2020-02-29

БУРХАНЫГ ХАЙРЛАХ ЖИНХЭНЭ ХАЙР АЯНДАА ГАРЧ ИРДЭГ

    Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтэд өртсөн. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол хүн тийм маягаар зовох гэж ерөөгдөхгүй байсан нь маргаангүй. Үүнийг бас, Бурханы үгийн шалгалтыг хүлээн авах чадвартай хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс юм гэж хэлж болно. Хүмүүсийн анхдагч хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагад үндэслэвэл тэд ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Тэднийг Бурхан өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах юм уу Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу?
Read More

2020-02-28

Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Нэгдүгээр хэсэг)(Монгол хэлээр)


Ариун Сүнсний үг “Цор ганц Бурхан Өөрөө III Бурханы эрх мэдэл (II)” (Нэгдүгээр хэсэг)(Монгол хэлээр)

Энэ видео доторх Бурханы үгийг “Үг нь махбодоор илэрсэн” номоос авсан. Үүнд,
“Бурханы эрх мэдлийг макро болон микро өнцгөөс ойлгох нь
Хүн төрөлхтний хувь заяа болон орчлон ертөнцийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхээс салшгүй юм ” гэх агуулгуудыг багтаана.
Read More

2020-02-27

Киноны хэсэг: Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна (Монгол хэлээр)


Христийн сүмийн гэр бүлийн кино “Миний гэр хаана байна вэ” киноны хэсэг: Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна

Яагаад хүний амьдралд зовлон байдаг юм бэ? Олон хүн үүнтэй тэмцдэг ч хариултыг нь олж байсан удаагүй. Вэня болон түүний гэр бүл урьдаас таамаглаагүй нөхцөл байдлын өөрчлөлттэй нүүр тулж, хүмүүсийн харилцааны таагүй байдлыг бүрэн амсана. Эцэст нь тэд Төгс Хүчит Бурханы үгээс хүний амьдралын зовлон шаналлын уг үндсийг олж, зовлон шаналлаасаа хэрхэн салж, жинхэнэ аз жаргалд хэрхэн хүрэх тухай ойлгож авдаг. "Миний гэр хаана байна вэ" хэмээх Христийн киноны "Бурхан л хүн төрөлхтнийг аварч зовлон шаналлаас биднийг чөлөөлж чадна" гэх энэхүү гайхалтай хэсэг асуултын хариуг олоход танд тусална. 
Read More

2020-02-26

Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)


Христийн сүмийн товч зураглал “Шинэ жилээр цагдаа зочилсон нь I” (Монгол хэлээр)
Жэн Шинмин бол дал дөхөж яваа настан, үнэн сүсэгт Христэд итгэгч. Эзэнд итгэдгээсээ болоод тэр баривчлагдаж, найман жилийн ял авч байжээ. Тэр сулллагдсан ч, Хятадын Коммунист цагдаа түүнийг төвлөрсөн хяналтын байн жагсаалтанд байлгасаар байв. Ялангуяа, настай эр Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөний дараа түүнийг айлган сүрдүүлж, заналхийлж, садаа болохын тулд цагдаа бараг өдөр бүр ирдэг байв. Жэн Шинминд гэртээ Бурханы үгийг унших арга байсангүй, гэр бүлийн гишүүд нь хүртэл түүний санаа зовнилыг хуваалцаж байв. Шинэ жилийн үдэш болж, настай эр юу болохыг үл мэдэн гэртээ Бурханы үгийг уншиж байлаа... 
Read More

2020-02-25

Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ


Сайн мэдээний Богино зураглал “Хахахаас эмээгээд өлсөх нь” Та Есүс Христийн эргэн ирэлтийг хэрхэн угтан авах вэ

Эзэний ирэхийг угтах тухайд, хуурамч Христүүдэд мэхлүүлэхээс айхдаа хаалгаа хаагаад ганцаараа хүлээдэг зарим хүн шашны ертөнцөд бий. Тэд хахах вий гэж эмээсээр гэдсээ өлсгөдөг бөгөөд “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24: 23-24). гэсэн үгтэй салахгүй зууралддаг. Эцсийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг номлож буй эсвэл Эзэн эргэж ирснийг гэрчлэх хэнийг ч бай хуурамч гэж тэд боддог бөгөөд тийм хүмүүсийг сонсох, харах эсвэл харилцахаас эрс татгалздаг боловч Эзэний ирэхийг хэрхэн угтах талаар хайхрахгүй өнгөрдөг.
Read More

2020-02-24

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)


“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)
Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ.
Read More

2020-02-23

“Шууданч тагтаа” чухал мэдээ авчирлаа

Су Жие, Хятад

   1999 оны нэг өдөр, цуглаан дууссаны дараа пастор надад дөхөж ирээд, “Су Жие, чамд захиа ирсэн” гэлээ. Би үүнийг хармагцаа Шаньдунд байгуулсан чуулганаас маань ирсэн гэдгийг мэдэв. Захиаг аваад, харихаар алхах замдаа: “Энэ захиа их зузаан юм, тэдэнд зарим нэг бэрхшээл тулгараа юм болов уу?” гэж бодлоо.

   Би гэртээ ирээд, хүлээж тэвчилгүй захиаг нээж, ингэж бичсэн байхыг харав: “Су эгч, та Эзэн дотор амар амгалан байх болтугай! Би танд зарим нэг гайхалтай мэдээ дуулгахаар бичиж байна: Бидний өдөр шөнөгүй хүсэн эрмэлздэг Аврагч, Эзэн Есүс маань эргэн ирсэн. Тэр аль хэдийн махбодод эргэн ирсэн ба Өөрийн үгээр хүмүүсийг шүүж, цэвэрлэх ажлын үе шатыг Хятадад хийж байгаа; Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн…
Read More

2020-02-22

“Бурханы хүмүүсийн залбирал” Залбиралын магтан дуу (дууны үгтэй)


“Бурханы хүмүүсийн залбирал” Залбиралын магтан дуу  (дууны үгтэй)

Бурханы хүмүүс Түүний сэнтийд өргөгдөж, 
 зүрхэндээ залбирлаа тээнэ.
Бурхан Өөр лүү нь ирэгсдийг бүгдийг ивээж, 
тэд бүгд гэрэлд амьдарна.
Бурханы хүслийг бүрэн мэдэхийн тулд 
Түүний үгийг гэрэлтүүлэхийг Ариун Сүнсэнд залбир.
Бүх хүмүүс Бурханы үгийг хайрлаж, 
Түүнийг хайж ирэх болтугай.
Read More

“Цаг хугацаа” Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу (lyrics)


“Цаг хугацаа” Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу (lyrics)
Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж,
шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,
ганцаардсан сүнс алсаас иржээ.
Нулимсанд мэндлээд,
цөхрөлд үгүй болдог тэр,
хаанаас ирж, хаа явдгаа мэддэггүй.
Хөлд гишгэлүүлсэн ч тэссээр байдаг.
Төөрсөн, гаслант амьдралд
Таны ирэлт цэг тавьдаг.
Read More

2020-02-20

Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )


Сэтгэл хөдөлгөм Христийн магтан дуу “Гэмшил” (lyrics )
Эцсийн өдрүүдийн сайн санаа зорилго,
зөвлөгөө гүн нойрноос нь хүнийг сэрээдэг.
Хөндүүрт дурсамж, сэтгэлийн сэв,
мөс чанарыг минь шаналгадаг.
Төөрөлдөхдөө би айн залбирна.
Гараа зүрхэндээ аван, гэмшинэ.
Та үнэхээр цайлган байтал
хуурамч хайраар би Таныг мэхэлжээ.
Read More

2020-02-19

Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)


Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)
Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм.
Read More

2020-02-18

“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ?


Христийн чуулганы Хошин яриа“Эцсийн өдрүүдийн фарисайчууд” Эзэн Есүсийг угтан авахад нь хэн Христэд итгэгчдэдийг хориглодог вэ? (Монгол хэлээр)

Христэд итгэгч Жан И Эзэн эргэн ирсэн тухай гэрчлэл сонссон боловч үнэн замыг судалж байхад пастор, ахлагч нь түүнийг болиулж, саад хийхээр хэдэн удаа оролдож, “Эзэн бие махбодтой болж эргэн ирсэн гэж хэлдэг хэн боловч хуурамч зам тарааж байна. Тэднийг бүү сонс, үгийг нь бүү унш, тэдэнтэй бүү холбоо барь!” гэж хэлдэг. Энэ нь Жан И-г будилуулна, учир нь Эзэн Есүс “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6). “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог” (Иохан 10: 27) гэж тодорхой хэлсэн билээ. Эзэнийг угтан авах чадвартай байхын тулд хүмүүс ухаалаг охид байж, Эзэний дуу хоолойг идэвхтэйгээр эрж хайж, сонсох ёстой гэдгийг Эзэний үг тодорхой хэлдэг боловч пастор, ахлагч нар Бурханы дуу хоолойг сонсоход нь итгэгчдэд саад хийж, тэднийг хязгаарлахаар чадах бүхнээ хийдэг. Итгэгчид үнэн замыг судлахаас тэд яагаад айна вэ? ... Пастор, ахлагчтай хийсэн мэтгэлцээнээрээ дамжуулан Жан И, эцсийн өдрүүдийн фарисайчууд хэн болохыг, мөн Эзэнийг угтан авахад итгэгчдэд саад болдог жинхэнэ саад бартаа хэн болохыг эцэст нь олж хардаг. 
Read More

2020-02-17

“Хүсэл тэмүүлэл” киноны клип: Ингэж Эзэн эргэн ирдэг (Монгол хэлээр)


“Хүсэл тэмүүлэл” киноны клип: Ингэж Эзэн эргэн ирдэг 
Эзэний олон итгэгчид дараах библийн зөгнөлийг уншсан: “Тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24: 30) Эзэн эргэн ирэх үедээ гарцаагүй үүлэн дээр бууж ирнэ гэж тэд итгэдэг боловч “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16: 15) “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч,‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25: 6) гэсэн өөр зөгнөлүүд Библид байдаг. Эзэн үүлэн дээр ил тод ирнэ гэсэн зөгнөл дээр нэмээд Тэр нууцаар ирнэ гэсэн зөгнөлүүд байдаг гэдэг нь илэрхий юм. Тэгвэл Түүний эргэн ирэлтийн талаарх үнэн юу вэ? 
Read More

2020-02-16

Шинэ амьдрал эхэл–“Бурханы хайр татам байдлыг би харсан”


Шинэ амьдрал эхэл–“Бурханы хайр татам байдлыг би харсан”
Намайг одоо бас дараа нь дуудан буй танил дуу хоолойг би сонсдог.
Сэрээд хэн ярьж байгааг олж хар.
Түүний дуу хоолой зөөлөн намуун, Түүний дүр төрх үзэсгэлэнтэй!
Хүчтэй цохилтоос шаналж маш их өвдөлтийг тэсч гаран,
Түүний хайрын гараар халамжлуулдаг.
Тэгээд би, 
энэ бол миний тэмцэж байсан Төгс Хүчит Бурхан мөн болохыг ухаардаг
Маш ихээр харамсаж, өөрийнхөө юу хийснийг бодож, 
өөрийгөө би үзэн яддаг
Гүн гүнзгий ялзарсан, хүний мөн чанар байхгүй би, 
одоо үнэнийг харж байна.
Read More

2020-02-15

Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг” (lyrics)


Христийн сүмийн шинэ дуу “Хүний хашхираанаар дамжуулан Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг” (lyrics)

Бурхан хүнийг бүтээж,
Сүнс өгснийхөө дараа
Өөрийг нь дуудан хашхирахгүй бол
Түүний сүнс тэднээс тусдаа байж,
“тэнгэрийн нэвтрүүлгийг”
Газарт хүлээн авахаа болино гэж хэлсэн.
Хүн төрөлхтний хашхираанаар дамжуулан
Бурхан хэрэгтэй зүйлийг нь өгдөг.
Эхлээд Тэр тэдний дунд “оршин суудаггүй”,
Гэвч хашхираанаас нь болж Тэр тэдэнд тусалдаг.
Дотоод хүч чадлаасаа хүмүүс зориг зүрх олж авдаг.
Хүссэнээрээ тоглохын тулд Сатан энд ирж зүрхэлдэггүй.
Read More

2020-02-14

“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?(Монгол хэлээр)


“Шившлэгээс чөлөөлөгд” киноны клип: Бид Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авах вэ?(Монгол хэлээр)

Цуст дөрвөн сар аль хэдийн гарсан. Энэ нь Иоелийн номд эш үзүүлсэнчлэн “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” (Иоел 2: 29-31) Гай гамшиг удахгүй биднийг нөмөрнө гэсэн утгатай юм. Гай гамшиг бидэнд нүүрлэхээс өмнө Бурханы Сүнс Түүний зарц нар болон шивэгчдийг усалж, бүлэг ялагчдыг бүтээх болно. Хэрэв бид гай гамшгаас өмнө өргөгдөж чадахгүй бол бид тэрхүү гамшгийн дунд сүйрэх болно. Одоо “Зүүний Аянга” нь Эзэн Есүс аль хэдийн эргэн ирсэн ба үнэнийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бүтээсэн гэдгийг гэрчилж байна. Энэ нь Библийн зөгнөлүүд биелэлээ олсыг харуулж байна, тийм уу? “Зүүний Аянга” нь Эзэний илрэлт болон ажил биш гэж үү?
Read More

2020-02-13

Магтан дууны бүжиг 2019 “Бурханы агуу ажил гүйцэлдлээ” Бурхан алдаршсаныг магтан дуулъя


Магтан дууны бүжиг 2019 “Бурханы агуу ажил гүйцэлдлээ”  Бурхан алдаршсаныг магтан дуулъя

Эцсийн өдрүүдийн Христийг дагадаг 
бид бүхий л орчлон ертөнцөд гэрчлэл хийдэг:
Бурханы агуу ажил гүйцэлдлээ.
Төгс Хүчит Бурхан махбодод илрээд, 
хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийллээ.
Сүйт залуугийн дуу хоолойг сонсоод, 
Бурханы өмнө бид өргөгдлөө.
Эцэст нь Хурганы найрт оролцож, 
хаанчлалын сургалтад бид орлоо.
Read More

2020-02-12

Бурханы удирдамж надад ажлын байрны уруу таталтыг даван гарах боломж олгосон юм (I)

   Төгс Хүчит Бурхан ингэж хэлдэг, “Хүмүүс дэлхий ертөнцийг харах үедээ зүрх сэтгэл нь татагдаж, олон хүмүүс өөрсдийгөө үүнээс чөлөөлж чаддаггүй; заль мэх, хар шидээр оролддог хүмүүст асар олон тооны хүмүүс мэхлэгдэх болно. Хэрвээ чи ахиц гаргахаар мэрийхгүй, туйлын хүслэнгүй бол энэхүү нүгэлт давалгаанд хамагдан одох болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос). Мөнгө, нэр алдар, байр суурь, эрх мэдэл, садар самуун гэх мэт элдэв янзын уруу таталтаар дүүрэн, зугаа цэнгэлд дуртай энэхүү ертөнцийн муу муухайг Төгс Хүчит Бурханы үг ил болгодог.
Read More

2020-02-11

Ачлалгүй хүү эргэн ирсэн нь

Рүүт, АНУ

   Би өмнөд Хятадын жижиг тосгонд, элэнц эмээгийн үеэс л итгэгч байсан гэр бүлд төрсөн юм. Хүүхэд насны минь жаргалтай өдөр хоногууд Библийн түүх, магтан дуу, чуулганд эгшиглэдэг ариун хөгжимтэй үргэлж хамт байсан билээ. Өсөж том болж, хичээлийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зүрх сэтгэл минь Эзэнээс аажмаар холдож эхлэв. Гэхдээ Эзэн намайг хэзээ ч орхилгүй, дуудах бүрд минь тусалдаг байлаа. Эзэн Есүсийн нигүүлсэл, ариун нэр зүрх сэтгэлд минь гүн үндэслэсэн юм. Их сургуулийн элсэлтийн шалгалт өгсөн жилээ би санаж байна. Хэн ч, тэр дундаа багш нар ч намайг сайн сургуульд тэнцэж чадна гэж бодоогүй юм. Удаа дараагийн цохилттой тулгаран бараг горьдлого тасарч, орохыг хүссэн сургуульдаа хэзээ ч тэнцэхгүй нь гэж би ч бас бодож байлаа. Харин тэгтэл багадаа чуулган дээр сонсож байсан үг гэнэт санаанд оров: “Хүн хаана дуусна, Бурхан тэндээс эхэлдэг”. Тэгээд хормын төдийд би гэгээрсэн мэт санагдсан юм.
Read More

2020-02-10

Бурханы авралыг хүлээн авснаар аз жаргалтай гэрлэлт эхэлдэг

Жуй Чиу, Малайз

    Би гоо сайханч, харин манай нөхөр фермер юм. Бид хоёр Малайзад хайраа олох гэж байгаа эмэгтэйчүүдэд зориулсан уламжлалт үйл ажиллагаа болох жүрж шидэх арга хэмжээн дээр танилцсан билээ. Хуримыг маань нэг жилийн дараа пастор гэрчилж, чуулганд зохион байгуулсан юм. Гэрлэлтийн маань төлөөх пасторын залбиралд би маш их сэтгэл хөдөлсөн бөгөөд хэдийгээр шашин шүтлэггүй байсан ч “Энэ эрэгтэй намайг эргэж буцалтгүй нандигнаж, харж халамжлан, насан туршийн минь хань байх болтугай” гэж Бурханаас чимээгүйхэн гуйлаа.
Read More

2020-02-09

Өөр аргаар аврагдсан нь

Хуан Линь, Хятад


   Би Пентекостын Чуулган дахь жирийн нэгэн итгэгч байсан бөгөөд Эзэнд итгэж эхэлснээсээ хойш цуглаан алгасаж байсан удаагүй билээ. Тэр тусмаа одоо эцсийн өдрүүдийн цаг үе ирж, Эзэн эргэн ирэх тухай Библи дэх зөгнөл үндсэндээ биелээд байлаа. Эзэн удахгүй эргэн ирэх тул цуглаанд би улам ч урам зоригтойгоор оролцож, Эзэнтэй уулзах боломжоо алдах вий гэсэндээ Түүний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээдэг байв.

   Нэг өдөр дүү маань ирээд, “Эгч ээ, өнөөдөр танд хамгийн сайхан мэдээг дуулгахаар ирлээ—Эзэн Есүс эргээд иржээ! Тэгээд ч зогсохгүй махбодод эргэн ирчхээд үнэнийг илэрхийлж, мөн хүнийг шүүж, цэвэрлэх эцсийн өдрүүдийн ажлаа гүйцэтгэж, улмаар Библи дэх ‘Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэх зөгнөлийг биелүүлж байна.
Read More

2020-02-08

Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)


Гай гамшгийн дундах гайхамшиг “Бурханы ерөөл” Христэд итгэгчийн гэрчлэл (Монгол хэлээр)

“Санаандгүй зүйлс тохиолддог,амьдралыг урьдчилан таах боломжгүй”гэж хүмүүс голдуу хэлдэг.Өнөөдөр эдийн засаг, технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн,материаллаг амьдралын хэм хэмжээ аажмаар сайжирсан ч дэлхий дахинд тохиож буй гамшгууд өдөр өдрөөр нэмэгдэж байгааг бид мэднэ.Бид сонин эргүүлж, телевизор асааж,интернетээс мэдээлэл хайх үедээ байгалийн болон хүний гаралтай бүх төрлийн гамшгийн тухай мэдээг нэлээд олж харна.
Read More

“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)


“Удаан хүлээсэн аз жаргал” Христийн чуулганы гэр бүлийн кино (Монгол хэлээр)

Дин Руйлинь сайхан амьдрахад хүрэлцэхүйц мөнгө олохоор нөхөртэйгөө хамт бизнес нээн ажиллуулах гэж туйлын шаргуу ажиллажээ. Гэвч тэр хоёр ХКН-ын засгийн газрын дарлал, мөлжлөгөөс үүдэн асар их өрнөөсөө гарч чадаагүй бөгөөд гадаад явж ажиллахаас өөр сонголтгүй болов. Дин Руйлинь нэмж мөнгө олохын тулд давхар ажил хийлээ. Ажлын хүнд ачаалал, ойр тойрных нь хүмүүсийн тоомжиргүй байдал бүсгүйд мөнгөний төлөө ажиллахын зовлон, арга мухардлыг ойлгуулжээ.
Read More

2020-02-06

Христийн магтан дуу “Бурхан хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээдэг” (Lyrics)



Христийн магтан дуу “Бурхан хүн төрөлхтөнд илүү сайхан маргаашийг бүтээдэг” (Lyrics) 

Бурханы эргэн ирэлтийг угтдаг Канааны тариачдад 
сайн үр жимсээ Тэр хайрлаж,
тэнгэр болон хүн үүрд оршихыг хүсдэг.
Хүн бас тэнгэр мөнхөд амраасай гэж Бурхан хүсдэг.
Мөнх ногоон нарс Өөртэй нь үүрд хамт байхыг,
бас хүслэнт эрин рүү урагшлахыг хүсдэг.
Chorus
Тэр Өөрийн бүх амийг хүн төрөлхтөнд өгдөг.
Бурхан чимээгүй шаргуу ажиллаж,
хүн төрөлхтөнд зориулсан 
хайрын сайхан газрыг хагалдаг.
Read More

2020-02-05

Христийн магтаалын дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” (дууны үг)


Христийн магтаалын дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” (дууны үг)

Төгс Хүчитийн амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн
яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг.
Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч
хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд
энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод 
өөдгүйгээр оршин тогтнож
эрэмгийгээр амь зуусаар.
Чи итгэл найдваргүй амьдардаг;
тэр зорилгогүй оршин байдаг.
Read More

2020-02-04

Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү?

   Хариулт:

  Бие махбодтой болсон Христ нь Бурхан Өөрөө юү, эсвэл Бурханы Хүү юү? Энэ нь үнэхээр Эзэнд итгэдэг ихэнх хүний ойлгодоггүй асуудал юм.Бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхээр ирэх үед Бурхан хүмүүсийн дунд илэрч, ажил хийн, хүний Хүү болсон. Тэр Нигүүлслийн эрин үеийг нээгээд зогсохгүй бас хүнтэй цуг амьдрахын тулд хүний ертөнцөд Бурхан биечлэн ирсэн, шинэ эрин үеийг эхлүүлсэн. Хүн асар их бишрэлтэйгээр, Эзэн Есүсийг Христ, Бурханы Хүү гэж нэрлэсэн. Тухайн үед Ариун Сүнс ч бас Эзэн Есүс бол Бурханы хайртай Хүү гэдэгт гэрчлэл хийж, Эзэн Есүс тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудсан.
Read More

2020-02-03

Манан арилж, тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг би оллоо

Чэнь Ай, Хятад

   Би бага байхаасаа эхлэн эцэг эхээ даган Эзэнд итгэдэг болсон ба одоо өтөл нас хаяанд иржээ. Хэдийгээр би насан туршдаа Эзэнд итгэсэн ч нүглээс хэрхэн ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай асуудал миний хувьд сэтгэлийг минь байнга зовоосон, шийдэх аргагүй оньсого байж ирсэн бөгөөд үүнээс үүдэн би төөрөлдөж, шаналах болсон юм. Би нүглээс ангижирч, тэнгэрийн хаанчлалд орох тухай энэ насандаа олж мэдэхийг маш их хүсэж байлаа. Ингэснээр амьдрал минь бүрэн дүүрэн байсан гэх мэдлэгтэйгээр үхэлтэй нүүр тулж, эцэст нь зүрх сэтгэлдээ Эзэнтэй амар тайвнаар уулзаж чадах байв.
Read More

2020-02-02

Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)


Монгол кино 2019“Галын баптисм”Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)

Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21). хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ?
Read More

2020-02-01

Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая | “Бурханы жинхэнэ хайр” | Христийн сүмийн магтан дуу



Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая | “Бурханы жинхэнэ хайр” | Христийн сүмийн магтан дуу

Өөрийн Бурханы өмнө би дахин өнөөдөр зогсож байна.
Түүний хайр татам царайг харах үед хэлэх зүйл зүрх сэтгэлд минь их.
Өнгөрсөн үеийн тэнүүчлэлээ ардаа би орхичихсон.
Түүний нигүүлслийн аз жаргал, баяр хөөрөөр Түүний үг намайг дүүргэдэг.
Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг.
Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг
Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг.
Read More