2018-06-16

3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.

3. Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдийн ажил нь бүгдийг төрлөөр нь салгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгахын төлөө юм, учир нь хугацаа ойртож, Бурханы өдрүүд ирсэн. Бурхан Өөртөө эцсийг хүртэл үнэнч байсан бүх хүмүүсийг буюу Түүний хаанчлалд орсон хүмүүсийг Бурханы Өөрийн эрин үе рүү авч орно. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил бол хүний хийсэн үйлийг ажиглах биш, хүний амьдралын талаар асуух биш харин түүний тэрслүү байдлыг шүүх явдал юм, учир нь Бурхан Түүний сэнтийн өмнө ирэх хүн бүрийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы алхмыг дагасан хүмүүс нь Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс бөгөөд иймээс эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээн авдаг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай юм. Өөрөөр хэлбэл эцсийн үе шатандаа байгаа Бурханы ажлыг хүлээж авдаг хүн бүхэн нь Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын ач холбогдол.

Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцэстээ Бурханаар авахуулсан энэ хүмүүс сүүлчийн амралтанд орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх бөгөөд энэ нь сүүлчийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж эсвэл амралтанд орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтанд орох цорын ганц зам билээ. Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-ээс

Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Муу нь муу руугаа буцаж, сайн нь сайн руугаа эргэн очиж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанар нь эрин үеийн ач холбогдлыг агуулах ба Түүний зан чанарын илчлэл, ил болох нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хичнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт-энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон чи бол завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлөөс өмнө-Тэр хүний ангилал бүрийн төгсгөлийг тодорхой болгохоос өмнө-газар дээрх Бурханы ажил нь авралын төлөө бөгөөд энэ нь бүгд Түүнийг хайрладаг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож, тэднийг Өөрийн ноёрхолдоо буцаан авчрахын төлөө юм. …Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн-үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг-энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт болон сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл нь Соломоны эдэлсэн алдар болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгсэд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment