2020-06-07

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ IX

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (III)

  Энэ хугацаанд бид Бурханыг мэдэхтэй холбоотой олон сэдвийг ярьсан бөгөөд саяхан бид энэ талаар маш чухал зүйл ярьсан. Сэдэв нь юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний ярьсан зүйлс болон сэдэв хүн бүхэнд тодорхой сэтгэгдэл төрүүлсэн юм шиг байна. Өнгөрсөн удаа бид, хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талын тухай болон Бурхан хүмүүсийн амьдралд шаардлагатай бүх төрлийн хоол тэжээлийг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьдрах орчинг бэлтгэх явдал биш, мөн тэдний өдөр тутмын хоол тэжээлийг ч бэлтгэх явдал биш, харин хүмүүсийн оршин тогтнол болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажилтай холбоотой янз бүрийн талыг гүйцэлдүүлэх явдал билээ. Эдгээр нь бүгд Бурханы үйлс юм. Бурханы эдгээр үйлдэл нь зөвхөн хүмүүсийн амьдрах орчин нөхцөлийг болон өдөр тутмын хоол тэжээлийг бэлтгэх ажлаар хязгаарлагддаггүй—үүнээс хавьгүй илүү өргөн цар хүрээг хамардаг. Энэ хоёр төрлийн ажлаас гадна Тэр бас хүний амьдралд шаардлагатай, амьдрах олон орчин, нөхцөл байдлыг бэлтгэдэг. Энэ бол өнөөдөр бидний ярих гэж буй өөр нэгэн сэдэв юм. Энэ нь ч бас Бурханы үйлстэй холбоотой; эс бөгөөс үүнийг энд ярих нь ямар ч утгагүй байх байлаа. Хэрвээ хүмүүс Бурханы тухай мэдэхийг хүсдэг боловч “Бурхан”-ы талаар, тухайн үгийн талаар, эсвэл Бурханд юу байгаа болон Тэр юу болохын бүх талын тухайд зөвхөн үгчилсэн ойлголттой байдаг бол тэр нь жинхэнэ ойлголт биш юм. Тэгвэл Бурханы тухай мэдлэгийн зам юу вэ? Энэ нь Түүний үйлдлээр дамжуулан Түүнийг мэдэх, Түүний бүх талыг мэдэх явдал юм. Тиймээс бид дараа нь бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы үйлсийн талаар нөхөрлөх ёстой.

   Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр ирсэн. Түүний хараа, Түүний захиралт дор хүмүүсийн оршин тогтнолтой зэрэгцэн бүх зүйл тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл ганц ч үгүй. Бурханы захиралтаас болж бүх зүйл үржин өсөж чаддаг бөгөөд Түүний захиралт болон удирдлагаас болж бүх зүйл амьд оршиж чаддаг. Өөрөөр хэлбэл, Бурханы захиралт дор бүх зүйл дэг журамтай байдлаар оршин тогтнож, өсөж бойжоод, алга болж, дахин төрлөө олдог. Хавар болоход шиврээ бороо хаврын мэдрэмжийг авчирч, газар дэлхийг чийглэнэ. Газар шороо гэсэж, өвс ногоо соёолон газрын хөрсийг түрэн гарч ирэх бөгөөд модод аажмаар ногоордог. Энэ бүх амьд зүйл газар дэлхийд шинэхэн эрч хүч авчирдаг. Энэ бол бүх зүйлийн өсөн үржиж буй дүр зураг юм. Мөн бүх төрлийн амьтад ичээнээсээ гарч, хаврын дулаан илчийг мэдэрч, шинэ жилийг эхлүүлдэг. Бүх зүйл зуны туршид халуунд нарлаж, улирлаа даган ирсэн дулааныг эдэлдэг. Тэд хурдан ургаж томордог; мод, өвс ногоо гээд бүх төрлийн ургамал маш хурдан ургаж, цэцэглэж, жимсэлдэг. Хүмүүсийг оролцуулаад бүх зүйл зуны туршид маш завгүй байдаг. Намрын улиралд бороо намар цагийн сэрүүнийг авчирч, бүх төрлийн амьтад ургац хураалтын улиралтай учран золгоно. Бүх бүтээл үр жимсээ өгөх бөгөөд эдгээр зүйл намар цагт боловсордгоос болж хүмүүс өвлийн хоол хүнсээ бэлтгэхийн тулд бүх төрлийн зүйлийг хурааж эхэлдэг. Өвөл ирэхэд хүйтэнд бүх зүйл аажмаар амарч, нам гүм болж эхэлдэг бөгөөд хүмүүс ч бас энэ улиралд завсарлага авдаг. Хавраас эхлэн зун, намар, өвөл гэсэн эдгээр шилжилт болон өөрчлөлт нь Бурханы тогтоосон хуулийн дагуу явагддаг. Тэр эдгээр хуулийг ашиглан бүх зүйл хийгээд хүмүүсийг залж чиглүүлдэг бөгөөд хүн төрөлхтөнд зориулан баялаг, өнгөлөг амьдралын замыг өгч, өөр өөр температур, өөр өөр улиралтай амьдралын орчныг бэлтгэсэн. Амьд орших эдгээр дэг журамтай орчинд хүмүүс мөн амьд оршиж, дэг журамтай байдлаар өсөж үрждэг. Хүмүүс эдгээр хуулийг өөрчилж чадахгүй, үүнийг нурааж чадах нэг ч хүн юм уу нэг ч зүйл байхгүй. Дэлхий дээр ямар ч эрс өөрчлөлт гарах нь хамаагүй, энэ хуулиуд оршсоор байх бөгөөд Бурхан оршиж байгаа учраас тэд оршдог. Энэ нь Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Ийм дэг журамтай, томоохон орчинд хүмүүсийн амьдрал эдгээр хууль, зүй тогтлын дагуу урагшилдаг. Эдгээр хууль нь хүмүүсийг үеэс үед өсгөн хүмүүжүүлсэн ба хүмүүс үеэс үед эдгээр хуулийн дагуу амьд үлдсэн. Үе үеийн хүмүүсийн төлөө Бурханы бүтээсэн, амьд оршиход зориулсан зүйлс хийгээд дэг журамтай орчныг хүмүүс эдэлсэн. Хэдийгээр хүмүүс ийм хуулиуд угаасаа л байдаг зүйл гэж бодож, эдгээрийг үл тоомсорлодог ч, мөн Бурхан эдгээр хуулийг зохион байгуулж байгааг мэдэрч чаддаггүй хэдий ч Бурхан эдгээр хуулийг захирдаг бөгөөд ямартай ч Бурхан энэ хувиршгүй ажлыг үргэлж хийдэг. Энэ хувиршгүй ажил дахь Түүний зорилго нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршиж болох юм.

  Бурхан бүх хүн төрөлхтнийг өсгөхийн тулд бүх зүйлд хил хязгаар тогтоодог

  Өнөөдөр Би, бүх зүйлд Бурханы авчирсан эдгээр төрлийн хууль бүх хүн төрөлхтнийг хэрхэн өсгөдөг тухай сэдвээр ярина. Энэ бол маш том сэдэв, иймээс бид үүнийг хэд хэдэн хэсэг болгон хуваагаад нэг нэгээр нь ярина, ингэвэл та бүхэнд үүнийг тодорхой дүрслэн харуулж болно. Ийм маягаар, та нарын хувьд ухаарахад илүү амархан байх ба та нар үүнийг аажмаар ойлгож чадна.

   Нэгдүгээрт, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн усны эх байдаг. Тэдгээр нь өөр өөр газар зүйн тогтоц биш гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газар зүйн тогтцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ юм бүхнийг маш тодорхой хуваасан. Уулын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг Бурхан аль хэдийн тодорхойлсон. Тэр бас тал газрын радиус хэдэн километр байх, цар хүрээ нь ямар байхыг тодорхойлсон юм. Бүх зүйлийг бүтээхдээ Тэр элсэн цөлийн цар хүрээ болон толгодын цар хүрээ, эзлэх хувь хэмжээ, тэд юутай хиллэх вэ гэдгийг ч бас тодорхойлсон—Тэр энэ бүгдийг тодорхойлсон. Тэр гол мөрөн, нуурыг бүтээх үедээ тэдний цар хүрээг тогтоосон—тэдгээр нь өөр өөрийн гэсэн хил хязгаартай байдаг. Энэ “хил хязгаар” гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? Бид дөнгөж сая бүх зүйлийг захирах Бурханы захиралт хэрхэн бүх зүйлд зориулан хууль тогтоож байдаг талаар ярилцсан. Өөрөөр хэлбэл, уулсын цар хүрээ, хил хязгаар нь дэлхийн эргэлт, эсвэл цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан тэлэх юм уу багасна гэж байхгүй. Энэ нь тогтсон байдаг: Энэ “тогтсон” гэж хэлж байгаа зүйл бол Бурханы захиралт юм. Тал газрын тухайд цар хүрээ нь ямар байх, юутай хиллэх вэ гэдгийг Бурхан тогтоосон байдаг. Тэд хил хязгаартай бөгөөд тал газрын дунд нэг овон товон дур зоргоороо гараад ирэхгүй. Тал газар гэнэт уул болон хувирахгүй—ийм юм болохгүй. Бидний дөнгөж сая ярьсан хууль, хил хязгаар гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Элсэн цөлийн тухайд бол бид энд элсэн цөл юм уу өөр бусад газар зүйн тогтоц, эсвэл газар зүйн байршлын чиг үүргийг ярихгүй, харин хил хязгаарыг нь л ярина. Бурханы захиралт дор элсэн цөлийн цар хүрээ ч мөн тэлэхгүй. Учир нь Бурхан үүнд хууль болон цар хүрээг нь өгсөн. Гадаргын талбай хэр том байх, үүрэг нь юу болох, юутай хиллэх, хаана байрлах зэргийг Бурхан аль хэдийн тогтоосон байдаг. Энэ нь цар хүрээнээсээ хэтэрч гарахгүй, байрлалаа солихгүй, дур зоргоороо хэмжээгээ тэлэхгүй. Хэдийгээр гол, нуурууд зэрэг усны урсгал бүгд дэг журамтай, зогсолтгүй урсдаг боловч тэд хэзээ ч цар хүрээнээсээ гарах юм уу хил хязгаарыг давна гэж байхгүй. Тэд бүгд нэг чиглэлд дэг журамтайгаар урсаж, урсах ёстой чиглэл рүүгээ урсдаг. Тиймээс Бурханы захиралтын хуулин дор ямар ч гол, нуур дэлхийн эргэлт, цаг хугацаа өнгөрч буйгаас шалтгаалан дур зоргоороо хатаж ширгэдэггүй, эсвэл урсгалын чиглэл, хэмжээгээ дур зоргоороо өөрчилдөггүй. Энэ бүгд Бурханы атганд байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтний дунд Бурханы бүтээсэн бүх зүйл өөрсдийн гэсэн тогтсон байршил, талбай, цар хүрээтэй байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үед тэдний хил хязгаар тогтоогдсон бөгөөд эдгээр нь дур зоргоороо өөрчлөгдөж, шинэчлэгдэж, хувирч чадахгүй гэсэн үг. “Дур зоргоороо” гэж юуг хэлээд байна вэ? Энэ нь, тэдний анхны хэлбэр дэлхийн цаг агаар, температур, эсвэл эргэлтийн хурдаас шалтгаалан санамсаргүй байдлаар шилжиж, тэлж, өөрчлөгдөхгүй гэсэн үг. Тухайлбал, уул гэхэд өөрийн гэсэн тодорхой өндөртэй, тодорхой хэмжээний ургамалтай байх бөгөөд бэл нь тодорхой хэмжээний газрыг эзэлж, далайн түвшнээс дээш тодорхой өндөрт байрладаг. Энэ бүгдийг Бурхан төлөвлөж, тооцоолсон бөгөөд үүний өндөр юм уу хэмжээг дур зоргоороо өөрчилдөггүй. Тал газрын хувьд гэвэл, хүн төрөлхтний дийлэнх нь тал газар дээр оршин суух бөгөөд цаг агаарын ямар ч өөрчлөлт тэдний оршин буй гадаргын талбай, эсвэл оршин тогтнолын үнэ цэнд нөлөөлөхгүй. Бурханы бүтээсэн төрөл бүрийн газрын тогтоц болон газар зүйн орчинд агуулагдаж байгаа зүйлс хүртэл дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Жишээлбэл, цөлийн бүрэлдэхүүн хэсэг, газар дор байгаа эрдэс баялгууд, агуулагдаж байгаа элсний хэмжээ, элсний өнгө, зузаан, энэ бүгд дур зоргоороо өөрчлөгдөхгүй. Яагаад дур зоргоороо өөрчлөгдөхгүй вэ? Бурханы захиралт болон Түүний удирдлагаас болж байгаа юм. Бурханы бүтээсэн энэ өөр өөр газрын тогтоц, газар зүйн орчин дотор Тэрээр, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газар зүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулс дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиолдож, газар шороонд томоохон шилжилт гардаг ч Бурхан аливаа газар зүйн тогтцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг. Тэгвэл газар дэлхий дээр оршдог янз бүрийн энэ бүх газар зүйн тогтоцыг Бурхан яагаад ийм байдлаар удирддаг юм бэ? Зорилго нь гэвэл ингэснээр янз бүрийн газар зүйн орчинд амьдардаг амьд зүйлс бүгд тогтвортой орчинтой болох бөгөөд тэд тухайн тогтвортой орчинд үргэлжлүүлэн амьдарч, өсөн үржиж чадна. Энэ бүх зүйл—хөдөлгөөнтэй, хөдөлгөөнгүй, амьсгалдаг хийгээд амьсгалдаггүй—бүхэн нь хүн төрөлхтний амьд орших онцгой орчныг бүрдүүлдэг. Зөвхөн ийм төрлийн орчин л хүмүүсийг үеэс үед тэжээн тэтгэж чадах бөгөөд зөвхөн ийм орчин л хүмүүст үеэс үед амар тайвнаар үргэлжлэн амьдрах боломжийг өгдөг.

   Миний дөнгөж сая ярьсан зүйл бол нэлээд том сэдэв, иймээс та нарт үнэхээр хол хөндий санагдаж болох ч та нар ойлгож чадна, тийм үү? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг захирах Бурханы хууль бол чухал—маш чухал шүү! Бүх зүйл эдгээр хуулийн хүрээнд өсдөгийн урьдчилсан нөхцөл юу вэ? Энэ нь Бурханы захиралтаас болдог. Бурханы захиралтаас болж бүх зүйл Түүний захиралтын хүрээнд өөрсдийн чиг үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, уулс ой модыг тэжээдэг, харин эргээд ой мод нь үүн дотор амьдардаг янз бүрийн шувууд болон араатан амьтдыг тэжээж, хамгаалдаг. Тал газар бол хүмүүс ургац тариалахад зориулсан, мөн шувууд болон зэрлэг амьтдад зориулан бэлдсэн газар. Энэ нь хүн төрөлхтний ихэнх хэсгийг тэгш газар дээр амьдрах боломжоор хангаж, хүмүүсийн амьдралд тав тухыг өгдөг. Тал газарт мөн бэлчээрийн тал, асар их хэмжээний хээр тал багтана. Хээр тал бол дэлхийн ургамлын бүрхэвч юм. Тэдгээр нь хөрсийг хамгаалж, хээр талд амьдарч байгаа үхэр, хонь, адууг тэжээдэг. Элсэн цөл ч бас өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол хүмүүс амьдрахад зориулсан газар биш; үүний үүрэг нь чийгтэй агаарыг хуурай болгох юм. Гол, нуурын урсгал нь хүмүүсийн ундны усанд тохиромжтой байдаг. Урсаж байгаа газар бүрд нь хүмүүс уух устай байх болно, мөн эдгээр урсгал нь бүх зүйлийн усны хэрэгцээг хангахад тус дэм болдог. Энэ бол янз бүрийн газар зүйн тогтцод зориулан Бурханы тогтоосон хил хязгаар юм.

  Бурханы тогтоосон эдгээр хил хязгаараас болж төрөл бүрийн газар зүйн тогтоц нь амьдрах өөр өөр орчныг бий болгосон, амьдрах эдгээр орчин нь төрөл зүйлийн шувууд, араатан амьтдад таарч тохирсон байх бөгөөд түүнчлэн амьд орших орон зайг өгсөн. Үүнээс үүдэн төрөл бүрийн амьд зүйлийн амьдрах өөр өөр орчны хил хязгаарууд гарч ирсэн. Бидний дараа нь ярих гэж буй хоёр дахь зүйл энэ юм. Юун түрүүнд, жигүүртэн шувууд, араатан амьтад, шавж хорхойнууд хаана амьдардаг вэ? Тэд ой мод болон төгөлд амьдардаг уу? Энэ нь тэдний төрөлх нутаг. Иймээс, газар зүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл зүйлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар тогтоосон. Тэр бас хууль тогтоосон. Газар зүйн өөр өөр орчны хоорондын ялгаа болон янз бүрийн газар зүйн орчны оршин тогтнолоос болж өөр өөр төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, загас, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавжнууд янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг бөгөөд ургамал эх газарт ургадаг. Эх газар нь уул, тал газар, толгодууд гэх мэт янз бүрийн газруудыг агуулдаг. Тиймээс жигүүртэн шувууд болон араатан амьтад өөрийн гэсэн тогтсон төрөлх нутагтай болмогцоо хаа сайгүй хэсэн тэнүүчлэхгүй. Тэдний төрөлх нутаг бол ой мод ба уулс. Хэрэв нэг өдөр тэдний төрөлх нутаг сүйдвэл дэг журам нь эмх замбараагүй болно. Энэхүү дэг журам эмх замбараагүй болмогц үр дагавар нь юу байх вэ? Хэн хамгийн түрүүнд хохирох вэ? (Хүн төрөлхтөн.) Энэ бол хүн төрөлхтөн. Бурханы тогтоосон энэ хууль, хязгаарын дотор та нар ямар нэгэн жигтэй үзэгдэл олж харсан уу? Тухайлбал, заан санаандгүй элсэн цөлд зүгээр л хэсүүчилж байхыг та нар харж байсан уу? Хэрэв ийм зүйл тохиолдсон бол үнэхээр хачин үзэгдэл байх байлаа. Учир нь заан ой модонд амьдардаг бөгөөд энэ нь Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчин юм. Тэдэнд өөрсдийн гэсэн амьдрах орчин, өөрсдийн гэсэн тогтсон гэр байхад яах гэж хаа хамаагүй хэсүүчлэх билээ? Арслан, эсвэл бар далайн эрэг хэсүүчлэн явахыг харсан хүн байна уу? Байхгүй, тийм үү? Арслан, барын гэр нь ой шугуй болоод уулс. Далай тэнгисийн халим, аварга загас элсэн цөлд дэмий сэлгүүцэхийг харсан хүн байна уу? Хэн ч хараагүй, тийм биз? Халим, аварга загас далай тэнгисийг гэрээ болгодог. Хүний амьдрах орчны тухайд гэвэл хүрэн баавгайтай зэрэгцэн амьдардаг хүмүүс байдаг уу? Гэрийнхээ гадаа болон дотор тогос юм уу бусад жигүүртэн шувуудаар байнга хүрээлүүлж байдаг хүмүүс байдаг уу? Бүргэд, эсвэл зэрлэг галуу сармагчинтай тоглож байхыг харсан хүн байна уу? (Үгүй.) Эдгээр нь бүгд жигтэй үзэгдэл байх байсан юм. Та нарын хувьд жигтэй сонин үзэгдэл болж харагдах зүйлсийг ярьж байгаагийн минь шалтгаан нь Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл амьсгалж чаддагаас үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьд орших хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан төрөлх нутгийг, амьдрах орчныг бэлтгэсэн. Эдгээр амьтан нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, өөрсдийн гэсэн хоол хүнс, өөрсдийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьдрахад тохиромжтой өөрсдийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Тийм маягаар, тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй, эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирддаг. Энэ нь хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангахын төлөө юм. Бүх зүйлийн дунд орших амьтан бүр нь өөрсдийн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчиндоо суурин байдаг. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцан үйлчилдэг ба хүн төрөлхтөн болон бүх зүйл харилцан хамааралтай оршдог.

  Бурхан бүх зүйлийг бүтээж, тэдэнд хил хязгаар тогтоосон; тэдний дунд Тэрээр бүх төрлийн амьтай зүйлсийг тэжээдэг. Бүх төрлийн амьтай зүйлийг тэжээж байх зуураа Тэр бас хүмүүст зориулан амьдрах өөр өөр арга замыг бэлдсэн, иймээс л хүмүүст амьд орших цор ганц арга зам байдаггүй, мөн амьд орших цор ганц төрлийн орчин байдаггүй гэдгийг чи харж болно. Бид өмнө нь, Бурхан хүмүүст зориулан өөр өөр төрлийн хоол хүнс болон усны нөөцийг бэлддэг тухай ярьсан, энэ нь хүн төрөлхтний махан биеийн амь үргэлжлэн орших боломжийг олгодог шийдвэрлэх чухал зүйл юм. Гэхдээ, энэ хүн төрөлхтний дундаас бүх хүн үр тариагаар амь зуудаг юм биш. Хүмүүс газар зүйн орчин болон газар зүйн тогтцын ялгаанаас хамааран өөр өөр амьдрах арга барилтай байдаг. Бурхан энэ бүх амьдрах аргыг бэлтгэсэн. Тиймээс үндсэндээ бүх хүн газар тариалан эрхлээд байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүн бүр тариа будаа ургуулснаар хоол хүнсээ авдаггүй. Энэ бол бидний ярих гурав дахь зүйл: Хил хязгаар нь хүн төрөлхтний амьдралын өөр өөр хэв маягаас улбаалан бий болсон. Тэгвэл хүмүүст өөр ямар төрлийн амьдралын хэв маяг байдаг вэ? Өөр ямар төрлийн хоол хүнсний эх үүсвэр хүмүүст байдаг вэ? Хэд хэдэн үндсэн төрөл бий:

   Эхнийх нь ан хийх амьдралын хэв маяг. Хүн бүр энэ тухай мэддэг, тийм үү? Та нар бүгд орчин цагийн хүмүүс—яаж ан хийх, яаж буугаа үүрэхийг мэддэггүй. Та нарын хоол хүнсний эх үүсвэр хөрс шорооноос бий болдог. Ан хийж амьдардаг хүмүүс юу иддэг вэ? (Ангийн мах.) Тэд ойн шувууд, араатан амьтдыг иддэг. “Ангийн” мах гэдэг бол орчин цагийн үг. Анчид үүнийг ангийн мах гэж боддоггүй; тэд үүнийг хоол хүнс, өдөр тутмын хоол тэжээл гэж боддог. Жишээ нь, тэд буга агналаа. Тухайн бугыг авлаж байгаа нь яг л тариачин хөрс шорооноос тариа будаагаа авч байгаатай адил байдаг. Тариачин тариа будаагаа хөрснөөс авдаг ба тариа будаагаа хараад баяр хөөртэй болж, санаа нь амардаг. Гэр бүл нь идэх тариа будаатай болсон тул өлсөхгүй. Түүний сэтгэл санаа амарч, сэтгэл нь хангалуун болдог. Анчин ч бас хийсэн ангаа харахдаа санаа амарч, сэтгэл хангалуун болдог, учир нь тэр дахин хоолны талаар санаа зовох шаардлагагүй болдог. Дараагийн хоолондоо идэх зүйлтэй болж, өлсөх шаардлагагүй болдог. Энэ бол амин зуулгынхаа төлөө ан хийдэг хүн юм. Ан хийж амь зуудаг хүмүүсийн ихэнх нь уулын ой модонд амьдардаг. Тэд газар тариалан эрхэлдэггүй. Тэнд тариалангийн газар олоход хялбар биш, тиймээс тэд олон төрлийн амьтай зүйл, янз бүрийн ангийн олзоор амьдардаг. Энэ бол ердийн хүмүүсийнхээс өөр амьдралын эхний хэв маяг юм.

   Хоёр дахь төрөл нь мал маллах хэв маяг. Амьдрахын төлөө мал малладаг хүмүүс газар тариалан эрхэлдэг үү? (Үгүй.) Тэгвэл тэд юу хийдэг вэ? Хэрвээ энд Монгол угсаатан хүн байгаа бол өөрсдийн нүүдэлчин хэв маягийн талаар бага зэрэг ярьж болно шүү. (Ихэвчлэн бид амьдрахын төлөө үхэр, хонь хариулдаг, тариа ногоо тарьдаггүй. Өвлийн улиралд бид малаа нядалж, иддэг. Бидний хоол хүнс үндсэндээ үхэр, хонины махаас бүрддэг, бид сүүтэй цай уудаг. Малчид хэдийгээр жилийн дөрвөн улиралд завгүй байдаг ч сайн хооллодог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн, махаар дутдаггүй.) Монголчууд гол төлөв үхэр, хонины мах идэж, хонь болон үнээний сүү уудаг бөгөөд бух, морь унаж, малаа хариулан, нүүрэнд нь нар тусаж, үсээ салхинд намируулан хээр талаар явдаг. Тэдэнд орчин цагийн амьдралын дарамт байхгүй. Бүхэл өдөржингөө тэд өргөн уудам хөх тэнгэр, ногоон талыг л хардаг. Амь зуухын тулд мал маллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүлэг ногоон тал дээр амьдарч, нүүдэлчин хэв маягаа үеэс үед үргэлжлүүлж чаддаг. Зүлэг ногоон тал дээр амьдрах нь бага зэргийн ганцаардмал байж болох ч энэ нь бас маш аз жаргалтай амьдрал. Энэ бол амьдралын тийм ч муу хэв маяг биш!

  Гурав дахь төрөл нь загасчлах хэв маяг. Далай тэнгисийн ойролцоо юм уу жижиг арал дээр амьдардаг цөөн тооны хүмүүс байдаг. Тэд далай тэнгисийг харж, усаар хүрээлэгддэг. Мөн завин дээр амьдардаг зарим хүн байдаг. Энэ хүмүүс амь зуухын тулд загасчилдаг. Амин зуулгынхаа төлөө загасчилдаг хүмүүсийн хоол хүнсний эх үүсвэр юу вэ? Энэ нь бүх төрлийн загас, далайн хоол, далайн бүтээгдэхүүн, тийм биз? Хонг Конг загас агнуурын жижигхэн тосгон төдий байх үед тэнд амьдардаг хүмүүс амин зуулгынхаа төлөө загасчилдаг байсан. Тэд газар тариалан эрхлээгүй—өдөр бүр загасчлахаар явдаг байсан. Тэдний гол хоол хүнс нь янз бүрийн загас, далайн бүтээгдэхүүн байлаа. Тэд заримдаа эдгээр зүйлийг будаа, гурил болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлээр сольж арилжаалдаг байв. Энэ бол усны ойролцоо амьдардаг хүмүүсийн амьдралын өөр нэг хэв маяг юм. Усны ойр амьдардаг хүмүүс өөрсдийн хоол хүнсний төлөө үүнд түшиглэдэг бөгөөд загасчлах нь тэдний амин зуулга билээ. Энэ бол тэдний амин зуулгын, мөн түүнчлэн хоол хүнсний эх сурвалж юм.

  Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүсээс гадна үндсэн гурван төрлийн амьдралын хэв маягийг дээр дурдлаа. Мал аж ахуй, загасчлах болон ан агнуур дээр тулгуурлан амь зуухаас гадна ихэнх хүмүүс амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ? Тэдэнд хөрс шороо хэрэгтэй. Тэд хэдэн үеэрээ тариа буудай ургуулж амь зуудаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа гээд юу ч тарьсан бай, тэд өдөр тутмын хэрэгцээт зүйлсээ газраас авдаг.

   Хүний энэ өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн үндсэн нөхцөлүүд нь юу вэ? Тэдэнд өөр өөр амьдрах орчны баталгаа байх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ анчид уулын мод, жигүүртэн шувууд, араатан амьтдаа алдвал амьжиргаагаа залгуулж чадахаа болино. Иймээс хэрвээ ан агнуураар амь зуудаг хүмүүс уулын ой модоо алдаж, жигүүртэн шувууд, араатан амьтад нь үгүй болсон бол, мөн хэрвээ амин зуулгын эх үүсвэртэй байхаа больсон бол ийм үндэстэн аль зүгт чиглэж, тийм хүмүүс хаашаа явах вэ гэдэг нь үл мэдэгдэх хэмжигдэхүүн бөгөөд тэд бүр алга болж ч магад юм. Амин зуулгынхаа төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс юунд найддаг вэ? Тэдний үнэхээр найддаг зүйл нь мал биш, харин мал сүргийн амьдрах орчин буюу бэлчээрийн тал газар юм. Хэрэв бэлчээр байгаагүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх байсан бэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол тийм хүмүүс хаашаа явах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, ирээдүй нь үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загас оршин тогтнох боломжгүй болно. Амин зуулгынхаа төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрвээ тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьдрах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, амин зуулга, амьд орших чадварт нь асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлүүлэн орших боломжгүй болдог бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амин зуулгынхаа төлөө газар тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдаж, юм тарьж ургуулж чадахгүй болж, янз бүрийн ургамлаас хоол хүнсээ авч чадахгүй бол үр дүн нь ямар байх вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлбөрч үхнэ биз дээ? Хэрвээ хүмүүс өлбөрч үхвэл тийм төрлийн хүмүүс устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Бурхан төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа өөр өөр амьд зүйлсийг хадгалж байдаг нь—бүх төрлийн хүмүүсийг өсгөж, газар зүйн өөр өөр орчинд амьдардаг хүмүүсийг өсгөн үржүүлэх ганц зорилготой.

   Хэрвээ бүх зүйл өөрсдийн хуулийг алдвал цаашид оршин тогтнож чадахаа болино; хэрвээ бүх зүйлийн хууль алдагдвал энэ бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлүүлэн оршиж чадахгүй. Хүн төрөлхтөн оршин амьдардаг амьдрах орчноо алдана. Хэрвээ хүмүүс энэ бүхнийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаагийн шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэхийн тулд бүх зүйлээр тэднийг хангасаар ирсэнд оршдог. Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас л тэд өдийг хүртэл амьдарч, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм. Тааламжтай бөгөөд дэг журамтай ийм тогтсон амьдрах орчин байгаа болохоор дэлхий дээрх бүх хүн, бүх үндэстэн тогтсон цар хүрээндээ амьдарч чаддаг. Хэн ч энэ цар хүрээ, хил хязгаараас давж гарч чадахгүй, учир нь Бурхан тэднийг хуваарилсан юм. Яагаад Бурхан тэднийг ийм байдлаар хуваарилсан бэ? Энэ бол бүх хүн төрөлхтөнд маш чухал—үнэхээр чухал! Бурхан амьд зүйл бүрд цар хүрээ тогтоож, төрөл бүрийн хүний амьдрах аргыг тогтоосон. Тэр мөн дэлхий дээр янз бүрийн төрлийн хүмүүс, янз бүрийн үндэстэнг хувааж, цар хүрээг нь тогтоосон. Энэ талаар бид дараагийн ээлжинд ярих болно.

  Дөрөвт, Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон. Дэлхий дээр цагаан, хар, бор, шар арьстай хүмүүс байдаг. Энэ бол хүний янз бүрийн төрлүүд юм. Бурхан бас энэ өөр өөр төрлийн хүмүүсийн амьдралд цар хүрээ тогтоосон бөгөөд үүнийг мэдэлгүйгээр хүмүүс Бурханы удирдлага дор өөрсдөдөө тохирсон амьдрах орчиндоо амьдардаг. Хэн ч үүнийг давж чадахгүй. Тухайлбал, цагаан арьстай хүмүүс ихэвчлэн ямар газар амьдардаг вэ? Тэд ихэвчлэн Европ болон Америкт амьдардаг. Хар арьстай хүмүүс гол төлөв Африк тивд амьдардаг. Тэгвэл бор арьстай хүмүүс ямар газарт амьдардаг вэ? Тэд голдуу Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Азид, Тайланд, Энэтхэг, Мьянмар, Вьетнам, Лаос зэрэг газарт амьдардаг. Шар арьстай хүмүүс үндсэндээ Ази тивд буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос гэх мэт орнуудад амьдардаг. Бурхан энэ бүх төрлийн үндэстнийг зохих ёсоор хуваан байрлуулсан бөгөөд ингэснээр төрөл бүрийн энэ үндэстнүүд дэлхийн янз бүрийн хэсгүүдэд таран байрласан байдаг. Дэлхийн энэ янз бүрийн хэсгүүдэд Бурхан төрөл бүрийн үндэстэн нэг бүрд таарч тохирсон амьдрах орчныг хэзээний бэлтгэсэн. Төрөл бүрийн энэ амьдрах орчинд Бурхан тэдэнд зориулсан хөрсний өнгө, найрлагыг бэлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цагаан арьстай хүмүүсийн биеийн бүтэц хар арьстай хүмүүсийнхтэй адилгүй бөгөөд бас бусад үндэстний хүмүүсийн биеийн бүтцээс өөр байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тухайн үндэстний амьдрах орчныг аль хэдийн бэлтгэсэн. Түүний зорилго бол тухайн төрлийн хүмүүс өсөн үржиж, тоо хэмжээ нь нэмэгдэх үед тэр цар хүрээндээ суурьших юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө аль хэдийнээ энэ бүгдийг бодсон—Тэр цагаан арьстай хүмүүст Европ болон Америкийг өгч, хөгжиж, амьд орших боломжоор тэднийг хангасан. Тиймээс Бурхан дэлхийг бүтээж байх үедээ аль хэдийн төлөвлөгөөтэй байсан бөгөөд тухайн хэсэг газарт юу оруулах, тухайн хэсэг газар дээр юу тэжээж тэтгэх талаар зорилго, зорилттой байсан. Тухайлбал, Бурхан тухайн газар нутагт ямар уулс, хэр их тал газар, хэр олон усны ундарга, ямар шувууд, араатан амьтад, ямар загас жараахай, ямар ургамал байх талаар хэзээний зэхэж бэлтгэсэн байдаг. Тодорхой төрлийн хүмүүс болон үндэстний амьд орших орчинг зэхэж байх үедээ Бурхан асуудлын маш олон талыг харгалзан үзсэн: газар зүйн орчин, хөрсний бүтэц, жигүүртэн шувууд ба араатан амьтдын төрөл зүйл, янз бүрийн загас жараахайн хэмжээ, загас жараахайн бүтэц, усны ундаргын чанар, бүх төрлийн ургамал гэх мэт… Бурхан энэ бүгдийг аль эртнээс бэлдсэн. Тухайн орчин нь цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэж, бүтээсэн уугуул амьдрах орчин юм. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ үүнийг маш их бодож тунгаасан бөгөөд аливааг төлөвлөгөөтэй хийсэн гэдгийг та нар харсан уу? (Тэгсэн. Бурхан төрөл бүрийн хүмүүсийн талаар маш анхааралтай бодож тунгаасан. Өөр өөр төрлийн хүмүүсийн амьдрах орчны хувьд Тэр жигүүртэн шувууд ба зэрлэг амьтдын төрөл зүйл, загасны төрөл зүйл, хэчнээн уул, хэр их тал газар байхыг бэлтгэсэн байдаг. Энэ бүгдийг маш анхааралтай, нарийн сайн бодож гаргасан.) Жишээ нь, цагаан арьстай хүмүүс голчлон ямар хоол иддэг вэ? Цагаан арьстай хүмүүсийн иддэг хоол хүнс Ази хүмүүсийн иддэг хоол хүнсээс маш өөр байдаг. Цагаан арьстай хүмүүсийн иддэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нь гол төлөв мах, өндөг, сүү, шувууны мах юм. Талх, будаа зэрэг үр тариа ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн биш бөгөөд тавагны хажуу талд тавигддаг. Ногооны салад идэж байхдаа ч гэсэн тэд тодорхой хэмжээний шарсан үхрийн мах юмуу тахианы мах дотор нь хийдэг. Тэд улаан буудайн төрлийн хоол хүнс хэрэглэсэн ч бяслаг, өндөг эсвэл мах нэмдэг. Өөрөөр хэлбэл, тэдний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд үндсэндээ улаан буудайн төрлийн хоол хүнс юм уу будаа багтдаггүй; тэд их хэмжээний мах, бяслаг иддэг. Маш өндөр илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгаа учраас тэд үргэлж мөстэй ус уудаг. Тиймээс цагаан арьстай хүмүүс маш биерхүү бадриун байдаг. Эдгээр нь тэдний амьдралын эх сурвалж бөгөөд тэдний амьдрах орчинг Бурхан тэдэнд зориулан бэлтгэж, ийм төрлийн амьдралын хэв маягтай болгосон. Энэ хэв маяг нь бусад төрлийн арьстай хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр. Энэ амьдралын хэв маягт сайн эсвэл муу гэж байхгүй бөгөөд Бурханы захиралт болон зохицуулалтаас болж ийм байхаар урьдчилан тогтоогдож, заяагдсан. Ийм төрлийн үндэстэн нь өөрсдийн удам угсаа болон Бурханы тэдэнд зориулан бэлтгэсэн амьдрах орчноос болж тодорхой амьжиргааны эх үүсвэр, мөн тодорхой амьдралын хэв маягтай байдаг. Та нар, цагаан арьстай хүмүүст зориулан Бурханы бэлтгэсэн амьдрах орчин болон тухайн орчноос хүртдэг өдөр тутмын хоол хүнс нь баялаг, элбэг хангалуун гэж хэлж болно.

  Бурхан бусад үндэстнүүдэд бас амьд оршиход шаардлагатай орчныг бэлдсэн. Хар арьстай хүмүүс байдаг—хар арьстай хүмүүс хаагуур оршдог вэ? Тэд ихэвчлэн Африкийн төв болон өмнөд хэсгээр байдаг. Бурхан ийм төрлийн орчинд тэдэнд зориулан, амь зуух юуг бэлдсэн бэ? Халуун орны ой, бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтад, элсэн цөл, мөн тэдгээрт нийцэх бүх төрлийн ургамлыг бэлтгэсэн. Тэдэнд усны, амьжиргааны, хоол хүнсний эх үүсвэр бий. Бурхан тэднийг гадуурхаж, ад үзээгүй. Тэд юу хийснээс үл хамааран оршин тогтнол нь хэзээ ч асуудал болж байгаагүй. Тэд бас дэлхийн нэг хэсэгт тодорхой байршил болон тодорхой газар нутгийг эзэлдэг.

   Одоо шар арьстай хүмүүсийн талаар ярилцъя. Шар арьстай хүмүүс ихэвчлэн Дорно зүгт байрладаг. Өрнө, Дорнын хооронд газар зүйн байрлал ба орчны ямар ялгаа байдаг вэ? Дорнын нутагт эх газрын ихэнх хэсэг нь үржил шимтэй, түүхий эд болон ашигт малтмалын нөөц баялаг байдаг. Өөрөөр хэлбэл, газрын дээр ч, газрын доор ч бүх төрлийн нөөц баялагтай. Энэ бүлэг хүмүүс, энэ үндэстэнд Бурхан бас таарч тохирсон хөрс шороо, цаг агаар, янз бүрийн газар зүйн орчинг бэлдсэн. Хэдийгээр энэ газар зүйн орчин ба Өрнөдийн орчны хооронд маш том ялгаа байгаа ч Бурхан, хүмүүс амьд оршиход шаардлагатай хоол хүнс, амьжиргаа, эх үүсвэрийг бэлдсэн. Өрнөдөд байгаа цагаан арьстай хүмүүсээс амьдрах орчин нь л ялгаатай. Гэхдээ та бүхнээс анхаарал хандуулахыг шаардаж, та бүхэнд хэлэх хэрэгтэй нэг зүйл юу вэ? Дорнын үндэстний тоо харьцангуй их учраас Бурхан дэлхийн тухайн хэсэгт Өрнөдөөс ялгаатай маш их элемент нэмсэн. Дэлхийн тэр хэсэгт Тэрээр маш олон төрлийн байгалийн үзэмж, бүх төрлийн элбэг хангалуун түүхий эд нэмж өгсөн. Байгалийн нөөц маш элбэг дэлбэг байдаг; газар зүйн тогтоц нь мөн янз бүр, олон төрөл бөгөөд Зүүн зүгийн асар олон үндэстнийг тэжээхэд хүрэлцээтэй байдаг. Өрнөдөөс ялгаатай нь Дорнын газар нутагт өмнөдөөс хойд, зүүнээс баруун зүгт хүртэл цаг агаар нь Өрнөдөөс дээр. Дөрвөн улирал нь тодорхой бөгөөд температур нь таатай, байгалийн нөөц элбэг дэлбэг, байгалийн үзэмж хийгээд газар зүйн тогтцын төрөл зүйл нь Өрнөдөөс хавьгүй илүү дээр байдаг. Бурхан яагаад ингэсэн бэ? Бурхан цагаан ба шар арьстай хүмүүсийн хооронд маш ухаалаг тэнцвэрийг бий болгосон. Энэ юу гэсэн үг вэ? Цагаан арьст хүмүүсийн эдэлдэг зүйл, тэдний хоол хүнс, ашигладаг зүйлийн тал бүр нь шар арьстай хүмүүсийн эдэлж чадах зүйлээс хавьгүй илүү байдаг гэсэн үг юм. Гэхдээ Бурхан ямар ч үндэстнийг ялгаварлан гадуурхаагүй. Бурхан шар арьстай хүмүүст амьдрах илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан орчинг өгсөн. Энэ бол тэнцвэр юм. Тэгэхээр та нар ойлгосон биз дээ?

   Бурхан дэлхийн аль хэсэгт ямар төрлийн хүмүүсийг амьдрахыг урьдчилан тогтоосон бөгөөд хүмүүс энэ цар хүрээнээс гарч чадахгүй. Энэ бол гайхамшигтай зүйл! Хэдий янз бүрийн эрин үе, тодорхой цаг хугацаанд дайн, түрэмгийлэл тохиолдсон ч эдгээр дайн, түрэмгийлэл нь үндэстэн бүрд зориулан Бурханы урьдчилан тогтоосон амьдрах орчныг үгүй хийж огт чадахгүй. Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхийн тодорхой хэсэгт тодорхой төрлийн хүмүүсийг байлгахаар тогтоосон бөгөөд тэд тухайн цар хүрээнээс гадагш гарч чадахгүй. Хүмүүс Бурханы зөвшөөрөлгүйгээр өөрсдийн нутаг дэвсгэрийг өөрчлөх юм уу тэлэх хүсэлтэй байсан ч гэсэн үүнийг биелүүлэхэд маш хэцүү байх болно. Үүнийг биелүүлэхэд тун хэцүү байх болно. Жишээ нь, цагаан арьстай хүмүүс газар нутгаа тэлэхийг хүсэж, зарим нэг орнуудыг колоничлож байсан. Германчууд зарим улс орныг эзлэн авч, Англи Энэтхэгийг эзэлсэн. Үр дүн нь юу байсан бэ? Эцсийн эцэст тэд бүтэлгүйтсэн. Бид энэ бүтэлгүйтлээс юу харж болох вэ? Бурханы урьдчилан тогтоосон зүйлийг эвдэлж сүйтгэх нь зөвшөөрөгддөггүй. Тиймээс Английн түрэмгийлэлд хэчнээн агуу хүч харагдаж байсан нь хамаагүй эцсийн дүнд тэд буцаж, тухайн газар нутаг Энэтхэгт харьяалагдсан хэвээр байгаа. Тухайн газар нутагт амьдардаг хүмүүс Англичууд биш, харин Энэтхэгчүүд хэвээр. Учир нь энэ бол Бурханы зөвшөөрдөггүй зүйл. Түүх юм уу улс төр судалдаг зарим хүмүүс энэ сэдвээр зарим дүгнэлт гаргасан байдаг. Тэд Англи улс яагаад бүтэлгүйтсэн тухай шалтгааныг тодорхойлон, зарим үндэстэн эзлэгдэшгүй, эсвэл хүний ямар нэг зүйлээс шалтгаалсан гэж хэлдэг… Эдгээр нь жинхэнэ шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь Бурханд байгаа юм—Тэр үүнийг зөвшөөрдөггүй! Бурхан тодорхой газар нутагт нэг угсаатныг амьдруулж, тэнд суурьшуулсан бөгөөд хэрвээ Бурхан тэдэнд шилжихийг зөвшөөрөхгүй бол тэд хэзээ ч шилжиж чадахгүй. Хэрвээ Бурхан тэдэнд цар хүрээ тогтоож өгсөн бол тэд тухайн хүрээндээ амьдрах болно. Хүн төрөлхтөн энэ хүрээг дураараа эвдэж, эсвэл үүнээс ангижирч чадахгүй. Тэр бол тодорхой. Түрэмгийлэгчийн хүч хэр агуу байх нь, эсвэл түрэмгийлэлд өртөж байгаа хүмүүс хэр сул дорой байх нь хамаагүй эцсийн дүнд тэдний амжилт Бурханаас хамаардаг. Тэр үүнийг аль хэдийн урьдчилан тогтоосон бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй.

   Бурхан дээрх байдлаар өөр өөр төрлийн хүмүүсийг тараан байршуулсан. Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газар зүйн орчинг бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилсан, тэгээд тэд үеэс үед тэндээ оршдог. Ингэж л тогтсон—тэдний амьдрах цар хүрээ тогтоогдсон. Тэдний амьдрал, юу идэх, юу уух, тэдний амин зуулга—энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоочихсон. Бурхан бүх зүйлийг бүтээж байх үедээ өөр өөр төрлийн хүмүүст зориулан өөр өөр бэлтгэл хийсэн: Янз бүрийн хөрсний бүтэц, өөр өөр цаг агаар, өөр өөр ургамал, янз бүрийн газар зүйн орчин байдаг. Өөр өөр газруудад өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтад байдаг, өөр өөр усанд өөрсдийн гэсэн онцгой төрлийн загас, далайн бүтээгдэхүүн байдаг. Шавж хорхойн төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог. Тухайлбал, АНУ-д байдаг бор шувуунууд Эх газрын Хятадад байдаг бор шувуунаас өөр. Америк тивд ургадаг зүйлс бүгд маш том, маш өндөр, маш бадриун байдаг. Ой шугуй дахь моддын үндэс бүгд тийм гүн биш атлаа маш өндөр ургадаг. Тэд бүр зуун метр гаруй өндөр ургадаг. Гэтэл Азийн ой шугуйд байгаа модод ихэвчлэн тийм ч өндөр байдаггүй. Та нар бүгд зуун наст ургамлын талаар сонссон гэдэгт Би итгэлтэй байна. Японы зуун настууд маш нарийн, нимгэн байдаг бол АНУ дахь зуун наст ургамал үнэхээр том. Энэ нь ялгаатай байдаг. Ижил нэртэй, ижил төрлийн ургамал боловч Америк тивийнх тун том. Янз бүрийн талууд дахь ялгааг хүмүүс олж харахгүй, эсвэл мэдэрч чадахгүй байж магад боловч Бурхан бүх амьд зүйлийг бүтээх үедээ тэднийг хуваарилж, өөр өөр үндэстэнд өөр өөр газар зүйн орчин, өөр өөр газар зүйн тогтоц, өөр өөр амьд зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийг бүтээсэн бөгөөд хэнд нь юу хэрэгтэйг, мөн амьдралын хэв маяг нь ямар байхыг мэддэг.

   Эдгээр зүйлийг ярьсны дараа дөнгөж сая ярилцаж байсан гол сэдэвийн талаар та нар бага зэрэг мэдлэг, ойлголттой болсон уу? Эдгээр зүйлийг илүү өргөн хүрээнд ярьсан минь шалтгаантай—одоо та нар үүний талаарх үндсэн ойлголтыг авсан байх, тийм үү? Та нар Надад хэр ихийг ойлгосноо хэлж болно. (Хүн төрөлхтөн тэр чигээрээ бүх зүйлд зориулж Бурханы тогтоосон хуулиар тэтгэгддэг. Бурхан эдгээр хуулийг тодорхойлж байхдаа өөр өөр үндэстэнд өөр өөр орчин, өөр өөр амьдралын хэв маяг, өөр өөр хоол хүнс, өөр өөр цаг агаар, температурыг өгсөн. Ингэснээр бүх хүн төрөлхтөн газар дэлхий дээр суурьшиж, амьд оршиж чадах юм. Үүнээс би хүнийг оршин тогтнуулах Бурханы төлөвлөгөө, маш нарийн нямбай болохыг харж чаддаг, мөн Түүний мэргэн ухаан, төгс байдал, хүмүүс биднийг гэх Түүний хайрыг харж чаддаг.) (Бурханы тогтоосон хууль, цар хүрээг ямар ч хүн, ямар ч хэрэг явдал, ямар ч зүйл өөрчилж чадахгүй. Энэ бүхэн Түүний захиралт дор байдаг.) Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрлийнх байх нь хамаагүй Бурханы хангалт дор амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаан дор амьдарч байгаа бус уу? Хэрвээ эдгээр хууль сүйдэх юм уу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн ирээдүй ямар байх байсан бэ? Хүмүүс амьдрах үндсэн орчноо алдсаны дараа хоол хүнсний эх үүсвэртэй байх байсан уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудал болох боломжтой. Хэрвээ хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдсан бол, өөрөөр хэлбэл, тэд ямар ч идэх зүйл олж авч чадахгүй бол хэд хоног тэсэж чадах вэ? Магадгүй тэд ганц ч сар тэсэж чадахгүй бөгөөд тэдний амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэдний оршин тогтнол, өсөлт үржилт, амин зуулгыг үргэлжлүүлэхийн төлөө Бурханы хийдэг юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийдэг юм бүхэн хүмүүсийн амьд оршихтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Хэрвээ хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтносоор байх уу? Бурханы удирдлага Өөрийнх нь тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлхтний оршин тогтнолтой зэрэгцэн оршдог, иймээс Бурхан бүх зүйлд юу бэлдсэн, хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй, энэ нь хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх чухал зүйл юм. Хэрвээ бүх зүйлийн төлөө Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, нурж, тасалдвал бүх зүйл оршин тогтнож чадахаа болих бөгөөд хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний өдөр тутмын амин зуулга, мөн тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Энэ шалтгааны улмаас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй.

   Бидний ярьсан бүх зүйл, нэг бүр нь хүн бүрийн амьд оршихтой нарийн холбогдсон байдаг. “Таны ярьж байгаа зүйл хэтэрхий том байна, бид ойлгохгүй байна” гэж та нар хэлж магадгүй, мөн “Таны ярьж байгаа зүйл надад ямар ч хамаагүй” гэж хэлэх хүмүүс ч байж магадгүй. Гэхдээ чи ердөө бүх зүйлийн нэг хэсэг гэдгээ битгий март; чи бол Бурханы захиралт дотор байгаа бүх зүйлийн нэг гишүүн. Бүх зүйл Бурханы захиралтаас салж чадахгүй, нэг ч хүн өөрийгөө Түүний захиралтаас салгаж чадахгүй. Түүний захиралтыг алдаж, Түүний хангалтыг алдана гэдэг нь хүмүүсийн амьдрал, хүмүүсийн махан биеийн амьдрал алга болно гэсэн үг. Энэ бол Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бий болгосны ач холбогдол. Чи ямар үндэстэн болох, эсвэл ямар хэсэг газар дээр амьдардаг, Өрнөдөд байна уу, Дорнодод байна уу хамаагүй—хүн төрөлхтөнд Бурханы зориулан тогтоосон амьдрах орчноос өөрийгөө тусгаарлаж чадахгүй бөгөөд хүмүүст зориулан Бурханы тогтоосон амьдрах орчны асаргаа, хангалтаас өөрийгөө салгаж чадахгүй. Амин зуулга чинь юу болох, амьдрал чинь юунаас хамаардаг, махан биеийн амиа тэтгэхийн тулд юунд найддаг чинь хамаагүй, чи Бурханы захиралт болон Түүний удирдлагаас өөрийгөө салгаж чадахгүй. Зарим хүн: “Би тариачин биш, би амин зуулгынхаа төлөө тариа буудай тариалдаггүй. Миний хоол хүнс тэнгэрээс хамааралгүй учраас би Бурханы тогтоосон амьдрах орчинд амьдарч байгаа биш. Иймэрхүү орчин надад юу ч өгөөгүй” гэж хэлж болох юм. Энэ зөв үү? Амин зуулгынхаа төлөө чи тариа буудай тариалдаггүй гэлээ, чи үр тариа иддэггүй юү? Чи мах, өндөг иддэггүй гэж үү? Хүнсний ногоо, жимс иддэггүй юү? Чиний иддэг бүхэн, чамд хэрэгтэй энэ бүх зүйл нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бий болгосон амьдрах орчноос салшгүй юм. Хүн төрөлхтөнд шаардлагатай бүх зүйлийн эх үүсвэрийг Бурханы бүтээсэн бүх зүйлээс, амьдрах орчноос салгах боломжгүй. Ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа бүх зүйл—энэ бүгдээс алийг нь бүх зүйлийн дундаас авдаггүй вэ? Зарим хүн: “Бүх зүйлээс гаргаж аваагүй зарим юм байдаг. Хараач, хуванцрыг бүх зүйлээс гаргаж аваагүй. Энэ бол химийн гаралтай, хүний хийсэн зүйл” гэж хэлдэг. Энэ зөв үү? Хуванцрыг хүн хийсэн, химийн гаралтай зүйл, гэхдээ хуванцрын анхдагч бүрэлдэхүүн хэсгүүд хаанаас гаралтай вэ? Анхдагч бүрэлдэхүүн хэсгүүдийг Бурханы бүтээсэн материалаас авсан. Эдэлж байгаа, харж байгаа зүйлсийг чинь, ашиглаж байгаа бүхнийг чинь бүгдийг нь Бурханы бүтээсэн бүх зүйлээс авсан. Өөрөөр хэлбэл, ямар үндэстэн байх, ямар амьжиргаатай байх, эсвэл ямар төрлийн амьдрах орчинд амьдардаг болох нь хамаагүй хүмүүс өөрсдийгөө Бурханы хангалтаас салгаж чадахгүй. Тэгэхээр бидний өнөөдрийн ярьсан зүйл “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдэвтэй маань холбоотой юу? Өнөөдрийн ярилцсан зүйлс энэ томоохон сэдэвт багтаж байгаа биз дээ? (Тийм ээ.) Магадгүй Миний өнөөдөр ярьсан зүйлийн зарим нь жаахан хийсвэр, ярилцахад жаахан хэцүү байж магадгүй. Гэхдээ та нар одоо арай дээр ойлголттой болсон байх гэж Би бодож байна.

  Сүүлийн хэдэн нөхөрлөлийн хувьд бидний нөхөрлөсөн сэдвүүд арай өргөн хүрээтэй, өргөн цар хүрээг хамарсан, иймээс энэ бүгдийг сонсож ойлгоход та нарт бага зэрэг хэцүү байдаг. Учир нь энэ сэдвүүд бол хүмүүсийн Бурханд итгэх итгэлд өмнө нь тулгарч байгаагүй зүйлс юм. Зарим хүн үүнийг учир битүүлэг зүйл мэт сонсдог, зарим нь үүнийг түүх гэж сонсдог—аль өнцөг нь зөв бэ? Та нар энэ бүгдийг ямар өнцгөөс сонсдог вэ? (Бурхан бүх зүйлийг хэрхэн арга зүйтэйгээр зохицуулсан болохыг, бүх зүйл хуультай гэдгийг харсан, эдгээр үгээр дамжуулан бид хүн төрөлхтнийг аврах Бурханы үйлс болон Түүний нарийн нямбай зохицуулалтыг илүү ойлгож чаддаг.) Эдгээр нөхөрлөлөөр дамжуулан та нар бүх зүйлийг удирдах Бурханы удирдлагын цар хүрээ юу болохыг харсан уу? (Бүх хүн төрөлхтөн, бүх зүйл.) Бурхан нэг үндэстний Бурхан уу? Тэр аль нэг төрлийн хүмүүсийн Бурхан уу? Тэр хүн төрөлхтний цөөнхийн Бурхан уу? (Үгүй ээ, тийм биш.) Тийм биш учраас, Бурханы тухай хүмүүсийн мэддэгээр, хэрвээ Тэр зөвхөн хүн төрөлхтний цөөнхийн Бурхан байсан бол, эсвэл хэрвээ та нар Бурхан бол зөвхөн та нарынх гэдэгт итгэдэг бол энэ өнцөг зөв үү? Бурхан бүх зүйлийг удирдаж, захирдаг учраас бүх зүйлийг захирах захиралтаар нь илчлэгддэг Түүний үйлдэл, мэргэн ухаан, төгс хүчит байдлыг хүмүүс харах ёстой. Энэ бол хүмүүсийн мэдэх ёстой зүйл. Хэрвээ чи, Бурхан бүх зүйлийг удирддаг, бүх зүйлийг захирдаг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэж хэлдэг боловч хүн төрөлхтнийг захирах Түүний захиралтын талаар ямар ч ойлголт, мэдлэг ухаангүй бол Тэр бүх зүйлийг захирдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч чаддаг гэж үү? Зүрх сэтгэлдээ чи, “Би чадна, яагаад гэвэл миний амьдралыг Бурхан бүхэлд нь захирч байгааг би хардаг” гэж бодож магадгүй. Гэхдээ Бурхан үнэхээр тийм өчүүхэн гэж үү? Үгүй! Чи зөвхөн чиний төлөөх Бурханы авралыг болон чам дахь Түүний ажлыг л хардаг бөгөөд эдгээр зүйлээс Түүний захиралтыг хардаг. Энэ бол хэтэрхий өчүүхэн цар хүрээ бөгөөд Бурханы тухай жинхэнэ ойлголтод чинь нөлөөлдөг. Энэ нь бас бүх зүйлийг захирах Бурханы захиралтын тухай жинхэнэ ойлголтыг чинь хязгаарладаг. Хэрвээ чи, Бурханы чамайг хангаж байгаа зүйлийн цар хүрээ, чамайг гэсэн авралаар Бурханы тухай мэдлэгээ хязгаарлавал Тэр юм бүхнийг, бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэдгийг хэзээ ч танин мэдэж чадахгүй. Энэ бүгдийг танин мэдэж чадахгүй бол Бурхан хувь заяаг чинь захирдаг гэдгийг чи үнэхээр танин мэдэж чадна гэж үү? Чи чадахгүй. Зүрх сэтгэлдээ чи тэр талыг хэзээ ч танин мэдэж чадахгүй—чи хэзээ ч тэр түвшинд танин мэдэж чадахгүй. Чи ойлгосон, тийм үү? Үнэндээ та нар эдгээр сэдвийг, Миний ярьж байгаа агуулгыг ямар түвшинд ойлгож чадах вэ гэдгийг Би мэднэ, гэсэн атлаа Би яагаад үүний тухай үргэлжлүүлэн ярьсаар байгаа юм бэ? Учир нь эдгээр сэдэв бол Бурханыг дагагч хүн нэг бүр, Бурханы авралд багтахыг хүсэж буй хүн нэг бүрийн ойлгох ёстой зүйл—тэд энэ сэдвүүдийг мэдэж байх ёстой. Хэдий энэ хоромд чи эдгээрийг ойлгохгүй байгаа ч нэг л өдөр чиний амь болон үнэний талаарх туршлага чинь тодорхой түвшинд хүрэх үед, амь зан чанарын өөрчлөлт чинь тодорхой түвшинд хүрэх үед, биеийн хэмжээ чинь тодорхой хэмжээнд өсөх үед та нартай нөхөрлөж байгаа эдгээр сэдэв Бурханы тухай мэдлэгийн эрэл хайгуулыг чинь дэмжиж, хангах болно. Иймээс эдгээр үг, Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх та нарын ирээдүйн ойлголт болон Бурханы Өөрийнх нь тухай та нарын ойлголтод зориулан та нарыг бэлтгэж, суурь тавихын төлөө байсан юм.

 Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Хэрвээ чиний мэддэг Бурхан өөрийн чинь цар хүрээнд хязгаарлагддаг бол чиний Бурхан маш өчүүхэн Бурхан бөгөөд жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй юм. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

  Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар байгаа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлсээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Одоо энэ бүгдийг ойлгосон биз дээ? Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнийг хөнгөхнөөр бүү авч үз, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бод, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр нэг мэдлэг, эсвэл номлол гэж хүлээн авахгүй юм. Хэрвээ та нар үүнийг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно. Одоо та нар үүнийг санаж чадна, тийм үү?

   Энэ бүх сэдвийг ярьж байгаа Миний зорилго юу вэ? Миний зорилго бол хүмүүст Бурханыг мэдүүлж, Бурханы бодит үйлсийг ойлгуулах явдал юм. Бурханыг ойлгодог, Түүний үйлсийг мэддэг болмогцоо, зөвхөн тэр үед л чи Түүнийг мэдэх боломж, бололцоотой болно. Тухайлбал, хэрвээ чи нэг хүнийг ойлгохыг хүсвэл хэрхэн ойлгох вэ? Тэдний гадна төрхийг харснаар уу? Тэд юу өмсдөг, хэрхэн хувцасладгийг харснаар уу? Хэрхэн алхаж байгааг харснаар уу? Тэдний мэдлэгийн цар хүрээг харснаар уу? (Үгүй.) Тэгвэл тэр хүнийг хэрхэн ойлгох вэ? Чи тухайн хүний яриа, зан авираар дамжуулан, тэдний бодлоор дамжуулан, юу илэрхийлж, юу илчилж байгаагаар нь тэднийг ялган таньж болно. Ингэж чи тэр хүнийг мэдэж, тэр хүнийг ойлгодог. Үүний адилаар, хэрвээ Бурханыг мэдэхийг хүсвэл, Түүний бодит тал, Түүний жинхэнэ байдлыг ойлгохыг хүсвэл та нар Түүний үйлдлээр дамжуулан, хийдэг бодит зүйл бүрээр нь дамжуулан Түүнийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн шилдэг арга, мөн цорын ганц арга. Та нар одоо ойлгосон, тийм үү?
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment