2020-06-30

Ариун Сүнсний үг“Цор ганц Бурхан Өөрөө IV Бурханы ариун байдал (I)” гуравдугаар хэсэг(Монгол хэлээр)


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан ямар ч арга хэмжээ авсан нь хамаагүй Түүний ажлын явцад тэдгээр нь бүгд хүний хувьд эерэг нөлөөтэй байсан ба тэдгээр нь замыг чиглүүлдэг. Тэгвэл Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу, эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба мөн Өөрийн зүрх сэтгэлд ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, ямар ч ашиг сонирхлоо хичээх бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүний төлөө төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын тулд, хүн төрөлхтнийг .замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг ”
Read More

2020-06-29

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” Эшлэл 4


Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн, хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байв; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтний аврал байсан ба үүнийг мөн Бурхан Өөрөө биечлэн хийсэн; гурав дахь үе шатны хувьд харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх нь бүр ч их хэрэгтэй. Бүх хүн төрөлхтнийг аврах, байлдан дагуулах, эргүүлэн авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол, Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй эсвэл Түүний ажлыг хүн хийж чадахгүй. Сатаныг ялахын тулд, хүн төрөлхтнийг олж авахын тулд, хүнд газар дээрх хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; Өөрийн бүхий л удирдлагын төлөвлөгөөний төлөө, Өөрийн бүх ажлын төлөө Тэр энэ ажлыг биечлэн хийх ёстой.Хэрвээ хүн, Бурхан түүнд харагдах гэж, түүнийг аз жаргалтай болгох гэж ирсэн хэмээн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэнэ агуулахгүй ба тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй юм.
Read More

2020-06-28

Би мөнгө олохоос илүү утга учиртай амьдралыг олсон юм

Фан Хао, Хятад

  “Мөнгөгүй бол чи яаж гэр бүлийнхнээ дэмжиж, хайраа бэхжүүлж, найзуудтайгаа холбогдох юм бэ? Үгээрээ юу? Больж үз! Хүмүүст тийм зав байхгүй!” хэмээх интернэт дэх үг саяхнаас түгээмэл боллоо. Бүхэлдээ мөнгө рүү эргэсэн нийгэмд бүхнийг иймэрхүү практик санаа ноёлдог, материал болон материаллаг бус бүхэн нь мөнгөөр арилжиж болох тэмдэг бөгөөд халаасан дахь мөнгөний чинь хэмжээ чиний үнэ цэн, байр суурийг тодорхойлдог. Их мөнгөтэй бол бусад нь чамд үйлчилж, бялдуучлахаар булаацалдана, харин сохор ч зоосгүй бол бусад хүн чамайг дорд үзэж, найз нөхөд, хамаатан садан чинь чамаас зайлсхийнэ. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийн адил.
Read More

2020-06-27

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь” Эшл3


Бурхан бүтээлүүдэд ямар ч өс санадаггүй ба Сатаныг ялахыг л хүсдэг. Гэсгээлт эсвэл шүүлт ч бай Түүний бүх ажил нь Сатан руу чиглэдэг; энэ нь хүн төрөлхтний авралын төлөө хийгддэг, энэ бүхэн нь Сатаныг ялахын тулд бөгөөд үүнд нэг л зорилго байдаг: эцсийг нь хүртэл Сатантай тулалдах! Сатаныг ялахаасаа өмнө Бурхан хэзээ ч амрахгүй! Тэр зөвхөн Сатаныг ялж байж л амрах болно. Бурханаар хийгддэг бүх ажил Сатан руу чиглэдэг учраас, Сатанаар ялзруулагдсан хүмүүс бүгд Сатаны эзэмшлийн хяналтан дор байж, Сатаны эзэмшилд амьдардаг учраас, хэрвээ Бурхан Сатаны эсрэг тулалдахгүй бол эсвэл үүнээс ангижрахад тэднийг хүргэхгүй л бол Сатан энэ хүмүүсийг тавихгүй ба Бурхан тэднийг авч чадахгүй.
Read More

2020-06-25

Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цусан өр” Баримтат кино (Mонгол хадмал)


Хятад дахь шашны хяхалт хавчлагын он тоолол “Цусан өр” Баримтат кино (Mонгол хадмал) 
1949 онд Хятадын төрийн эрхэнд гарснаасаа хойш Хятадын Коммунист Нам (ХКН) шашин шүтлэгийг хайр найргүй хяхан хавчиж ирсэн юм. Тэд Христэд итгэгчдийг улайран баривчилж, амийг нь хөнөөж, Хятадад үйл ажиллагаа явуулж буй номлогчдыг нутгаасаа хөөж, эрхэнд нь халдан, тоо томшгүй олон Библийг хураан авч, устгаж, сүмийн барилгуудыг битүүмжилж, нураан, гэр чуулгануудыг тэр аяар нь устгахаар дэмий оролдож иржээ. Энэхүү баримтат кинонд ХКН-д хяхан хавчигдаж, нас барсан хятадын Христэд итгэгч Юй Дөхуйгийн бодит туршлагыг өгүүлдэг. Юй Дөхуйг Бурханд итгэж, үүргээ биелүүлснийх нь төлөө ХКН баривчилж, зодож, хорих ял өгсөн юм. Шоронд байх хугацаанд нь харуулууд удаан хугацааны турш түүний цусыг хүчээр авч байжээ; туулсан энэ тарчлаан нь түүнийг туйлын сул дорой, эцэнхий болгож орхисон юм. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрээр эцэст нь цус алдалтаас үүдэлтэй хүнд хэлбэрийн цус багадалтаар оношлогдож, үүнийхээ улмаас хорт хавдартай болсон байх магадлалтай хэмээн сэжиглэгдэж, хэд хэдэн эмнэлэг дамжсан боловч нэг нь ч түүнийг эмчилж чадаагүй билээ. Тэр эцэст нь шударга бусаар нас баржээ. Нэгэн цагт аз жаргалтай байсан гэр бүл бүрмөсөн сүйрч, гэр бүлийнхэн нь нөхөж баршгүй шаналал, сэтгэлийн шархтай үлдсэн юм...
Read More

2020-06-24

Бурхан ирсэн Бурхан хаанчилсан | “Хятадын сайн мэдээний найрал дууны 18 дахь тоглолт”


Бурхан бол Эхлэл
Бурхан бол Эхлэл
Бурхан бол Эхлэл
ба Төгсгөл,
ба Төгсгөл,
ба Төгсгөл.
Бурхан бол Суулгагч
Бурхан бол Суулгагч
Бурхан бол Суулгагч
ба Хураагч (Хураагч).
Read More

2020-06-23

Сайн мэдээний кино“Бурханд итгэх итгэл 3: Босоцгоо, боол байхаас татгалзагч хүмүүс ээ”Mонгол хэлээр



Сайн мэдээний кино“Бурханд итгэх итгэл 3: Босоцгоо, боол байхаас татгалзагч хүмүүс ээ”Mонгол хэлээр

Гурван Өөрөө Сүмийн хамтран зүтгэгч Мэн Чанлинь анхандаа Гурван Өөрөө Сүмд Эзэнд итгэснээр ХКН-ын хяхалт хавчлагаас мултарна гэж бодож явжээ. Гэвч Ши Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа ХКН шашин шүтлэгийн эсрэг хавчлагаа эрчимжүүлж, тэр ч бүү хэл төрийн мэдлийн Гурван Өөрөө Сүм дарлал, хавчлагад өртөж эхэлнэ. Олон загалмайг нурааж, сүмүүдийг татан буулгаж, тэр ч байтугай ХКН сүмүүдийг албадан төрийн далбаа өлгүүлж, төрийн дуулал дуулуулж, Ши даргын хөрөг зургийг өлгүүлж эхлэв... ХКН-ын ийм хавчлагатай тулгарсан Мэн Чанлиний пастор Бурханы хүслийг эрж хайхад итгэгчдийг чиглүүлэхийн оронд бүх зүйл дээр ХКН-ыг дуулгавартай дагах ажээ.
Read More

2020-06-22

Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?

    Холбогдолтой Бурханы үг:

   “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Read More

2020-06-21

Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)



Сайн мэдээний кино “Сэхээрэл” Бурхан бол миний Аврагч Эзэн (Монгол хэлээр)

Лу Шиу’энь Хятад дахь гэр чуулганы номлогч байлаа. Тэрээр шашны пасторууд, ахлагчдын түгээсэн буруу ойлголтод итгэн, “Эзэн Есүс хүний нүглийг аль хэдийн уучилсан, Эзэнд итгэдэг хүмүүс үргэлж аврагдах болно. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөх хэрэггүй” хэмээн зүтгэсэн хэвээр байв. Тэрээр Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг ахин дахин эсэргүүцэж, голсоор байлаа...
Read More

2020-06-20

Magtan duu 2020 “Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг” (үгтэй)



Magtan duu 2020 “Бурхан хүнийг боломжийнхоо хэрээр аврахыг хүсдэг” (үгтэй)

Бурхан авралын ажлаа хийхдээ
аварч чадах хүн бүрийг
боломжийнхоо хэрээр аврах болно.
Тэр хэнийг ч орхихгүй.
Гэвч зан чанараа өөрчилж,
Бурханд бүрэн дуулгавартай
байж чадахгүй бүх хүн
шийтгэлийн бай болно.
Үгийн байлдан дагуулалтыг хүлээн авсан бүхэнд
авралын олон боломж бий.
Бурханы аврал тэдэнд
Бурханы өршөөлийн хүлцэнгүй байдлыг харуулна.
Хэрэв хүмүүс буруу замаасаа эргэвэл,
хэрэв гэмшвэл Бурхан тэдэнд
Түүний авралыг хүртэх боломж олгоно.
Read More

2020-06-19

Эзэн Есүсийн дахин ирэлтийг угтацгаая – Магтан ба мөргөл“Сайхан Канаан нутаг дахь баяр баясгалан”



Би Бурханы гэр бүлд эргээд ирлээ,
баяртай байна, жаргалтай байна.
Гар минь хайртаасаа атгана, зүрх минь Түүнийх болсон.
Нулимсны хөндийгөөр алхаж үзсэн ч гэлээ
би Бурханы хайрыг харсан.
Бурханыг гэсэн хайр минь өдрөөс өдөрт өсөж байна,
Бурхан бол баяр хөөрийн минь эх ундарга.
Бурханы гоо үзэсгэлэнд ховсдуулж,
зүрх сэтгэл минь Түүнд татагдсан.
Бурханыг би хэзээ ч хангалттай хайрлаж чадахгүй,
магтаалын дуу зүрхэнд минь оргилж байна.
Read More

2020-06-18

Чуулганы кино “Арван долоотой? Ямар чөтгөр нь вэ!” Эзэнийг дагаж загалмайн замаар явна Монгол хэлээр



“Жаал аа! Коммунист Нам бол бурхангүй үзэлтэй, бас Бурханд итгэхийн эсрэг байдгийг чи мэдэх үү? Хятадад чиний итгэчих ямар Бурхан байгаа юм дээ? Тэр Бурхан чинь хаана байгаа юм?” “Чамайг залуу болохоор биднийг зөөлөн хандана гэж битгий санаарай! Бурхандаа итгэсээр байвал чи үхэж л таарна даа!” Хөх няц болсон энэ залуу хүү дээр Хятадын Коммунист намын цагдаа гартаа цахилгаан саваа барьсаар яаран ирэв.
Read More

2020-06-17

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” | Эшлэл 9


Хүмүүсийн дундах Бурханы ажил нь хүнээс нуугддаггүй бөгөөд Бурханыг шүтдэг бүх хүмүүст мэдэгдэх ёстой. Нэгэнт Бурхан, авралын ажлын гурван үе шатыг хүмүүсийн дунд хэрэгжүүлсэн учраас ажлын энэ гурван үе шатны туршид Түүнд юу байгаа болон Тэр юу болохын илэрхийллийг хүн мэдэх ёстой. Энэ нь хүнээр хийгдэх ёстой зүйл юм. Бурханы хүнээс нуудаг зүйл нь хүний биелүүлж чадахгүй мөн хүний мэдэх ёсгүй зүйл бөгөөд харин Бурханы хүнд үзүүлдэг зүйл нь хүний мэдэх ёстой, хүний эзэмших ёстой зүйл байдаг. Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй.
Read More

2020-06-16

Бурханы дээд эрхийг мэдэн, мөнгөний боол байхаа болигтун

Каошэнь, Герман

  Намайг бага байхад аав минь надад, “Хүү минь, манай гэр бүл тарчигхан болохоор чи ямар нэг зүйл хүсвэл мөнгө олох ёстой. Мөнгөтэй бол чамд бүх зүйл байх болно!” гэж байнга хэлдэг байлаа. Тэр үеэс хойш би гэр бүлээ сайхан амьдруулахын тулд их мөнгө олдог ажилтай болохыг мөрөөддөг байв.

   Би өсөж том болоод, сургуулиа төгссөний дараа нэгэн зоогийн газарт дагалдангаар ажиллаж, мөн химийн үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажиллах болов. Хэдийгээр ажиллаад ядардаг байсан ч олж байгаа мөнгө минь аажмаар өсөхийг хараад ажил хэчнээн хүнд хэцүү ч бай, энэ бүхэн зохистой гэж боддог байлаа.
Read More

2020-06-15

Хүмүүс загалмайн авралыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн нүглээсээ салж яагаад чаддаггүй вэ?

Шуэсон

   Загалмай бол эрт цагт цаазын ялд ашигладаг байсан эрүү шүүлтийн хэрэгсэл юм. Нүгэлгүй байсан Эзэн Есүс Өөрийгөө нүглийн тахил болгон золиосолж, хүн төрөлхтний төлөө цовдлогдсоны дараа загалмай нь Эзэн Есүсийн золин авралын нигүүлслийг бэлгэдэх болжээ. Бид Эзэний авралыг хүлээн авч, Түүний өмнө очин нүглээ улайж, гэмших үед нүгэл маань уучлагддаг. Өөрөөр хэлбэл, Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ больдог. Иймээс загалмайн авралыг хүлээн авна гэдэг бол аль хэдийн аврагдсан гэсэн үг, өөрөөр хэлбэл, аль хэдийн Бурханаар авхуулсан бөгөөд Эзэнийг эргэн ирэхэд тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж олон ах эгч маань итгэдэг. Гэвч ийм маягаар бодох нь Эзэний үгтэй нийцдэг эсэхийг бодож үзсэн хүн бий юу? Бид загалмайн авралыг хүлээн авсан нь үнэн боловч үргэлж нүгэл үйлдсээр байгаа нь ч бас үгүйсгэх аргагүй юм. Бидэн шиг хүмүүс Эзэнийг эргэн ирэх үед үнэхээр тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх үү?
Read More

2020-06-14

Эзэний эргэн ирэлтийг илтгэх тэмдгүүд гарч ирсэн: Түүнийг бид хэрхэн угтан авах ёстой вэ?

Шинжиэ

   Хоёр мянган жилийн өмнө Эзэн ЕсүсХарагтун, Би удахгүй ирнэ” (Илчлэл 22:12) гэж бидэнд амласан. Одоо, Түүний эргэн ирэлтийг илтгэх бүх төрлийн тэмдгүүд гарч ирсэн бөгөөд Эзэний өдөр ойрхон байгааг олон ах эгчийн зөн совин нь хэлж байлаа. Эзэн аль хэдийн эргээд ирчихсэн үү? Эзэнийг угтан авахын тулд бид юу хийж болох вэ? Библид өгүүлсэн зөгнөлүүдийг шинжлэн судалснаар одоо үүнийг хэлэлцэцгээе!

Эзэн эргэн ирснийг илтгэх эхний тэмдэг: Газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, дайн

    Матай 24:6–8-д“ Та нар дайн болон дайны сургийг сонсоно: бүү цочирд, учир нь энэ бүх зүйл болж өнгөрөх ёстой боловч төгсгөл нь хараахан биш юм. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно, янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Энэ бүхэн нь гай гамшгийн эхлэл юм” хэмээн өгүүлсэн байдаг.
Read More

2020-06-13

“Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)


Бурханы аврал”Христэд итгэгчдийн гэрчлэлийн видео (Mонгол хэлээр)
Гол дүрийн баатар Бурханд итгэдэг болсныхоо дараа үүргээ биелүүлж, өөрийгөө зарлагадах хүсэл тэмүүлэлтэй болно. Гэвч “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчир”, “Ухаан зарвал бусдыг захирна, хүч зарвал бусдад захирагдана” гэх зэрэг сатанлаг хор түүнийг төөрөгдүүлж, завхруулжээ. Тэгээд өөрийн эрхгүй алдар нэр, байр суурь хөөцөлдөж, нэг л мэдэхэд биеэ тоосон зан чанартаа захирагдсан байлаа. Эрх мэдэл, ашиг хонжооны төлөө хамтран зүтгэгчидтэйгээ өрсөлдөж, ах эгч нарт сургамжлан, тэднийг боогдуулж, бүх зүйл дээр эцсийн шийдвэр гаргахыг хүснэ. Гэвч тэр Бурханы үгийн шүүлт, илчлэлээр дамжуулан өөрийн буруу эрэл хайгуул, завхарсан зан чанарын талаар зарим ойлголттой болжээ. Дараа нь түүнийг цагдаа нар баривчилж, ХКН-ын харгис хавчлага, албадан суртал ухуулгад хамруулна. Үүгээр тэр ХКН-ын ёрын муу мөн чанарыг ялган таньж чаддаг болох бөгөөд өөрийнхөө доторх агуу улаан лууны хорыг гүнээ эргэцүүлж, ойлгож аваад улмаар харамсаж, өөрийгөө жигшиж, Бурханд гэмшиж эхэлжээ…

Read More

2020-06-12

Чуулганы кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу? Монгол хэлээр



Чуулганы кино “Зол завшаан ба золгүйтэл” Мөнгө үнэхээр аз жаргалыг худалдаж авдаг уу? Монгол хэлээр 

Ядуу, тарчиг амьдралтай гэр бүлд төрж, өссөнөөсөө болоод Ду Жуан сайхан амьдрахын тулд маш их мөнгө олох ёстой хэмээн багаасаа бодох болжээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд сургуулиас гарч ямар ч хамаагүй аргаар мөнгө олохоор хар ажил хийх болсон юм. Ажил нь хүнд, зүдэргээтэй байхад ч тэрбээр гомдоллодоггүй байж. Гэвч тэр хүссэндээ хүрч чадсангүй. Яаж ч чармайж ажиллаад хүссэн амьдралдаа хүрч чадахгүй байлаа. 2008 онд их мөнгө олох мөрөөдөл өвөрлөн нөхрийн хамт Япон улсыг бүсгүй зорьжээ. Хэдэн жилийн дараа түвэгтэй, хүнд ажлын дарамт, хэт олон цаг ажилладагаас шалтгаалж Ду Жуан ухаан алдан унасан байна.
Read More

2020-06-11

“Гэртээ ир дээ, миний хүү” | Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан | Монгол хэлээр


“Гэртээ ир дээ, миний хүү” Бурхан онлайн тоглоомд донтсон хүүхдийг аварсан (Монгол хэлээр)

Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа.Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм
Read More

2020-06-10

Хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага

    1. Бурханы Өөрийн ялгамж чанар ба байр суурь

   Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж”, мөн “Бурхан бол цор ганц Бурхан Өөрөө” гэсэн сэдвүүдийг үзэж дууслаа. Тийм болохоор товч дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар дүгнэлт вэ? Бурханы Өөрийн тухай. Нэгэнт энэ нь Бурханы Өөрийн тухай тул Бурханы бүх тал, мөн хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн хэлбэртэй холбоотой байх ёстой. Тиймээс эхлээд Би та нараас ингэж асуух хэрэгтэй: Эдгээр номлолыг сонссоны дараа та нарын зүрх сэтгэл дэх Бурхан хэн бэ? (Бүтээгч.) Та нарын зүрх сэтгэл дэх Бурхан бол Бүтээгч юм. Өөр зүйл байна уу? Бурхан бол бүх зүйлийн Эзэн. Эдгээр үг тохиромжтой юу? (Тохиромжтой.) Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм.
Read More

2020-06-09

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ X

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (IV)

    Өнөөдөр бид онцгой сэдвээр ярилцаж байна. Итгэгч бүрийн мэдэж, туулж, ойлгох хоёр гол зүйл л бий—энэ хоёр зүйл юу вэ? Эхнийх нь хүмүүсийн хувийн амийн оролт, хоёр дахь нь Бурханыг мэдэхтэй холбоотой. Бурханыг мэдэх талаар бидний саяхан ярилцсан зүйлд хүрч болмоор гэж та нар боддог уу? Оновчтой хэлбэл, энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хүрч чадахгүй зүйл юм. Та нар эдгээр үгэнд итгэхгүй магадгүй. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, өмнө нь Миний хэлж байсныг та нар сонсож байхдаа яаж хэлсэн, эсвэл ямар үгээр хэлснээс үл хамааран Миний юу гэж хэлж байгааг үгчлэн, онолын дагуу мэдэж байсан боловч та нарт байсан маш ноцтой асуудал бол яагаад эдгээр зүйлийг хэлсэн, яагаад эдгээр сэдвийг хөндсөнийг минь ойлгоогүй. Энэ бол асуудлын гол нь. Иймээс эдгээр зүйлийг сонссоноор Бурхан болон Түүний үйл хэргийн талаар та нарын ойлголт нэмэгдэж, агуулга нь баялаг болсон хэдий ч Бурханыг мэдэхэд бэрхшээлтэй хэвээр байна. Миний хэлснийг сонссоныхоо дараа та нарын ихэнх нь Би яагаад үүнийг хэлснийг болон энэ нь Бурханыг мэдэхтэй ямар холбоотойг ойлгодоггүй.
Read More

2020-06-08

Хүн төрөлхтөнд амьдрах тогтвортой орчныг өгөхийн тулд Бурхан бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлдэг

   Бурхан Өөрийн үйлсийг бүх зүйлийн дунд, Өөрийн захирдаг бүх зүйлийн дунд илэрхийлж, бүх зүйлийн хуулийг атгадаг. Бурхан бүх зүйлийн хуулийг хэрхэн захирдаг, мөн түүнчлэн тэдгээр хуулийн хүрээнд бүх хүн төрөлхтнийг хэрхэн тэтгэж, хангадаг тухай бид дөнгөж сая ярьсан. Энэ бол нэг тал. Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянадаг нэг арга юм. Ийнхүү, бүх зүйлийг бүтээснийхээ дараа Тэр тэдгээрийн хоорондох харилцааг тэнцвэржүүлсэн. Энэ бол та нарын хувьд бас нэлээд том сэдэв юм. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлэх—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл мөн үү? Хүмүүс өөрсдөө чадахгүй. Хүмүүс зөвхөн сүйтгэж чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэржүүлж чадахгүй; тэд тэдгээрийг удирдаж чадахгүй, мөн тэдэнд тийм агуу эрх мэдэл ч, хүч чадал ч байхгүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйлийг хийх хүч чадалтай. Ийм зүйл хийх Бурханы зорилго нь юуны төлөө байдаг вэ? Урьдын адил энэ нь хүн төрөлхтний амьд орших асуудалтай нарийн холбоотой байдаг. Бурханы хийхийг хүсдэг юм бүхэн зайлшгүй шаардлагатай байдаг—Түүний хийж, эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж үгүй. Хүн төрөлхтний оршин тогтнолыг хамгаалж, хүмүүст амьдрах таатай орчинг өгөхийн тулд амьдрах нөхцөлийг нь хамгаалахын төлөө Түүний зайлшгүй хийх ёстой, чухал зүйлс байдаг.
Read More

2020-06-07

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

  Энэ хугацаанд бид Бурханыг мэдэхтэй холбоотой олон сэдвийг ярьсан бөгөөд саяхан бид энэ талаар маш чухал зүйл ярьсан. Сэдэв нь юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний ярьсан зүйлс болон сэдэв хүн бүхэнд тодорхой сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна. Өнгөрсөн удаа бид, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талын тухай болон Бурхан хүмүүсийн амьдралд шаардлагатай бүх төрлийн хоол тэжээлийг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьдрах орчинг бэлтгэх явдал биш, мөн тэдний өдөр тутмын хоол тэжээлийг ч бэлтгэх явдал биш, харин хүмүүсийн оршин тогтнол болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажилтай холбоотой янз бүрийн талыг гүйцэлдүүлэх явдал билээ. Эдгээр нь бүгд Бурханы үйлс юм.
Read More

2020-06-06

“Хүлдэг хүлээсийг султгах нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)


“Хүлдэг хүлээсийг султгах нь” Христэд итгэгчдийн үнэн түүх (Mонгол хэлээр)

Гол дүр болох чуулганы удирдагч, бусад ах эгч нар Ли эгчийг үүрэгтээ байнга хайхрамжгүй ханддаг гэж мэдээлснийг чуулганы санал асуулгаас олж мэджээ; Ли эгч үнэнийг хүлээн авдаггүй, хүмүүст ихэмсгээр сургаж, хязгаарлан боогдуулдаг гэж тэд мэдээлнэ. Үнэний зарчмын дагуу Ли эгчийг ажлаас чөлөөлөх ёстойг чуулганы удирдагч маш сайн мэдэж байсан ч “Цус уснаас өтгөн”, “Хүн амьгүй биш; тэр яаж сэтгэл хөдлөлөөс ангид байж чадах билээ?” гэх мэтийн сатанлаг гүн ухаанд завхарч, нөлөөнд нь орсон байлаа. Тэд нэг нутгийнх, үргэлж ойр дотно байсан гэдгээ бодолцон үзээд сэтгэл хөдлөлөөрөө үйлдэж, Ли эгчийг цаг үргэлж ахин дахин хаацайлж, хамгаалжээ.
Read More

2020-06-05

“Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан” Христийн сүмийн дуу MV


“Эцсийн өдрүүдийн Христ Хаанчлалын эрийн үеийг авчирсан” Христийн сүмийн дуу MV

Есүс хүний ертөнцөд ирэх үедээ
Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн.
Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба
энэ удаа махбод болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж,
Хаанчлалын эрин үеийг авчирсан.
Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн
Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөж,
Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадна.
Read More

2020-06-04

Бурханы үгийн магтан дуу “Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүхнийг эртнээс бэлдсэн” (үгтэй)


Бурханы үгийн магтан дуу  “Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүхнийг эртнээс бэлдсэн” (үгтэй) 

Аливааг хийх цагийг Бурхан тогтоодог.
Хэрэв тэр цаг нь ирээгүй бол, Бурхан цагаас нь өмнө үйлдэхгүй.
Бурханы үйлдлүүд хэмнэлтэй, цагтай байдаг.
Тэдгээр нь тодорхой, зарчимтай хэрэгждэг.
Бурхан тайван, ердөө санаа зовдоггүй.
Тэр бол Төгс хүчит Нэгэн гэдгийг чи мэдэхгүй гэж үү?
Бүгд Түүний гарт байна, бүү санаа зов.
Бурханд үнэнч хүмүүс ерөөгдсөн, Бурхан хүний зүрх сэтгэл доторхыг хардагт тэд итгэдэг.
Ерөөлүүд нь үржиж, Бурханы хаанчлалд үүрд сайн ерөөлүүдийг эдэлдэг.
Энэ бол Сатаныг ичгүүр болгох хамгийн хүчтэй арга.
Read More

2020-06-03

Magtan duu 2020 “Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж” (үгтэй)


Magtan duu 2020 “Хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн мэдрэмж” (үгтэй) 

Иона Номын 4:10–11-д
дараах зүйл тэмдэглэгдсэн:
“Тэгээд Ехова,
‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй,
нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн
эрэндийн бутыг өрөвдсөн.
Тэгэхэд Би, баруун, зүүн гараа
ялган салгаж чадахгүй
зуун хорин мянгаас илүү хүнтэй,
бас олон малтай их хот Ниневег
өрөвдөхгүй байж чадах уу?’ гэж хэлэв.”
Эдгээр нь Ехова Бурханы анхны үг,
мөн Ехова, Иона хоёрын хоорондох яриа юм.
Read More

2020-06-02

Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” үгтэй


 Гоё магтан дуу “Бурханыг гэсэн Петрийн хайрын илэрхийлэл” (үгтэй)

Петрийн амьдрал дахь   Бурханы хүсэлд нийцээгүй юу ч
түүний сэтгэлийг түгшээсэн.
Хэрвээ Бурханы таалалд   нийцээгүй бол тэр харамсаж,
Бурханы зүрх сэтгэлийг   хангалуун болгох замыг хайсан.
Амьдралынхаа жаахан зүйлд ч Петр
Бурханы хүслийг биелүүлэхийг өөрөөсөө шаардаж,
хуучин зан чанартаа өршөөлгүй хандаж,
үнэн рүү гүн орохыг өөрөөсөө шаардсан.
Гэсгээлт, шүүлт эсвэл гай зовлон ч бай,
чи үхтэлээ дуулгавартай байж чадна.
Үүнийг Бурханы бүтээл биелүүлэх ёстой.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Энэ бол Бурханы хайрын цэвэр ариун байдал.
Read More

2020-06-01

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн өдөр тутмын хоол, унд

    Бурхан дэлхийг бүтээснээс хойш хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн, хүн оршин тогтноход зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал буюу нийт хүрээлэн буй орчны нэг хэсгийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид дөнгөж сая таван зүйлийн талаар ярилцсан ба энэ таван зүйл бол нийт хүрээлэн буй орчин юм. Бидний ярилцах дараагийн зүйл нь бие махбод дахь хүн бүрийн амьдралтай нягт холбоотой зүйл билээ. Энэ нь бие махбод дахь хүний амьдралтай илүү уялдаж, илүү нийцдэг чухал нөхцөл байдал юм. Энэ зүйл бол хоол хүнс. Бурхан хүнийг бүтээж, тохиромжтой амьдрах орчинд түүнийг тавьсан. Дараа нь хүнд хүнс, ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан хүнд зориулж ийм бэлтгэл хийсэн юм.
Read More