2017-07-31

Төгс Хүчит Бурханы үг | Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Төгс Хүчит Бурханы үг  |    Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм


Бурханы ажлын зорилго, хүнд ямар нөлөө үзүүлэх болон хүний төлөөх Бурханы хүслийг ухаарах нь Бурханыг дагаж буй хүн бүхний биелүүлэх ёстой зүйл.
Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Дэлхийг бүтээснээс хойших хүний төлөөх хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бусад бүх ажлыг хүн ухаардаггүй бас ойлгодоггүй. Энэхүү хангалтгүй байдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчдээс харагддаг. Та нар үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ойлгох өдөр ирэхэд; та нар Бурханы бүх үйл хэргийг харж, Бурхан юу болох болон Түүнд юу байгааг танин мэдэх үед; та нар Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүний төлөөх Түүний бүх ажлыг харах тэр үед л та нар Бурханд итгэх амжилттай итгэлийг олж авах болно. Бурхан бүхнийг-агуулсан, асар элбэг дэлбэг гэж хэлэх үед, бүхнийг-агуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн элбэг дэлбэг байдал гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ та нар үүнийг ойлгохгүй байвал, та нарыг Бурханд итгэгч гэж үзэхгүй. Би шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог. Миний хэлж байгаа тэдгээр хүмүүс нь Бурханыг эсэргүүцдэг, Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг бүрэн таниагүй хэрнээ хоосон үгээр хүлээн зөвшөөрдөг хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлсэлд баясдаг боловч Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүс юм. Бурханы ажлын зорилго болон хүний төлөөх Бурханы ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицож чадахгүй бөгөөд Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Эдгээр хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний угийн чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад, олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханы эсрэг эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс үүсдэг. Бурхан махан биетэй болохоос өмнө, хүн Бурханыг эсэргүүцэж байгаа эсэх хэмжээ нь тэнгэр дэх Бурханы гаргасан хууль зарлигийг тэр мөрдөж байгаа эсэхээр тодорхойлогддог байсан. Тухайлбал, Хуулийн эрин үед, Еховагийн хуулийг мөрдөөгүй хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн байсан; Еховагийн тахилыг хулгайлсан хэн ч, мөн Еховагийн тааллыг олсон хүмүүсийн эсрэг зогссон хэн ч Бурханыг эсэргүүцдэг хүн бөгөөд чулуугаар шидэж алах ёстой хүмүүс юм; өөрийн эцэг, эхээ хүндэлдэггүй хэн ч, бусдыгаа цохих буюу хараадаг хэн боловч хуулийг мөрдөөгүй хүмүүс байсан. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүхэн нь Түүний эсрэг зогссон хүмүүс байсан. Нигүүлслийн эрин үед энэ нь ийм байгаагүй, Есүсийн эсрэг зогссон хэн ч Бурханы эсрэг зогсож байсан ба Есүсийн хэлсэн үгийг дагаагүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байсан. Энэ эрин үед, “Бурханыг эсэргүүцэх” гэдгийн тодорхойлолт нь илүү ойлгомжтой, илүү бодитой болсон. Бурхан махан биетэй болоогүй байх үед, хүн Бурханыг эсэргүүцэж буйн хэмжээ нь хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг тахин шүтэж, хүндэлж байгаа эсэх дээр үндэслэдэг байсан. “Бурханыг эсэргүүцэх” гэдэг тодорхойлолт тэр үед тийм ч бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүрийг мэдэхгүй мөн Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг мэдэхгүй байсан юм. Хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байсан, учир нь Тэр хүнд харагдаагүй байсан билээ. Тиймээс, хүн өөрсдийн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан, Бурхан хүнийг яллаагүй ба хүнээс ихийг шаардаагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч хараагүй байсан. Бурхан махан биетэй болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, Түүний үгийг сонсож, махан биетэй Бурханы хийсэн бүхнийг харсан. Тэр үед, хүний бүх үзэл нь хөөс болон сарнин замхарсан билээ. Бурхан бие махбодтой гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, өөрсдийн зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь Христийн эсрэг хүмүүс бөгөөд Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог дайснууд юм. Бурханы талаар өөрийн үзэлтэй ч гэсэн баяртайгаар дагадаг хүмүүс нь яллагдахгүй. Бурхан хүний цаад санаа, үйлдлийн үндсэн дээр л түүнийг ялладаг, хэзээ ч бодол, санааных нь улмаас яллахгүй. Хэрвээ хүнийг тийм үндсэн дээр ялладаг байсан бол, хэн ч Бурханы хилэнт мутраас зугтаж чадахгүй юм. Бие махбод болсон Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно. Бурханыг санаатайгаар эсэргүүцэх тэдний үйлдэл нь Түүний талаарх тэдний үзлээс бий болдог ба Бурханы ажилд саад тотгор болоход тэднийг хүргэдэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйтгэж байдаг. Тэд зөвхөн Бурханы талаарх үзэлтэй байгаад зогсохгүй, тэд Түүний ажилд саад учруулах зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас хүмүүсийн ийм зан авир яллагдах болно. Ажилд дур зоргоороо саад болдоггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд санаатайгаар дагаж чадах бөгөөд сүйрэл болон саад тотгор учруулдаггүй. Тийм хүмүүс нь яллагдахгүй. Гэсэн хэдий ч, хүн Бурханы олон жилийн ажлыг мэдэрч туулсан байгаа атлаа, хэрвээ одоо ч Бурханы талаарх өөрсдийн үзлийг өвөрлөж, бие махбод болсон Бурханы ажлыг мэдэх боломжгүй хэвээр байж, олон жилийн туршлагаа үл харгалзан Бурханы талаарх олон үзлээ үргэлжлүүлэн баримталж, Бурханыг мэдэх боломжгүй хэвээр байвал, өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх олон үзлээрээ ямар ч төвөг учруулаагүй байсан ч, энэ үзэл нь ил гараагүй байсан ч, тийм хүмүүс нь Бурханы ажилд ямар ч хэрэггүй юм. Тэд сайн мэдээг номлож чадахгүй эсвэл Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй; тийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэг хүмүүс билээ. Тэд Бурханыг мэдэхгүй ба Бурханы талаарх өөрсдийн үзлээ хаяж чадахгүй учраас тэд яллагдана. Үүнийг ингэж хэлж болно: шинээр итгэгчдийн хувьд Бурханы талаар өөрийн гэсэн үзэлтэй байх буюу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь ховор зүйл биш, харин олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг мэдэрч туулсан хүмүүсийн хувьд тиймэрхүү үзлийг хадгалж, тэр ч байтугай Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь хэвийн бус юм. Тиймэрхүү хэвийн бус байдлын улмаас тийм хүмүүс яллагдана. Тийм хэвийн бус хүмүүс нь ямар ч хэрэггүй; тэд Бурханыг хамгийн их эсэргүүцдэг ба Бурханы нигүүлслийг ямар ч үр дүнгүй эдэлсэн хүмүүс юм. Бүх тийм хүмүүс эцэстээ таягдагдах болно!

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хэн боловч Бурханы эсрэг зогсож байгаа ба Бурханы ажлын зорилгыг мэдэж байгаа ч Бурханы сэтгэлд нийцэхээр эрж хайдаггүй хүмүүс нь бүр ч их эсрэг байгаа юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, тэд дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө хүндэлдэг тэдгээр хүмүүс нь хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс нь хамгийн хүндтэй юм. Өөрсдийгөө Бурханы ажлыг мэддэг гэж боддог бөгөөд Бурхан дээр нүдээ тусгангаа Түүний ажлыг бусдад аугаа баяртайгаар тунхагладаг хүмүүс нь хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Тийм хүмүүс нь Бурханы гэрчлэлгүй хүмүүс байдаг, тэдгээр нь их зантай, биеэ тоосон байдаг. Өөрсдийн бодит туршлага, Бурханы талаарх бодтой мэдлэгийг үл харгалзан өөрсдийгөө Бурханы талаар маш бага мэдлэгтэй гэж итгэдэг хүмүүс нь Түүгээр хамгийн их хайрлагддаг хүмүүс юм. Ийм хүмүүст үнэхээр гэрчлэл байдаг ба тэд Бурханаар төгс болгуулах үнэхээр боломжтой байдаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы хүслийг ойлгодог ч үнэнийг хараахан хэрэгжүүлдэггүй хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; бие махбод болсон Бурханы талаар үзэлтэй бөгөөд санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг шүүдэг хүмүүс нь Бурханыг эсэргүүцэгч; Бурханыг мэдэж, Түүнийг гэрчлэх чадваргүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгч билээ. Иймээс Миний сургаалыг сонс: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байвал, үүнийг үргэлжлүүлэн дага. Хэрвээ та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол, хэт оройтохоосоо өмнө явсан нь та нарт дээр. Тэгэхгүй бол, энэ нь сайнаасаа илүү мууг ёрлоно, учир нь та нарын угийн чанар хэтэрхий их ялзарсан. Та нарт өчүүхэн төдий ч үнэнч байдал буюу дуулгавартай байдал байхгүй, эсвэл зөвт байдал, үнэнээр ангасан зүрх сэтгэл байхгүй. Мөн та нарт Бурханы төлөө гэсэн өчүүхэн төдий ч хайр байхгүй. Бурханы өмнө та нарын байдал туйлын замбараагүй байна гэж хэлж болно. Та нар мөрдөх ёстой зүйлээ хийдэггүй, ярих ёстой зүйлээ ярьдаггүй. Та нар хэрэгжүүлэх ёстой зүйлээ хэрэгжүүлж чаддаггүй ба өөрсдийн биелүүлэх ёстой чиг үүргээ биелүүлж чаддаггүй. Та нарт байх ёстой үнэнч байдал, дотоод сэтгэл, дуулгавартай байдал буюу шийдэмгий байдал байдаггүй. Та нар давж гарах ёстой зовлонгоо даваагүй, та нарт байх ёстой итгэл байхгүй. Та нар ямар ч ач гавъяагүй; та нарт цааш амьдрахад өөрийгөө хүндлэх хүндлэл байна уу? Та нар мөнхөд амрахаар нүдээ аньж, ингэснээр та нарт санаа тавьж, та нарын төлөө зовлонг тэвчихээс Бурханыг хэлтрүүлэх нь илүү дээр гэж Би та нараас шаардаж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; та нар Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы шаардлагыг биелүүлж чаддаггүй. Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй ба ямар ч зорьсон зорилгогүй мэт амьдардаг. Та нарт ямар ч үнэ цэнэ, ямар ч зорилго байхгүй. Та нар хүн шиг амьдардаг ч ямар ч дотоод сэтгэл, шулуун шударга байдал эсвэл өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нар Бурханд итгэдэг ч Түүнийг хуурдаг. Цаашлаад, та нар Бурханы мөнгийг авч, Түүний тахилыг иддэг, гэхдээ эцэст нь Бурханы мэдрэмжид огт анхаардаггүй ба Бурханыг гэсэн сэтгэл огт харуулдаггүй. Бурханы хамгийн өчүүхэн шаардлагад ч та нар нийцэж чадахгүй. Та нарыг хэрхэн хүн гэж үзэх юм бэ? Та нарын идэж буй хоол, амьсгалж буй агаар Бурханаас ирдэг, та нар Түүний нигүүлслийг эдэлдэг ч эцэст нь та нарт Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгвэл та нар нохойноос дээргүй араатан биш гэж үү? Та нараас илүү хорлонтой амьтан амьтдын дунд ч байгаа гэж үү?
Өндөр индэр дээр зогсоод хүмүүст номлодог тэдгээр пасторууд болон ахлагчид бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны холбоотон юм; өндөр индэр дээрээс хүмүүст номлодоггүй та нар Бурханы бүр ч илүү том дайсан биш гэж үү? Цаашлаад, та нар Сатантай хуйвалдаагүй гэж үү? Бурханы ажлын зорилгыг ойлгоогүй хүмүүс Бурханы зүрх сэтгэлтэй хэрхэн зохицохоо мэддэггүй. Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүсийн хувьд ийм байхгүй гэдэг нь гарцаагүй юу? Бурханы ажил хэзээ ч алдаатай байдаггүй; харин өө сэвтэй байдаг зүйл нь хүний эрэл хайгуул юм. Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг, ёс суртахууны доройтолтой хүмүүс нь тэдгээр пасторууд болон ахлагчдаас илүү хөнөөлтэй, хорлонтой биш гэж үү? Олон хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба тэр олон хүмүүсийн дотор Бурханы эсрэг янз бүрийн эсэргүүцэл оршин байдаг. Бүх төрлийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, нэг нь нөгөөтэйгээ адилгүй бүх төрлийн хүмүүс байдаг. Бурханы ажлын зорилгыг тодорхой ойлгоогүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн өмнө нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, хүн Бурханы ажлын зорилгыг ойлгож, Бурханы сэтгэлд нийцэхийн тулд хичээл чармайлтаа зориулах үед, түүний үйлдсэн өмнөх нүглүүдийг Бурхан бүрэн арчих болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлсээр байгаа цагт түүний юу хийж байсныг Бурхан сэтгэлдээ хадгалахгүй. Харин ч, хүн үнэнийг хэрэгжүүлсний үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж эсвэл Түүний ажлыг мэдрэхээс өмнө, хүн Бурханд хэрхэн хандаж байснаас үл хамааран Тэр үүнийг дурсан санахгүй. Гэсэн хэдий ч, нэгэнт хүн Бурханыг харж, Түүний ажлыг мэдэрсэн бол хүний бүх үйлдэл, үйл хэрэг нь “түүхэн бичигт” Бурханаар бичигдэх болно, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.
Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүн үнэхээр харж, Түүний Дээдийн дээдийг харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж эхлэх үед, цаашлаад хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед, хүн Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн орхих юм. Хүн бүр нэгэнтээ Бурханыг эсэргүүцсэн ба хүн бүр нэгэнтээ Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, хэрвээ та нар бие махбод болсон Бурханыг дуулгавартай дагахдаа зоримог байвал, тэр үеэс өөрсдийн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлд нийцэж, өөрсдийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, мөрдөх ёстой дэг журмыг мөрдөх бөгөөд тэгснээр та нар Бурханы сэтгэлд нийцэхийн тулд өөрийн тэрслүү чанараа орхиход бэлэн болж, Бурханаар төгс болгогдож чадах хүн болно. Та нар өөрсдийн алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ямар ч гэмшсэн сэтгэлгүй байвал; та нар өөрсдийн тэрслүү замаа хэвээр үргэлжлүүлж, Бурхантай ажиллаж, Бурханы сэтгэлд нийцэх ямар ч зүрх сэтгэлгүй байвал, та нар шиг тийм зөрүүд тэнэгүүд гарцаагүй шийтгэгдэх ба Бурханаар төгс болгогдох нэгэн байж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тийм бол, та нар өнөөдөр ч, маргааш ч Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; та нар үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Бурхан та нарыг хэрхэн өршөөх юм бэ? Бурханыг эсэргүүцэх нь хүний угийн чанар боловч хүн Бурханыг эсэргүүцэхийн “нууцыг” зорилготойгоор эрж хайж чаддаггүй, учир нь өөрийн угийн чанарыг өөрчлөх нь давшгүй үүрэг юм. Хэрвээ тийм бол, та нар хэт оройтохоосоо өмнө явсан нь дээр, та нарын ирээдүйн гэсгээлт илүү хатуу ширүүн болох вий, мөн та нарын зэрлэг догшин угийн чанар гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгагдах хүртэл дийлдэшгүй болох вий. Хэрвээ та нар зөвхөн ерөөгдөхийн тулд Бурханд итгээд эцэстээ өвчинд нэрвэгдвэл та нарын итгэл ямар ч үр ашиггүй юм. Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарт сургаж байна; өөр ямар ч үйл Бурханд итгэх та нарын итгэлээс илүү дээр байх болно. Энэ замаас өөр олон зам гарцаагүй байгаа биш гэж үү?Та нар үнэнийг эрж хайхгүйгээр нэг л янзаараа амьдрахгүй биз дээ? Яагаад ийм байдлаар Бурхантай зөрөлдөн амьдарна гэж?
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.  
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment