2019-12-26

Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны дураар ялзруулдаг. Дараа нь хүн Бурханыг бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогддог; мөн энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг, учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хэчнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, хэдэн мянган жилийн турш хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг ч мэддэггүй. Яагаад гэвэл, материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг хүний эгэл нүд харж чаддаггүй. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг эцэстээ ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүй. Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил Хүн төрөлхтөн үү? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж, харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм. …

…………

Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн биелүүлэхээр зорьсон ажлыг цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хэр их ойлгосноос үл хамааран, Бурханы хийсэн ажлын тусламж, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд ирэх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр нутагшуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч дүрд нь эргэн оруулах ёстой. Хүнийг анхдагч төрх, анхны дүрд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр хаанчлалаа байгуулж, хүний анхдагч дүрийг сэргээх болно, өөрөөр хэлбэл Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биежилт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

6,000 жилийн ажил өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, хамгийн гол нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг магтан сайшаах боломжийг хүмүүст олгохын тулд Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашхирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг байлдан дагуулсны нотолгоо; илүү чухал нь, хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш, иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр Сатаныг ялахаар дамжуулан хүн төрөлхтнийг аварсан; Сатаныг ялахаар дамжуулан Өөрийн үйл хэргийг илчилж, Өөрийн бүх алдар сууг илчилсэн билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлч бүгд Түүний алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүн төрөлхтөн болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр байлдан дагуулагдах ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос

Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажилласаар ирсэн бөгөөд энэ өдрийг хүртэл Өөрийн ажлыг мөн л энэ маягаар хийж байна. Миний ажилд асар олон зүйл агуулагддаг хэдий ч энэ ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, мөн л хүнийг бүрэн төгс болгосны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдагтай яг адилхан. … Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелж болох юм. Би израильчуудын Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment