2018-12-21

Миний хувь заяаг хэн удирддаг вэ?

Ву Минг
Миний хувь заяаг хэн удирддаг вэ?

Намайг есөн настай байхад аав маань өвчнөөр насан өөд болсон. Түүний дараа нь ээж, эгч дүү бид гурвыг тэжээх гэж гэрээс гарч ажиллах болов. Тэр бусдад байнга дарамтлуудаг учраас ажлынхаа дараа гэртээ харьж ирээд гол төлөв гомдол бухимдлаа бидэнд гаргана. Тэр үед, гэр бүл маань ядуу, аавын хайраар дутахаас гадна ээжийн буруутгал, шийтгэлээс шалтгаалсан шаналал зовлонгийн улмаас хүүхэд нас маань хэтэрхий аз жаргалгүй байгаа мэт надад санагддаг байлаа. Би тийм золгүй амьдралаар дахин нэг ч өдөр амьдрахыг хүсэхгүй байлаа. Би хичээлдээ явж эхлээд байтал багш маань надад: “Хүн хувь заяагаа өөрөө хянадаг” бас “Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрсдийн гараар байгуулцгаая” гэж хэлсэн. Энэ үгс хэцүү хувь заяагаа би өөрөө өөрчилж чадна гэдэгт намайг итгүүлэв. Бас тэр үед зарим нэрд гарсан, гайхамшигтай хүмүүсийн амжилтын тухай түүхүүдзурагтаар байнга гардаг байлаа. Тэд магтаалын титэм өмсөж олны анхаарлын төвд байхдаа өөртөө итгэх итгэл дүүрэн инээмсэглэн, хүмүс тэднийг халуун дотноор хүлээн авч буй үзэгдлийг харахаараа бид тэдээр бахархдаг байлаа. Энэ орчны нөлөөнөөс болоод би өөрийн гайхамшигт уран төсөөллөө бүтээж эхлэв. Би хичээж зүтгээд байвал нэг л өдөр өөрийгөө золгүй байдлаас чөлөөлөн алдар нэр, эд баялагт хүрнэ гэж бодсон. Политехникумаа төгсөөд би ердийн худалдаа эрхэлж эхлэв. Би өдөр бүр үүр цайхаас үдшийн бүрий болтол бүх хүчээрээ ажиллаж байлаа. Хэдэн жилийн дараа би эргэн тойрны хүмүүстээ шагшигдан гайхагдсан босс болсон. Гэвч би хүрсэн амжилтандаа огтхон ч сэтгэл ханамжтай байгаагүй, бүх хүнд гайхагдаж хүндлэгдсэн амжилттай хүн байх гэсэн туйлын зорилгоосоо хэтэрхий хол байна гэж надад санагддаг байв. Туйлын зоригодоо хүрэхийн тулд би зүрх сэтгэлээ бизнестээ зоиулж, амжилтанд хүрэх, алдар нэр олж авах боломж бүрийг эрэлхийлсээр байлаа.
Нэг удаа нэг сайн найз маань орон нутгийн захиргаанаас хөрөнгө оруулсан нэг үйлдвэр олон нийтийнх болох гэж байгаа, хэрвээ үүнээс нь өмнө бихувьцааг нь бага үнээр худалдаад авчихвал олон нийтэд худалдаалагдаад эхлэхээрээ хувьцааны үнэ нь хэд дахин өсөх учраас сүүлд нь их ашиг олж болно гэж хэлэв. Тэр бол намайг нэг л шөнийн дотор баян болгох өндөр ашигтай бизнес байсан. Энэ сайн мэдээг сонсоод би үнэхээр их сэтгэл догдлон бодлоо: “Ийм хурдан амжилт олох, алдар нэрд хүрэх боломж ирнэ гэж би бодоогүй.” Аюулгүй найдвартай байхын тулд би энэ талаар асуухаар хамт сурч байсан ангийнхаа хүүхэд дээр очив. Тэр удахгүй хотын даргын хүргэн болох гэж байгаа болохоор мэдэж байх ёстой гэж би бодсон юм. Миний хүлээж байсанчлан энэ үнэн байв. Тэгээд би мөнгө босгохоор хаа сайгүй явж, байсан бүх мөнгөөрөө 300,000 гаруй юанийн үнэтэй хувьцаа худалдаад авчихлаа. Гэвч тэр үйлдвэрийн хувьцаа худалдаалагдаж эхлэх өдөр орон нутгийн захиргаа өөрсдийнхөө санхүүгийн ашиг сонирхлын төлөө үнэт цаасны зах зээл хөгжүүлээд үйл ажиллагаа явуулсан нь дүрэм журмыг ноцтой зөрчсөн хэрэг бөгөөд үүнийг хориглох ёстойг заасан макро хяналтын бодлогыг Төв Хорооноос гаргасан хэмээх гунигтай мэдээ ирнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй. Миний хувьцааг нь худалдаж авсан үйлдвэр тэр төрлийн зах зээлд хамаарагдаж байсанбөгөөд арилжаанд оролцох шаардлага хангахгүй болов. Энэ мэдээ надад аянга ниргэхтэй адил байлаа. Миний шаргуу хөдөлмөрлөж олсон мөнгө хэдэн зуун мянган юань нэн даруй урсаад алга болж байна гэдгийг ухаараад хамаг бие сулбайж, маш их цөхрөл, гасланд шумбаад орсон. Төрийн өмчийн оролцоотой компанийн гаргасан хувьцаа хөөс шиг үнэгүйднэ гэж би зүүдэлсэнгүй. Орон нутгийн захиргаанаас тэр үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт цэвэр хууран мэхлэлт байсан бөгөөд тэдний зорилго нь үнэндээ хөрөнгө оруулагчдаас мөнгийг нь залилах явдал байсан гэдгийг би сүүлд нь олж мэдлээ. Үүнийг мэдээд би уурандаа шатан үзэн ядаж, орон нутгийн захиргааны энэ маргаантай асуудлыг дэлгэн тавих гэж байж ядав. Гэвч албан тушаалтнууд нэг нэгнээ өмгөөлөн халхалдаг өнөөдрийн энэ нийгэмд над шиг энгийн нэг хүн хэрхэн засаг захиргааг дийлж чадах вэ? Ингэж бодоод би эсэргүүцэлгүйгээр уур уцаараа дарж бизнесээ үргэлжлүүлсэн. Би хоёр жилийн дараа нэг юм хямралаас гарав. Хэдий тийм боловч шарх маань эдгэсэн учраас шаналлаа мартсан. Би гартаа мөнгөтэй болоод, удалгүй бүгдэд гайхагдсан амжилттай хүн болно гэж мөрөөдөн бизнес боломжуудыг дахин хайжэхэлсэн юм.
Нэг өдөр би төрийн өмчит үйлдвэрийн газарт үйл ажиллагаа хариуцан ажилладаг үеэлтэйгээ уулзав. Түүнтэй ярилцсанаар тэр намайг хангалттай мөнгөтэй юм байна гэж мэдээд хөрөнгө оруулалт хийлгэхээр ятгав. “Манай үйлдвэр нэг том төсөлд Хонг Конгийн засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Үүнд оролцоход эрсдэл байхгүй. Хөрөнгө оруулагчид улирал тутамд ноогдол ашгаа авч болно. Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхнө. Мөн түүнчлэн төслийн үйл ажиллагаа хэдэн арван жил үргэлжилнэ. Хэрвээ үүнд хөрөнгө оруулбал чи үргэлжилсэн сайн ашиг авах нь гарцаагүй!” Түүний танилцуулга миний сэтгэлд хүрлээ. Өнгөрсөн удаагийн зовж шаналсан уналтаасаа зайлсхийхийн тулд би газар дээр нь нягтлан шалгаж үзэхийг хүслээ. Хэдэн өдрийн дараа тэр надаар “хянамгай” зохион байгуулсан нягтлан шалгалтыг хийлгэв. Нягтлан шалгасныхаа дараа би энэ талаар итгэлтэй боллоо. Тэгээд би төсөлд их хэмжээний хөрөнгө оруулж эхлэв. Нэг орчим жилийн дотор би, нэгэн төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерээс надад зээлүүлсэн улсын мөнгө болох 200,000 юанийг оролцуулаад нийт 800,000 юанийн хөрөнгө оруулалтхийсэн. Би тэр 200,000 юанийг үеэлдээ өгөхдөө энэ нь улсын мөнгө, хугацаа нь болохоор хүнд буцааж өгөх ёстой гэдгийг хэлсэн. Гэвч, дараа нь, тэр мөнгийг буцааж өгөхөөр амласан өдрөө үеэл маань гэнэт алга болчихсон. Би энэ хэргийг нягтлахаар тэр үйлдвэр дээр яаран очоод энэ нь манай үеэл, тэр үйлдвэрийн менежер хоёрын харилцан ашиг сонирхлын төлөөх урхи байсныг мэдэв. Тэр мөчид би бүрэн сүйрсэн. Хүүхэд ахуй үеийнхээ ямар нэгэн хэцүү, хүнд нөхцлөөс болоод хааяа нулимс унагадаг байсан би гэдэг хүн өөрийгөө ч мартаад нулимсаа сад тавив. Би тэр жил дөнгөж 29 настай байлаа. Үеэлдээ хууртаж 800,000 юаниа алдсаныхаа дараа, зээлсэн мөнгөө буцаан төлөх чадваргүй байсан учраас би түүний гэрт очиж, миний нагац эгч болох түүний ээжээс туслахыг гуйв. Би түүнээс үйл ажиллагааны зардалд зориулан барьцаатай мөнгө зээлүүлэхийг хүссэн юм. Гэвч тэр энэрэлгүйгээр татгалзаж намайг түүнээс хүчээр мөнгө салгах гэж байна гээд бүр цагдаа дуудна гэж сүрдүүлэв. Түүнийг тийм хатуу зүрх сэтгэлтэй байгааг хараад надад явахаас өөр сонголт байгаагүй. Тийм хүнд цохилтонд ороод би  ухаан мэдрэлгүй мэт болсон. Миний үеэл, миний ойрын хамаатан намайг залилах гэж түүнд итгэсэн итгэлийгмаань ашигласан, миний нагац тийм хүйтэн сэтгэл гаргасан талаар бодоход өгүүлшгүй айдас намайг эзэмдэж, энэ шуугиантай ертөнц надад хэтэрхий харийн, надаас маш хол байгаа мэт санагдав. Байшин дээрээс үсэрч амиа хорлох бодол хэзээ хэзээнийхээс хүчтэй болсон. Яг энэ эгзэгтэй цаг мөчид гэр бүлээс маань над руу утасдаж, тайвшруулав.... Дараа нь, гэр бүлийнхэн маань надад санаа тавьж тусалснаар би бүүдгэр байдлаасаа аажмаар гарсан. Хэдий тийм боловч энэ аймшигтай ялагдал маань хувь заяагаа өөрчлөхөөр тэмцэх миний шийдвэрийг бөхөөсөнгүй, харин ч эсрэгээр мөрөөдлөө биелүүлэх хатуу шийдвэр гаргахад түлхэц болов: миний уналтыг харсан нүднүүд намайг шинэ харцаар дахин харна гэсэн зорилгыг би тодорхойлсон.
Тэгээд дараагийн арван жилд нь би галзуу юм шиг л хүсэл мөрөөдлөө хөөсөн. Өглөө бүр нүдээ нээх мөчид, мөнгө хийх, өрөө төлөх, амжилтанд хүрэх гэсэн бодол миний ухаан санааг эзэлсэн байдаг! Би энэ дэлхий дээр  like duckweed, шиг байнга нааш цааш явж олон хүндрэл бэрхшээлийг туулж гарсан. Би удаа дараалан худалдаа хийнэ, гэвч бүх оролдлого маань гашуун уналтаартөгсөж байв. Миний харсан, сонссон, надад тохиолдсон бүх зүйл бол хүмүүс нэг нэгнээ ашиглаж, хууран мэхэлж, бие биенээсээ урван тэрслэх явдал байсан. Тэр жилүүдэд миний биеэр туулан мэдэрсэн гуниг, миний урсгасан цусан нулимс намайг туйлдуулсан бөгөөд би тэдгээрийг эргэн санахад ч хэцүү байдаг.Урт хугацааны маш их дарамт, ердийн бус амьдрал эцэст нь миний эрүүл мэндэд их хэмжээний хор хохирол учруулсан юм. Би бүх л шөнөжин унтахгүй хэвтэж өдөрт нь замбараагүй их ажилтай байсан, улмаар маш хурднаар нэлээн хэдэн килограмм турсан. Хамрын салс цустай, өдөр бүр цээжний зүүн хэсэгт шатаж байгаа мэт мэдрэмж төрдөг байв. Дараа нь би хэвлийн зүүн дээд талд хавдартай байгааг мэдсэн. Би эмнэлэг рүү явж шинжилгээ хийлгэж зүрхлээгүй, учир нь надад оноштойгоо нүүр тулах зүрх зориг байгаагүй. Би үнэхээр их хайрласан бас үзэн ядсан энэ ертөнцийг орхихоос дээд зэргээр айж байв. Тэр мөчид би үхлээс айх айдсыг маш гүнзгийгээр биеэрээ туулан мэдэрсэн. Би зовж шаналан байхдаа эдгээр асуултын учрыг олж чадаагүй: амжилт олж, нэр алдар, эд хөрөнгийн аль алинд нь хүрэхийн тулд ийм олон жил би байнга ажилласан, гэтэл би яагаад ийм хүнд хэцүү байдалтайтөгсөх гэж? Хүн хувь заяагаа өөрчилж чадах уу?
Би ухаангүй айн аргаа барж байхад ээж маань надад Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг надад номлов. Би Төгс Хүчит Бурханы эдгээр үгсийг уншсан: “Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг хэдий ч хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу?”  Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас). Эдгээр үгнээс би хүний хувь заяа Бурханы гараар удирдагддаг, хүн бол зөвхөн бүтээл бөгөөд өөрийн хувь заяагаа хянаж огтхон ч чадахгүй гэдгийг ойлгов. Би бодлоо: “Энэ олон жилийн туршид би өөрийн хичээл зүтгэлээрээ амжилттай хүн болж золгүй хувь заяагаа өөрчлөх гэж зүтгэсэн гэвч миний бүх хөрөнгө оруулалт уналтаар төгслөө. Эцэст нь би зохистой амьдралдаа хүрэхийн оронд ноцтой өвчинд нэрвэгдэж, бараг л үхлийн ирмэг дээр амьдарч байна! Ай халаг, үүн дээрээс үндэслэн бодвол хүн үнэхээрөөрийн хувь заяагаа удирдан хянаж чадддаггүй юм байна.” Эрх мэдлээр дүүрэн Төгс Хүчит Бурханы үгс намайг ятган сэнхрүүлж улмаар би эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг хүлээн авсан.
Удалгүй, би албан ёсоор чуулганы амьдралаар амьдарч эхлэв. Төгс Хүчит Бурханы Чуулганд бүх ах, эгч нар Төгс Хүчит Бурханы үгийн дагуу зөв шударга хүн байх дадлыг хэрэгжүүлдэг болохыг би харсан. Тэд энгийн, нээлттэй бас худал хуурмаг, заль мэхгүй байлаа. Тэд бүх асуудлыг үнэнээр дамжуулан шийдвэрлэдэг. Ах, эгч нар ямар ч саад бэрхшээлийг биеэр туулан мэдэрсэн бай ялгаагүй, бүгд тэднийг хайраар дэмжин тусалдаг. Хайр, үнэнээр дүүрэн энэ орчинд миний зовнисон сэтгэл аамжаар тайвширч оюун санааны маань үзэмж бүрэн шинэчлэгдэв. Өөрөө ч мэдэлгүй, намайг олон жил зовоосон нойргүйдэл өвчин маань арилж миний эрүүл мэнд хэзээ хэзээнийхээсээ илүү сайжирсан, хэвлийн зүүн дээд талд байсан хавдар гайхамшигтайгаар өдрөөс өдөрт жижгэрсэн. Энэ бүхэн намайг аварсан Бурханы авралын ач болохыг би гүнзгий мэдрэв. Ингээд зогсоогүй, Бурхан миний бизнесийг гайхамшигтайгаар ивээсэн. Нэг жилийн дараа миний компанийн бизнес аажмаар дээшилж шат шатаар хямралаас гарсан. Үүнийхажуугаар би хүсч байснаараа цэцэрлэг бүхий гадаадын хэв загварын байшин худалдаж авсан. Хэдийгээр би Бурханы гайхамшигт нигүүлслийг хүлээн авч бас хүний хувь заяа Бурханы гараар удирдагддаг болохыг хүлээн зөвшөөрсөн ч бусдад гайхамшигт амжилтаа харуулах, хамгийн хамгийн сайн байх гэсэн хүсэл маань байнга намайг мөшгиж байсан болохоор өөрөөсөө үл хамааран хувь заяаныхаа эсрэг тэмцлээ үргэлжлүүлэв.
Хожим нь засгийн газраас төрийн бус санхүүгийн салбарын хөгжлийг хүчтэй дэмжиж эхэлсэн. Тэр үед өмнө хамт сурч байсан ангийнхны маань нэг нь надтай уулзаад ингэж шамдуулав: “Одоо ч алтан боломж ирээд байна шүү. Хэрвээ бид хамтдаа жижиг зээлийн компани байгуулаад банктай хамтран ажиллавал маш их мөнгө хийнэ гэж мөрийцсөн ч чадна.” Би бодлоо: “Би өөрийн бизнесээсээ болоод хэтэрхий завгүй байна. Би хэрхэн өөр компани байгуулах эрч хүчтэй байж чадах вэ?” But he thumbed his chest and promised me , Гэвч тэр зүрхээ дарж надад амлав: “Компанийн бүх ажилд би санаа тавина, чи санаа амар байж болно. Чи ямар ч зүйлд санаа зовох хэрэггүй. Бид үүнийг шат шатаар хийнэ, бүх зүйл бидний гарт байх болно. Чиний хийх зүйл бол одоо хөрөнгө оруулаад дараа нь ноогдол ашгаа аваад лявна.” Энэ үгэнд миний сэтгэл хөдөлж бодлоо: Санхүүгийн талбарын талаарх миний мэдлэг, ур чадварын хувьд бол компанийг цэцэглүүлэх стратегийг би бүрэн гаргаж чадна. Тэр үед, миний эргэн тойрныхон намайг ямар хүчирхэг болохыг харна!” Тэр их амбиц, хүсэлдээ хөтлөгдөөд өөрийн ур чадвараараа амжилтанд хүрэх, алдар нэр олж авах эрэл хийн хуучин замаараа дахиад алхав.
Бид компанийг ажиллуулаад нэг жил болоход олон үйлчлүүлэгчид авсан зээлээ төлж чадахгүй байгаа тухай гунигтай мэдээ байнга ирж байв. Би дахиад шаналалд автлаа. Энэ нь над дээр ирсэн Бурханы ажил байж магадгүй болохыг би мэдэж байсан бөгөөд сэтгэлд айдас төрөв. Тиймд нэн даруй өвдөг дээрээ сөхрөн Бурханд хандан хашхирлаа: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Одоо манай компани миний огтхон ч тэсвэрлэж чадахгүй үнэхээр их хүндрэл бэрхшээлтэй гэнэт тулгараад байна. Үүнийг Та зөвшөөрсөн байх ёстой, гэвч би Таны хүслийг ойлгохгүй байна. Намайг энэ out of such dire straits байдлаас гарахад удирдан хөтлөөч.” Залбирсны дараа би Бурханы эдгээр үгэн дээр ирэв: Тиймээс ямар чадвартайгаа өөрөө харахыг хүсдэг хүмүүс үргэлж байх болно; тэд өөрийн гараар хувь заяагаа өөрчлөхийг, эсвэл өөрийн чадлаар аз жаргалд хүрч, Бурханы эрх мэдийн хязгаарыг даван гарч, Бурханы дээд эрхээс дээш гарч чадах эсэхээ харахыг хүсдэг. Хүний уйтгар гуниг нь хүн азжаргалтай амьдрал эрж хайдгаас биш, нэр алдар, эд баялг хөөцөлдөж, эсвэл хувь заяагаа сөрөн манан дундуур тэмцэлдсэнээс болдог биш, харин тэр Бүтээгчийн оршин тогтнолыг харсныхаа дараа ч, хүний хувь заяаг захирах дээд эрх Бүтээгчид бий гэсэн бодит үнэнийг мэдсэнийхээ дараа ч өөрийгөө бас л засаж чаддаггүй, хөлөө шавар шавхайнаас татан авч чаддаггүй, харин зүрх сэтгэлээ хатуу болгож, алдаагаа цөхрөлтгүй үргэлжлүүлдгээс болдог. Тэр харин ч шавхай дундуур явж, Бүтээгчийн дээд эрхийн эсрэг зөрүүдлэн тэмцэлдэж, өчүүхэн төдий ч гэмшилгүйгээр эцсээ хүртэл эсэргүүцсээр байгаад зөвхөн гэмтэж бэртэн цус алдаж хэвтэж байхдаа л сүүлдээ бууж өгч, буцахаар шийддэг. Энэ бол хүмүүний жинхэнэ уй гашуу юм. Иймээс захирагдахыг сонгодог хүмүүс бол цэцэн бөгөөд зугтахыг сонгодог хүмүүс бол муйхар гэж Би хэлнэ.
(Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас).
Бурханы үгийн мөр бүр миний зүрхэнд хүрэв. struck my heart. Би бодлоо: “Би Бурханд итгэхээс өмнө би хүндрэл бэрхшээл гаргаад, I had borne hardships амжилттай хүнболж хувь заяагаа өөрчлөхийн тулд амьдралынхаа бараг тэн хагаст нь шаргуу ажиллаж, зүтгэсэн. Гэвч би мах их өрөнд орж, өвчтэй боллоо. Бурханы өршөөлийн ачаар би Бурханд итгэгч болсон бөгөөд хүний хувь заяа үнэн хэрэгтээ Бурханаар удирдагддаг болохыг харсан. Хэдий тийм боловч Бурханы бүх зүйлийг захиран удирдах эрх мэдэлд итгэх үнэн итгэл эсвэл дуулгавартай байдал надад байгаагүй. ‘Хүний хувь заяа Бурханы хяналтанд байдаг’ гэдгийг би хүлээн зөвшөөрсөн, гэвч би ‘Хүн хувь заяагаа өөрөө хянан зохицуулдаг.’ гэдэгт итгэн одоог хүртэл хуучин замаараа явсан. Бурханд итгэх итгэлээрээ явсан зам маань буруу байжээ. Би үнэнийг болон амийн мөрийг Бурханы хүслийн дагуу хөөгөөгүй харин Бурханд дуулгаваргүй, эсэргүүцсэн нөхцөл дундаа амьдарч өөрийн хувь заяаныхаа эсрэг зөрүүд зүтгэлээ үргэлжлүүлсэн. Компани аймшигтай байдалд орохоос нааш би өөрийнхөө тухай эргэцүүлэхээр Бурханы өмнө ирээгүй. Бурханы хийсэн бүх зүйл намайг аврах, амийн зөв замаар алхахад удирдан дагуулахын төлөө байсныг би одоо харж байна.”
Дараа нь би Бурханы үгийн өөр нэг хэсэг ишлэлийг уншив:Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээнбодитой эсвэл хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Нэг нь алдар нэр,  нөгөө нь ашиг хонжоо: Тэдгээр нь алдар нэр ба ашиг хонжоо. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн үндсэн язгуур арга биш юм. Санаандгүй байдлын дунд хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ тэд өөрийн мэдэлгүйгээр амьдралын туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилгууд нь хэчнээн эрхэм дээд санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой зүгээр л нэг шалтаг юм. Ямар ч агуу эсвэл алдартай хүн, үнэндээ бүх хүмүүсийн хувьд, тэдний амьдралдаа дагадаг ямар ч зүйл ердөө алдар нэр, ашиг хонжоо хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Ийм байдаггүй гэж үү? (Тэгдэг.) Тэд алдар нэр, ашиг хонжоотой лбайх юм бол өндөр байр суурь, агуу эд баялгийг эдэлж, сайхан амьдралд умбахын тулд тэдгээрийг хэрэглэж болно гэж хүмүүс боддог. Тэд алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол тэд зугаа цэнгэлийг эрж хайхдаа болон бие махбодийн цадиггүй таашаалын төлөө тэдгээрийг хэрэглэж болно. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр өөрсдийн бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, өөрсдийн хувь тавилангаа бүгдийг нь аваад Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт тэд ийм байдлаар Сатаны талд очиж, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэд Сатанаар бүрмөсөн, бүрэн дүүрэн хянагддаг. Мөн тэд өөрсдийн живсэн намгаасаа өөрсдийгөө чөлөөлж үнэхээр огт чадахгүй. Тэгвэл Сатан хүнийг зөвхөн алдар нэр, ашиг хонжоог л боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж,алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр ашиг хонжооны төлөө өөрсөддөө байгаа бүхнээ золиослодог ба алдар нэр, ашиг хонжоог олж авч, хадгалахын төлөө тэд ямар нэгэн санал, шийдвэр гаргах болно. Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед үүрүүлсэн байдаг бөгөөд тэдгээрээс ангижрах хүч, зориг тэдэнд байдаггүй. Иймээс хүмүүс асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан хөдөлж, өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг үүрсээр байдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас хөндийрч, Түүнээс урвасан.”  (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас).
Бурханы үг намайг үүнийг ойлгоход хүргэв: материаллаг тав тухны хувьд харьцангуй баян амьдарч байхдаа маш их эд хөрөнгөний хойноос хөөцөлдөхийг хүссэний шалтгаан нь би “алдар нэр”-нд бас “ашиг орлого”-д хөтлөгдсөнийх байлаа. Алдар нэр, ашиг орлого бол Сатанаас ирдэг зүйлс. Хүүхэд насандаа мэдлэг олж суралцах явцад “Хүний хувь заяа хүний гараар зохицуулагддаг” бас “Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрсдийн гараар бүтээцгээе” гэсэн алдаатай бодлууднамайг сэтгэл дотроос аажмаар ятгадаг байв. Тэгээд би залуу байхдаа амьдралын зорилгоо буруу тодорхойлсон. Улмаар би туйлын зорилгынхоо төлөө арван жил тэмцсэн. Би үнэн шударгаар амжилтанд хүрч, олон хүмүүсийн бахархал бахдалыг төрүүлээд байхдаа түүндээ сэтгэл ханамжгүй байлаа. Илүү олон хүний бахархал, хүндэтгэлийг хүлээхийн тулд би нэг л өдөр олны анхаарлын төвд орж бүх хүний анхаарлыг татна гэж мөрөөдөн хамгийн сайн нь байх боломжийг улайран эрэлхийлсэн. Гэвч миний хөрөнгө оруулалт надад санхүүгийн сүйрэл авчирч амьдралын хамгийн доод цэгтээ хүртэл унахад хүргэсэн. Би хамаатан саднууд, найз нөхдөөсөө тусламж авахыг хүсэхэд тэд надаас өршөөлгүйгээр зугтаасан. Харгис хэрцгий бодит байдал миний сэтгэлийг эмтлэхийн зэрэгцээ ирээдүйн амьдралдаа хүслээ биелүүлэхээр илүү хүчтэй илүү зорилготой байхыг надад тулгав. Гэвч удаа дараагийн хүч чармайлт миний бие, сэтгэлийг туйлдуулан би цохилтонд орсон өрөвдөлтэй амьтан үлдсэн. Бурханд итгэсний дараа Бурханы нигүүлсийн ачаар бизнес маань сэргэсэн, гэвч би ашиг орлогод маш их шунан сувдаглаж байв. Туйлын зорилгоо биелүүлэх, илүү их бахархлыг хүлээхийн тулд би өмнө нь хамт сурч байсанангийнхаа хүүхэдтэй хамтарч өөр компани байгуулсан. Гэвч би одоо ч гэсэн гашуун уналтаар дууслаа. …. Би энэ бүхнийг амжилтанд хүрэх, бусдын бишрэл, бахархлыг хүлээхийн тулд хийсэн бус уу? Ингэхдээ би алдар нэр, ашиг орлого хөөж байсан бус уу? Амьдралдаа би зорих ганцхан зорилго мэтээр алдар нэр, ашиг орлогод арван жил бөхөлзсөн бөгөөд өөрөө ч мэдэлгүй алдар цуу, ашиг орлогын намагт алхам алхмаар живжээ. Би алдар нэр, ашиг орлогын дөнгөнд хүлэгдэж, үг, үйлсээрээ Бурханыг эсэргүүцэж, урван тэрслэх хүртлээ Сатанд бүрэн олзлогдсон. Алдар нэр, ашиг орлого бол үнэн хэрэг дээрээ хүнийг Бурханаас хөндийрч Бурханаас урван тэрслэхэд хүртэл хууран мэхлэхийн тулд Сатаны ашигладаг урхи юм.
Тэр мөчид би маш их шаналж Бурханы өмнө нүүрээрээ газар унан залбирахаас өөр арга байгаагүй: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр энэ арга замаар над дээр ажилласны төлөө би Танд талархаж байна. Би олон жил Сатаны буруу бодлуудад удирдуулан бусдад өндрөөр үнэлүүлж, хүндлүүлж, бишрүүлэхийн тулд алдар нэр, ашиг орлого хөөцөлдөж явснаа Таны үгээр дамжуулан ойлгож ухаарсан. Газар дэлхий дээр эвтэй найртай амьдрах, Таны үгийн удирдамжинд захирагдах, жинхэнэ хүнийг амьдруулан гаргах, дээд доодыг ялгалгүй шударга ханддаг хүнийг Та бүтээхийг зорьсон, гэвч би хүмүүсийн дунд онцгой байх зорилгыг байнга хөөсөн. Өө, Бурхан минь! Би хэтэрхий бардам. Би энгийн хүний мэдрэмж, ухамсаргүй болтлоо Сатанаар үнэхээр гүнзгий ялзруулагдсан. Өө, Бурханминь! Би одоо Таны өмнө үнэхээр гэмшихийг л хүсэж байна, би хамгийн сайн нь байхын төлөө цаашид хөөцөлдөхийг хүсэхгүй. Би зөвхөн жижигхэн бүтээл байж Таны хэмжээлшгүй эрх мэдэлд захирагдахыг л хүсэж байна….” Залбирсны дараа Бурханы эдгээр үгс надад ирлээ: “Бурханыг мэдэх гэж хичээдэг хүмүүс нь өөрсдийн хүслийг хойш тавьж чаддаг бөгөөд Бурханы дээд эрх болон Бурханы зохицуулалтанд захирагдахад бэлэн байдаг; тэд Бурханы эрх мэдэлд захирагддаг, Бурханы хүслийг хангадаг хүмүүс байхаар чармайдаг. Тийм хүмүүс гэрэлд амьдардаг, Бурханы ерөөлүүдийн дунд амьдардаг; тэднийг Бурхан гарцаагүй сайшаах болно.”
(Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас). Бурханыг мэдэхээр эрэлхийлэх хүсэлтэй хүн махан биеийн ашиг сонирхлоо гээн, өөрийн хүсэл, зорилгоо хойш тавьж, Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг хүлээн авах, Бурханы бүх зохицуулалтанд сайн дураараа захирагдах хүсэлтэй байж, бүтээлийн үүргээ зохих ёсоор биелүүлэх замыг хөөн Бурханыг сэтгэл ханамжтай байлгах, Бурханд гэрчлэл хийхийн тулд амьдарч чаддаг болохыг Бурханы үг надад ойлгуулав. Зөвхөн тийм хүн Бурханы зүрх сэтгэлийн төлөө байдаг бөгөөд Бурханаар зааварлуулж чадна! Бурханы хүслийг ойлгоод би өөрийгөө захирч юмсыг үнэн бодитойгоор хийж эхэлсэн бөгөөд өр ширээ эрүүл ухаанаар цэгцлэн, хямралтайгаа тайвнаар нүүр тулсан. Ингэж ажиллах зуураа, Бурханы үгийнудирдамжин дор, хэт их хөрөнгөтэй нэр алдартай болохын тулд шинэ компани байгуулах гэж мөнгө босгохгүй буюу хэзээ ч хуучин замаараа явахгүй гэж оюун санаандаа шийдэв.
Жил гаруйн дараа компани маань хангалттай төлбөр хүлээж аваагүй ба олон бэрхшээлтэй тулгарсан учраас миний ачаалал хэт их болов. Миний сайн найз, өмнө нь хамт сурч байсан нэг ангийн хүүхэд надтай уулзаж хэлэв: “Чи одоо ийм их өртэй болохоор би чамд санаа зовж байна. Надад одоо мөнгө хийх арга зам байна. Энэ боломжийг шүүрээд авах хэрэгтэй шүү! Найз нарын маань нэгэнд маш их мөнгө сул байж байна, тэр банкуудтай сайн харилцаатай байдаг. Чи бидэнтэй хамтран ажиллахаар зөвшөөрөх л юм бол хамтдаа банк явахад л болно. Хэдхэн жилийн дотор чи бүх өрөө дарах боломжтой болно, тэр үед чи хоёр компаниас ашиг авна. Чи гар дээрээ илүү их мөнгөтэй болохоороо үйлдвэрээ илүү өргөжүүлж чадна. …” Би түүний үгэнд бага зэрэг ганхаж бодлоо: “Mиний компани одоо зээлээтөлөөгүй болохоор дампуурахдаа хүрээд байна. Хэрвээ би тэдэнтэй хамтарвал хямралаас гарч, дахиад бусдад гайхагдсан амьдралаар амьдрах бус уу? Хэрвээ би энэ боломжийг алдвал эцэст нь компани маань зээлээ төлж чадаагүйгээс дампуурч болно. Тэгвэл би дахиад ядуу амьдрахад хүрэхгүй гэж үү?” Гэвч тэр үед би хувь заяаныхаа эсрэг тэмцсэн, Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлд итгэдэггүй байсны улмаас удаа дараа бүтэлгүйтэж байсан өнгөрсөн үеийн туршлагаа эргэн саналаа. Тэгээд би тэдэнтэй хамтран ажиллах эсэх талаар шийдвэр гаргахаасаа өмнө болгоомжтой эргэцүүлэн бодоход хүрэв. Тэр нэмж хэлэв: “Энэ талаар хэдэн өдөр бодоорой. Амжилт, уналт нэг мөчид гаргасан шийдвэрээс хамаардаг. Энэ сайн боломжийг шүүрээд авах хэрэгтэй шүү!”Эдгээр үгс надад сануулав. “Яг үнэн! Амжилт, уналт нэг л мөчид гаргасан шийдвэрээс хамаардаг. Би өмнө нь тийм олон уналттай тулгарсны шалтгаан нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлд итгэддэггүй байснаас, хувь заяаныхаа эсрэг тэмцэх сонголт хийснээс болоогүй гэж үү? Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаагүй, юмсыг өөрийн хүслийн дагуу хийсэн нь миний ийм их өрөнд орсны шалтгаан нь яг мөн бус уу?” Тэгээд би тэр даруйБурханы өмнө ирж залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өмнө нь хамт сурч байсан нэг ангийн найзыг маань өнөөдөр надтай уулзуулах Таны сайн зорилго байсан. Түүний ятгалгатай нүүр тулаад би ямар сонголт хийх талаараа эргэлзэж байлаа. Өө, Бурхан минь, ийм орчин нөхцөлд би суралцаж сургамж авахын төлөө намайг удирдан хөтлөөч.” Залбирсны дараа би зүрх сэтгэлдээ бага зэрэг амгалан тайван байдлыг мэдэрсэн. Дараа нь Бурханы үгийн хэсэг ишлэл надад ирэв: “Хэрвээ та нарын зарим нь одоо ч аливаа зүйлсийн байгаа байдалд сэтгэл ханамжгүй байж, өөрийгөө зарим нэг онцгой ур чадвар, авьяастай гэж итгэн, чамайг аз дайрч, өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, эсвэл тэдгээрээс зугтаж чадна гэж бодсоор байгаа бол; хэрвээ чи хүний хичээл чармайлтаар хувь заяагаа өөрчлөх гэж оролдон, тэгснээрээ бусдаас ялгаран гарч, нэр алдар, эд баялгийг олох гэж оролдож байгаа бол; чи байдлыг хэцүү болгож байна, чи өөртөө гай л дуудаж, булшныхаа нүхийг ухаж байна шүү гэдгийг Би чамд хэлж байна! Эрт, орой хэзээ нэгэн өдөр чи буруу сонголт хийснээ, чиний хичээл чармайлт талаар өнгөрснийг олж мэдэх болно. Чиний эрмэлзэл, хувь заяаны эсрэгтэмцэлдэх хүсэл болон цадигаа алдсан зан авир чинь чамайг буцах замгүй болгох бөгөөд үүнийхээ төлөө чи гашуун төлөөс төлөх болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас). Бурханы үг намайг гэнэт гэрэл гэгээ харахад хүргэсэн: Миний амжилт эсвэл уналт миний өөрийн ур чадвараар биш Бурханаар урьдчилан тодорхойлогдоно. Би компанийнхаа хямралыг шийдвэрлэж, амжилт, эд баялагт хүрэхийн тулд хэн нэгний нөлөөг татахыг оролдсон ч миний зүтгэл талаар өнгөрнө. Учир нь хэрвээ хүн Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл, урьдчилсан тодорхойлолтонд захирагдаж чадахгүй бол тэр юу ч хийсэн ялгаагүй Бурханаар сайшаагдахгүй. Тэр үед би миний төлөөх Бурханы хайр, аврал үнэхээр бодитой болохыг мэдэрсэн. Би давчуу буланд шахагдан сорилттой нүүр тулаад байхад Бурхан миний эргэн тойронд буй хүнээр дамжуулан надад цагийг нь олж сануулсан,  улмаар Бурханд хандан залбирч Түүнээс намайг удирдан хөтлөхийг хүсэхэд Тэр үгээрээ удирдан Өөрийн хүслээ ойлгуулж, би яг цагийг нь олж эргэсэн. Бурхан бол үнэхээр бүхнийг чадагч, Тэр бүх зүйлийг захирч, бүхнийг мэддэг!
Дараа нь би Бурханы эдгээр үгсийг уншсан: “Бурханыгхайрлахыг эрж хайдаг хүн болохын хувьд Бурханы ардуудын нэг болохын тулд хаанчлалд орох нь та нарын жинхэнэ ирээдүй бөгөөд дээд зэргийн үнэ цэнэ, ач холбогдолтой амьдрал юм. Та нараас илүү ерөөгдсөн хэн ч байхгүй—Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Бурханд итгэдэггүй хүмүүс махан биеийн төлөө амьдардаг ба тэд Сатаны төлөө амьдардаг, гэхдээ өнөөдөр та нар Бурханы төлөө амьдарч, Бурханы хүслийг биелүүлэхээр амьдардаг. Тийм учраас, та нарын амьдрал дээд зэргийн ач холбогдолтой гэж Би хэлдэг. Бурханаар сонгогдсон зөвхөн энэ бүлэг хүмүүс л дээд зэргийн ач холбогдолтой амьдралыг амьдран харуулж чадна: Дэлхий дээр өөр хэн ч тийм үнэ цэнэ, утга учиртай амьдралыг амьдран харуулж чадахгүй.”  (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас). Эдгээр үгсийг уншаад би дээд зэргээр хөөрч догдлон эцэст нь ойлгов: Жинхэнэ хүн гэдэг бол Бурханыг хайрладаг, нэр алдар, эд баялгийн төлөө амьдардаггүй, харин Бурханы төлөө амьдардаг хүнийг хэлнэ. Бурханы урьдчилсан шийдвэрлэлт, сонголтын ачаар би өнөөдөр Бурханы өмнө ирээд байна. Тэгэхээр би цаашид материаллагзүйлийн төлөөх хүсэл сонирхлын дагуу алдар нэр, эд баялаг хөөцөлдөж амьдрахгүй харин бүтээлийн үүргээ биелүүлж амьдарвал зохистой. Миний амьдралын Эзэн байж миний амьдралыг зохицуулахыг Би Бурханд зөвшөөрөх хэрэгтэй, Бурханы зохицуулалтанд захирагдахыг л хүсэх хэрэгтэй, Бурханы хайрыг мөшгин, Бурханы сэтгэлийг ханамжтай байлгах улмаар Бурханыг үнэхээр бишрэн шүтдэг хүн болох хэрэгтэй.    Энэ бол хамгийн үнэ цэнэтэй, ач холбогдолтой амьдрал!
Дараагийн өдөр нь би утсаа шийдэмгий авч ангийн найздаа: “Сайхан сэтгэл гаргасанд баярлалаа! Хэдийгээр би маш их бэрхшээлтэй байгаа боловч хуучин замаараа дахин явахыг хүсэхгүй байна. Энэ бүхэн шийдэгдэнэ гэж итгэж байна” гэж хэлэв. Бурханд найдан тэр бүхнээс хялбархан татгалзаад би Бурханы гайхамшигт үйлсийг харсан. Хоёр сарын дараа би 500,000 юань төлөх ёстой байлаа. Энэ хүндрэлийг би Бурханы өмнө авчирч залбирсны дараа эхнэр маань намайг дуудаж хэллээ: “Манай нэг хамаатан бидний одоогийн бэрхшээлийн талаар мэдсэн байна, тэгээд тэр бидний данс руу 900,000 юань шилжүүлье  гэнэ, байшинг нь дахин төлөвлөлтөнд оруулснаас тэр иххэмжээний мөнгийг нөхөн төлбөрт авсан байна. …” Энэ мэдээг сонсоод нүд маань нулимсаар бүрхэв. Би тэр үед Бурханы миний төлөө хайр, нигүүлслийг үнэхээр мэдэрлээ. Хожим нь манай хэд хэдэн найзууд, хуучин ангийнхан маань хүрч ирж тэдэнтэй хамтран ажиллахыг хүссэн. Би Бурханы үгийн удирдамжин дор тэдэнд бүгдэд нь татгалзав. Би Бурханы сэтгэлийг ханамжтай болгоод харьцуулшгүй амар тайван, найдвартай байдлыг мэдэрлээ. Бас би Бурханы үгэнд найдаж татгалзаж чадсан үедээ Бурханы гайхамшигт үйлсээс илүү ихийг харсан. Бурханы үг бол үнэн, зам, амь, бас хүний амьдралын замыг гэрэлтүүлэх гэрэл болохыг би үнэхээр биеэрээ туулан мэдэрсэн!
Өнгөрсөн хугацаанд хэдийгээр би цаг ямагт Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг үл ойшоож байсан ч Бурхан намайг хэзээ ч орхиогүй, Тэр бүх цаг үед намайг хажуунаас хамгаалсан, улмаар би Түүн рүү осол эрсдэлгүй буцан ирж, Түүний төгс хүчин, мэргэн ухааныг мэдэж чадсан. Алдар нэр, ашиг орлогоос болж зовж зүдэрсэн намайг сэрээхийн тулд Бурхан надад эдгээр хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулахыг зөвшөөрсөн; зөрүүд, дуулгаваргүй би үнэнийг ухаарч ойлгон цаашид Сатанаас болж зовж шаналахгүй байхнь Түүний зорилго байв. Хэрвээ миний төлөөх Бурханы хайр, аврал байгаагүй бол би бардам уг чанараа өнөөдөр нэвтлэн харж чадахгүй байх байсан. Би онцгой, бусдын дээр байхыг эрэлхийлдэг нэгэн байсан учраас Бурханы зарим ажлыг биеэр туулан мэдэрч, амьдралыг үзэх өмнөх буруу үзэл маань залруулагдан хүн амьд ахуй цагтаа Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл, зохицуулалтанд захирагдах,  утга учиртай амьдралыг амьдруулан гаргаж чадахын тулд үнэний мөрийг хөөх хэрэгтэй болохыг үнэхээр ойлгосон. Үлдэж буй өдрүүдэд миний амьдралын өдөр бүрийг удирдан залахыг би Бурханд зөвшөөрч миний төлөө Бурханы зохион байгуулсан орчин нөхцөл бүрт захирагдан, өөрийн үйлдэлдээ Түүний үгийг зарчим болгож Бурханаас эмээн муугаас зайлдаг хүн байх болно!
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment