2017-02-11

Итгэгчид ямар бодолтой байх хэрэгтэй вэ?

Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Та Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас та хир их өөрчлөгдсөн бэ?
Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан таны амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ та махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн таны хайр оргилдоо хүрч, та юу ч гуйгаагүй байсан ч гэсэн таны эрж хайж буй энэ “хайр” нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл таных шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө та Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр та нарт одоо хир их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн төлөв байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь таныг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол та унах болно. Хэрвээ та Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амийн зан чанартаа ямар ч өөрчлөлт хийгээгүй бол та харанхуйн нөлөөнд автсан хэвээр, үүнээс зугатаж чадахгүй байх бөгөөд Сатанд мэхлэгдэж, хууртагдахаас мөн л чөлөөлөгдөж чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харъяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар хүлээн авагдсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний нөлөөний мужаас зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаант улсад хамруулан тоолох болно. Ингэж л хаанчлалын хүмүүс бий болдог билээ. Та ийм хүн болоход бэлэн байна уу? Та Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Та Сатаны нөлөөний мужаас зугатаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Та одоо Сатанд харъяалагдаж байна уу эсвэл хаанчлалын иргэний тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.
Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдварынхаа төлөө өөрсдийн хүсэл эрмэлзэл, үзхүйгээр хөөцөлдсөн. Эдгээр асуудлуудыг одоо хэлэлцэхгүй. Гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө энгийн нөхцөл байдалтай байлгах хэрэгжүүлэлтийн замыг олж, Сатаны нөлөөний дөнгөнөөс аажмаар ангижрах явдал, ингэснээр та Бурханаар хүлээн авахуулж Бурханы танаас хүссэн зүйлийг газар дээр амьдран гаргаж чадах юм. Зөвхөн энэ л Бурханы хүслийг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунхгаар итгэж, сохроор дагадаг ба иймээс хэзээ ч энгийн Христэд итгэгчийн амьдралтай байдаггүй; тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Үүнээс бид хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг харж чадах бөгөөд Бурханы хүсэлд саад учруулах бусад хүчин зүйлс олон байдаг. Хүн өөрийгөө зөв замд оруулаагүй мөн жинхэнэ амьдралыг туулаагүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл зөв замд орох гэдэг нь юу вэ? Зөв замд орно гэдэг нь та Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван дөлгөөн байлгаж, Бурхантай илэн далангүй ярилцаж, өөртөө дутагдаж байсан зүйлсээ аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан та өдөр бүр өөрийн сүнсэндээ шинэ ойлголт болон гэгээрлийг олж авах болно; таны хүсэл эрмэлзэл ихсэж, үнэнд дотогшлохоор эрж хайх болно. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан та Сатаны нөлөөллөөс аажмаар ангижрах бөгөөд таны амь илүү агуу болдог. Ийм хүн зөв замд ордог. Өөрийн бодит дадлага туршлагаа үнэлж дүгнэн, Бурханд итгэх итгэлээрээ сонгосон замаа дээрхтэй харьцуулан шалга. Та зөв замд орсон хүн мөн үү? Ямар зүйлүүд дээр та Сатаны хүлээс болон Сатаны нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ та өөрийгөө зөв замд хараахан оруулаагүй бол Сатантай холбогдсон таны холбоо хараахан тасраагүй байх юм. Ингэснээр Бурханы төлөөх хайрын энэ эрэл хайгуул нь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүрч чадах уу? Бурханы төлөөх таны хайр бол гуйвшгүй бөгөөд чин сэтгэлийн гэж та хэлдэг боловч та Сатаны хүлээснээс ангижраагүй. Та Бурханыг хуурч байгаа биш гэж үү? Хэрэв та Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн хүлээн авахуулж, хаанчлалын иргэдийн тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд өөрийгөө зөв замд оруулах ёстой.

Үг нь Махбодоор Илэрсэн номоос


About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment