2017-04-28

Зургаа дахь яриа

Сүнсний асуудалд, чи машид нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэйМиний үгсэд, чи маш анхааралтай байх хэрэгтэй. Чи Миний Сүнс болоод бие махбодыг, Миний үгс болоод Миний бие махбодыг хуваагдашгүй бүхэл нэгэн мэт харж чадах тэрхүү төлөв байдалд зорих хэрэгтэй, бас Миний оршин байгаад бүх хүн төрөлхтөн сэтгэл ханамжтай байж чадах тийм байдлыг нөхцөлдүүлэх хэрэгтэй. Би ертөнц дээр өөрийн хөлөөр алхалж, мэлмийгээ харааныхаа бүх багтаамжаар тэлж, чихэрлэг, исгэлэн, гашуун, хурц үнэртэй хүний туршлагыг амталж хүн төрөлхтний дунд Би алхсан, гэхдээ үнэндээ хүн хэзээ ч Намайг таниагүй, Намайг алхалж одход ч мэдээгүй. 
Учир нь Би чимээгүй байж, ямар нэг ер бусын үйл хэргийг үйлдээгүй, иймээс хэн ч Намайг үнэндээ хараагүй. Юмс урьд байсан шигээ одоо байхаа больсон: Би бүтээлийн эхлэлээс хойш ертөнцийн харж байгаагүй тийм юмсыг хийж, эрин зуунд, хүний хэзээ ч сонсож байгаагүй тийм үгсийг хэлэх гэж байна, учир нь Би бүх хүн төрөлхтнөөс Намайг махан биед байхад мэдэхийг шаардах болно. Энэ бол хүн төрөлхтний ойлгоход бэрх Миний эзэгнэлтийн алхамууд юм. Би энэ талаар нээлттэй ярьсан ч тус бүрд нь нарийвчлан илэрхийлэх боломжгүй тул хүн оюун санаандаа үүнийг ойлгох гэж учраа олж яддаг. Үүнд хүний дорой хөөрхийлөлтэй байдал оршино, үгүй гэжүү? Энэ нь Миний яг түүнд хүсэж байгаа нөхвөрлөн гүйцээх юм, үгүй гэж үү? Эдгээр бүх он жилүүдэд, Би хүн дээр юу ч хийгээгүй; Эдгээр бүх он жилүүд, тэр ч байтугай Миний бие махбодтой шууд холбоотой байсан хүмүүс хүртэл хэзээ ч Миний бурханлаг чанараас гарч ирэх дуу хоолойг сонсож байгаагүй. Миний талаарх мэдлэг хүн төрөлхтөнд дутмаг байхыг үгүйсгэх аргагүй, гэхдээ энэ ганцаараа хүний Надад гэх хайранд үеэс үед нөлөөлөөгүй. Одоо, харин, Би чамд тоолж барашгүй олон тооны хачин, тайлагдашгүй ажил авчирч бас маш олон үг хэлсэн. Гэсэн ч, ийм нөхцөлд хэдий байгаа ч гэсэн маш олон хүмүүс Миний нүүрийг эсэргүүцэж байна. Танд цөөн хэдэн жишээг дурдъя:
Чи өдөр бүр Миний санааг ойлгож, амийг мэдрэх гэж тодорхойгүй Бурханд залбирдаг. Гэхдээ Миний үгс яг доош бууж ирэх үед, та нар тэднийг өөрөөр хардаг: Та нар Миний үгс, Миний Сүнсийг хуваагдашгүй зүйл мэт үзэж, Над шиг хүн ийм төрлийн үгс хэлэх чадваргүй хэмээн сэтгэж хүнийг нь хажуу тийш өшиглөдөг, гэтэл чухамдаа тэд бол Миний Сүнсний эзэмшилт юм. Энэ мэт нөхцөл байдлын талаар та хэр мэдэх вэ? Та Миний үгэнд тодорхой хэмжээгээр итгэдэг, гэсэн ч Миний өмссөн бие махбодод, их бага хэмжээгээр эргэлзэж, өдрөөс өдөрт нухацтай бодож: "Яагаад Тэр аливаа зүйлсийг ингэж хийдэг вэ? Энэ Бурханаас ирдэг гэж үү? Боломжгүй! Миний бодлоор, Тэр надтай нэлээд адилхан, яг л эгэл, жирийн хүн шиг гэж хэлдэг. Дахин хэлэхэд, та ийм байдлаа хэрхэн тайлбарлах вэ?
Миний дээр хэлсэнчлэн, та нарын дунд үүгээр тоноглогдоогүй хэн нэгэн хүн байна уу? Үүнийг эзэмшээгүй хүн байна уу? Энэ нь магадгүй чи яг л өөрийн өмчийн нэг хэсгийг барьж авчихаад, бүхий л цаг хугацаанд үүнийг явуулахгүй барьж байгаа мэт. Одоо ч гэсэн та идэвхтэй хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй; үүний оронд Намайг биечлэн ажил хийж өгөхийг хүлээдэг. Үнэнийг хэлэхэд, Намайг хайхгүйгээр нэг ч хүн Намайг амархан бэлэн мэдэж чадахгүй. Үнэн хэрэгтээ, үүнийг чамд ойлгуулахын тулд өөр өөр өнцгөөс жишээ татаж чадах учраас эдгээр нь Миний чамд номлох өнгөц сургаал үгс биш билээ:
Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч, тэр дороо Петрийн Бурханыг мэдсээр байж гурвантаа үгүйсгэж, түүнчлэн Чөтгөрт үйлчилж, улмаар Бурханыг тэнсэж, эцэстээ түүнийг доош урвуулан харуулж загалмайд хадсан гэх мэт эдгээр олон түүхийг санацгаадаг. Одоо Би чамд Петр Намайг хэрхэн мэдэж, түүний эцсийн үр дүн ямар байсныг аминчлан ярьж өгье. Петр гэгч энэ хүн үнэхээр гайхалтай хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байсан. Түүний эцэг, эх Намайг хавчдаг байсан бөгөөд, тэд Сатаны мэдлийн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, ийм учраас хэн ч тэд энэ замыг Петрт дамжуулсан гэж хэлэхгүй юм. Петр хурц сэргэлэн, төрөлхийн заяагдсан ухаантай, хүүхэд наснаасаа эцэг эхдээ ухаангүй хайрлагдсан; харин өсөж том болсоныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхийг эрэлхийлдэг байсан учраас энэ нь түүнийг эцэг эх рүүгээ нуруугаа харуулахад хүргэсэн. Үүний учир нь, тэр юуны түрүүнд, тэнгэр ба газар, аливаа юмс бүхэн Төгс Хүчит Нэгний гарт, бүх эерэг зүйлс Бурханаас үүдэлтэй ба Түүнээс шууд ирдэг, ямар ч Сатаны боловсруулалтаар дамжилгүй ирдэг гэдэгт итгэдэг байсан. Эцэг эхийнхээ эсрэг чиглэлийн довойлгол нь энэ нь түүнд Миний хайр, энэрэлийг танихад амар болгож, улмаар Намайг илүү ихээр эрэлхийлэх хүслийг нь өдөөсөн юм. Тэр зөвхөн Миний үгсийг идэж, уухад анхаарлаа хандуулаагүй, харин ч Миний санааг барьж авахад анхаарч, өөрийн бодолдоо тогтмол хашир, болгоомжтой, бас үргэлж өөрийн сүнслэг оршихуйдаа гярхай сүхээтэй байж, Миний таалалд нийцүүлж бүхнийг хийдэг байсан. Жирийн амьдралд, тэр бусдын өнгөрсөнд гаргасан алдааны сургамжийг өөрийн амьдралдаа[a] уялдуулахад анхаарлаа хандуулж, өөрийгөө илүү их хүчин чармайлт гаргахад хүргэж, алдааны торонд унахаас гэж машид айж байсан. Тэрээр мөн эринээс эринд Бурханыг хайрлаж байсан бүх хүмүүсийн итгэл, хайрыг өөриймсүүлэхэд анхаарлаа хандуулж байсан. Энэ ч утгаараа тэр зөвхөн сөрөг талыг нь биш, харин ч өөрийн өсөлтийн үйл явцыг эерэг талаар хурдлуулж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт өгсөнийг төсөөлөхөд хэцүү биш болов уу, бүүр идэж, хувцаслах, унтаж байхдаа, ер нь хаана ч байхдаа өөрийхөө эзэн байхаа больж, Миний өгөөмөр хишигт талархаж тэдгээр бүх зүйлсээрээ Намайг сэтгэл хангалуун байлгасан. Маш олон удаа Би түүнийг сорьж, хагас үхсэн байдалтай орхисон, гэвч олон зуун сорилтын дунд, тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг түүнд өөрийг нь орхисон гэж хэлэхэд ч, тэр зүрх сэтгэлдээ мохож, цөхрөлд автаагүй, харин ч өмнөх шигээ зарчим ёсоор бодитоор Надад хайртай гэдгээ ухааруулсан. Намайг түүнд үүнийг хэлэхэд, хэдий тэр Намайг хайрладаг байсан ч, эцэстээ түүнийг Сатаны гарт хаях байсан ч Би түүнийг сайшаахгүй, Түүний махан биед хүрээгүй, зөвхөн үгсээр явуулсан эдгээр сорилтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: Өө Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлсийн дунд Төгс Хүчит Нэгэн Таны гарт эс багтах хүн, бүтээл, хийгээд алив зүйлс байна уу? Надад өршөөл үзүүлэхийг хүсэх тэр үед, миний зүрх сэтгэл Таны өршөөлд машид баярлана; Намайг шүүхийг хүсэх үед, би ямар ч үнэ цэнэгүй байсан, би Таны үйл хэргийн гүн гүнзгий нууц бүхнийг мэдэрдэг; учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгарлыг олдог. Би хэрхэн Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг магтахгүй байх билээ? Хэдий Би таныг мэдсэний дараа үхэх байсан ч Би хэзээд бэлэн, хүсэж байх болно. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Мэдээж Та Өөрийгөө надад харуулахыг хүсэхгүй байгаа биш биздээ? Мэдээж би Таны шүүлтийг хүлээн авах үнэхээр эрхгүй гэж үү? Энэ нь магадгүй Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байсаар байгаа болохоор уу? Эдгээр төрөл бүрийн сорилтон дунд, хэдий Петр Миний санааг яг таг барьж авч чадаагүй ч, Надад хэрэглэгдэж, (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч хүн төрөлхтөн Миний сүр жавхлан, уур хилэнг үзэж магад), сорилтод орсондоо мохохгүй, түүний хувьд омогшин бахархдаг гэж үзсэн нь тодорхой. Тэр Надад үнэнч байж, Миний ерөөлийг хүртсэн учраас хэдэн мянган жилийн турш тэр хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон юм. Энэ нь чухамдаа Таны дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү? Энэ үед, та нар Би яагаад Петрийн талаар ийм урт зүйлийг яриад байгааг ойлгох гэж хичээх хэрэгтэй. Энэ нь танд мөрдвөл зохих өөрийгөө авч явах зарчим болох ёстой.
Тэр ч байтугай Намайг мэдэх маш цөөн хүмүүс байдаг ч, Би өөрийн уураа хүн төрөлхтөнд гаргахгүй, учир нь хүн төрөлхтөнд хэт олон дутагдал байдаг учраас Миний хүссэн түвшинд хүрэхэд тэдэнд хэцүү. Тиймээс Би өнөөдрийн өдрийг хүртэл мянга мянган жилийн турш хүн төрөлхтнийг уучилсаар ирсэн. Гэхдээ Би чамайг Миний өршөөлд хэт аяар өөрийгөө явуулахгүй байхыг хүсье; харин ч Петрээр дамжуулан, Намайг мэдэж, Намайг хайх ёстой, бас Петрийн түүхээр дамжуулан, урьд хожид байгаагүйгээр гэгээрч, бас энэ замаар хүн төрөлхтний өмнө хүрч байгаагүй тийм түвшинд хүрнэ. Орчлон ертөнц болон хязгааргүй уудам тэнгэр огторгуйд орших тоо томшгүй олон бүтээл, газар тэнгэрийн алив юмс цөм Миний ажлын сүүлийн үе шатын төлөө бүх хүч чадлаа зориулж байгаа. Сатаны хүчинд шахагдан замын хажууд ажиглагч болоод үлдэхийг хүсэхгүй биз дээ? Сатан байнга Миний талаарх хүмүүсийн зүрх сэтгэлдээ тээдэг мэдлэгийг ховх сорж, бас байнга шүдээ гаргаж, савраа хуунаас сугалаастай, сүүлчийн үхлийн тулаандаа ороход бэлэн байдаг. Та энэ мөчид түүний хуурамч ов мэхийг харахыг хүсэж байна уу? Та Миний ажлын сүүлийн хэсэг дуусах энэ мөчид, өөрийн амьдралаа таслахыг хүсэж байна уу? Мэдээж та Миний өршөөлийг дахиад нэг удаа хүртэхийг хүлээн суугаагүй биз дээ? Намайг хайж мэдэх нь гол зүйл, гэхдээ хэрэгжүүлэхийг чухамдаа орхигдуулж болохгүй. Миний удирдлагыг дагаж, өөрийн хүсэл, бодлынхоо төлөө биш байгаасай гэж найдан Би зөн билэгээ та нарт Өөрийн үгээр илчилж байна.
1992 оны Хоёрдугаар сарын 27
Тайлбар:
  1. Эх бичвэрт өөрийн амьдралд гэсэн үг үгүй.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment