2019-11-29

БУРХАН ХҮН ХОЁР АМРАЛТАД ХАМТ ОРОХ БОЛНО

Огтоос үл итгэгч үр хүүхэд, хамаатан саднаа чуулганд авчирдаг хүмүүс хэтэрхий аминч байж, сайхан сэтгэлээ харуулдаг. Энэ хүмүүс, ойр дотнынхон нь итгэдэг эсэх, энэ нь Бурханы хүсэл мөн эсэх талаар бодолцолгүй хайрыг л чухалчилдаг. Зарим хүн Бурханы өмнө эхнэрээ юм уу, эцэг эхээ авчирдаг бөгөөд Ариун Сүнс зөвшөөрөх, ажлаа гүйцэтгэх эсэхээс үл хамааран “авьяастай хүмүүсийг” Бурханд сохроор хүлээн авдаг. Итгэдэггүй энэ хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар ашигтай байж болох вэ? Ариун Сүнс дэргэд нь үгүй эдгээр үл итгэгчид Бурханыг дагахаар хичээсэн ч гэсэн өөрсдөө төсөөлдөг шигээ аврагдаж мөн л чадахгүй. Аврал хүлээн авдаг хүмүүсийг олж авахад үнэндээ тийм ч амаргүй. Ариун Сүнсний ажил болон шалгалтыг туулаагүй, мөн бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулаагүй хүмүүс бүрэн төгс болгуулж огтхон ч чадахгүй. Иймээс энэ хүмүүс Бурханыг нэр төдий дагаж эхлэх мөчөөс эхлээд Ариун Сүнсний оролцоогоор дутагддаг. Тэд нөхцөл, бодит байдлынхаа дагуу ердөө л бүрэн төгс болгуулж чадахгүй. Иймээс Ариун Сүнс тэдэнд их эрч хүч зарцуулахаар шийддэггүй, мөн тэднийг аливаа гэгээрлээр хангаж, ямар нэгэн байдлаар залж чиглүүлдэггүй; Тэр тэдэнд зүгээр л дагах боломж олгож, эцэстээ тэдний үр дүнг илчилдэг—энэ л хангалттай. Хүний урам зориг, санаа зорилго Сатанаас ирдэг бөгөөд Ариун Сүнсний ажлыг яавч гүйцэлдүүлж чадахгүй. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй Ариун Сүнсний ажилтай байх ёстой—хүн хүнийг бүрэн төгс болгож чадах уу? Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Үр хүүхэд яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар төрлийн санаа зорилго өвөрлөдөг вэ? Энэ нь, өөрийн төлөвлөгөө, хувиа хичээсэн хүслийг хангахын төлөө байдаггүй гэж үү? Үнэхээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний төлөө байдаг гэж үү?
Энэ нь Бурханы ажлын төлөө юу? Бүтээлийн үүргийг биелүүлэхийн төлөө юу? Бурханд эхэндээ итгэсэн ч Ариун Сүнсийг дэргэдээ олж авч чадаагүй хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэзээ ч олж авч чадахгүй; энэ хүмүүс устгагдахаар тогтоогдсон. Хүн тэднийг хэчнээн их хайрлах нь хамаагүй, энэ нь Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Хүний урам зориг, хайр нь хүний санаа зорилгыг төлөөлдөг боловч Бурханы санаа зорилгыг төлөөлж чадахгүй, мөн Бурханы ажлыг орлож чадахгүй. Бурханд нэр төдий итгэж, Түүнийг дагах мэт дүр эсгэдэг боловч Бурханд итгэнэ гэж юу болохыг мэддэггүй хүмүүст байж болох хамгийн их хайр, өрөвдөх сэтгэлийг хүн үзүүлсэн ч гэсэн тэд Бурханы энэрлийг олж авахгүй, Ариун Сүнсний ажлыг ч олж авч чадахгүй. Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг хүмүүс хэв чанар муутай байж, олон үнэнийг ойлгож чадахгүй байсан ч гэсэн Ариун Сүнсний ажлыг хааяа олж авч чаддаг, харин хэв чанар сайтай хэрнээ чин сэтгэлээсээ итгэдэггүй хүмүүс Ариун Сүнсний оролцоог олж авч чадахгүй. Энэ хүмүүсийг аврах ямар ч боломж байхгүй. Тэд Бурханы үгийг уншиж, хааяа илгээлт сонсож, Бурханыг магтан дуулж байсан ч гэсэн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй. Хүн чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүнд хэрхэн үнэлэгддэгээр, эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн дүгнэгддэгээр нь бус, харин Ариун Сүнс түүн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс бий эсэхээр тодорхойлогддог бөгөөд тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгддөг эсэх, Бурханы талаарх мэдлэгтэй байдаг эсэхээр нь бүр ч их тодорхойлогддог; хүн дээр Ариун Сүнс ажиллавал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх тухай бодол нь аажмаар ариусах болно. Хүн Бурханыг хэр удаан дагахаасаа үл хамааран, өөрчлөгдсөн л бол Ариун Сүнс түүн дээр ажилладаг гэсэн үг юм. Өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй гэсэн үг. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлдэг ч бай, ерөөл хүртэх санаа зорилгоороо өдөөгддөг. Ганц хоёр үйлчлэл тэдний зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдах болно, учир нь хаанчлал дотор үйлчлэл үзүүлдэг хүмүүс хэрэггүй, мөн төгс болгуулсан, Бурханд үнэнч хүмүүст зан чанар нь өөрчлөгдөөгүй ямар ч хүн үйлчлэх хэрэг гэж үгүй. “Хүн Эзэнд итгэх үед бүхий л гэр бүл рүү нь заяа тавилан инээмсэглэдэг” гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед л зохимжтой. Энэ үгний хэлэх гэсэн санаа нь хүмүүсийн эдэлдэг амар амгалан болон материаллаг ерөөлд чиглэдэг; энэ нь Эзэнд итгэдэг хүний бүх гэр бүл аврагдах болно гэсэн үг биш, мөн нэг хүн ерөөл хүртэх үед бүх гэр бүл нь бас амралтад хүргэгдэнэ гэсэн үг ч биш юм. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос хүний бусадтай хуваалцдаг нийтлэг мөн чанарын дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд ийм төрлийн хэллэг, ийм төрлийн дүрэм гэж ердөө байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг биелүүлснийх бөгөөд хүн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй бол Бурханд дуулгаваргүй байж, Бурханы шаардлагыг биелүүлээгүйнх юм. Хүн бүрд зохих хүрэх газар гэж бий. Эдгээр хүрэх газар нь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусадтай ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй ба хүүхдийн зөв шударга байдлыг эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь хорон муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй ба эцэг эхийнх нь зөв шударгыг хүүхэдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн нь ч хэнийгээ орлож чадахгүй. Энэ нь зөвт байдал юм. Хүмүүсийн бодлоор бол эцэг эх нь ерөөл хүртвэл, үр хүүхэд нь ч мөн хүртэх бөгөөд үр хүүхэд нь ёрын мууг үйлдвэл эцэг эх нь нүглийг нь наманчлах ёстой байдаг. Энэ бол хүний бодол, хүний аливааг хийдэг арга зам юм. Энэ нь Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дүнг үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тогтоодог ба үргэлж зохистойгоор тогтоодог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед талбайд хоёр хүн байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, хүн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэр, нөхрөө амралтад аваачиж мөн л чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн үр хүүхэд зөв шударга үйл хийдэг ч бай, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийдэг ч бай, бүх хорон муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, итгэдэггүй эцэг эхийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол таарахгүй хоёр төрөл юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан гэж байдаг ч, амралтад ормогц нь махан биеийн хамаатан садан гэж байхаа больдог. Үүргээ биелүүлдэг болон биелүүлдэггүй хүмүүс бол дайснууд; Бурханыг хайрладаг болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад ордог болон устгагдсан хүмүүс нь хоорондоо таарахгүй хоёр төрлийн бүтээл юм. Үүргээ биелүүлдэг бүтээл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл устгагдах болно; түүнчлэн энэ нь мөнхөд үргэлжилнэ. Нөхрөө хайрлаж байгаа чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Эхнэрээ хайрладаг чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байх чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа хэрэг үү? Бурханд итгэх тухай хүний бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ? Юу олж авахыг хүсдэг юм бэ? Бурханыг чи хэрхэн хайрладаг вэ? Бүтээлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн зүтгэл гаргаж чаддаггүй хүмүүс устгагдах болно. Өнөөдөр хүмүүс хоорондоо махбодын харилцаа, цусан холбоотой байдаг боловч хожим нь энэ бүгд нуран унах болно. Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таардаггүй, харин ч бие биеийнхээ эсрэг талууд юм. Амралтад байгаа хүмүүс Бурхан бий гэдэгт итгэн, Бурханд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Газар дээр гэр бүл оршин байхаа болино; эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхрийн харилцаа яаж байж болох юм бэ? Чухамдаа итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдалын улмаас эдгээр махбодын харилцаа нь тасрах болно!

Анх хүн төрөлхтний дунд гэр бүл гэж байгаагүй, эрэгтэй, эмэгтэй гэх хоёр төрлийн хүн л байсан. Ямар ч улс орон байгаагүй, гэр бүлийн тухайд хэлэхийн ч хэрэггүй, харин хүний ялзралын улмаас бүх төрлийн хүмүүс тусдаа овгууд болон зохион байгуулагдаж, дараа нь улс орон, үндэстнүүд болон хөгжсөн. Эдгээр улс үндэстэн тусдаа жижиг гэр бүлүүдээс бүрдэн, ийм маягаар бүх төрлийн хүмүүс хэлний ялгаа, зааглах хил хязгаарын дагуу янз бүрийн угсаатанд хуваагдсан. Үнэндээ дэлхий дээр хэчнээн ч үндэс угсаа байлаа гэсэн, хүн төрөлхтөн ганц л өвөг дээдэстэй. Эхэндээ хоёр төрлийн хүн л байсан ба энэ хоёр төрөл нь эрэгтэй, эмэгтэй хүн байв. Гэвч Бурханы ажлын ахиц дэвшил, түүхийн урсгал, газар зүйн өөрчлөлтийн улмаас энэхүү хоёр төрлийн хүн янз бүрийн түвшинд, улам олон төрлийн хүмүүс болж хөгжсөн. Энэ тухайд гэвэл, хүн төрөлхтөн хэчнээн ч олон төрлийн үндэс угсаанаас бүрддэг бай, бүх хүн төрөлхтөн мөн л Бурханы бүтээл юм. Хүмүүс ямар ч үндэс угсаанд харьяалагддаг бай, бүгд бүтээл юм; бүгд Адам, Евагийн үр удам билээ. Тэд хэдий Бурханы гараар бүтээгдээгүй ч, Бурханы биечлэн бүтээсэн Адам, Евагийн үр удам юм. Хүмүүс ямар төрөлд харьяалагддаг нь хамаагүй, бүгд бүтээл мөн; тэд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд харьяалагддаг тул тэдний хүрэх газар нь хүн төрөлхтөнд байх ёстой газар бөгөөд тэд хүмүүсийг зохион байгуулдаг дүрмийн дагуу хуваагддаг. Өөрөөр хэлбэл, мууг үйлдэгчид болон зөв шударгыг үйлдэгчид нь эцсийн эцэст бүтээлүүд. Ёрын мууг үйлддэг бүтээлүүд эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээлүүд ийнхүү амьд үлдэх болно. Энэ хоёр төрлийн бүтээлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм. Мууг үйлдэгчид дуулгаваргүй байдлаасаа болж Бурханы бүтээл гэдгээ үгүйсгэж чаддаггүй ч, Сатанд хулгайлагдсан тул аврагдаж чадахгүй. Зөв шударгыг үйлддэг бүтээлүүд нь амьд үлдэнэ гэх баримтын үндсэн дээр, тэд Бурханаар бүтээгдсэн боловч Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгийг үгүйсгэж болохгүй. Ёрын мууг үйлдэгчид бол Бурханд дуулгаваргүй бүтээлүүд; тэд аврагдаж чадахгүй, Сатанд аль хэдийн бүрэн хулгайлагдсан бүтээлүүд юм. Мууг үйлддэг хүмүүс ч бас хүн; тэд бол дээд зэргээр ялзарсан, аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээл бөгөөд мөн л ялзарсан, гэхдээ тэд ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөх хүсэлтэй хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай. Зөв шударгыг үйлддэг хүмүүс зөв шударга байдлаар бялхаж байдаггүй; харин аврал хүртэж, ялзарсан зан чанараа хаясан, Бурханд дуулгавартай хүмүүс юм; эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэднийг Сатан ялзруулаагүй гэсэн үг биш. Бурханы ажил дууссаны дараа бүх бүтээл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэж чадахгүй; Түүнд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил бол хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр үр дүн бөгөөд Түүний бүтээлүүдэд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм. Хүн төрөлхтөнд зориулсан Бурханы туйлын зохицуулалт бол гэр бүл, улс үндэстэн, улсын хил хязгаарыг нураах замаар хуваах явдал юм. Энэ нь гэр бүлгүй, улсын хил хязгааргүй байна, учир нь хүн эцсийн эцэст нэг өвөг дээдэстэй бөгөөд Бурханы бүтээл юм. Товчхондоо мууг үйлдэгч бүтээлүүд устгагдана, Бурханд дуулгавартай бүтээлүүд амьд үлдэнэ. Ийм маягаар ирээдүйн амралтад ямар ч гэр бүл, улс орон, ялангуяа үндэстэн гэж байхгүй; ийм төрлийн хүн төрөлхтөн бол хамгийн ариун хүн төрөлхтөн юм. Газар дээрх бүх зүйлийг хүн анхаарч халамжлаг гэж Адам Ева хоёрыг анх бүтээсэн; хүн анх бүх зүйлийн эзэн байсан юм. Еховагийн хүнийг бүтээсэн санаа зорилго гэвэл хүнд газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж тордох боломж олгох явдал байв, учир нь хүн анх ялзраагүй, мөн мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэсэн хэдий ч хүн ялзарсныхаа дараа бүх зүйлийг асрамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүний анхдагч эрүүл ухаан, анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралтан дахь хүн төрөлхтөн нь Түүний авралын ажлын хүрэхээр зорьдог үр дүнгийн голыг нь олсон дүрслэл байх болно. Хэдийгээр амьдрал Едений цэцэрлэгийнх шиг байхаа болих ч, мөн чанар нь ижил байна; хүн төрөлхтөн ердөө л урьдны ялзраагүй хүмүүс байхаа больж, харин ялзраад, дараа нь аврал хүртсэн хүн төрөлхтөн болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа) амралтад орох болно. Түүнчлэн шийтгэгдсэн хүмүүсийн үр дүн ч гэсэн эцэстээ бүрэн илчлэгдэх бөгөөд Түүний ажил дууссаны дараа л тэд устгагдана. Өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ гэсэн үг юм, учир нь бүх төрлийн хүмүүсийг (мууг үйлдэгч үү, аврагдсан хүн үү гэдэг нь хамаагүй) илчлэх ажил бүх хүнд нэгэн зэрэг хийгдэх болно. Мууг үйлдэгчид таягдан хаягдах ба үлдэж чадах хүмүүс нь нэгэн зэрэг илчлэгдэх болно. Иймээс бүх төрлийн хүмүүсийн үр дүн нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тэр эхлээд аврагдсан бүлэг хүмүүсийг амралтад орохыг зөвшөөрч, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавиж, бага багаар шүүж эсвэл шийтгэхгүй; үнэн чухамдаа ийм байдаггүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед бүхий л орчлон ертөнц дэх Түүний ажил дууссан байх болно. Ерөөл хүртэх, зовлон амсах хүмүүсийн дунд эрэмбэлсэн дараалал гэж байхгүй; ерөөл хүртдэг хүмүүс мөнх амьдрах ба зовлон амсдаг хүмүүс мөнхөд мөхөх болно. Ажлын энэ хоёр үе шат нэгэн зэрэг дуусах болно. Дуулгаваргүй хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга байдал илчлэгдэх болно, мөн ерөөл хүртсэн хүмүүс байдаг болохоор л ёрын мууг үйлдэгчдийн хорон муу үйлдлийнхээ төлөө амссан зовлон илчлэгдэх болно. Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагадаг хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохирсон хүрэх газарт нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүртэж чадахгүй байсан юм. Энэ бол Түүний ажлын үйл явц. Тэр мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол бүтээлүүд нь тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн зөв замдаа орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөрийн төрөлтэй хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу ажил үйлс бүрэн дуусна; энэ нь Түүний ажлын төгсгөл хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний доройтсон махбодын амьдралыг дуусгаж, ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Эндээс хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно. Хүн хэдий махан биед оршин тогтнодог боловч түүний амьдралын мөн чанар нь ялзарсан хүн төрөлхтний амьдралын мөн чанараас үлэмж ялгаатай байдаг. Түүний оршин тогтнолын учир утга болон ялзарсан хүн төрөлхтний оршин тогтнолын утга учир ч бас ялгаатай. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш боловч аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, мөн хүн чанар болон эрүүл ухаанаа эргүүлэн олж авсан амьдрал гэж хэлж болно. Энэ нь нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, мөн нэгэнтээ Бурханы байлдан дагуулж, дараа нь аварсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжлоод, хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол бол хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс; тэд бол амьд явахад тохирох хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьд байхад тохирохгүй. Тэд хорон муу үйлдлийнхээ улмаас устгагдах ба сүйрэл гэдэг тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Хүн хожим нь сайн сайхан ертөнцөд орох үед хүний олно гэж төсөөлдөг эхнэр нөхөр, эцэг охин, эх хүүгийн харилцааны аль нь ч байхгүй байх болно. Тэр үед хүн өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүл нь аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтөнд дахиж хэзээ ч саад хийхгүй бөгөөд хүн ялзарсан сатанлаг зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй хүмүүс хэдийн устгагдсан байх бөгөөд дуулгавартай хүмүүс л амьд үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; махбодын харилцаа хэрхэн оршин тогтносоор байж чадах билээ? Тэр үед хүмүүсийн урьдын махбодын амьдралыг бүрмөсөн хориглосон байх болно; хүмүүсийн хооронд махбодын харилцаа хэрхэн оршин тогтнож чадах юм бэ? Ялзарсан сатанлаг зан чанаргүйгээр, хүмүүсийн амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, харин ч шинэ амьдрал болно. Эцэг эх нь үр хүүхдээ, үр хүүхэд нь эцэг эхээ алдах болно. Нөхөр нь эхнэрээ, эхнэр нь нөхрөө алдана. Одоо хүмүүс бие биетэйгээ махбодын харилцаатай байдаг. Тэд бүгд амралтад орсон үед махбодын харилцаа гэж байхаа болино. Ийм хүмүүс л зөв шударга, ариун байдал байх бөгөөд Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс байх болно.

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр нутагшуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч дүрд нь эргэн оруулах ёстой. Хүнийг анхдагч төрх, анхны дүрд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр хаанчлалаа байгуулж, хүний анхдагч дүрийг сэргээх болно, өөрөөр хэлбэл Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно.
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment