2020-02-04

Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү?

   Хариулт:

  Бие махбодтой болсон Христ нь Бурхан Өөрөө юү, эсвэл Бурханы Хүү юү? Энэ нь үнэхээр Эзэнд итгэдэг ихэнх хүний ойлгодоггүй асуудал юм.Бие махбодтой болсон Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврах ажлыг хийхээр ирэх үед Бурхан хүмүүсийн дунд илэрч, ажил хийн, хүний Хүү болсон. Тэр Нигүүлслийн эрин үеийг нээгээд зогсохгүй бас хүнтэй цуг амьдрахын тулд хүний ертөнцөд Бурхан биечлэн ирсэн, шинэ эрин үеийг эхлүүлсэн. Хүн асар их бишрэлтэйгээр, Эзэн Есүсийг Христ, Бурханы Хүү гэж нэрлэсэн. Тухайн үед Ариун Сүнс ч бас Эзэн Есүс бол Бурханы хайртай Хүү гэдэгт гэрчлэл хийж, Эзэн Есүс тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудсан. Тийм болохоор Эзэн Есүс бол Бурханы Хүү гэж хүн итгэсэн. Ийм маягаар энэхүү Эцэг—Хүүгийн харилцааны тухай үзэл бий болсон. Одоо хэсэг зуур бодоод үзэцгээе. Эхлэл номын хаа нэгтээ Өөрт нь хүү байсан гэж Бурхан хэлсэн үү? Үгүй! Одоо тэгвэл Хуулийн эрин үед, Өөрт нь хүү байдаг гэж Ехова Бурхан хэлж байсан уу? Тэр тэгээгүй! Цорын ганц Бурхан байдаг гэдгийг энэ нь баталдаг, Эцэг-Хүүгийн харилцааны талаар яриад байх юм байхгүй. Одоо зарим хүмүүс ингэж асууж магадгүй: Нигүүлслийн эрин үед яагаад Эзэн Есүс Өөрийгөө Бурханы Хүү гэж хэлсэн бэ? Эзэн Есүс Христ Бурханы Хүү байсан уу эсвэл Бурхан Өөрөө юү? Энэ бол эрин үеүдийн туршид итгэгчид бидний маргалдсаар ирсэн асуулт гэж хэлж болох юм. Энэ асуудалд зөрчилдөөн угаасаа байгаа гэдгийг хүмүүс мэдэрдэг боловч үүнийг яаж тайлбарлахаа мэддэггүй. Эзэн Есүс бол Бурхан, гэхдээ бас Бурханы Хүү, иймээс Эцэг Бурхан гэж бас байгаа юу? Хүмүүс энэ асуудлыг тайлбарлах бүр ч чадваргүй байдаг. Сүүлийн хоёр мянган жилд, Эзэн Есүс Христ бол Бурхан Өөрөө бөгөөд Бурханы илрэлт гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн маш цөөхөн байсан. Үнэндээ, үүний талаарх тодорхой тэмдэглэл Библид байдаг. Иохан 14:8-д Филип Эзэн Есүсээс “Эзэн минь, бидэнд Эцгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай” гэсэн. Тэгвэл тухайн үед Эзэн Есүс Филипт юу гэж хариулсан бэ? Эзэн Есүс Филипт,“Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ”(Иохан 14:9-11) гэсэн.Энд Эзэн Есүс тодорхой хэлсэн шүү, “Намайг харсан хүн Эцгийг харсан” гэж. Та нарын харж байгаачлан Эзэн Есүс бол Бурханы Өөрийн илрэлт юм. Бурхан Тэр хоёр Эцэг—Хүүгийн харилцаатай гэж Эзэн Есүс энд хэлээгүй. Тэр зүгээр л “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа”“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).Одоо Эзэн Есүсийн үгний дагуу, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг, “Эцэг-Хүүгийн харилцаа” гэх юм байдаггүй гэдгийг бид баталгаажуулж чадахгүй гэж үү?

   Хэрвээ Эзэн Есүс Бурхан Өөрөө юм бол яагаад Эзэн Есүс залбирах үедээ Эцэг Бурханд залбирдаг юм бэ? гэж зарим хүмүүс асууж магадгүй юм. Эзэн Есүс залбирахдаа тэнгэрийн Бурханыг Эцэг гэж дуудаж байсанд үнэхээр нууц байдаг. Бурхан бие махбодтой болох үед Бурханы Сүнс махбод дотор нуугддаг, махбод өөрөө Сүнсний байгааг мэддэггүй. Бид өөрсдийнхөө дотор байгаа сүнсийг мэдэрдэггүйтэй адилхан. Үүнээс ч илүүтэйгээр, Өөрийнхөө махбод дотор байхдаа Бурханы Сүнс ямар ч ер бусын зүйл хийдэггүй. Иймээс Эзэн Есүс хэдий махбод болсон Бурхан байсан боловч хэрвээ Бурханы Сүнс ярьж, Бурханыг Өөрийг нь гэрчлээгүй байсан бол Эзэн Есүс Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэдэхгүй байх байсан. Иймээс Библи дээр “Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ”(Марк 13:32) гэж хэлсэн байдаг. Эзэн Есүс Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө хэвийн хүн чанар дотор амьдарч байсан. Тэр Өөрийгөө бие махбодтой болсон Бурхан гэдгийг үнэхээр мэдээгүй, учир нь махбод доторх Бурханы Сүнс ер бусын байдлаар ажилладаггүй, Тэр өөр ямар ч хүнтэй адилаар хэвийн хязгаар дотор ажилласан. Иймээс Эзэн Есүс аяндаа тэнгэрлэг Эцэгт залбирсан, өөрөөр хэлбэл, Эзэн Есүс Өөрийнхөө хэвийн хүн чанарын дотроос Бурханы Сүнсэнд залбирсан. Энэ нь тун ойлгомжтой байдаг. Эзэн Есүс, Өөрийнхөө үйлчлэлийг албан ёсоор гүйцэтгэх үед Ариун Сүнс ярьж, тунхаглаж, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг гэрчилж эхэлсэн. Зөвхөн тэр үед л Эзэн Есүс Өөрийнхөө жинхэнэ ялгамж чанарыг ухаарч, Тэр золин авралын ажил хийхээр ирсэн гэдгээ ухаарсан. Гэхдээ загалмайд цовдлогдох гэж байх үедээ Тэр бас л Эцэг Бурханд залбирсан. Христийн мөн чанар нь Бурханд бүрэн дуулгавартай байсныг энэ нь харуулдаг.

 Энэ асуудлын талаарх өөрсдийнхөө ойлголтыг тодотгохын тулд Төгс Хүчит Бурханы үгнээс дахиад хоёр хэсгийг уншицгаая.Төгс Хүчит Бурхан хэлхдээ,“Тэр үед Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан, энэ нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс энгийн, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн Түүний гадаад байдал нь энгийн хүн байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр‘хүний Хүү’болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн (эрэгтэй, эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй) хүн байсан юм. Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу?‘Тэнгэр дэх бидний Аав аа …’Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг‘Эцэг’хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Харин ч Тэр өөр өөр бие байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бие гэдэг нь огт оршдоггүй гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байв. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид:‘Миний хүслээр биш, харин Таныхаар болог’хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм”(Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

  “‘Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?’ хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? ‘Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байдаг’ хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Түүний удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод байсан учраас, махбодын өнцгөөс Тэрээр: ‘Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна’ гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махбодын өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас).

  Төгс Хүчит Бурхан юмыг маш тодорхой илэрхийлжээ. Эзэн Есүс хүмүүсийн дунд ажиллаж байх үед, үнэндээ энэ нь Бурханы Сүнс хүн шиг махбодоор хувцаслаж, ажиллаж, хүнд харагдаж байсан хэрэг юм. Эзэн Есүс хэрхэн Өөрийнхөө үгийг илэрхийлж эсвэл Эцэг Бурханд залбирч байсан нь хамаагүй, Түүний мөн чанар нь хүн чанар биш, харин бурханлаг чанар байсан юм. Бурханы Сүнс бол хүнд харагдашгүй. Бурхан махбодоор хувцаслах үед хүн зөвхөн бие махбодыг нь харах боловч Бурханы Сүнсийг харж чаддаггүй. Хэрвээ бие махбодтой болсон Эзэн Есүс бол Бурхан гэдгийг Ариун Сүнс шууд гэрчилсэн бол хүн хүлээн зөвшөөрөхгүй байсан. Яагаад гэвэл тухайн үед Бурхан бие махбодтой болно гэдэг нь юу гэсэн үг болохыг хэн ч мэддэггүй байсан. Тэд зүгээр л бие махбодтой болсон Бурхантай харилцсан ба маш бага ойлголттой байсан. Энэ жирийн, хүний Хүү Бурханы Сүнсний биелэл, өөрөөр хэлбэл махбод дахь Бурханы илрэлт байх юм гэж тэд хэзээ ч төсөөлөөгүй. Эзэн Есүс хэдийгээр ажлынхаа явцад Өөрийнхөө ихээхэн үгийг илэрхийлж, “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэсэн замыг хүнд авчирч, олон гайхамшгийг харуулж, Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүрэн илчилсэн боловч Эзэн Есүс бол Бурхан Өөрөө, өөрөөр хэлбэл Бурханы илрэлт мөн гэдгийг хүн Эзэн Есүсийн үг болон ажлаас ухаарч чадаагүй. Тэгвэл тухайн үед хүн Эзэн Есүсийн талаар ямар ойлголттой байсан бэ? Зарим хүн Түүнийг баптисч Иохан гэсэн, зарим нь Түүнийг Элиа гэсэн. Бусад нь бүр Түүнийг Мастер гэж нэрлэсэн. Иймээс Бурхан тухайн үеийн хүмүүсийн биеийн хэмжээнд нийцүүлэн ажилласан, Тэр тэдэнд түвэг учруулаагүй. Ариун Сүнс зөвхөн тухайн үеийн хүмүүсийн ойлгох хэмжээнд гэрчилсэн, иймээс Тэр Эзэн Есүсийг Бурханы хайртай хүү гэж хэлээд Эзэн Есүсийг Бурханы Хүү гэж бодох боломжийг хүнд түр зуур олгосон. Энэ нь хүмүүсийн үзэлтэй илүү дээр зохицож, хүлээн зөвшөөрөхөд амархан байсан, учир нь тухайн үед Эзэн Есүс зөвхөн золин авралын ажил хийж байсан. Хүмүүс Эзэн Есүсийг яаж дуудах нь хамаагүй, гол чухал зүйл нь Эзэн Есүс бол Аврагч гэдгийг тэд хүлээн зөвшөөрч, нүглээ өршөөлгөсөн бөгөөд тэгснээрээ Бурханы нигүүлслийг эдлэж чадах болсон. Иймээс Бурханы Сүнс ийм байдлаар гэрчлэл хийсэн нь тухайн үеийн хүмүүсийн биеийн хэмжээнд илүү тохиромжтой байсан юм. Энэ нь Эзэн Есүсийн энэ үгийг бүрэн биелүүлдэг: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна”(Иохан 16:12-13).

  Бид Бурханы Сүнсийг харж чаддаггүй гэдгээс хамаарахгүйгээр Бурханы Сүнс махбодоор хувцаслах үед Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний төгс хүчит байдал, мэргэн ухаан бүгдээрээ Түүний махбодоор дамжин илэрхийлэгддэг. Эзэн Есүс Христийн үг, ажил, Түүний илэрхийлдэг зан чанараас бид, Эзэн Есүс бол Бурхан Өөрөө байсан гэж бүрэн итгэлтэй байж болно. Эзэн Есүсийн үг, ажил нь эрх мэдэл, хүч чадлаар дүүрэн байдаг. Түүний хэлдэг зүйл үнэн болдог, Түүний шаарддаг зүйл биелдэг. Түүнийг ярингуут, үг нь бодит байдал болдог. Эзэн Есүсийн амнаас гарсан ганц үг л хүний нүгэлт байдлыг уучилж, үхсэн хүнийг амьдруулахад хангалттай байдаг. Ганц үг салхи болон далайг намжааж байсан гэх мэт. Эзэн Есүсийн үг болон ажлаас бид бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харж чаддаггүй гэж үү? Бид Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, гайхалтай үйлсүүдийг бид хараагүй гэж үү? Эзэн Есүс Өөрийнхөө үгэнд, “Гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” гэж замыг илэрхийлсэн. Тэр Хуулийн эрин үеийг төгсгөн, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Бурханы өршөөнгүй, элэгсэг зан чанарыг илэрхийлж, хүн төрөлхтний золин авралын ажлыг гүйцэтгэсэн. Эзэн Есүс Бурханы Өөрийн ажлыг хийсэн. Эзэн Есүсийн үг, ажил нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл юм. Хүний төлөө ярьж, ажиллаж, тэдэнд харагдахын тулд Бурханы Сүнс махбодод ирсэн гэдгийн баталгаа энэ биш гэж үү? Бурханы Сүнс махбодод яаж ч ярьж, ажилласан хамаагүй, бид Түүнийг таних чадваргүй байж таарах уу? Махбодын энэ гадаад бүрхүүл нь Христийн бурханлаг мөн чанарыг танихад бидэнд үнэхээр саад болж чадах уу? Бурханы Сүнс ярьж, ажлаа хийхийн тулд махбодоор хувцаслах үед, бид хэчнээн ихийг туулах нь хамаагүй бас л Бурханы илрэлт болон ажлыг таних чадваргүй байж таарах уу? Хэрвээ тийм бол, бид өөрсдийнхөө итгэлд хэтэрхий их мангуу байна. Өөр яаж бид Бурханы сайшаалыг хүртэх юм бэ?

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment