2017-02-28

Төгс Хүчит Бурханы санаа алдалт

Чиний зүрх сэтгэлд асар их нууц бий. Гэрэл гардаггүй дэлхийд амьдарсаар ирсэн учраас чи тэнд байдгийг нь мэддэггүй. Чиний зүрх сэтгэл болоод чиний сүнсийг ёрын муу нэгэн хулгайлан одсон. Харанхуй чиний нүдийг халхалсан; чи тэнгэрт байгаа нарыг мөн шөнө гялалзах оддыг харж эс чадна. Чиний чих хуурмаг үгсээр дүүрсэн бөгөөд Еховагийн нижигнэсэн дуу хоолой, сэнтийгээс цутгах усны чимээг ч эс сонсоно. Чи Төгс Хүчит Бурханы өгсөн бүхнийг болон өөрт харъяалагдах ёстой байсан бүхнээ алдсан. Чи ямар ч авралгүй, амьд үлдэх ямар ч найдлагагүй, тэмцэлдэн самгардахаас өөр аргагүй зах хязгааргүй гашуун далайд орсон. ... Тэр мөчөөс хойш чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчит Бурханы ерөөлийг хүртэлгүй, Төгс Хүчит Бурханы хангалт үгүй, буцах аргагүй замд орсон. Сая удаа дуудаж байж л чиний зүрх сэтгэл эсвэл сүнс жаахан мэдэрч магадгүй. Чи, ямар ч чиглэлгүй, ямар ч замын тэмдэглэгээгүй хязгааргүй ертөнцөд чамайг хуурч аваачсан ёрын муу нэгний гарт гүн нойрсож байгаа. Энэ үеэс, чи өөрийн ариун байдал, гэнэн цайлган байдлаа алдаж, Төгс Хүчит Бурханы хайр энэрлээс нуугдаж эхэлсэн. Ёрын муу нэгэн бүх хэрэг дээр чиний зүрх сэтгэлийг удирдаж, чиний амь болсон. Чи түүнээс айж, зугтахаа, түүнд эргэлзэхээ больсон. Үүний оронд чи зүрх сэтгэлдээ түүнтэй Бурхан мэт харьцсан. Чи түүнийг сүсэглэж шүтэж эхэлсэн ба түүний сүүдэр мэт салшгүй болж үхэл амьдралынхаа туршид түүнтэй хамт байх болсон. Чи хаанаас гаралтай, яагаад оршин тогтнодог эсвэл яагаад үхдэгээ мэдэхээ больсон. Чи Төгс Хүчит Бурханыг танихгүй хүн шиг үзсэн; чи Түүний гарлыг, тэр ч бүү хэл Тэр чамд юу хийснийг мартсан. Түүнээс ирэх бүх зүйлсийг чи үзэн ядаж эхэлсэн. Чи тэдгээрийг энхрийлэн хайрладаггүй эсвэл тэдгээрийн үнэ цэнийг мэддэггүй. Чи Төгс Хүчит Бурханы хангалтыг хүлээн авч эхэлсэн тэр өдрөөсөө эхлээд ёрын муу нэгэнтэй хамт алхсан. Чи болон ёрын муу нэгэн шуурган дундуур мянга мянган жилийг хамт тууллаа. Чи түүнтэй хамт өөрийн амийн эх сурвалж болох Бурханыг эсэргүүцсэн. Чи гэмшихээ больж, тэр ч бүү хэл мөхлийн цэгт очсон гэдгээ мэдээгүй. Ёрын муу нэгэн чамайг уруу татаж, нөлөөлдөө оруулсан гэдгийг чи мартсан; чи өөрийн гарал үүслийг мартсан. Яг тэрэнтэй адил, ёрын муу нэгэн таныг алхам алхмаар одоог хүртэл хохироож байгаа. Чиний зүрх сэтгэл болон сүнс минчүүрэн ялзарсан. Чи дэлхийн гуниг зовлонгийн талаар гомдоллохоо больж, дэлхий шудрага бус гэдэгт итгэхээ больсон. Чи Төгс хүчит Бурханы оршин тогтнолыг ч ойшоохоо больсон. Учир нь ёрын муу нэгнийг чи өөрийн жинхэнэ аав хэмээн хүлээн зөвшөөрч түүнээс ангид байж чадахаа больсон. Энэ бол чиний зүрх сэтгэл дэх нууц.
Үүр цайх үед үүрийн цолмон зүүнээс манддаг. Энэ бол өмнө нь хэзээ ч тэнд байгаагүй од юм. Энэ нь одот тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх унтарсан гэрлийг асаадаг. Энэ гэрэл буюу чам дээр болон бусад хүмүүс дээр гэрэлтэж байдаг гэрлийн улмаас хүмүүс ганцаардахаа больсон. Гэвч зөвхөн чи л харанхуй шөнө гүн нойрссон хэвээр. Чи дуу чимээ сонсож, гэрлийг харж чадахгүй, шинэ тэнгэр, шинэ газар, шинэ эрин үе ирж байгааг анзаарах чадваргүй. Учир нь чиний аав чамд “Миний үр битгий бос арай л эрт байна. Гадаа хүйтэн байна, дотор бай, сэлэм жад нүдийг чинь хатгахвий” гэдэг. Чи аавын зөв, тэр надаас ахмад, надад үнэхээр хайртай хэмээн итгэдэг учраас зөвхөн аавынхаа сургамжинд л итгэдэг. Ийм сургамж, ийм хайр чамайг энэ дэлхий дээр гэрэл байдаг тухай домогт итгэхгүй болгож, дэлхийд үнэн байгаа эсэх нь чамд хамаагүй болдог. Чи цаашид Төгс Хүчит Бурханаас ирэх авралд найдаж зүрхэлдэггүй. Чи байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж, айсуй гэрэлд найдахаа больж, домогт Төгс Хүчит Бурханы ирэлтийг ч хүлээхээ больдог. Чиний нүдээр бүхий л сайхан зүйлс ахин амилахаа эсвэл оршин тогтнохоо больдог. Чиний нүдээр хүн төрөлхтний маргааш болон ирээдүй үгүй болж мөхдөг. Чи аавынхаа хувцаснаас зуурч, хамтдаа зовоход бэлэн байж, өөрийн аяллын хамтрагчаа болон холын аяны зүг чигээ алдахаас айдаг. Энэ өргөн уудам бүрхэг дэлхий та нарын олонхыг, энэ дэлхий дээр өөр өөр үүргээ биелүүлэхдээ туйлбартай, зоригтой байхаар болгосон. Энэ нь үхлээс огтхон ч айдаггүй олон “дайчдыг” бий болгосон. Түүнээс ч илүүгээр энэ нь юуны төлөө бүтээгдсэнээ ч ойлгодоггүй минчүүрч саажсан баахан хүмүүсийг бий болгосон. Төгс Хүчит Бурханы нүд асар их зовж тарчлах хүн төрөлхтнийг харж, зовж буй хүмүүсийн уйлах дууг сонсож, хорлогдсон нэгний ичгүүргүй байдлыг харж, тэдний аргагүй байдлыг нь мэдэрч, авралаа алдсан хүмүүсийн айдсыг мэдэрч байгаа. Хүн төрөлхтөн Түүний хайр энэрлээс татгалзаж өөрсдийн замаар яван Түүний нүдэнд өртөхөөс зайлсхийдэг. Тэд дайсантайгаа хамт энэ гүнзгий далайн гашуун бүхнийг амсахыг илүүд үздэг. Төгс Хүчит Бурханы санаа алдалтыг сонсохоо ч больсон. Төгс Хүчит Бурханы гар энэ гаслант хүн төрөлхтөнд хүрэхийг хүсэхээ больсон. Тэр Өөрийн ажлаа давтаж, дахин дахин алдаж онож байгаа. Тэр үеэс хойш Тэр ядарч, залхаж байгаа, тиймээс Тэр Өөрийн гар дахь ажлаа зогсоож, хүмүүсийн дунд хэсүүчлэхээ больсон. ... Хүмүүс эдгээр өөрчлөлтийг огтхон ч мэдээгүй, Төгс Хүчит Бурханы ирж явж байгааг мөн уй гашуу, гансралыг нь мэдээгүй.
Энэ дэлхий Төгс Хүчит Бурханы бодлоор Түүний нүдэн доор хурдан өөрчлөгдөж байгаа. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэт ирэх боломжтой. Мөн, хүн төрөлхтний үргэлж эзэмшиж байсан зүйлс мэдэгдэлгүйгээр алга болж болно. Төгс Хүчит Бурханы хаана байгааг хэн ч төсөөлж чадахгүй, Төгс Хүчит Бурханы амийн хүч чадлын давуу тал болон агуу байдлыг хэн ч мэдэрч чадахгүй. Түүний давуу тал нь хүмүүсийн сэрж мэдэхгүй зүйлсийг Тэр хэрхэн ухамсарлаж чаддагт оршино. Түүний агуу байдал нь, хүмүүс Түүнээс татгалзсан ч Тэр хүн төрөлхтнийг хэрхэн аварч байгаад оршдог билээ. Тэр үхэл болоод амийн утга учрыг мэддэг. Түүнчлэн Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний амьдралын дүрэм журмыг мэддэг билээ. Тэр бол хүмүүний оршин тогтнолын үндэс, хүн төрөлхтний төлөө дахин амилах Золин аврагч юм. Тэр аз жаргалтай зүрхнүүдийн санааг зовинуулж, уй гашууд автсан зүрх сэтгэлүүдийг баяр хөөртэй болгодог. Энэ бүхэн бол Түүний ажил, Түүний төлөвлөгөөний төлөө юм.
Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна. Тэр хариултгүй хариуг хүлээж, гашуунаар хүсэн тэмүүлж байгаа. Түүний ажиглалт нь үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон сүнсний төлөө юм. Магадгүй энэ ажиглалт хязгааргүй эсвэл энэ нь төгсгөлдөө хүрч байж ч болох юм. Гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэл болоод сүнсийг одоо яг хаана байгааг мэдэж байх хэрэгтэй.
2003 оны тавдугаар сарын 28
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Холбоотой зөвлөмж:   Төгс хүчит Бурханы Чуулган youtube     
                                       Төгс хүчит Бурханы Чуулган Болг
                                       Төгс хүчит Бурханы Чуулган  Facebook
                                       Зүүний Аянга болг          Зүүний Аянга Facebook
Read More

2017-02-26

Хорин Хоёр Дахь Яриа

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харъяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрлийг өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шалгадаг: Гэрлийн улмаас бүх хүмүүс өөрчлөгдөж, өсөж, харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн бүх буланг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтнээс болж хөлдсөнийг харсан, тэгээд гэрэл гарсны улмаас илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад учраас хүмүүс Зүүн зүгт харсан—гэсэн ч хүн манан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн. Бүхий л дэлхий өтгөн мананд хучигдсан учраас Намайг үүлсийн дундаас тэднийг ажиглахад Миний оршин тогтнолыг хүн хэзээ ч нээн илрүүлээгүй; хүн газар дээр ямар нэг зүйлийг эрж хайж байдаг, тэр хоол хүнс хайж байгаа мэт, Миний ирэхийг хүлээж байгаа мэт санагддаг—гэсэн ч тэр Миний цаг үеийг мэдэхгүй, ердөө Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн хардаг. Бүх хүмүүсийн дундаас үнэхээр Миний зүрх сэтгэлийн хойноос явдаг хүмүүсийг Би эрж хайдаг. Би бүх хүмүүсийн дунд алхаж, бүх хүмүүсийн дунд амьдардаг ч хүн газар дээр аюулгүй, эрүүл саруул байдаг ба иймээс Миний зүрх сэтгэлийн хойноос явдаг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, тэд Миний үйлдлийг хардаггүй ба тэд гэрлийн дунд хөдөлж, гэрлээр тусгуулж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг хэзээд эрхэмлэдэг ч тэр Сатаны зальжин аргыг таних чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жаахан учраас тэр зүрх сэтгэлийнхээ хүссэнээр хийж чаддаггүй. Хүн хэзээ ч Намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Би түүнийг өргөмжлөх үед тэр өөрийнхөө үнэ цэнэгүйг мэдэрдэг, гэвч энэ нь түүнийг Миний сэтгэлд нийцэхээр хичээхэд хүргэдэггүй. Тэр зүгээр л Миний түүний гарт өгсөн байрыг гардан нарийн шинжилдэг; Миний хайрлалтайд мэдрэмжгүй ханддаг ба оронд нь тэр өөрийн байрын ерөөлд шунан ташуурхаар зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал биш гэж үү? Уулс нүүх үедээ та нарын байрын төлөө тэд тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ та нарын байрын өмнө тэд урсахаа болих уу? Тэнгэр газар та нарын байраас болж урвуугаар өөрчлөгдөх үү? Нэгэнтээ Би хүмүүст дахин дахин өршөөнгүй хандаж байсан—гэсэн ч хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй, тэд үүнийг зүгээр л түүх шиг сонссон эсвэл тууж шиг уншсан. Миний үг үнэхээр хүний зүрх сэтгэлд хүрдэггүй юу? Миний яриа үнэхээр ямар ч үр нөлөөгүй юу? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй гэсэн үг үү? Хүн өөрийгөө хайрладаггүй, үүний оронд тэр Над руу дайрахын тулд Сатантай нэгддэг ба Надад үйлчлэх “хөрөнгө” болгон Сатаныг ашигладаг. Би Сатаны бүх зальжин аргуудыг нэвтэлж, газар дээрх хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрдгийг болиулах болно, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.
Хаант улсад Би бол Хаан—гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай тэнгэрээс бууж ирсэн Аврагч шиг харьцдаг. Үүний үр дүнд түүнд өргөл барьц өгөхийг тэр Надаас хүсэн хүлээдэг ба Миний талаарх мэдлэгийг эрж хайдаггүй. Маш олон хүмүүс Миний өмнө гуйлгачин шиг бархиран уйлан; маш олон хүмүүс өөрсдийн “хүүдийг” Надад нээж тэдэнд амь зуух хоол өгөхийг гуйсан; маш олон хүмүүс, Намайг хурдан идэж гэдсээ дүүргэхийг хүсч буй өлсгөлөн чонотой адилаар өөрсдийн шунахай харцаа Над дээр тогтоодог; маш олон хүмүүс Миний өрөвч зөөлөн байдлын төлөө залбирч эсвэл Миний гэсгээлтийг дуртайяа хүлээн зөвшөөрч өөрсдийн алдаа зөрчлийн улмаас толгой бөхийн ичсэн. Намайг ярих үед хүний янз бүрийн тэнэг зан учир утгагүй гарч ирдэг ба түүний жинхэнэ дүр төрх гэрлийн дунд илчлэгддэг, тэгээд гялалзсан гэрэлд хүн өөрийгөө “уучилж” чаддаггүй. Тиймээс тэр Миний өмнө яаран ирж өвдөг сөгдөн өөрийн нүглийг наманчилдаг. Хүний “шударга байдлын” улмаас Би түүнийг авралын тэргэн дээр дахин нэг удаа татан гаргасан, тиймээс хүн Надад талархаж, Над руу хайрласан харц чулууддаг. Гэсэн ч тэр үнэхээр Надаас орогнол авах дургүй хэвээр байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Надад бүрэн дүүрэн өгч байгаагүй. Тэр зүгээр л Надаар бардамнан сайрхдаг ч Намайг үнэхээр хайрладаггүй, учир нь тэр сэтгэлээ Над руу эргүүлээгүй; түүний бие Миний өмнө байсан ч түүний зүрх сэтгэл Миний ард байдаг. Дүрэм журмын талаарх хүний ойлголт хэт дутмаг мөн тэр Миний өмнө ирэх ямар ч сонирхолгүйн улмаас Би түүнийг зохистой “дэмжлэгээр” хангадаг, ингэснээр тэр өөрийн гөжүүд харанхуй бүдүүлэг байдлаасаа Над руу эргэж магад юм. Энэ нь Миний хүнд өгдөг яг тэр өршөөл бөгөөд энэ нь хүнийг аврахаар оролддог Миний арга билээ.
Орчлон ертөнц даяарх хүмүүс Миний цаг үе ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд ард түмний дунд алхдаг. Сатан төвөг учруулах үед, тэнгэр дэх өөрсдийн үйлчлэлийн улмаас тэнгэрэлчүүд үргэлж Миний ардад тусладаг. Тэд хүний сул талаас болж диаволд хууртахгүй, харин харанхуйн хүчний дайралтын үр дүнд мананд-хучигдсан хүний амьдралаас илүү их туршлагыг олж авдаг. Бүх хүмүүс Миний нэрийн дор захирагдаж, Намайг шууд эсэргүүцэхээр хэн ч хэзээ ч босохгүй. Тэнгэрэлчүүдийн ажлын улмаас хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрөх ба бүгд Миний ажлын урсгал дунд байна. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байгаа! Шашны ертөнц хэрхэн газар дээрх Миний эрх мэдлээр устгагдахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцэж зүрхлэх вэ? Гүүшүүд үү? Бүх шашны албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэхгүй вэ? Бүх хүмүүсийн дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан луугийн ичээ буй газарт амьдардаг боловч энэ нь Намайг айн чичирч эсвэл зугатахад хүргэхгүй, учир нь үүний бүх хүмүүс бүгдээрээ аль хэдийн үүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хэзээ ч, юуны ч “үүрэг” биелэгдэж байгаагүй; үүний оронд бүх зүйлс өөрсдийн ажил хэргээ хөөж, тэдэнд хамгийн их тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй вэ? Миний ард хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил уу? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгсөн ба түүнийг эд баялгаар хангасан, гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаант улсад орохыг гуйдаг. Гэвч зохих үнийг нь төлөхгүйгээр, өөрийгөө амь бие хайргүй зориулах дургүй байснаар тэр Миний хаант улсад амархан орж хэрхэн чадах юм бэ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би түүнд шаардлага тавьдаг, ингэснээр газар дээрх Миний хаант улс алдраар дүүргэгдэх юм. Хүн өнөөг хүртэл Надаар газарчлуулсан, тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба тэр Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол, газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн төлөв байдлаа мэдэх байсан бэ? Хэн Миний хүслийг ойлгох байсан бэ? Би Өөрийн болзлыг хүнээс шаардах шаардлагадаа нэмсэн; энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж үү?
Өчигдөр та нар салхи, бороон дунд амьдарсан, өнөөдөр та нар Миний хаант улсад орж, Миний ард болсон бөгөөд маргааш та нар Миний ерөөлийг эдлэх болно. Хэзээ нэгэн цагт хэн ийм зүйлсийг төсөөлж байсан бэ? Та нар амьдралдаа хичнээн их саад тотгор, зовлон бэрхшээлийг туулах вэ, та нар мэдэх үү? Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг Би хүмүүсийн дунд өнгөрөөсөн ба ингээд өнөө үе ирсэн. Эдгээр нь Миний эзэгнэлт төлөвлөгөөний алхамууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд хэн нэмэрлэсэн бэ? Миний төлөвлөгөөн дэх эдгээр алхмуудаас хэн таслан авч чадах вэ? Би зуу зуун сая хүний зүрх сэтгэлд амьдардаг, Би бол зуу зуун сая хүмүүсийн дундах Хаан бөгөөд Би зуун зуун сая хүмүүсээр гологдож, доромжлогдсоор ирсэн. Миний дүр хүмүүсийн зүрх сэтгэл дотор үнэхээр байхгүй. Хүн Миний үгнээс Миний алдар суутай төрхийг бүүр түүрхэн л мэдэрдэг, гэхдээ өөрийн бодол дахь зөрчилдөөний улмаас тэр өөрийн мэдрэмжиндээ итгэдэггүй; түүний зүрх сэтгэлд тодорхойгүй Би л байдаг, гэхдээ энэ нь тэнд удаан байдаггүй. Иймээс Намайг хайрлах түүний хайр бас ийм байдаг: Миний өмнө түүний хайр тасалдангуй харагддаг, түүнд хүсэл төрөнгүүт тэр Намайг хайрлаж байгаа мэт, бүрхэг сарны гэрэл дор түүний хайр сүүмэлзэн ил гарч, далд орж байгаа мэт байдаг. Өнөөдөр зөвхөн Миний хайрын улмаас л хүмүүс амьд үлдэх сайн заяа төөрөгтэй болсон. Хэрвээ тэгээгүй бол, өөрсдийн турж эцсэн биеийн үр дүнд хүмүүсийн дотроос хэн лазер гэрлээр хэрчигдэхгүй байх вэ? Хүн одоо ч өөрийгөө мэддэггүй. Тэр Миний өмнө онгирч, Миний нүднээс далдуур өөрийнхөө талаар сайрхдаг, гэхдээ хэн ч Намайг Миний өмнө “эсэргүүцэж” зүрхлэхгүй. Гэсэн хэдий ч, хүн Миний ярьж буй эсэргүүцлийн утга учрыг мэддэггүй; үүний оронд тэр Намайг хуурахаар байнга оролдож, өөрийгөө байнга өргөмжилсөөр байдаг—ингэснээрээ Тэр Намайг илт эсэргүүцэж байгаа биш гэж үү? Би хүний сул талуудыг тэвчдэг, гэхдээ Би хүний өөрийн хийсэн эсэргүүцэлд өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй. Хэдийгээр тэр үүний утгыг мэдэж байгаа ч, энэ утгын дагуу үйлдэхийг хүсдэггүй ба өөрийн сонголтонд тааруулан зүгээр л Намайг хуурдаг. Өөрийн үгэндээ Би Өөрийн зан чанарыг дандаа тодорхой болгодог, гэсэн ч хүн ялагдахаар зохицдоггүй—нөгөө талаар тэр өөрийн зан чанарыг илчилдэг. Миний шүүлтийн дунд хүн бүрэн дүүрэн итгэх ба Миний гэсгээлтийн дунд тэр эцэстээ Миний дүрийг амьдран гаргаж газар дээрх Миний тусгал болох болно!
1992 оны 3 сарын 22
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Read More

Хорин дөрөв дэх яриа

Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх ард түмнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн амьдрал нь Намайг хайрлах болон үзэх ядах сэтгэлээр дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэддэггүй—тиймээс Надруу ирэх хүмүүсийн хандлага халуун, хүйтнээр үлээж хэвийн байж чадаагүй юм. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин хүн л мулгуу байдлаасаа болж Миний үйлдэл, хүчтэй санааг минь харж чадахгүй байгаа юм. Би бүх улсын дунд тэргүүлэгч Нэгэн, бүх хүмүүсийн дунд Хамгийн Дээд нь; энэ нь зүгээр л хүмүүс Намайг мэдэхгүйд байгаа юм. Маш олон жилийн туршид Би хүмүүсийн дунд амьдарч, дэлхий дээрх хүний амьдралыг мэдэрсэн, гэвч тэр Намайг үргэлж үл тоомсорлож, өөр ертөнцөөс ирсэн зүйл мэт харьцсан. Учир нь зан чанар, хэл ярианы ялгаатай байдлаас болоод гудамжинд хүмүүс Надтай танихгүй хүн мэт харьцдаг. Миний хувцас, хэтэрхий өвөрмөц шинжтэй болохоор хүнд Надтай харилцах итгэл дутдаг. Зөвхөн тэр үед л хүний дунд ганцаардал мэдэрч, тэр үед л хүний ертөнцийн шударга бус байдлыг мэдэрдэг. Би явган хүмүүсийн дунд алхаж тэдний царайг ажигладаг. Тэд царайг нь уйтгар гунигаар дарах өвчин зовлон болоод өөрсдийг эс чөлөөлөх гэсгээлт дунд амьдардаг. Хүн өөрийгөө дөнгөлж, өөрийгөө дорд үздэг. Ихэнх хүмүүс Миний өмнө өөрсдийн талаар хуурамч сэтгэгдэл бий болгож ингэснээр Би тэднийг халуун дулаанаар хүлээн авч, ихэнх хүн өөрсдийгөө санаатайгаар Миний өмнө өрөвдөлтэй болгон харагдуулж ингэснээр Миний тусыг авахыг хүсдэг. Миний араар хүмүүс Намайг мэхэлж, дуулгаваргүй ханддаг. Миний зөв биш гэж үү? Энэ нь хүний оршин тогтнох бодлого биш үү? Хэн өөрийн амьдралдаа Намайг амьдран гаргасан бэ? Хэн бусдын өмнө Намайг магтан дуулсан бэ? Хэн Сүнсний өмнө хүлээслэл олж байсан бэ? Хэн Надад өгсөн гэрчлэлдээ Сатаны өмнө үнэнчээр зогсож байсан бэ? Хэн Надад "үнэнч" байдалдаа үнэн сэтгэлийг агуулсан бэ? Хэн Надаас болж агуу улаан луунд таягдуулж байсан бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, Намайг үл тоомсорлохдоо мэргэжилтэн, Намайг эсэргүүцэхийг зохион бүтээгчид ба Намайг хуурч мэхлэхдээ мэргэшсэн. Өөрийн хувь заяаны төлөө хүн дэлхийн энэ тэнд хайлт хийдэг; Би түүнийг дуудах үед тэр Миний үнэ цэнийг мэдрэлгүй, өөртөө найдах "итгэл"-тэй байсаар байдаг бөгөөд бусдад "дарамт" болохыг хүсдэггүй. Хүний хүсэл эрмэлзэл үнэтэй цэнэтэй, гэсэн ч хэний ч хүсэл эрмэлзэл хэзээ ч өндөр үнэлгээнд хүрч байгаагүй: Тэд бүгд Миний өмнө сүйрч, ямар ч чимээ аниргүйгээр нуран унадаг.
Өдөр бүр Би ярьж мөн өдөр бүр шинэ зүйлүүдийг хийдэг. Хэрэв хүн өөрийн хүч чадалд суурилан аз туршихгүй бол дараа нь Миний дуу хоолойг сонсоход бэрхшээл үүсэж, Миний царайг харахад төвөгтэй болох юм. Магадгүй хайрт хүн сайн, Түүний хэл яриа эелдэг байж болох ч, Түүний бахадмаар царайг харж, Түүний дуу хоолойг хүн сонсож чадахгүй. Удаан хугацааны туршид, хэн ч Миний царайг амархан харж байгаагүй. Би урьд нь Петртэй ярилцаж, Паулд “илэрсэн”, бас Изриалуудаас өөр хэн ч үнэхээр Миний царайг харж байгаагүй. Өнөөдөр Би Өөрийн биеэр түүнтэй амьдрахаар хүний дунд ирсэн юм. Энэ үнэхээр маш ховор, үнэ цэнэтэй санагдахгүй байна гэж үү? Өөрийн цаг хугацааг хамгийн шилдэгээр ашиглахыг хүсэхгүй байна уу? Энэ байдлаар та нарыг өнгөрөөд яваасай гэж хүсэж байна уу? Хүмүүсийн оюун ухааныг цаг хугацаа гэнэт зогсоох болов уу? Эсвэл цаг хугацаа эргээд урсаж болох болов уу? Эсвэл хүн эргээд залуу болох уу? Өнөөдрийн адислагдсан амьдрал дахин ирэх болов уу? Би түүний "сүйтгэлээр" тохирсон "шагналыг" өгөхгүй. Би зөвхөн Өөрийн ажлыг үргэлжлүүлэхийг, өөр бусдаас ангид байн хүн завгүй байгаагаас, эсвэл түүний уйлах чимээнээс үл хамааран цаг хугацааны урсгалыг зогсоохгүй. Хэдэн мянган жилийн туршид хэн ч Миний хүчийг хувааж чадаагүй бөгөөд хэн ч Миний үндсэн төлөвлөгөөг эвдэж чадаагүй юм. Би орон зайг даван эрин зууныг дамнаж, Миний дээр дурдсан бүх зүйлс төлөвлөгөөний дагуу эхэлнэ. Хэн ч Надаас онцгой хандлага хүртэж чадаагүй, хэн ч Миний гарнаас "шагнал" авч чадаагүй. Хэдийгээр хүмүүс амаа нээн Надад залбирсан ч, бүх зүйлийг хайхрахгүй байсан ч, хэрэгцээндээ хүрэхийн тулд Над руу гараа сунгасан ч, тэдний хэн нь ч хэзээ ч сэтгэлийг Мань хөдөлгөгөөгүй, харин Миний "хайр найргүй" дуу хоолойгоор түлхэгдсэн юм. Ихэнх хүмүүс одоо ч гэсэн өөрсдийгөө "хэтэрхий залуу" хэмээн итгэж, Намайг хоёр дахь удаагаа тэдний төлөө энэрэнгүй байж, их өршөөл үзүүлж, тэдэнд арын хаалга ашиглахыг зөвшөөрнө гэж боддог. Гэсэн хэдий ч Миний төлөвлөгөөнд хөндлөнгөөс санамсаргүй оролцохыг яаж зөвшөөрөх вэ? Хүний залуу насны төлөө Би дэлхий эргэхийг зогсоох хэрэгтэй юу, ингэснээрээ тэрээр дэлхий дээр дахиад хэдэн жил амьдрах уу? Хүний тархи нарийн нийлмэл бүтэцтэй ч дутагдалтай зүйл бас байдаг. Үүний дүнд, хүний оюун санаанд зориуд Миний ажлыг тасалдуулахаар "гайхамшигтай санаанууд" ихэвчлэн гарч ирдэг.
Хэдийгээр олон удаа Би хүн түүний нүгэлийг уучилж, бас тэр сул дорой учир түүнд тусгай дэмжлэг үзүүлж, бас олон удаа үл мэдэх байдлын улмаас Би түүнд тохирох боломж өгсөн. Хүн ердөө л Миний сайхан сэтгэлд хэрхэн талархахаа огт мэддэггүй, тэгээд тэр одоогийн буруут байдалдаа живсэн байдаг: тоос шороонд булагдаж, түүний хувцас уранхай ноорхой, түүний толгой дээрх үс яг хогийн ургамал мэт, түүний нүүр хөө тортогтой, түүний хөл гэртээ хийсэн гуталтай, түүний гар яг л үхсэн бүргэдийн савар шиг түүний хажуу талаас зүүгдэнэ. Би нүдээ нээгээд харахад, энэ нь хүн яг л ёроолгүй савнаас авираад гараад ирчихсэн мэт харагддаг. Би уурлах боловч тусалж чадахгүй: Би хүнд үргэлж тэвчээртэй ханддаг, тэгсэн ч Би яаж чөтгөрийг ирэхийг, Миний ариун хаант улсаас таашаахыг зөвшөөрөх билээ? Би яаж гуйлгачинг Миний гэрт үнэгүй идэхийг зөвшөөрөх билээ? Би яаж Миний гэрт бохир сүнсийг зочноор хүлээн авч тэсэх билээ? Хүн үргэлж өөртөө хатуу, бусдад зөөлөн, тэгсэн ч тэр хэзээ ч Надад өчүүхэн ч хүндэтгэл үзүүлж байгаагүй, Би диваажинд орших Бурхан учраас тэр Надад бусдаас өөрөөр ханддаг, гэхдээ хэзээ ч Надад хайр энэрлийг өчүүхэнч болов үзүүлж байгаагүй. Хүний нүд маш зальжин мэт болдог: тэр Надтай тулгармагцаа, түүний нүүрний байдал тэр дороо өөрчлөгдөж, тэр өөрийн хүйтэн, хувиралгүй царайндаа багахан ч гэсэн хувирал нэмдэг. Би хүнд тохирсон хязгаарлалтыг түүний Намайг гэх хандлагын улмаас оногдуулдаггүй, гэхдээ зөвхөн ертөнцийн дээрээс тэнгэрийг харж, дэлхий дээр цаашид Өөрийн ажлаа үргэлжлүүлдэг. Хүний ой ухаанд Би хэзээ ч ямар ч хүнд сайхан сэтгэлээр хандаж байгаагүй, гэхдээ Би бас хэнд ч шударга бус хандаж байгаагүй. Учир нь хүн өөрийн зүрх сэтгэлдээ Надад зориулж “хоосон сандал” үлдээдэггүй, Намайг тэмүүлэн зүтгэж түүний дотор оршиход, тэр эрээ цээргүй Намайг хүчлэн гаргаж, бас тэгээд долигонуур яриа, зусар үг ашиглан уучлал эрж, өөрийгөө Миний аз жаргалд зориулахад тун дутмаг, чадваргүй гэж хэлдэг. Түүнийг ярих хооронд, түүний царай тогтмол гамшиг юу юугүй унах гэж буй мэт “хар үүл” хураасан царайлдаг. Тэгсэн ч тэр амь хайргүй зүтгэн Намайг аюулд орсон байхад анхааралгүй орхихгүй залж гаргана. Тэр байтугай Би хүнд Өөрийн үгсээр, тэврэлтээрээ илч дулаан өгдөг ч, тэр сонсох эрхтэнгүй мэт байж, анхаарлаа өчүүхэн ч Миний дуу хоолойнд хандуулдаггүй, оронд нь тэр толгойгоо барьж атиран суудаг. Би хүнээс бага зэрэг урам хугарч бас бага зэрэг хилэгнэн холддог. Хүн, энэ үед, тэр даруйдаа агуу шуурганы довтолгоо, аварга том давалгаан дундаас гэнэт ор мөргүй алга болдог. Удалгүй дараа нь тэр над руу уйлан хашгирдаг, гэхдээ тэр яаж салхи, давалгааны хөдөлгөөнд нөлөөлж чадах билээ? Аажим аажимаар, бүхий л хүний мөр хаанаас ч олдхооргүйгээр алга болно.
Эрин зууны өмнө, Би ертөнцийн дээрээс бүх газрыг харсан. Би дэлхий дээр агуу ажил төлөвлөсөн: Миний өөрийн зүрхний дараа байсан хүн төрөлхтний бүтээл, бас диваажинд байдаг шиг дэлхий дээрх хаант улсын барилга, Миний хүчийг тэнгэрийг дүүргэхэд, мөн Миний цэцэн мэдлэгийг бүх л ертөнцөөр тархахыг зөвшөөрсөн. Тэгээд өнөөдөр, олон мянган жилийн дараа, Би өөрийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байна, гэвч Миний төлөвлөгөөг, дэлхий дээрх Миний эзэгнэлтийг хэн ч мэддэггүй, бас дэлхий дээрх Миний хаант улсыг тэд бүр хардагчгүй. Цаашид, хүн сүүдрийн хойноос хөөцөлдөж, бас Намайг тэнэгтүүлэхийг оролдож Миний өмнө ирж, “чимээгүй төлбөр”-ийг диваажин дахь Миний ивээлд төлөхийг хүснэ. Үр дүнд нь, тэр Миний уур хилэнг сэдрээж бас Би түүнд шүүлтийг авчирдаг, гэсэн ч тэр одоо ч сэрээгүй л байна. Тэр дээр байгаа зүйлийг огтхон ч мэдэлгүй яг л газар доор ажиллаж байгаа мэт өөрийн ирээдүйгээс өөр юуг ч эс хайна. Бүх хүмүүсийн дундаас хэн нэгэнийг Миний гэрэлтэж буй гэрлийн доор амьдарч байхыг Би хэзээ ч үзээгүй. Тэд харанхуй ертөнцөд амьдардаг бөгөөд яг л тэр бүрийдээ дассан мэт санагдана. Гэрэл гарч ирмэгц гэрэл тэдний ажилд саад болсон мэт холдож зугтдаг; үүнээс болоод гэрэл тэдний амар тайван байдлыг алдагдуулж, тайван унтуулалгүй үлдээсэн мэт тэд эгдүүцсэн харагддаг. Үр дүнд нь, хүн өөрийн бүх хүчийг гэрлийг зайлуулахад хуримтлуулдаг. Гэрэл бас “мэдрэмж” байхгүй мэт хүнийг нойрноос нь сэрээнэ, харин хүн сэрэх үедээ, нүдээ аньж, уураа барина. Тэр зарим талаараа Намайг таашаадаггүй боловч Би зүрх сэтгэлдээ амжилтыг мэддэг. Би аажим аажимаар гэрлийг эрчимжүүлж, Миний гэрлийн дунд бүх хүмүүсийг амьдрахад хүргэнэ, тэгээд тэд гэрэлд чадмаг болж, бүгд гэрлийг нандигнадаг болно. Энэ цагт, Миний хаант улс хүнд очиж, бүх хүмүүс аз жаргалтай бүжиглэн тэмдэглэж, дэлхий гэнэт баяр хөөрөөр бялхаж, бас тэр гэрлийн нөлөөнд олон мянган жилийн чимээгүй байдал эвдэгдэнэ...
1992 оны Гуравдугаар сарын 26
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Read More

Хорин Ес дэх Яриа

Бүх зүйлс дахин амьдарсан өдөр, би хүмүүсийн дунд ирсэн ба би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр байдлыг өчүүхэн боловч мэдэрсэн ба Надтай харьцах түүний харилцаа илүү ойр ойрхон болох тусам тэрээр Надад юу байгаа, би хэн бэ гэдгийн заримыг ойлгосон бөгөөд–үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан. Бүх хүмүүсийн дунд Би Өөрийн тэргүүнээ өргөж харахад тэд бүгд намайг хардаг. Гэсэн ч энэ дэлхийд зовлон гамшиг тохиолдох үед тэд тэр даруйдаа санаа зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилж, зовлон гамшиг ирэнгүүт үймээн сандралд автаж Миний сургамжийг тэд үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч тэр дандаа тоомжиргүй хэвээр байж, намайг хэзээ ч мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийнхөө амаар ярьж, Миний өмнө ирсэн бүх хүмүүс Надаас ямар нэг зүйл хүлээн авч байсан ч, тэд Надаас зай барьсан хэвээр байгаа ба иймээс тэд Намайг мэдэхгүй байгаа юм. Миний хөлийн мөр энэ ертөнцийн төгсгөл хүртэл гарах үед, хүн өөрийгөө эргэцүүлэн бодож эхлэх болно тэгээд бүх хүмүүс Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг тахин шүтэх болно. Энэ нь Миний суу алдрын өдөр, Миний эргэн ирсэн өдөр мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтөний дунд Өөрийн үйл хэргээ эхэлчихсэн, албан ёсоор бүх орчлон даяар, Өөрийн эзэгнэхтөлөвлөгөөний төгсгөлийг эхлүүлчихсэн. Энэ мөчөөс эхлээд, анхаарал болгоомжтой байгаагүй хэн боловч тун удалгүй өршөөл энэрэлгүй шийтгэлд нэрвэгдэх боломжтой. Энэ нь Би цэвдэг сэтгэлтэй учраас биш харин энэ нь Миний эзэгнэлтийн төлөвлөгөөний алхам; бүх зүйл Миний төлөвлөгөөний алхамуудын дагуу үргэлжлэх ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс намайг хөдлөхөд хөдлөх ба хорвоо даяарх тийм хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, хорвоо дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар урамшуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулж галзуу догшин байдалд орон, Миний үйл хэрэгт үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслээ дагах чадваргүй болж, “Надад захирагдахаас” өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд, агуу улаан луу бол Миний эсрэг зүйл, Миний дайсан мөн түүнчлэн Миний “зарц”; тиймээс Би үүнд тавих Өөрийн “шаардлагуудаа” хэзээ ч сулруулаагүй. Тиймээс, миний махан бие болсон хамгийн сүүлчийн ажил нь үүний “гэрт” биелэх юм. Ийм замаар, агуу улаан луу Надад илүү зүй зохистойгоор үйлчлэх боломжтой болно, үүгээр дамжуулан Би үүнийг эрхшээж Өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Намайг ажиллаж байхад бүхий л тэнгэрийн элчүүд Надтай хамт “шийдвэрлэх тулаанд” оролцож, сүүлчийн үе шатанд Миний хүслийг биелүүлэхээр зориглоно, ингээд газар дэлхий дээрх хүмүүс тэнгэрийн элчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Надаас урвах юуг ч хийхгүй юм. Эдгээр нь хорвоо даяарх Миний ажлын динамик билээ.
Хүмүүсийн дунд Би ирэхийн зорилго ба ач холбогдол нь бүх хүмүүсийг аварч, бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гэртээ аваачин, тэнгэрийг газартай дахин нэгдүүлэх мөн хүнийг тэнгэр газрын хооронд “дохио” “дамжуулдаг” болгох ба энэ нь хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүнийг бүтээх үедээ, Би түүнд зориулж бүх зүйлсийг бүтээсэн ба дараа нь Би Өөрийн болзлын дагуу түүнд өгсөн хөрөнгө баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс, Миний заавар удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлнэ. Тэгээд энэ бүхэн бол Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтөний дотор, тоо томшгүй олон хүмүүс Миний хайрын хамгаалалтан дор оршин байдаг ба бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын шийтгэл дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад мөргөж залбирдаг ч тэд өөрсдийн өнөөгийн нөхцөл байдлаа өөрчлөх чадваргүй байсаар байгаа; итгэл найдвараа алдчих л юм бол тэд зөвхөн байгальд захирагдаж, Надад дуулгаваргүй хандахаа болих болно, учир нь хүний хийж чадах бүх зүйл энэ л байх болно. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ дэлхийн шударга бус байдал, гуниг гутрал, зовлонт нөхцөл байдлуудыг ухаарч нэвтэрч чадаагүй л байгаа–иймээс гай зовлон гарч ирэхгүй л бол ихэнх хүмүүс Байгаль Эхийг тэвэрсээр байх байсан ба өөрсдийн “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь дэлхийн бодит байдал биш гэж үү? Миний хүнд ярьж байгаа авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтөний дотроос хэн ч Намайг үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн шийтгэл, сорилтын дунд л Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалтан дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн шийтгэлийг хүн төрөлхтөнд олон удаа “олгосон”. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тэр үедээ “судалж, цэгнэдэггүй”, иймээс хүнд очиж байгаа бүхэн өршөөл энэрэлгүй шийтгэл юм. Энэ бол Миний ажиллах аргуудын ердөө нэг нь боловч энэ нь хүнийг өөрчилж, түүгээр Өөрийгөө хайрлуулахын л тулд билээ.
Би хаант улсад хаанчилдаг, цаашлаад Би бүхий л ертөнцөд хаанчилдаг; Би бол хаант улсын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд, Би сонгогдоогүй бүх хүмүүсийг цуглуулж, Өөрийн ажлаа харь үндэстэний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн засаг захиргааг бүхий л ертөнцөд зарлах ба ингэснээр Би Өөрийн ажлын дараагийн алхамыг амжилттайгаар эхлэх болно. Би Өөрийн ажлаа харь үндэстэний дунд түгээхийн тулд шийтгэл ашиглах болно, өөрөөр хэлбэл Би харь үндэстэний эсрэг “хүч” хэрэглэх болно. Энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэх болно. Миний хүмүүс газар дээр ноёрхож, хүч чадал эзэмших үе нь мөн дэлхий дээрх бүх хүмүүсийг эрхшээсэн өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байх ба–зөвхөн тэр үед л Би эрхшээсэн бүх хүмүүст харагдах болно. Би ариун үндэстнүүдэд харагдаж, ариун бус газраас Өөрийгөө нууна. Эрхшээгдсэн, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүмүүс Миний царайг нүдээрээ харж чадах ба Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол сүүлчийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн хувь хишиг, энэ бол Миний урьдаас тогтоосон адислал бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчлөхгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, үүнд бүгдэд нь дуудлага ба хариу үйлдэл байдаг: Ямар ч алхамыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхамыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөнд хийсэн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үгс өнөөдрийн үгний анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхамууд өнөөдрийн алхамын эхлэл биш гэж үү? Хуйлмал бичгийг албан ёсоор нээх үед хорвоогийн хүмүүс шийтгэгдэх ба дэлхий даяарх хүмүүст бэрхшээл сорилт тулгарах үе нь Миний ажлын оргил үе юм; бүх хүмүүс гэрэл гэгээгүй газарт амьдарч, бүх хүмүүс өөрсдийн хүрээлэн буй орчны сүрдүүлэг дунд амьдарна. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулсан амьдрал энэ бөгөөд бүхий л цаг үеийн туршид хэн ч ийм амьдралыг “таашааж” байгаагүй, иймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг Би хийдэг гэж хэлж байгаа юм. Энэ нь харилцааны жинхэнэ байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, энэ нь тийм хол харагдахгүй байгаа учраас, энэ нь яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Вавилоны бузар хот эцэстээ үгүй болсон; хүн цоо шинэ дэлхийтэй учирсан, тэнгэр газар өөрчлөгдөн, шинэчлэгдсэн.
Би бүх улс үндэстэн, бүх хүмүүст харагдах үед, цагаан үүлс тэнгэрт хөвж, Намайг далдална. Мөн газар дээрх шувуунууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг гэрэлтүүлнэ, ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “шаар шавхруу” шиг биш харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байх үед хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг ажиглаж, энэ удаа тэрээр бага зэрэг айдсыг мэдэрнэ. Өмнө нь тэр Миний тухай “түүхэн баримтуудыг” домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлздэг байсан. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хир томыг–энэ нь далай шиг өргөн үү эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлсийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас харсан үедээ л домогт гардаг шиг Би бол “бодит” гэдгийг мэдэрнэ, ингээд тэрээр Надад арай илүү таатай хандах ба Миний тухай түүхүүдийн улмаас Намайг гэсэн бахдал бишрэл нь илүү их болох юм. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр л байгаа ба зөвхөн Миний нэг хэсгийг л үүлнээс харсан. Тиймээс, Би Өөрийн гараа сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч гараа амандаа аваачин, Миний гарт цохиулахаас үнэхээр айх ба тэр өөрийн бахдал бишрэлдээ бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн Миний хөдөлгөөн бүр дээр нүдээ тогтоож, анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн гүнээ айх болно–гэхдээ хүнээр ажиглуулах нь Намайг хязгаарлахгүй, Би өөрийн гарт буй ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Миний хийсэн бүхий л зүйлээр дамжуулан хүн Надад илүү таатай хандах ба ингээд аажмаар Миний өмнө ирж, Надтай хамтарна. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед, хүн Миний царайг харах болно, түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Хорвоо ертөнц даяар Би бүх хүнд харагдах болно ингээд мах цустай хүн бүр Миний гавьяаг харах болно. Бүхий л сүнсэн хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай адислалуудыг эргэлзээнгүй амсах болно. Миний анхаардаг бүх хүмүүс шийтгэлээс гарцаагүй мултрах ба сүнсний шаналал, бие махбодийн зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүмүүст харагдаж, эрх мэдлийг атган ноёрхох болно, ингээд үхээрийн үнэр хорвоод цаашид тархахгүй; үүний оронд Миний цэвэрхэн үнэр бүхий л дэлхий даяар тархана, учир нь Миний өдөр ойртож, хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журмандаа орж, Би ирсэн учраас газар дээрх “амьд үлдэхийн” төлөөх өдрүүд үгүй болж байна!
1992 оны 4 сарын 6
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Read More

Та Бурханы үнэн итгэгч мөн үү?

Таны Бурханд итгэх явц магадгүй ганц хоёр жилээс илүү урт үргэлжилсэн, магадгүй эдгээр жилүүдэд таны амьдрал нэлээн их зовлонг туулсан, эсвэл та зовлонг үзээгүй, харин нэлээн их нигүүлслийг хүртсэн байж болох юм.
Read More

Хаанчлалын Эрин Үе нь Үгний эрин үе юм

 
Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрхийлэгдсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав.Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь орчлон ертөнцийг чичрүүлж; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм. Хаанчлалын эрин үеийн туршид, Өөрийн ажлаа хийж, Өөрийн ажлынхаа үр дүнд хүрэхийн тулд Бурхан үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлэхгүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр онцгой адислалуудыг хүлээн авсан. Хүн бие махбодын зовлонг туулалгүйгээр зөвхөн Бурханы үгийн элбэг дэлбэг хангамжийг таалах болно; тэд эрж хайх, бэдрэх хэрэггүй ба Бурханы дүр төрхийг амархан харж, Түүнийг биечлэн сонсож, Түүний хангамжийг хүлээн авч, Түүний ажлаа хийж байгааг өөрийн биеэр харж чадах болно. Өмнөх эрин үеийн хүмүүс тийм зүйлийг мэдрэх боломжгүй байсан ба эдгээр зүйлс нь тэдний хэзээ ч хүлээн авч чадахааргүй адислал байсан юм.
Read More

Үнэхээр дуулгавартай байдалтай нэгнийг Бурхан олж авах болно


Ариун Сүнсний ажил алхам бүртээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэлт өнөөдрийнхөөс ч илүү байх болно, алхамалхамаар илүү өндөр лүү авирч байна. Хүнийг төгс төгөлдөр болгох Бурханы ажил бол энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол тэрээр ямар ч үед орхигдох болно. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлдээ дуулгавартай биш байвал тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Хуучин үе өнгөрсөн; одоо бол шинэ үе. Энэ шинэ үед шинэ үйлсүүд хийгдэх ёстой. Хүмүүс төгс төгөлдөр болох яг сүүлчийн үед Бурхан шинэүйлсүүдийг илүү хурдтайгаар гүйцэтгэх болно. Түүнчлэн өөрийн зүрх сэтгэлдээ дуулгавартай чанаргүй хүн Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан дүрмээр захирагддаггүй, тэрээр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй мэт хандаагүй. Үүнээс илүүтэйгээр Бурханы бүтээсэн ажил илүү шинэлэг бөгөөд илүү дээд байдаг. Түүний ажил алхам бүрдээ илүү бодит болдог, илүү ихээр хүмүүсийн хэрэгцээтэй зохицдог. Зөвхөн энэхүү үйлсийг мэдэрсэн хүмүүс л Түүний зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Хүний амьдралын мэдлэг илүү ихээр нэмэгдэж байдагтай адил Бурханы ажил илүү дээд болно. Зөвхөн энэ арга замаар л хүн төгс төгөлдөрт хүрч чадна мөн Бурханы хэрэглээнд тохирно. Нөгөөтэйгүүр Бурхан энэхүү арга замаар хүмүүсийн үзхүйг няцааж, эсэргүүцдэг, өөр утгаар бол хүмүүсийг илүү өндөртүвшний илүү бодит байдал руу чиглүүлдэг, Бурханд итгэх итгэл үнэмшлийн хамгийн өндөр түвшинд аваачдаг, тэгээд төгсгөлд нь Бурханы хүсэл биелэх болно. Төрөлхийн дуулгаваргүй бөгөөд эсэргүүцлээр дүүрэн зүрх сэтгэлтэй бүхэн энэхүү хүчирхэг шуурхай ажилд гээгдэх болно;зөвхөн үнэнч дуулгавартай зүрх сэтгэлтэй хүмүүс болон даруухан байх хүсэлтэй хүмүүс л замын төгсгөл хүртэл дэвших болно. Энэхүү ажилд та нар бүгдээрээ өөрсдийн үзхүйг хэрхэн илчлэх болон хэрхэн дуулгавартай болох талаар сурах ёстой. Алхам бүрийг болгоомжтой авч үзэх хэрэгтэй. Та хэрвээ анхааралгүй бол Ариун Сүнсний шигшиж, татгалзсан хүмүүсийн нэгэн мөн төдийгүй Бурханы ажлыг алдагдуулсан нэгэн болох нь маргаангүй юм. Энэхүү ажлын үе шатанд орохоос өмнө хүний хуучин үеийн дүрэм журам болон хууль тогтоомжууд хэмжээлшгүй олон байсан тул яахаа олж ядан байсан бөгөөд үр дүнд нь тэд биеэ тоодог болж, өөрсдийнхөө байр суурийг мартсан. Бурханы шинэ ажил үйлсийг хүн хүлээж авахад эдгээр бүгд нь саад тотгор болж байгаа бөгөөд Бурханыг танихаар ирж байгаа хүмүүсийн дайсан юм. Үнэнийг олжавахаар тэмүүлэхгүйгээр дуулгавартай байна гэдэг нь хүмүүст маш аюултай юм. Хэрвээ та ажил үйлсэд болон жирийн үгнүүдэд зөвхөн дуулгавартай байдаг бол илүү хүч чадлыг хүлээж авч чадахгүй бөгөөд та зөвхөн хуучин арга замыг хадгалсаар байгаа нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажлын хурдыг гүйцэж чадахгүй. Хэрвээ та нэг үе шатанд өөрийн агуу дуулгавартай байдлаа харуулж дараагийн үе шатанд та юуг ч эсвэл маш багийг харуулвал Бурхан таныг орхих болно. Хэрвээ та Бурхантай энэ шатанд мөр зэрэгцсэн бол дараа ч гэсэн та Түүнтэй мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн ийм хүмүүс Ариун сүнсэнд дуулгавартай байдаг. Та Бурханд итгэдэгээс хойш та өөрийн дуулгавартай байдалдаа үргэлж хэвээр үлдэх ёстой. Зүгээр л өөрийн хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгавартай байж болохгүй. Энэхүү дуулгавартай байдлын ааш араншин нь Бурханд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Миний харилцаа хийж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй бол хуучин хэллэгийг хадгалсан хэвээр байгаа бол таны амь яаж дээшлэх билээ? Бурханы ажил үйлсэд өөрийнхөө үгээрээ таныг хангаж байдаг. Та Түүний үгэнд дуулгавартай байж хүлээж авах үед Ариун Сүнс үнэхээр таны дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний хэлсэн арга замын дагуу ажилладаг. Миний хэлсэнчлэн Ариун Сүнс нэн даруй таны дээр ажиллах болно. Таныг одоогийн гэрэлд аваачиж танд шинэ гэрэл гэгээний тухай ойлгуулахын тулд Би үүнийг дэлгэж байна. Хэрэв та энэ гэрэлд алхвал Ариун Сүнс та нарын дотор нэн даруй ажиллах болно. Зарим зөрүүд хүмүүс хэлэх болно " Би зүгээр л чиний хэлж байгаа шиг хийж чадахгүй." Тиймээс Би танд хэлье энэ бол замын төгсгөл. Та хагдраад дахиж амийг олж авахгүй. Тийм тул өөрийн зан чанарыг өөрчлөх нь одоогийн гэрлийг алдалгүй дагахад хамгийн чухал ач холбогдолтой юм. Ариун Сүнс нь Бурханд хэрэглэгдсэн хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, мөн сүмд ч ажилладаг. Тэрээр хэний дээр ч ажиллаж чадна. Одоо таны дээр ч өөрийн ажлыг хийж чадна мөн та үүнийг мэдэрсний дараа тэрээр өөр нэг хүний дээр ажиллах болно. Алдалгүй дагана уу; та одоогийн гэрлийг илүү ихээр дагах тусам таны амь улам ихээр дээшилнэ. Ариун Сүнс ажиллаж байгаа хүмүүсийг ямар ч хүн байсан дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав мөн та илүү өндөрлөгт гарах болно. Ингэж хийснээр та илүү хурдан ахиц дэвшлийг харах болно. Энэ бол хүмүүсийг төгс төгөлдөр болгох зам бөгөөд амь дээшилдэг ахиж дэвшдэг зам юм. Төгс төгөлдөрт хүрэх замд та Ариун Сүнсний ажилд өгсөн өөрийн дуулгавартай байдлаараа хүрч болно. Та ямар төрлийн хүмүүсээр дамжин таныг төгс төгөлдөр болгохоор Бурхан ажиллаж байгааг мэдэхгүй, ямар хүмүүсээр дамжуулан, ямар тохиолдлоор дамжуулан эсвэл ямар зүйлсээр дамжуулан тэрээр танд ач тусыг авчрахыг болон таныг зарим ойлголтыг олж авуулахыг та мэдэхгүй. Хэрвээ та энэхүү зөв замаар алхах боломжтой бол та Бурханаар дамжуулан төгс төгөлдөр болох агуу найдвартай байна гэсэн үг. Хэрвээ та энэхүү зөв замаар алхах боломжгүй байгаа бол таны ирээдүй хүйтэн харанхуй харагдаж байна гэсэн үг. Та зөв замаар алхах үедээ бүхий л зүйлсээр илчлэгдэх болно. Ариун Сүнсний өөр бусдад юуг илчилж байгаагаас үл хамааран та тэдний амссан туршлага дээр суурилан үргэлжлүүлбэл энэ нь таны амь болох боломжтой бөгөөд мөн та өрөөл бусдыг хангах боломжтой яагаад гэвэл энэ бол туршлага учир. Улиг болсон үгээр бусдыг хангадаг хүмүүс бол туршлагагүй хүмүүс юм; та олохын тулд суралцах ёстой, бусдын гэгээрэл болон гэрлээр дамжуулан өөрийн бодит туршлага болоод мэдлэгийг ярихаасаа өмнө сургуулилах хэрэгтэй. Энэ таны амьд агуу чухал үр ашигтай байх болно. Та энэ аргаар туршлагажиж Бурханаас ирсэн бүхий л зүйлд дуулгавартай байна. Та Бурханы бодлыг бүхий л зүйлээс олох болно мөн бүхий л зүйлсээс хичээлийг суралцах болно, өөрийн амь ахиц дэвшлийг бүтээх болно. Иймэрхүү хэрэгжүүлэг нь хамгийн хурдан ахиц дэвшилд хүргэдэг.  
Read More

Өнөөдөр Бурханы Ажлыг Мэдэж Байгаа Хүмүүс л Бурханд Үйлчилж Чадна

Бурханыг гэрчилж, агуу улаан лууг ичээхийн тулд та нарт зарчим болоод нөхцөл байх ёстойЗүрх сэтгэлдээ та нар Бурханыг хайрлаж, Бурханы үгэнд дотогшлох ёстой. Хэрвээ та нар Бурханы үгэнд дотогшлохгүй юм бол, та нар Сатаныг ичээх ямар ч аргагүй байх болно. Амийн өсөлтөөр дамжуулан, та нар агуу улаан лууг орхин, үүнд үгээр илэрхийлэхийн аргагүй доромжлолыг авчрах ба тэгсэн үед л агуу улаан луу үнэхээр ичих болно. Та нар Бурханы үгийг дадлагажуулахад хэдийчинээ бэлэн байна, Бурханыг хайрлах таны хайрын баталгаа болон агуу улаан лууг жигшин зэвүүцэх чинь төдийчинээ их байна; та нар Бурханы үгийг хэдийчинээ дуулгавартай дагана, үнэнийг хүсэн эрмэлзэж байгаагийн баталгаа чинь төдийчинээ их байна. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгний гаднах хүмүүс бөгөөд шашинд харъяалагддаг хүмүүс юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс, Бурханы үгийг ууж идсэнээр дамжуулан Бурханы үгийн талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ та нар Бурханы үгийг хүсэн эрмэлзэхгүй бол, та нар Бурханы үгийг үнэхээр ууж, идэж чадахгүй бөгөөд хэрвээ та нарт Бурханы үгийн ямар ч мэдлэг байхгүй бол та нарт Бурханыг гэрчлэх эсвэл Бурханы сэтгэлд нийцэх ямар ч арга байхгүй байна.
Бурханд итгэх итгэлээрээ та нар Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Та нар хазгайрал, гажуудалгүйгээр өнөөдрийн Бурханы үг болон ажилд үндэслэн Бурханыг таньж мэдэх ёстой ба юу юунаас өмнө та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх үндэс суурь юм. Бурханы үгийг эрүүлээр хүлээн зөвшөөрөх нь дутмаг байдаг эдгээр олон янзын бүх гажууд онол нь шашны үзэл санаанууд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч үүнийг өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдөр Бурханд үйлчилж байхдаа та нар өнгөрсөн үед Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн зүйлстэй зууралдвал, та нарын үйлчлэл тасалдахад хүрч, та нарын практик хэрэглээ хоцрогдож, энэ нь шашны ёслолоос өөр юу ч биш болно. Хэрвээ та нар, Бурханд үйлчилж буй хүмүүс гадна талаараа даруухан, тэвчээртэй... байх ёстой гэж итгэж байвал, хэрвээ та нар энэхүү мэдлэгийг өнөөдөр практикт хэрэглэвэл тэрхүү мэдлэг бол шашны үзэл санаа бөгөөд тиймэрхүү практик хэрэглээ нь хоёр нүүртэй жүжиг болох юм. “Шашны үзэл санаа” гэдэгт хоцрогдсон ба үеэ өнгөрөөсөн зүйлсийг (өмнө нь Бурханы хэлж байсан үг болон Ариун Сүнсний илчилсэн гэрлийг хүлээн зөвшөөрөхийг оролцуулаад) хамааруулах ба хэрвээ тэдгээрийг өнөөдөр амьдралд хэрэгжүүлбэл тэдгээр нь Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тусгүй юм. Хэрвээ хүн өөрийн дотор байгаа, шашны үзэл санаанд хамаарах тэдгээр зүйлсийг цэвэрлэж чадахгүй бол, тэдгээр нь Бурханд үйлчлэх хүний үйлчлэлд асар их саад бартаа болох болно. Шашны үзэл санаатай хүмүүс нь Ариун Сүнсний ажлын алхамтай хөл нийлэн явах боломжгүй байдаг ба тэд эхлээд нэг дараа нь хоёр алхмын хойно хоцордог – учир нь эдгээр шашны үзэл санаанууд нь хүнийг ер бусаар өөрийгөө – зөвтгөдөг, их зантай болоход хүргэдэг. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг үгүй хийдэг. Та нар өөрсдийн үзэл санаагаа үнэхээр хаяж чадна гэж үү? Хэрвээ та нар өнгөрсөн үед Бурханы ярьж байсан үгтэй зууралдвал, энэ нь та нар Бурханы ажлыг мэдэж байгаа гэдгийг батлах уу? Хэрвээ та нар өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ба үүний оронд өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, энэ нь та нарыг Бурханы алхааг дагаж яваа гэдгийг баталж чадах уу? Та нар одоо ч шашны үзэл санаануудыг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол та нар Бурханыг эсэргүүцдэг хүн болох болно.
Хэрвээ хүн шашны үзэл санаануудыг хаяж чадах юм бол, тэрээр өнөөдрийн Бурханы үг ба ажлыг өөрийн тархи толгойгоор хэмжихгүй ба үүний оронд шууд дуулгавартай дагах болно. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч гэсэн, та нар өнгөрсөн үеийн үзэл санаагаа орхин хаяж, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Өнгөрсөн үед Тэр хэрхэн ажиллаж байсан нь хамаагүй харин хэрвээ та өнөөдрийн Бурханы ажилд бахархал болон орон зайг өгөх тийм мэдлэгтэй бол та өөрийн хуучин үзэл санаагаа орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил ба үгэнд дуулгавартай байж, Бурханы алхааг дагаж чадах хүн юм. Ингэснээр та Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүн байх болно. Та нар Бурханы ажлыг судалж шинжлэхгүй; яг л Бурхан Өөрийн өмнөх ажлаа мартдагтай адил та нар ч гэсэн үүнийг мартана. Одоо үе бол одоо үе, харин өнгөрсөн үе бол өнгөрсөн үе, өнөөдрөөс эхлээд Бурхан өнгөрсөн үед хийж байсан зүйлээ хойш тавьсан ба та ч гэсэн үүн дээр анхаарлаа төвлөрүүлэх ёсгүй. Зөвхөн тэр үед л та нар Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг хүн болох ба өөрсдийн шашны үзэл санаагаа бүрэн орхиж чадах болно.
Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас, тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгтэйгээ зөрчилдөхгүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүхэн өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд – бий болсон зарим хэрэгжүүлэг болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзэл санааг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл санаанууд бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрхийг, төрөлхийн зан чанараа хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзэл санааны нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэл санаатай болсон – үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олонх шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлэх нь шударга юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл санаа хэдийчинээ хүчтэй байх тусам, тэд төдийчинээ Бурханыг эсэргүүцдэг ба тэд төдийчинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн эзэгнэлээ хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нилээд өөр: Тэр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдийчинээ хуучин байна, түүнд төдийчинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл, өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэр зөвхөн цагаан-үстэй, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон. Эдгээр олон зөрчилдөөнүүд нь өнөөдөр ч гэсэн, Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад ч гэсэн оршин байгаа. Тэдгээр нь тиймээс эмчлэгдэх аргагүй. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангийн улмаас эсвэл Бурханы засаг захиргааг ямар ч хүн зөрчиж боломгүйн улмаас болдог байх – гэхдээ тэдгээр санваартан, шүтлэгтнүүдийг ялзарч хуучирсан ном, бичиг цаастайгаа зууралдсаар байх зуур хэн ч Түүний хажууд байхгүй байсан ч Бурхан Өөрийн дуусаагүй эзэгнэлт ажлаа хийсээр л байна. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан ба хүнийг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн, Бурхан тэдгээрт өчүүхэн ч анхаарлаа хандуулдаггүй, тийм зүйл байсан ч байгаагүй мэт ханддаг. Гэхдээ хүн өөрийн итгэл бишрэл, үзэл санаатайгаа одоо ч зууралдаж, хэзээ ч эдгээрийгээ орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий байдаг: Хэдий хүн өөрийн зогсолтоосоо хазайдаггүй ч, Бурханы хөл үргэлж хөдөлж байдаг ба Тэр нөхцөл байдлаас хамааран Өөрийн зогсолтоо үргэлж өөрчилж байдаг бөгөөд эцэст нь хүн ямар ч тэмцэлгүйгээр ялагдах болно. Энэ зуур, Өөрт нь ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь Бурхан бөгөөд Тэр мөн аль хэдийн ялагдсан болон хараахан ялагдаагүй байгаа тэдгээр хүн төрөлхтөний аварга нь юм. Хэн Бурхантай тэмцээд ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзэл санаанууд Бурханаас ирсэн мэт санагддаг, учир нь тэдгээр санааны ихэнх нь Бурханы ажлын ул мөрөөр бий болсон. Гэсэн ч үүнээс болж Бурхан хүнийг уучилж өршөөхгүй, түүнчлэн Бурханы ажлаас гадуурх багц багц бүтээгдэхүүнийг “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтан сайшаахгүй. Үүний оронд, Тэрээр хүний үзэл санаа болоод хуучин итгэл, сүсэг бишрэлийг хараад ихэд дургүйцэн жигшдэг, тэр ч байтугай эдгээр үзэл санаа анх гарч ирсэн хугацааг ч үл ойшоодог. Хүний үзэл санаанууд нь хүний түгээсэн зүйл учраас, эдгээр үзэл санаанууд нь Түүний ажлын улмаас бий болсон гэдгийг тэр огтхон ч зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол ба сэтгэл, энэ нь Бурхан биш харин Сатан. Бурханы цаад санаа нь, үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш харин шинэ, эрч хүчтэй байлгах явдал байсаар ирсэн ба хүнээр тууштай баримтлуулахаар хийсэн зүйлс нь эрин үе, тодорхой мөчлөгт хуваагдсан, энэ нь үүрд мөнхийн, хувиршгүй биш. Учир нь Тэр бол хүнийг амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан бөгөөд харин хүнийг үхүүлж, хөгшин байлгадаг чөтгөр биш учраас билээ. Та нар үүнийг одоо ч ойлгохгүй байна уу? Та нарт Бурханы тухай үзэл санаа байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй, учир нь та нар хуучинсаг-үзэлтэй. Энэ нь Бурханы ажлыг мэдрэх мэдрэмж хэтэрхий бага байгаад биш, эсвэл Бурханы ажил догшин хэрцгий учраас биш – цаашлаад Бурхан дандаа “Өөрийн үүрэгтээ хайнга ханддаг” учраас ч биш юм. Та нар үзэл санаагаа орхин хаяж чадахгүй байна гэдэг чинь, та нарт дуулгавартай байдал хэтэрхий дутмаг байгаа учраас, та нарт Бурханы бүтээлтэй адил тал өчүүхэн төдий ч байхгүй учраас бөгөөд Бурхан та нарын хувьд аливаа зүйлсийг хэцүү болгоод байгаа учраас биш юм. Энэ бүгд та нараас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон зүдгүүр, азгүй явдал нь хүнээс шалтгаалсан. Бурханы цаад зорилго дандаа сайн байдаг: Тэр та нарыг үзхүйг бий болгоосой гэж хүсээгүй, харин эрин үе өнгөрөхийн хирээр та нарыг өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч та нар шохойг бяслагнаас ялгаж чадахгүй ба үргэлж судалж шинжилж байдаг. Бурхан та нарын хувьд аливаа зүйлсийг хэцүү болгоод байгаа биш харин та нар Бурханыг хүндэлдэггүй учраас та нарын дуулгаваргүй байдал чинь хэтэрхий их байгаа юм. Өчүүхэн бүтээгдсэн амьтан, өмнө нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй хэсгийг авахаар зүрхэлж, Бурхан руу дайрахын тулд үүнийг эргүүлэн ашиглаж байгаа нь – хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүнд өөрийн үзэл бодлоо Бурханы өмнө илэрхийлэх эрх үнэхээр байхгүй, тэр ч байтугай тэр, өөрийн мэдэрч байгаа үнэ цэнэгүй, өөдгүй, илжирсэн сургаал зарчмыг гаргах ч эрхгүй – тэдгээр илжирсэн үзэл санаанаас хэлэх зүйл юу ч байхгүй гэж хэлэх нь шударга юм. Тэдгээр нь бүр ч үнэ цэнэгүй биш гэж үү?
Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийг боддог, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд өөрсдийн шашны үзэл санааг орхих чадвартай хүмүүс байдаг. Бурханы үгийг идэж, уух нь үр өгөөжтэй байхыг та нар хүсвэл, өөрсдийн шашны үзэл санаагаа хаях учиртай. Хэрвээ та нар Бурханд үйлчлэхийг хүсч байгаа бол, хамгийн эхлээд шашны үзэл санаагаа орхин хаяж, хийж байгаа бүхэндээ Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч илүү чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл нь энэ билээ. Хэрвээ та нарт ийм мэдлэг дутмаг байвал, үйлчилж эхлэнгүүтээ л та нар саад тотгор учруулах ба хэрвээ та нар өөрсдийн хуучин үзэл санаагаа баримталсаар байвал Бурхан та нарыг хэзээ ч дахин босохооргүй болтол гарцаагүй цохих болно. Жишээлбэл, өнөө үеийг авч үзье. Өнөөдрийн маш их яриа болон ажил нь Библитэй нийцдэггүй ба Бурханы өмнө нь хийж байсан ажлуудтай таардаггүй, хэрвээ та нарт дуулгавартай дагах хүсэл байхгүй бол та нар хэдийд ч унан доройтож болох юм. Хэрвээ та нар Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсч байвал та нар эхлээд шашны үзэл санаанаасаа салж, өөрийн үзэл бодлоо засч залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай таарахгүй ба хэрвээ одоо та нарт дуулгавартай дагах хүсэл дутмаг байвал өмнө чинь байгаа зам дээр алхаж чадахгүй байх болно. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь та нарын дотор үндэслэж, та нар үүнээсээ салж чадахгүй байгаа бол энэхүү арга та нарын шашны үзэл санаа болох болно. Хэрвээ Бурхан та нарын дотор үндэслэсэн бол, та нар үнэнийг олж авах ба хэрвээ Бурханы үг болон үнэн нь та нарын амь болох боломжтой бол та нарт Бурханы талаарх үзхүй цаашид байхаа болих болно. Бурханд жинхэнэ танилттай хүнд ямар ч үзхүй байхгүй болох бөгөөд сургаал номлолд баригдахгүй юм.
Дараах асуултуудыг асууснаар өөрсдийгөө сэрээ:
1. Та нарт байгаа мэдлэг Бурханд үйлчлэх үйлчлэлд чинь саад болдог уу?
2. Та нарын өдөр тутмын амьдралд хичнээн шашны зан үйл байдаг вэ? Хэрвээ та нар зөвхөн хичээнгүй мэт харагддаг бол энэ нь та нарын амь өсөж төлөвшин боловсорсон гэсэн үг үү?
3. Та нар Бурханы үгийг идэж, уух үедээ өөрсдийн шашны үзэл санаагаа орхин хаяж чадах уу?
4. Залбирах үедээ та нар, шашны зан үйлээс хагацаж чадах уу?
5. Та нар Бурхан хэрэглэхэд тохирсон хүмүүс үү?
6. Бурханы талаарх та нарын мэдлэгийн хичнээн нь шашны үзхүйг агуулдаг вэ?
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
Read More