2017-06-06

Гурав дахь яриа

Ялгуусан Хаан Өөрийн цог жавлант сэнтийд заларна. Тэр золилтонд хүрч, Өөрийн бүх ардыг цог жавхлантайгаар гарч ирэхэд нь удирдан дагуулсан. Тэр орчлон ертөнцийг Өөрийн гарт тэнгэрлэг мэргэн ухаанаараа барих бөгөөд бат бөх Cионыг бүтээн байгуулжээ. Тэр Өөрийн сүр жавхлангаар муу ертөнцийг шүүдэг. Тэр бүх үндэстэн болон бүх ардыг, газар дэлхий ба тэнгис далай хийгээд түүний дээр оршин буй бүхий л амьд зүйлсийг, мөн түүнчлэн эмх замбараагүйн дарснаас хүртэн согтогсдыг шүүдэг. Бурхан тэднийг шүүж, тэдэнд уурсах нь гарцаагүй бөгөөд үүгээр Бурханы сүр жавхлан илчлэгдэх болно. Энэхүү шүүлт нь эгшин зуурт, азнал сааталгүйгээр өгөгдөх болно. Бурханы догшин уур хилэн тэднийг бүгдийг нь жигшүүрт гэмт хэргийнх нь төлөө шатааж, агуу их гай зовлон хэзээ ч магадгүй тэдэнд тохиох болно. Тэд зугтан зайлах ямар ч арга зам, нуугдах газар орон байхгүй гэдгээ мэдэх болно. Тэд өөрсөддөө авчирсан үгүйрэл сүйрлийнхээ төлөө уйлж, шүдээ хавирах болно.

Бурханы ялгуусан хайрт хөвгүүд нь Сион-д байрлах нь эргэлзээгүй бөгөөд хэзээ ч үүнийг орхиж явахгүй. Олон түмэн Түүний дуу хоолойг сайтар сонсож, тэд Түүний үйл хөдлөлийг анхааралтайгаар харах бөгөөд Түүнийг магтан дуулах тэдний дуу хоолой хэзээ ч зогсохгүй. Цорын ганц үнэн Бурхан илэрсэн! Бид Түүнд сүнсээрээ итгэлтэй болох бөгөөд Түүнийг ойр дотно дагаж, эргэлзэээ тээнэгэлзээгүйгээр урагш тэмүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно. Дэлхийн төгсгөл бидний өмнө дэлгэгдэж байна. Чуулганы зөв зохистой амьдрал хийгээд биднийг хүрээлэн буй хүмүүс, юмс, хэрэг явдал бидний бэлтгэлийг эрчимжүүлж байна. Дэлхий ертөнцийг дэндүү их хайрладаг зүрх сэтгэлээ бушуу түргэн байсан газарт нь буцаа! Ихээр булингартсан хараагаа бушуу түргэн байсан газарт нь буцаа! Бид хил хязгаарыг даван гарахгүйн тулд алхаагаа болгоомжлох хэрэгтэй. Бид хэл амаа хазаарлах хэрэгтэй. Ингэснээр бид Бурханы үгээр амьдарч, дахин цаашид өөрийн ашиг ба алдагдлын төлөө арцалдахаа болино. Шашингүй дэлхийн эд хөрөнгөд дурладгаа зогсоо! Нөхөр, хүү, охиндоо хорогдох хорогдолтоос өөрсдийгөө чөлөөл! Өөрсдийн үзэл санаа хийгээд атгаг сэжигээс татгалз! Сэр, цаг хугацаа богино байна! Сүнсээ дээш нь улам дээш нь өргөж хар, Бурханаар удирдуул. Өөрсдийгөө Лотын эхнэр шиг битгий болго. Орхигдоно гэдэг маш харамсалтай! Ямар харамсалтай гээч! Сэр!
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment