2017-06-01



Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй–хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн

Хэрвээ Би эдгээр зүйлсийн талаар харилцаа хийгээгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүд дэх Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байсан. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдий эдгээр Библийн түүхүүд нь Бурханы хийсэн зарим зүйлсийн талаар тэмдэглэсэн байдаг ч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй эсвэл Өөрийн хүслийг ил тодоор гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлүүдийг үлгэр түүхээс илүүтэйгээр авч үзээгүй ба иймээс Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг гэж хүнд харагддаг, хүнээс нуугддаг зүйл нь Бурханы үнэн бие биш харин Түүний зан чанар болон хүсэл юм. Миний өнөөдрийн харилцааны дараа ч Бурхан хүнээс бүхэлдээ нуугдсан байдаг гэж та нар бодсоор л байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар итгэсээр байна уу?
Бүтээлийн цаг үеэс хойш, Бурханы зан чанар Түүний ажилтай нийцсээр ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин бүхэлдээ мэдээлэгдэж, хүнд ил тод болгогдсон. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүний зүрх сэтгэл нь Бурханаас илүү их хол болсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хирээр хүн Бурхан хоёрын зай улам их болсон. Алгуур боловч гарцаагүйгээр хүн Бурханы нүднээс алга болсон. Хүн Бурханыг “харж” чадахгүй болсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тиймээс тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэх хүртэл хэмжээнд очсон. Үүний үр дүнд, Бурханы зан чанар ба Түүнд юу байгаа болон Тэр хэн болох талаарх хүний үл ойлголцол нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин түүний зүрх сэтгэл Бурханаас холдсон учраас болсон юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч хүний зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй мөн тэр Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр үргэлж Бурханаас зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас холддог. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байна вэ? Үнэндээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч эсвэл Бурханд харуулахаар үүнийг илчлэхийн оронд тэр үүнийг өөртөө хадгалсан. Бодит байдлыг үл харгалзан зарим хүмүүс Бурханд ихэвчлэн залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач–миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханаар өөрсдийгөө харуулж, хэрвээ амлалтаа зөрчвөл тэд шийтгэгдэж болно гэж тангарагладаг. Хэдийгээр хүн өөрийнхөө зүрх сэтгэл доторхыг харахыг Бурханд зөвшөөрсөн боловч, энэ нь тэр Бурханы зохион байгуулалт болон зохицуулгыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш мөн тэр өөрийн хувь заяа болоод хэтийн ирээдүйгээ, өөрийн бүх зүйлээ Бурханы хяналтан дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн таны тангараг эсвэл Түүнд хандах таны хандлагыг үл харгалзан, Бурханы нүдээр таны зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь та зүрх сэтгэлийг чинь харахыг л зөвхөн Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, та өөрийн зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд сайхан сонсогддог үгсийг л хэлдэг; тэгэх зуураа өөрийн олон янзын зальтай санаануудаа, өөрийн нууц, далд явуулга, төлөвлөгөөнүүдийн хамтаар та Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан авахаас гүнээ айж байдаг. Тиймээс Түүнд хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг харж, өөрийн зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чадах боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтанд шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч Түүнд хянах эрх байдаггүй юм. Өөрийн бодит ухамсартаа хүн өөрийгөө Бурханы өршөөл энэрэлд орхихыг зорьдоггүй эсвэл хүсдэггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаагаад зогсохгүй, хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, зусардалт ашиглан, өөрсдийн жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс далдалж, өөрсдийн зүрх сэтгэлээ нуух замыг бодож олдог хүмүүс хүртэл байдаг. Бурханаар харуулахгүй байх тэдний зорилго нь тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүний тайлбар нь, хүн юу хийдэг болон тэр юу хүсдэг нь бүгд хүнээр өөрөөр нь төлөвлөгдөж, тооцоологдож, шийдэгддэг; тэрээр Бурханы оролцоо, хөндлөнгийн оролцоог шаарддаггүй, тэр ч бүү хэл түүнд Бурханы зохион байгуулалт, зохицуулга хэрэггүй. Тиймээс Бурханы тушаал, Түүний үүрэг даалгавар эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр болон тухайн үеийн түүний өөрийн байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг тунгааж бодож, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, зөн билиг болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо эсвэл хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.
Эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Бүх амьд зүйлс болон Бурханы бүтээлүүдийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүн түүнийг сонсоход хүргэдэг чихтэй, мөн харуулдаг нүдтэй, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүх зүйлийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Түүнтэй адил санаатай бөгөөд Түүнтэй хамт алхаж чадах хамтрагчаа болгохыг хүсэж Өөрийн бүх хүслийг хүнд олгодог. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан хүнээс өөрийн зүрх сэтгэлээ Түүнд өгч, үүнийгээ Бурханаар ариусгуулж, зэвсэглүүлж, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагдахад хүргэж, Бурханыг хүндэлж, нүглээс зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан хэзээд энэхүү үр дүнг тэсэн ядан харж, хүлээж байгаа. Библийн тэмдэглэлүүд дунд тийм хүмүүс байдаг уу? Бурханд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөх чадвартай ямар нэгэн хүн Библид байдаг уу? Энэ эрин үеэс өмнө тохиолдсон ямар нэгэн урьдын жишээ байгаа юу? Өнөөдөр Библийн тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншиж, Иов хэмээх энэ хүний хийсэн зүйл нь өнөөдрийн бидний ярьж байгаа “Бурханд зүрх сэтгэлээ өгөх” тухай сэдэвтэй ямар нэгэн холбоотой эсэхийг харцгаая. Иов Бурханд таалагдаж, Бурханаар хайрлагдаж байсан эсэхийг харцгаая.
Иовын талаарх таны сэтгэгдэл юу вэ? Эх бичээсээс иш татан, зарим хүмүүс Иов бол “Бурханаас эмээж, муугаас хол явсан” гэж хэлдэг. “Бурхнаас эмээж, муугаас хол явсан”: Энэ нь Библид бичигдсэн Иовын анхдагч үнэлгээ юм. Хэрвээ та өөрийн үгийг ашигласан бол Иовыг хэрхэн дүгнэх байсан бэ? Зарим хүмүүс Иов бол сайн бөгөөд ухаалаг хүн байсан гэж хэлдэг; зарим нь тэр Бурханд жинхэнэ итгэлтэй байсан гэж хэлдэг; зарим нь Иов зөвт шударга бөгөөд хүнлэг хүн байсан гэж хэлдэг. Та нар Иовын итгэлийг харсан, өөрөөр хэлбэл өөрсдийн зүрх сэтгэлдээ та нар Иовын итгэлд атаархаж, үүнд чухал ач холбогдол өгдөг. Тэгвэл өнөөдөр Иов Бурханд ингэж таалагдахаар юу эзэмшдэг байсныг харцгаая. Дараа нь доорх бичээсүүдийг уншицгаая.
Үг нь Махбодоор Илэрсэн·Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II-ээс

Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment