2018-06-20

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

2. Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.
 Бурхан махбодтой болохын чухлыг чи мэдэх ёстой.

Холбогдолтой Бурханы үгс:

Энэ удаа Бурхан ажлаа сүнслэг биеэр биш харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй энэ нь мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл бие махбод билээ. Бусдаас өөр юуг ч Түүнээс олж харахгүй боловч чи Түүнээс урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хүлээн авах болно. Энэхүү өчүүхэн бие махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрсэн, Бурханы бүх үнэн үгийн биелэл бөгөөд хүнд мэдэгдэх Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг асар ихээр хүсээгүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг асар ихээр хүсээгүй гэж үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг чи асар ихээр хүсээгүй гэж үү? Тэр чамд өөр ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлэх бөгөөд чиний ойлгодоггүй үнэнийг ч гэсэн Тэр чамд хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүрэх үүд хаалга, чамайг шинэ эрин үе рүү хөтлөгч билээ. Ийм эгэл бие махбод ойлгохын аргагүй олон нууцыг хадгалж байдаг. Түүний үйл хэрэг нь чамд ойлгогдошгүй байж болох боловч Түүний хийдэг бүх ажлын зорилго нь, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэгэн бие махбод биш гэдгийг чамд харуулахад хангалттай юм. Учир нь Тэр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг төлөөлдөг билээ. Хэдийгээр чи тэнгэр газрыг донсолгох мэт санагддаг Түүний хэлдэг үгийг сонсож эсвэл дүрэлзэх галын дөл мэт Түүний нүдийг харж чадахгүй байсан ч гэсэн, хэдий чи Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл нигүүлсэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтөнд үзүүлэх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдарч байгааг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай байж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дотор амьдрах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан гэдгийг Тэр та нарт харуулна; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр та нар мөнхөд, үүрдийн нүгэлтнүүд болон үхдлүүдийн тэргүүн байх байв. Энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлахын аргагүй гай гамшигтай тулгарах ба эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы хатуу ширүүн шийтгэлээс зугтах нь хэцүү байх байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайсан хамаагүй амьдрал эсвэл үхлийн аль нь ч ирэхгүй нөхцөл байдалд байх байсан; энэхүү бие махбодын оршин тогтнолгүйгээр энэ өдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Үүний оронд та нар өөрсдийн аймшигт нүглийнхээ улмаас Бурханаар шийтгэгдэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан бие махбодод эргэн ирээгүй байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү бие махбод ирээгүй байсан бол Бурхан хуучны эрин үеийг аль хэдийн төгсгөх байсан юм. Тийм байхад, та нар хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг голсоор байх уу? Та нар энэ эгэл хүнээс асар их ашиг тус хүртэх байтал яагаад та нар Түүнийг амархан хүлээн зөвшөөрч болохгүй гэж?

Бурханы ажил бол чиний ойлгож чадахгүй зүйл юм. Хэрвээ чи өөрийн шийдвэрээ зөв эсэхийг ухаарч чадахгүй, мөн Бурханы ажил амжилтанд хүрэх эсэхийг ч мэдэхгүй бол чи аз туршин, энэхүү эгэл хүн чамд асар их тус хүргэж чадах эсэхийг болон Бурхан агуу ажил хийсэн эсэхийг харж яахин болохгүй байх билээ. Гэсэн хэдий ч, Ноагийн цаг үед хүмүүс Бурхан харж тэвчихийн аргагүй болох хүртэл идэж, ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан ба иймээс Тэр хүн төрөлхтнийг устгахын тулд их үер буулгаж, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг үлдээсэн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы авч үлдсэн хүмүүс нь Түүнд эцсээ хүртэл үнэнч байсан бүхэн юм. Хэдийгээр аль аль нь Бурханы хувьд харж тэвчихийн аргагүй асар их завхралын үе байсан бөгөөд хоёр эрин үеийн хүн төрөлхтөн маш их завхарсандаа Бурхан бол Эзэн гэдгийг үгүйсгэсэн ч гэсэн Ноагийн цаг үеийн бүх хүмүүс Бурханаар устгагдсан. Аль аль эрин үе дэх хүн төрөлхтөн Бурханыг асар их шаналгасан боловч Бурхан эцсийн өдрүүд дэх хүмүүст одоог хүртэл тэвчээртэй хандсаар ирсэн. Яагаад тэр вэ? Та нар энэ талаар хэзээ ч бодож үзээгүй юү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би та нарт хэлж өгье. Эцсийн өдрүүд дэх хүмүүстэй Бурхан нигүүлсэнгүйгээр харьцаж байгаагийн шалтгаан нь тэд Ноагийн үеийн хүмүүсээс илүү бага завхарсан эсвэл тэд Бурханд гэмшлээ харуулсан учраас биш, тэр ч бүү хэл технологи өндөр хөгжсөн эцсийн өдрүүд дэх хүмүүсийг Бурхан устгаж тэвчихгүй байгаа учраас ч биш юм. Харин ч эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст хийх ажил Бурханд байгаа бөгөөд энэ нь бие махбодтой болсон Бурханаар Өөрөөр нь хийгдэх болно. Цаашлаад Бурхан энэ бүлэг хүмүүсийн нэг хэсгийг Өөрийн авралын бай, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний үр жимс болгон сонгож, тийм хүмүүсийг Өөртэйгээ хамт дараагийн эрин үе рүү аваачих болно. Тиймээс, ямар ч байсан Бурханы төлсөн энэхүү төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы ажилд бэлтгэж байсан билээ. Энэ өдөр та нарт байгаа бүхэн энэхүү бие махбодоос болж байгаа юм. Бурхан махан биед амьдардаг учраас та нар амьдрах боломжтой байгаа. Энэ бүх сайн зол завшаан нь энэхүү эгэл хүний улмаас олдсон билээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй эцэстээ бүх үндэстэн энэ эгэл хүнийг шүтэн мөргөж, мөн түүнчлэн энэ өчүүхэн хүнд талархаж, дуулгавартай байх болно. Учир нь Тэр бүх хүн төрөлхтнийг аварч, Бурхан болон хүний хоорондох зөрчилдөөнийг намжааж, Бурхан хүн хоёрыг илүү ойр болгож, Бурхан хүн хоёрын бодлыг холбохын тулд үнэн, зам, амийг авчирсан. Тэр бас Бурханд бүр ч илүү их алдрыг авчирсан юм. Ийм эгэл хүн чиний итгэл болон бишрэлийг хүртэх үнэ цэнэтэй биш гэж үү? Тийм эгэл бие махбод Христ гэж нэрлэгдэхэд тохирохгүй гэж үү? Ийм эгэл хүн хүмүүсийн дундах Бурханы илэрхийлэл байж болохгүй гэж үү? Хүн төрөлхтнийг аюул гамшгаас хэлтрэхэд тусалдаг ийм хүн та нараар хайрлуулж, та нараар эрхэмлүүлэх үнэ цэнэтэй биш гэж үү? Хэрвээ та нар Түүний амнаас гарах үнэнийг голж, өөрсдийн дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол та нарын хувь заяа яах вэ?

Эцсийн өдрүүд дэх Бурханы бүх ажил энэхүү эгэл хүнээр дамжуулан хийгддэг. Тэр чамд бүх зүйлийг хайрлах болно, цаашлаад Тэр бүх зүйлийг чинь шийдэж чадна. Тийм хүн та нарын итгэдэг шиг: дурдахын ч хэрэггүй маш энгийн хүн байж таарах уу? Түүний үнэн нь та нарыг бүрэн итгүүлэхэд хангалттай биш гэж үү? Түүний үйл хэрэг нь та нарыг бүрэн итгүүлэхэд хангалттай биш гэж үү? Эсвэл Түүний та нарыг залж чиглүүлж байгаа зам та нарын хувьд дагахааргүй байна уу? Юу та нарыг Түүнд эгдүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийхэд хүргэж байна вэ? Тэр үнэнийг илэрхийлж, Тэр үнэнээр хангадаг ба Тэр та нарт явах замтай байх боломжийг олгодог. Та нар эдгээр үнэний дотроос Бурханы ажлын ул мөрийг олж чадахгүй хэвээр байна уу? Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс

Хүний хийж чадахгүйг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэр махан биетэй энгийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтөнд, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү эрхэм нандин болгодог бөгөөд мөн энэ махбодын жинхэнэ үнэ цэнэ болон ач холбогдлыг ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн оруулахын тулд Тэр Өөрийн ажлыг ашиглаж чадна. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажлыг хийхийн тулд махбод болдог. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чадна. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй байж, илүү дээр гэрчлэл хийдэг. Махбод дахь Бурхан, хүнд Бүтээгчийг мэдэхэд нь илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг харуулж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ ярзайлгахгүй эсвэл болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment