2017-02-26

Та Бурханы үнэн итгэгч мөн үү?

Таны Бурханд итгэх явц магадгүй ганц хоёр жилээс илүү урт үргэлжилсэн, магадгүй эдгээр жилүүдэд таны амьдрал нэлээн их зовлонг туулсан, эсвэл та зовлонг үзээгүй, харин нэлээн их нигүүлслийг хүртсэн байж болох юм.
Та мөн зовлонг ч нигүүлслийг ч үзэлгүйгээр хамгийн энгийн амьдралыг туулсан байж болох юм. Үүнээс хамааралгүйгээр та Бурханы дагагч мөн тул Түүнийг дагах сэдвээр хэлэлцэцгээе. Гэвч үүнийг унших бүх хүмүүст сануулахад Бурханы үг бол Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурханыг дагадаг хүмүүс рүү чиглэсэн бөгөөд Бурханыг хүлээн авдаггүй хүмүүсийг хамарсан нийт хүмүүс рүү ерөнхийд нь чиглээгүй юм. Хэрэв та Бурханыг ард түмэнд, дэлхий дээрх бүх хүмүүст хандан ярьдаг гэж итгэж байгаа бол Бурханы үг танд ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Иймд та бүх үгийг өөрийн зүрхэнд ойр байлгаж, тэдгээрийн хүрээнээс өөрийгөө гадна тавихгүй байх хэрэгтэй. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар ярилцъя.
Та бүхэн одоо Бурханд итгэхийн үнэн утгыг ойлгох хэрэгтэй. Миний өмнө нь ярьсан Бурханд итгэх итгэлийн утга нь таны эерэг дотогшилттой холбоотой. Өнөөдөр энэ нь ийм биш байгаа. Өнөөдөр Би та бүхний Бурханд итгэх итгэлийн мөн чанарыг шинжлэх болно. Ингэснээр Би мэдээж Би та нарыг эсрэг талаас та нарыг дагуулж байна. Хэрэв Би ингэхгүй юм бол та бүхэн өөрсдийн үнэн царайг мэдэлгүй үүрд өөрсдийн бурханлаг, итгэдэг байдлаа магтан явах болно. Өөрөөр хэлбэл Би та бүхний зүрхний гүнд байгаа муухай зүйлийг газардуулахгүй юм бол та нар бүгдээрээ толгой дээрээ титэм зүүгээд бүх алдар нэрийг өөрсөддөө өгөх болно. Таны ихэмсэг бардам уг чанар өөрийн мөс чанараас урвахад, Христийн эсрэг босож, эсэргүүцэхэд хүргэж, таны ууртай байдлыг нээн, таны санаа, үзхүй, хэт хүсэл болон шуналаар дүүрэн нүдийг гэрэлд ил гаргах болно. Гэхдээ та өөрийн амьдралыг Христийн ажилд зориулах болно гэж зарлан, Христийн дээр үед хэлсэн үнэнийг давтаад л давтаад л байх болно. Энэ бол таны "итгэл" юм. Энэ бол таны "бохирдолгүй итгэл" юм. Би хүмүүсийг маш хатуу стандартад барьсаар ирсэн. Хэрэв таны үнэнч байдал нь зорилт болон нөхцөлтэйгээр ирэх юм бол таны үнэнч байдал гэж нэрлэгдэх байдлыг Би авахгүй. Учир нь Намайг зорилтынхоо дагуу хуурдаг, Надаас нөхцөл шаарддаг хүмүүсийг Би үзэн яддаг. Би хүмүүсийг бусдад бус зөвхөн Надад үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийг батлахын тулд бүх зүйлээ хийж байгаасай гэж хүсэж байна. Намайг баярлуулахын тулд та нарын хэрэглэж байгаа сайхан үгсийг Би үзэн яддаг. Би та бүхэнд чин сэтгэлээсээ ханддагийн адил та нарыг ч Надад үнэн итгэлээрээ хандаасай гэж хүсэж байна. Итгэлийн тухай ярихад зарим хүмүүс өөрсдийгөө Бурханыг дагадаг учраас тэдэнд итгэл бий гэж боддог. Үгүй бол тэд энэ зовлонг үүрэхгүй байсан гэдэг. Тэгвэл Би та нараас үүнийг асууя: Та нар Түүний оршихуйд итгэдэг мөртлөө яагаад Бурханыг хэзээ ч хүндэтгээгүй юм бэ? Та нар Түүний оршихуйд итгэдэг юм бол яагаад зүрхэндээ Бурханаас айдаггүй юм бэ? Та Христийг бие махбод болсон Бурхан гэж хүлээн авдаг мөртлөө яагаад ийм басамжлалыг агуулж, Түүнд ийм хүндэтгэлгүйгээр ханддаг юм бэ? Та нар яагаад Түүнийг илээр шүүмжилдэг юм бэ? Та нар яагаад үргэлж Түүний үйлдлүүдийг хянадаг юм бэ? Та нар яагаад Түүний дүрмүүдийг дагадаггүй юм бэ? Та нар яагаад Түүний үгсийн дагуу үйлддэггүй юм бэ? Та нар яагаад Түүний тахилаас хяхаж, хулгайлдаг юм бэ? Та нар яагаад Христийн өмнөөс ярьдаг юм бэ? Та нар яагаад Түүний ажил болон Түүний үгийн зөв эсэхийг шүүдэг юм бэ? Та нар яагаад Түүний араар Түүнийг доромжилж зүрхэлнэ вэ? Эдгээр болон бусад зүйлсээс та нарын итгэл бүрэлддэг юм гэж үү?
Та нарын яриа зан авирын хэсэг бүр чинь танд байгаа Христэд үл итгэх байдлын элементүүдийг харуулж байна. Таны хийж байгаа зүйлийн шалтгаан болон зорилго нь итгэлгүй байдал нэвчсэн, таны харж байгаа харц болон амьсгалж байгаа агаар ийм элементүүдээр бохирдсон байна. Өөрөөр хэлбэл та нар бүгдээрээ өдрийн минут бүрд үл итгэх байдлын элементийг илэрхийлж байдаг. Энэ нь мөч бүрд та Христээс урвах аюулд орж байдаг ба учир нь таны биеэр гүйж байгаа цусанд бие махбод болсон Бурханыг үл итгэх байдал шингэсэн гэсэн үг юм. Иймд Би та нарын Бурханд итгэх замдаа үлдээсэн мөрүүд чухал бус гэж хэлж байна. Таны Бурханд итгэх итгэлийн зам сайтар үндэслэгдээгүй ба та зүгээр л өдөр хоног өнгөрүүлж байна. Та Христийн үгэнд итгэхтэй үгүйтэй ба түүнийг шууд хэрэгжүүлж чаддаггүй. Энэ бол танд Христэд итгэх итгэл байхгүй байгаагийн шалтгаан ба үргэлж Түүний тухай үзхүйтэй байдаг нь таны Христэд итгэдэггүй байдлын өөр нэг шалтгаан юм. Христийн ажлын талаарх үл итгэх байдлаа үргэлж хадгалах, Христийн үгийг сонсохгүй дүлий мэт байх, Христийн хийсэн ажил бүрийн талаар санал гаргах, түүнийг ойлгохгүй байх, ямар ч тайлбар хүлээж авсан ойлголтоо өөрчлөхгүй байх гэх мэт нь бүгдээрээ таны зүрхэнд холилдсон үл итгэх байдлын элементүүд юм. Та Христийн ажлыг дагаж, хэзээ ч хоцрохгүй байгаа боловч таны зүрхэнд хэт их эсэргүүцэл холилдон оршиж байна. Энэ эсэргүүцэл нь таны Бурханд итгэх итгэл дэх бохирдол юм. Та үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй, гэхдээ та үүн дотроос өөрийн санааг олж авч чадахгүй байгаа бол удахгүй мөхөх хүн гэдэгтээ итгэлтэй байж болно. Учир нь Бурхан Түүнд үнэнээсээ итгэдэг хүмүүсийг л төгс болгодог ба Түүнд хагас итгэж хагас итгэдэггүй хүмүүсийг, Түүнийг Бурхан гэж хэзээ ч итгээгүй хэрнээ Түүнийг арга бус дагадаг хүмүүсийг бол бүр ч төгс болгохгүй.
Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэд бол бүр баясдаггүй. Тэд харин хүч чадал, баялагт баясдаг ба ийм хүмүүсийг дээгүүр сэвэгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастар болон багш нарыг онцгойлон хайдаг. Тэд үнэний замыг хүлээн авсан ч итгэн ядсан хэвээрээ өөрсдийгөө бүрэн зориулах боломжгүй болдог. Тэд Бурханд өргөл өгөх тухай ярьдаг боловч нүд нь агуу пастар болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх алдар суу, амжилт, алдар нэрээр дүүрсэн байдаг. Тэд ийм энгийн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэ онцлох зүйлгүй хүн хүнийг төгс болгох чадвартай гэдэгт огт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Тэд хэрэв ийм хүмүүс Бурханы авралыг хүртэх хүмүүс байх юм бол тэнгэр газар байраа сольж, хүмүүс толгойгоо тасартал инээнэ гэж боддог. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс нь Бурхан Өөрөө болчихно гэж боддог. Тэдний үзэл бодол нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг ба тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор утгагүй араатнууд юм. Тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг тул тэд зөвхөн том бүлэглэл, урсгалуудын талаар л өндөр үнэлгээтэй байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй ба тэд ерөөсөө Христэд, үнэнд, амьд нуруугаа харуулсан энгийн урвагчид юм.
Таны биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Та Христийн дур булаам, мэргэн ухааныг хайрлахын оронд заваан ертөнцтэй холбогдож буй эдгээр үл бүтэх амьтдыг хайрлаж байна. Та Өөрийн толгойгоо тавих аргагүй байгаа Христийн өвдөлтийг харан инээж байгаа боловч өглөг аваад, завхарч байгаа эдгээр амьд үхдлүүдийг хүндэтгэж байна. Та Христтэй хамт зовохыг хүсэхгүй байгаа боловч танд зөвхөн мах, үсэг, хамааралт өгдөг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн таны зүрх тэдний зүг, тэдний нэр хүнд, тэдний Сатаны зүрхэн дэх байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэж байгаа ба та Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас Би танд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байхгүй байна гэж хэлж байгаа юм. Таныг хүчилсэн учраас л та одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Таны зүрхэнд үүрд өндөр дүрслэлүүд байдаг ба та тэдний үг болон үйлийг мартаж чаддаггүй, тэдний нөлөө бүхий үг болон гарыг мартдаггүй. Таны зүрхэнд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрхэнд үүрд чухал бус, үүрд хүндэтгэл хүлээхгүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй, агуу байдлаас хол байдаг.
Ямар ч тохиолдолд үнэнийг хүндэтгэхгүй байгаа хүмүүс бүгд үл итгэгчид болон үнэнээс урвагчид юм гэж Би хэлнэ. Ийм хүмүүс Христийн баталгааг хэзээ ч хүлээн авахгүй. Та нар одоо өөртөө хэр их итгэлийн бус байдал байгааг тодорхойлов уу? Хэр их Христээс урвасан байна вэ? Би та нарыг ингэж хэлье: Та үнэний замыг сонгосон бол та өөрийгөө бүхлээр нь зориулах хэрэгтэй. Хоёрдмол болон хагас дутуу байж болохгүй. Бурхан ертөнцийнх эсвэл ямар нэг хүнийх биш, харин Түүнд үнэнээр итгэдэг бүх хүмүүсийнх, Түүнд мөргөдөг бүх хүмүүсийнх, Түүнд үнэнч бөгөөд итгэдэг бүх хүмүүсийнх юм.
Одоогоор танд итгэлийн бус байдал их байна. Өөрийн дотор луу хичээнгүйлэн харвал та мэдээж өөрийн хариултыг олно. Та жинхэнэ хариуг олохоороо өөрийгөө Бурханд итгэдэггүйг, харин Түүнийг хуурдаг, доромжилдог, Түүнээс урвадаг, Түүнд үнэнч биш нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд та Христийг хүн биш харин Бурхан гэдгийг ойлгох болно. Ийм өдөр ирэхэд та Христийг хүндэтгэж, Түүнээс айж, Түүнийг үнэнээсээ хайрлах болно. Одоогоор таны зүрхний гучин хувь нь итгэлээр, далан хувь нь эргэлзээгээр дүүрэн байна. Христийн хийсэн үйл болон хэлсэн үг бүр нь танд Түүний тухай үзхүй болон бодол үүсгэхэд хүргэнэ. Эдгээр үзхүй болон бодлууд нь таны Түүнд огт итгэдэггүй байдлаас урган гардаг. Та зөвхөн нүдэнд харагддаггүй, тэнгэрт амьдардаг Бурханыг л хүлээн зөвшөөрч, Түүнээс айдаг ба харин дэлхий дээр амьдарч байгаа Христийг хүндэтгэдэггүй. Энэ нь мөн л таны итгэлгүй байдал биш үү? Та өнгөрсөнд ажил хийсэн Бурханыг л санагалзахаас биш өнөөдрийн Христтэй нүүр тулахгүй байна. Эдгээр нь та бүхний өнөөдрийн Христэд итгэдэггүй зүрхэнд үргэлж байдаг "итгэл" юм. Би та нарыг дутуу үнэлээгүй. Учир нь та нарын дотор хэт их үл итгэх байдал байгаа ба та нараас хэтэрхий олон нь задлан шинжлэх ёстой хольцнууд байна. Эдгээр хольцнууд нь танд огт итгэл байхгүй гэдгийн тэмдэг юм. Эдгээр нь та Христээс татгалзсаны, таныг Христээс урвагч гэж тодорхойлсны тэмдэг юм. Эдгээр нь таны Христийн тухай мэдлэгийг хаадаг зүйл, таныг Христ авахад саад болж байгаа зүйл, Христтэй зохицоход саад болж байгаа зүйл, Христ таныг сайшаахгүй гэдгийн нотолгоо билээ. Одоо та өөрийн амьдралынхаа бүх хэсгийг байцаах цаг боллоо! Ингэж байцаах аваас таны бүх зүйлд ашигтай байх болно!
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment