2019-10-23

Эзэнтэй дахин уулзсан нь

Би Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын Коммунист Нам иргэний дайны дараа үндэстнээ сэргээн босгож байсан бөгөөд ХКН бүх шашныг дарангуйлж байхад би 20 настайдаа л анх удаа чуулганд очиж, номлол сонсох боломжтой болсон билээ. Тахилч бидэнд байнга ингэж хэлдэг байлаа: “Католик шашинтнууд бид зохих ёсоор нүглээ улайж, гэмшдэг байх ёстой. Бид мууг бус, сайныг хийж, үргэлж цугларалтад явдаг байх ёстой. Эцсийн өдрүүдэд Эзэн ирж, хүн бүрийг шүүж, газар дэлхий дээр хэрхэн үйлдэж, биеэ авч явж байсных нь дагуу тэнгэр лүү юм уу там руу илгээх болно. Хамгийн том нүгэлтнүүд үүрд тамд шийтгүүлнэ, харин бага нүгэл үйлдсэн хүмүүс өөрсдийн нүглийг Эзэнд улайж, гэмшиж байгаа цагт тэнгэр лүү явж мөн л чадна. Эзэнд итгэдэггүй хэн боловч хэчнээн сайн байх нь хамаагүй хэзээ ч тэнгэр лүү явахгүй.” Үүнийг сонсох болгондоо би үргэлж өөрийгөө азтайд тооцон, Католик шашны цуглааны гишүүн болж төрсөндөө өөртөө баяр хүргэдэг байв. Хичээнгүйлэн эрэлхийлж, цугларалтад илүү их оролцож, нүглээ Эзэнд илүү их улайж, гэмших ёстой, ингэснээр би тамд зоволгүй, тэнгэр лүү явах болно гэж би өөртөө үргэлж хэлдэг байв. Тиймээс тэр үеэс би чуулганд явж, цугларалтад тогтмол оролцдог болохоор шийдсэн юм. Тухайн үед тахилч маань бидэнд, 2000 онд Эзэн эргэн ирнэ гэж бас хэлсэн бөгөөд энэ мэдээ нь бид бүгдийг маш их баярлууллаа. Тиймээс бид бүгдээрээ чин сэтгэлээсээ эрэлхийлж, Эзэний эргэн ирэхийг хүлээж эхэлцгээв. Гэтэл 2000 он болоод өнгөрөх үед бид Эзэний эргэн ирэлтийн ямар ч тэмдгийг харсангүй. Манай шашны цуглааны олон хүн итгэл үнэмшлээ алдаж, цугларалтад оролцох хүмүүсийн тоо улам бүр цөөрсөөр байв. Надад ч бас төөрөлдсөн мэдрэмж төрсөн боловч бусад хүмүүс юу хийж байгаа нь хамаагүй Эзэнд итгэх итгэл маань ганхахгүй гэдгийг бас мэдэрсэн юм. Энэ нь үндсэндээ, олон удаа аюултай тулгарах үед минь Эзэн намайг хамгаалж, аюулыг арилгаж байснаас үүдэлтэй. Эзэний хамгаалалтгүйгээр би аль эрт үхэх байсан, иймээс би Эзэнд итгэх итгэлээ алдахуйц тийм талархалгүй хүн хэзээ ч болохгүй гэж шийдсэн юм.

Дараагийн жилүүдэд би эргэн тойрныхоо хүмүүсээс АНУ бол “газар дээрх диваажин” гэж сонсоод, улмаар тийшээ очихыг маш их хүсэх болсон юм. 2014 оны 12 дугаар сард манай гэр бүлийнхэн бүгд АНУ руу цагаачилсан ч эндхийн бодит амьдрал миний бодсон шиг сайхан биш байлаа. Эхлээд АНУ дахь бүх зүйл танил бус санагдаж, бид хэнийг ч таньдаггүй байв. Хүрээлэн буй орчин, уур амьсгал нь Хятадад дассанаас минь маш өөр байсан бөгөөд бие маань ч төд удалгүй гомдоллож эхлэв. Надад үргэлж сул дорой, үлбэгэр санагддаг байсан ч эмнэлгийн эмч нар юу нь болохгүй байгааг олж чадахгүй байлаа. Би яахаа мэдэхгүй байсан тул Эзэнд улам чин сэтгэлээсээ залбирч эхлэн, Эзэн намайг хамгаална гэж найдаж байв. Би илүү их залбирч, цугларалтад явж болох чуулганыг хайж эхэлсэн бөгөөд эцэст нь Хятадын Христэд итгэгчдэд зориулсан чуулганыг олов. Гэвч тэр чуулганд хэдэн удаа явсныхаа дараа энэ нь нийгэмд өдөр тутам болдог зүйлээс ямар ч ялгаагүй болохыг олж мэдлээ: Цуглааны гишүүд гаднаа найрсаг байдаг ч тэдний харилцааг эрх мэдэл, мөнгө захирдаг байв. Чуулганд ийм нөхцөл байдалтай тулгарсандаа сэтгэл минь маш их гонсойв. Тэгээд би дотроо ингэж бодлоо: “Өө Эзэн минь, Та хэзээ эргэн ирэх юм бэ? Таныг эргэн ирэх үед сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдаж, дэлхий цэвэрлэгдэх болно.” Хэдийгээр би цугларалтад явсан хэвээр байсан ч чуулганд Бурханы байгааг хэзээ ч мэдэрч чадаагүй юм. Энэ нь миний урмыг хугалж, сэтгэлээр унагааж, Эзэнд итгэх итгэлд минь нөлөөлөв. Гэхдээ 2015 оны 7 дугаар сарын нэгэн өдөр өөр мужид ажиллаж байх үед эхнэр минь над руу утсаар ярьсан юм. Тэрээр сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар: “Эзэн эргэн ирсэн. Тэрээр үг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийж байна! Хурдан эргээд ир, хоёулаа хамтдаа Бурханы шинэ ажлыг хүлээн авъя” гэв. Үүнийг сонсоод надад өөрийн эрхгүй бага зэрэг сэжиг төрлөө: Эзэн эргэн ирсэн гэнэ ээ? Энэ боломжтой гэж үү? Эзэн дэлхийн шүүхээр эргэн ирэх үед сайн хүмүүс муу хүмүүсээс тусгаарлагдах болно. Гэтэл яг одоо сайн, муу хүмүүс бүгд холилдсон байгаа шүү дээ. Тийм байтал эхнэр маань яагаад Эзэн эргэн ирсэн гээд байгаа юм бол? Эхнэр маань өөр шашны урсгалд орсон юм болов уу? Бид ихэнх амьдралынхаа туршид Католик шашинтнууд байсаар ирсэн, бид одоо үүнээс яасан ч хазайх ёсгүй! Тиймээс би хийж байсан ажлаа яаравчлан дуусгаж, гэр лүүгээ буцлаа.

Гэртээ хариад би эхнэрээсээ ингэж асуув: “Эзэн эргэн ирснийг чи яаж мэдэж байгаа юм бэ? Чи Католик итгэл үнэмшлээсээ хазайгаагүй биз дээ? Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирсэн гэж чи хэлж байна, гэтэл яг одоо сайн, муу хүмүүс бүгд холилдсон хэвээр байгаа. Тэгэхээр Эзэн яаж аль хэдийн эргэн ирсэн байх юм бэ? Бид Эзэнийг эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж болно, гэхдээ бид Түүнд үнэнч бус байж болохгүй!” Эхнэр маань намайг сонсож байгаад тэвчээртэйгээр ийнхүү хариулав: “Битгий ингэж их санаа зов. Эзэн эргэн ирсэн тухай би өөрөө ч дөнгөж сая олж мэдлээ. Одоогоор Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэн эргэн ирснийг гэрчилж, Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж байна. Яг юу болоод байгаа талаар би сайн мэдэхгүй байгаа ч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн олон үгийг интернетээр уншлаа. Тэдгээр үг бүгд Бурханы дуу хоолой мөн гэдэгт би итгэлтэй байна. Эзэн нэг удаа: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг.” (Иохан 10:27) гэж хэлсэн. Бид Төгс Хүчит Бурханы Чуулганд очиж, судлах замаар л Төгс Хүчит Бурхан нь эргэн ирсэн Эзэн мөн эсэхийг олж мэдэж чадна, тийм үү?” гэв. Эхнэрийн маань хэлсэн зүйл үндэслэлтэй сонсогдсон ба Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирэхийг Библид зөгнөсөн байдаг тул эхнэртэйгээ хамт тэр чуулганд очиж, байдлыг харсныхаа дараа шийдвэрээ гаргахад буруудах зүйл байхгүй байв.

Ингээд эхнэр бид хоёр Төгс Хүчит Бурханы Чуулганы Жан ах хэмээх нэгэн гишүүний гэрт очихоор тохиров. Ван ах, Ли эгч болон зарим нэг Католик найзууд маань бас ирсэн юм. Нэлээд олуулаа байхыг хараад сэтгэл минь ихэд тайвшрав. Хэсэг хугацаанд эелдгээр ярилцсаны дараа бид бүгд сууцгааж, би ах эгч нараас ингэж асуув: “Эзэн эргэн ирсэн тухайд бол би ингэж ойлгож байна: Эзэн шүүлтийн ажил хийхээр эргэн ирэх үед сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдах болно. Тэгээд сайн хүмүүсийг Эзэн тэнгэр лүү хүлээн авч, тэд Түүнтэй уулзана, харин хорон муу хүмүүс там руу илгээгдэж, шийтгэгдэнэ. Та нар, Эзэн эргэн ирсэн бөгөөд шүүлтийн ажлыг хийж байгаа гэдэг, тэгвэл бид нар яагаад энэ бүх зүйл тохиолдож байгааг хараагүй байдаг билээ?” Жан ах ингэж хариулав: “Дүү минь, миний үзэл бодол чинийхтэй яг адил байдаг байсан. Би ч бас Эзэн эргэн ирнэ гэдэг нь сайн хүмүүс хорон муу хүмүүсээс тусгаарлагдаж, сайн хүмүүс үүрд мөнх тэнгэрт амьдарч, хорон муу нь шийтгэгдэнэ гэсэн үг, хэрэв бид ийм зүйл болохыг олж харахгүй бол Эзэн эргэн ирээгүй байгааг нотолж байна гэж итгэдэг байлаа. Гэвч Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа энэ нь зөвхөн бидний үзэл бодол, төсөөлөл бөгөөд Бурханы ажилладаг бодит байдал биш гэдгийг ухаарсан юм. Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хэрхэн явуулах нь зөвхөн Бурханы ганцаараа төлөвлөж, зохион байгуулдаг зүйл юм. Бурханы мэргэн ухаан тэнгэрээс ч өндөр бөгөөд Бурханы нүдэнд хүмүүс тоосны ширхэг шиг өчүүхэн харагддаг, тэгэхээр бид яаж Бурханы ажлыг ухан ойлгож чадах билээ дээ? Библид ингэж хэлсэн байдаг: “Хэн Эзэний Сүнсийг удирдсан бэ? Эсвэл хэн Түүний зөвлөх байж, Түүнд заасан бэ? Тэр хэнтэй зөвлөлдөж, хэн Түүнд зааварлаж, шударга ёсны замыг Түүнд зааж, мэдлэгийг сургаж, ухаарлын замыг Түүнд харуулсан бэ? Харагтун, үндэстнүүд хувин доторх дусал мэт бөгөөд дэнсэн дээрх тоосны ширхэг гэж тооцогддог: харагтун арлууд өчүүхэн тоос мэт” (Исаиа 40:13-15). Бодохдоо бид бүгд тархиа ашигладаг, иймээс бид Бурханы ажлын талаар хүссэнээрээ бодож болох ч Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч бидний төсөөллийн дагуу хийдэггүй. Хэрэв бид Бурханы ажилд хэмжүүр тогтоохын тулд өөрсдийн төсөөллийг ашиглаж байгаа бол туйлын биеэ тоосон байдлаар авирлаж байгаа хэрэг биш гэж үү? Тэгвэл Бурхан шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг вэ? Тэрээр сайныг муугаас хэрхэн тусгаарладаг вэ? Үүнийг ойлгоход тус болох үүднээс Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: ‘Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул … Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг’-ээс). ‘Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Бурханы ажлын үзэгдэл (3)’-аас). ‘Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах явдал биш, харин зөвт байдал ба зөвт бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, үүнээс ч илүүтэйгээр дуртайяа дуулгавартай байдаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ялгагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ажил юм. Гэвч тэрслүү арга замаар дүүрэн хүмүүс шийтгүүлж, галд шатаагдахаар илгээгдэж, мөнхийн хараалын бай болно…’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас). Бурханы шүүлтийн ажил нь буудайг үрийн сүүлээс, ямааг хониноос, сайн зарцыг муу зарцаас шууд тусгаарлах, өөрөөр хэлбэл, сайн хүмүүсийг хорон муу хүмүүсээс салгаж, тус тусынх нь төрөлд нийлүүлэх ажил гэж бид боддог. Гэхдээ бид энэ тухай бодох юм бол одоо дэлхий даяар 2 тэрбум гаруй Христэд итгэгч байдаг—тэд бүгд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг, Бурханд хайртай гэж хэлдэг—тэгвэл бид сайныг нь муугаас, зөв шударгыг нь хорон муугаас хэрхэн ялгаж салгаж юм бэ? Хэрэв Бурхан таныг сайн, намайг муу гэж үзвэл үүнийг нь би яавч хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл би ч бас өөрийгөө сайн хүн гэж үзэх болно. Хэрэв Бурхан намайг сайн, харин хэн нэгнийг муу хүн гэвэл тэд ч бас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь гарцаагүй. Тэгэхээр хэн нь сайн, хэн нь мууг бид ер нь яаж мэдэх болж байна аа? Бид чадахгүй, яагаад гэвэл хүмүүс бидэнд үүнийг хэмжих зарчим, стандарт байдаггүй. Хэрэв Бурхан биднийг ингэж хэмжсэн бол бид дуулгавартай байхгүй нь гарцаагүй бөгөөд Бурхан шударга бус, ёс бус гэж бодох гэх мэтээр энэ талаар үзэлтэй болох байсан. Тэгвэл хүн тус бүрийг төрлөөр нь ангилах ажил хэрхэн явагдах юм бол? Эцсийн өдрүүдэд эргэн ирдэг Эзэн бол эцсийн өдрүүдийн Христ—Төгс Хүчит Бурхан—бөгөөд шүүлтийн ажил хийхийн тулд үнэнийг ашигладаг. Бүх Христэд итгэгчийн хувьд хэн нь буудай, хэн нь үрийн сүүл, хэн нь ямаа, хэн нь хонь, хэн нь сайн зарц, хэн нь муу зарц, хэн нь ухаалаг охин, хэн нь мунхаг охин болохыг үнэнийг ашиглах замаар илчилдэг. Бурханы үг хүн бүрийг илчилдэг бөгөөд ухаалаг охид бол Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүс юм. Хэн нэгэн хүн Бурханы ирэлтийг гэрчилж буйг сонсох үедээ тэд угтахаар гарч, Бурханы үг болон Бурханы ажлыг идэвхтэйгээр судалдаг. Тэд Бурханы дуу хоолойг таньж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, эцэст нь Бурханы шүүлтээр дамжуулан ариусгалт, авралыг олж авдаг. Агуу гамшгийн үеэр тэдэнд Бурханы хамгаалалт байдаг ба амьд үлдэж, эцэст нь Бурханы хаанчлал руу хүргэгддэг. Эсрэгээрээ, мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул, өөрсдийн үзэл бодол, төсөөлөлтэй зууралдаж, худал цуурхалд итгэдэг тул, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайдаггүй, судалдаггүй тул, зарим нь бүр Бурханыг эсэргүүцэж, яллаж, Бурханы эцсийн өдрүүдийн авралаас татгалзахад нь удирдагчдаа дагадаг тул Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаар мууг үйлдэгчид гэж илчлэгдэн, таягдан хаягдана. Агуу гай гамшгийн үеэр шийтгэл амсах нь тэдний хувь заяа байх болно. Эцсийн өдрүүдэд хүн бүрийг төрлөөр нь ангилах Бурханы ажил бидний үзэл, төсөөллийн дагуу хийгддэггүй гэдгийг үүнээс бид харж болно. Харин ч Бурхан хүмүүсийг илчлэх ажил хийхийн тулд шүүлтийн аргыг ашигладаг бөгөөд эцсийн үр дүнд хүн болгон бүрэн илчлэгдэж, үнэнийг хүлээн зөвшөөрдөг үү,эсвэл эсэргүүцдэг үү гэдгээс хамааран тус тусын төрлөөр ангилагдана. Энэ нь Бурханы мэргэн ухаан, Бурханы шударга байдал, Бурханы зөвт байдал яг мөн бус уу?”
(Үргэлжлүүлэх)
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment