2017-07-29

Арав дахь яриа

Чи энэ тэрнээс айх хэрэггүй. Хичнээн их бэрхшээл, аюул учирсан ч, чи Миний өмнө бат тогтвортой байх ёстой. Юунд ч бүү сатаар. Тэгвээс Миний хүслийг хэрэгжүүлж чадна. Энэ нь чиний үүрэг байх ёстой. Эс бөгөөс чи Миний уур хилэнтэй учрах бөгөөд Миний мутар...Тэгээд чи сэтгэл санааны дуусашгүй зовлон эдэлнэ. Чи бүгдийг тэвчиж, байгаа бүхнээсээ татгалзаж, Намайг дагахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Чи Миний төлөө бүх төлөөсийг төл. Энэ цагт чамайг Би шалгаж байгаа юм. Чи Надад үнэнч байсаар байх уу? Чи замын төгсгөл хүртэл Намайг үнэнчээр дагах уу? Бүү ай. Минийдэмжлэг байгаа цагт замд хэн саад хийж чадах юм бэ? Үүнийг санагтун! Санагтун! Болж буй бүхэн Миний сайн зорилгоор бөгөөд бүгд Миний ажиглалт дор байна. Чиний үг ба үйлдэл бүр Миний үгийг дагаж чадах уу?Галт сорилтууд чам дээр ирэх үед, чи өвдөг сөхөрч хашхирах уу? Эсвэл дагжиж, урагш явж чадахгүй байх уу?

Үл итгэгч хамаатнуудтайгаа учрах үед чи Миний зоригийг дотроо байлгаж, зарчмуудтай байх ёстой. Гэхдээ Миний төлөө чи алив харанхуйн хүчнүүдэд бууж өгч болохгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш. Сатаны явуулгууд үндэслэхийг бүү зөвшөөр. Миний өмнө зүрхээ байлгахыг хамаг чадлаараа хичээ. Би чамайг тайвшуулж, зүрхэнд чинь амар тайван, баяр хөөр өгнө. Чи хүний сайшаалыг эрмэлзэх ёсгүй. Намайг хангалуун байлгах нь илүү үнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгавал чи мөнхийн, насан туршийн амар тайван, баяр хөөртэй байх биш үү? Өмнө нь зовж байна гэдэг чиний ирээдүйн ерөөлүүд хичнээн агуу болохыг харуулж байна. Үүнийг үгээр илэрхийлшгүй. Чамд хичнээн олон ерөөл байгааг чи мэдэхгүй. Чи мөрөөдөж ч чадахгүй. Тэдгээр нь өнөөдөр бодит болж байна. Бүр үнэхээр бодит! Энэ нь тийм хол биш байна. Чи үүнийг харж чадаж байна уу? Энэ нь бүхлээрээ Миний дотор байна. Өмнө чинь хичнээн гэрэлтэй байна вэ! Нулимсаа арчиж, өвдөлт шаналалыг бүү мэдэр. Бүгд Миний мутарт атгаатай байна. Миний зорилго болвоос та нарынг удахгүй ялагчид болгож, та нарыг Өөр уруугаа цог жавхланд авчрах явдал билээ. Чамд ирж буй бүхний төлөө чи талархаж, магтаал өргөх хэрэгтэй. Тэр нь Миний зүрхийг хангалуун болгоно.
Христийн ер бусын амь аль хэдийн үзэгдсэн. Чамд айх зүйл юу ч үгүй. Сатан бидний хөл доор байгаа бөгөөд тэдний цаг хязгаартай. Сэрэгтүн! Садар самуун ертөнцийг таягдан хаяж, үхэгсдийн орноос өөрийгөө чөлөөл. Бүхний түрүүнд Надад үнэнч байж, зоригтойгоор урагш яв. Би чиний бат хад. Намайг түшигтүн!
Үг нь Махбодоор Илэрсэн номоос

Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment