



Түүнчлэн хүний гэмтлийг эмнэх, эсвэл өвчнийг анагаахад онцгой хэрэгтэй зарим ургамал, амьтан, төрөл бүрийн өвс ногоог Бурхан бүх зүйлийн дунд бас бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ чи түлэгдэх юм уу, халуун усанд санамсаргүй шалзлагдвал юу хийдэг вэ? Усаар угааж болох уу? Чи хаа нэгтэйгээс даавууны өөдөс олоод боож болох уу? Тэгвэл идээ бээрээр дүүрч, эсвэл халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хэрвээ чи халуурч, ханиад хүрч, биеийн хүчний ажлаас гэмтэл авч, буруу зүйл идсэнээс болоод ходоодны эмгэгтэй болж, эсвэл амьдралын зуршил юм уу сэтгэл хөдлөлийн асуудлаас болоод зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэттэй болбол энэ бүгдийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Зогсонги байдлыг арилгахын тулд цусны эргэлт сайжруулах, өвчин намдаах, цус алдалт зогсоох, мэдээ алдуулах, хүмүүсийн арьсны хэвийн байдлыг сэргээхэд туслах, цусны бүлэгнэл арилгах, биеэс хор гадагшлуулах ургамлууд бий. Товчхон хэлбэл, тэдгээрийг бүгдийг нь өдөр тутмын амьдралд хэрэглэж болно. Тэдгээр нь хүмүүст хэрэгтэй ба Бурхан хүний биед хэрэгтэй үед нь зориулан бэлдсэн. Тэдгээрийн заримыг Бурханы зөвшөөрснөөр хүн санамсаргүй нээж, харин бусдыг нь тодорхой үзэгдлийн улмаас, эсвэл Бурханы бэлдсэн тодорхой хүмүүс нээн илрүүлдэг. Тэдгээрийг нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулдаг бөгөөд улмаар олон хүн энэ тухай мэдэж авдаг. Ийнхүү Бурхан эдгээр ургамлыг бүтээсэн нь үнэ цэн, утга учиртай юм. Товчхон хэлбэл, эдгээр зүйл бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтөнд амьдрах орчин бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс юм. Энэ бүх зүйл маш чухал. Бурханы халамж анхаарал хүн төрөлхтнийхөөс дээр бодож боловсруулсан байсан уу? Чи Бурханы хийсэн бүхнийг харах үедээ Бурханы бодитой талыг мэдэрч чаддаг уу? Бурхан нууцаар ажилласан. Хүн энэ дэлхийд хараахан бий болоогүй байхад, энэ хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан энэ бүхнийг аль хэдийн бүтээчихсэн байв. Түүний хийсэн бүхэн бол хүн төрөлхтөн, Бурханы бэлдэж өгсөн энэ баян, элбэг дэлбэг материаллаг дэлхийд хоол, хувцасны талаар санаа зоволгүйгээр, дутагдах зүйлгүйгээр аз жаргалтай амьдарч чадаг гэсэндээ хүн төрөлхтний төлөө, тэднийг амьд байлгахын төлөө, хүн төрөлхтний оршин тогтнолыг анхаарч үзэхийн тулд байлаа. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдардаг.

Бид дөнгөж сая юу ярьсан бэ? Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон энэ орчны төлөө Бурхан юу юу хийж, бэлдэж, зохицуулсан талаар, түүнчлэн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн бүх зүйлийн хоорондын харилцаа, мөн эдгээр зүйл нь хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэхийн тулд энэ харилцааг Бурхан хэрхэн зохицуулсан талаар ярилцлаа. Бурхан бас хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементийн учруулах сөрөг нөлөөг шийдвэрлэж, бүх зүйлийг бүрэн хүчин чадлаараа ажилладаг болгосон ба хүн төрөлхтөнд таатай орчин, бүх ач тустай элементийг бүрдүүлж, ийм орчинд дасан зохицож, үржил, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Дараагийнх нь хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол унд байсан. Энэ нь ч бас хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, ердөө л нарны гэрэл юм уу, салхи, эсвэл тохирсон температурттай байснаар амьдарч чадахгүй. Тэд бас ходоодоо дүүргэх хэрэгтэй. Тэдний ходоодыг дүүргэх эдгээр зүйлийг Бурхан бүхэлд нь хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол ундын эх сурвалж болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсны дараа чи, Бурхан бол хүн төрөлхтөн болон бүх зүйлийг хангадаг эх сурвалж мөн хэмээн хэлж чадах уу? Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс ургамал юм уу ердөө л янз бүрийн амьд зүйл бүтээсэн бол, тэр янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд үхэр, хонь, эсвэл тахь, буга зэрэг бусад янз бүрийн төрлийн амьтанд зориулагдсан, (жишээлбэл, тахь, бугыг арслан иддэг, хурга, гахайг бар иддэг) хэрнээ хүн идэхэд тохирох нэг ч зүйл байхгүй байж, ингэж болох байсан уу? Болохгүй. Хүний махан бие амьд үлдэж чадахгүй байх байсан. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Тэгж болох байсан уу? Хонинд бэлтгэсэн өвсийг хүмүүс идэж чадах байсан уу? Жаахан идэж үзвэл зүгээр байж магадгүй, гэвч урт хугацаанд идээд л байвал хүний ходоод боловсруулж чадахгүй бөгөөд хүний амь удаан үргэлжилж чадахгүй. Амьтад идэж болдог ч хүн идвэл хордох зарим зүйл ч байдаг. Амьтад яах ч үгүй идэж чаддаг боловч хүн идэж чадахгүй хортой зүйлс бий. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн болохоор хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд юу хэрэгтэйг Бурхан хамгийн сайн мэддэг. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агууламж болон үүнд юу хэрэгтэйг, түүнчлэн хүний биеийн дотор эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, ялгаруулдаг, бодисын солилцоо хэрхэн явагддаг талаар сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа хоол хүнс, нэмэлт тэжээл сохроор хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис хэтрүүлэн хэрэглэж, тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрвээ та нарт зориулж Бурханы бэлдсэн эдгээр зүйлийг хэвийн байдлаар идэж, эдэлбэл чамд ямар ч муу юм болохгүй. Заримдаа сэтгэл санаа тавгүй, цусны бүлэгнэлтэй байсан ч хамаагүй. Чи зарим нэг төрлийн ургамал идэхэд л цусны бүлэгнэл алга болно. Бурхан энэ бүх зүйлийг бэлдчихсэн. Иймээс, Бурханы нүдээр бол хүн төрөлхтөн ямар ч амьд зүйлээс хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамалд амьдрах орчин, бүх төрлийн амьтанд хоол, амьдрах орчин бэлтгэсэн, гэхдээ амьдрах орчиндоо тавих хүн төрөлхтний шаардлага л хамгийн хатуу бөгөөд хайхрамжгүй байдлыг хамгийн их тэвчдэггүй. Эс бөгөөс, хүн төрөлхтөн хэвийн үргэлжлэн хөгжиж, үржиж, амьдарч чадахгүй байх байлаа. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэддэг. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас чухал ач холбогдол өгсөн юм. Чи өөрийн хардаг, эдэлдэг зарим ялихгүй зүйлийн, эсвэл чамд төрөлхөөс заяагдсан агаад эдэлж болно гэж боддог зүйлийнхээ ач холбогдлыг мэдэрч чаддаггүй байж магадгүй боловч Бурхан чамд үүнийг аль эрт Өөрийн мэргэн ухаанаар бэлдчихсэн байдаг. Бурхан, хүн төрөлхтөнд тааламжгүй, хүний бие махбодод хор хохирол учруулж болох бүхий л сөрөг хүчин зүйлийг боломжит дээд хэмжээнд арилгаж, шийдвэрлэж өгсөн. Энэ нь юуг тодорхойж байна вэ? Энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ тэдэнд хандаж байсан Бурханы хандлагыг тодорхойж байна уу? Тэр хандлага ямар байсан бэ? Бурханы хандлага бол маш хатуу, нухацтай байсан бөгөөд Бурханаас өөр ямарваа хүчин зүйл, нөхцөл байдал, эсвэл дайсны ямар ч хүч хөндлөнгөөс оролцохыг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс чи, энэ удаа хүн төрөлхтнийг бүтээхдээ, цаашлаад хүн төрөлхтнийг удирдахдаа Бурхан ямар хандлагатай байсныг харж болно. Бурханы хандлага юу вэ? Хүн төрөлхтнийг бүтээснээс хойш тэдэнд хандах Бурхны хариуцлагатай хандлагыг, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы шийдэмгий байдлыг бид, хүн төрөлхтний эдэлдэг, амьдарч, оршин тогтнодог орчноос, түүнчлэн тэдний өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээнээс харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы жинхэнэ байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бурханы ойлгогдошгүй байдлыг харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид харж чадах уу? Бүх хүн төрөлхтнийг хангах, түүнчлэн бүх зүйлийг хангахын тулд Бурхан Өөрийн төгс хүчит байдал болон мэргэн арга замыг л ашигладаг. Би энэ их зүйлийг ярьсны дараа та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлж чадах уу? (Тийм.) Энэ эргэлзээгүй юм. Та нарт эргэлзээ байна уу? (Үгүй.) Бурхан бүх зүйлийг хангадаг нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, өсөж үржих, үргэлжлэх боломжийг олгодог тэрхүү хангамжийн эх сурвалж билээ. Бурханаас өөр хэн ч үгүй. Энэ нь хүмүүсийн хамгийн энгийн амьдрах орчин, хүмүүст өдөр тутам хэрэгтэй зүйл, эсвэл хүмүүсийн сүнсийг үнэнээр хангах явдлын аль нь байхаас үл хамааран Бурхан бүх зүйлийн хэрэгцээг болон хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Бүх өнцгөөс харахад Бурханы ялгамж чанар болон Түүний байр суурь хүн төрөлхтний хувьд гэвэл, зөвхөн Бурхан Өөрөө бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ зөв үү? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүмүүсийн нүдээрээ харж, мэдэрдэг энэ материаллаг ертөнцийн Захирагч, Эзэн, Хангагч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар биш гэж үү? Энэ бол ганц үнэн. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харахдаа Бурхан нисэж чаддаг зүйлсийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ усанд сэлдэг амьд зүйл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр арга замаар амьд явдаг. Хөрсөнд амьдардаг мод, ургамал хавар нахиалж, намар жимсэлж, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унадаг бөгөөд тэд өвлийг даван гардаг. Энэ бол тэдний амьд үлдэх арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ өөр өөр хэлбэрээр, өөр өөр арга замаар амьдарч, өөрийн амийн хүч чадал, хэлбэрийг өөр өөр арга хэрэглэн үзүүлдэг. Ямар арга байхаас үл хамааран бүгд Бурханы захиралт дор байдаг. Амийн болон амьд биесийн өөр өөр бүх хэлбэрийг Бурхан захирдгийн зорилго юу вэ? Хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө юу? (Тийм.) Тэрээр хүн төрөлхтнийг амьдруулахын төлөө амийн бүх хуулийг хянадаг. Хүн төрөлхтний оршин тогтнол Бурханд хэчнээн чухал болохыг үүнээс харж болно.
Хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнож, өсөн үржих чадвартай байх нь Бурханд нэн чухал ач холбогдолтой юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтөн болон бүх зүйлийг байнга хангаж байдаг. Тэр бүх зүйлийг өөр өөр арга замаар хангадаг бөгөөд бүх зүйлийн оршин тогтнолыг хадгалах нөхцөл дор Тэр хүн төрөлхтөнд урагш ахих, мөн хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хадгалах боломж олгодог. Энэ нь бидний өнөөдөр хэлэлцэж байгаа хоёр тал юм. Энэ хоёр тал нь юу вэ? (Макро өнцгөөс харвал, Бурхан хүн төрөлхтөнд зориулж амьдрах орчин бүтээсэн. Энэ нь эхний тал. Түүнчлэн Бүрхан, хүн төрөлхтөнд хэрэгтэй бөгөөд харж, хүрч болох материаллаг зүйлсийг бэлтгэсэн.) Бид энэ хоёр талаар дамжуулан үндсэн сэдвээ ярилцлаа. Үндсэн сэдэв маань юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Би энэ сэдвийн дор яагаад ийм агуулгыг ярилцсан талаар чи одоо зарим нэг ойлголттой болсон байх ёстой. Үндсэн сэдэвтэй холбогдолгүй сэдэв энд байв уу? Байгаагүй, тийм үү? Магадгүй эдгээр зүйлийг сонсоод та нарын зарим нь ямар нэг ойлголт авч, эдгээр үг маш чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрсэн, харин бусад нь зүгээр л шууд утгаар нь хүлээн авч, эдгээр үг байсан ч бай, үгүй ч бай хамаагүй юм шиг л бододог. Одоогоор та бүхэн яг яаж ойлгож байгаа нь хамаагүй, хэсэг туршлагын дараа та нарын ойлголт тодорхой нэг цэгт хүрэх өдөр ирнэ, өөрөөр хэлбэл, Бурханы үйл хэрэг болон Бурханы Өөрийнх нь тухай та нарын мэдлэг тодорхой нэг цэгт хүрэхэд та нар Бурханы үйл хэргийн талаар гүн гүнзгий, жинхэнэ гэрчлэл хийхийн тулд өөрсдийн бодитой үгийг ашиглана.
Та нарын ойлголт одоогоор нэлээд энгийн, үгчилсэн хэвээр байгаа гэж Би бодож байна, гэхдээ энэ хоёр талын тухай Миний яриаг сонсоод хүн төрөлхтнийг хангахдаа Бурхан ямар арга барил хэрэглэдэг, эсвэл Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангадгийг ядаж ойлгож чадсан уу? Та нарт үндсэн ухагдахуун, мөн үндсэн ойлголт байна уу? (Тийм.) Гэхдээ Миний ярьсан энэ хоёр тал Библитэй холбоотой юу? (Үгүй.) Тэдгээр нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы шүүлт, гэсгээлтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Би яагаад энэ хоёр талыг хэлэлцсэн бэ? Хүмүүс Бурханыг мэдэхийн тулд тэдгээрийг ойлгох ёстой учраас уу? (Тийм.) Эдгээрийг мэдэх нь маш чухал бөгөөд бас эдгээрийг ойлгох нь маш чухал юм. Бурханы талаар бүгдийг ойлгоё гэвэл зөвхөн Библиэр бүү хязгаарлагд, мөн зөвхөн Бурханы шүүлт, гэсгээлтээр бүү хязгаарлагд. Энийг хэлж байгаагийн минь зорилго юу вэ? Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан биш гэдгийг хүмүүст мэдүүлэх явдал юм. Чи одоогоор Бурханыг дагадаг, Тэр чиний Бурхан, тэгвэл Бурханыг дагадагаас бусад хүмүүсийн хувьд Бурхан тэдний Бурхан мөн үү? Бурхан бол бүх зүйлийн Бурхан мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурхан зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс дээр ажлаа явуулж, үйл хэргээ гүйцэтгэдэг үү? (Үгүй.) Багаар авч үзвэл, хамрах хүрээ нь бүх хүн төрөлхтөн болон бүх зүйл байдаг. Өргөн хүрээнд авч үзвэл, энэ нь бүхэл бүтэн орчлон ертөнц юм. Тиймээс Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлдлийг гүйцэтгэдэг гэж хэлж болно. Энэ нь хүмүүсийг, Бурханы Өөрийн тухай бүхнийг мэддэг болгоход хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авах хүсэлтэй байгаа бол өөрийгөө зөвхөн Бурханы ажлын гурван үе шатаар бүү хязгаарла, мөн Бурханы нэгэнтээ гүйцэтгэсэн ажлын тухай түүхүүдээр бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм байдлаар мэдэх гэж оролдвол Бурханыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна. Чи Бурханыг хэтэрхий ялимгүй гэж харж байна. Ийм үр дагавар чамд ямар нөлөө үзүүлэх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд байдлыг хэзээ ч мэдэж чадахгүй бөгөөд Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Ийм ойлголт нь Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь нөлөөлөх байсан юм. Өөрөөр хэлбэл, Бурханы тухай чиний ойлголт нэг хүрээнд хязгаарлагдвал хүлээн авах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Тиймээс чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Энэ нь Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиралт, эсвэл бүх зүйл Бурханд захирагдаж, Түүгээр удирдуулдаг гэдгийн аль нь байхаас үл хамааран чи бүгдийг нь мэдэж авч, мөн үүнээс Бурханы үйл хэргийг мэдэж авах ёстой. Ийм ойлголтоор дамжуулан чи Бурхан бүх зүйлийг бүгдийг нь захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрнэ. Үүний зэрэгцээ чи ч бас бүх зүйлийн нэг хэсэг, бүх зүйлийн нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Бүх зүйл Бурханы захиралт дор өөрсдийн хууль байдаг ба бүх зүйлд өөрсдийн оршин тогтнох дүрэмтэй, тэр нь ч бас Бурханы захиралт дор байдаг байхад хүн төрөлхтний хувь заяа болон тэдэнд хэрэгтэй зүйлс Бурханы захиралт, Түүний хангамжтай бас ойр холбоотой байдаг. Тийм учраас Бурханы ноёрхол болон захиралт дор хүн төрөлхтөн ба бүх зүйл өөр хоорондоо уялдаж, бие биеэсээ хамаарч, ойр холбоотой байдаг. Энэ нь Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэн билээ. Одоо үүнийг ойлгож байна уу? (Тийм.) Ойлгосон бол ингээд өнөөдрийн яриагаа төгсгөе. Баяртай! (Бурханд талархъя!)
2014 оны 2 дугаар сарын 2
0 意見:
Post a Comment