2017-07-28

Хэвийн сүнслэг амьдралын тухай

Итгэгч хэвийн сүнслэг амьдралтай байх ёстойэнэ нь Бурханы үгийг мэдрэх, бодит байдал руу орох үндэс суурь юм. Одоогийн та нарынхэрэгжүүлдэг бүхий л залбирлууд, Бурхантай ойртож, дуулж, магтан алдаршуулж, тунгаан бодож, Бурханы үгийг ойлгохоор хичээж буй байдал чинь хэвийн сүнслэг амьдралын стандартад нийцэж чадаж байна уу? Та нарын хэн нь ч энэ тал дээр тун тодорхой бус. Хэвийн сүнслэг амьдрал гэдэг нь залбирал, магтуу дуу, чуулганы амьдрал, Бурханы үгийг идэж уух болон бусад тийм хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй, харин энэ нь шинэ, эрч хүчтэй сүнсний амьдралаар амьдрахыг хэлнэ. Энэ нь аргандаа бус харин үр дүндээ байгаа юм. Ихэнх хүмүүс, хэвийн сүнслэг амьдралтай байхын тулд залбирч, магтан дуулж, Бурханы үгсийг идэж ууж эсвэл Бурханы үгийг ойлгохын тулд хичээх хэрэгтэй гэж боддог. Ямар нэгэн үр дүн байх, эсвэл жинхэнэ ойлголт байгаа эсэх нь хамаагүй эдгээр хүмүүс гадаад талын үйл явдалд анхаарч үр дүнд анхаарлаа хандуулдаггүй— тэд бол шашны зан үйл дотор амьдарч байгаа хүмүүс бөгөөд сүм дотор амьдарч байгаа хүмүүс биш төдийгүй хаант улсын ард түмэн ч биш. Ийм хүний залбирал, магтаал, Бурханы үгсийг идэж ууж буй нь бүгд дүрэм журмын дагуу бөгөөд тэд тэдгээрийг албадлагаар хийж, чиг хандлагад нийцүүлэн хийдэг; тэд сайн дураараа эсвэл чин зүрхнээсээ хийдэггүй. Эдгээр хүмүүс хэчнээн их залбирч магтан дуулах нь хамаагүй огтоос ямар ч үр дүн байхгүй байх болно, учир нь тэдний хийж буй бүх зүйл шашны дүрэм журам болон зан үйл бөгөөд тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Зөвхөн арга барилд л анхаарч, Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм журам мэт авч үзсэнээр ийм хүн Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа бус харин махан биеийн хүслийг хангаж, бусдад гайхуулахын тулд аливаа зүйлийг хийж байдаг. Ийм төрлийн шашны зан үйл ба дүрэм журам нь Бурханаас биш харин хүнээс гардаг. Бурхан дүрэм журмыг мөрддөггүй, ямар ч хуулийг сахидаггүй; Тэр өдөр бүр шинэ зүйлийг хийдэг бөгөөд Тэр бодит ажил хийдэг. Гурван-Өөрөө сүмийн хүмүүс шиг өдөр бүрийн өглөөний цаг, оройн залбирал, хоолны өмнөх талархал, бүх зүйлд талархлаа илэрхийлэх зэрэг өөр бусад иймэрхүү зан заншлыг эдгээр хүмүүс хэчнээн их хийсэн ч эсвэл хэчнээн удаан хэрэгжүүлсэн ч хамаагүй тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хэрэв хүмүүс дүрэм журмын дотор амьдарч үүнийг хэрэгжүүлэхэд өөрсдийн зүрх сэтгэлээ зориулах аваас Ариун Сүнс ажиллах ямар ч арга зам байхгүй, учир нь хүмүүсийн зүрх сэтгэл дүрэм журамд эзлэгдэж, хүний үзхүйд автагдсан; тиймээс Бурхан ажлаа хийх ямар ч арга зам байхгүй байна; хүмүүс зүгээр л үргэлжид хуулийн хяналт дор амьдрах бөгөөд ийм төрлийн хүмүүс хэзээ ч Бурханы магтаал сайшаалыг хүлээн авч чадахгүй.

Хэвийн сүнслэг амьдрал нь Бурханы өмнөх амьдралаар амьдрах явдал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван болгож чаддаг ба залбирлаар дамжуулан хүн Ариун Сүнсний гэрээрэлийг эрэлхийлж, Бурханы үгийг ойлгож, мөн Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгсийг идэж ууж байхдаа хүн Бурхан яг одоо юу хийхийг хүсэж байгаа талаар илүү тодорхой, илүү илэрхий байж чадах ба хүн хэрэгжүүлэлтийн шинэ замтай болж хуучинсаг байхаа больдог, тиймээс хүний бүх хэрэгжүүлэлт нь амийн ахиц дэвшилд хүрэх зорилготой байдаг. Жишээ нь хүний залбирал нь хэдэн сайхан үг хэлэх эсвэл Бурханы өмнө өр төлөөсөө илэрхийлэхийн тулд хашгирах зорилгын төлөө биш харин эсрэгээрээ энэ нь, сүнсний дасгалжуулалтыг хэрэгжүүлж, өөрийн зүрх сэтгэлээ Бурханы өмнө амар тайван болгож, бүх зүйлд Бурханы удирдамжийг хайж, зүрх сэтгэлээ өдөр бүр шинэ гэрэл рүү хөтөлдөг зүрх сэтгэл болгож, идэвхгүй, мөн залхуу биш байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд орох зорилготой юм. Одоогоор ихэнх хүмүүс арга барилд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд амийн ахиц дэвшилд хүрэхийн тулд үнэний мөрийг хөөхөөр хичээдэггүй; энд л хүмүүс хазайдаг юм. Шинэ гэрлийг хүлээн авах боломжтой хэдий ч арга зам нь өөрчлөгддөггүй зарим нэг хүмүүс байдаг; тэд өнөөдрийн Бурханы үгийг хүлээн авахын тулд өнгөрсөн үеийн шашны үзхүйг нэгтгэдэг бөгөөд тэдний ойлгож хүлээн авч байгаа зүйл нь одоо хүртэл шашны үзхүй бүхий онол сургаал ба тэд өнөөдрийн гэрлийг дангаар нь хүлээн авч ойлгодоггүй. Тиймээс тэдний хэрэгжүүлэлт нь ариун бустэд шинэ нэрээр нэгэн адил зүйлийг хийж байгаа бөгөөд тэдний хэрэгжүүлэлт нь хэчнээн сайн байх нь хамаагүй энэ нь бас л хоёр нүүртэй юм. Бурхан хүмүүсийг өдөр бүр шинэ зүйл хийхэд нь удирдан чиглүүлж, хуучинсаг эсвэл нэг хэвийн биш өдөр бүр шинэ мэдлэг ухаантай, шинэ ойлголттой байхыг хүмүүсээс шаарддаг. Хэрэв чи олон жилийн турш Бурханд итгэсэн боловч чиний арга барил огт өөрчлөгдөөгүй бол, хэрэв чи одоо ч гэсэн гадна талдаа тууштай, завгүй байгаа бол амар тайван зүрх сэтгэлээр Түүний үгийг таалахаар Бурханы өмнө ирэхгүй бол чи юу ч олж авч чадахгүй. Бурханы шинэ ажлыг авахдаа хэрэв чи шинэ төлөвлөгөө гаргахгүй бол, хэрэв чи шинэ арга замаар хэрэгжүүлэхгүй бол, хэрэв чи шинэ ойлголтыг хайхгүй харин өнгөрсний хуучин зүйлстэй зууралдаж, хэрэгжүүлдэг арга барилаа өөрчлөхгүйгээр зөвхөн хязгаарлагдмал хэмжээний шинэ гэрлийг хүлээн авах аваас хэдий ийм төрлийн хүн нь энэ урсгал дотор нэр төдий байх боловч бодит байдал дээр тэд Ариун Сүнсний урсгалын гаднах шашны фарисайчууд болох юм.
Хэрэв чи хэвийн сүнслэг амьдралаар амьдрах хүсэлтэй байгаа бол чи өдөр бүр шинэ гэрлийг хүлээн авч, Бурханы үгийн үнэн зөв ойлголтыг хайж, үнэн рүү чиглэсэн тодорхой байдалд хүрэх хэрэгтэй. Чи бүх зүйлд хэрэгжүүлэх замыг олж авах хэрэгтэй ба өдөр бүр Бурханы үгийг уншсанаар шинэ асуултыг олж өөрийн дутагдлыг илрүүлж чадна. Энэ хүсэл нь эргээд цаашид цангаж, эрж хайдаг зүрх сэтгэлийг төрүүлж, тэр нь чиний бүх биеийг хөдөлгөөнд оруулах ба чи ямар ч үед Бурханы өмнө амар тайван байх боломжтой болж, ард хоцрохоос гүнээ айдаг болно. Хэрэв хүн энэхүү цангасан зүрх сэтгэл, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байж чадвал, мөн тасралтгүй орохыг хүсэж байвал тэд сүнслэг амьдралын зөв зам дээр байна. Ариун Сүнсний сэтгэл хөдлөлийг хүлээн авч чадах хүмүүс, ахиц дэвшил гаргахыг хүсэж бүй хүн, Бурханаар төгс болгуулахыг хүсэж буй хүн, Бурханы үгийг илүү гүнзгий ойлгохыг хүсэн мөрөөдөж байгаа хүмүүс, мөн ер бусын зүйлийг эрж хайдаггүй бодит үнэ төлөөсийг төлж Бурханы хүсэлд бодит анхаарал хандуулж, бодитоор орж, өөрсдийн туршлагыг илүү үнэн бөгөөд бодит болгодог хүн, сургаалын хоосон үгийг эрж хайдаггүй хүн, ер бусын мэдрэмжийг хайдаггүй бас ямар нэг агуу хүнд мөргөдөггүйиймэрхүү төрлийн хүн нь хэвийн сүнслэг амьдрал руу орсон байдаг. Мөн тэдний хийдэг бүх зүйл нь амийн илүү их ахиц дэвшилд хүрэх зорилготой бөгөөд өөрсдийн сүнсийг шинэ хийгээд зогсонги бус байлгаж, үргэлж эерэгээр орох боломжтой болохын тулд юм. Жишээ нь тэд хоолны өмнө залбирах үедээ тэд албадуулдаггүй харин Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван болгож сэтгэлээсээ Бурханд талархаж, Бурханы төлөө амьдрахыг хүсэж, өөрсдийн цагийг Бурханы гарт даатгаж, Бурхантай хамтран ажиллаж Бурханы төлөө зарцуулахад бэлэн байдаг. Хэрэв тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө амар тайван байж чадахгүй бол тэд идэхгүйгээр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно; тэгвэл энэ нь дүрэм журмыг мөрдөж буй хэрэг бус харин Бурханы үгийг хэрэгжүүлж буй хэрэг юм. Хооллохын өмнө залбирахдаа зарим хүмүүс санаатайгаар шүтлэгтэй мэт харагдах дүр үзүүлдэг ч тэдний оюун бодол нь: “Би яагаад ийм маягаар хэрэгжүүлэх хэрэгтэй билээ? Залбирахгүйгээр аливаа зүйлс зүгээр биш байна гэжүү? Залбирлын дараа ч гэсэн зүйлс нэгэн хэвийн л байдаг, тиймээс яагаад яршиг удна гэж?” хэмээн гайхширдаг. Ийм төрлийн хүн нь дүрэм журмын дагаж байгаа бөгөөд хэдий тэд Бурханы хүслийг хангалуун байлгахад бэлэн байна хэмээх үгийг хэлж байгаа боловч тэдний зүрх сэтгэл Бурханы өмнө ирээгүй. Тэд Бурханы өмнө өөрсдийн зүрх сэтгэлийг амар тайван болгохын тулд ийнхүү залбирдаггүй харин эсрэгээрээ бусдыг хуурч, бусдад харуулахын тулд залбирдаг. Энэ төрлийн хүн нь цэвэр хоёр нүүртэн бөгөөд бусдын төлөө зуучлан залбирдаг ч өөрөө дотогшилдоггүй шашны номлогчтой яг адил; ийм төрлийн хүн нь бүх талаараа шашны албан хаагч юм! Бурхан өдөр бүр шинэ зүйлийг хэлж, шинэ зүйлийг хийж байхад чи өдөр бүр дүрэм журмыг дагаж, Бурханыг хуурахаар оролдож, Бурхантай хааш яаш харьцдаг, тэгэхээр чи Бурханыг эсэргүүцэгч хүн биш гэж үү? Дүрэм журмыг дагаж Бурханыг эсэргүүцэх маягаар чи ерөөлийг хүртэж чадах уу? Чамайг Бурхан гэсгээхгүй гэж үү?
Бурханы ажил эрчимтэй хөгжиж, шашны янз бүрийн бүлэглэл болон сүмийн үйлчлэлийг ажигладаг “алдартнууд”-ыг холоос хол зайлуулж, ялангуяа та нарын дундах дүрэм журмыг мөрдөх дуртай тэдгээр “мэргэжилтнүүд”-ийг дөрвөн зүгт тараан бутаргаж байна. Бурханы ажил хүлээдэггүй, ямар ч зүйлд түшиглэдэггүй ба өсгийгөө чирдэггүй. Энэ нь хажуу дахь хэн нэгнийг татаж эсвэл чирдэггүй; хэрэв чи гүйцэж чадахгүй бол хэдэн жилийн турш дагасан ч бай хамаагүй чи хаягдах болно. Чихэчнээн мэргэшсэн чадварлаг ч бай хамаагүй хэрэв дүрэм журмыг мөрдөх аваас чи таягдуулах ёстой болно. Би эдгээр төрлийн хүмүүст өөрийгөө таньж, сайн дураараа суудлаасаа бууж, хуучин зүйлээс бүү зуур гэж зөвлөдөг; бусдыг өөрийн үйлдлийн зарчмын дагуу Бурханы үгийг хэрэгжүүлдэг болгох нь хүмүүсийн зүрх сэтгэлийг өөртөө татах гэж оролдож байгаа хэрэг биш гэж үү? Чиний хэрэгжүүлэлт дүрэм журмыг мөрдөж, хүмүүст сүмийн үйлчлэлийг сахихыг зааж, үргэлж хүмүүсийг өөрийн хүслийн дагуух зүйлсийг хийдэг болгож байгаа бол энэ нь бүлэглэлийг үүсгэж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь сүмийг хувааж байгаа хэрэг биш гэж үү? Тэгвэл чи хэрхэн өөрийгөө Бурханы хүсэлд анхаардаг гэж хэлж зориглож байна вэ? Энэ бол бусдыг төгс болгохын тулд гэж хэлэх ямар эрх чамд байна вэ? Хэрэв чи ийм байдлаар үргэлжлүүлэн удирдвал энэ нь хүмүүсийг шашны зан үйл рүү хөтөлж байгаа хэрэг биш гэж үү? Хэрэв хүн хэвийн сүнслэг амьдралтай бол, хэрэв тэд өдөр бүр өөрсдийн сүнсний чөлөөлөлт болон эрх чөлөөг олж авбал дараа нь тэд Бурханы хүслийг хангахын тулд Түүний үгийг чөлөөтэй хэрэгжүүлж чадах бөгөөд тэд залбирч байх үедээ ч гэсэн үүнийг зүгээр ёс журмын дагуу эсвэл үйл явцын дагуу үйлдэхгүй, тэд өдөр бүр шинэ гэрэлтэй хөл нийлүүлэн алхах боломжтой. Тэд Бурханы өмнө өөрсдийн зүрх сэтгэлийн амар тайвныг хэрэгжүүлэх үедээ Бурханы өмнө өөрсдийн зүрх сэтгэлээ үнэхээр амар тайван болгож чаддаг ба хэн ч тэдэнд саад хийж чадахгүй, мөн хэн ч юу ч тэдний хэвийн сүнслэг амьдралыг хязгаарлаж чадахгүй. Ийм төрлийн хэрэгжүүлэлт нь хүмүүст зүгээр л дагаж мөрдөх дүрэм журмыг өгөх бус үр дүнд хүрэх зорилготой юм. Мөн энэ хэрэгжүүлэлт нь дүрэм журмыг дагадаггүй харин хүмүүсийн амийн ахиц дэвшилтийг сайжруулдаг. Хэрэв чи зөвхөн дүрэм журмыг дагагч бол чиний амь хэзээ ч өөрчлөгдөхгүй; хэдийгээр бусад хүмүүс магадгүй чамтай адил энэ арга замаар хэрэгжүүлж болох ч эцэст нь бусад хүмүүс Ариун Сүнсний ажлын алхаатай хөл нийлүүлэн алхаж чадах бөгөөд харин чи Ариун Сүнсний урсгалаас таягдуулах болно. Иймээс чи өөрийгөө хуурч байгаа биш гэж үү? Эдгээр үгсийн зорилго нь Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван болгож, Бурхан руу эргэн очих боломжийг хүмүүст олгож, Бурханы ажил хүмүүс дээр саадгүй хийгдэх боломжийг олгож, энэ нь үр дүнд хүрэхийн төлөө билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос

Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment