2018-06-05

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой


第1章。你必須知道全能的上帝是真正的上帝,他在天上,地上和萬物中創造了一切
2.全能的上帝是耶穌。
耶穌

相關詞彙:

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[d]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхийн тулд агуу улаан луугийн оршдог газарт буун ирж, ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг, овоолсон өтөг баасанд шигдсэн энэ бүлэг хүмүүсийг аврахад Өөрийн бүх бодол, анхаарлыг хандуулахын тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрсөн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас газар дээр Бурхан үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг. Та нарын дундаас хэн нь Бурханы сэтгэл татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачаанд хэн Түүний Хүүгээс илүү анхаарах юм бэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чадах вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс ихэвчлэн түгшиж байдаг ба газар дээрх Түүний Хүү Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, Өөрийн зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Өөрийн Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа хэр их санадагийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос бие биенийгээ цоо ширтэн Сүнсээрээ зэрэгцэн зогсож байдаг. Хүн төрөлхтөн минь! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санааг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найддаг. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт байгаа юм бэ? Хүү нь Эцгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл Тэр тийм хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээж, тийм их зовнилтойгоор тэмүүлэхийн хэрэг юун? Хэдийгээр Тэд удаан хугацаанд тусгаарлагдаагүй ч гэсэн Эцэг аль хэдийн олон өдөр шөнийн турш санаа зовнин санаж, Өөрийн хайртай Хүүг хурдан эргэж ирэхийг удаан хүлээж байгааг мэдэх хүн байна уу? Тэр ажигладаг, Тэр чимээгүй суудаг ба Тэр хүлээдэг. Энэ нь бүгд Өөрийнх нь хайртай Хүү хурдан ирэхийн төлөө юм. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилж байгаа Хүүтэйгээ Тэр дахин хэзээ хамт байх юм бэ? Нэгэнтээ уулзах л юм бол Тэд үүрд хамт байх боловч нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт тусдаа байсан мянга мянган өдөр шөнийг Тэр хэрхэн тэвчих юм бэ? Газар дээрх арван жил нь тэнгэр дэх мянган жилтэй адилхан. Эцэг Бурхан санаа зовохгүй байж яахин чадах юм бэ? Бурхан газар дээр ирэхдээ Тэр яг хүнтэй адилаар хүний ертөнцийн олон нугачааг туулдаг. Бурхан Өөрөө гэмгүй, тэгвэл яагаад Бурханыг бусад хүмүүс шиг зовоон шаналгах ёстой гэж? Эцэг Бурхан Өөрийн Хүүг тэсэн ядан хүлээдэгт гайхах зүйлгүй; хэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох юм бэ? Бурхан хүнд хэтэрхий ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг бүрэн гүйцэд хариулж хэрхэн чадах билээ? Гэхдээ хүн Бурханд маш багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байх юм бэ?

Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд бөгөөд тэдний сүнслэг мэдрэмж нилээд сулхан учраас, мөн тэд Бурхан юу хийж байгааг анзаардаггүй бас анхаардаггүй учраас Бурханы яарсан зүрх сэтгэлийг бараг хэн ч ойлгодоггүй. Иймээс хүний араатан шиг уг чанар хэзээ мөдгүй гарч ирэх юм шигээр Бурхан хүний төлөө санаа зовсоор л байдаг. Цаашлаад энэ нь, Бурхан газар дээр ирэхэд асар их сорилт дагалдах болно гэдгийг харуулж байна. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд алдар цуут Бурхан, Өөрийн бүх санаа бодлыг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн. Тиймээс бэрхшээл сорилт тулгарсан ч Тэр харц буруулан энэ бүхнийг үл тоох болно. Тэр чимээгүйхнээр Өөрийн ажлаа хийж, нэг өдөр Бурхан алдрыг олж авах үед хүн Бурханыг мэдэх болно гэж бат итгэдэг, мөн хүн Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгох болно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж эсвэл Бурханыг буруу ойлгож эсвэл Бурханыг буруушааж байж болох юм; Бурхан тэдний нэгийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед, Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө юм гэдгийг хүмүүс бүгд ойлгох болно, мөн Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөнийг илүү сайхан амьдруулахын төлөө юм гэдгийг бүгд ойлгох болно. Бурханы ирэлтийг сорилт дагалддаг ба Бурхан мөн сүр жавхлантайгаар, уур хилэнтэйгээр ирдэг. Бурхан хүнийг орхих мөчид, Тэр аль хэдийн алдрыг олчихсон байх болно, Тэр алдарт бүрэн дарагдан, эргэн ирсэндээ баяр баясгалантайгаар явах болно. Бурхан газар дээр ажиллах үедээ хүмүүс Түүнийг хэчнээн голсон ч хамаагүй, Тэр хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийж байгаа. Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм. Тэрээр хүмүүсийн эсэргүүцлийг анхааралдаа авахаа больж, харин эсрэгээрээ хүмүүсийг өөрчилж, цэвэрлэхийн тулд тусдаа төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчилт, шаналал зүдгүүр, цовдлолын зовлон, хүмүүсийн гадуурхал гэх зэргийг Бурхан махан биеэрээ туулсан, Бурхан энэ бүхнийг хангалттай амссан. Бие махбодтой Бурхан нь хүний ертөнцийн гаслан зовлонг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм дүр төрхийг аль хэдийн харж тэвчихээ больж, Өөрийн тэргүүнээ арагшлуулан, нүдээ аньж Өөрийн хайртай Хүүг эргэн ирэхийг хүлээсэн. Түүний хүсдэг бүхэн нь хүмүүс бүгд сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө асар их ичгүүрийг мэдэрч, Түүний эсрэг тэрслэхгүй байх явдал юм. Түүний хүсэж байгаа зүйл бол Бурхан оршдог гэдэгт бүх хүмүүс итгэх явдал билээ. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн боловч хүн амар тайван амарч,[e]Бурханы ажилд огтхон ч сэтгэл тавьдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын“Ажил ба оролт (4)”-оос

Бурхан анх удаа бие махбодтой болохдоо Ариун Сүнснээс олдсон ба энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай хамаатай байлаа. Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. Иймээс өнөөдөр хүмүүс Еховагийн үгийг идэж, уусаар байдаг ба Хуулийн эрин үеийн ажлыг мөрдсөөр байдаг-чи дүрэм, журмыг дагаж байгаа биш гэж үү? Чи өмнө нь цохигдоогүй гэж үү? Өнөөдөр чи эцсийн өдрүүд ирсэн гэдгийг мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Ехова Израилийн ардуудад Мессиа ирэх болно гэж хэлсэн ч ирэх үедээ Тэр Мессиа биш харин Есүс гэж нэрлэгдэж байсан. Тэр дахин ирэх болно, Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үгс байсан боловч чи Есүс хэрхэн явсныг нүдээр үзсэн үү? Есүс цагаан үүлэн дээр суун явсан боловч Тэр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж биечлэн ирэх үү? Хэрвээ тийм бол Тэр Есүс гэж нэрлэгдсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэхэд, эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Бурхан зөвхөн Есүсийн нэрээр танигдах ёстой юу? Шинэ эрин үед Тэр шинэ нэрээр нэрлэгдэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн дараа эцсийн эрин үе ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихээд байна. Түүнийг хэрхэн одоо ч гэсэн Есүс хэмээн дуудах юм бэ? Тэр хүмүүсийн дунд Есүсийн дүрийг өөртөө хэрхэн авах юм бэ? Есүс ердөө Назарын дүр төрхтэй байсан гэдгийг чи мартсан гэж үү? Есүс бол зөвхөн хүн төрөлхтний Золин аврагч байсныг чи мартсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулах, төгс болгох ажлаа Тэр хэрхэн хийх юм бэ? Есүс цагаан үүлэн дээр сууж одсон, энэ нь баримт гэвч Тэр хэрхэн хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж ирээд Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр цагаан үүлэн дээр ирсэн бол Тэр хүмүүст танигдахгүй гэж үү? Бүх дэлхийн хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр зураг нь Иудейн дүр төрх байх байсан ба мөнхөд хэвээрээ байх байсан. Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Эцэг минь л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ? Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Түүнийг ирэх үед Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл Тэр хэрхэн чамд урьдчилан мэдэгдэх юм бэ? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Түүний ажлын эрин үе өөр учраас Түүний төрөлхийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхнаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хирээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш-тийм ойлголт нь буруу. Бурхан эрин үе өнгөрөхийн хирээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр юу болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш” гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд “Бурхан бол хувиршгүй” гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Чи зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм.

Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан-тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш-Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол-хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь Бурхан байх Бурханы ажлыг гүйцэтгэж, бие махбод дахь Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлсэн. Бурхан шинэ эрин үе болгонд Өөрийн ажлаа хуулбарладаггүй юм. Эцсийн өдрүүд ирсэн учраас Тэр эцсийн өдрүүдийн ажлыг хийж, эцсийн өдрүүдэд Өөрийн бүхий л зан чанарыг илчлэх болно. Эцсийн өдрүүд нь тусдаа эрин үе бөгөөд Есүсийн хэлснээр энэ үед та нар гай гамшиг туулж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх ба энэ бол цаашид Нигүүлслийн эрин үе биш харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулах болно. Хэрвээ хүмүүсийн хэлдэг шиг Бурхан мөнхөд өөрчлөгдөшгүй, Түүний зан чанар нь үргэлж энэрэнгүй, элэгсэг байж, Тэр хүнийг Өөр шигээ хайрлаж, Тэр бүх хүнд авралыг өгч хэзээ ч хүнийг үзэн яддаггүй байсан бол Тэр Өөрийн ажлыг хэзээ нэгэн цагт дуусгаж чадна гэж үү? Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр золин аврах ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн эрин үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золин авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шат нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгдсэн. Хэрвээ ажлын эдгээр хоёр үе шат нь хоорондоо хамааралгүй бол яагаад энэ үе шатанд цовдлол байхгүй байна вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхгүй гэж? Би Ариун Сүнсээс олдож төрөөгүй, мөн хүний нүглийг үүрэхийн тулд цовдлогдохгүй. Үүний оронд Би хүнийг шууд гэсгээхийн тулд энд байгаа. Хэрвээ Би цовдлолын дараа хүнийг гэсгээгээгүй бол мөн одоо Би Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг гэсгээх эрхгүй байх байсан. Би Есүстэй нэг учраас л Би хүнийг шууд гэсгээж, шүүхийн тулд ирсэн билээ. Ажлын энэ үе шат нь бүхэлдээ өмнөх үе шатан дээр суурилсан. Ийм учраас зөвхөн тийм ажил л хүнийг шат шатаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Хэдийгээр Бидний махан бие ямар ч хамаагүй боловч Бидний Сүнснүүд нэг юм; хэдийгээр Бидний хийдэг зүйл болон Бидний үүрдэг ажил адилхан биш боловч Бид мөн чанартаа адилхан; Бидний махан бие өөр өөр хэлбэрийг олсон бөгөөд энэ нь эрин үеийн өөрчлөлт болон Бидний ажлын хэрэгцээнээс болсон; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирсан ажил болоод хүнд илчилдэг Бидний зан чанар мөн өөр. Тийм учраас энэ өдөр хүний харж байгаа, хүлээн авч байгаа зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй; эрин үеийн өөрчлөлтийн улмаас ийм байдаг. Хэдийгээр Тэдний махан биеийн хүйс болон хэлбэр өөр боловч, мөн хэдийгээр Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлээс төрөөгүй боловч Тэдний Сүнс нь нэг юм. Хэдий Тэдний махан бие нь ямар нэгэн байдлаар, ямар ч махбодын эсвэл цусан хамааралгүй боловч Тэд бол хоёр өөр цаг хугацаан дахь бие махбод болсон Бурхан гэдгийг энэ нь үгүйсгэхгүй. Хэдийгээр Тэд нэг удам судар эсвэл түгээмэл хүний хэлийг (нэг нь Иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь зөвхөн Хятад хэлээр ярьдаг эмэгтэй хүн) хуваалцдаггүй боловч Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн юм. Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлаа Тэд өөр өөр оронд, түүнчлэн өөр өөр цаг үеүдэд хийдэг. Тэд адил мөн чанарыг эзэмшсэн адилхан Сүнс хэмээх бодит байдлыг үл харгалзан Тэдний бие махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд ердөө л адил хүн чанарыг хуваалцдаг боловч Тэдний махан биеийн харагдах байдал болон төрөлт нь адилгүй. Эдгээр нь Тэдний тус тусын ажил эсвэл Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн эцэст Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуй Тэдний Сүнсээр удирдагддаг, иймээс Тэдний махан бие нь нэг удам судрыг хуваалцахгүйгээр Тэд өөр өөр цаг үеүдэд өөр өөр ажлыг хийдэг. Үүний нэгэн адилаар, Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш юм. Тэд бол адилхан Сүнс. Өнөө үеийн бие махбод болсон Бурхан болон Есүстэй яг адилхан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-гээс





Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг-энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би Иудей айлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би Өөрийн махбод болсон биеийг авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан. Хаанчлалын эрин үед Миний ажил бол байлдан дагуулах болон төгс болгох байсан учраас Би удирдан залах ажлыг дахин махан биеэр хийдэг. Энэ бол Би хоёр дахь удаагаа махан биед ажиллаж байгаа нь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүс юутай харилцдаг болсон гэвэл, үл үзэгдэх, хүршгүй Сүнс биш, харин тэр Сүнс бие махбод болон биелсэн хүн билээ. Тийнхүү хүний нүдээр харахад Би дахин, Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Цаашлаад, хүмүүсийн хардаг Бурхан нь зөвхөн эрэгтэй биш мөн эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил, олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлүүдийг дахин дахин эвддэг. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг-хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”-гээс

Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий та нар Түүнийг хараагүй ч гэсэн, Есүсийг Израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-гээс





Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Өмнөх үеийн хүмүүсийн дуусгаагүй замаар явж чадаж байгаа нь болон хэдэн мянган жилийн өмнөх Бурханы дахин илрэлтийг харж чадаж байгаа нь манай үеийнхэн ерөөгдсөн хэрэг гэж Би итгэдэг-бидний дунд энд байгаа Бурхан бас бүх зүйлийг дүүргэдэг. Чи энэ замаар явна гэж хэзээ ч бодож байгаагүй: Чи үүнийг хийж чадах уу? Энэ зам Ариун Сүнсээр шууд хөтлүүлдэг, энэ нь Эзэн Есүс Христийн долоо дахин эрчимжсэн Сүнсээр хөтлүүлдэг бөгөөд энэ нь чиний төлөө өнөөдрийн Бурханаар нээгдсэн зам юм. Хэдэн мянган жилийн өмнөх Есүс чиний өмнө дахин нэгэнтээ илрэн үзэгдэнэ гэж чи бүр хэзээ ч төсөөлж байгаагүй. Чи баярлахгүй байна уу? Хэн Бурхантай нүүр тулан уулзаж чадах вэ? Бид Бурханаар ивээгдэж, Түүгээр авахуулж болох учраас Бурханаас илүү их ерөөл хүлээн авахын тулд Би бүлгийнхээ төлөө ихэвчлэн залбирдаг боловч биднийг гэгээрүүлж, илүү агуу илчлэлийг харах боломжийг бидэнд олгохыг Бурханаас гуйн Би өөрсдийнхөө төлөө гашуун нулимс асгаруулсан үе тоо томшгүй олон байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (7)”-аас
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment