2017-05-30


Бурхан Содомыг устгах ёстой
( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.

Энд Миний Библиэс сонгосон хэдэн иш татсан хэсэг байна. Тэдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг харахыг хүсвэл Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхигдуулсан. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний харилцаа хийлтэнд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний харилцаа хийх бүх ишлэл болон агуулгад бидний гол анхаарал нь эдгээр түүхүүдийн нарийн учир, хүний биеэ авч явах байдлыг алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно–үүгээр бид өөрсдийн зорилгодоо хүрэх болно.
Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн түлхүүр үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова, энэ хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэндээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр, тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй – харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тэгээгүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав гэдэг нь хангалттай өчүүхэн байх байсан гэхдээ үнэндээ Содомд ийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгвэл Бурханы нүдээр энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болоход хүргэснийг та нар харж болно. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэхлээр энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал байсан. Хэрвээ хотод ганц зөв шударга хүн байсан ч хотыг Тэр устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хотыг устгах гэж байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, үүн дотор хичнээн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурхан хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгдөөгүй: Тэр Өөрийн нүдэн дэх мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь мөн Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан л бол эсвэл арван хүн л байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүний улмаас Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдамжийн ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл, Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн ба зарим нь итгээгүй. Ийм л зүйл байсан. Тиймээс тэр эрин үеийн зөв шударга хүмүүс–Бурханы нүдээр зөв шударга байсан хүмүүс–нь ердөө Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чадах хүмүүс л байсан. Тэд бол хүмүүсийн дунд Бурханы үгийг биелүүлсэн боолууд байсан. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж нэрлэж болох уу? Тэд Бурханаар төгс болгуулсан хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Үгүй, тэд чадахгүй. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс гэж нэрлэгдэж чадах уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Тэд бол, Бурханы итгэлийг хүлээсэн хүмүүс болон гэрчүүд гэж нэрлэгдэхэд гарцаагүй тохирохгүй хүмүүс байсан. Иймд тийм хүмүүсийг Бурхан юу гэж дуудсан бэ? Библид бидний дөнгөж сая уншсан ишлэлийг хүртэл, Бурхан тэднийг “Миний боолууд” гэж дуудсан олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы боолууд байсан, тэд газар дээр Түүнд үйлчилсэн хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж дуудсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ хүмүүсийг юу гэж дуудах талаар стандарттай байдаг уу? Түүнд гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга эсвэл боолууд гэж дуудахаас үл хамааран Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн боол гэж дуудах үедээ, энэ хүн Түүний элчүүдийг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна мөн элчүүдийн тушаасан зүйлийг биелүүлж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юуг хэрэгжүүлдэг вэ? Бурханы газар дээр хийж, биелүүлэхийг хүнд тушаасан зүйлийг. Тэр үед Бурхан хүнээс газар дээр хийж, биелүүлэхийг хүссэн зүйлийг Бурханы зам гэж нэрлэж болох уу? Үгүй. болохгүй. Учир нь тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйлсийг хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг эсвэл тэрийг хий гэхээс илүүгүй зүйлийг хэлж, цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан ил болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замаар явах нь хэцүү байсан, тиймээс Бурханы зам нь Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байсан. Үүнээс, Бурханы хэлсэн гуч эсвэл хорин зөв шударга хүн байгаа эсэхээс үл хамааран Түүний нүдэнд тэд бүгд Түүний боолууд байсан гэдгийг бид харж болно. Бурханы элчүүд эдгээр боолууд дээр ирэх үед тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний үгийн дагуу үйлдэж чаддаг байсан. Энэ нь Бурханы нүдээр боолуудын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан бол хүмүүст зориулсан Өөрийн нэршилдээ ухаалаг байдаг. Тэд та нарын одоо байгаа шиг–ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог ба Түүний эзэгнэлт төлөвлөгөөг ухаарсан–учраас Тэр тэднийг Өөрийн боолууд гэж дуудаагүй, харин тэдний хүн чанар нь шударга бөгөөд тэд Бурханы үгийг мөрдөж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурхан тэдэнд тушаах үед тэд өөрсдийн хийж байсан зүйлсээ хойш тавьж, Бурханы тушаасан зүйлийг биелүүлж чаддаг байсан. Иймээс, Бурханы хувьд боол гэдэг цолны [b] утга учрын өөр нэг үе нь тэд газар дээрх Түүний ажлаас хамжилцдаг ба хэдий тэд Бурханы элчүүд биш байсан ч тэд бол газар дээрх Бурханы үгийн гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр боолууд эсвэл зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Газар дээр Бурханы эхлэн хийх гэж байсан ажил, Түүнтэй хамжилцах хүмүүсгүйгээр явагдахгүй байх байсан бөгөөд Бурханы боолуудын хүлээсэн үүргийг Бурханы элчүүдээр орлуулшгүй байсан. Эдгээр боолуудад Бурханы тушаасан даалгавар болгон Түүнд агуу ач холбогдолтой байсан ба иймээс Тэр тэднийг алдаж чадахгүй. Эдгээр боолууд Бурхантай хамжилцахгүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан, үүний үр дүнд Бурханы эзэгнэлт төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар ямар ч хэрэггүй болох байсан.
Бурхан Өөрийн анхаарал тавьдаг хүмүүст асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшдэг болон голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван боол байсан уу? Үгүй, байгаагүй! Энэ хот Бурханд өршөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан уу? Хот дахь зөвхөн нэг хүн–Лот–Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний далд утга нь, Бурханы цорын ганц боол хотод байсан бөгөөд тиймээс Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр сонголт Бурханд байгаагүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь энгийн мэт санагдаж болох боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр сайтар бодож, ажиглахад маш удаан хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр гарцаагүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй эсвэл аливаа дүгнэлтэнд яаран хүрэхгүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь бидэнд, Содомыг устгах Бурханы шийдвэр нь өчүүхэн төдий ч буруу байгаагүйг харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байсан. Тэнд бүр арван хүн ч байгаагүй. Энэ хотод байсан цорын ганц зөв шударга хүн бол Лот байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, үүний нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд үүнийг Бурхан гарын алган дээрээ тавьсан мэт мэддэг байсан. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мэдлэггүй, маш алсын хараагүй. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгнээс харж болно. Бурхан эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харах ёстой Бурханы зан чанар байгаа. Тоонууд бол энгийн ба юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл байгаа. Бурхан тавин зөв шударга хүнээс болж хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы өршөөл энэрлийн улмаас уу? Энэ нь Түүний хайр, хүлээцтэй байдлаас болсон уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд зөвхөн арван зөв шударга хүн байсан ч Бурхан тэдгээр арван зөв шударга хүний улмаас хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы хайр болон хүлээцтэй байдал биш гэж үү? Бурханы өршөөл энэрэл болоод тэдгээр зөв шударга хүмүүст анхаарсны улмаас Тэр хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам “Хэрэв тэнд арав байвал яах вэ?” гэхэд Бурхан хэлэхдээ, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Үүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй–учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй бөгөөд түүнд өөр хэлэх үг байгаагүй, тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг тэр ойлгосон. Үүнээс та нар Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Тэр бол, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй ба гарцаагүй үүнийг устгах байсан. Энэ нь Бурханы хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлж байна уу? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл үү? Энэ нь хүний халдах ёсгүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг баталгаажуулснаар Бурхан хотыг устгах нь гарцаагүй байсан ба энэ хотод байгаа хүмүүсийг Бурханы эсэргүүцсэнийх нь төлөө мөн тэд маш бохир, ялзармал байсан учраас хатуу ширүүнээр шийтгэх гэж байсан.
Яагаад бид эдгээр ишлэлүүдийг ийм байдлаар шинжилж судалсан бэ? Учир нь, эдгээр цөөн хэдэн энгийн өгүүлбэрүүд нь, Бурханы асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэнт зан чанарын бүрэн илэрхийллийг өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөж, хүлээцтэй хандаж, тэдэнд анхаарал тавихын зэрэгцээ Бурханы зүрх сэтгэл Содомд байгаа тэдгээр бүх ялзруулагдсан хүмүүсийг гүнээ жигшиж байсан. Энэ нь асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэн байсан уу эсвэл үгүй юу? Бурхан хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад хотыг гал ашиглан устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харах үед эсвэл та нар ямар нэг зүйлийг шатаах гэж байгаа үед, үүнд хандах та нарын мэдрэмж ямар байдаг вэ? Яагаад та нар үүнийг шатаахыг хүсдэг вэ? Энэ нь та нарт цаашид хэрэггүй, үүнийг дахиж харахыг ч хүсэхгүй мэт та нарт санагддаг уу? Та нар үүнийг хаяхыг хүсдэг үү? Бурхан галыг ашигласан нь орхин хаях, үзэн ядалт гэсэн үг байсан бөгөөд Тэр дахиж Содомыг харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар нураахад Бурханыг хүргэсэн сэтгэл хөдлөл байсан юм. Гал ашигласан нь Бурхан хир их ууртай байсныг төлөөлдөг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнгээ гаргах үеийн Бурханы ариун байдал болон зөвт байдал нь мөн ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы талыг хүнд харуулдаг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу үйлдэх үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт, болон Түүнийг эсрэг дайсагналаар дүүрэн байх үед Бурхан гүнээ уурладаг. Тэр ямар хэмжээнд хүртэл гүнээ хилэгнэдэг вэ? Түүний уур хилэн нь, Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур алга болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй хэрвээ тэдний зүрх сэтгэл хэзээ ч эргэн ирэхгүйгээр Бурханаас хол болж, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон өөрсдийн бодит хүслээс хамаарч тэд өөрсдийн бие махбод эсвэл бодол санаандаа Бурханд хичнээн шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байхыг хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас буруулангуут Бурханы уур хилэн зогсолтгүй гардаг. Энэ нь хүнд өргөн боломжийг өгчихөөд Бурхан Өөрийн уур хилэнгээ гүн гүнзгий гаргах үе шиг байх ба нэгэнт сул тавьчихвал үүнийг буцаах аргагүй бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан хотыг устгах нь хүмүүст энгийн мэт санагддаг, учир нь Бурханы нүдээр нүглээр дүүрэн хот оршин тогтнож, үргэлжлүүлэн хэвээр үлдэж болохгүй бөгөөд энэ нь Бурханаар устгагдах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг Тэр устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр, эелдэг, гоо сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлст Тэр гүнээ хилэгнэдэг, тэгснээр Тэр Өөрийн уур хилэнг сул тавьдаг. Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал байдаг ба цаашлаад тэдгээр нь эхнээсээ эцсээ хүртэл Бурханаар илчлэгдсэн: маш их өршөөл энэрэл ба гүн гүнзгий уур хилэн. Энд байгаа та бүхний ихэнх нь Бурханы өршөөл энэрлийг бага зэрэг мэдэрсэн, гэвч та нарын тун цөөхөн нь Бурханы уур хилэнг үнэлсэн. Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч тун ховорхон—эсвэл хэзээ ч гэж хэлж болно–Бурхан ямар нэг хүн эсвэл өнөөдөр энд байгаа та нарын аль нэг хэсэг хүмүүст гүн гүнзгий уурлаж байгаагүй. Тайвшир! Эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо хараахан цаг нь болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлах үед, өөрөөр хэлбэл Тэр Өөрийн гүн гүнзгий хилэнг тэдэн дээр сул тавих үед, энэ нь Тэр энэ хүнийг удаан хугацаанд жигшиж, голсон, Тэр тэдний оршин тогтнолыг жигшсэн ба тэдний оршин тогтнолыг тэвчиж чадахаа больсон гэсэн үг юм; Түүний уур хилэн тэдэн дээр ирэнгүүт тэд алга болох болно. Өнөөдөр Бурханы ажил хараахан тэр цэгт хүрээгүй байгаа. Бурхан гүнээ уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг давж гарч чадахгүй. Тэгвэл тэр үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд та нар Түүний гүн гүнзгий уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал та нар Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ ирэхийг гуй, ингэснээр та нар хүнд хандах Бурханы уур хилэн болоод Түүний халдаж болшгүй зан чанар үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч болох юм Та нар тэгж зүрхлэх үү?
Сүүлчийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг Түүний үгнээс л зөвхөн харах бөгөөд Бурханы уур хилэнг үнэхээр мэдрэхгүй
Библийн эдгээр ишлэлүүдээс харж болох Бурханы зан чанарын хоёр талыг харилцан ярилцахад зохистой юу? Энэ түүхийг сонссоноор та нар Бурханы талаар шинэ ойлголттой болсон уу? Ямар төрлийн ойлголт вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, энэ сүүлчийн бүлэг хүмүүстэй адилаар Бурханы нигүүлсэл, эсвэл өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг амссан өөр ямар ч бүлэг байхгүй. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч, Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэхийн тулд ихэнхдээ үгийг ашигладаг; Тэрээр зааж сургах, услах, хангах болон тэжээхийн тулд үгсийг ашигладаг. Энэ зуур Бурханы уур хилэн нь үргэлж нууцлаг хэвээр хадгалагдсан бөгөөд Бурханы хилэнтэй зан чанарыг Түүний үгнээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүмүүс Түүний уурыг биечлэн мэдэрсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын явцад, хэдийгээр Бурханы үгэнд илчлэгдсэн уур хилэн нь, Бурханы сүр жавхлан болон зөрчил доромжлолыг тэвчихгүй байдлыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгнээс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүний зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон бүр хүнийг яллахдаа үгийг ашигладаг–гэхдээ Бурхан хүнд хараахан гүн гүнзгий уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгнээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний мэдэрсэн Бурханы уур хилэн нь ердөө л Түүний ярианы өнгө болон мэдрэмжийн үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага болон жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар хүлээж авдаг. Үүний үр дүнд, тэд Түүний үгнээс Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг харсан, мөн хүний зөрчлийг Бурхан тэвчихгүй байхыг харсан бөгөөд хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг үнэлж эхэлсэн гэж ихэнх хүмүүс итгэдэг. Гэхдээ хүний зан араншин хичнээн муу муухай эсвэл түүний зан чанар хичнээн ялзармал байх нь хамаагүй, Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчих зуураа Түүний зорилго нь, Түүний хэлсэн үг, Түүний гаргасан хичээл чармайлт, Түүний төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх явдал байсан. Ийм үр дүнг хүлээх нь цаг авдаг бөгөөд хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адилаар хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүмүүсийн хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд бүр хорь эсвэл гучин жил хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явцын биелэлтийг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд Тэр энэ үр дүнг ирэхийг хүлээдэг. Хүлээж байгаа цаг хугацааныхаа туршид Бурхан асар их өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын цаг үеийн туршид туйлын цөөн тооны хүмүүс цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний зөрчил, доромжлолыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү томоохон нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал болон тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж эдгээр ердийн жишээнүүд дэх энэ хүмүүст илчлэгдсэн Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт эзэгнэлт төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэндээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд, Өөрийн хүлээж байсан хугацааны туршид Бурхан тэвчсэн ба Түүнийг дагадаг хүмүүсийн авралын төлөө Тэр Өөрийн тэвчээр болон Өөрийн амийг сольсон. Та үүнийг ойлгож байн уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг ямар нэгэн шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг гаргаж чадна, бас Тэр өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ нь маш ойлгомжтой байна уу эсвэл үгүй юу? Өөрөөр хэлбэл Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг–энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ–энэ бүхэн нь Түүний зан чанарт шууд тусгагддаг. Тийм зүйлсийг мөн Бурханы ажлаас маш илэрхийгээр, тодорхой харж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг эсвэл ерөнхий биш; үүний оронд тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр хэн болохыг тун илэрхий, жинхэнэ, бодтой байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө юм.
Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй–хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн
Хэрвээ Би эдгээр зүйлсийн талаар харилцаа хийгээгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүд дэх Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байсан. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдий эдгээр Библийн түүхүүд нь Бурханы хийсэн зарим зүйлсийн талаар тэмдэглэсэн байдаг ч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй эсвэл Өөрийн хүслийг ил тодоор гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлүүдийг үлгэр түүхээс илүүтэйгээр авч үзээгүй ба иймээс Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг гэж хүнд харагддаг, хүнээс нуугддаг зүйл нь Бурханы үнэн бие биш харин Түүний зан чанар болон хүсэл юм. Миний өнөөдрийн харилцааны дараа ч Бурхан хүнээс бүхэлдээ нуугдсан байдаг гэж та нар бодсоор л байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар итгэсээр байна уу?
Бүтээлийн цаг үеэс хойш, Бурханы зан чанар Түүний ажилтай нийцсээр ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин бүхэлдээ мэдээлэгдэж, хүнд ил тод болгогдсон. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хирээр хүний зүрх сэтгэл нь Бурханаас илүү их хол болсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хирээр хүн Бурхан хоёрын зай улам их болсон. Алгуур боловч гарцаагүйгээр хүн Бурханы нүднээс алга болсон. Хүн Бурханыг “харж” чадахгүй болсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тиймээс тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэх хүртэл хэмжээнд очсон. Үүний үр дүнд, Бурханы зан чанар ба Түүнд юу байгаа болон Тэр хэн болох талаарх хүний үл ойлголцол нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин түүний зүрх сэтгэл Бурханаас холдсон учраас болсон юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг ч хүний зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахыг мэддэггүй мөн тэр Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр үргэлж Бурханаас зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас холддог. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байна вэ? Үнэндээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч эсвэл Бурханд харуулахаар үүнийг илчлэхийн оронд тэр үүнийг өөртөө хадгалсан. Бодит байдлыг үл харгалзан зарим хүмүүс Бурханд ихэвчлэн залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач–миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханаар өөрсдийгөө харуулж, хэрвээ амлалтаа зөрчвөл тэд шийтгэгдэж болно гэж тангарагладаг. Хэдийгээр хүн өөрийнхөө зүрх сэтгэл доторхыг харахыг Бурханд зөвшөөрсөн боловч, энэ нь тэр Бурханы зохион байгуулалт болон зохицуулгыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш мөн тэр өөрийн хувь заяа болоод хэтийн ирээдүйгээ, өөрийн бүх зүйлээ Бурханы хяналтан дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн таны тангараг эсвэл Түүнд хандах таны хандлагыг үл харгалзан, Бурханы нүдээр таны зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь та зүрх сэтгэлийг чинь харахыг л зөвхөн Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, та өөрийн зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд сайхан сонсогддог үгсийг л хэлдэг; тэгэх зуураа өөрийн олон янзын зальтай санаануудаа, өөрийн нууц, далд явуулга, төлөвлөгөөнүүдийн хамтаар та Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан авахаас гүнээ айж байдаг. Тиймээс Түүнд хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг харж, өөрийн зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чадах боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтанд шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч Түүнд хянах эрх байдаггүй юм. Өөрийн бодит ухамсартаа хүн өөрийгөө Бурханы өршөөл энэрэлд орхихыг зорьдоггүй эсвэл хүсдэггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаагаад зогсохгүй, хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, зусардалт ашиглан, өөрсдийн жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс далдалж, өөрсдийн зүрх сэтгэлээ нуух замыг бодож олдог хүмүүс хүртэл байдаг. Бурханаар харуулахгүй байх тэдний зорилго нь тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүний тайлбар нь, хүн юу хийдэг болон тэр юу хүсдэг нь бүгд хүнээр өөрөөр нь төлөвлөгдөж, тооцоологдож, шийдэгддэг; тэрээр Бурханы оролцоо, хөндлөнгийн оролцоог шаарддаггүй, тэр ч бүү хэл түүнд Бурханы зохион байгуулалт, зохицуулга хэрэггүй. Тиймээс Бурханы тушаал, Түүний үүрэг даалгавар эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр болон тухайн үеийн түүний өөрийн байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг тунгааж бодож, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, зөн билиг болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо эсвэл хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.——Үг нь Махбодоор Илэрсэн·Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment