2019-12-25

Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

1. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Холбогдолтой Бурханы үг:

Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх.

Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Өнөөдөр бид эхлээд хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж чадах ба тэндээсээ Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодруулж, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн удирдлагын ажлаасаа Түүний хүсдэг үр дүнг—өөрөөр хэлбэл, Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг нэгд нэггүй ойлгож чадна. Эдгээр зүйлийг ойлгохын тулд бид хүн үгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…

Бурхан орноосоо өндийхөд Түүнд төрсөн анхны бодол нь: амьд хүн буюу жинхэнэ, амьтай хүнийг, Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын хань нөхөр байх хэн нэгнийг бүтээх байв. Энэ хүн Түүнийг сонсож, Бурхан түүнд сэтгэлээ дэлгэж, ярилцаж чадах байв. Тэгээд Бурхан анх удаа атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьтай бүтээлд Адам хэмээх нэр өгсөн. Энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авчхаад Бурханд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, хань нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Тэр мөн эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зовнилыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгалан авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы бодлоороо ч юм уу, бүр үгээрээ ч гүйцэтгээгүй, харин хоёр гараараа хийсэн анхных нь зүйл байсан юм. Ийм төрлийн оршихуй—бие махбод, хэлбэр дүрстэй, мах цуснаас бүрдсэн амьд, амьсгалдаг хүн—Бурханы өмнө зогсоод Бурхантай ярьж чадахад Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр хөөрийг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрч, энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг хөндөөд зогсохгүй мөн өчүүхэн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлийг нь дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед ийм олон хүн олж авъя гэж Тэр анх удаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдал нь анх удаа тохиолдсон, гэхдээ энэ анхны үйл явдлуудад Тэр анх удаа—баяр баясгалан, хариуцлага, санаа зовнил—юу ч мэдэрсэн бай, үүнийг Түүнтэй хуваалцах хэн ч байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж, хүн төрөлхтнийг гэх Түүний зорьсон санааг хүлээн авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр сэтгэлдээ уй гашуу, зовнилыг бас л мэдэрсээр байсан юм. Хэдийгээр Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй, бас ойлгоогүй. Аз жаргалаас гадна хүний Бурханд авчирсан баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол, мэдрэмж байв. Бурхан энэ бүх зүйлийг хийж байх зуур Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь шаналал болон хувирч, бүгд түгшүүртэй холилдож байв. Түүний хийхийг хүсэж байсан ганц зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн санаа зорилгыг эртхэн ойлгуулахаар яаравчлах явдал байлаа. Тэгвэл тэд Түүний дагалдагчид болж, Түүнтэй нийцтэй байж чадах байв. Тэд Бурханы айлдахыг цаашид сонсохгүй, харин хэлэх үггүй хэвээр үлдэнэ; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлагад хайхрамжгүй хандахаа болино. Бурханы гүйцэтгэсэн эдгээр анхны зүйл нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнтэй байдаг.

Бүх зүйл болон хүн төрөлхтөнийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхээр тэсэн ядаж, мөн хүн төрөлхтний дундаас ихэд хайрладаг хүмүүсээ олж авах гэж тэсэн ядаж байв.

…………

… Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн санаагаар ч хийдэггүй, зөвхөн Өөрийн үгээр ч хийдэггүй ба ялангуяа үүнийг санамсаргүй хийдэггүй—Тэр энэ бүх зүйлийг төлөвлөгөө, зорилго, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан, хүн хоёрын аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, саад бартаа хэчнээн их байх нь, хүн хэчнээн сул дорой байх нь, эсвэл хүн төрөлхтний тэрслүү зан хэр гүнзгий байх нь хамаагүй, аль нь ч Бурханд хэцүү биш юм. Бурхан уйгагүй хичээл чармайлтаа зарцуулж, хэрэгжүүлэхийг хүсдэг ажлаа удирдан Өөрийгөө завгүй байлгадаг. Түүнчлэн бүх зүйлийг зохицуулж, бүх хүнийг болон гүйцээхийг хүсдэг ажлаа захирч байдаг—эдгээрийн аль нь ч урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ нь Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэхүү гол том төсөлд өндөр төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болон Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж байгаа. Тэр урьд өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлдэг. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурханд ийм их ойр бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй юм. Удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их төлөөс төлсөн ч гэсэн, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн гомдоож, дуулгаваргүй загнадаг ч гэсэн Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүй үргэлжлүүлдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд уярч, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг билээ…

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Бурхан юу ч хийдэг бай, ямар ч аргаар хийдэг бай, төлөөс юм уу зорилго нь ямар ч бай, Түүний хийдэг бүх зүйлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд оруулан, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, Бурханы мөн чанарыг ухааруулж, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломжийг түүнд олгож, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг хүнд олгох явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүс Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг. Энэ үйл явц нь өөрсдийгөө Сатаны хяналт, буруутгал, хөндлөнгийн оролцоо, дайралтаас аажмаар чөлөөлж, мөн Бурханы үг, Бурханы талаарх өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах боломж олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Яагаад гэвэл, тийм хүмүүс шулуун шударга бөгөөд Бурханд итгэлтэй, дуулгавартай байж, Түүнээс эмээдэг, мөн тэд Сатанаас бүрмөсөн салсан байдаг. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурханаар үнэхээр авхуулсан ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment