2020-02-29

БУРХАНЫГ ХАЙРЛАХ ЖИНХЭНЭ ХАЙР АЯНДАА ГАРЧ ИРДЭГ

    Бурханы үгээс болж бүх хүн цэвэршүүлэлтэд өртсөн. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол хүн тийм маягаар зовох гэж ерөөгдөхгүй байсан нь маргаангүй. Үүнийг бас, Бурханы үгийн шалгалтыг хүлээн авах чадвартай хүмүүс бол ерөөгдсөн хүмүүс юм гэж хэлж болно. Хүмүүсийн анхдагч хэв чанар, зан авир болон Бурханд хандах хандлагад үндэслэвэл тэд ийм цэвэршүүлэлтийг хүлээн авахад тохирохгүй. Тэднийг Бурхан өргөсөн учраас тэд энэ ерөөлийг эдэлсэн. Хүмүүс өөрсдийгөө Бурханы царайг харах юм уу Түүний үгийг сонсох эрхгүй гэж хэлдэг байсан. Өнөөдөр гагцхүү Бурханы өргөлт болон Түүний өршөөлөөс болж л хүмүүс Түүний үгийн цэвэршүүлэлтийг хүлээн авсан билээ. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүн нэг бүрийн ерөөл юм—та нар үүнийг биеэрээ туулсан уу? Хүмүүс ямар талуудад зовж, бүтэлгүйтэх вэ гэдгийг Бурхан тогтоодог ба энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь шаардлагад үндэслэдэггүй. Энэ бол гарцаагүй үнэн. Итгэгч бүр Бурханы үгийн шалгалтыг туулж, Түүний үгэн дотор зовох чадварыг эзэмших ёстой. Энэ нь та нарын тодорхой харж чадах зүйл бус уу? Иймээс чиний туулсан зовлон өнөөдрийн ерөөлөөр арилжаалагдсан; хэрвээ чи Бурханы төлөө зовдоггүй бол Түүний магтаалыг хүртэж чадахгүй. Өнгөрсөнд чи гомдоллодог байсан байж болно, гэхдээ хэчнээн их гомдоллосон ч бай, Бурхан чиний талаарх тэр зүйлийг санадаггүй. Өнөөдөр болчихсон, өчигдрийн асуудлыг шалгаж шинжлэх шаардлага байхгүй.

   Бурханыг хайрлахаар хичээдэг боловч чаддаггүй гэж зарим хүн хэлдэг бөгөөд Бурханы явах гэж байгааг сонсохоороо тэд Түүнд хайртай болдог. Зарим хүн ерөнхийдөө үнэнийг хэрэгжүүлдэггүй ба Бурхан уур хилэнтэйгээр явах гэж байгааг сонсох үедээ Түүний өмнө очин: “Өө Бурхан минь! Битгий яваач. Надад боломж олгооч! Бурхан минь! Би өмнө нь Таныг сэтгэл хангалуун байлгаагүй; би Танд өртэй, би Таныг эсэргүүцсэн. Өнөөдөр би бие сэтгэлээ бүрэн дүүрэн өргөмөөр байна, ингэж байж эцсийн дүнд Таныг сэтгэл хангалуун байлгаж, Таныг хайрлаж болох юм. Надад ийм боломж дахин ирэхгүй” гэж залбирдаг. Чи ийнхүү залбирч байсан уу? Хүн ийм маягаар залбирахад, тэдний мөс чанарыг Бурханы үг өдөөснөөс энэ нь болдог. Хүмүүс бүгд хөшүүн, мулгуу байдаг. Тэд гэсгээлт ба цэвэршүүлэлтийг туулдаг ч Бурхан юу гүйцэлдүүлж байгааг мэддэггүй. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүмүүс мунгинасан хэвээр байх байв; хүмүүсийн зүрх сэтгэл дэх сүнслэг мэдрэмжийг хэн ч өдөөж чадахгүй. Хүмүүсийг шүүж, илчилдэг Бурханы үг л тэрхүү үр дүнд хүрч чадна. Иймээс Бурханы үгээс болж бүх зүйл хэрэгжиж, биелдэг бөгөөд Түүний үгээс болж л Бурханыг гэх хүн төрөлхтний хайр өдөөгддөг. Хэрвээ хүмүүс өөрсдийн мөс чанарт л үндэслэн Бурханыг хайрласан бол ямар ч үр дүн олж харахгүй байх байв. Өнгөрсөнд хүмүүсийн Бурханыг хайрлах хайр мөс чанарт нь үндэслэж байгаагүй гэж үү? Бурханыг хайрлах санаачилга гаргасан нэг ч атугай хүн байсан уу? Бурханы үгийн зоригжуулалтаар л дамжуулан тэд Бурханыг хайрласан. Зарим хүн: “Би Бурханыг маш олон жил дагаж, Түүний нигүүлсэл, ерөөлийг маш их эдэлсэн. Би Түүний үгийн цэвэршүүлэлт, шүүлтийг туулсан. Тэгээд Би ихийг ойлгож, Бурханы хайрыг харсан. Би Түүнд талархах ёстой, Түүний нигүүлслийг буцаан төлөх ёстой. Би үхлээр Бурханыг сэтгэл хангалуун байлгах болно, мөн Түүнийг гэсэн хайраа мөс чанартаа үндэслэх болно” гэж хэлдэг. Хэрвээ хүмүүс мөс чанарынхаа мэдрэмжүүдэд л найддаг бол Бурханы хайр татам байдлыг мэдэрч чадахгүй; хэрвээ гагцхүү өөрсдийн мөс чанарт найддаг бол Бурханыг гэх хайр нь мөхөс байх болно. Хэрвээ чи зөвхөн Бурханы нигүүлсэл ба хайрыг хариулах талаар ярьдаг бол Түүнийг гэх хайранд чинь ямар ч урам зориг байхгүй байх болно; мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлах нь идэвхгүй хандлага юм. Яагаад Би үүнийг идэвхгүй хандлага гэж хэлдэг вэ? Энэ бол бодит асуудал. Энэ ямар гээч хайр вэ? Энэ бол ердөө Бурханыг хуурахаар хичээж, Түүний төлөө гэсэн дүр эсгэж байгаа хэрэг бус уу? Ихэнх хүн, Бурханыг хайрлахад ямар ч шагнал байхгүй, Түүнийг хайрладаггүй байлаа гээд хүн яг л ижилхэн гэсгээгдэх болно, иймээс ерөнхийдөө нүгэл үйлдэхгүй байхад л хангалттай гэж итгэдэг. Тэгэхээр мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Бурханыг хайрлах, Түүний хайрыг хариулах нь идэвхгүй хандлага бөгөөд энэ бол хүний зүрх сэтгэлээс аяндаа гарч ирдэг Бурханыг гэх хайр биш юм. Бурханы төлөөх хайр бол хүний зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг жинхэнэ мэдрэмж байх ёстой. Зарим хүн: “Би өөрөө Бурханыг эрэлхийлж, Түүнийг дагахад бэлэн байна. Одоо Бурхан намайг орхихыг хүссэн ч би Түүнийг дагахыг хүссээр байна. Тэр намайг хүсэх эсэх нь хамаагүй би Түүнийг хайрласаар байх болно, тэгээд эцэст нь би Түүнийг олж авах ёстой. Би Бурханд зүрх сэтгэлээ өргөдөг, Тэр юу хийх нь хамаагүй би насан туршдаа Түүнийг дагана. Юу ч болсон бай хамаагүй би Бурханыг хайрлах ёстой ба Түүнийг олж авах ёстой; Түүнийг олж авах хүртлээ би амрахгүй” гэж хэлдэг. Чамд ийм хүсэл байгаа юу?

   Бурханд итгэх зам бол Түүнийг хайрлах зам юм. Хэрвээ чи Түүнд итгэдэг бол Түүнийг хайрлах ёстой; гэхдээ Түүнийг хайрлах гэдэг нь зөвхөн Түүний хайрыг хариулахыг, эсвэл мөс чанарынхаа мэдрэмжид тулгуурлан Түүнийг хайрлахыг хэлдэггүй—энэ нь Бурханыг гэх цэвэр ариун хайр юм. Хүмүүс зөвхөн өөрсдийн мөс чанарт найдах үе байдаг ба тэд Бурханы хайрыг мэдэрч чаддаггүй. “Бурханы Сүнс бидний сүнсийг хөдөлгөх болтугай” гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Бурханыг хайрлахын тулд хүмүүсийн мөс чанарыг хөдөлгөх тухай Би яагаад яриагүй вэ? Яагаад гэвэл хүмүүсийн мөс чанар Бурханы хайр татам байдлыг мэдэрч чаддаггүй. Хэрвээ чи эдгээр үгэнд үнэмшихгүй байгаа бол Түүний хайрыг мэдрэхийн тулд мөс чанараа ашиглаж болох бөгөөд тухайн агшинд урам зоригтой байх боловч дараа нь энэ нь алга болно. Хэрвээ чи Бурханы хайр татам байдлыг мэдрэхийн тулд өөрийн мөс чанарыг л ашигладаг бол залбирах үедээ урам зоригтой байх боловч түүний дараа энэ нь зүгээр л үгүй болдог, алга болдог. Энэ юу гэсэн үг вэ? Хэрвээ чи өөрийн мөс чанарыг л ашиглавал Бурханыг гэх хайраа өдөөж чадахгүй байх болно; чи зүрх сэтгэлдээ Түүний хайр татам байдлыг үнэхээр мэдрэх үед сүнсийг чинь Тэр хөдөлгөх ба тэр үед л мөс чанар чинь анхдагч үүргээ биелүүлэх чадвартай болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн сүнсийг Бурхан хөдөлгөсөн байх үед, тэдний зүрх сэтгэл мэдлэг, зоригжуулалтыг олж авсан байх үед буюу тэд туршлага олж авсныхаа дараа л мөс чанараараа Бурханыг үр дүнтэй хайрлаж чадна. Мөс чанараараа Бурханыг хайрлах нь буруу биш—энэ бол Бурханыг хайрлах хамгийн бага түвшин юм. Бурханы нигүүлсэлд шударга хандаж байгаа төдий хүн төрөлхтний хайрын арга зам нь тэднийг идэвхтэйгээр ороход түлхэц өгч чадахгүй. Хүмүүс Ариун Сүнсний зарим ажлыг олж авах үед, өөрөөр хэлбэл, Бурханы хайрыг бодит туршлагаар харж, амтлах үед, Бурханы талаар зарим мэдлэгтэй болж, Бурхан хүн төрөлхтнөөр үнэхээр хайрлуулах эрхтэйг, Тэр хэчнээн хайр татам болохыг жинхэнээсээ харах үед л хүмүүс Бурханыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг.

   Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдох үе, зүрх сэтгэл нь Түүн рүү бүрэн дүүрэн эргэн очиж чаддаг үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Хэрэв чи Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх бөгөөд зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ нь харуулдаг. Бурхан болон Түүний үгээс гадна зүрх сэтгэлд чинь бараг өөр юу ч (гэр бүл, эд баялаг, эхнэр, нөхөр, үр хүүхэд, өөр бусад зүйл) байхгүй. Байдаг ч гэсэн тэдгээр нь зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи өөрийн хэтийн ирээдүйг бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тэр үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар байгаа бөгөөд үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ эд хөрөнгөтэй болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Зүрх сэтгэлд чинь зөвхөн Бурханы үг байдаг ба чи Бурханд залбирч, Тэр чамд маш ойр байсан мэт, Бурхан чиний дотор, чи Түүний дотор байсан мэт цаг үргэлж Түүнтэй ойр байж чаддаг бол, хэрвээ ийм байдалд байдаг бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байсан гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог ба Бурханы хүсэлд анхаарал хандуулж, Түүнийг жинхэнээсээ хайрлахад зүрх сэтгэлээ ашиглаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол тэдэнд Түүнийг гэх жинхэнэ, аяндаа гарч ирдэг хайр байх бөгөөд Бурханы ажлыг анхаарч чадна. Тэдэнд мунхаг, эрүүл ухаангүй байдал байсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарч чаддаг байх болно. Тэдний зүрх сэтгэл бүхэлдээ зөв байна. Зарим хүн юу ч хийж байсан бай, чуулганы тугийг үргэлж намируулдаг, үнэндээ энэ нь өөрсдийнх нь ашиг тусын төлөө байдаг. Тийм төрлийн хүнд зөв сэдэл байдаггүй. Тэр бол гажуудсан, зальжин бөгөөд түүний хийдэг ихэнх зүйл хувийн ашиг хонжоо хайхын төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь мөн л Сатанд харьяалагддаг ба Бурхан руу эргэж чаддаггүй. Ийм хүнийг олж авах ямар ч арга зам Бурханд байхгүй.

   Бурханыг үнэхээр хайрлаж, Түүгээр авхуулах эхний алхам бол өөрийн зүрх сэтгэлийг Бурханы зүгт бүрмөсөн эргүүлэх явдал юм. Хийдэг юм бүхэндээ өөрийгөө шалгаж, ингэж асуу: “Би үүнийг Бурханыг гэх хайрын зүрх сэтгэлээр хийж байна уу? Үүнд ямар нэгэн хувийн санаа зорилго байгаа юу? Үүнийг хийж байгаагийн минь жинхэнэ зорилго юу вэ?” Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгөхийг хүсэж байгаа бол эхлээд өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирч, хувийн бүх санаа зорилгоо орхиж, бүхэлдээ Бурханы төлөө гэсэн түвшинд хүрэх ёстой. Энэ бол Бурханд зүрх сэтгэлээ өгч дадах зам юм. Өөрийн зүрх сэтгэлийг дарангуйлан захирна гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ бол махан биеийнхээ хэмжээ хязгааргүй хүслийг тавьж явуулан, байр суурийн ерөөлд шунахгүй, эсвэл тав тухад шунахгүй байж, Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнийг хийх явдал бөгөөд ингэснээр хүний зүрх сэтгэл өөрийнхөө төлөө бус, бүхэлдээ Түүний төлөө байж чаддаг. Энэ нь хангалттай юм.

  Бурханыг хайрлах жинхэнэ хайр зүрх сэтгэлийн гүнээс гарч ирдэг; энэ бол Бурханы талаарх хүний мэдлэгт үндэслэн оршдог хайр юм. Хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх үед тэдэнд Бурханыг гэх хайр байдаг, гэхдээ тэрхүү хайр нь заавал цэвэр ариун, заавал бүрэн дүүрэн байх албагүй. Учир нь хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэх болон тухайн хүн Бурханыг жинхэнээсээ ойлгож, жинхэнээсээ дээдлэн бишрэхийн хооронд тодорхой зай байдаг. Бурханыг гэх жинхэнэ хайранд хүрч, Бурханы зан чанарыг мэддэг болох зам бол Бурхан руу зүрх сэтгэлээ эргүүлэх явдал юм. Үнэнч зүрх сэтгэлээ Бурханд өгснийхөө дараа тэд амийн туршлага руу орж эхлэх ба ийм маягаар тэдний зан чанар өөрчлөгдөж эхэлнэ, Бурханыг гэх тэдний хайр аажмаар өснө, Бурханы талаарх тэдний мэдлэг ч бас аажмаар нэмэгдэнэ. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь амийн туршлагын зөв замд орох урьдчилсан нөхцөл юм. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавих үед тэдэнд Түүнийг хайрласан биш, харин хүсэн хүлээсэн зүрх сэтгэл л байдаг, учир нь тэд Түүнийг ойлгодоггүй. Ийм нөхцөлд тэдэнд Түүнийг гэх тодорхой хэмжээний хайр байдаг ч энэ нь аяндаа үүсдэггүй, бас жинхэнэ бус юм. Яагаад гэвэл хүний махан биеэс гардаг бүхэн сэтгэл хөдлөлийн нөлөө бөгөөд жинхэнэ ойлголтоос гардаггүй. Энэ нь ердөө түр зуурын түлхэц бөгөөд удаан хугацааны хүндлэл бишрэл байж чаддаггүй. Хүмүүс Бурханы талаар ойлголтгүй байх үедээ өөрсдийн шилэлт сонголт болон хувийн үзэлд тулгуурлан Түүнийг хайрлаж л чаддаг; тийм төрлийн хайрыг аяндаа үүсдэг хайр гэж хэлж болохгүй, жинхэнэ хайр ч гэж хэлж болохгүй. Хүний зүрх сэтгэл үнэхээр Бурхан руу эргэх үед тэд бүх зүйл дээр Бурханы ашиг сонирхлыг бодож чаддаг, харин тэдэнд Бурханы тухай ямар ч мэдлэг байхгүй бол жинхэнээсээ аяндаа хайрлах чадваргүй байдаг. Тэд зүгээр л ямар ч үндэслэлгүйгээр чуулганы төлөө зарим ажлыг гүйцэтгэж, өөрсдийн жаахан үүргийг биелүүлж чаддаг. Тийм төрлийн хүн өөрчлөхөд хэцүү зан чанартай байдаг; тэд бол үнэнийг эрэлхийлдэг ч үгүй, ойлгодог ч үгүй хүмүүс юм. Хүн зүрх сэтгэлээ Бурхан руу бүрмөсөн эргүүлсэн ч гэсэн, Бурханыг гэх хайрын зүрх сэтгэл нь цэв цэвэрхэн гэсэн үг биш, учир нь зүрх сэтгэлд нь Бурхан байлаа гээд зүрх сэтгэлд нь Бурханыг гэх хайр заавал байх албагүй. Энэ нь Бурханыг ойлгохоор эрэлхийдэг болон эрэлхийлдэггүй хүмүүсийн хоорондох ялгаатай холбоотой. Хүн Бурханы талаар мэдлэгтэй болмогц, тэр хүний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн гэдгийг энэ нь харуулдаг, мөн тэдний зүрх сэтгэлд байгаа Бурханыг гэсэн жинхэнэ хайр нь аяндаа гарч ирдэг гэдгийг харуулдаг. Ийм төрлийн хүн л зүрх сэтгэлдээ Бурхантай хүн билээ. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх нь зөв замд орж, Бурханыг ойлгож, Бурханыг гэх хайранд хүрэх урьдчилсан нөхцөл юм. Энэ нь Бурханыг хайрлах үүргээ биелүүлсний тэмдэг биш, Түүнийг жинхэнээсээ хайрладгийн ч тэмдэг биш. Хүний хувьд Бурханыг жинхэнээсээ хайрлах цорын ганц арга нь зүрх сэтгэлээ Түүний зүгт эргүүлэх явдал ба энэ нь ч бас Түүний бүтээлүүдийн хийх учиртай эхний зүйл мөн. Бурханыг хайрладаг хүмүүс бол амийг эрж хайдаг бүх хүн юм, өөрөөр хэлбэл, үнэнийг эрэлхийлдэг, Бурханыг үнэхээр хүсдэг хүмүүс юм; тэдэнд бүгдэд нь Ариун Сүнсний гэгээрэл байдаг бөгөөд Тэр тэдний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэд бүгд Бурханаар замчлуулж чаддаг.

   Хүн Бурханд өртэй гэдгээ мэдрэх чадвартай болдог нь тэдний сэтгэлийг Сүнс хөдөлгөснөөс болдог; хэрвээ ийнхүү мэдэрдэг бол тэд хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй болох хандлагатай байх бөгөөд амь руу орохоор эрэлхийлж чадна. Харин чи тодорхой алхам дээр зогсвол илүү гүн орж чадахгүй; Сатаны торонд гацах аюул байсаар байгаа ба энэ нь тодорхой цэгт хүрмэгц Сатан чамайг олзолно. Бурханы гэрэлтүүлэлт нь хүмүүст өөрсдийгөө мэдэж, дараа нь Бурханд өртэйгөө мэдэрч, Түүнтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэрч, Түүний таалалд нийцдэггүй зүйлсийг хөсөр хаях боломжийг олгодог. Энэ бол Бурханы ажлын зарчим юм. Та нар бүгд өөрсдийн амийг өсгөж, Бурханыг хайрлахаар эрэлхийлэх хүсэлтэй байгаа, тэгвэл чи өнгөц хуумгай аргуудаасаа салсан уу? Чи зөвхөн эдгээр аргаас ангижирдаг, ямар ч саад бэрхшээл учруулдаггүй, эсвэл өөрийгөө гайхуулдаггүй бол энэ нь амийн өсөлтийг үнэхээр эрэлхийлж байгаа хэрэг мөн үү? Хэрэв чамд өнгөц хуумгай зан авир огт байхгүй боловч Бурханы үг рүү ордоггүй бол чи ямар ч идэвх санаачилгатай ахиц дэвшил гаргадаггүй хүн гэсэн үг юм. Өнгөц хуумгай зан авиртай байхын уг үндэс юу вэ? Чиний үйлдэл өөрийн амийг өсгөхийн төлөө байдаг уу? Чи Бурханы ардуудын нэг болох шаардлагыг хангахаар эрэлхийлдэг үү? Анхаарлаа төвлөрүүлдэг бүхэн чинь чиний амьдран харуулдаг зүйл юм; хэрвээ чи өнгөц аргуудад анхаарлаа төвлөрүүлдэг бол зүрх сэтгэл чинь гадаад байдалд төвлөрөх ба чи амийн өсөлтийг эрэлхийлэх ямар ч аргагүй байх болно. Бурхан зан чанарын өөрчлөлтийг шаарддаг боловч чи үргэлж гадаад талын зүйлсийг эрэлхийлж байна; ийм хүн зан чанараа өөрчлөх ямар ч аргагүй байх болно! Амийн хувьд боловсрохоос өмнө хүн бүрд тодорхой зам байдаг бөгөөд тэд Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдэж, төгс болгуулахаар хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чамд Бурханы үг байдаггүй ч чи зөвхөн өөртөө итгэх итгэл болон хүсэлдээ найддаг бол хийж байгаа бүхэн чинь ердөө хичээл зүтгэлд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи амийн өсөлтийг хүсдэг бол Бурханы үгийг илүү ихээр идэж ууж, ойлгох ёстой. Түүний үгээр төгс болгуулдаг хэн бүхэн тэдгээрийг амьдран харуулж чаддаг; Түүний үгийн цэвэршүүлэлтийг туулдаггүй, Түүний үгийн шүүлтийг туулдаггүй хүмүүс Түүнд ашиглагдахад тэнцэж чадахгүй. Тэгвэл та нар Түүний үгийг ямар хэмжээнд амьдран харуулдаг вэ? Та нар Бурханы үгийг идэж уун, тэдгээрийг өөрийн амийн байдалтай харьцуулах чадвартай байж, Миний хөндсөн асуудлуудын үр дүнд хэрэгжүүлэлтийн замыг олох л юм бол хэрэгжүүлэлт чинь зөв байна. Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх болно. Ийм төрлийн хэрэгжүүлэлттэй хүн л Бурханыг хайрлах хүсэлтэй нэгэн юм.
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment