2019-11-28

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлсээс салж чаддаггүй; тэд махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, мөн дэлхий ертөнц, мөнгө хөрөнгө, ялзарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс эрэл хайгуулаа хааш яаш байдлаар явуулдаг. Үнэндээ энэ хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан огт байдаггүй; тэр бүү хэл тэд Бурханаас айдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний Өөрийнхөө амаар хэлдэг үгэнд итгэж бүр ч чаддаггүй. Энэ хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлдэг; тэд хэтэрхий гүн ялзарсан ба ямар ч үнэнээр дутдаг, тэр бүү хэл тэд Бурхан махбод болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй—өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй, харин тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурхан хамгийн үнэмшилтэй байж, зүрх сэтгэлийг нь хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ утга учир ч биш, Бурханы санаа зорилго бүр ч биш; харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэх хамгийн чадамжтай зүйл юу ч байлаа, эргэлзээгүй тэдний итгэл, эрэл хайгуул болдог. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсан учир Бурхан өөрсдөд нь үлдэхийг зөвшөөрөөд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг тэр дор нь хариу довтолж, уур хилэнд автах байлаа.
Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэгдэгчид юм. Үнэнийг эрж хайдаггүй энэ хүмүүс үнэнд итгэж чаддаггүй. Тэд нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй учир хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй. Иймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй энэ хүмүүс харин ч эсрэгээрээ яг устгагдах хүмүүс юм. Тэд бүгд өөрсдийгөө маш ухаалаг гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс гэдэгт итгэдэг. Тэд ёрын муу үйлдлээ үнэн гэж үзэн, ингэснээр үүнийгээ нандигнадаг. Энэ хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг бөгөөд эцэстээ юу тарьсан, түүнийгээ л хураана. Өөртөө илүү итгэлтэй, асар ихэрхүү байх тусмаа тэд үнэнийг олж авч чаддаггүй; тэнгэрлэг Бурханд итгэх тусмаа тэд Бурханыг улам их эсэргүүцдэг. Энэ хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүний шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайж байгаа эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр нь тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханд үйлчлэл үзүүлсэн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн дутагддаг. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэгдэнэ; цаашлаад тэд хорон муу үйлдлийнхээ дагуу шийтгэгдэх болно. Бурхан хүнээр итгүүлдэг ба хүний дуулгавартай байдлыг хүртэх гавьяатай. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс юм; түүнчлэн тэд Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Хэрвээ Бурханы байлдан дагуулах ажил дуусах үед энэ хүмүүс нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбодоор үзэгддэг Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцсээр байх юм бол энэ тодорхойгүйг эрхэмлэгсэд эргэлзээгүй устгагдах болно. Та нарын дунд буй хүмүүсийн хувьд ч адилхан—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч, бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх тухай үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй хэн боловч эцэстээ таягдан хаягдаж, устгагдах бөгөөд нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, мөн нүдэнд үзэгдэх Бурханы илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг боловч тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг эрж хайдаг хүмүүс тэр тусмаа ирээдүйд бүрмөсөн устгагдах болно. Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг үе ирэх хүртэл энэ хүмүүсийн хэн нь ч үлдэж чадахгүй; амралтын цаг хүртэл үлдэж чадах иймэрхүү хүмүүс нэг ч үгүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрлөг хүмүүс; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах бодол тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдах болно. Чамд үнэн байгаа эсэх, Бурханыг эсэргүүцдэг эсэх чинь чиний харагдах байдал, ганц хоёрхон үг, үйлдлээр биш, харин мөн чанарын чинь дагуу тодорхойлогддог. Хүн болгоны устгагдах эсэхийг мөн чанар нь шийддэг; тэдний биеэ авч явах байдал, үнэний эрлээр нь илчлэгддэг мөн чанарын дагуу энэ нь тодорхойлогддог. Ажлыг ижилхэн хийдэг болон ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүний мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг нь үлдэж чадах хүмүүс бол хүний мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй нь бол устгагдах хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы аливаа үг, ажил нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; ямар ч алдаа мадаг байхгүй, мөн мэдээж өчүүхэн төдий ч санамсаргүй явдал гэж байхгүй. Ажлыг хүн гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго холилдоно. Бурханы хийдэг ажил бол хамгийн зохимжтой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгахгүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, мөн хэлдэг үгэнд минь ч итгэдэггүй хүн одоо олон байна; итгэдэггүй бүх хүн, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол чөтгөрүүд!

Эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь одоо хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай боловч үнэн замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг үл хүлээн зөвшөөрөгчид бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд олон зовлон бэрхшээлийг даван туулдаг ч бай энэ хүмүүс мөн л устгагдах болно. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж чаддаггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханд дуулгаваргүй байдаг бөгөөд бүгдээрээ устгагдах болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг; тэр тусмаа тэд ирээдүйд устгагдах бай болно. Итгэдэг боловч үнэнийг үл хэрэгжүүлэгчид, бие махбодтой болсон Бурханд үл итгэгсэд, Бурханы оршин тогтнолд огтхон ч үл итгэгсэд устгагдах болно. Үлдэж чадах хэн боловч цэвэршүүлэлтийн гашуун зовлонг туулж, бат зогссон хүн юм; энэ нь шалгалтыг үнэхээр давсан хүн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ урсгалын гадна, дотор байгаа хэн боловч антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ? Тэд Бурханд дуулгаваргүй хүмүүс биш гэж үү? Тэд аман дээрээ итгэдэг гэж хэлдэг боловч үнэнээр дутмаг хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй хэрнээ ерөөл олж авахыг л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр эдгээр чөтгөртэй найзалсаар, энэ чөтгөрүүдэд хандах мөс чанар, хайрыг чухалчилсаар байгаа; үүнийг Сатанд сайхан сэтгэл гаргаж байна гэж тооцохгүй юу? Үүнийг чөтгөрүүдтэй холбогдсонд тооцохгүй юу? Хүмүүс өнөөдөр бас л сайн, муу хоёрыг ялган салгаж чадахгүй, Бурханы хүслийг ямар ч арга замаар эрж хайхад найдалгүйгээр хайр, өршөөлийг сохроор онцолсон хэвээр байж, Бурханы зүрх сэтгэлийг ямар нэгэн байдлаар өөрсдийн болгож чадахгүй бол тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно. Махбод дахь Бурханд итгэдэггүй хэн боловч Бурханы дайсан юм. Дайсандаа чи хайр, мөс чанарыг чухалчилж чаддаг бол зөвт байдлын мэдрэмж чинь дулимаг байгаа биш үү? Миний жигшиж, санал зөрөлддөг хүмүүстэй нийцтэй байж, тэднийг гэх хайр, хувийн сэтгэл хөдлөлөө чухалчилсаар байгаа бол чи дуулгаваргүй хүн биш үү? Чи Бурханыг санаатай эсэргүүцэж байгаа биш үү? Ийм хүнд үнэн байдаг гэж үү? Хүмүүс дайснууддаа мөс чанар гаргах, чөтгөрүүдийг хайрлах, Сатаныг өрөвдөхийг чухалчилбал Бурханы ажилд санаатайгаар саад хийж байгаа биш үү? Бурханд итгэдэггүй хүмүүс байтугай, зөвхөн Есүст л итгэн, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс, бие махбодтой болсон Бурханд аман дээрээ итгэдэг гэж хэлдэг ч ёрын мууг үйлддэг хүмүүс бүгд антихристүүд юм. Энэ хүмүүс бүгд устгагдана. Хүн хүнийгээ үнэлдэг стандарт бол үйл ажиллагаанд нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүнийг үнэлдэг Бурханы стандарт бол мөн чанар нь Түүнд дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; хүний үйл ажиллагаа сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйн сайхан хүрэх газартай учрахын тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг үйл ажиллагаа, үг хэлээр нь тодорхойлдог гэж хүмүүс эндүү боддог, иймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахад үүнийг ашиглахаар чармайх болно. Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхыг зорьдог хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх гэсэндээ л үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Бүх хүний үр дүнг зохицуулахад зохих стандарт Бурханд бий; Тэр хүний үг, үйлдэл төдийхөнд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэг үе гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Бурхан, Өөрийнх нь төлөөх урьдын үйлчлэлээс нь болж хүний бүх хорон муу үйлдэлд огтхон ч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө хэзээ нэгэн цагт зарлагадсаных нь төлөө хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хорон муу үйлдлээ хэн ч нууж, үүгээрээ сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хүн өөрийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагнал хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч, ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ бас л Бурханд гэрчлэл хийж чадахгүй, үүргээ ном ёсоор нь биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм. Хүн төрөлхтөн зөв замд орсны дараа хүмүүс хэвийн хүний амьдралтай байх болно. Тэд бүгд тус тусын үүргээ биелүүлж, Бурханд туйлын үнэнч байна. Тэд дуулгаваргүй байдал болон ялзарсан зан чанараа бүрмөсөн хаях ба Бурханы төлөө, Бурханаас болж амьдрах болно. Дуулгаваргүй байдал, эсэргүүцэл гэж тэдэнд байхгүй. Тэд Бурханд бүрэн дуулгавартай байж чадна. Энэ бол Бурхан, хүн хоёрын амьдрал, хаанчлалын амьдрал, мөн энэ бол амралтын амьдрал юм.
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment