2020-05-10

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ IV


Бурханы ариун байдал (I)

  Сүүлийн цуглааны үеэр бид Бурханы эрх мэдлийн талаар нэмж нөхөрлөсөн ба яг одоо Бурханы зөвт байдлын тухай ярилцахгүй. Өнөөдөр бид цоо шинэ сэдэв буюу—Бурханы ариун байдлын талаар ярих болно. Бурханы ариун байдал бол Бурханы цор ганц мөн чанарын өөр нэгэн тал юм, иймээс энэ сэдвийг энд зайлшгүй нөхөрлөх хэрэгтэй билээ. Миний нөхөрлөх Бурханы мөн чанарын энэ тал нь, бидний өмнө нь нөхөрлөсөн Бурханы зөвт зан чанар болон Бурханы эрх мэдэл хэмээх хоёр талын хамтаар—бүгд цор ганц биш гэж үү? (Тийм.) Бурханы ариун байдал нь мөн цор ганц, иймээс энэхүү цор ганц байдлын суурь, энэхүү цор ганц байдлын үндэс нь бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв юм. Ойлгов уу? Өнөөдөр бид Бурханы цор ганц мөн чанар—Бурханы ариун байдлын тухай нөхөрлөх гэж байна. Магадгүй та нарын заримд эргэлзээ төрж, “Яагаад Бурханы ариун байдлыг ярилцана гэж?” хэмээн асууж байгаа байх. Бүү санаа зов, Би та нарт үүнийг алгуурхнаар тайлбарлаж өгнө. Үүнийг сонсмогцоо та нар Миний хувьд энэ сэдвийг нөхөрлөх нь яагаад тийм чухал болохыг мэдэх болно.

    Эхлээд “ариун” гэдэг үгийг тодорхойлцгооё. Өөрийн ойлголт болон сурсан бүх мэдлэгээ ашиглан “ариун” гэдэг үгийн тодорхойлолтыг та нар юу гэж ойлгож байна вэ? (“Ариун” гэдэг нь өө сэвгүй бөгөөд хүн төрөлхтний ялзрал, алдаа дутагдлын аль нь ч байхгүй гэсэн үг. Үүний харуулдаг бүхэн—бодол санаа, яриа, эсвэл үйлдлийн аль нь ч бай, мөн үүний хийдэг бүхэн—бүхэлдээ эерэг байдаг.) Маш сайн. (“Ариун” гэдэг бол гэгээн, бузартаагүй, хүн халдашгүй юм. Энэ нь цор ганц бөгөөд Бурханы онцгой бэлгэ тэмдэг билээ.) Энэ бол та нарын тодорхойлолт. “Ариун” хэмээх энэ үг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой цар хүрээ, тодорхойлолт болон тайлбартай байдаг. Хамгийн наад зах нь, “ариун” хэмээх үгийг харах үед та нарын оюун ухаан хоосон байдаггүй бөгөөд үүний талаарх зарим хүмүүсийн тодорхойлолт нь, Бурханы зан чанарын мөн чанарыг тодорхойлоход энэхүү үгийг ашиглахтай дөхөж очдог. Энэ бол маш сайн. Ихэнх хүмүүс “ариун” хэмээх үг нь эерэг үг гэж итгэдэг бөгөөд үүнийг баталж болно. Гэхдээ өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж байгаа Бурханы ариун байдлыг зүгээр нэг тодорхойлохгүй, мөн зүгээр нэг тайлбарлахгүй. Харин ч Би яагаад Бурхан бол ариун гэж хэлсэн, мөн Бурханы мөн чанарыг тодорхойлохдоо яагаад “ариун” хэмээх үгийг ашигласныг харах боломжийг чамд олгохын тулд үүнийг батлах хэдэн баримтыг ашиглах болно. Бидний нөхөрлөл дуусах үед, Бурханы мөн чанарыг тодорхойлоход “ариун” хэмээх үгийг ашиглах болон энэ үгийг Бурханд хамаатуулан ашиглах нь хоёулаа зүй ёсны агаад хамгийн зохимжтой юм гэдгийг чи мэдрэх болно. Хамгийн наад зах нь, хүн төрөлхтний одоогийн хэлний тухайд гэвэл, Бурхантай хамаатайгаар энэ үгийг ашиглах нь нэн оновчтой—энэ нь хүмүүний хэлэн дотроос Бурханд хамаатуулахад хамгийн их тохирох цорын ганц үг юм. Бурханд хамаатуулан хэлэх үед энэ нь дэмий хоосон үг биш, мөн ямар ч учир шалтгаангүй, хоосон магтаал биш. Бидний нөхөрлөлийн зорилго бол Бурханы мөн чанарын энэ талын тухай үнэнийг танин мэдэх боломжийг хүн бүхэнд олгох явдал юм. Бурхан хүмүүсийн ойлголтоос айдаггүй, харин буруугаар ойлгохоос нь л айдаг. Хүн бүхэн Түүний мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг мэдээсэй гэж Бурхан хүсдэг. Иймээс Бурханы мөн чанарын талыг дурдах болгондоо бид, Бурханы мөн чанарын энэ тал нь үнэхээр оршдог гэдгийг харах боломжийг хүмүүст олгохын тулд олон баримтыг гаргаж болно.

  Одоо бидэнд “ариун” хэмээх үгийн тодорхойлолт байгаа болохоор хэдэн жишээ авч үзэцгээе. Хүмүүс бодолдоо олон “ариун” зүйл болон хүмүүсийн талаар төсөөлдөг. Жишээлбэл, хүн төрөлхтний толь бичигт онгон хөвгүүд, охидыг ариун гэж тодорхойлдог. Гэхдээ тэд үнэндээ ариун уу? Энэхүү “ариун” гэж нэрлэгддэг зүйл болон бидний өнөөдөр нөхөрлөх “ариун” нь ав адилхан уу? (Үгүй.) Хүмүүсийн дундах өндөр ёс суртахуунтай, соёлтой боловсон үг яриатай, хэнийг ч хэзээ ч гомдоодоггүй, ярих үедээ бусдыг тайтгаруулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлдэг хүмүүсийг харвал—тэд ариун уу? Өндөр ёс суртахуунтай, үг болон үйл хэргийнхээ аль алинд боловсорсон Күнзийн эрдэмтэд, эсвэл эрчүүдийн хувьд—тэд ариун уу? Үргэлж сайныг хийж, бусдад асар их тусламж үзүүлдэг өгөөмөр хүмүүс болон хүмүүсийн амьдралд асар их таашаал авчирдаг хүмүүс—ариун уу? Өөрийнхөө ашиг сонирхлыг огт боддоггүй, хэнд ч хатуу ширүүн шаардлага тавьдаггүй, хэнд ч хүлээцтэй ханддаг хүмүүс—ариун уу? Хэнтэй ч хэзээ ч маргалдаж байгаагүй, мөн хэзээ ч хэнийг ч ашиглаж байгаагүй хүмүүс—ариун уу? бусдын сайн сайхны төлөө ажилладаг, бусдад тус дэм үзүүлж, бүх талаар бусдад ашиг тус авчирдаг хүмүүс—ариун уу? Насан туршийнхаа хадгаламжийг бусдад өгч, энгийн амьдралаар амьдардаг, өөрсдөдөө хатуу чанд байдаг боловч бусдад өгөөмөр ханддаг хүмүүс—ариун уу? (Үгүй.) Ээж чинь та нарт анхаарал тавьж, боломжит бүх аргаар харж хандсаныг та нар санаж байгаа—тэд ариун уу? Алдартай хүмүүс, одод, эсвэл агуу хүмүүс ч бай та нарын эрхэмлэдэг шүтээнүүд чинь—ариун уу? (Үгүй.) Олон хүний хувьд үл мэдэгдэх ирээдүйг хэлэх чадвартай байсан Библи дэх эш үзүүлэгчдийг одоо харцгаая—ийм төрлийн хүн ариун байсан уу? Бурханы үг болон Түүний ажлын баримтуудыг Библид тэмдэглэх чадвартай байсан хүмүүс—ариун байсан уу? Мосе ариун байсан уу? Абрахам ариун байсан уу? (Үгүй.) Иовын тухайд ямар вэ? Тэр ариун байсан уу? (Үгүй.) Иов Бурханаар зөвт шударга хүн гэгдсэн, тэгвэл яагаад түүнийг ч гэсэн ариун биш гэж хэлж байна вэ? Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс үнэхээр ариун биш гэж үү? Тэд ариун уу, үгүй юу? (Үгүй.) Та нар бага зэрэг болгоомжилсон байдалтай, тийм ч итгэлтэй биш байгаа бөгөөд “Үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй боловч мөн “Тийм” гэж хэлж ч зүрхэлдэггүй, иймээс та нар арай ядан “Үгүй” гэж хэлдэг. Би өөр нэг асуулт асууя. Бурханы элчүүд—газар дэлхий рүү Бурханы илгээдэг элчүүд—ариун уу? Тэнгэрэлчүүд ариун уу? (Үгүй.) Сатанаар ялзруулагдаагүй хүн төрөлхтөн—ариун уу? (Үгүй.) Та нар асуулт болгонд “Үгүй” гэж хэллээ. Ямар үндсэн дээр? Та нарын “Үгүй” гэж хэлсний үндэслэл нь Миний дөнгөж саяын хэлсэн үг мөн үү? Та нар будилсан байна, үгүй гэж үү? Тэгвэл яагаад тэнгэрэлчүүдийг хүртэл ариун биш гэж хэлж байгаа юм бэ? Та нар мэдэхийг хүсэж байгаа биз дээ? Тэгвэл та нар, бидний өмнө нь дурдсан хүмүүс, зүйлс, эсвэл бүтээгдээгүй зүйлс нь ямар үндсэн дээр ариун биш болохыг олж мэдэж чадах уу? Чадахгүй гэдэгт чинь Би итгэлтэй байна, тийм үү? Иймээс та нарын “Үгүй” гэж хэлж байгаа чинь бага зэрэг хариуцлагагүй бус уу? Та нар хайнга хариулж байгаа биш гэж үү? Зарим хүн: “Та ийм байдлаар асуусан болохоор энэ нь гарцаагүй үгүй байх ёстой” хэмээн бодлогоширч байгаа. Зүгээр л хайнга бүү хариул. Хариулт тийм, эсвэл үгүй байх талаар анхааралтай бод. Бид дараах сэдвийг нөхөрлөх үед яагаад энэ нь “Үгүй” болохыг та нар мэдэх болно. Би та нарт хариултыг нь удахгүй өгнө. Эхлээд зарим нэг бичвэрийг уншицгаая.

     Ехова Бурханы хүнд өгсөн тушаал

  Эхлэл 2:15—17 Ехова Бурхан хүнийг аваад Еден цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд түүнийг тэнд суулгав. Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, “Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно” гэж хэлжээ.

    Могой эмэгтэйг уруу татсан нь

  Эхлэл 3:1-5 Ехова Бурханы бүтээсэн ямар ч хээрийн араатан амьтдаас могой хамгийн зальтай нь байлаа. Тэр могой эмэгтэйгээс, “Та нарт энэ цэцэрлэг дэх бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?” гэжээ. Тэр эмэгтэй могойд, “Бид энэ цэцэрлэгийн модны жимсийг идэж болно: Харин энэ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан, ‘Та нар үүнээс идэж болохгүй, мөн хүрч ч болохгүй, эс бөгөөс та нар үхнэ’ гэж айлдсан” хэмээжээ. Тэгэхэд могой эмэгтэйд хандан, “Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэв.

    Энэ хоёр хэсэг нь Библийн Эхлэл номын эшлэл юм. Та нар бүгдээрээ энэ хоёр хэсгийг сайн мэдэх үү? Энэ нь хүн төрөлхтөн анх бүтээгдэх үед тохиолдсон зүйл юм; энэ бол бодитой үйл явдал байсан. Эхлээд Ехова Бурхан Адам, Ева хоёрт ямар тушаал өгснийг харцгаая, учир нь энэхүү тушаалын агуулга бидний өнөөдрийн сэдвийн хувьд маш чухал юм. “Тэгээд Ехова Бурхан хүнд тушааж, ‘Чи энэ цэцэрлэгийн бүх модны жимсийг дураараа идэж болно: Гагцхүү чи сайн мууг мэдүүлэгч модноос л идэж болохгүй: учир нь түүнээс идсэн өдөртөө л чи гарцаагүй үхэх болно’ гэжээ.” Энэ хэсэг дэх хүнд өгсөн Бурханы тушаал юуг агуулж байна вэ? Нэгдүгээрт, юу идэж болохыг буюу олон янзын модны жимсийг идэж болно гэдгийг Бурхан хүнд хэлсэн. Ямар ч аюул занал, хор байхгүй бөгөөд тэрээр бүгдийг нь хүссэнээрээ ямар ч болгоомжлох зүйлгүйгээр идэж болно. Энэ бол нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь анхааруулга. Энэхүү анхааруулга жимсийг нь идэж болохгүй модыг хүнд хэлсэн—тэрээр сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэх ёсгүй байлаа. Хэрвээ идвэл юу тохиолдох байсан бэ? Бурхан хүнд: “Хэрвээ үүнийг идвэл чи гарцаагүй үхэх болно” гэж хэлсэн. Эдгээр үг илэн далангүй байна уу? Хэрвээ Бурхан чамд ингэж хэлсэн боловч яагаад гэдгийг нь ойлгоогүй бол чи үүнийг дагах ёстой дүрэм журам, тушаал гэж үзэх байсан уу? Үүнийг дагах ёстой, тийм биз дээ? Гэхдээ хүн үүнийг дагаж чадах ч бай, үгүй ч бай, Бурханы үг ойлгомжтой. Бурхан хүнд, юу идэж болох, юу идэж болохгүйг нь болон идэх ёсгүй зүйлээ идвэл юу тохиолдохыг нь маш тодорхой хэлсэн. Түүний хэлсэн эдгээр товчхон үгээс чи Бурханы ямар нэг зан чанарыг харав уу? Бурханы эдгээр үг үнэн үү? Ямар нэгэн хууран мэхлэлт байна уу? Ямар нэгэн худал хуурмаг байна уу? Ямар нэг заналхийлсэн зүйл байна уу? (Үгүй.) Бурхан хүнд, юу идэж болох болон юу идэж болохгүйг шударгаар, үнэн сэтгэлээсээ, чин санаанаасаа тов тодорхой, илэн далангүй хэлсэн. Эдгээр үгэнд ямар нэгэн нууцлаг утга байгаа юу? Эдгээр үг шулуухан байна уу? Төсөөлөх хэрэг байна уу? (Үгүй.) Таамаглах хэрэггүй. Тэдгээрийн утга нь хараажаар илт бөгөөд чи харангуутаа л үүнийг ойлгодог. Энэ нь тов тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлэхийг хүсдэг, илэрхийлэхийг хүсдэг зүйл зүрх сэтгэлээс нь гардаг. Бурханы илэрхийлдэг зүйлс нь маш цэвэр, шулуухан бөгөөд маш тодорхой байдаг. Ямар ч нуугдмал сэдэл, эсвэл ямар ч далд утга байдаггүй. Тэр хүнтэй шууд ярьж, юу идэж болохыг болон юу идэж болохгүйг нь түүнд хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурханы эдгээр үгээр дамжуулан Бурханы зүрх сэтгэл ойлгомжтой гэдгийг, Бурханы зүрх сэтгэл үнэн юм гэдгийг хүн харж болно. Энд ямар ч хуурамч байдал байдаггүй; идэж болох зүйлийг идэж болохгүй гэж хэлэх юм уу идэж болохгүй зүйлийн чинь тухайд “Хийж үзээд юу болохыг нь хар” гэж хэлдэг юм биш. Тэр ингэдэггүй. Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байна, түүнийгээ л хэлдэг. Тэр ийм байдлаар эдгээр үгэн дотор Өөрийгөө харуулж, илчилдэг учраас Бурхан бол ариун гэж Би хэлэх юм бол өчүүхэн зүйлийг дэвэргэж байгаа мэт, эсвэл албаар ам сээр тааруулсан мэт чамд санагдаж магад. Хэрвээ тийм бол бүү санаа зов, бид хараахан дуусаагүй байна.

   “Могой эмэгтэйг уруу татсан” талаар ярилцацгаая. Могой хэн бэ? (Сатан.) Сатан, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд товойлгогчийн үүрэг гүйцэтгэсэн ба энэ нь Бурханы ариун байдлын талаар ярилцах үедээ дурдахгүй байж болохгүй үүрэг роль юм. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хэрвээ чи Сатаны ёрын муу, ялзрал эсвэл уг чанарыг мэдэхгүй бол үнэндээ ариун байдал гэж юу болохыг хүлээн зөвшөөрөх аргагүй, мөн үүнийг мэдэж ч чадахгүй. Төөрөлдөж будилсандаа хүмүүс, Сатаны хийдэг зүйл бол зөв гэж итгэдэг, учир нь тэд ийм ялзармал зан чанарын дотор амьдардаг. Ямар ч товойлгогчгүйгээр, харьцуулах юу ч байхгүйгээр чи ариун байдал гэж юу болохыг мэдэж чадахгүй, иймээс энэхүү сэдвийг энд дурдах ёстой. Бид энэхүү сэдвийг оргүй хоосноос гаргаагүй, харин ч Сатаны үг болон үйл хэргээр нь дамжуулан тэр хэрхэн үйлддэгийг, хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг, ямар уг чанартайг болон төрх байдал нь ямар болохыг харах болно. Тэгвэл уг эмэгтэй могойд юу гэж хэлсэн бэ? Тэр эмэгтэй Ехова Бурханы өөрт нь хэлсэн үгийг могойд өгүүлсэн. Түүний хэлснээс авч үзвэл, Бурханы өөрт нь хэлсэн бүхний үнэн зөв байдлыг тэр баталсан уу? Тэр үүнийг баталж чадаагүй, тийм үү? Шинээр бүтээгдсэн нэгэн болохын хувьд түүнд сайн, мууг ялгах чадвар байгаагүй, мөн өөрийнхөө эргэн тойронд байгаа аливаа зүйлийг танин мэдэх чадвар ч байгаагүй. Түүний могойд хэлсэн үгээс авч үзвэл, тэрээр Бурханы үгийг зүрх сэтгэлдээ үнэн зөв гэж батлаагүй байсан; түүний хандлага ийм байв. Иймээс уг эмэгтэйд Бурханы үгний талаар тодорхой хандлага байхгүй байгааг могой харах үедээ, “Та нар үхэхгүй байж магадгүй: Учир нь та нар үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэж, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ” гэж хэлсэн юм. Эдгээр үгэнд ямар нэгэн буруу зүйл байна уу? Энэ өгүүлбэрийг уншиж дуусах үедээ та нар могойн цаад санааг мэдрэв үү? Могойд ямар санаархал байсан бэ? (Хүнийг нүгэл үйлдэхэд уруу татах.) Тэр, Бурханы үгийг анхаарч үзэхийг нь болиулахын тулд энэ эмэгтэйг уруу татахыг хүссэн боловч шулуухан яриагүй. Иймээс тэр бол маш зальтай гэж бид хэлж болно. Дотроо хүнээс нууж байдаг зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тэр өөрийн санааг зальжин, тойруу байдлаар илэрхийлдэг—энэ бол могойн заль мэх юм. Сатан хэзээд ингэж ярьж хэлж, үйлдсээр ирсэн. Тэрээр аль нэг талыг батлахгүйгээр “магадгүй” гэж хэлдэг. Гэхдээ үүнийг сонсоод энэ мэдлэггүй эмэгтэйн сэтгэл хөдөлсөн. Үг нь хүссэн үр нөлөөгөө үзүүлж байгаад могой баяртай байсан—энэ нь могойн зальт санаа байсан юм. Цаашлаад хүний сайн зүйл гэж итгэсэн үр дүнг ашиглан тэрээр түүнийг уруу татаж, “үүнийг идсэн өдөртөө л нүд чинь нээгдэх болно” гэжээ. Иймээс тэр эмэгтэй: “Миний нүд нээгдэнэ гэдэг бол сайн зүйл!” хэмээн бодолхийлсэн. Гэтэл могой, бүр ч сайхан зүйлийг, хүний мэдэхгүй үгийг, сонссон хүмүүсийг уруу татах асар их хүчтэй энэ үгийг хэлсэн: “Та нар Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно.” Эдгээр үг хүнийг уруу татах хүчтэй биш гэж үү? Энэ нь хэн нэгэн чамд: “Чиний царай гайхалтай хэлбэртэй юм. Хамар чинь л бага зэрэг богинохон юм байна, гэхдээ хэрэв чи үүнийгээ засчих юм бол дэлхийн хэмжээний үзэсгэлэнт эмэгтэй болох болно!” гэж хэлэхтэй адилхан. Гоо сайхны мэс засалд орохыг хэзээ ч хүсэж байгаагүй хүний хувьд эдгээр үгийг сонсоод зүрх сэтгэл нь хөдлөх үү? Эдгээр үг уруу таталт мөн үү? Энэ уруу таталт нь чиний хорхойг хүргэж байна уу? Энэ нь сорьж байна уу? (Тийм.) Бурхан иймэрхүү зүйл хэлдэг үү? Бидний дөнгөж сая харсан Бурханы үгэнд үүний талаар ямар нэг битүү сануулга байсан уу? (Үгүй.) Яагаад? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд бодож байгаа зүйлээ хэлдэг үү? Бурханы үгээс хүн зүрх сэтгэлийг нь харж чадах уу? (Чадна.) Гэхдээ могой эдгээр үгийг хүнд хэлэх үед чи түүний зүрх сэтгэлийг харж чадсан уу? (Үгүй.) Мэдлэггүй байдлынхаа улмаас хүн могойн үгэнд амархан уруу татагдсан ба амархан урхидуулж, үгэнд нь амархан орсон. Тэгвэл чи Сатаны санаархлыг харж чадсан уу? Чи түүний хэлсэн зүйлийн цаадах зорилгыг харж чадсан уу? Чи явуулга болон заль мэхийг нь харж чадсан уу? (Үгүй.) Сатаны ярих арга барил ямар зан чанарыг төлөөлдөг вэ? Эдгээр үгээр дамжуулан чи Сатаны ямар мөн чанарыг харсан бэ? Энэ нь ов зальтай юу? Магадгүй гадна талдаа тэр чам руу инээмсэглэж, эсвэл ямар ч нүүрний илэрхийлэл үзүүлэхгүй байж болох юм. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэр өөрийнхөө зорилгод хэрхэн хүрэхээ тооцоолж байгаа бөгөөд чиний харж чадахгүй зүйл бол тэрхүү зорилго юм. Чи тэгээд чамд өгсөн түүний бүх амлалт болон түүний ярьж байгаа бүх сайн зүйлд уруу татагдана. Чи тэдгээрийг сайн гэж үзэх ба түүний ярьж байгаа зүйл нь Бурханы хэлсэн зүйлээс илүү хэрэгтэй, илүү бодитой мэт чамд санагдана. Энэ үед хүн хүлцэнгүй хоригдол болохгүй гэж үү? Сатаны ашигладаг энэ аргууд нь хэрцгий догшин биш гэж үү? Чи өөрийгөө доош живүүлэхийг зөвшөөрдөг. Сатан хуруугаа ч хөдөлгөх хэрэггүйгээр, энэ хоёр үгээр л түүнийг дагаж, түүнд буулт хийхэд чамайг хүргэдэг. Ингээд түүний зорилго биелдэг. Энэ санаархал нь хорлонтой биш гэж үү? Энэ нь Сатаны хамгийн үндсэн төрх байдал биш гэж үү? Сатаны үгээс хүн түүний хорлонтой сэдлийг харж, түүний зэвүүн төрх байдлыг болон мөн чанарыг харж чадна. Тийм биш гэж үү? Эдгээр өгүүлбэрийг харьцуулахдаа задлан шинжлэхгүй бол чамд магадгүй Еховагийн үг сонирхолгүй, жирийн, энгийн мэт, мөн тэдгээр нь Бурханы үнэнч шударга байдлыг магтах талаар илүү ихээр сурталчлах үнэ цэнтэй биш гэж санагдаж болох юм. Гэхдээ бид Сатаны үгийг болон түүний зэвүүн төрх байдлыг аваад тэдгээрийг товойлгогч болгон ашиглах үед, Бурханы эдгээр үг нь өнөөдрийн хүмүүсийн хувьд ихээхэн нөлөөтэй юу? (Тийм.) Энэ товойлгогчоор дамжуулан хүн Бурханы цэвэр ариун өө сэвгүй байдлыг мэдэрч болно. Сатаны хэлдэг үг болгон, түүнчлэн түүний сэдэл, санаархал болон ярьж байгаа байдал нь—бүгд хольцтой байдаг. Түүний ярих үндсэн арга барил нь юу вэ? Тэр чамд мэдэгдэлгүйгээр, мөн зорилго нь юу болохыг ялган салгах боломжийг ч олгохгүйгээр булзаж тойруулсан үгээр уруу татдаг; тэр чамд өгөөш үмхүүлж, түүнийг магтаж, ач гавьяаг нь магтан дуулахад чамайг хүргэдэг. Энэ нь Сатаны байнгын заль мэх биш гэж үү? (Тийм.) Одоо Сатаны өөр ямар үг болон илэрхийлэл нь түүний зэвүүн төрх байдлыг харах боломжийг хүнд олгосон болохыг харцгаая. Зарим нэг бичвэрийг үргэлжлүүлэн уншицгаая.

  Сатан болон Ехова Бурханы хоорондын харилцан яриа

   Иов 1:6—11 Нэгэн өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатанаас, Чи хаанаас ирэв? гэхэд Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? гэв. Тэгэхэд Сатан Еховад хариулан, Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно гэв.

  Иов 2:1—5 Өөр нэг өдөр Бурханы хөвгүүд өөрсдийгөө Еховагийн өмнө үзүүлэхээр ирэхэд тэдний дунд Сатан бас ирэв. Ехова Сатан, Чи хаанаас ирэв? гэлээ. Сатан Еховад хариулан, Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ гэв. Ехова Сатанд, Миний боол Иов шиг төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн газар дэлхий дээр ганц ч үгүй байхыг чи анзаарав уу? Ямар ч шалтгаангүйгээр түүнийг сүйрүүлэхээр чи Намайг түүний эсрэг турхирсан боловч тэр үнэнч байдлаа чанд хадгалсаар байна гэв. Сатан Еховад хариулан, Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэлээ.

   Энэ хоёр хэсэг нь Бурхан болон Сатаны хоорондох харилцан яриа байсан бөгөөд тэдгээр нь Бурхан юу хэлснийг, Сатан юу хэлснийг тэмдэглэсэн. Бурхан тийм ч их яриагүй ба тун энгийнээр ярьсан. Бурханы энгийн үгээс бид Бурханы ариун байдлыг харж чадах уу? Энэ нь амархан биш гэж зарим хүн хэлэх болно. Тэгвэл бид Сатаны зэвүүн байдлыг хариултаас нь харж чадах уу? (Тийм.) Ехова Бурхан Сатанаас ямар асуулт асуусныг эхлээд харцгаая. “Чи хаанаас ирэв?” Энэ нь шулуухан асуулт мөн үү? Ямар нэгэн нууц далд утга байна уу? (Үгүй.) Энэ нь зүгээр л цэвэр, өөр ямар ч зорилгогүй асуулт. Хэрвээ Би та нараас: “Чи хаанаас ирэв?” гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Энэ нь хариулахад хэцүү асуулт уу? Та нар: “Хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? (Үгүй.) Та нар ингэж хариулахгүй болохоор Сатаны ингэж хариулахыг харах үед та нарт ямар санагдах вэ? (Сатан бол хөгийн агаад ов мэхтэй гэж бидэнд санагддаг.) Надад ямар санагдаж байгааг та нар хэлж чадах уу? Эдгээр үгийг харах болгондоо Би зэвүүцдэг, учир нь тэр ямар нэг зүйл хэлэхгүйгээр ярьсан! Тэр Бурханы асуултад хариулсан уу? Түүний үг нь хариулт биш байсан, ямар ч үр дүн байгаагүй. Тэдгээр нь Бурханы асуултад чиглэсэн хариулт биш байсан. “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ.” Чи эдгээр үгээс юу ойлгож байна вэ? Газар дэлхийн хаанаас Сатан ирсэн бэ? Та нар хариулт авсан уу? (Үгүй.) Энэ бол өөрийн яг юу хэлж байгааг хэнд ч мэдэгддэггүй Сатаны заль мэхний “авьяас” юм. Эдгээр үгийг сонсоод чи түүний хэлсэн зүйлийг ялган салгаж чадаагүй хэвээр байхад л тэр хариулж дууссан. Өөрийгөө төгс хариуллаа гэдэгт тэр итгэдэг. Тэгвэл чамд ямар санагддаг вэ? (Зэвүүцсэн.) Одоо чи эдгээр үгэнд зэвүүцэж эхэлдэг. Сатан шуудхан ярьдаггүй, тиймээс чамайг будилуулж, түүний үгийн эх сурвалжийг ухамсарлаж чадахааргүй болгож орхидог. Тэр санаатайгаар, зальжнаар ярьдаг ба заримдаа тэр мөн чанар, уг чанартаа захирагддаг. Эдгээр үг Сатаны амнаас шууд гарсан. Удаан хугацааны турш эргэцүүлэн бодсоныхоо дараа Сатан өөрийгөө ухаалаг гэж бодоод тэдгээрийг хэлсэн юм биш; тэр тэдгээрийг аяндаа илэрхийлсэн. Чи түүнээс хаанаас ирснийг асуумагц тэр эдгээр үгийг ашиглан хариулдаг. Чи тун их будилж, түүний яг хаанаас ирснийг нь хэзээ ч мэддэггүй. Та нарын дунд ингэж ярьдаг хүн байгаа юу? (Байгаа.) Энэ нь яаж ярьж байгаа хэрэг вэ? (Энэ нь хоёрдмол утгатай бөгөөд тодорхой хариулт өгдөггүй.) Ийм маягаар ярих явдлыг дүрслэхийн тулд бид ямар үг ашиглах ёстой вэ? Энэ нь хуурмаг агаад төөрөгдүүлсэн, тийм биш гэж үү? Хэн нэгэн хүн өчигдөр хаана байснаа бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байлаа гэж үзье. Чи түүнээс: “Би чамайг өчигдөр харсан. Чи хаашаа явж байсан юм бэ?” гэж асуулаа. Тэд чамд өчигдөр хаашаа явсан тухайгаа шууд хариулдаггүй. Тэр “Өчигдөр ямар хэцүү өдөр байв аа. Маш их ядарлаа!” гэж хэлдэг. Тэр чиний асуултад хариулсан уу? Хариулсан, гэхдээ тэр нь чиний хүссэн хариулт биш. Энэ бол хүний заль мэхний “авьяас” юм. Чи тэдгээр нь юу гэсэн үг болохыг хэзээ ч олж мэдэж чадахгүй, эсвэл түүний үгийн эх сурвалж буюу цаад санааг хэзээ ч ойлгож чадахгүй. Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь гэсэн түүх байгаа учраас тэр юунаас зайлсхийх гээд байгааг чи мэддэггүй—энэ нь хорон санаа юм. Та нар ч бас ихэвчлэн ингэж ярьдаг уу? (Тийм.) Тэгвэл та нарын зорилго юу вэ? Энэ нь заримдаа өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, заримдаа өөрсдийн байр суурийг, өөрсдийн нэр нүүрийг хадгалахын тулд, хувийн амьдралынхаа нууцыг хадгалж, өөрийн нэр төрийг аврахын тулд байдаг уу? Зорилго нь ямар ч бай энэ нь та нарын ашиг сонирхлоос салшгүй, ашиг сонирхолтой чинь холбоотой байдаг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү? Ийм уг чанартай хүн бүхэн Сатантай адил биш гэж үү? Бид ингэж хэлж болно, тийм биз? Ерөнхийд нь хэлбэл, энэхүү илрэл нь жигшмээр бөгөөд олиггүй юм. Та нарт ч бас одоо зэвүүцмээр санагдаж байгаа, үгүй гэж үү? (Тийм.)

 Дараах эшлэлийг дахиад харвал, Сатан Еховад хариулан, “Иов учир шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү?” гэсэн. Тэр Иовыг үнэлсэн Еховагийн үнэлгээг дайрч эхэлсэн бөгөөд энэхүү дайралт нь дайсагнасан байдлаар будагдсан байв. “Та түүний дээр, түүний гэр орон болон түүнд байгаа бүхний бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?” Энэ бол Иовд хийсэн Еховагийн ажлын талаарх Сатаны ойлголт болон үнэлгээ юм. Сатан үүнийг ийнхүү үнэлж: “Та түүний гарын үйлийг нь ерөөж, түүний эд баялаг газар нутагт нь олширлоо. Харин одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүрвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараан зүхэх болно” гэсэн. Сатан үргэлжид хоёрдмол утгаар ярьдаг боловч энд тэр тодорхой ярьсан. Гэхдээ, тодорхой хэлсэн эдгээр үг нь Ехова Бурхан руу, Бурхан руу Өөрт нь хандсан дайралт, доромжлол болон тэмцэл юм. Үүнийг сонсоод та нарт ямар санагдаж байна вэ? Та нарт дургүйцэл төрж байна уу? Та нар түүний далд санааг харж чадаж байна уу? Юун түрүүнд, тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн хэмээх Иовын тухай Еховагийн үнэлгээг няцаасан. Дараа нь тэр, Иовын хэлдэг, хийдэг бүхнийг няцаасан, өөрөөр хэлбэл, Еховагаас эмээдэг гэдгийг нь няцаасан. Энэ нь буруушааж байгаа хэрэг биш үү? Сатан Еховагийн хийдэг, хэлдэг бүхнийг буруутгаж, няцааж, сэжиглэж байна. Тэрээр, “Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол би яагаад үүнийг нь хараагүй байдаг билээ? Та түүнд маш олон ерөөл хайрласан, тэр яахан Танаас эмээхгүй байх билээ?” хэмээн хэлсэн байдаг. Энэ нь Бурханы хийсэн бүхнийг няцааж байгаа хэрэг биш гэж үү? Буруушаалт, няцаалт, доромжлол—түүний үг түрэмгий биш гэж үү? Тэдгээр нь Сатан зүрх сэтгэл дотроо юу бодож байдгийн жинхэнэ илэрхийлэл биш гэж үү? Эдгээр үг нь бидний дөнгөж сая уншсан: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” хэмээх үгтэй адилхан биш гэдэг нь мэдээж. Тэдгээр нь шал өөр байсан. Эдгээр үгээр дамжуулан Сатан, Бурханд хандах хандлагаа болон Иовын Бурханаас эмээх байдлыг зүрх сэтгэлдээ жигшин зэвүүцдэгээ бүрмөсөн ил гаргасан. Ингэх үед түүний хорлонтой байдал болон ёрын муу уг чанар бүхэлдээ илэрдэг. Тэр Бурханаас эмээдэг бүхнийг жигшиж, муугаас зайлдаг хүмүүсийг жигшиж, тэр ч байтугай хүнд ерөөл хайрласных нь төлөө Еховаг жигшдэг. Тэр энэ боломжийг ашиглан Бурханы Өөрийн гараар өсгөсөн Иовыг сүйрүүлж, түүнийг үгүйрүүлэхийг хүсэж: “Иов Танаас эмээж, муугаас зайлдаг хэмээн Та айлдлаа. Харин би үүнийг өөрөөр харж байна” хэмээсэн. Тэр Еховаг өдөөн хатгаж, уруу татахын тулд олон янзын арга ашигласан ба Ехова Бурхан, Иовыг түүнд өгч, түүний дураар тоглуулж, хорлуулж, хандаг гэсэндээ олон янзын арга ашигладаг. Тэрээр Бурханы нүдэнд зөв шударга, төгс байсан энэ хүнийг үгүй хийхийн тулд энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Тэр ийм зүрх сэтгэлтэй байсан нь агшин зуурын хүсэл байсан уу? Үгүй, тийм биш. Тэр үүнийг эртнээс бодсон. Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг харж ханддаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээдэг хэнийг ч Сатан мөн л харж, араас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд чадах бүхнээ хийж, далд зорилгодоо хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү? Ердийн үед та нар Сатан бол маш муу, маш ёрын гэж дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан бөгөөд бодит байдал дээр Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовтой холбоотой энэ хэрэг дээр та нар түүнийг харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн төрх байдал болон мөн чанарыг тун тодорхой болгосон. Сатан Бурхантай дайтаж, Түүний араас мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсдэг бүх ажлыг нурааж, Бурханы хүсдэг хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсдэг хүмүүсийг бүрмөсөн устгах явдал юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатаны эзэмшилд орж, түүгээр ашиглуулдаг—энэ бол түүний зорилго. Бурхан юу хийдэг вэ? Бурхан энэ хэсэгт зөвхөн энгийн нэг өгүүлбэр л хэлсэн; Бурханы хийсэн өөр ямар ч зүйлийн талаарх тэмдэглэл байхгүй боловч Сатаны хийсэн, хэлсэн зүйлийн талаарх илүү олон тэмдэглэлийг бид харж байна. Доор буй судрын хэсэгт Ехова Бурхан, Сатанаас “Чи хаанаас ирэв?” хэмээн асуусан. Сатаны хариулт юу вэ? (Энэ нь мөн л “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэсэн.) Өнөөх л нэг өгүүлбэр. Энэ нь яагаад Сатаны уриа, Сатаны шилдэг бүтээл болсон бэ? Сатан хорсолтой биш гэж үү? Энэхүү зэвүүцмээр өгүүлбэрийг нэг хэлэхэд л хангалттай. Яагаад Сатан үргэлж энэ өгүүлбэрийг хэлж байна вэ? Энэ нь нэг зүйлийг нотолдог: Сатаны уг чанар өөрчлөгдөшгүй. Өөрийн зэвүүн нүүр царайг тэр удаан нууж чадахгүй. Бурхан түүнээс асуулт асуухад тэр ийм маягаар хариулсан, тэр хүмүүст хэрхэн ханддаг талаар хэлэхийн ч хэрэггүй! Тэр Бурханаас айдаггүй, Бурханаас эмээдэггүй ба Бурханыг дуулгавартай дагадаггүй. Иймээс Бурханы өмнө ичгүүргүй давлиун байж зүрхэлдэг бөгөөд Бурханы асуултыг цайруулахын тулд энэ нэгэн хэвийн үгийг ашиглаж, Бурханы асуултад хариулахдаа нэгэн хэвийн энэ хариултыг ашиглаж, Бурханыг будилуулахын тулд энэ хариултыг ашиглахаар оролддог—энэ бол Сатаны үзэшгүй муухай нүүр царай юм. Тэр Бурханы төгс хүчит байдалд итгэдэггүй, Бурханы эрх мэдэлд итгэдэггүй ба Бурханы ноёрхол дор дуулгавартай дагахыг гарцаагүй хүсдэггүй. Тэр байнга Бурханыг эсэргүүцэж, Бурханы хийдэг бүхнийг байнга дайрч давшилж, Бурханы хийдэг бүхнийг сүйрүүлэхээр оролдож байдаг—энэ бол түүний ёрын муу зорилго юм.

 Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд, Иовын Номон дахь Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг болон Сатаны хийсэн зүйлс нь Бурханыг эсэргүүцдэгийнх нь төлөөлөл юм, энэ бол Сатан өөрийн үнэн дүр төрхийг харуулж байгаа хэрэг. Чи бодит амьдрал дээр Сатаны үг болон үйл хэргийг харсан уу? Чи тэдгээрийг харах үедээ, тэр нь Сатаны хэлсэн зүйл гэж боддоггүй, харин оронд нь тэдгээрийг хүний хэлсэн зүйл гэж боддог байх. Тийм зүйлсийг хүн ярих үед энэ нь юуг төлөөлдөг вэ? Сатаныг төлөөлдөг. Хэдий чи үүнийг хүлээн зөвшөөрдөг ч, тэрийг үнэхээр Сатан хэлж байгаа гэдгийг ухамсарлахгүй л байгаа. Гэхдээ одоо чи, Сатан өөрөө юу хэлж байсныг тодорхой харлаа. Чи одоо Сатаны зэвүүн төрх байдал болон ёрын муугийн талаар тов тодорхой, бүрэн дүүрэн ойлголттой боллоо. Тэгвэл Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг нь, Сатаны уг чанарыг мэдэхэд өнөөгийн хүмүүст үнэ цэнтэй юу? Энэ хоёр хэсэг нь, өнөөдрийн хүн төрөлхтний хувьд Сатаны зэвүүн төрх байдлыг таньж, Сатаны жинхэнэ, үнэн нүүр царайг таньж чадахад нэмэртэй юу? Хэдийгээр ингэж хэлэх нь тун зохистой мэт биш санагдавч, ийм байдлаар үүнийг илэрхийлэх нь мөн л нарийн зөв гэж тооцогдож болно. Би үүнийг ингэж л тайлбарлаж чадна, хэрвээ та нар ойлгосон бол тэр л хангалттай. Сатан Еховагийн хийдэг зүйлийг ахин дахин дайрч, Иов Ехова Бурханаас эмээдгийг буруушааж байсан. Тэр янз бүрийн аргаар Еховаг өдөөн хатгахаар оролдож, Иовыг уруу татахыг Еховагаар зөвшөөрүүлсэн юм. Тиймээс түүний үг нь ихэд өдөөн хатгадаг. Тэгвэл Надад хэл дээ, Сатан эдгээр үгийг хэлмэгц Сатан юу хийхийг хүсэж байгааг Бурхан тодорхой харж чадсан уу? (Тэгсэн.) Бурханы зүрх сэтгэлд, Бурханы ажигладаг Иов гэгч энэ хүн—Бурханы зөв шударга, төгс хэмээн үздэг Бурханы энэхүү зарц нь—ийм уруу таталтыг тэсвэрлэж чадах байсан уу? (Тийм.) Бурхан яагаад тийм их итгэлтэйгээр “Тийм” гэж хэлдэг вэ? Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлийг ажиглаж байгаа юу? (Тийм.) Сатан ч гэсэн хүний зүрх сэтгэлийг шалгаж чадах уу? Сатан чадахгүй. Сатан хүний зүрх сэтгэлийг харж чаддаг ч гэсэн түүний ёрын муу уг чанар нь, ариун байдал бол ариун байдал, эсвэл бузар муухай байдал бол бузар муухай байдал гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Ёрын муу Сатан, ариун зөв шударга, гэгээлэг юуг ч, хэзээ ч эрхэмлэж чадахгүй. Сатан өөрийн уг чанар, ёрын муугаар дамжуулан, мөн өөрийн ашигладаг эдгээр аргаар дамжуулан бүх хичээл чармайлтаа гаргаж, өөрийн мэдэлгүйгээр аливааг хийдэг. Бурханаар шийтгүүлж, устгагдах байсан ч тэр Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэхдээ тээнэгэлздэггүй—энэ бол ёрын муу, энэ бол Сатаны уг чанар билээ. Иймээс энэ хэсэгт Сатан: “Арьсыг арьсаар, тиймээ, өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгөх л болно. Харин одоо мутраа сунган түүний яс, маханд хүрээч, тэгвэл тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно” гэж хэлсэн юм. Хүн Бурханаас эмээдэг нь тухайн хүн Бурханаас маш их ашиг тус олж авснаас болдог гэж Сатан боддог. Хүн Бурханаас ашиг тус олж авдаг, иймээс Бурхан бол сайн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь Бурхан сайнаас болдог биш, харин ердөө хүн маш олон ашиг тус олж авсан учраас л Бурханаас ийм байдлаар эмээдэг: Бурхан түүнийг эдгээр ашиг тусаас нь салгамагц тэр Бурханыг орхих болно. Ёрын муу уг чанартаа Сатан, хүний зүрх сэтгэл үнэхээр Бурханаас эмээдэг гэдэгт итгэдэггүй. Учир нь түүний ёрын муу уг чанар ариун байдал гэж юу болохыг мэдэхгүй, тэр ч бүү хэл эмээсэн хүндлэл гэж юу болохыг ч мэдэхгүй. Тэр Бурханыг дуулгавартай дагах нь юу болохыг, эсвэл Бурханаас эмээх нь юу болохыг мэддэггүй. Тэр өөрөө Бурханаас эмээдэггүй учраас хүн ч бас Бурханаас эмээж чадахгүй, энэ нь боломжгүй хэмээн боддог. Надад хэлээч, Сатан ёрын муу биш гэж үү? Манай чуулганаас бусад олон янзын шашин болон урсгал, эсвэл шашны болон нийгмийн бүлгүүдийн аль нь ч бай Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Бурхан ажил хийж чадна гэж итгэдэггүй, иймээс тэд чиний итгэдэг зүйл ч бас Бурхан биш гэж боддог. Садар самуун хүн, хүн бүхнийг яг өөр шигээ садар самуун гэж боддог. Цаг үргэлжид худлаа ярьдаг хүн, нэг ч хүн үнэнч шударга биш гэж боддог ба тэд бүгдээрээ худлаа ярьж байгаа гэж үздэг. Муу хүн бүх хүнийг муу гэж үздэг ба харсан хүн бүхэнтэйгээ тэмцэлдэхийг хүсдэг. Харин харьцангуй шударга зантай хүмүүс хүн бүхнийг шударга гэж боддог ба тэгснээр үргэлж мэхлэгдэж, үргэлж хууртагдаж байдаг, тэд энэ тухайд яаж ч чаддаггүй. Та нарт илүү ойлгомжтой болгохын тулд Би энэ хэдэн жишээг хэлж байна: Сатаны ёрын муу уг чанар нь түр зуурын аргагүй байдал, эсвэл орчны дарамтаас үүссэн зүйл биш, энэ нь мөн ямар нэгэн шалтгаан, үндэслэлээс бий болсон түр зуурын илрэл биш юм. Огтхон ч тийм биш! Тэр ийм байхаас өөр яаж ч чаддаггүй! Тэр ямар ч сайн зүйл хийж чаддаггүй. Тэр сонсоход таатай зүйлийг хэлсэн ч гэсэн, чамайг зүгээр л уруу татаж байдаг. Түүний үг хэдий чинээ сайхан, хэдий чинээ аятайхан, хэдий чинээ эелдэг байна, эдгээр үгийн цаадах зэвүүн санаа нь төдий чинээ хорлонтой байдаг. Сатаны хэлсэн энэ хоёр хэсэг үгээс чи түүний ямар нүүр царай, ямар уг чанарыг харсан бэ? (Хар хортой, хорон санаатай бөгөөд ёрын муу.) Түүний үндсэн шинж чанар нь ёрын муу, тун муу агаад хорон санаатай.

  Одоо бид Сатаны тухай ярьж дууссан болохоор Бурханы тухай яриандаа эргэн орцгооё. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний туршид Бурханы шууд хэлсэн үгийн тун багахан нь Библид тэмдэглэгдсэн ба тэмдэглэгдсэн зүйл нь маш энгийн. Тэгвэл эхнээс нь эхэлцгээе. Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд тэр цагаас эхлээд хүн төрөлхтний амьдралыг залсан. Хүн төрөлхтөнд ерөөл өгч, тэдэнд хууль болон Өөрийн тушаалыг өгөх, эсвэл амьдралын янз бүрийн дүрэм журмыг тогтоохын аль ч бай эдгээр зүйлийг хийхээр Бурханы зорьсон зорилго юу болохыг та нар мэдэх үү? Юуны өмнө, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг гэдгийг та нар итгэлтэйгээр хэлж чадах уу? Энэ өгүүлбэр нь харьцангуй өргөн хүрээтэй бөгөөд хоосон боловч нарийн ярьвал Бурханы хийдэг бүхэн нь хүнийг хэвийн амьдралаар амьдрахад удирдан залах явдал билээ. Ингэснээр хүн Түүний дүрэм журмыг сахих ч бай, эсвэл Түүний хуулийг сахих ч бай, Бурханы зорилго бол хүн Сатаныг шүтэхгүй, Сатанаар хорлогдохгүй байх явдал юм; энэ нь хамгийн үндсэн зүйл бөгөөд хамгийн анх хийгдсэн зүйл юм. Хамгийн анх хүн Бурханы хүслийг ойлгоогүй байх үед Тэр зарим нэг энгийн хууль, дүрэм журмыг авч, байж болох бүх талыг хамарсан арга хэмжээ авсан юм. Эдгээр арга хэмжээ нь энгийн атлаа дотроо Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хүн төрөлхтнийг нандигнан, энхрийлж, халуун дотноор хайрладаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Түүний зүрх сэтгэл бол ариун гэж бид хэлж болох уу? Түүний зүрх сэтгэл цэвэр гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд ямар нэгэн далд санаа байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Түүний энэ зорилго нь зөв агаад эерэг үү? (Тийм.) Бурхан ямар ч тогтоол гаргасан нь хамаагүй Түүний ажлын явцад тэдгээр нь бүгд хүний хувьд эерэг нөлөөтэй байсан ба замыг чиглүүлдэг. Тэгвэл Бурханы оюун санаанд хувийн ашиг сонирхлоо хичээсэн ямар нэгэн бодол байдаг уу? Бурханд хүнтэй холбоотой ямар нэгэн нэмэлт зорилго байдаг уу, эсвэл Тэр хүнийг ямар нэгэн байдлаар ашиглахыг хүсдэг үү? (Үгүй.) Огтхон ч үгүй. Бурхан Өөрийн хэлсний дагуу хийдэг ба мөн Өөрийн зүрх сэтгэлд ийм байдлаар боддог. Ямар ч элдэв янзын зорилго, хувиа хичээсэн бодол байдаггүй. Тэр Өөрийнхөө төлөө юуг ч хийдэггүй, харин хувийн ямар ч зорилгогүйгээр бүх зүйлийг зөвхөн хүний төлөө хийдэг. Хэдийгээр Түүнд хүнийг гэх төлөвлөгөө, санаа зорилго байдаг боловч Тэр Өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй. Түүний хийдэг бүхэн нь гагцхүү хүн төрөлхтний төлөө, хүн төрөлхтнийг хамгаалахын төлөө, хүн төрөлхтнийг замаа алдахаас хамгаалахын төлөө хийгддэг. Тэгвэл энэхүү зүрх сэтгэл нь эрхэм нандин биш гэж үү? Чи энэхүү эрхэм нандин зүрх сэтгэлийн хамгийн өчүүхэн жаахныг ч гэсэн Сатанаас харж чадах уу? (Үгүй.) Чи үүний өчүүхнийг ч гэсэн Сатанаас харж чадахгүй. Бурханы хийдэг бүхэн аяндаа илэрхийлэгддэг. Бурханы ажилладаг арга замыг харвал Тэр хэрхэн ажилладаг вэ? Бурхан эдгээр хууль болон Өөрийн үгийг авч, тэдгээрийг алтан цагиргийн шившлэг шиг[a] хүн бүрийн толгойд ягштал хүлж, хүн болгонд тулгадаг уу? Тэр ийм байдлаар ажилладаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан Өөрийн ажлыг ямар арга замаар хийдэг вэ? (Тэр биднийг залж чиглүүлдэг. Тэр зөвлөж, зоригжуулдаг.) Тэр заналхийлдэг үү? Тэр та нартай тойруу байдаар ярьдаг уу? (Үгүй.) Үнэнийг ойлгохгүй байх үед чинь Бурхан хэрхэн залж чиглүүлдэг вэ? (Гэгээрүүлж гэрэлтүүлдэг.) Тэр чамайг гэрэлтүүлж, энэ нь үнэнтэй нийцэхгүй байна гэдгийг болон яаж хийх ёстойг чинь тодорхой хэлдэг. Бурханы ажилладаг эдгээр арга замаас Бурхан бол ойлгох чадвараас чинь давсан гэдгийг чи мэдрэхгүй; харин ч Бурхан чамд нэн ойр байгааг, та хоёрын хооронд ямар ч зай байхгүйг чи мэдэрнэ. Бурхан чамайг залж чиглүүлэх үед, Тэр чамайг хангаж, чамд тусалж, чамайг дэмжих үед чи Бурханы найрсаг зан, Түүний хүндтэй байдлыг мэдэрдэг ба хэчнээн хайр татам болохыг нь, хэчнээн халуун дулаан болохыг нь мэдэрдэг. Гэвч Бурхан ялзралыг чинь зэмлэх үедээ, эсвэл Түүний эсрэг тэрсэлсний чинь төлөө чамайг шүүж, сахилгажуулах үедээ ямар арга зам ашигладаг вэ? Тэр чамайг үгээр зэмлэдэг үү? Тэр орчноор чинь, эсвэл хүмүүс, хэрэг явдал болон зүйлсээр дамжуулан чамайг сахилгажуулдаг уу? (Тийм.) Энэ сахилгажуулалт ямар түвшинд хүрдэг вэ? Энэ нь Сатан хүнийг хорлодогтой адил түвшинд хүрдэг үү? (Үгүй, энэ нь хүний тэвчиж чадах түвшинд хүрдэг.) Бурхан эелдэг, элэгсэг, нарийн нямбай, халамжтай байдлаар, нэн хянуур, зүй зохистой арга замаар ажилладаг. Түүний арга зам нь чамд, “Бурхан надаар үүнийг хийлгэх ёстой, эсвэл түүнийг хийлгэх ёстой” гэх мэтийн хүчтэй мэдрэмж төрүүлдэггүй. Бурхан аливаа зүйлийг тэсвэрлэшгүй болгох тийм хүчтэй сэтгэхүй, хүчтэй мэдрэмжийг чамд хэзээ ч өгөхгүй. Тийм биз дээ? Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг хүлээн зөвшөөрөх үед ч гэсэн чамд ямар санагддаг вэ? Бурханы эрх мэдэл, хүч чадлыг мэдрэх үед, чамд ямар санагддаг вэ? Бурхан бол ариун дээд агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг үү? (Мэдэрдэг.) Энэ үед Бурханаас холдсон мэт чамд санагддаг уу? Чи Бурханаас айдаг уу? Үгүй, харин ч чи Бурханаас эмээсэн хүндлэлийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлаас л болж энэ бүх зүйлийг мэдэрдэг бус уу? Хэрвээ Сатан хүмүүс дээр ажилласан бол тэд ингэж мэдрэх байсан уу? (Үгүй.) Бурхан хүнийг тасралтгүй хангаж, дэмжихийн тулд Өөрийн үг, Өөрийн үнэн болон Өөрийн амийг ашигладаг. Хүнийг сул дорой байх үед, идэвхгүй байх үед Бурхан: “Бүү идэвхгүй бий. Чи яагаад идэвхгүй байгаа юм бэ? Чи яагаад сул дорой байна вэ? Сул дорой байх юу байгаа юм бэ? Чи маш сул дорой, үргэлж идэвхгүй юм. Тэгвэл амьдрах хэрэг юу байна? Зүгээр л үх!” хэмээн хэлж, хатуу ширүүнээр ярьдаггүй нь мэдээж. Бурхан ингэж ажилладаг уу? (Үгүй.) Бурханд ийм байдлаар үйлдэх эрх мэдэл байдаг уу? (Байдаг.) Гэхдээ Бурхан ийм маягаар үйлддэггүй. Бурхан ингэж үйлддэггүйн шалтгаан нь Түүний мөн чанараас, Бурханы ариун байдлын мөн чанараас болдог. Хүнийг гэсэн Түүний хайр болон хүнийг эрхэмлэн, нандигнаж байгаа Түүний байдлыг ердөө ганц, хоёрхон өгүүлбэрээр тодорхой илэрхийлж болохгүй. Энэ нь хүмүүсийн магтаал сайшаалаар бий болдог зүйл биш, харин бодит хэрэгжүүлэлтээрээ Бурханы харуулдаг зүйл юм; энэ нь Бурханы мөн чанарын илэрхийлэл билээ. Бурханы ажилладаг энэ бүх арга зам нь хүнд Бурханы ариун байдлыг харах боломж олгож чадах уу? Бурханы сайн санаа зорилгыг оролцуулаад, Бурханы хүн дээр биелүүлэхийг хүсдэг үр нөлөөг оролцуулаад, хүн дээр ажиллахын тулд Бурханы сонгодог өөр өөр аргууд, Түүний хийдэг ажил, Тэр хүнд юу ойлгуулахыг хүсдэг зэргийг оролцуулаад Бурханы ажилладаг энэ бүх арга замаас—чи Бурханы сайн санаан дахь ямар нэгэн ёрын муу, заль мэхийг олж харсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы хийдэг бүхнээс, Бурханы хэлдэг бүхэн, зүрх сэтгэлдээ боддог бүхэн, түүнчлэн Түүний илэрхийлдэг Бурханы бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээс, эсвэл өөрөөсөө харж байсан уу? Чи үүнийг, түүнчлэн Түүний илэрхийлдэг Бурханы бүх мөн чанараас—бид Бурханыг ариун гэж нэрлэж болох уу? (Болно.) Аливаа хүн хэзээ нэгэн цагт энэхүү ариун байдлыг энэ дэлхийгээсолох уу? (Тийм.) Бурханы үг, хүн дээр Бурханы ажилладаг өөр өөр арга зам, Бурханы хүнд хэлдэг зүйл, Бурханы сануулдаг зүйл, хүнийг ятгаж, зоригжуулдаг зүйлсийг оролцуулаад Бурханы хүнд өгдөг бүхэн нь бүгд нэг мөн чанараас үүсдэг: Энэ нь бүгд Бурханы ариун байдлаас үүсдэг. Хэрвээ тийм ариун Бурхан байдаггүй байсан бол Түүний хийдэг ажлыг хийхэд нэг ч хүн Түүнийг орлож чадахгүй. Хэрвээ Бурхан энэ хүмүүсийг аваад тэднийг бүгдийг нь Сатаны гарт өгсөн бол өнөөдөр та нар ямар нөхцөл байдалд байх байснаа бодож үзсэн үү? Та нар бүгд бүрэн бүтэн, гэмтээгүй хэвээр энд сууж байх байсан уу? Та нар бас: “Газар дэлхий дээгүүр хэрэн хэсүүчилж, энүүгээр тэрүүгээр явсаар ирлээ” гэж хэлэх байсан уу? Та нар маш онгироо, маш увайгүй байж, Бурханы өмнө ичгүүргүйгээр бардамнаж, ийм маягаар ярьж, пээдийн алхах байсан уу? (Тэгсэн.) Та нар зуун хувь тэгнэ! Та нар маргаангүй тэгнэ! Хүнд хандах Сатаны хандлага нь тэдэнд, Сатаны уг чанар болон мөн чанар Бурханыхаас үнэхээр өөр гэдгийг харах боломжийг олгодог. Сатаны ямар мөн чанар нь Бурханы ариун байдлын эсрэг вэ? (Түүний ёрын муу.) Сатаны ёрын муу уг чанар нь Бурханы ариун байдлын эсрэг юм. Бурханы энэ илэрхийлэл, Бурханы ариун байдлын энэ мөн чанарыг хүмүүсийн дийлэнх нь танин мэддэггүйн шалтгаан нь, тэд Сатаны ноёрхол дор, Сатаны ялзрал дотор, Сатаны амьд хаалтан дотор амьдардгаас болдог. Тэд ариун байдал гэж юу болохыг, эсвэл ариун байдлыг хэрхэн тодорхойлохыг мэддэггүй. Чи Бурханы ариун байдлыг ухамсарлах үедээ ч гэсэн үүнийг Бурханы ариун байдал гэж итгэлтэйгээр тодорхойлж мөн л чаддаггүй. Энэ нь Бурханы ариун байдлын тухай хүний мэдлэг дэх ялгаа юм.

   Хүн дээрх Сатаны ажлаас түүнийг төлөөлөх ямар онцлог шинж харагддаг вэ? Та нар үүнийг өөрсдийнхөө туршлагаар мэдэж авах ёстой—энэ бол Сатаныг хамгийн их төлөөлдөг онцлог шинж, түүний хамгийн их хийдэг зүйл, түүний хүн нэг бүртэй хийхийг хүсдэг зүйл юм. Магадгүй та нар энэ онцлог шинжийг харж чадахгүй, иймээс та нар Сатан маш аймшигтай, заналтай болохыг мэдэрдэггүй. Энэ онцлог шинж нь юу болохыг мэддэг хүн байна уу? Надад хэл дээ. (Түүний хийдэг бүхэн нь хүнийг хорлохын тулд хийгддэг.) Тэр хүнийг хэрхэн хорлодог вэ? Та нар Надад илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй харуулж чадах уу? (Тэр хүнийг урхидаж, өдөж, уруу татдаг.) Зөв, энэ нь хэд хэдэн талыг харуулдаг. Тэрээр хүнийг төөрөгдүүлж, дайрч, буруутгадаг—энэ бүхнийг хийдэг. Дахиад өөр байна уу? (Тэр худлаа ярьдаг.) Хуурч, худлаа ярих нь Сатанаас аяндаа гардаг. Тэр үүнийг байн байн хийдэг болохоор бодохын ч хэрэггүйгээр амнаас нь худал хуурмаг урсан гардаг. Өөр байна уу? (Тэр хэрүүл маргаан тарьдаг.) Энэ нь тийм ч их чухал биш. Би та нарт аймшиг төрүүлэх зүйлийг дүрслэн үзүүлэх болно, гэхдээ Би та нарыг айлгахын тулд үүнийг хийдэггүй. Бурхан хүн дээр ажилладаг ба Түүний хандлага болон зүрх сэтгэл нь хүнийг энхрийлэн хайрладаг. Эсрэгээр нь, Сатан хүнийг нандигнадаг уу? Тэр хүнийг нандигнадаггүй, хүнийг хорлох тухай л боддог. Тийм биз дээ? Тэр хүнийг хорлох тухайгаа бодох үедээ яарсан сэтгэлээр хийдэг үү? (Тийм.) Иймээс хүн дээрх Сатаны ажлын тухайд гэвэл, Сатаны хорлонт, ёрын муу уг чанарыг хангалттай дүрсэлж, Сатаны жигшүүрт байдлыг та нарт үнэхээр мэдүүлж чадах хоёр үг Надад байна: Сатан хүн болгонд хандахдаа, үргэлж хүчээр эзлэн түрэмгийлж, эзэмдэхийг хүсдэг, ингэснээр хүнийг бүрэн хянаж, хорлож чадах түвшинд очиж, энэ зорилго, улайрсан хүсэл эрмэлзэлдээ хүрч чадах юм. “Хүчээр эзлэн түрэмгийлэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний зөвшөөрөлтэйгөөр болдог уу, эсвэл зөвшөөрөлгүйгээр болдог уу? Энэ нь чамайг мэдэж байхад тохиолддог уу, мэдээгүй байхад тохиолддог уу? Чамайг огт мэдээгүй байхад тохиолддог! Мэдээгүй байхад чинь, магадгүй тэр юу ч хэлээгүй, юу ч хийгээгүй байхдаа, ямар ч оршил, нөхцөлгүйгээр чиний ойр тойронд, чамайг хүрээлэн байж байдаг. Тэр ашиглах боломж хайж, дараа нь чамайг хүчээр эзлэн түрэмгийлж, эзэмдэн, чамайг бүрэн хянаж, хорлох зорилгодоо хүрдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөө Сатаны Бурхантай хийдэг тэмцлийн хамгийн нийтлэг санаархал болон ааш авир юм. Үүнийг сонсоход та нарт ямар санагддаг вэ? (Зүрх сэтгэлдээ айж, эмээж байна.) Та нар зэвүүцэж байна уу? (Тийм.) Та нар зэвүүцэх үедээ Сатан бол ичгүүргүй гэж бодож байна уу? Та нар Сатан бол ичгүүргүй гэж бодох үедээ, эргэн тойронд чинь байдаг та нарыг үргэлж хянахыг хүсдэг, байр суурь, ашиг сонирхлын замбараагүй хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зэвүүцэж байна уу? (Тийм.) Тэгвэл хүнийг эзэмдэж, эзлэн авахын тулд Сатан ямар аргуудыг ашигладаг вэ? Та нар үүнийг тодорхой мэдэж байна уу? “Хүчээр эзлэн авах” болон “эзэмдэх” тухай энэ хоёр хэллэгийг сонсох үед та нарт хачин жигтэй мэдрэмж төрдөг ба та нар зэвүүцдэг, тийм үү? Та нар тэдний ёрын муу төрхийг мэдэрсэн үү? Чиний зөвшөөрөлгүйгээр, эсвэл чамд мэдэгдэлгүйгээр тэр чамайг эзэмдэж, чамайг эзлэн авч, ялзруулдаг. Чи зүрх сэтгэлдээ юуг мэдэрдэг вэ? Чи жигшил, зэвүүцлийг мэдэрдэг үү? (Тийм.) Чи Сатаны ийм байдлын төлөө энэхүү жигшил, зэвүүцлийг мэдрэх үед Бурханы төлөө ямар мэдрэмж чамд төрдөг вэ? (Талархсан.) Чамайг аварсны төлөө Бурханд талархсан байдал. Тэгвэл одоо, энэ мөчид өөрийн бүх зүйлийг Бурханд хариуцуулж, өөрийн бүх зүйлийг Бурханаар ноёрхуулах хүсэл, эрмэлзэл чамд байна уу? (Тийм.) Ямар байдалтайгаар? Чи Сатанд хүчээр эзлэгдэж, түүгээр эзэмдүүлэхээс айсандаа тийм гэж хэлж байна уу? (Тийм.) Чамд ийм бодол байж болохгүй, энэ нь буруу. Бүү ай, Бурхан энд байна. Айх зүйл юу ч байхгүй. Сатаны ёрын муу мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы хайр, Бурханы сайн санаа, хүний төлөөх Бурханы энэрэл, хүлээцтэй байдал болон зөвт зан чанарын талаар илүү нарийн зөв ойлгож, илүү гүнзгий эрхэмлэн нандигнах ёстой. Сатан бол маш заналтай, гэсэн ч энэ нь Бурханыг гэх хайрыг чинь болон Бурханд итгэх итгэл, найдварыг чинь төрүүлэхгүй бол чи ямар хүн бэ? Чи Сатанаар өөрийгөө хорлуулахад бэлэн байна уу? Сатаны ёрын муу, зэвүүн байдлыг харсныхаа дараа бид буцаад Бурханыг харцгаая. Бурханы талаарх мэдлэгт чинь одоо ямар нэгэн өөрчлөлт гарсан уу? Бурхан бол ариун гэж хэлж болох уу? Бурхан бол өөгүй гэж хэлж болох уу? “Бурхан бол цор ганц ариун байдал”—Бурхан энэ нэрийг дааж чадах уу? (Тийм.) Тэгвэл энэ дэлхий дээр, бүх зүйлийн дундаас хүний энэхүү ойлголтыг дааж чадах нь зөвхөн Бурхан Өөрөө юу? Өөр хүн бий юу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүнд яг юу өгдөг вэ? Тэр чамайг анхаараагүй байхад зөвхөн бага зэргийн тусламж халамж, анхаарал өгдөг үү? Бурхан хүнд юу өгсөн бэ? Бурхан хүнд амь өгсөн, хүнд бүхнийг өгсөн ба хүнээс юуг ч шаардаж нэхэхгүйгээр, ямар ч далд санаагүйгээр, болзолгүйгээр хүнд өгдөг. Хүнийг залж чиглүүлэхийн тулд Тэр үнэнийг ашигладаг, Өөрийн үгийг ашигладаг, Өөрийн амийг ашигладаг ба хүнийг Сатаны хор хөнөөлөөс холдуулж, Сатаны урхидалтаас холдуулж, Сатаны уруу таталтаас холдуулж, Сатаны ёрын муу уг чанар болон зэвүүн нүүр царайг тодорхой харах боломжийг хүнд олгодог. Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр болон анхаарал жинхэнэ үү? Энэ нь та нарын бүгдийн мэдэрч чаддаг зүйл мөн үү? (Мөн.)

   Итгэлийн чинь энэ бүх он жилүүдэд Бурханы чамд хийсэн бүхнийг өнөөдрийг хүртэлх амьдралаасаа эргээд нэг хар. Чи үүнийг гүн гүнзгий мэдэрсэн ч бай, үгүй ч бай энэ нь хамгийн чухал байгаагүй гэж үү? Үүнийг олж авах нь чиний хувьд хамгийн хэрэгтэй байгаагүй гэж үү? (Тийм.) Энэ нь үнэн биш гэж үү? Энэ нь амь биш гэж үү? (Мөн.) Иймээс эдгээр зүйлийг чамд өгснийхөө дараа, ямар нэг зүйл буцаан өгөхийг, эсвэл ямар нэг хариу барихыг Бурхан чамд мэдэгдсэн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан яагаад үүнийг хийдэг вэ? Бурханд ч бас чамайг эзлэн авах зорилго байдаг уу? (Үгүй.) Бурхан хүний зүрх сэтгэл дэх Өөрийн сэнтийд суухыг хүсдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан сэнтийдээ суух болон Сатан хүчээр булаан эзлэхийн хоорондох ялгаа юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг олж авахыг хүсдэг, Тэр хүний зүрх сэтгэлийг эзлэхийг хүсдэг—энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Бурхан хүнийг Өөрийнхөө хүүхэлдэй, Өөрийнхөө машин болгохыг хүсдэг гэсэн үг үү? (Үгүй.) Тэгвэл Бурханы зорилго юу вэ? Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авахаар хүсэх болон Сатан хүчээр эзлэн авч, хүнийг эзэмдэхийн хооронд ялгаа байдаг уу? (Байдаг.) Бурхан юуны төлөө чиний зүрх сэтгэлийг хүсдэг вэ? Үүнээс гадна, Бурхан юуны төлөө чамайг эзлэн авахыг хүсдэг вэ? Зүрх сэтгэлдээ та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийг хэрхэн ойлгодог вэ? Бид энд Бурханд шударга хандах ёстой, тэгэхгүй бол хүмүүс үргэлж буруугаар ойлгон: “Бурхан үргэлж намайг эзлэн авахыг хүсдэг. Тэр намайг юуны төлөө эзлэн авахыг хүсдэг юм бэ? Би эзэмдүүлэхийг хүсэхгүй байна, би зүгээр л өөрөөрөө баймаар байна. Сатан хүмүүсийг эзлэн авдаг гэж Та хэлсэн, гэхдээ Бурхан ч бас хүмүүсийг эзлэн авдаг: Эдгээр нь адилхан биш гэж үү? Би хэнд ч эзлэгдэхийг хүсэхгүй байна. Би өөрөөрөө байна!” гэж хэлдэг. Энд ялгаа нь юу байна вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Би та нараас асууя, “Бурхан хүнийг эзлэн авах” гэдэг нь дэмий хоосон хэллэг үү? Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь Тэр чиний зүрх сэтгэлд амьдарч, чиний үг бүрийг, хөдөлгөөн бүрийг ноёлдог гэсэн үг үү? Хэрвээ Тэр чамд суу гэж хэлбэл чи зогсож зүрхлэх үү? Хэрвээ Тэр чамд зүүн зүг рүү яв гэж хэлбэл, чи баруун зүг рүү явж зүрхлэх үү? Эзлэн авна гэдэг нь иймэрхүү байна гэсэн үг үү? (Үгүй, тийм биш. Хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулаасай гэж Бурхан хүсдэг.) Сүүлчийн энэ үе шат хүртэл Бурхан хүнийг удирдсан энэ бүх жилүүдэд Түүний хэлсэн бүх үгийн хүнд үзүүлэх үр нөлөө ямар байсан бэ? Хүн Бурханд юу байгаа, Тэр юу болохыг амьдран харуулах мѳн үү? “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” гэдгийн үгчилсэн утгыг харвал, Бурхан хүний зүрх сэтгэлийг аваад үүнийг эзлэн авч, энд амьдарч, дахин гарч ирдэггүй юм шиг санагддаг; Тэр хүний зүрх сэтгэлийн эзэн болж, хүний зүрх сэтгэлийг хүссэнээрээ ноёлж, зохицуулж чаддаг, ингэснээр хүн Бурханы хэлсэн зүг рүү явах ёстой. Ийм утга учрын түвшинд бол, хүн бүхэн Бурхан болсон мэт, Бурханы мөн чанарыг эзэмшсэн мэт, Бурханы зан чанарыг эзэмшсэн мэт санагдана. Тэгвэл энэ тохиолдолд, хүн бас Бурханы үйл хэргийг гүйцэтгэж чадах уу? Үүнийг “Эзлэн авах” гэж хэлж болох уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь юу вэ? Хүнд Бурханы хайрладаг амь юу болохыг та нар мэдэх үү? Би та нараас үүнийг асууя: Бурханы хүнийг хангадаг бүх үг болон үнэн нь Түүний мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын илэрхийлэл мөн үү? (Мөн.) Энэ бол гарцаагүй. Гэхдээ Бурханы хүнд хангадаг бүх үг нь Бурхан Өөрөө хэрэгжүүлж, Өөрөө эзэмшихийн тулд байдаг уу? Хэсэг зуур энэ талаар бодоод үз. Бурхан хүнийг шүүх үедээ юунаас болж үүнийг хийдэг вэ? Хүнийг шүүх үедээ Бурханы хэлдэг эдгээр үгийн агуулга юу вэ? Тэдгээр нь юун дээр үндэслэдэг вэ? Хүний ялзарсан зан чанар дээр үндэслэдэг үү? Хүнийг шүүх Бурханы шүүлтийн хүрэх үр нөлөө нь Бурханы мөн чанар дээр үндэслэдэг үү? (Тийм.) Тэгвэл Бурхан хүнийг эзлэн авах гэдэг нь хоосон хэллэг үү? Мэдээж үгүй. Тэгвэл Бурхан яагаад эдгээр үгийг хэлдэг вэ? Эдгээр үгийг хэлэх Түүний зорилго юу вэ? Тэр эдгээр үгийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг үү? (Тийм.) Бурхан Өөрийн хэлсэн энэ бүх үнэнийг хүний амийн төлөө ашиглахыг хүсдэг. Хүн энэ бүх үнэнийг болон Бурханы үгийг авч, тэдгээрийг өөрийн амь болгон хувиргаж чадвал Бурханд дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханаас эмээж чадах уу? Хүн тэгвэл муугаас зайлж чадах уу? Хүн энэ түвшинд хүрэх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах уу? Хүн тэгвэл Бурханы эрх мэдэлд захирагдаж чадах уу? Иов шиг, эсвэл Петр шиг хүмүүс замынхаа төгсгөлд очих үед, амь нь бүрэн боловсорсон гэж тооцогдох үед, тэд Бурханы талаар жинхэнэ ойлголттой байх үед—Сатан тэдний замыг нь алдуулж чадах уу? Сатан тэднийг эзлэн авч чадах уу? Сатан тэднийг хүчээр эзэмдэж мөн л чадах уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь ямар хүн бэ? Энэ нь Бурханаар бүрэн авхуулсан хүн мөн үү? (Мөн.) Ийм утга учрын түвшинд, Бурханы бүрэн олж авсан хүнийг та нар хэрхэн үздэг вэ? Бурханы хувьд, ийм нөхцөл байдалд Тэр аль хэдийн энэ хүний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Харин энэ хүнд ямар санагддаг вэ? Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы зам нь хүний доторх амь болж, тэгээд энэхүү амь хүний бүхий л оршихуйг эзлэн авч, түүний амьдран харуулж байгаа зүйл болон мөн чанарыг Бурханыг хангалуун байлгахуйц болгодог уу? Бурханы хувьд, яг энэ мөчид хүн төрөлхтний зүрх сэтгэл Түүнд эзлэгдсэн байдаг уу? (Тийм.) Та нар энэ түвшний утгыг одоо хэрхэн ойлгож байна вэ? Чамайг эзлэн авдаг нь Бурханы Сүнс үү? (Үгүй, Бурханы үг биднийг эзлэн авдаг.) Бурханы зам болон Бурханы үг чиний амь болж, бас үнэн чиний амь болсон. Энэ үед, хүн тэгээд Бурханаас ирсэн амьтай болдог боловч энэхүү амь нь Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, Бурханы үгээс үүссэн хүний амь бол Бурханы амь гэж бид хэлж болохгүй. Иймээс хүн хэчнээн удаан Бурханыг дагах нь хамаагүй, Бурханаас хэчнээн их үг хүлээн авах нь хамаагүй, хэзээ ч Бурхан болж чадахгүй. Нэгэн өдөр Бурхан, “Би чиний зүрх сэтгэлийг эзлэн авлаа, чи одоо Миний амийг эзэмшдэг” гэж хэлсэн ч гэсэн, чамд тэгэхэд чи бол Бурхан гэж санагдах уу? (Үгүй.) Тэгвэл чи юу болох вэ? Чи Бурханд туйлын дуулгавартай байхгүй гэж үү? Бие болон зүрх сэтгэл чинь Бурханы хайрласан амиар дүүрэхгүй гэж үү? Энэ нь, Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авах үеийн тун хэвийн илрэл юм. Энэ бол бодит баримт. Тэгвэл үүнийг энэ талаас нь харвал, хүн Бурхан болж чадах уу? Бурханы бүх үгийг хүлээн авсан үедээ, Бурханаас эмээж, муугаас зайлж байх үедээ хүн Бурханы ялгамж чанар, мөн чанарыг эзэмшиж чадах уу? (Үгүй.) Юу ч болж байсан хамаагүй, эцсийн эцэст хүн бол хүн хэвээр байх юм. Чи бол бүтээл; Бурханаас Бурханы үгийг хүлээн авч, Бурханы замыг хүлээн авах үедээ чи зөвхөн Бурханы үгээс ирсэн амийг эзэмшдэг бөгөөд хэзээ ч Бурхан болж чадахгүй.

   Саяын сэдэв рүү буцаад орвол Би та нараас асуулт асуусан—Абрахам ариун уу? (Үгүй.) Иов ариун уу? (Үгүй.) Энэхүү ариун байдал дотор Бурханы мөн чанар агуулагддаг. Хүнд Бурханы мөн чанар, эсвэл Бурханы зан чанар байдаггүй. Хүн Бурханы бүх үгийг туулж, Бурханы үгийн мөн чанарыг эзэмшсэн ч гэсэн хүнийг хэзээ ч ариун гэж нэрлэж болохгүй; хүн бол хүн. Та нар ойлгосон, тийм үү? Тэгвэл одоо та нар “Бурхан хүний зүрх сэтгэлийг эзлэн авдаг” хэмээх энэ хэллэгийг хэрхэн ойлгож байна вэ? (Энэ бол Бурханы үг, Бурханы зам болон Түүний үнэн хүний амь болох явдал.) Та нар эдгээр үгийг цээжилжээ. Та нар одоо илүү гүнзгий ойлголттой болно гэж Би найдаж байна. Зарим хүмүүс, “Тэгвэл яагаад Бурханы элч болон тэнгэрэлчүүдийг ариун биш гэж хэлдэг юм бэ?” гэж асууж болох юм. Та нар энэ асуултын талаар юу гэж бодож байна вэ? Магадгүй та нар үүнийг өмнө нь бодож үзээгүй байх. Би энгийн жишээ ашиглая: Роботыг асаах үед энэ нь бүжиглэж, ярьж чадах ба чи хэлж байгааг нь ойлгож чадна. Чи үүнийг цовоо, сэргэлэн гэж хэлж болох боловч түүнд амь байхгүй учраас робот ойлгохгүй. Чи түүнийг тэжээлээс нь салгавал тэр хөдөлсөөр байж чадах уу? Энэ роботыг идэвхжүүлсэн үед чи цовоо сэргэлэн, хайр татам болохыг нь харж чаддаг. Үүнийг үнэлж үзвэл, энэ нь бодит үнэлгээ ч бай, эсвэл өнгөц үнэлгээ ч бай аль ч тохиолдолд чиний нүд түүний хөдөлж байгааг харна. Гэхдээ түүний тэжээлийг унтраах үед чи үүнээс ямар нэгэн зан ааш харах уу? Энэ нь ямар нэгэн мөн чанар эзэмшиж байгааг харах уу? Миний хэлж байгаа зүйлийн утгыг ойлгож байна уу? Өөрөөр хэлбэл, хэдийгээр энэ робот хөдөлж, зогсож чадах боловч чи үүнийг ямар нэгэн мөн чанартай гэж хэзээ ч дүрсэлж чадахгүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Бид энэ талаар дахиж цааш нь ярихгүй. Та нар утга учрынх нь талаар ерөнхий ойлголттой байхад л хангалттай. Өнөөдрийн нөхөрлөлийг ингээд дуусгацгаая. Баяртай!

2013 оны 12 дугаар сарын 17
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment