итгээгүй, Бичвэрийн талаарх мэдлэг нимгэн, тэр ч бүү хэл, илүү их махран зүтгэж хөдөлмөрлөөгүй эсвэл Фарисайчуудтай адил сайн мэдээг түгээхээр далай тэнгисийг гаталж, тивүүдийг туулаагүй ч гэлээ, Бурханыг хүндлэх сэтгэлтэй байсан бөгөөд үнэнээр цангаж үнэнийг эрж хайсан тул Эзэний авралыг хүлээж авсан.
“Эндээс Бурханд он удаан жил итгэж хичээл зүтгэлээ ихээр зарцуулан, маш их махран зүтгэж хөдөлмөрлөсөнд нь үндэслэж Бурханы шагнал, ерөөлийг хүлээж авахад тохирох хүн гэж бид хэрвээ шийдэх юм бол энэ нь үнэнтэй нийцэхгүй, буруу ташаа бодол санаа юм. Бурхан эдгээр гадаад хүчин зүйлд үндэслэж шагнаж шийтгэх буюу эсвэл хүмүүсийн төгсгөлийг шийдэхгүй. Харин Тэр бидний Бурханд итгэх итгэлээрээ дамжуулж үнэнийг хүлээн авсан эсэх, Бурханы хүслийг дагадаг хүмүүс мөн эсэхийг хардаг. Энэ нь номд хэлдэгтэй нэгэн адил юм: “Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрыг Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэх бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аасБурханы хувьд хүн агуу эсвэл өчүүхэн байх нь хамаагүй, тэд Түүнийг сонсож, Түүний зааврууд болон Түүний даалгасан зүйлд дуулгавартай байж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж, тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө түвэггүй хэрэгжиж байх юм бол тийнхүү биеэ авч явах байдал нь Түүний дурсгалыг хүртэх, Түүнийерөөлийг хүртэхэд тохирно. Бурхан тийм хүмүүсийг үнэлдэг ба тэдний үйлдэл болон Түүнийг гэсэн тэдний хайр, дур хүслийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм.”  Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс
“Энэ хоёр хэсэг хүмүүсийг хэмждэг Бурханы жишиг, хүмүүст ханддаг Бурханы хандлагыг тодорхой тайлбарлаж байна. Бурхан зөвт хийгээд ариун зан чанартай, Тэр бүх хүнд шулуун шударга ханддаг, Бурхан хүний доогуур эсвэл дээгүүр байр суурь, нас дээр байгааг, Бурханд хэр удаан итгэсэн эсвэл хэр их зовлон шаналал туулсныг хардаггүй. Харин Тэр тухайн хүн үнэнийг эрэлхийлдэг эсэх, Бурханыг хайрладаг эсэх, Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй эсэх, Бурханы хүслийг бүх зүйл дээр анхаарч үзэн нийцүүлдэг эсэх, мөн Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан эцсийн бүлэгт үнэнийг олж авч чадах эсэхийг хардаг. Бурханд итгэдэг бидний дотор тахилч, ахлагч эсвэл энгийн итгэгч аль нь ч байсан үнэнээр цангаж үнэнийг эрж хайдаг, даруу төлөв бөгөөд Бурханы гэгээрлийг хүлээж авах чадвартай, усан үзмийн талбайд хожимдож ирсэн хүмүүсийн нэгэн адил Бурханы ерөөлийг хүлээн авах чадалтай хүн бүхэн; Бурханд удаан хугацаагаар итгэсэн ч үнэнийг эрэлхийлдэггүй, оронд нь төөрөгдөлтэйгөө зууралдан, үзэл, төсөөлөл дотроо амьдран, дээгүүр байдалдаа биеэ тоон сагсуурдаг бол, хэн нэгэн хэчнээн их зовлон шаналлыг тэвчиж өөрийгөө хэчнээн их зарцуулсан байлаа гээд, ямар ч тохиромжтой хүн байлаа гээд эцэст нь тэд үнэнийг олж авахгүй бөгөөд таягдан хаягдана. Энэ бол хэн ч өөрчилж үл чадах баримт, үүнийг Бурханы зөвт зан чанар шийдсэн билээ.”
Чуулганы гишүүний нөхөрлөлийг сонсоод Бурханы ажил хүний үзэлтэй хэчнээн нийцэхгүй байлаа ч гэсэн, Бурхан зөвт хэвээр бөгөөд Бурханы хийдэг аль ч зүйлийг голох буюу эргэлзэж болохгүй, өөрсдийн гэсэн үзлийг орхиж, эрж хайж, дуулгавартай дагах ёстой гэдгийг ойлгосон. Энэ нь Бурханы үгэнд хэлсэн байдагтай яг адил юм. “Бурханы хийдэг бүхэн зөвт. Чи үүнийг олж мэдэж чадахгүй байсан ч хүссэнээрээ шүүмжилж болохгүй. Хэрвээ энэ нь чамд зохисгүй харагдаж, эсвэл чи энэ талаар үзэлтэй болсноор Бурханыг зөвт бус гэж хэлбэл энэ нь хамгийн ухаангүй хэрэг юм” (“Бурханы зөвт зан чанарыг хэрхэн ойлгох тухай”). Бурхан бидний сэтгэлийн угт нь хүртэл ажиглаж байдаг, Бурхан биднийг гүн гүнзгий ойлгодог, Бурхан Өөрт нь жинхэнээсээ итгэдэг, үнэнд дурладаг эсвэл хоёр нүүртэй, үнэнийг жигшдэг хүнийг хамгаас сайн мэддэг, Бурханд хэр удаан итгэснээр нь, эсвэл хэр ихийг туулснаар нь Бурхан бидний төгсгөлийг шийддэггүй. Харин үнэнд дурладаг мөн чанар байгаа эсэх, Бурханд итгэх итгэлээрээ дамжуулан үнэнийг эцсийн бүлэгт олж авч чадах эсэхээр нь Бурхан бидний төгсгөлийг шийддэг. Энэ бол үнэхээр зохистой хэрэг! Одоо би “Бурхан усан үзмийн талбайд хожигдож ирсэн хүмүүсийн цалинг эрт ирсэн хүмүүсийн цалинтай адил байлгасан нь алагчилж үзсэн явдал!” гэсэн үзэл маань буруу болохыг ойлголоо. Миний сэтгэлд байсан энэ тааврыг шийдэж өгсөн Бурханд талархъя, бүх алдар Бурханд байг!

About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment