2019-10-24

Эзэнтэй дахин уулзсан нь

Төгс Хүчит Бурханы үг болон Ван ахын нөхөрлөлийг сонссоны дараа би чуулганыхаа тахилчийн “Эзэн эргэн ирэх үед сайн хүмүүс муу хүмүүсээс тусгаарлагдах болно” гэж хэлж байсныг санаж, энэхүү үзэл хэтэрхий тодорхойгүй, хэтэрхий бодитой бус бөгөөд Бурханы ажлын бодит байдалд огт нийцэхгүй байгааг ухаарав. Бид бүгд нүгэл дунд амьдардаг бөгөөд тасралтгүй нүгэл үйлдэж, нүглээ гэмшин, энэ мөчлөгөөс зугтах чадваргүй байдаг, тэгвэл үнэхээр сайн хүмүүс нь хэн юм бэ? Эзэнийг эргэн ирэх үед хэрэв нүгэл маань цэвэрлэгдээгүй байвал биднийг тэнгэрийн хаанчлал руу оруулах болов уу? Энэ тухай бодонгуут зүрх сэтгэлд минь гэрэл асах шиг болж, удирдлагынх нь төлөө би Эзэнд талархав. Миний энд ирсэн нь хий дэмий зүйл болоогүй, яагаад гэвэл, хүмүүс үнэнд яаж хандаж байгаагийнх нь дагуу Бурхан сайныг муугаас ялгадаг болохыг одоо би ойлгосон. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, дуулгавартай дагаж байгаа эсэхээсээ хамааран хүмүүс сайн юм уу муу байдаг бөгөөд энэ нь Бурханы зөвт байдлыг бүрэн илтгэж байна. Бурхан буудайг үрийн сүүлээс, ямааг хониноос, ухаалаг охидыг мунхаг охидоос, жинхэнэ итгэгчдийг хуурамч итгэгчдээс, үнэнийг хайрладаг хүмүүсийг үнэнийг үзэн яддаг хүмүүсээс салгахдаа үг болон ажил ашигладаг. Бурхан маш ер бусын ухаалаг! Гэхдээ тахилч маань, Эзэн хүмүүсийг шүүхээр эргэн ирэх үедээ үүнийгээ нэг нэгээр нь хийх бөгөөд тухайн хүн тэнгэр лүү явах уу, эсвэл там руу явах уу гэдгийг шийдэхийнхээ өмнө хүн тус бүрийн нүглийг жагсааж, нэг нэгээр нь шүүдэг гэж хэлж байсныг би бас саналаа. Харин одоо бол Төгс Хүчит Бурхан, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил үгээр нь дамжин хийгдэж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр хүмүүсийг шүүхийн тулд эдгээр үгийг яг яаж ашиглаж байгаа юм бэ?

Тиймээс би энэ асуултаа бүлгийнхэнд тавихад Жан ах Төгс Хүчит Бурханы үгийн дараах хоёр хэсгийг надад уншиж өгөх замаар үүнд хариулав: “Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж магад бөгөөд дараа нь бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршина гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийхийг шүүлтийн ажил гэж нэрлэгддэггүй. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй агаад аар саар алдааг Бурхан шүүдэггүй. … харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Тухайлбал, Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, Бурханыг хүндэлдэггүй байдлыг, эсвэл Бурханы ажилд саад болох явдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Жан ах дараа нь надтай ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлынхаа үеэр Бурхан хүн тус бүрийг дуудан, Өөрийнхөө цагаан сэнтийн өмнө ирүүлж, дараа нь тэднийг шүүх болно. Хүн тус бүр газар дээр өвдөглөн сөхөрч, амьдралынхаа туршид үйлдсэн нүгэл болгоноо улайна. Тэгээд нүглийнх нь ноцтой байдлаас хамааран Бурхан, хүн тэнгэр лүү явах уу, там руу явахыг гэдгийг шийднэ гэсэн үзэл бидэнд байдаг. Бие махбодоор болон хэл амаар бусдыг доромжилж, эцэг эхдээ ачлалгүй байж, хулгай дээрэм хийх гэх мэт нүглийнх нь дагуу Бурхан хүмүүсийг шүүдэг гэж бид боддог. Гэтэл үнэн хэрэгтээ Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил нь бидний ийм гадаад зан авир, ёс суртахууны дутагдалтай талуудыг огт анхаардаггүй, харин ч хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар болон завхарсан зан чанар болгоныг шүүхээр зорьдог. Эдгээр нь бидний биеэ тоосон, ихэрхүү зан, шударга бус, зальжин байдал, аминчхан, олиггүй байдал, шунал, муу муухай зэргийг агуулдаг. Бидэнд бас Бурхантай үл нийцэх олон үзэл бодол, шашны хоцрогдсон үзэл, феодалын сэтгэлгээ байдаг. Эдгээр зүйл нь бүгд Бурханыг эсэргүүцдэг байдлын маань эх сурвалж юм. Эдгээр нь завхарсан хүн төрөлхтөнд бүгдэд нь нийтлэг тохиолддог асуудлууд билээ. Тиймээс эдгээр нь Бурханы шүүлтийн ажлаар ариусгаж, хувирган өөрчлөхөөр зорьж буй зүйлс юм. Тиймээс Бурханы илэрхийлдэг үгс хүн төрөлхтний уг чанар, мөн чанарыг илчилдэг ба газар дээрх завхарсан хүн бүр ямар ч ялгаагүй үүний нэг хэсэг юм. Өөрөөр хэлэх юм бол Бурханы үг нийт хүн төрөлхтөнд чиглэдэг тул хүмүүсийг тус тусад нь шүүх шаардлагагүй. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаар бид олон үнэнийг ойлгож, өөрсдийн уг чанар, мөн чанар, Сатанаар завхруулагдсан бодит нөхцөл байдлаа тодорхой харж чадна. Үүнийг хийснээр бид Бурханы зөвт зан чанарыг танин мэдэж, Бурханыг хүндлэх, өөрсдийгөө жигших зүрх сэтгэлтэй болж, улмаар өөрсдийн махан биеэс урваж, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болно. Ийм маягаар завхарсан сатанлаг зан чанар маань аажмаар ариусаж, үзэл санаа, амьдралыг үзэх үзэл маань бас өөрчлөгдөнө. Бурханы үгээр амьдарч эхлэх үедээ, Бурханыг сөрж, эсэргүүцдэгээ больж, оронд нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндлэн, муугаас зайлах үедээ бид Бурханы авралыг олж авч, Бурханы санаа зорилгод нийцсэн хүмүүс болох болно. Энэ бол эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан үнэнийг илэрхийлдгийн бодит нөхцөл байдал болон зорилго юм.”

Жан ахын нөхөрлөлийг сонссоны дараа би Бурханы шүүлтийн ажил үнэхээр практик бөгөөд бодит байдалд суурилсан болохыг мэдрэв! Би түүний хэлснийг хүлээн зөвшөөрч чадсан ба энэ нь зүрх сэтгэлд минь гүн цуурайтсан юм. Тийм ээ, хүмүүс биеэ тоосон зантай байдаг, тэд алдар нэр, эд хөрөнгө, байр суурийн араас хөөцөлддөг, тэд янз бүрийн завхарсан зан чанараараа амьдардаг. Бурхан дотор маань буй бүх бохир, завхралаас биднийг салгахын тулд Өөрийн үгийн шүүлтийг ашигладаг. Бурханыг эсэргүүцдэг уг чанар маань тийнхүү шийдвэрлэгдэж, завхарсан зан чанар маань өөрчлөгдөж, бид үнэхээр сайн хүмүүс болдог. Ийм маягаар үүнийг харсан чинь, Эзэн хүн төрөлхтнийг шүүхээр эргэн ирэхдээ тус тусад нь шүүж, нүглийг нь нэг нэгээр нь шүүх болно хэмээн тахилчийн хэлж байсан энэхүү санаа нь ердөө хүний үзэл бодол, төсөөлөл бөгөөд Бурхан Өөрийнхөө ажлыг бодитоор хийдэг арга замтай ямар ч хамаагүй болох нь харагдав. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр үнэнийг агуулдаг бөгөөд үнэхээр Бурханы дуу хоолой мөн! Тэр өдөр сонссон зүйл маань Төгс Хүчит Бурханы ажлыг сайтар судлахаар шийдэхэд хүргэсэн билээ.

Судалж байх явцдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн Ноагийн өдрүүд ирсэн нь, Сүсэг бишрэлийн нууц, Сүүлчийн галт тэргэнд суусан нь гэх мэт сайн мэдээний олон кино үзэж, Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал билээ гэх мэт Бурханы үгийн магтан дууны видео үзсэн юм. Мөн Төгс Хүчит Бурханы олон үгийг уншиж, үнэний бүх талын тухай ах эгч нарын нөхөрлөхийг сонссон юм. Энэ нь надад Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг баталгаажуулахад тусалсан билээ! Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан, мөн бидний хүлээж байсан эргэн ирсэн Эзэн мөн! Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахдаа би маш их баяр баясгалантай байлаа.

Төгс Хүчит Бурханд итгэснээс хойш би ах эгч нартайгаа ойр ойрхон уулзалдаж, тэдэнтэй хамт номлол сонсдог болсон бөгөөд одоо өдөр бүр аз жаргалтай санагдаж, сүнслэг хоол тэжээл авч байгаа мэт санагддаг. Ариун Сүнсний ажлаас ирдэг амар амгалан байдлыг эдэлж, улам их үнэнийг ойлгож эхэлж байгаа. Төгс Хүчит Бурханы Чуулганд ах эгч нар бүгд нэг нэгнийгээ таньдаг, өөр хоорондоо үнэнч шударга байдаг бөгөөд хэн ч бусдыгаа мэхлэх гэж оролддоггүй, хэн ч сэрэмжилдэггүй. Хүн бүр энгийн, нээлттэй, чин сэтгэлээсээ байдаг, тэр ч байтугай завхарсан зан чанараа илчлэх үедээ тэд дор бүрнээ Бурханы үгээр дамжуулан өөрсдийгөө мэддэг бөгөөд завхарсан зан чанараа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаг. Миний хувьд тэд бол жинхэнэ Христэд итгэгч ах эгч нар. Надад маш өндөр сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн магтан дууны видео, дуу хөгжмийн видео, бүжиг, дууны видео, сайн мэдээний кинонууд юм. Эдгээр нь бүгд үнэнийг маш их дээдэлж, Бурхан болон Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилдэг. Энэ бүх бүтээлийн зорилго нь Бурханд захирагдаж, Бурханыг шүтэн мөргөхөд нь хүмүүст туслах явдал бөгөөд энэ чуулган нь үнэхээр Бурхан Өөрийнхөө ажлыг хийдэг газар мэт санагддаг! Миний харсан, сонссон, туулж мэдэрсэн зүйл бол Төгс Хүчит Бурханы Чуулган нь Бурхан Өөрийнхөө хонин сүргийг биечлэн тэжээж, хариулдаг жинхэнэ чуулган мөн гэдгийг харуулж буй зүрх сэтгэлийн минь нотолгоо юм. Бурханы гэрт орж, Бурхантай өдөр бүр нүүр тулан амьдрах чадвартай байсан гэдэг маань Бурхан намайг онцгойлон өргөмжилсөн гэсэн үг юм. Би үнэхээр азтай! Баярлалаа, Төгс Хүчит Бурхан минь!
About wangyu23456789@gmail.com

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment