2017-04-30


Их уул, жижиг горхи, хүчит салхи, аварга давалгаа
Нэгэн жижиг горхи байжээ. Тэрээр мурилзан мушгирч урссаар эцэст нь их уулын энгэрт ирэв. Уул жижиг горхины замыг хааж байсан учир горхи дорой нарийн хоолойгоор, “Өнгөрч гарахыг маань зөвшөөрөөч. Та миний зам дээр зогсоод, урагшлах замыг минь хаагаад байна” гэсэнд уул хариуд нь, “Чи хаашаа явж байгаа юм бэ?” гэв. Бяцхан горхи, “Би гэрээ хайж байгаа юм аа” гэв. Уул түүнд “Болно оо болно. Дээгүүр минь давж урсаад, урагш яваарай” гэв. Гэвч жижиг горхи дэндүү жаахан, бас залуу учир тэр өндөр уулыг давж урсах ямар ч арга байсангүй. Тиймээс уулын энгэр хүртэл урсахаас өөр сонголт үлдсэнгүй...
Read More


Үр, газар, мод, нарны гэрэл дууч шувууд, хүн
Нэгэн жижиг үр газарт унажээ. Ширүүн бороо орсоны дараа өнөөх үр соёолж, үндэс нь аажмаар хөрсийг ухан оржээ. Сар нэг битүүрч, нэг хавиргалж, ширүүн салхи эсгэрч, аадар бороо шаагиж, хоног улирал ээлжилж, цаг хугацаа өнгөрсөөр, өчүүхэн соёо маань ургасаар. Зун болоход газрын ус хишгээ хайрлаж, аагим халууныг давахад нь тусална. Газрын ачаар соёо халууныг эс мэдрэх ба зуны халуунд мэнд үлдэнэ. Өвөл болоход газар түүнийг дулаан энгэртээ тэврэхэд тэд бие биедээ нягт наалдана. Газрын дулаанаар соёо өвлийн хахир хүйтэнд тэсэж үлдээд, жихүүн салхи, хайрах цасыг ажрахгүй давна. Газрын нөмөр нөөлгөөр соёо улам бэхжиж, аз жаргалтай байлаа. Соёо өсөн ургахдаа, өөрийг нь амь хайргүй тэтгэн тэжээх газраар бахархан байлаа. Соёо баяр баясалтайгаар ургаж байлаа. Тэрээр асгарах бороонд дуугаа дуулж, үлээх салхинд найган бүжинэ. Ингэж, соёо ба газар бие биеэсээ хамаарна...
Read More

Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал юм


Таныг хүрээсэй гэсэн маш олон зүйл Надад байдаг. Гэсэн хэдий ч таны үйлдлүүд болон та бүгдийн амьдрал Миний хүсэлтэй бүрэн нийцэх боломжгүй байдаг тиймээс Би шулуухан байж та бүгдэд Өөрийн зүрх сэтгэл болон Өөрийн санааг тайлбарладаг. Ялган таних болон таашаах таны чадвар үнэхээр муу, түүнчлэн та бүгд Миний зан чанарыг болоод Миний мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй бөгөөд энэ талаар мэдээлэх нь нэн чухал асуудал юм. Та өмнө нь эдгээр зүйлсийн тухай хэр их ойлгосон эсвэл та эдгээр зүйлсийг ойлгохыг хүсэж байснаас үл хамааран та нарт эдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлая. Эдгээр асуудлууд нь танд огт шинэлэг зүйл биш гэхдээ та үүнийг ойлгосон мэт санагдахгүй байна эсвэл үүний агуулж байгаа утгыг бүрэн ойлгосон юм шиг санагдахгүй байна. Олон хүмүүс энэ асуудлын талаар ердөө л бүдэгхэн ойлголттой, өнгөц мэдлэгтэй байдаг. Танд үнэнийг илүү ойр болгоход туслахын тулд мөн Миний үгсийг илүү ихээр хэрэгжүүлэхэд туслахын тулд та нарын хамгийн түрүүнд ойлгох ёстой асуудал гэж Би бодож байна. Үгүй бол та нарын итгэл тодорхой бус мөн хоёр нүүртэй, шашны хандлагатай хэвээр байх болно. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгохгүй бол Түүний төлөө таны хийх ёстой өөрийн ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ та Бурханы мөн чанарыг танин мэдэхгүй бол та Түүнийг хүндэтгэх болон Түүнээс эмээх байдлыг хадгалах боломжгүй болно, зөвхөн болгоомжгүй өнгөц болоод зайлсхийсэн байдалтай байх болно мөн үүнээс илүүтэйгээр засаршгүй доромжлолын байдалтай байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр маш чухал юм мөн Бурханы мөн чанарын тухай мэдлэг нь орхигдож болохгүй зүйл юм, гэвч хэн ч энэ талаар бүрэн шалгаж, гүнзгий судалж байгаагүй. Та бүгд Миний тунхагласан засаг захиргааг үл ойшоосон болохыг харахад тодорхой. Хэрвээ та Бурханы зан чанарыг ойлгоогүй бол та хялбархан Түүний зан чанарт халдах болно. Иймэрхүү гэмт хэрэг нь Бурханыг Өөрийг нь хилэгнүүлж байгаатай ялгаагүй бөгөөд эцэст нь засаг захиргааны эсрэг гэм болдог. Одоо та Бурханы мөн чанарыг ойлгох үедээ Бурханы зан чанарын тухай ойлгож чадна гэдгийг ухаарах хэрэгтэй бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох нь засаг захиргааг ойлгож байгаатай ижил юм. Мэдээж олон засаг захиргаа Бурханы зан чанартай холбогдож байдаг, гэвч Бурханы зан чанарыг бүхэлд нь эдгээрт тусгаагүй. Энэ нь таныг ирээдүйд Бурханы зан чанартай илүү дотно танилцахыг шаардаж байна.
Read More

2017-04-29

Петр Есүсийг хэрхэн танин мэдсэн бэ

Петр Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид тэрээр Есүсээс олон хайрлалтай шинж чанаруудыг, даган дуурайх олон талуудыг болон түүнийг дэмжсэн олон зүйлсийг олж харсан. Петр Есүсийн олон талаас Эзний оршихуйг олж харсан мөн олон хайрлалтай чанаруудыг олж харсан ч анх уулзахдаа Есүсийг мэдээгүй. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагалдаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш үргэлжлүүлэн дагасан. Эдгээр хугацаанд тэрээр Есүсийг танин мэдээгүй, гэвч Түүнийг үнэн сэтгэлээр бишрэн дагасан. Есүс түүнийг анх Галил нуурын эрэг дээр дуудаад асуусан: “Иона хүү Симон чи Намайг дагах уу?” Петр хэлсэн: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрч байх ёстой. Би чамайг дагах болно.” Тухайн үед Петр Есүс гэдэг нэртэй хүнийг иш үзүүлэгчдийн хамгийн агуу нэгэн бөгөөд Бурхны хайрт Хүү гэдгийг сонссон байсан, Петр Түүнийг хайж олно гэдэгтээ итгэж байсан, Түүнийг харах боломж тохионо гэж итгэж байсан (Энэ үед тэрээр Ариун Сүнсээр удирдагдаж байсан учраас). Тэр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, зөвхөн Түүний тухай цуу яриаг сонссон, аажмаар түүний зүрх сэтгэлд Есүс рүү тэмүүлэл болон бишрэл өссөн, тэрээр нэгэн өдөр Есүсийг харна гэж дандаа тэмүүлж байсан. Хэрхэн Есүс Петрийг дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний хэлэхийг нь сонссон, мөн Ариун Сүнс түүнийг зааварлаагүй: “Галил хэмээх далайд байрлах Иона хүү Симон хэмээх нэгэнрүү явсан.” Есүс хэн нэг нь Иоханы хүү Симоныг тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлодог мөн хүмүүс түүний номлолыг сонссон тухай мөн түүний номлолыг сонссон хүмүүс уйлж байхыг харсан гэж хэлж байхыг сонссон. Үүнийг сонсоод Есүс тэр хүнийг дагаж, Галил далай руу хөдөлсөн; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авах үед тэрээр түүнийг дагасан.
Read More

2017-04-28

Зургаа дахь яриа

Сүнсний асуудалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэйМиний үгсэд, чи маш анхааралтай байх хэрэгтэй. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үгс болоод Миний бие махбодыг хуваагдашгүй бүхэл нэгэн мэт харж чадах тэрхүү төлөв байдалд зорих хэрэгтэй, бас Миний оршин байгаад бүх хүн төрөлхтөн сэтгэл ханамжтай байж чадах тийм байдлыг нөхцөлдүүлэх хэрэгтэй. Би ертөнц дээр өөрийн хөлөөр алхалж, мэлмийгээ харааныхаа бүх багтаамжаар тэлж, чихэрлэг, исгэлэн, гашуун, хурц үнэртэй хүний туршлагыг амталж хүн төрөлхтний дунд Би алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг алхалж одход ч мэдээгүй. 
Read More

2017-04-26

Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ

Эхлээд магтуу дуу дуулцгаая: Хаанчлалын Сүлд Дуу (I) Хаанчлал Дэлхий дээр Бууж Ирсэн
Дагаж дуулах: Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, хаанчлал дэлхий дээр бууж ирсэн билээ.
Read More

2017-04-25

Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг



Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой.
Read More

2017-04-23

Зөвхөн төгс болгогдсон хүмүүс утга учиртай амьдралаар амьдарч чаддаг

Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсийг Сатанаас холдуулах мөн хуучин өвөг дээдсүүдээс нь холдуулах ажил юм. Бүхий л үгэн шүүлт нь хүмүүсийн ялзармал зан чанарыг илчилж, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог.
Read More

Золилтын эрин үе дэх ажилтай холбоотой үнэн

Зургаан мянган жил үргэлжлэх Миний бүх удирдлагын төлөвлөгөө гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэгнэгдүгээрт, Хуулийн эрин үехоёрдугаарт, Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); эцэст нь, Хаанчлалын эрин үе. Эрин үеийнхээ шинж чанараас хамаараад энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр байдаг, гэвч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг–эсвэл бүр энэ нь Миний эсрэг дайнд Сатаны ашиглаж байсан заль мэхээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад Өөрийн бүтээлүүддээ сайн ба муугийн хоорондын ялгааг таниулах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдүүлэх, Сатан бол хүн төрөлхтний өшөөт дайсан, өөдгүйгээс өөдгүй, нүгэлт нэгэн гэдгийг тодорхой харуулах, сайн ба муу, үнэн ба худал, ариун байдал ба бузар, агуу байдал ба олиггүй байдал зэргийн хоорондын ялгааг өдөр мэт тодорхой болгохын тулд билээ. Үүгээр хүн төрөлхтнийг ялзруулсан хүн нь Би биш харин зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэдэнд таашаан цэнгэх зүйлсийг өгч чадна гэдгийг мэдлэггүй хүн төрөлхтөн гэрчилнэ; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлд нь Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагдсан: Өөрийн бүтээлүүддээ Намайг гэрчлэх боломжийг олгох, Миний хүслийг мэдэх, Би бол үнэн гэдгийг ойлгох. Тиймээс, Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний анхны ажлын үеэр Би хуулийн ажлыг хийсэн ба энэ нь Ехова хүмүүсийг удирдах ажил байсан. Хоёр дахь үе шат нь Иудейн тосгонуудад Нигүүлслийн эрин үеийн ажлыг эхлүүлэх байсан. Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг Есүс төлөөлдөг; Тэр Бурханы амьд биелэл болж цовдлогдож, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн. Золилтын ажлыг төгсгөж, Хуулийн эрин үеийг дуусган Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд Тэр цовдлогдсон ба иймээс Түүнийг “Дээд Командлагч”, “Нүглийн Өргөл” болон “Золин аврагч” гэж нэрлэдэг. Тиймээс, Есүсийн ажил нь Еховагийн ажлаас агуулгаараа өөр байсан боловч тэд зарчмаараа адилхан байсан. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлж, газар дээрх Өөрийн ажлыг гүйцэтгэх гэрийн суурь, төрсөн нутгийг бий болгосон ба хууль тушаал гаргасан; эдгээр нь Түүний хоёр үйл бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлдөг. Есүсийн ажил бол хууль тушаал гаргах биш, харин тушаалыг биелүүлэх, ингэснээр хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг төгсгөж Нигүүлслийн эрин үеийг тунхаглах явдал байсан. Тэр бол Нигүүлслийн эрин үеийг урин залах үндсийг эхлэн тавигч байсан боловч Түүний ажлын гол цөм нь золилт хэвээр үлдсэн. Ингээд Түүний хийсэн ажлыг мөн хоёр хэсэг хуваасан: шинэ эрин үеийг нээсэн, Өөрийн цовдлолоороо дамжуулан нүглээс золих ажлыг гүйцээсэн. Тэгээд Тэр хүнээс салж одсон. Тэр үед Хуулийн эрин үе төгсгөлдөө очиж, хүн төрөлхтөн Нигүүлслийн эрин үед орсон.
Read More

2017-04-21

Бурхан бол бүх бүтээлийн Эзэн

Өмнөх хоёр эрин үеийн ажлын нэг үе шат нь Израильднөгөө нь Иудейд явагдсан. Ерөнхийдөө, энэхүү ажлын аль ч үе шат Израилийг орхиогүй; тэдгээр нь анхны сонгогдсон хүмүүсийн дунд явагдсан ажлын үе шатууд байсан юм. Тиймээс израильчуудын үзэл бодлоор, Ехова Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан байсан. Иудей дэх Есүсийн ажлын улмаас, мөн Түүний цовдлолын ажлын биелэлтийн улмаас, иудейчүүдийн өнцгөөс харахад Есүс бол Иудей хүмүүсийн Золин аврагч байсан. Тэрээр өөр бусад хүмүүсийн биш, харин гагцхүү иудейчүүдийн хаан байсан; Тэр англичуудыг золин авардаг Эзэн биш, бас америкчуудыг ч золин авардаг Эзэн биш, харин Тэр бол израильчуудыг золин авардаг Эзэн бөгөөд Израильд Түүний золин авардаг хүмүүс нь иудейчүүд юм. Үнэндээ, Бурхан бол бүх зүйлийн Эзэн билээ. Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Тэр зөвхөн израильчуудын Бурхан биш бөгөөд Тэр зөвхөн иудейчүүдийн Бурхан биш; Тэр бол бүх бүтээлийн Бурхан. Түүний ажлын өмнөх хоёр үе шат Израильд явагдсан ба ингэснээр хүмүүсийн дунд зарим нэг үзэл бий болсон. Ехова Израильд ажиллаж байсан бөгөөд Есүс Өөрийн ажлаа Иудейд хэрэгжүүлсэн—нэмж хэлэхэд, Тэр бие махбодтой болон Иудейд ажиллаж байсан—ямар ч тохиолдолд энэ ажил Израилиас цааш дэлгэрээгүй гэж хүмүүс боддог. Тэр египетчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр энэтхэгчүүдтэй ажиллаагүй байсан; Тэр зөвхөн израильчуудтай ажиллаж байсан. Тиймээс хүмүүс олон янзын үзлийг бий болгосон; нэмж хэлэхэд, тэд тодорхой цар хүрээнд Бурханы ажлыг төлөвлөж байсан. Бурхан ажиллах үед, энэ нь сонгогдсон хүмүүсийн дунд, Израильд явагдах ёстой; Бурханы ажлыг хүлээн авах өөр хүмүүс байхгүй, мөн Түүний ажилд өөр ямар ч цар хүрээ байхгүй учраас израильчуудын л дээр ажиллах ёстой гэж тэд хэлдэг; тэд ялангуяа бие Махбод болсон Бурханыг “сахилгажуулахдаа” хатуу чанд байж, Израилийн цар хүрээнээс даван гарахыг зөвшөөрдөггүй. Эдгээр нь бүгд хүний үзэл биш гэж үү? Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүгдийг бүтээсэн ба бүх бүтээлийг бүтээсэн; Тэр Өөрийн ажлыг зөвхөн Израилиар хязгаарлаж хэрхэн чадах юм бэ? Тэр тохиолдолд, Өөрийн бүхий л бүтээлээ бүтээх ямар хэрэгтэй байх байсан юм бэ? Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд биш харин хорвоо ертөнц дээрх бүх хүнд хэрэгжүүлсэн. Тэд Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран, бүх хүн бол Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс холдож чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүмүүс юм; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байсан. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзлийн дагуу ажилласан бол, Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ингэснээр Тэр Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Үндэстнүүдийн дунд аугаа байх болно мөн Еховагийн нэр Үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй; ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилтай хамаатай. Бие махбод болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, эдгээр хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; эдгээр хүмүүс нь хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй юм. Эдгээр нь Еховагийн анх орхисон бүх хүмүүс билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ тэд Бурханд хаягдсан бол эдгээр хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба тэд хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг хэсэг болохын хувьд, Сатанаар эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг хэсэг бүтээлийн Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын бага болно гэдгийг энэ нь илэрхийлдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь мөн Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд эдгээр хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлнэ; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураана; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөнө. Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг-эхлүүлэх ямар ч ажлыг харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.
Read More

Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно

Ихэнх хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн мөн чанар нь шашны үнэмшил байдаг: Тэд Бурханыг хайрлах чадваргүй, Бурханыг зүгээр л робот шиг дагадаг ба Бурханыг жинхэнээсээ хүсэж эсвэл биширдэггүй.
Read More

2017-04-19

Гурван сануулга

Бурханд итгэгчийн хувиар чи бүх зүйл дээр Түүнээс өөр хэнд ч үнэнч байх ёсгүй ба бүх зүйлийг Түүний зүрхтэй тааруулах ёстой. Гэвч бүгдээрээ л энэ сургаалыг ойлгодог, тэдний мунхаг, тэнэг, ялзарсан байдал зэрэг бэрхшээлээс болж хүнд зориулсан эдгээр хамгийн илэрхий, үндсэн үнэнийг тэдэнд шингээсэн байж харагддаггүй. Иймд чиний төгсгөл ирэхээс өмнө Би чамд хамгийн чухал хэдэн зүйлийг эхлээд хэлэх хэрэгтэй. Намайг цааш нь үргэлжлүүлэхээс өмнө чи эхлээд үүнийг ойлгосон байх ёстой: Миний хэлдэг үнэний үгс бол бүх хүн төрөлхтөнд зориулагдсан ба ямар нэгэн хүнд эсвэл ямар нэг төрлийн хүнд зориулагдаагүй. Иймд Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарч, анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Миний хэлэх нэг ч үг эсвэл үнэнийг оймтгойлж болохгүй ба Миний үгийг басамжилж болохгүй. Та бүхний амьдралаас Би та нарын хийж байгаа олон зүйл үнэнтэй холбоогүй байгааг харж байдаг, иймд Би та нараас үнэний төлөө үйлчлэгчид болж нүгэлт, муухай зүйлийн боол битгий болооч гэж шууд хэлж байна. Үнэн дээр гишгэлж болохгүй ба Бурханы гэрийн аль ч буланг бузарлаж болохгүй. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм. Одоо Би уг сэдвийн талаар ярьж эхэлнэ:
Read More

2017-04-18

Шүүлтийн болоод гэсгээлтийн үед нь Бурханы илрэлтийг харахуй

Есүс Христийн бусад олон зуун сая дагагчидийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг хувь хишгийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг–харин бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий.
Read More

Арван хоёр дахь яриа

Цахилгаан Зүүн зүгээс цахих үедэнэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөдцахилгаан гарч ирэх мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүмүүс зүй зохистой цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн гэрлийн энэхүү туяан дор бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь анхдагч дүр илчлэгдэж, нүд нь гялбаж, үймээн самуунд мухардах болно; гэсэн ч тэд өөрсдийн муухай шинж чанараа харьцангуй багаар нууж чадна. Дахин хэлэхэд, тэд Миний гэрлээс зугатан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил; гэсэн ч тэдний хэн нь ч Миний гэрлийн дотроос холдохгүй. Бүх хүмүүс айдас, түгшүүрийн атганд оршиж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байна; Миний гэрэл гарч ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөртөө баярлах ба түүнчлэн бүгд өөрсдийн төрсөн өдрөө хараах юм. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлүүдийг нарийн илэрхийлэх боломжгүй; өөрийгөө-зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэх ба хүчтэй ширүүн урсгалд урсаж нүд анивчихийн төдийд ул мөргүй арилна. Дахин нэг удаа, Миний цаг үе хүмүүст ойртон ирж, дахин нэг удаа хүмүүсийг сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өгөх болно. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар үсэрч, ус баяртайгаар бүжиглэж, давалгаа тэрхүү хэмнэлийг хадгалж хадан цохиог цохино. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү байдаг. Би бүх бохир зүйлсийг Өөрийн харцны өмнө үнс нурам болгон шатаахыг хүсдэг, Би бүх дуулгаваргүй хөвгүүдийг Миний нүдний өмнө цаашид хэзээ ч оршихгүйгээр үгүй болохыг хүсдэг. Би агуу улаан луугийн орших газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсохгүй, мөн хорвоо ертөнц дээр шинэ ажлыг эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаант улсууд нь Миний хаант улс болох болно; удалгүй Миний хаант улсын улмаас, Би аль хэдийн ялалтанд хүрсэн учраас, Би ялгуусанаар эргэн ирсэн учраас газар дээрх хаант улсууд нь оршин тогтнохоо үүрд болих болно. Агуу улаан луу, газар дээрх Миний ажлыг алга болгохоор найдаж, Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд байж болох бүх аргуудаа хэрэглэж дуусгасан, гэхдээ үүний зальжин аргаас болж Миний зориг мохох уу? Би үүний заналхийллээс сүрдэж, өөртөө итгэх итгэлээ алдах уу? Би Өөрийн гарын алгандаа атгадаггүй ганц ч оршихуй тэнгэрт, газарт хэзээ ч байгаагүй; довойлгогч мэтээр Надад үйлчилдэг энэ хэрэгсэл болох агуу улаан лууг юүн хэлэх вэ? Энэ нь ч гэсэн Миний гараар удирдуулах зүйл биш гэж үү?
Хүний ертөнцөд бие махбод болсон Миний цаг үед, хүн төрөлхтөн Миний чиглүүлэгч гарын тусламжтайгаар өөрийн эрхгүй энэхүү өдөрт ирж, өөрийн эрхгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь зурайж байгаа зам дээр хэрхэн алхахын тухайд хэнд ч ямар ч таамаг байхгүй, хэн ч мэдэхгүй бөгөөд тэр ч байтугай тэрхүү зам түүнийг ямар зүг чигт хөтлөх талаар хэн ч юу ч мэдэхгүй. Зөвхөн Төгс хүчит түүнийг харж хамгаалснаар л хүн тэр замаар эцэст нь хүртэл явж чадах болно; Зүүн зүг дэх цахилгаанаар газарчлуулснаар л хүн Миний хаант улс руу чиглэсэн давааг давж чадах болно. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, Зүүн зүгийн цахилгааныг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийнээс гарч буй дууг сонссон хүн хичнээн цөөхөн байх вэ? Үнэндээ, эртний өдрүүдээс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр Намайг дэлхий дээр ирсэн үед л хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэвч одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байгаа, Миний юу гэж байгааг ойлголгүйгээр тэд зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүмүүс ийм байдаг. Миний ардын нэг байснаар, та нар Миний царайг харахдаа гүн бахархлыг мэдэрдэггүй гэж үү? Та нар Намайг мэддэггүй учраас хөгийн ичгүүрийг мэдэрдэггүй юу? Би хүмүүсийн дунд алхдаг ба Би хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махан биетэй болсон бөгөөд Би хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст зүгээр л Өөрийн махан биеийг харуулах биш; илүү чухал нь хүн төрөлхтөнийг Намайг мэдэх боломжтой болгох юм. Үүнээс илүүгээр, Би бие махбод болсон Өөрийн махан биеэр дамжуулан хүн төрөлхтөний нүглийг яллах болно; Би бие махбод болсон Өөрийн махан биеэр дамжуулан агуу улаан лууг ялж, үүний ичээг бүрмөсөн устгах болно.
Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг Өөрийн гарын алгаа харах мэт тодорхой мэддэг. Мөн хэдийгээр Намайг “хайрладаг” хүмүүс ч гэсэн далайн элс мэт тоолж баршгүй боловч тун цөөхөн хүмүүс Надаар сонгогдоно: Намайг “хайрладаг” хүмүүсээс ангид, хурц гэрлийг эрж хайдаг зөвхөн тэдгээр хүмүүс байх юм. Би хүнийг хэт өндрөөр үнэлдэггүй, бас түүнийг дутуу үнэлдэггүй; үүний оронд түүний угийн өвөрмөц шинжийн дагуу Би хүнд шаардлага тавьдаг ба Миний шаарддаг зүйл бол Намайг чин сэтгэлээсээ эрж хайдаг хүн юм—энэ нь хүнийг сонгох Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд билээ. Ууланд тоогүй олон зэрлэг араатнууд байдаг, гэвч Миний өмнө тэд бүгд хонь шиг номхон байдаг; ойлгошгүй олон гайхамшгууд далай дор оршдог боловч Миний өмнө тэд өөрсдийгөө газрын гадарга дээр байгаа бүх зүйлстэй адил тодорхой харуулдаг; дээд тэнгэр бол хүний хэзээ ч хүрэхээргүй хүрээ боловч тэдгээр хүршгүй хүрээнд Би чөлөөтэй алхдаг. Хүн гэрэлд Намайг хэзээ ч таниагүй, гэхдээ Намайг харанхуйн ертөнцөд л харсан. Та нар ч гэсэн өнөөдөр яг адилхан нөхцөл байдалд байгаа биш гэж үү? Агуу улаан луугийн уур хилэн оргилдоо хүрэхэд Өөрийн ажлаа хийхийн тулд Би албан ёсоор махан биеийг өмсдөг. Агуу улаан луу өөрийн жинхэнэ дүр төрхөө анх удаа илчилсэн тэр үед Би Өөрийн нэрийг гэрчилсэн. Намайг хүн төрөлхтөний зам дээр алхах үед нэг ч оршихуй, нэг ч хүн цочиж сэрээгүй ба бие махбод болсон Намайг хүний ертөнцөд байхад хэн ч үүнийг мэдээгүй. Гэхдээ бие махбод болсон Би махан биеэрээ Өөрийн ажлыг хийж эхлэх үед хүн төрөлхтөн сэргэж, Миний нижигнэсэн дуугаар өөрсдийн зүүднээсээ цочин сэрсэн бөгөөд энэ мөчөөс эхлээд Миний удирдамж дор амьдарч эхэлнэ. Өөрийн ардын дунд Би шинэ ажлыг дахин нэгэнтээ эхлүүлсэн. Газар дээрх Миний ажил дуусаагүй гэж хэлснээр, өмнө нь Миний үгээ хэлж байсан хүмүүс бол Миний хэрэгтэй гэж үзсэн хүмүүс биш гэдгийг батлахад энэ нь хангалттай ба гэсэн хэдий ч Би тэдгээр хүмүүсийн дотроос сонгогдсон хүмүүсийг тоолсоор л байгаа. Би бие махбод болсон Бурханыг мэдэх боломжийг Өөрийн ардад олгоод зогсохгүй мөн Өөрийн ардыг цэвэрлэхийн тулд үүнийг хийдэг гэдэг нь үүнээс илэрхий болдог. Миний засаг захиргааны хатуу чанга байдлын улмаас хүмүүсийн дийлэнх олонх нь Надаар таягдагдах аюулд байсаар байгаа. Та нар өөрсөдтэйгээ харьцахдаа бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн биеийг ялан дийлэхгүй бол, ингэж хийж чадахгүй л бол та нар гарцаагүй Миний жигшиж, голдог биет болж, Паул шууд Миний гараас гэсгээлтийг хүлээн авсантай адилаар там руу хаягдах ба тэндээс зугатах ямар ч арга үгүй. Та нар Миний үгнээс ямар нэг зүйлийг мэдэж авсан уу? Би бол бүхэлдээ ариун, өө сэвгүй Бурхан Өөрөө учраас өмнөхтэй адилаар сүмийг цэвэрлэж, Надад хэрэгтэй хүмүүсийг ариусгахаа үргэлжлүүлэх нь одоо ч Миний цаад санаа юм. Би Өөрийн сүмийг солонгын өнгөөр гялалзсан байлгаад зогсохгүй мөн гадаад байдалтайгаа зохицсон дотор талтайгаар өө сэвгүй цэвэрхэн болгоно. Намайг байхад та нар бүгдээрээ өнгөрсөнд юу хийсэн тухайгаа эргэцүүлэн бодож, Миний зүрх сэтгэлд төгс сэтгэл ханамжийг өгөхийн тулд өнөөдөр шийдвэр гаргаж чадах эсэхээ шийдэх ёстой.
Хүн ердөө бие махбодтой байгаа Намайг мэддэггүй биш; үүнээс ч дор нь тэр махан биед оршдог өөрийгөө хүртэл ойлгож чадаагүй. Хичнээн олон жил өнгөрч энэ бүх хугацаанд хүмүүс Намайг хуурч, Надад гадны зочин шиг хандаж байсан бэ? Хичнээн олон удаа тэд гэрийнхээ хаалгыг Миний өмнүүр хаасан бэ? Хичнээн удаа тэд Миний өмнө зогсохдоо, Надад ямар ч анхаарал хандуулаагүй вэ? Хичнээн удаа тэд бусад хүмүүсийн дунд Надаас татгалзсан бэ? Хичнээн удаа тэд диаволын өмнө Намайг үгүйсгэсэн бэ? Мөн хичнээн удаа тэд өөрсдийн хэрүүлч амаар Над руу дайрсан бэ? Гэсэн ч Би хүний сул талуудын талаар тооцоо хөтөлдөггүй, мөн түүний дуулгаваргүй байдлын улмаас шүдний оронд шүд өгөхийг Би шаарддаггүй. Миний хийсэн бүхэн нь, түүний эдгэшгүй өвчнийг эдгээхийн тулд түүний өвчинд эм хэрэглэх, тэгснээрээ түүнийг эрүүл саруул болгох бөгөөд ингэвэл тэр эцэстээ Намайг мэдэж авах юм. Миний хийсэн бүхэн хүн төрөлхтөний оршин тогтнохын төлөө, хүн төрөлхтөний амьдралд боломж олгохын төлөө байгаагүй гэж үү? Олон удаа Би хүний ертөнцөд ирсэн боловч, Би Өөрөө биеэрээ ирсэн учраас хүмүүс Надад ямар ч анхаарал хандуулаагүй; үүний оронд хүн бүхэн өөрсдийн хувийн ажил хэргийн төлөө явж, өөртөө л гарах гарц хайж байсан. Тэнгэрийн дорх зам нэг бүр Миний мутраас ирдэг гэдгийг тэд мэдээгүй! Тэнгэрийн дорх юм болгон Миний тушаалд захирагддаг гэдгийг тэд мэдээгүй! Та нарын хэн чинь өөрийн зүрх сэтгэлдээ гомдол дургүйцэл өвөрлөж зүрхлэх вэ? Та нарын хэн чинь тохиролцоонд амархан хүрэхийг зүрхлэх вэ? Би ердөө хүн төрөлхтөний дундах Өөрийн ажлаа чимээгүйхэн хийсээр байсан, тэгээд л тэр. Хэрвээ бие махбод болсон Өөрийн цаг үедээ Би хүний сул дорой байдлыг анхаарч халамжлаагүй бол, бүх хүн төрөлхтөн гагцхүү Миний бие махбодийн улмаас ухаанаа алдтал айж, үүний үр дүнд Үхэгсдийн орон руу унах байсан. Би Өөрийгөө даруухан байлгаж, Өөрийгөө нуусан учраас л хүн төрөлхтөн гай гамшгаас зайлсхийж, Миний гэсгээлтээс ангижирсан ба ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Өнөөдөрт хүрэх нь хичнээн хэцүү байсныг бодолцон та нар хүрэлцэн ирэх маргаашийг бүр ч илүү ихээр нандигнах ёсгүй гэж үү?
1992 оны 3 сарын 8
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Read More

Арван Нэг дэх Яриа

Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстойГазар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ард Миний сэнтий рүү буцан хөврөх үед, аугаа цагаан сэнтийн өмнө Би шүүлтээ албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Намайг газар дээрх ажлаа биечлэн эхлэх үед, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед, Би Өөрийн үгийг бүх ертөнц рүү чиглүүлж эхлэх ба Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх ертөнц рүү чөлөөлнө.
Read More

Яг энд, одоо бид хамтдаа


Яг энд, одоо бид хамтдаа


Бие биеэ хайрлах, бид гэр бүл. Аа ... аа ...
"Яг энд, одоо Бурханыг хайрладаг хүмүүс
бид хамтдаа."
Read More

2017-04-17

Бурханы орших махан биеийн мөн чанар

Эхний бие махбод болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч тэдгээр жилүүдийн зөвхөн гурван жил хагаст л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлсэн. Тэр ажиллаж байх цаг үедээ болон Өөрийн ажлаа эхлэхээс өмнө аль алинд нь Тэр хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Тэр Өөрийн энгийн хүн чанартаа гучин гурван жил хагас амьдарсан. Сүүлийн гурван жил хагасын туршид Тэр Өөрийгөө бие махбод болсон Бурхан гэдгийг илчилсэн.
Read More

2017-04-15

Сайхан хайрын дуу


Сайхан хайрын дуу

Зүрхний минь угт Таны хайр оршдог. Юутай сайхан, би Танд ойртоно.
Таны тухай анхаарахад зүрх маань зөөлөрдөг; бүх сэтгэлээрээ Тандаа үйлчилье.
Таны хайр л зүрхийг минь дагуулдаг; Хайрын мөрийг тань би дагадаг.
Таны мэлмий намайг өргөдөг; Хайр зүрхний минь баясгаланг илтгэдэг.
Хайр зүрхний минь баясгаланг илтгэдэг.

Read More

2017-04-12

Арван Тав дахь Яриа

Хүн бол өөрийгөө-мэдэхгүй бүтээл юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэхгүй байж тэр бусад бүх хүнийг өөрийн гарын алга шигээ мэддэг, бусад бүх хүмүүс ямар нэг зүйлийг, ярьж хэлэхээсээ өмнө түүний “үзлэгийг” давж, түүний зөвшөөрлийг авах ёстой мэт байдаг ба тиймээс тэр бусад бүх хүмүүсийг сэтгэлзүйн байдалд нь хүртэл бүхэлд нь хэмжээлэн мэдчихдэг мэт байдаг. Хүмүүс бүгд ийм байдаг. Хүн өнөөдөр Хаанчлалын Эрин Үед орсон, гэвч түүний уг чанар өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн.
Read More

Хорин Ес дэх Яриа

Бүх зүйлс дахин амьдарсан өдөр, би хүмүүсийн дунд ирсэн ба би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, би хэн бэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд–үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан.
Read More

Бурханыг Мэдэх нь Бурханаас Айх болон Муугаас Зайлах Зам Юм

Хүн бүхэн, Бурханыг гэсэн эрэл хайгуулдаа, Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр танин мэдэж, үнэхээр мэдэж авсан эсэхээ, олон янзын хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг тэр үнэхээр мэддэг эсэхээ мөн Бурхан түүний юун дээр ажиллаж байгаа болон түүний үйлдэл бүрийг Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд Бурханд итгэх өөрийн амьдралыг шинээр шинжилж үзэх ёстой. Таны хажууд байгаа энэ Бурхан нь таны ахиц дэвшлийн чиглэлийг удирдаж, таны хувь заяаг урьдчилан тодорхойлж, таны хэрэгцээг хангадаг–сүүлд хийсэн шинжилгээгээр та Түүнийг хир их ойлгож, Түүний талаар хир ихийг үнэхээр мэдэж байна вэ?
Read More

2017-04-11

Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ

Эхлээд магтуу дуу дуулцгаая: Хаанчлалын Сүлд Дуу (I) Хаанчлал Дэлхий дээр Бууж Ирсэн
Дагаж дуулах: Хүмүүс Бурханд баяртайгаар алга ташиж, хүмүүс Түүнийг магтан алдаршуулж, тоо томшгүй олон дуу хоолой нэг жинхэнэ Бурханы талаар ярьж, хаанчлал дэлхий дээр бууж ирсэн билээ.
Read More