2018-06-30

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Read More

2018-06-29

Эрх мэдэлтнийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу?



Бурханд итгэх итгэл” киноны клип: Эрх мэдэлтнийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу?
Паул Библид ийнхүү хэлжээ: “Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаас гадуур эрх мэдэл байхгүй: оршин байгаа эрх мэдэл нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хэн боловч Бурханы тогтоолыг эсэргүүцэж байна: эсэргүүцдэг хүмүүс шийтгэл хүртэх болно” (Ром 13:1-2) Итгэгч бид нар эрх мэдэлтнүүдэд хэрхэн хандах ёстой вэ? Эрх мэдэлтнүүдийг дуулгавартай дагах нь Бурханыг дуулгавартай дагахтай үнэхээр адил уу?



Read More

2018-06-28

Долоон аянгын нижигнээн–хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна



Ариун библид бичсэнчилэн Илчлэл номон дээрх нууц | Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна | Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба зөвхөн тэр үед л хүн Намайг Израилиас аль хэдийн явчихаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Нэгэн удаа Би Израильд буугаад дараа нь тэндээс явсан, иймээс дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг ба түүнчлэн цахилгаан шууд Зүүнээс Баруун зүгт цахих болно. Энэ нь Миний Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсны шалтгаан юм. Би дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсэж байна, тиймээс Би бүхэл орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт Өөрийн айлдлыг гаргасаар байх болно. Энэ удаа, Канаанаас бусад газар дэлхий даяараа гэрэл байхгүй байгаа ба бүх хүмүүст өлсгөлөн ба хүйтний аюул тулгарсан. Би Өөрийн алдар сууг Израильд өгсөн ба дараа нь түүнийг авчихсан, тэгээд дараа нь Израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас хүн төрөлхтөнийг Зүүн зүгт аваачсан. Би тэд бүгдийг гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй нэгдэж, үүнтэй холбоотой болж, цаашид дахин эрж хайх хэрэггүй болох юм. ”
Read More

2018-06-27

Христийн сүмийн магтан дуу | “Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй” | Чи Эзэнийг угтаж авсан уу


Христийн сүмийн магтан дуу | “Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй” | Чи Эзэнийг угтаж авсан уу Бурханы ирэхийг хэн ч мэдэхгүй, Түүнийг ирэхэд хэн ч угтан авахгүй Яг үнэндээ Бурхан юу хийхийг Бурхан ирээдүйд юу хийхийг хэн ч үл мэднэ Хүний амьдрал өөрчлөгдөөгүй, зүрх сэтгэл өдөр хоногууд хэвээр Тэр бидний дунд эгэл хүн мэт, Бурхан хүнтэй адил мэт амьдардаг, Хамгийн даруу, энгийн итгэгчийн эгэл амьдралаар оршино Хамгийн даруу, энгийн итгэгчийн эгэл амьдралаар оршино
Read More

2018-06-26

Эзэн бие махбодтой болж эргэн ирэх талаар Библийн үндэслэл бий юу?


Эзэний хоёр дахь ирэлтийг угтахдаа олон хүн, Эзэн дахин ирэхдээ үүлнээс бууж ирнэ гэсэн Библийн зөгнөлд л зөвхөн ач холбогдол өгөөд Эзэн бие махбодтой болж хоёр дахь удаагаа ирэх тухай зөгнөлийг хэрэгсэхгүй байна. Эзэний хоёр дахь удаагийн ирэлт нь махбод болсон Бурхан байна гэсэн ямар ч гэрчлэлийг тэд худал гэж зарладаг. Тэдний ойлголт болон хэрэгжүүлэлт Библитэй нийцдэг үү? Эзэн бие махбодтой болж эргэн ирэх тухайд, Библид яг яаж зөгнөсөн байдаг вэ? 
Эзэн бие махбодтой болж эргэн ирэх талаар Библийн үндэслэл бий юу?
Read More

2018-06-25

1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэлт хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Эдгээр цөөхөн хэдэн зүйл нь, түүний үг бол зөгнөлөөс өөр юу ч биш байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг хэсгээс өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц , Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээнд л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлолын замаар явсан. Иймээс, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажлыг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нь шинэ эрин үеийг урин залсан. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чадаж байсан. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаагүй ба Түүний ажил нь цөөхөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй. Бурхан хэрхэн хүн болон амилсан, тэр үед Сүнс илчлэлүүдийг хэрхэн өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажил дээр үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы амьд дүр ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг[a] баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чадсан; хоёрдугаарт Тэр хүний амийг тэтгэж, хүний дагах замыг харуулж чадсан гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг мэдэхэд энэ нь хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийж байгаа ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг тэдгээр ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Read More

2018-06-24

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.

Холбогдолтой Бурханы үгс:

Бие махбодтой болохын ач холбогдол нь энгийн, жирийн хүн Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг; өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн бурханлаг ажлыг хүн чанараараа хэрэгжүүлдэг ба тэгснээрээ Сатаныг дардаг. Бие махбодтой болно гэдэг нь Бурханы Сүнс махбодтой болно гэсэн үг, өөрөөр хэлбэл Бурхан махан биетэй болдог гэсэн үг; махбодоор хийж буй Түүний ажил нь Сүнсний ажил бөгөөд энэ нь махбодоор хийгдэж, махбодоор илэрхийлэгддэг. Бурханы махбодоос өөр хэн ч бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг биелүүлж чадахгүй; өөрөөр хэлбэл, өөр хэн ч биш, зөвхөн Бурханы махбод болсон хэвийн хүн чанартай бие л бурханлаг ажлыг илэрхийлж чадна. Бурхан эхлээд ирэх үеэр, хэрвээ хорин есөн нас хүрэхээс нь өмнө Түүнд хэвийн хүн чанар байгаагүй бол, хэрвээ Тэр төрөнгүүтээ л ид шидийг үзүүлж чадсан бол, хэрвээ Тэр хэлд ормогцоо л тэнгэрийн хэлээр ярьж чадсан бол, хэрвээ газар дээр анх хөл тавьсан үеэсээ л Тэр энэ хорвоогийн асуудлуудыг ухан ойлгож, хүн болгоны бодол, санааг мэдэж чадаж байсан бол Түүнийг энгийн хүн гэж хэлж чадахгүй байх байсан бөгөөд Түүний махан биеийг хүний бие гэж хэлж чадахгүй байх байсан юм. Хэрвээ Христийн хувьд байдал ийм байсан бол бие махбодтой болсон Бурханы мөн чанар болоод утга учир алдагдах байсан. Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан нь, Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг баталдаг; улмаар Тэр хүний хэвийн өсөлтийн үйл явцыг дамжсан явдал нь Тэр ердийн махан бие байсан гэдгийг харуулдаг; цаашлаад Түүний ажил нь Тэр бол махбод болсон Бурханы Үг, Бурханы Сүнс байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л Бурхан махбод болсон, өөрөөр хэлбэл, ажлын энэ үе шатыг махбодоор, хэвийн хүн чанараар хийх хэрэгтэй байдаг. Энэ нь “Үг махбод болохын”, “Үг махбодоор илрэхийн” урьдчилсан нөхцөл бөгөөд энэ нь Бурханы хоёр удаа бие махбодтой болсны цаад үнэн түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-ээс
Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.
Read More

2018-06-23

Эзэний төлөө уйгагүй ажиллах нь Эзэнд итгэх бодитой итгэл мөн үү?



“Бурханд итгэх итгэл” киноны клип: Эзэний төлөө уйгагүй ажиллах нь Эзэнд итгэх бодитой итгэл мөн үү?
Бид Эзэний нэрийг сахиж, тогтмол залбирч, Библийг уншиж, цуглаанд оролцож байгаа цагт, мөн бусад зүйлийг орхиод Эзэний төлөө уйгагүй ажиллаж, өөрийгөө зориулж байгаа цагт энэ нь Эзэнд итгэх жинхэнэ итгэл мөн бөгөөд Эзэнийг эргэж ирэх үед бид тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх болно гэж ихэнх итгэгчид итгэдэг. Ийм төрлийн үзэл бодол зөв үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно” Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл.” (Матай 7:22-23)Төгс Хөчит Бурхан, “Чиний шаргуу ажил хэр гавьяатайг, чиний эрдэм чадал хэр үлэмж байхыг, чи Намайг хэр ойрхон дагадагийг, чи хэр алдартайг эсвэл чиний хандлага хэр сайжирснийг Би тоодоггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй байгаа цагт чи хэзээ ч Миний магтаалыг олж авч чадахгүй байх болно.”(“Үг нь махбодоор илэрсэн” номоос)
Read More

2018-06-22

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг. (Бурханы үгээс сонгосон бүлэг)

4. Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг. (Бурханы үгээс сонгосон бүлэг)

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
Завхарсан хүн төрөлхтөнд махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг. (Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбодоор хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч Түүний махбод илүү их мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба Тэр адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.
Read More

2018-06-21

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан-энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүмүүс Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгахад Түүний эсрэг байдаг хүмүүс Түүний дайснууд байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчүүд болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнд нийцэх, Түүнээс салшгүй гэрчүүд болно. Тэр, хүний төлөөх махбод дахь Өөрийн ажлын ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүн, хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний жинхэнэ ашиг тусыг мэдэж авна, түүнчлэн энэ махбод нь хүн салахын аргагүй амийн амьд ундарга болохыг ч мэдэж авна. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, Түүний байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ бөгөөд энэ л ач холбогдол, үнэ цэнийг хүн үнэлж, хүлээн зөвшөөрч чаддаггүй билээ. Бүх хүмүүс Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, бодохоос шалтгаалахгүйгээр махбодын жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ нь Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хамаатай. Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?
Read More

2018-06-20

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.
 Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

Холбогдолтой Бурханы үгс:

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл бие махбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдарч байгааг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дотор амьдрах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр та нар мөнхөд, үүрдийн нүгэлтнүүд болон үхдлүүдийн тэргүүн байх байв. Энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлахын аргагүй гай гамшигтай тулгарах ба эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы хатуу ширүүн шийтгэлээс зугтах нь хэцүү байх байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайсан хамаагүй амьдрал эсвэл үхлийн аль нь ч ирэхгүй нөхцөл байдалд байх байсан; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр энэ өдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Үүний оронд та нар өөрсдийн аймшигт нүглийнхээ улмаас Бурханаар шийтгэгдэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан бие махбодод эргэн ирээгүй байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү бие махбод ирээгүй байсан бол Бурхан хуучны эрин үеийг аль хэдийн төгсгөх байсан юм. Тийм байхад, та нар хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг голсоор байх уу? Та нар энэ эгэл хүнээс асар их ашиг тус хүртэх байтал яагаад та нар Түүнийг амархан хүлээн зөвшөөрч болохгүй гэж?
Read More

2018-06-19

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

1. Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэсэн. Тэр ажиллаж байх үедээ болон Өөрийн ажлыг эхлэхээс өмнө аль алинд нь хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан юм. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг илчилсэн. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээсээ өмнө Тэр Өөрийн бурханлаг чанарыг харуулалгүй, жирийн, хэвийн хүн чанартайгаар гарч ирсэн ба албан ёсоор Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсний дараа л Түүний бурханлаг чанар илэрхийлэгдсэн. Эхний хорин есөн жилд Түүний амьдрал болоод ажил бүгдээрээ Тэр бол жинхэнэ хүн, хүний хүү, бие махбод байсныг харуулж байсан; учир нь Түүний үйлчлэл хорин есөн наснаас нь хойш л жинхэнээсээ эхэлсэн юм. Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог юм. Бие махбодтой болсон Түүний амьдрал ба ажлыг хоёр үе шатанд хувааж болно. Эхнийх нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэхээс өмнөх Түүний амьдрал. Тэр хүний амьдралын хэвийн ёс суртахуун, хуулийг дуулгавартай дагаж, хүний хэвийн хэрэгцээ (хоол, хувцас, орон байр, нойр), хүний хэвийн сул талууд болон хүний хэвийн сэтгэл хөдлөлтэй тун хэвийн хүн чанартайгаар энгийн нэг айлд амьдардаг. Өөрөөр хэлбэл, энэ эхний үе шатанд Тэр хүний бүх хэвийн үйл ажиллагааг эрхлэн бурханлаг биш, бүр хэвийн хүн чанартайгаар амьдардаг . Хоёр дахь үе шат нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсний дараах Түүний амьдрал. Тэр мөн л гаднаа ямар ч ер бусын тэмдэг үзүүлэлгүйгээр хэвийн хүн чанартай ердийн хүний бүрхүүлтэй оршин суудаг. Гэсэн ч Тэр ганцхан Өөрийн үйлчлэлийн төлөө л амьдардаг ба энэ үеийн турш Түүний хэвийн хүн чанар бүхэлдээ Түүний бурханлаг чанарын хэвийн ажлын үйлчлэлд оршдог; учир нь тэр үед Түүний хэвийн хүн чанар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадах хэмжээнд хүртэл боловсорсон байдаг. Иймээс Түүний амьдралын хоёр дахь үе шат нь Өөрийн хэвийн хүн чанараар Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд энэ нь хэвийн хүн чанар болон бүрэн дүүрэн бурханлаг чанарын хоёулангийнх нь амьдрал юм. Өөрийн амьдралын эхний үе шатанд Тэр бүрэн энгийн хүн чанартайгаар амьдардагийн шалтгаан бол Түүний хүн чанар нь бурханлаг ажлын бүрэн дүүрэн байдалтай хараахан тэнцүү биш, хараахан боловсроогүй байдаг; Түүний хүн чанар боловсорч гүйцэн, Өөрийн үйлчлэлийн үүргийг үүрэх чадвартай болсны дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээр шийдвэртэй эхэлж чаддаг. Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан, Өөрийн төрсөн мөчөөс шууд ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэн Өөрийн үйлчлэлийг жинхэнээсээ эхлэсэн бол Түүнд бие махбодын мөн чанар байхгүй байх байсан юм. Тиймээс Түүний хүн чанар нь Түүний бие махбодын мөн чанарын төлөө оршдог; хүн чанаргүй ямар ч махан бие байхгүй ба хүн чанаргүй хүн бол хүн биш. Ийм байдлаар, Бурханы махбодын хүн чанар нь Бурханы махбод болсон биеийн төрөлхийн чанар юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
 Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?
Read More

2018-06-18

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?

Хүний нөхөрлөл:

Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг ноцтойгоор авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхгүй бол, Түүний ажлыг мэдэхгүй бол тэд Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан хэрэглэхэд тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон номлол дахь, захиан дахь Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх тэдний итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг олж авах чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө тэд залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр газар дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэх нь Бурханаас илүү их нигүүлслийг хүлээн авахаас өөр юу ч биш гэсэн үг үү?

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас
Аврагдаж, төгс болгуулахын тулд чи Бурханд хэрхэн итгэх ёстой вэ?
Read More

2018-06-17

4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.

4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.

Холбогдолтой Бурханы үгс:

Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …
Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.

… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй-гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас
Read More

2018-06-16

3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.

3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.
Read More

2018-06-15

2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.

2. Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.
Бурханы байлдан дагуулалтын ажлын ач холбогдол.

Холбогдолтой Бурханы үгс:

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн эрхшээлдээ оруулахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс
Read More

2018-06-14

1. Бурханы үгийн ажлын ач холбогдол.

1. Бурханы үгийн ажлын ач холбогдол.
Бурханы үгийн ажлын ач холбогдол.

Холбогдолтой Бурханы үгс:

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эринд хүн үнэхээр онцгой ерөөлүүдийг хүртжээ. Хүн бие махбодын өвчинд зоволгүй, зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг эдэлдэг; тэд эрж хайн, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүртэж, Түүнийг ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Өнгөрсөн эрин үеийн хүмүүс тийм зүйлийг эдэлж чадахгүй байсан ба эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж чадахгүй ерөөл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас
Read More

2018-06-13

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?
Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай-энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй-хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?
Read More

2018-06-12

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.
Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.


Холбогдолтой Бурханы үгс:

Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Read More

2018-06-11

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.
Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.


Холбогдолтой Бурханы үгс:

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.
Read More

2018-06-10

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

2. Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.
Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг чи мэдэх ёстой.

Холбогдолтой Бурханы үгс:

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм-энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.

… Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …
Read More

2018-06-09

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?

1. Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?
Хүн төрөлхтнийг удирдах ажил юу вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай-энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй-хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?
Read More

2018-06-08

2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?



2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?
Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Read More

2018-06-07

1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?



1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?
Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?


Холбогдолтой Бурханы үгс:

“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн ч хүн Бурханыг тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд Бурхан олон нэртэй боловч Тэр нэг ч нэргүй, учир нь Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хангалтгүй. Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр эрин үеийн ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Тэгсэн ч гэсэн сүнслэг дадлага туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүмүүст, тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг-тэр нь ямар өрөвдөлтэй вэ! Иймээс хүн Бурханыг ямар нэгэн нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байгаа мэт санагддаг ч бас энэ нь зөрчилдөөнд эзлэгдсэн мэт санагддаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй билээ. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, зүгээр л үүнийг дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох бүхнийг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хэн нэгэн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би тэдэнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлэх болно. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын товч илэрхийлэл биш гэж үү? Иймд яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргана вэ? Нэрний төлөө яагаад нойр, хоолоо умартаж, маш шаргуу бодно вэ? Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно-Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очно, учир нь Түүний газар дээрх ажил төгсгөлдөө очсон байх ба үүний дараа Тэр нэргүй байх болно. … Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд чи буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй. Чи зөвхөн, тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу эрх мэдэлтэй Бурхан, хэтэрхий ухаантай, хэтэрхий өндөр дээд, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит бөгөөд өөр зүйлийг хэлж чадахгүй гэж хэлж болох юм; тэр нь чиний мэддэг бүхэн юм. Ийм байдлаар, Есүсийн нэр ганцаараа Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно.
Read More

2018-06-06

3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.


1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой
3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.
Холбогдолтой Бурханы үгс:

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.
Read More

2018-06-05

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой


第1章。你必須知道全能的上帝是真正的上帝,他在天上,地上和萬物中創造了一切
2.全能的上帝是耶穌。
耶穌

相關詞彙:

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[d]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд агуу улаан луугийн оршдог газарт буун ирж, ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг, овоолсон өтөг баасанд шигдсэн энэ бүлэг хүмүүсийг аврахад Өөрийн бүх бодол, анхаарлыг хандуулахын тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрсөн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас газар дээр Бурхан үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг. Та нарын дундаас хэн нь Бурханы сэтгэл татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачаанд хэн Түүний Хүүгээс илүү анхаарах юм бэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чадах вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс ихэвчлэн түгшиж байдаг ба газар дээрх Түүний Хүү Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, Өөрийн зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Өөрийн Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа хэр их санадагийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос бие биенийгээ цоо ширтэн Сүнсээрээ зэрэгцэн зогсож байдаг. Хүн төрөлхтөн минь! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санааг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найддаг. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт байгаа юм бэ? Хүү нь Эцгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл Тэр тийм хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээж, тийм их зовнилтойгоор тэмүүлэхийн хэрэг юун? Хэдийгээр Тэд удаан хугацаанд тусгаарлагдаагүй ч гэсэн Эцэг аль хэдийн олон өдөр шөнийн турш санаа зовнин санаж, Өөрийн хайртай Хүүг хурдан эргэж ирэхийг удаан хүлээж байгааг мэдэх хүн байна уу? Тэр ажигладаг, Тэр чимээгүй суудаг ба Тэр хүлээдэг. Энэ нь бүгд Өөрийнх нь хайртай Хүү хурдан ирэхийн төлөө юм. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилж байгаа Хүүтэйгээ Тэр дахин хэзээ хамт байх юм бэ? Нэгэнтээ уулзах л юм бол Тэд үүрд хамт байх боловч нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт тусдаа байсан мянга мянган өдөр шөнийг Тэр хэрхэн тэвчих юм бэ? Газар дээрх арван жил нь тэнгэр дэх мянган жилтэй адилхан. Эцэг Бурхан санаа зовохгүй байж яахин чадах юм бэ? Бурхан газар дээр ирэхдээ Тэр яг хүнтэй адилаар хүний ертөнцийн олон нугачааг туулдаг. Бурхан Өөрөө гэмгүй, тэгвэл яагаад Бурханыг бусад хүмүүс шиг зовоон шаналгах ёстой гэж? Эцэг Бурхан Өөрийн Хүүг тэсэн ядан хүлээдэгт гайхах зүйлгүй; хэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох юм бэ? Бурхан хүнд хэтэрхий ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг бүрэн гүйцэд хариулж хэрхэн чадах билээ? Гэхдээ хүн Бурханд маш багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байх юм бэ?
Read More