2019-03-31

Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)

Лю Енг
Би энэ жил 50 настай, бага байхаасаа л хуучны алслагдсан, уулын ядуу тосгонд амьдарч байсан. Манай гэр бүл найман гишүүнтэй байсан ба хамгийн ахмад нь ээжийн талын эмээ, өвөө, залуу нь дөрвөн ах, эгч тэгээд ганц ажил хийдэг нь үйлдвэрлэлийн багт ажилладаг миний аав байв. Манай гэр бүл их ядуу байсан болохоор идчихээр хангалттай эрдэнэ шишийн талх, нухсан төмс ч байдаггүй байлаа. Бусад хүмүүс мантуу идэж байхыг хараад маш их атаархан боддог байв: Би хэзээ мантуу идэх бол? Би хэзээ өлсөхгүй байх бол? Эмээ маань намайг зоригжуулахдаа үргэлж хэлдэг байв: “Хэрэв чи сайхан амьдарч, сайн идэж, сайхан хувцаслахыг хүсвэл сайн сурах ёстой шүү! Чи зөвхөн боловсролтой, соёлтой байж л энэ бүхнийг даван гарч, дараа нь хотод очиж, нүүрээ газар, нуруугаа тэнгэрт харуулах шаардлагагүйгээр амьдарч чадна.” Эмээгийн маань үгс зүрхэнд минь гүн хүрч чадсан юм. Би хичээнгүйлэн сурч, эрдэм мэдлэгээрээ өөрийн хувь тавиланг өөрчилнө гэж хатуу шийдсэн.
Хамгийн сайн боловсрол (1-р хэсэг)

Гэвч юмс төсөөлснөөс эсрэгээр эргэж, удаан хугацаанд тэжээлийн дутагдалтай байсны улмаас 12 насандаа ходоодны асуудалтай болж сургуульд явах боломжгүй болсон, тиймээс надад сургуулиа орхиж, гэртээ буцан үйлдвэрийн багт томчуудтай ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм. Ядарч зүдэрсэн би нулимсаа арчаад л үргэлжлүүлэн ажиллахаас өөрийг хийж чадахгүй байлаа. Би хувь тавилангаасаа салж чадалгүй эргээд нүүрээ газарт, нуруугаа тэнгэрт харуулан амьдарч байв. Би ийм байдлаар байхыг үнэхээр хүсэхгүй байсан бөгөөд ингэж бодсон: Намайг гэрлээд, хүүхэдтэй болохыг хүлээж байгаарай, би тэднийг заавал мэдлэг боловсролтой болгоно. Өөрийнхөө зовсон зовлонгоор би хүүхдүүдээ зовоох ёсгүй.
Гэрлэснийхээ дараа би охинтой боллоо. Охиноо төрсөн даруйд л би бодов: Зөвхөн мэдлэг л хүний хувь тавиланг өөрчилж, хүн мэдлэгтэй болсноор л сайхан амьдрах боломжтой. Миний хүсэл энэ насанд минь биелсэнгүй. Энэ удаа охиноо харин сайн боловсрол эзэмшүүлж, сайхан ирээдүйтэй болгох ёстой. Хэрэв хүн хүүхдээ сайхан ирээдүйтэй байлгахыг хүсвэл тэр хүн хүүхдээ бага байхаас нь эхлэх ёстой гэж хүмүүс хэлэхийг би сонсож байсан. Форматив боловсрол маш чухал. Үнэхээр ч тийм гэж боддог байсан учраас хүүхдээ хэлд ормогц би түүнд тоолох, уншихыг зааж бас Тан шүлгийг цээжлүүлж эхэллээ. Хүүхдээ маш сайн сурч, үнэхээр ухаантай байж, ийм бага насандаа заасан зүйлийг амархан сурч байгааг хараад би зүрх сэтгэлдээ жаргалтай болж ингэж бодсон юм: Миний хүүхэд маш ухаалаг бөгөөд сурахын төлөө төржээ. Түүнийг сайхан ирээдүй хүлээж байна! Би өөрийн эцсийн хүчээ шавхаад ч атугай хүүхдээ чадварлаг хүн болгон өсгөж уулын энэ ядуу тосгоноос явж, миний хүрч чадаагүйд хүрээсэй гэж хүссэн. Миний охин дөнгөж юм ойлгодог болж эхлэхэд нь би: “‘Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү’; ‘Мэдлэг чиний хувь тавиланг өөрчилж чадна’ Чи маш сайн сурч тэмцэх ёстой! Чи ээж шигээ насан туршдаа уулын нэг ядуу тосгонд ажиллаж, хүнд хэцүү амьдралаар амьдрах ёсгүй шүү” гэлээ. Миний охин хагас ойлгосон шинжтэй нүдээ анивчин, над руу хараад толгой дохилоо. Тэр үеэс хойш ажилдаа яаж ч ядарсан өдөр бүр гэртээ ирээд хүүхдээ суралцахад нь тусалдаг байлаа. Миний хүүхэд ч бас тууштай тэмцэж сурлагаараа шилдгүүдийн тоонд багтдаг байв. Нэг удаа, миний хүүхэд “гурван сайн” сурагч (сурлага, хандлага, эрүүл мэнд сайн) болж би эцэг эх-багш нарын хуралд уригдлаа. Охиноо шагнал аваад тайзан дээр зогсож байхыг хараад үнэхээр их бахархсан. Яг тэр үед багш нь: “Сурагч Сики ‘гурван сайн’ сурагчаар шалгарах болсон шалтгаан нь түүний өөрийнх нь хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Гэсэн хэдий ч түүний эцэг эхийн дэмжлэг, хүмүүжил хамгийн чухал. Энэ тал дээр түүний ээж маш сайн ажилладаг! Бид түүнээс суралцах хэрэгтэй …” Тэнд байсан эцэг эхчүүд над руу бахдангуй харж, би дотроо баярлан ингэж бодохгүй байж чадсангүй: Би хүүхдээ ингэж хүмүүжүүлсээр байх хэрэгтэй, миний хүүхэд ирээдүйд заавал сайхан амьдарч, миний мөрөөдлийг биелүүлэх болно.
Миний хүүхэд өсөж томрох тусам соёлын мэдлэг нь нэмэгдэж байв. Би түүнд туслахыг хүссэн ч ердөө тавдугаар ангийн боловсролтой байсан тул хүч хүрэхгүй мэт санагдаж байв. Гэхдээ охиныхоо боловсролыг цалгардуулаагүй. Бусад эцэг эхчүүд эрчимжүүлсэн сургуульд хүүхдүүдээ явуулж сурлагын үзүүлэлтийг нь сайжруулахыг оролдоход би: Би хүүхдийнхээ ирээдүйг хойшлуулах ёсгүй. Би эцсийн нөөцөө шавхаад эсвэл мөнгө зээлээд ч хамаагүй түүнийг эрчимжүүлсэн сургуульд явуулна гэж бодов. Тэр бусдаас хоцорч болохгүй. Сурах ачааллаас болоод манай хүүхэд сургуулиасаа гэртээ ирээд бага зэрэг тоглох, амрахыг хүсдэг байлаа, гэхдээ түүнийг ийм байхыг харах бүрдээ ийн хүмүүжүүлдэг байв: “‘Хэрэв чи одоо залхуурвал дараа нь харамсах болно.’ Одоо л сайн сурахгүй бол хөгширсөн хойноо юу хийх юм бэ? Чи над шиг нуруугаа тэнгэр, нүүрээ газар харуулж амьдармаар байна уу? Хэрэв чи сайн сурахгүй бол ямар ирээдүйтэй болох вэ? Түүнээс хойш сургуулиасаа ирээд юу хийхийг нь шалгадаг болов. Хэрэв гэрийн даалгавраа дуусгаагүй бол тоглох эрхгүй байлаа. Иймээс манай хүүхэд өглөөнөөс орой хүртэл суралцаж, жаахан л унтдаг байв. Ийм байхыг нь хараад өрөвддөг боллоо. Гэсэн ч би бодов: Хэрэв хүмүүс өөрсдийгөө хүчлэхгүй бол хариу ирэхгүй. Энэ дэлхий дээр хичээхгүйгээр хэн аливааг бүтээж, амжилтад хүрэх билээ дээ? Бидний өвөг дээдэс сэргэгээр бүхнийг сурахын тулд, гэзгээ баганад зангидаж, гуяа зүүгээр шивээгүй гэж үү? Хэрэв чи сайхан ирээдүйтэй болохыг хүсэж л байвал бага зэрэг хүнд даваа юу юм бэ? Ийнхүү бодоод би санаа зовохоо больж, хүүхдэдээ тавих шаардлагаа улам хатуу болгосон юм. Гэвч аажим аажмаар манай хүүхэд дуулгавартай байхаа больсон. Түүнийг хүчлэхэд дуулгавартай байж, хичээлээ хийх боловч намайг байхгүйд тоглодог болов. Эхлээд түүнд учрыг тайлбарлаж ятгаж дөнгөдөг байсан ч дараа нь тэр сонсохгүйгээр барахгүй намайг олон үгтэй хэмээн буруушааж, түүнийг хайрлахгүй байна, намайг битгий хүчил гэж хэлсэн. Түүний ингэж хэлэхийг сонсоод үнэхээр зүрх минь шимширч, гунигтай болсон. Тулгамдаж, уурласан би түүнийг цохиод авлаа. Үнэхээр их уур минь хүрч би уйлангаа бодон суулаа: Мэдлэг хүний хувь тавиланг өөрчилж чадна. Хэрэв сайн сурахгүй бол чи юу хийж чадах вэ? Хэрэв над шиг энэ ядуу уулын тосгонд насаараа хоригдон амьдарвал ийм амьдрал юуны хэрэг байх билээ? Энд ямар ирээдүй байгаа юм? Би одоо чамд санаа тавихгүй бол чамд л хэцүү биш гэж үү? Чи яагаад миний зүтгэлийг ойлгохгүй байгаа юм бэ?
Хичээлийг нь албадан хийлгэсээр хүүхдийн маань дүн нь сайжирлаа. Гэхдээ тэр томрох тусам улам л дуулгаваргүй болж, өмнөх шигээ хүлцэнгүй, ухаалаг байхаа больсон. Тэр юу бодож байгаагаа эсвэл сургууль дээр нь юу болж байгаа талаар надад хэлэхээ ч байсан. Бид улам л хөндийрч байлаа. Түүнд ямар нэгэн зүйл хэлэх гэхэд үргэлж л олон үгтэй гэж буруутган, тэвчээргүй байдлаар хандаж, үйл ойшоодог болов. Тэр бүр тоомсорлосон шинжгүй: “Би танд юу гэж хэлэх вэ? Би юм хэлсэн ч та ойлгохгүй!” “Битгий юм ярь! Ядаргаатай юм! Таны хэлэх үгийг сонсмооргүй байна!” гэдэг байв. Заримдаа надтай ярихын оронд өрөөндөө юм уншиж байгаа дүр үзүүлж суухыг илүүд үздэг байлаа. Би хүүхдээ ийм байгаад, юу ч ойлгохгүй байгаад үнэхээр гуниглаж, урам хугарч байв. Хүүхдийнхээ ирээдүйд зүрхээ шархалтал санаа зовсон ч тэр намайг огтхон ч ойлгохгүй байлаа. Үүнээс болж би хэчнээн их уйлснаа ч мэдэхгүй байна.
Дараа нь надад Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авах зол тохиосон юм. Нэг өдөр Бурханы үгнээс үүнийг олж харсан: “Хүүхдүүдтэй болонгуутаа хүн бүхэн төлөвлөж эхэлдэг: Би хүүхдээ ийм боловсролтой болж, ийм их сургуульд сурч, дараа нь сайн ажил олж, нийгэмд хөлөө олж, тогтвортой бат бөх байр суурьтай болоосой гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, энэ амьдралд эхлээд байх зүйл нь мэдлэг, эрдмийн зэрэг бөгөөд дараа нь хүн нийгэмд байр суурьтай, эрх мэдэлтэй болно. Тийм маягаар, тэд насан туршдаа амьдрах хөрөнгөтэй, дэлхий дээр эрх мэдэлтэй байх ба тэдний хувьд амиа аргацааж, тайван аж төрөхөд амархан болно. Тэд хожим нь хоол хүнс, хувцас хунар, орон байрны талаар санаа зовох хэрэггүй. Иймээс хүүхдүүдтэй болох үедээ чи тэдэнд зориулан төлөвлөгөө гаргаж эхэлдэг. Зарим нь хүүхдүүдээ хөгжмийн авьяастай болохыг хардаг, иймээс тэдэнд төгөлдөр хуур, хийл гэх мэтийг сургадаг. Зарим нь хүүхдүүдээ уран зохиолд авьяастайг хардаг, иймээс тэд тэдэнд ном их уншуулж, тэднээр роман бичүүлж, намтар бичүүлдэг. Зарим нь бүр, хүүхдүүдээ өөрсдийнх нь төлөө тавьсан замыг дагуулахаар хичээж, хүүхдүүдийг нь хүмүүжүүлэх алдартнуудыг олдог… Хүүхдүүд нь амжилттай байгаасай гэж хүмүүс бүгдээрээ найддаг. Өөрсдийнх нь хүүхдүүд алдартай их сургуульд орж, тусгай судалгаа шинжилгээ хийж, эрдмийн зэрэг хүртэж, дараа нь бусдаас ялгарч, нийгэмд хөлөө олно гэж хүн бүхэн найддаг. Хүмүүст бүгдэд нь ийм үзэл бодол байдаг бөгөөд ‘Бусад эрэл хайгуулын үнэ хүнд өчүүхэн, ном эрдэм сурах нь бүхнээс давамгай ’ хэмээх үгнээс болж бүгдээрээ өөрсдийнхөө хүүхдийг өндөр боловсролтой болоосой гэж хүсдэг. Цаашлаад орчин үеийн энэ нийгэмд өрсөлдөөн тун ширүүн байдаг. Хэрвээ тэд их сургуулийн зэрэггүй эсвэл нийгэмд хөлөө олоогүй бол ирээдүйд амин зуулга нь асуудал болдог. Энэ бол хүн бүхний сэтгэхүй ба үзэл санаа юм. Энэ нь, чиний сурсан зүйл болон ямар төрлийн боловсролын түвшинд хүрсэн чинь чиний амьжиргааг, ирээдүйг шийдэх болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс амиа аргацаахын тулд бүх насаараа энэ зүйлд түшиглэдэг бөгөөд тэд үүнийг тун чухал гэж үздэг. Тийм учраас, өндөр түвшний боловсролтой болж, шилдэг их сургуульд орох нь хүүхдүүдийнх нь хувьд хамгийн чухал зүйл гэж хүн бүхэн үздэг. Бодит байдал дээр, хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг эдгээр зүйл, боловсрол болон мэдлэг, эдгээр агуулга болоод санаа нь бүгд Бурхан болон үнэний эсрэг байдаг бөгөөд Бурханаар жигшигдэж, Бурханаар яллагддаг. Хүн төрөлхтний үзэл бодол юу вэ? Тэдэнд хэрвээ тийм зүйл байхгүй бол тэд амиа аргацааж, нийгэмд хөлөө олж чадахгүй бөгөөд тэд доод зиндааны, ядуу, адгийн муу хүмүүс болох болно. Тийм учраас хэрвээ хэн нэгэнд мэдлэг байхгүй бол тэр соёлгүй эсвэл чиний нүдэнд өндөр түвшний боловсролгүй бол чи тэднийг жигшиж, дорд үзэж, басамжлах ба тэднийг ноцтойгоор авч үздэггүй. Хэрвээ чи хүүхдүүдээрээ үүнийг хийлгэж, хүүхдүүдээ ийм зүйлс хийхэд сургавал үзэл бодол болон сэдэл чинь анхнаасаа буруу байна. Хэрвээ хүүхдүүдээ сургаж, боловсролтой болгон хүмүүжүүлбэл чи гарцаагүй хүмүүст дутагдаж байдаг мэргэжил болон салбарыг сонгох болно, учир нь чиний зорилго бол өөрийнхөө хүүхдүүдэд сайн ирээдүйг өгч, тэд насан туршдаа тогтвортой ажлын байр, гэр бүл, хэтийн ирээдүйтэй байх явдал юм. Гэхдээ тэд тийм боловсрол хүлээн авсны дараа хэчнээн их хор болон Сатаны хэчнээн их үзэл санаа, онол тэдэнд шингэж байгааг чи бодож үзсэн үү?” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Өөрийгөө мэдэх нь өөртөө гүн шингэсэн бодол болон үзэл санааг мэдэхийг шаарддаг”-аас). Бурханы үгийг сонсоод үнэхээр цочирдсон; Бурханы үг намайг дүрсэлсэн байлаа! Эдгээр жилүүдэд би Сатаны хорлолд амьдарч байсан биш гэж үү, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү”? Өөрийн хүүхдийн хувь тавиланг мэдлэгээр дамжуулан өөрчлөхийн тулд бага байхаас нь түүний форматив боловсролыг би бүтээсэн. Миний охин дөнгөж ойлгож эхлэхэд би түүнд Сатаны философийг зааж байжээ, “Өөр бусад ямар ч зүйл жижигхэн, ном судлах нь тэр бүгдээс илүү.” Миний охин сургуульд явж эхэлсний дараа би түүний сурлагыг илүү нухацтайгаар хянаж, зохицуулж, түүний хичээлийн үзүүлэлтийг илүү ойр судлах болсон. Хийсэн бүх зүйл маань охиноо амжилттай байлгаж, бусдаар түүнийгээ хүндлүүлэхийн тулд байгаагүй гэж үү? Энэ бүхэн хүмүүсийг хуурах гэсэн Сатаны арга заль болж таарсан. Би аль хэдийн Сатаны харанхуй нөлөөллийн дор хүнд хэцүү амьдралаар амьдарч, үүнийгээ хүмүүсийн явах ёстой зам гэж ойлгож байсан. Хэрэв үнэн гэж байхгүйгээр хүмүүс энэ дэлхий дээр амьдарвал тэд юутай хөөрхийлөлтэй, тэд зөвхөн Сатанд хууртан мэхлүүлдэг гэдгийг би өнөөдөр л ойлголоо. Өөрийн хүүхдэдээ сайхан ирээдүй бэлэглэхийн тулд би маш их хүчин чармайлт гаргасан ч манай хүүхэд сайн сураагүйгээс гадна, эсрэгээрээ сурахаас улам бүр залхаж, миний албадмал боловсролоос болоод бүр надаас зайгаа барьж, зөрчилдөөнтэй болсон юм. Би ч мөн үүнээс болж эцэс төгсгөлгүй зовлонд амьдарсан. Эдгээр бүх зовлон Сатаны ялзралаас болсон гэдгийг одоо би эцэст нь ойлгож байна. Сатаны үзэл, харах өнцөг болон амьдралын төлөө тэмцэх хуулиуд нь миний охин болон надад маш их зовлон авчирсан.
Read More

2019-03-30

Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

Кему   Жумадиань хот, Хэнань муж
Оюун санаандаа би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэж бодож ирсэн. Манай хөршүүд намайг мэдрэмжтэй, гэр бүлийнхээ төлөө санаа тавьдаг гэж эцэг эхэд маань байнга магтдаг учраас би ингэж боддог байв; би эцэг эхийнхээ нүдний цөцгий мэт байлаа. Гэрлэсний дараа хадмууд маань намайг тэдэнд сайхан сэтгэлээр ханддаг, ачлалтай гэж хөршүүдэд магтсан. Манай хэлтсийн удирдагч намайг шударга, чадварлаг гэж магтсан. Бурханы ажлын энэ үе шатыг хүлээн авснаас хойш чуулган надаас хүссэн юм бүхэнд би дуулгавартай байлаа. Удирдагч намайг сайн ажил хийсэнгүй гэж буруутган зэмлэсэн ч би эсэргүүцэн сөргөлддөггүй, хэрэгцээтэй байгаа ах, эгч нарт байнга тусалдаг. Тийм учраас би өөрийгөө ухаантай, энэрэнгүй, хүнлэг сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Хүнлэг сэтгэлгүй хүн, эсвэл хүн чанар муутай хүн хэмээн Бурханы илчилдэг үгсийн хүрээнд би өөрийгөө хэзээ ч бодож байгаагүй. Бурханы үгийг ах, эгч нартай хуваалцаж байхдаа, хэдийгээр би уг чанарынхаа талаар мэдэж байх хэрэгтэй гэдгээ мэддэг ч, би хүн чанар сайтай хүн биш байлаа ч бусадтай харьцуулбал харьцангуй хүн чанар сайтай хүн гэж сэтгэл дотроо бодон, өөрийн үзэл бодлоо хамгаалсаар байв. Өөрөөр хэлбэл Бурханы үгс юу гэж хэлдэг эсвэл ах, эгч нар юу гэж хэлж байгаагаас үл хамааран би өөрийгөө хүн чанар сайтай хүн гэдэг санаанаас салгах хүсэлгүй байдаг.
Сайн гэгддэг хүний үнэн нүүр царай

Нэг өдөр би Бурханы үгийг идэж, уншиж байтал нэг хэсэг ишлэл анхаарлыг маань татлаа. Бурхан, “Зарим хүмүүс анхнаасаа л сайн байдаг ба тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Зарим хүний уг чанар нь муу, тийм болохоор тэдэнд үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг.…Тэгвэл та нар хэн нэг нь үнэнийг хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь үнэнийг ерөөсөө эрж хайхгүй байгаатай холбоотой гэж хэлэх үү? Тэрээр мэдээж хэрэг үүнийг эрж хайгаагүй! Тэрээр өөртөө “Ингэх нь л сайн, яагаад гэвэл энэ надад хэрэгтэй” гэж боддог. Дүгнэн хэлэхэд, тэрээр өөрийнхөө бодлынхоо дагуу л үйлдсээр байдаг. Тэрээр үнэнийг эрж тэмүүлэхгүй байгаа шалтгаан нь түүний зүрхэнд ямар нэг буруу байгаагаас шалтгаалдаг ба түүний зүрх нь зөв биш. Тэрээр эрж хайдаггүй, шинжилж мэддэггүй, Бурханы өмнө ч залбирдаггүй; Тэрээр зөвхөн өөрийн хүслүүдийн дагуу л зөрүүдлэн зүтгэдэг. Ийм төрлийн хүн нь үнэнийг зүгээр л хайрладаггүй, дурладаггүй аж.… Үнэнийг хайрлах хайргүй хүмүүс нь тухайн хоромд үнэнийг эрэлхийлэхгүйгээс гадна дараа нь өөрсдийн талаар эргэцүүлж бодох ч үгүй. Тэдний үйлдэл нь зөв эсвэл буруу байсан талаар эцэст нь тэд хэзээ ч нягталж шалгахгүй. Тиймээс тэд үргэлж зарчмыг зөрчих юм уу үнэнийг зөрчдөг.… Зөв зүрхтэй хүн нь ямар нэг үйлдэл гаргаж байхдаа нэг л удаа алдаа хийдэг, хамгийн ихдээ хоёр дахь удаагаа бас алдаж болох юм. Нэг юм уу хоёр удаа л алдах бөгөөд гурав юм уу дөрвөн удаа биш. Энэ бол энгийн ухамсар юм. Хэрэв тэд гурав юм уу эсвэл дөрвөн удаа яг л адилхан алдаа гаргах юм бол энэ тэдний үнэнд хайргүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгааг батлан харуулна. Иймэрхүү төрлийн хүн нь мэдээж хүнлэг хувь хүн биш байж таарна” (Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Уг чанараа шийдвэрлэж, Үнэнийг хэрэгжүүлье”-ээс). гэж хэлсэн. Бурханы үгийн энэ хэсэг ишлэлийг уншаад надад гэнэт нэгэн зүйл илчлэгдлээ. Хүн чанар сайн, муу байх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй нягт холбоотой болж таарав. Хүн чанар сайтай хүн үнэнийг эрэлхийлж, юм бүхэнд үнэнийг хэрэгжүүлээд, дараа нь өөрийгөө шалгадаг. Би өөрийгөө хүн чанар сайтай гэж байнга тооцдог байсан, тэгвэл би үнэнийг эрэлхийлдэг, юм бүхэнд үнэнийг хэрэгжүүлдэг хүн мөн үү? Эргээд бодоход би өөртөө тулгарч байсан олон зүйлд залбирч, үнэнийг эрэлхийлж байгаагүй юм байна. Би дараа нь өөрийгөө нягтлан шалгаж, эсвэл ойлгож байгаагүй. Хэдийгээр би өөрийн ялзарсан зан чанараа илэрхийлсэн боловч үнэнийг эрэлхийлснээр асуудлаа шийдвэрлээгүй харин алдаагаа үргэлжлүүлэн давтаад явжээ. Заримдаа би үнэний нэг талыг ойлгосон ч гэсэн амьдралд хэрэгжүүлэхийг хүсээгүй байсан мэт. Ийм олон жишээг би тод томруун санаж байна. Нэг удаа би хамтран ажиллаж байсан хүнтэйгээ хөндийрсөн мэт мэдрэмж төрж байснаа саналаа. Хэрвээ асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ нь ажлын үр дүнд шууд нөлөөлөхүйц байсныг би мэдэж байв. Гэхдээ бардам, ихэрхүү зангаасаа болоод би амиа бодсон зангаа үлдэн хөөлгүй, түүнтэй нээлттэй харилцахаас татгалзсан. Харин түүний оронд би шүд зуун үргэлжлүүлэн ажиллахаар шийдэж, үр дүнд нь ажлын бүтээмж маш муу болсон. Заримдаа би ах, эгч нар өөрсдийн ялзарсан чанарын тодорхой талыг илчилж байгааг хараад тэдэнд өөрсдийгөө мэдэхэд нь тусалж үнэнийг хуваалцахыг хичээхгүй, харин тэднийг далдуур шүүмжилдэг байсан. Надтай хэд хэдэн удаа харьцсаны дараа ч гэсэн гэмшээгүй, арга замаа өөрчлөхийг хичээгээгүй, харин хуучин арга замаараа үргэлжлүүлсээр байсан. Үүргээ биелүүлэхдээ хамгийн сайн үр дүнд хүрэхийн төлөө би хичээн зүтгээгүй, харин байнга залхуу, хулчгар байдалтай, аливаад салан задгай ханддаг өөрийн зиндаа, аз завшаан, байр суурийг хадгалахын тулд Бурханыг байнга мэхэлдэг байсан. Би энэ талаар тийм ч их боддоггүй, эсвэл буруутай гэж санадаггүй байсан. Миний ажилд ямар нэгэн зүйл болбол би эрж хайдаггүй, шалган судалдаггүй харин өөрийнхөө хүссэнээр л хийдэг. Энэ нь чуулганд ноцтой хохирол учруулсан ч бай, Бурханд өртэй мэдрэмж надад төрдөггүй, өөрийн хорон муу үйлээсээ ичиж зовдоггүй байсан. Бурхан надад үгээрээ дамжуулан илэрхийлсэн ч, надтай харьцалт, засалтаар дамжуулан ялзралыг маань илчилсэн ч би Түүнд үргэжлүүлэн тоомсоргүй хандсаар алдаа дутагдлаа гурав, дөрвөн удаа хүртэл давтсан. Эдгээр үйлдлүүд надад хүн чанар байхгүйг, Бурханы нүдээр харахад би үнэнд дурлагч биш гэдгийг харуулж байгаа бус уу? Өөрийн уг чанартаа үндэслэн өөрийгөө мэдэх эрэл хийгээгүй мөртлөө би толгой дээрээ “хүн чанар сайтай” гэдэг хүндэтгэлийг үргэлжлүүлэн өмссөөр байсан. Би ямар ичгүүргүй байсан юм бэ!
Яг одоо миний зүрх сэтгэл буруутгалаар бас Бурханд хандсан бүрэн дүүрэн талархлаар дүүрч байна. Бурханы өмнө би өөрийгөө уудлан гаргахгүй байж чадахгүй нь: “Бурхан минь, өөрийгөө хүн чанар сайтай хүн биш болохыг мэдэх боломжийг олгосон, жинхэнэ хүн чанартай хүн үнэнийг хайрладаг, Бурханыг сонсдог, Бурханд дуулгавартай байдаг, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг, Бурханы хайрын төлөө хөөцөлддөг гэдгийг ойлгоход тусалсан Таны гэгээрүүлэлтэд талархаж байна. Өөрийнхөө тухай ойлголт маань Бурханы үгийн үнэн дээр бус миний санаа, төсөөлөл, бас миний дэлхийн үзэл бодолд тулгуурласан болохыг би бас ойлгож ухаарсан. Энэ бол тэр чигтээ утга учиргүй юм. Бурхан минь, одооноос эхлээд би өөрийгөө Сатаны үзэл бодол эсвэл өөрийнхөө төсөөллийн дагуу хэмжихийг хүсэхгүй байна. Таны үгэнд суурилан би өөрийгөө мэдэхийг хүсэж байна. Үнэний мөрийг мөшгин хөөхийн тулд би хамгийн боломжит зүйлсийг хийж Таны зүрх сэтгэлийг тайвшруулах үнэн зөв, хүн чанар бүхий хүн болох болно.”
Read More

2019-03-29

Дараалсан гурван ховор супер сар

Холбогдох шинжээчдийн таамаглаж байснаар хоёр супер сар 2019 оны 2 дугаар сарын 19 болон 3 дугаар сарын 21-нд дараалан харагдах ба 1 дүгээр сарын 21-нд харагдсан “супер цуст чоно сар”-ын дараах ер бусын хоёр одон орны үзэгдэл байх юм.
“Супер сар” хэмээх нэр томьёо нь тэргэл сар дэлхийтэй хамгийн ойр цэгт ирэх үед сарны диаметр ердийнхөөсөө 14 хувиар томорч, гэрэлтэх байдал нь ч бас 30 хувиар нэмэгдэхийг хэлдэг—энэ нь энгийн нүдээр харагдах хамгийн том, дугуй сар юм гэдгийг холбогдох мэдээллүүд өгүүлдэг. Энэ жил гурван супер сар дараалан харагдана, энэ бол ховорхон харагддаг одон орны үзэгдэл юм. Үнэн хэрэгтээ цуст сар болон супер сар гэх мэт гайхалтай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд байнга харагдсаар ирсэн, жишээлбэл 2011, 2013 оны цуст сарууд, 2014 болон 2015 онд харагдсан цуврал дөрвөн цуст сар, 152 жилийн өмнө ч бас тохиолдож байсан 2018 оны супер цэнхэр цуст сар, мөн супер сар, цуст сар, чоно сар гэх одон орны гурван үзэгдлийг төгс хослуулсан 2019 оны 1-р сарын 21-нд харагдсан супер цуст чоно сар бөгөөд үүнийг хамгийн ер бусын одон орны гайхамшиг хэмээн нэрлэдэг.
Дараалсан гурван ховор супер сар

Цуст сар үзэгдэх нь ер бусын, агуу үйл явдал тохиохыг илтгэдэг гэж олон эш үзүүлэгч зөгнөсөн. Мөн цуст сар гарах нь Иоелын номын 2:29-31 дэх “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно. Мөн Би тэнгэр болон газарт цус, гал, утааны баганын гайхамшгийг үзүүлэх болно. Еховагийн ирэлтийн агуу бөгөөд аймшигт өдөр болохоос өмнө нар хав харанхуй болж сар цусаар бүрхэх болно.” хэмээх зөгнөлийн биелэл юм гэдэгт бат итгэдэг Библийн олон мэргэжилтэн бас бий. Бас Илчлэл 6:12-т: “Тэр зургаа дахь лацыг нээхийг би харлаа, асар хүчтэй газар хөдлөлт болов; нар хялгасан таар мэт харлаж, сар цус шиг болов.” гэж өгүүлдэг. Иоелын номон дахь зөгнөлд дурдсан “агуу бөгөөд аймшигт өдөр” гэдэг нь агуу гамшгийг хэлдэг. Сүүлийн хэдэн жилд гай гамшгийн цар хүрээ нэмэгдэж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер гэх мэт нүдээр харахад цочирдом гамшиг ойр ойрхон тохиолдож байгааг бид бүгд харсан; дэлхий ертөнцийн нөхцөл байдал үймээн самуунтай, байнга өөрчлөгдөж байгаа ба удаа дараагийн дайн дажин, харгис хэрцгий явдлууд, террорист дайралтууд үргэлжлэн нэмэгдэж байна; дэлхийн уур амьсгал дулаарч, эрс тэс цаг агаар, бүх төрлийн одон орны гайхамшиг цаг үргэлжид тохиолдож байна. Христэд итгэгчид болохын хувьд бид тэгвэл эдгээр гамшгийг хэрхэн үзэх ёстой вэ? Эдгээр гамшгаар дамжуулан Бурхан бидэнд юу илчлэхийг хүсдэг вэ? Агуу гамшиг ирэхийн өмнө Бурхан ямар ажил гүйцэтгэх вэ? Иоелын номын 2-29-31-т “Түүнчлэн эдгээр өдрүүдэд зарц нар болон шивэгчид дээр ч мөн адил Би Өөрийн Сүнсээ цутгах болно.” гэж байдаг. Энэ зөгнөлийн дагуу бол агуу гамшиг ирэхийн өмнө Өөрийн боол, шивэгчдийг услахын тулд Бурханы Сүнс үгээ хэлнэ. Илчлэлийн хоёр, гуравдугаар бүлгийн олон хэсэгт ингэж зөгнөсөн байдаг: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун;” Мөн Илчлэл 7:14-т “Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм.” гэдэг. Бас Илчлэл 14:4-т “Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ.” гэжээ. Илчлэл 2:7-д “ялсан нэгэнд Би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идэхийг зөвшөөрнө” гэж өгүүлдэг. Эдгээр зөгнөлөөс бид, Бурхан эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатыг гүйцэтгэнэ, өөрөөр хэлбэл, гамшгийн өмнө Өөрийн үгийг илэрхийлж, бүлэг ялагчдыг бий болгоно гэдгийг харж болно. Энэ хүмүүс эхний үр жимс байх бөгөөд Бурханд үйлчилдэг хүмүүс байна, мөн эцэст нь Бурхан тэднийг Өөрийнхөө хаанчлал руу хөтөлнө.
Бурханы үг энэхүү нууцыг тайлж, гамшиг ирэхээс өмнө Бурхан ямар ажил гүйцэтгэх талаар бидэнд хэлсэн юм. Бурханы илэрхийлсэн сонгодог үгсийн зарим хэсгийг хамтдаа уншицгаая:
Нүдээ нээгээд хар, чи Миний агуу хүч чадлыг хаа сайгүй харах болно! Чи Надад хаа ч итгэлтэй байж болно. Хорвоо ертөнц болон огторгуй Миний агуу хүч чадлыг тарааж байна. Миний ярьсан үг бүгд цаг агаарын дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүмүүсийн хэвийн бус байдал, нийгмийн хөдөлгөөний эмх замбараагүй байдал болон хүмүүсийн зүрх сэтгэл дэх хуурмаг байдалд биелчихсэн. Нар цагаарч, сар улайдаг; бүх зүйл эмх замбараагүй байна. Та нар эдгээрийг харахгүй л байна уу?
Христийн эхэн үеийн айлдваруудын “Гучин есдүгээр бүлэг”-ээс
Ертөнцийн бүх улс үндэстэн, бүх газар нутагт газар хөдлөл, өлсгөлөн, тахал болон бүх төрлийн гамшиг үе үе тохиолддог. Намайг бүх улс үндэстэн, бүх газар нутагт агуу ажлаа хийх үед эдгээр гамшиг ертөнцийн бүтээлээс хойш ямар ч цаг үед болж байснаас илүү ширүүн тохиох болно. Энэ бол бүх хүнийг шүүх Миний шүүлт эхэлж буй хэрэг; …
Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн хоёрдугаар бүлэг”-ээс
Өөрийн мэдэлгүйгээр, дэлхий ертөнц дээрх улс орон бүрийн байдал улам бүр түгшүүртэй болж, өдрөөс өдөрт нуран унаж, өдөр өдрөөр үймээнд автаж байна. Улс болгоны тэргүүн бүгд эцэст нь эрх мэдэл олохоор найддаг. Тэд үүнийг хүлээгээгүй ч, Миний гэсгээлт аль хэдийн тэдэн дээр буусан.
Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян хоёрдугаар бүлэг”-ээс
Өнөөдөр Би дэлхийн улс үндэстнүүд дунд Өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг хийсээр байна. Би хүн төрөлхтний дунд явж, Өөрийн төлөвлөгөөн дэх бүх ажлыг хийдэг бөгөөд бүх хүн Миний хүслийн дагуу дэлхийн янз бүрийн үндэстнүүдийг хагалан бутаргаж байгаа. Тэр өдөр ойртож, тэнгэрэлчүүд бүрээгээ дуугаргаж байгаа учраас газар дэлхий дээрх хүмүүс өөрсдийн хүрэх газарт анхаарлаа хандуулсан. Цаашид ямар ч саатал байхгүй ба үүнээс шалтгаалан бүх бүтээл баяр хөөртэйгөөр бүжиглэж эхэлнэ. Хэн өөрийн хүслээр Миний өдрийг уртасгаж чадах вэ? Дэлхийн хүн үү? Эсвэл тэнгэр дэх одод уу? Эсвэл тэнгэрэлчүүд үү? Израилийн ард түмний авралыг эхлүүлэхээр Намайг айлдвар айлдах үед Миний өдөр бүх хүн төрөлхтөнд тулан ирдэг. Хүн бүр Израилийг эргэн ирэхээс эмээдэг. Израиль эргэн ирэх үед тэр нь Миний алдрын өдөр байх бөгөөд энэ нь бас бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх өдөр байх болно. Зөвт шүүлт бүхий л орчлон ертөнцөд ойртон ирэх үед хүний ертөнц зөвт байдлын талаар сонсож байгаагүй учраас бүх хүн зүрхшээн айдаг. Зөвт байдлын Нар үзэгдэх үедээ Зүүн зүгийг гэрэлтүүлж, дараа нь эргээд орчлон ертөнцийг тэр аяар нь гэрэлтүүлэн хүн бүрд хүрч очно. Хэрвээ хүн үнэхээр Миний зөвт байдлыг үйлддэг бол айх зүйл юу байх юм бэ? Миний ардууд бүгд Миний өдөр хүрэлцэн ирэхийг хүлээдэг, тэд бүгд Миний өдөр ирэхийг хүсэн эрмэлздэг. Намайг Зөвт байдлын Нар болох Өөрийн үүргээр бүх хүн төрөлхтөнд залхаан цээрлүүлэлт авчирч, хүн төрөлхтний хүрэх газрыг зохицуулахыг тэд хүлээдэг. Миний хаанчлал бүх орчлон ертөнцийн дээр хэлбэржиж байгаа ба Миний сэнтий хэдэн их наяд хүний зүрх сэтгэлийг ноёрхдог. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний агуу бүтээн байгуулалт удахгүй үр дүнд хүрэх болно. Миний хөвгүүд болон ардууд бүгд, хэзээ ч дахин салахгүйгээр Надтай эргэн нэгдэхээр амьсгаа даран тэмүүлж, Миний эргэн ирэлтийг хүлээдэг. Миний хаанчлалын үй олон ард түмэн, Намайг өөрсөдтэй нь хамт байгаагаас болж яагаад баяртайгаар тэмдэглэн бие бие рүүгээ гүйлдэхгүй гэж? Энэ нь ямар ч төлөөс төлөх хэрэггүй нэгдэл юм гэж үү? Би бүх хүний нүдэнд хүндтэй бөгөөд бүгдийнх нь үг Намайг тунхагладаг. Би буцаж ирээд дайсны бүх хүчийг байлдан дагуулах болно. Цаг нь ирсэн! Би хүмүүсийн дунд Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүмүүсийн дунд Хаан болон хаанчлах болно! Би эргэж ирэхийн даваан дээр байна! Мөн Би явах гэж байна! Энэ бол хүн бүрийн найдаж буй зүйл, тэдний хүсэж буй зүйл юм. Миний өдөр ирэхийг Би бүх хүнд харуулж, Өөрийн өдрийн ирэлтийг тэднээр баяр хөөртэйгээр угтуулна!
Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин долоодугаар бүлэг”-ээс
Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдах, энэ урсгалд орох, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэж эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү ихийг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн үгийг минь нандигнадаг. Аянга Зүүн зүгээс тэртээх Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрөхөөр байдаг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!
“Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас
Read More

2019-03-28

Хэзээ ч мөхөшгүй амьдралын хүч

Дунг Мэй, Хенань муж
Би жирийн нэг хүн. Би дундаж амьдралаар амьдардаг байсан. Гэрлийг хүсэн тэмүүлдэг олон хүний адилаар, амьдралдаа илүү ач холбогдол өгөхийг хичээж, хүний оршихуйн утга учрыг эрэлхийлсэн олон арга замуудыг туршсан. Эцэст нь миний бүх оролдлого үр дүнгүй болсон. Гэхдээ хожим нь би азаар эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, амьдралд минь гайхамшигт өөрчлөлтүүд гарсанн. Энэ нь миний амьдралд илүү олон өнгө нэмж зөвхөн Бурхан л хүмүүсийн оюун санаа, амьдралын үнэнийг Хангагч бөгөөд зөвхөн Бурханы үгс л хүний амьдралын үнэн утга учир болохыг ойлгосон. Эцэст нь амьдралын зөв замаа олсондоо би баяртай байсан. Хэдий тийм боловч, үүрэг хариуцлагаа биелүүлэх явцдаа би нэг удаа Хятадын Коммунист Намын засгийн газарт хууль бусаар баривчлагдаж, харгис хэрцгийгээр тамлуулсан. Энэ нь миний амьдралын аялалд хэзээ ч мартахааргүй туршлага болсон…
Хэзээ ч мөхөшгүй амьдралын хүч

2011 оны 12дугаар сарын нэгэн өдөр өглөөний 7 цаг орчимд өөр нэгэн чуулганы удирдагч бид хоёр чуулганыхаа эд хөрөнгийн бүртгэлийг хийж байтал арав гаруй цагдаа гэнэт хаалгаар дайран орж ирлээ. Муу ёрын цагдаа нарын нэг нь бидэн рүү яаравчлан ирж: “Бүү хөдөл!” гэж хашгирсан. Болж байгаа зүйлийг хараад миний толгой эргэсэн. Би дотроо ”энэ ч муу шүү, чуулган маш их хөрөнгөө алдах нь” гэж бодлоо. Дараа нь, тэр муу ёрын цагдаа биднийг, дээрэм хийж байгаа гэмт хэрэгтэн шиг нэгжсэн. Тэд бас өрөө бүрийг нэгжин, богинохон хугацааны дотор хамаг юмыг орвонгоор нь эргүүлээд хаячихсан. Эцэст нь тэд чуулганы зарим нэг эд зүйлс, банкны гурван карт, хадгаламж хийсэн тухай баримт, компьютер, гар утаснууд өөр бусад юмсыг олсон. Тэд бүгдийг нь хураан авч бидний дөрвөн хүнийг цагдаагийн хэсэг рүү авч явлаа.
Өдөр нь муу ёрын цагдаа нар өөр гурван эгчийг баривчилж авчирсан. Тэд, бид долоог нэг өрөөнд түгжиж, ярихыг хориглож, шөнө унтуулаагүй. Надтай хамт хоригдсон эгч нарыг харж, чуулган хэр их хөрөнгө мөнгө алдсаныг бодохын зэрэгцээсэтгэл тавгүйрхэж байлаа. Миний хийж чадах ганц зүйл хурдхан Бурханд хандан залбирах байлаа: Өө Бурхан минь! Энэ орчин нөхцөлтэй нүүр тулгараад би юу хийхээ мэдэхгүй байна. Миний зүрх сэтгэлийг хамгаалж тайвшруулаач.” Залбирсныхаа дараа би Бурханы үгийг саналаа: “Чуулган дотор иймэрхүү зүйлс болоход бүү ай, энэ нь бүгд Надаар зөвшөөрөгддөг. Зогсоод Миний дуу хоолой бол. Бүх зүйлс Миний сэнтийн зөвшөөрлөөр болж байгаа бөгөөд бүгдийн дотор Миний санаа зорилго байгаа гэдэгт итгэлтэй бай” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс). “Чиний эргэн тойрны орчинд буй бүх зүйл Миний зөвшөөрлөөр байдаг, Би энэ бүгдийг зохицуулдаг гэдгийг чи мэдэх ёстой. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчин нөхцөлд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс). Бурханы үг зүрх сэтгэл дэх цочирдол бухимдлыг маань намжаасан. Өнөөдөр энэхүү нөхцөл байдал над дээр Бурханы зөвшөөрөлтэйгээр ирснийг, Түүнд гэрчлэл хийхийг Бурхан надаас хүсэх цаг болсныг би ухаарсан. Бурханы хүслийг ойлгоод би Бурханд хандан залбирсан: “Өө Бурхан минь би Таны зохицуулалт, зохион байгуулалтад дуулгавартай байхыг, Таны гэрчлэлд хатуу зогсохыг хүсэж байна! Гэхдээ миний өндөр бага, Таниас гуйж байна, надад итгэл, хүч чадал өгч, намайг бат зогсоход минь хамгаалаач”
Дараа өглөө нь тэд биднийг салгаж, байцаав. “Би чамайг чуулганы удирдагч гэдгийг мэдэж байна. Бид та нарыг таван сарын турш хянаж байна” гэж муу ёрын цагдаа нарын нэг нь бардам байдлаар хэлэв. Намайг хянахын тулд хийсэн бүхнээ нарийвчлан ярихыг нь сонсоод нуруу хүйт даав. Энэ муу ёрын цагдаа нар биднийг баривчлах гэж үнэхээр их бэлтгэжээ гэж би дотроо бодлоо. Намайг чуулганы удирдагч гэдгийг тэд хэдийнэ мэдэж байгаа болохоор намайг явуулахгүй нь тодорхой. Би нэн даруй Бурханы өмнө “Бурханаас урван тэрсэлж Иуда болсноос үхсэн нь дээр” гэж шийдэв. Байцаалт нь үр дүн өгөхгүй байгааг хараад тэд хүн томилж, намайг хянаж, унтуулахгүй байх даалгавар өглөө.
Гурав дахь өдрийн байцаалтын явцад муу ёрын цагдаа нарын дарга нь компьютер асааж, Бурханыг доромжилсон материалыг надаар уншуулав. Миний сэтгэл өөрчлөлтгүй байгааг хараад тэр надаас чуулганы санхүүгийн талаар дараа нь байцааж эхэллээ. Тэгэхэд нь би хажуу тийш харж түүнийг үл тоомсорлов. Энэ нь түүний уурыг маш их хүргэж тэр харааж эхэлсэн. “Чи юу ч хэлэхгүй байсан ч хамаагүй, бид чамайг тодорхойгүй хугацаагаар хорьж, хүссэн үедээ тамлаж чадна” гэж тэр аймшигтайгаар сүрдүүлэв. Тэр шөнөдөө, цагдаа нар тамлалаа эхэлсэн. Тэд нэг гарыг маань мөрний араар, нөгөө гарыг нуруун тус газраар дээш татсан. Миний нурууг хөлөөрөө шахаж хоёр бугуйг маань хамтатган хүчээр гавлав. Үнэхээр их өвдөж би хашгирсан. Мөрний яс, мах салж унах гэж байгаа мэт байлаа. Би шаланд толгойгоо наан хөдөлгөөнгүй өвдөглөхөөс өөр яаж ч чадаагүй. Миний хашгираан тэднийг надад зөөлөн хандахад хүргэнэ гэж би бодсонч ингэхийн оронд тэд миний нуруу, гав хоёрын хооронд аяга хавчуулсан нь өвдөлтийг хоёр дахин ихэсгэв. Биеийн дээд хэсгийн яс дундуураа цуурах мэт болов. Би амьсгалж ч чадахгүй, хүйтэн хөлс нүүр даган асгарч үнэхээр их өвдөж байлаа. Би цаашид өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй мэт санагдах үед муу ёрын цагдаа нарын нэг нь энэ боломжийг ашиглан надад: “Бидэнд нэг нэр л хэлээд өг. Тэгвэл чамайг шууд явуулна” гэж хэлэв. Тэр үед би зүрх сэтгэлийг маань хамгаалаач гэж Бурханд хандан хашгирлаа. Нэн даруй би амьдралын туршлагын тухай магтан дууны үгийг санав: “Бие махбод болсон Бурхан зовж шаналдаг. Ялзарсан хүн би дахиад хичнээн их тарчлах ёстой вэ? Хэрвээ би харанхуйн нөлөөнд бууж өгвөл хэрхэн Бурхантай уулзаж чадах юм бэ? … Би бүх хүндрэлийг давж туулан Бурханы сэтгэлийн зовлонг нөхөн төлөх нь зүйтэй” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя, “Бурханаас сайн мэдээг хүлээх нь”). Энэ магтан дуу надад эрч хүч өгсөн. Тийм ээ, бие махбод болсон Бурхан бидний авралын төлөө тэр бүх зовлон шаналлыг тэвчсэн, Сатанаар гүнзгий ялзруулагдсан хүн би бүр илүү зовж шаналах ёстой. Өвдөлтийг тэсвэрлэж чадахгүйн улмаас хэрвээ Сатанд бууж өгсөн бол би дахиняаж Бурханы царайг харах вэ? Энэ тухай бодол надад эрч хүч өгч, би дахин нэг удаа бууж өгөхгүй болов. Муу ёрын цагдаа намайг бүтэн хагас цаг байцаасан. Тэд миний гавыг тайлахад бүхий л бие маань сулран унасан. Хэрвээ чи ярихгүй бол бид дахиад ингэнэ!” гэж тэд над руу хашгичсан. Би тэдэн рүү хараад юу ч хэлээгүй. Эдгээр муу ёрын цагдаа нарыг жигших үзэн ядалтаар сэтгэл маань дүүрсэн байлаа. Муу ёрын цагдаа нарын нэг нь дахин гавлахаар бослоо. Дөнгөж сая зовж туулсан өвдөлтийг бодоод би дотроо Бурханд хандан залбирсаар байсан. Миний гайхлыг төрүүлсэн зүйл бол, тэр гарыг маань нуруу луу татах гэж оролдоод хөдөлгөж чадаагүй. Бас тийм ч их өвдөөгүй. Тэр толгойныхоо хөлсийг гоожтолүнэхээр хичээсэн боловч гавыг зүүж чадахгүй л байлаа. “Чи нэлээн хүчтэй юм” гэж тэр уурсан ундууцаж байв: Энэ бол Бурханы халамж, Бурхан надад эрч хүч өгч байсныг би мэдсэн. Бурханд талархъя!
Үүр цайх хүртэл үнэхээр хүнд байлаа. Тэр муу ёрын цагдаа намайг хэрхэн тамласныг эргээд бодоход би цохилтонд орсон орсон хэвээр байлаа. Тэд бас намайг юу ч хэлэхгүй бол ууланд нэлээн хол аваачиж цаазаар авах болно гэж сүрдүүлсэн. Хожим нь тэд бусад итгэгчдийг барихаараа намайг чуулганаа худалдсан гэж хэлээд миний нэрийг харлуулж чуулганы ах, эгч нараар намайг үзэн ядуулж, надаас татгалзахад хүргэх байсан. Ингэж төсөөлөн бодоход миний сэтгэл цөхрөл, мухардлын давалгаанд автсан. Би өөрийгөө айж, хулчийж байгааг мэдэрсэн. Би үхсэн нь дээр гэж дотроо бодов. Тэгвэл би Иуда болж Бурханаас урван тэрслэхгүй, ах, эгч нар ч надаас татгалзахгүй. Би бас махан биеийн тамлан зовоолтын өвдөлтөөс зайлсхийх болно. Тиймд би намайг харгалзаж байсан муу ёрын цагдаа нар намайг анхаарахгүй байх үеийг хүлээж байгаад ханыг хүчтэй мөргөв. Гэвч миний толгойд жаахан гүвдрүү үүссэнээс өөр юм болоогүй бөгөөд би үхсэнгүй. Тэр үед Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлсэн:“Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм”“Бусад хүмүүс чамайг буруу ойлгох үед чи Бурханд залбирч: ‘Өө Бурхан минь! Бусад хүмүүс намайг тэвчээсэй гэж эсвэл тэд намайг уучлаасай гэж би гуйхгүй. Би Таныг зүрх сэтгэлээрээ хайрлах чадвартай байж, зүрх сэтгэлдээ уужирч, мөс чанар минь амар тайван байхыг л би гуйж байна. Бусад хүмүүс намайг магтаж эсвэл намайг хүндлээсэй гэж би гуйхгүй; би зөвхөн зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгахаар зорьж’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас). Бурханы үг сэтгэлээс минь гунигийг үлдэн хөөсөн. Тийм ээ, Бурхан шийдэмгий, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чадах, ямар ч зовлон бэрхшээл туулсан бай хамаагүй Бурханы бүх зохицуулалтыг эцсээ хүртэл тэсвэрлэж чадах хүмүүсийг хүсдэг.Бас Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нь хүртэл олж хардаг. Цагдаа нар намайг зохиомлоор буруутгасан ч, юу болсныг мэдэхгүй учраас бусад ах эгч нар намайг буруугаар ойлгож надаас татгалзсан ч Бурханы зорилго зөв сайн гэдэгт би итгэж байна. Түүнийг гэх миний итгэл, хайрыг Бурхан шалгаж байна, би Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар зорих хэрэгтэй. Чөтгөрийн зальтай башир мэхийг нэвтэрхий хараад би гэнэт ичиж, сэтгэл зовох шиг болов. Бурханд итгэх итгэл маань хэтэрхий бага байгааг би харсан. Бага зэргийн зовлон амсаад би бат зогсож чадахгүй, үхлээр дамжуулан Бурханы зохион байгуулалтаас зугтаж, зайлсхийхийг бодсон. Хүмүүс Бурханыг орхихоороо харанхуйд амьдрах болно.муу ёрын цагдаагийн сүрдүүлгийн үгсийн зорилго нь намайг Бурханаас нүүр буруулахад хүргэх байсан. Хэрвээ Бурханы хамгаалалт байгаагүй бол би тэдний башир мэхэнд унах байлаа. Бурханы үгийг тунгаан бодож байхдаа зүрх сэтгэл маань гэрлээр дүүрэв. Би дахин үхэх бус,харин сайхан амьдрах, амьдран гаргасан зүйлээ Бурханыг гэрчлэхийн төлөө ашиглахыг, Сатаныг ичгэвтэр байдалд оруулахыг хүсэх болов.
Намайг харгалзах үүрэгтэй хоёр муу ёрын цагдаа намайг яагаад толгойгоороо хана мөргөснийг асуулаа. Нөгөө цагдаа нар нь намайг зодсон учраас гэж би хэлсэн. “Бид үндсэндээ хүмүүжилтэй ажилладаг. Санаа зовох хэрэггүй. Таныг дахин зодуулахгүй” гэж тэдний нэг нь инээмсэглэн хэлэв. Түүний тайвшруулсан үгсийг сонсоод би бодсон: Энэ хоёр муу биш юм; намайг баригдсанаас хойш тэд надад нэлээн сайн хандаж байгаа. Үүгээр би сэргийлэлтээ зөөлрүүлэв. Гэтэл яг тэр үед Бурханы үгс сэтгэлд маань гялбан орж ирэв: “Миний ардууд Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалж, … цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой, энэ нь та нарын Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Гурав дахь айлдвар”-аас). Чөтгөрийн башир мэх олон гэдгийг, мөн би бүх цаг үед эдгээр чөтгөрүүдийн эсрэг сонор сэрэмжтэй байхыг харуулж Бурханы үгс надад цаг үеэ олсон сануулгыг өгсөн. Тэд үнэн дүр төрхөө төд удалгүй илчилнэ гэж би бодоогүй байлаа. Муу ёрын цагдаа нарын нэг нь Бурханыг гүтгэн гүжирдэж, нөгөө нь хажууд суугаад гуян дээр алгадан над руу зальжнаар харж, чуулганы санхүүгийн талаар асууж эхлэв. Орой нь намайг үүрэглэхийг хараад миний цээжийг тэмтчиж эхэлсэн. Тэд үнэн нүүр царайгаа илчилснийг хараад би эгдүүцлээр дүүрэв. Зөвхөн тэгэхэд л би ард түмний гэх цагдаа нар хулигаан, танхай этгээдээс хэтрэхгүй болохыг нь харсан юм. Энэ нь тэдний хийж чаддаг жигшүүртэй, үзэн ядмаар зүйлс байсан. Улмаар би Бурханд хандан яаравчлан залбирч намайг тэдний хор хөнөөлөөс хамгаалахыг гуйлаа.
Дараагийн хэдэн өдөрт нь муу ёрын цагдаа нар надаас чуулганы талаар ойр ойрхон асуусан төдийгүй, намайг унтуулахгүйн тулд ээлжлэн харгалзаж байлаа. Дараа нь би тэдэнд юу ч өгөхгүйг хараад тэр хоёр муу ёрын цагдаагийн байцаалт ширүүссэн. Тэдний нэг нь намайг зодож, нүүрэн дундуур алгадан, хэдэн удаа ч дэлссэн юм бүү мэд. Миний нүүр хорсон хавдаж,хөшиж бадайраад би юу ч мэдрэхгүй болж эхлэв. Тэдний байцаалт надаас юу ч авч чадаагүй тул нэг орой цагдаагийн дарга над руу хашхиран хэлсэн: “Амаа нээж эхэл. Чи миний тэвчээрийг барж байна, бид нар чамайг яаж ч чадахгүй гэж бодохгүй л байна шүү. Би чамаас илүү хахир хүмүүстэй олон удаа таарч байсан. Чамтай хатуу ширүүн байхгүй бол хараал идмэр чи хүлээн зөвшөөрөхгүй бололтой!” гэж хашхирав. Тэр тушаал өгч, хэд хэдэн муу ёрын цагдаа нар намайг тамлаж эхэллээ. Тэр орой байцаалтын өрөө дүнсгэр, аймшигтай байсан бөгөөд тамд байгаа мэт санагдаж байлаа. Тэд намайг газар хэвтүүлж, гарыг маань өвдөгний доогуур гавлав. Дараа нь тэд миний тохой, өвдөгний ар тал хооронд модон саваа оруулсанд бүх бие маань эвхрэлдэв. Тэгээд тэд модон саваанаас өргөж хоёр ширээний хооронд хөндөлсүүлэн тавихад бие маань агаарт толгойгоороо доош харан дүүжлэгдэв. Тэд намайг дээш нь болгох мөчид толгой эргэж, амьсгалахад хэцүү байлаа. Амьсгал боогдох мэт болсон. Би агаарт толгойгоороо доош харан дүүжлэгдсэн болохоор гарын бугуйнаас биеийн бүх жин зүүгдэв. Эхэндээ гав мах руу шигдэн орохыг нь болиулах гэж би гараа нийлүүлэн сайтар хавчиж биеэрээ эвхрэн тэр байрлалдаа байхын тулд хамаг чадлаараа хичээсэн. Гэвч миний эрч хүч аажмаар суларсан. Миний гар шагайнаас өвдөг рүү гулсан, гав гар руу гүнзгий зүсэн орж, би маш шаналгаатай өвдөлтөн дунд үлдэв. Ийм байдлаар хагас цаг орчим хугацаанд дүүжлэгдсэний дараа бүх биеийн цус толгой руу юүлэгдэх шиг болсон. Толгой, нүд маш их өвдөн хөөснөөс дэлбэрэх гэж байгаа мэт санагдуулна. Бугуй маань гүнзгий зүсэгдэж, хоёр гар маань маш их хавдаж, бүтэн талх шиг харагдаж байлаа. Надад үхлийн ирмэг дээр байгаа мэт санагдаж байлаа. “Би цаашид тэвчиж чадахгүй нь, намайг буулгаач” гэж би цөхрөн хашгирав. “Өөрөөс чинь өөр хэн ч чамайг аварч чадахгүй. Бидэнд нэг нэр хэлчих, тэгвэл чамайг буулгая” гэж муу ёрын цагдаа нарын нэг нь догшноор хэлэв. Эцэст нь, миний байдал үнэхээр хүнд байгааг тэд хараад намайг буулгасан. Тэд надад жаахан глюкоза хийгээд дахиад байцааж эхэлсэн. Би тэдэнд анхаарал хандуулалгүй, нүдээ чанга аньж газарт шалбааг адил сулбайн хэвтэж байв. Муу ёрын цагдаа гэнэтхэн намайг дээш өргөв. Гараараа сэргийлэн тогтоох хүчгүй болсон учраас гавны хөрөө шүдтэй ирмэгийг нь мах руугаа шигдүүлэхээс өөр сонголт надад байгаагүй. Тэр мөчид үнэхээр их өвдсөнөөс болж би сэтгэл өвдөм чангаар орилов. Би үргэлжлүүлэн тэмцэх хүчгүй болж,, амьсгал минь маш сул болж байлаа. Цаг хугацаа зогссон мэт санагдана. Надад үхлийн ирмэг дээр дэнжигнэж байгаа мэт санагдаж байв. Энэ удаад би үнэхээр үхэх нь гэж бодоод амьдралаа төгсгөл болохоос өмнө зүрх сэтгэл дэх үгсээ Бурханд хэлэхийг хүслээ: “Өө Бурхан минь! Үхлийн ирмэг дээр гарцаагүй ирээд байгаа энэ цаг мөчид би айж байна, гэхдээ би өнөө орой үхсэн ч хамаагүй Таны зөвт байдлыг магтах болно. Өө Бурхан минь,миний энэ богинохон амьдралын аялалд гэм нүглийн энэ ертөнцөөс гэрт минь буцаахаар намайг сонгож, тэнэн төөрөлдөж явахыг маань зогсоож,Таны дулаан тэвэрт мөнх амьдрах боломжийг олгосонТанд талархаж байна. Өө Бурхан минь, би Таны хайраас маш ихийг таашаан баяссан, гэхдээ амьдрал маань төгсгөл дээрээ хүрч ирсэн энэ үедээ л Таны хайрыг нандигнан хайрлаагүй юм байна гэдгээ ойлгож ухаарч байна. Би Таныг олонтаа гуниглуулж, урмыг тань хугалж байсан; ээжийнхээ хайрыг таашаан баясахыг л мэддэг гэнэн хонгор хүүхэд адил би энэ хайрыг эргээд төлөх талаар хэзээ ч бодож байгаагүй. Амиа алдах гэж байгаа энэ үедээ л би Таны хайрыг нандигнан хайрлах ёстойгоо ойлгож байна, бас үнэхээр олон сайн цагуудыг алдаж өнгөрөөсөндөө одоо л харамсаж байна. Таны төлөө юу ч хийж чадаагүй, Танд ийм их өртэй гэдэгтээ л би одоо хамгийн ихээр харамсаж байна, хэрвээ би амьдарч чадах бол Танд өртэй зүйлсээ хийж гүйцээн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ лавтайяа хийнэ. Дахиад хэзээ ч үхлээс айхгүй байх боломжийг надад олгон, би нүүр тулгарсан зүйлдээ хүчтэй байж хандахын төлөө,надад эрч хүч өгөхийг л би энэ мөчид Танаас гуйж байна ….” Миний духнаас хөлс дусал дуслаар унаж байлаа. Тэр шөнө аймшигтай нам гүм байсан. Миний амьдралын үлдсэн хором бүрийг тоолох мэт цагны цохилох дуу л сонсогдож байсан. Дараа нь нэг хачин жигтэй зүйл болсон: Нарны бүлээн туяа миний дээрээс гэрэлтүүлэх мэт би аажмаар өвдөлтийг мэдрэхээ больсон. Бурханы үгс оюун санаанд минь цуурайтан байлаа: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас). Тийм ээ, Бурхан бол миний амьдралын эх үүсвэр, Бурхан миний хувь заяаг удирдан хөтөлдөг, би өөрийгөө Бурханы гарт орхиж, өөрийгөө Түүний хяналтанд тавьж өгөх ёстой. Бурханы үгийг тунгаан бодсоноор би Бурханы дулаан тэвэрт наалдан байгаа мэт зүрх сэтгэлд минь тааламжтай, амгалан тайван мэдрэмж төрсөн. Би өөрийгөө унтаад өгч байгааг мэдэв. Үхэх нь гэж айгаад муу ёрын цагдаа намайг буулгаж яарч сандран глюкоза, ус өгсөн. Үхэлтэй нүүр тулаад байхдаа би Бурханы гайхамшигтай үйлсийг олж харсан юм.
Дараа өдөр нь муу ёрын цагдаа нар намайг дахин дахин дээш өлгөсөөр бүхий л оройг өнгөрөөсөн. Тэд надаас хурааж авсан баримтуудын эх үүсвэр хаана байгаа талаар байцаасан. Энэ бүх хугацаандби юу ч хэлээгүй, гэвч тэд болихгүй л байлаа. Чуулганы мөнгөнийнууцыг мэдэхийн тулд тэд намайг тамлах жигшүүртэй арга хэрэгсэл нэг бүрийг ашигласан. Тэр мөчид Бурханы үг миний сэтгэлд цуурайтсан: “Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). Бурханы үгс надад маш их эрч хүч, итгэлийг өгсөн. Би Сатантай үхтэлээ тэмцэх болно, тэр ч байтугай би үхвэл Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ хатуу зогсоно. Бурханы үгэнд урам онгод орсон би өвдөлтөө өөрийн эрхгүй мартав. Ийм маягаар тэд намайг дээш өлгөх тоолонд Бурханы үгс надад урам онгод оруулж сэдэл хөшүүрэг болсон бөгөөд тэд намайг хэдийчинээ олон удаа өлгөнө төдийчинээ олон удаа би тэдний муу ёрын чөтгөрийн шинж чанарыг нэвт харж чадаж , Бурханы сэтгэлийг ханамжтай байлгах, Бурханд хийх гэрчлэлдээ хатуу зогсох шийдвэр маань улам илүү болсон. Эцэст нь тэд бүгд надаас залхав. “Ихэнх хүмүүс ингэж хагас цаг орчим дүүжлэгдээдтэсэж чаддаггүй, гэвч тэр энэ бүх хугацаандүлдэж чадлаа, тэр үнэхээр хатуу чанга хүн юм!” Би тэдний ингэж хэлэхийг сонссон. Эдгээр үгсийг сонсоод миний сэтгэл хөөрөн догдолсон. Би дотроо ингэж бодлоо: Миний ард Бурхан байхад та нар намайг буулгаж авч чадахгүй. Биеийн тамлал дээр нэмээд, цагдаагийн хэсэг дээр өнгөрөөсөн есөн өдөр, есөн шөнийн турш муу ёрын цагдаа нар намайг нойргүй байлгасан. Би нүдээ аньж толгой дохилзох бүрт тэд саваагаар ширээ тас хийтэл цохино, эсвэл намайг босгож зогсоогоод гүйлгэнэ, эсвэл над руу зүгээр л хашгичиж, намайг буулгаж авахыг, ухаан санааг минь самууруулахыг оролдоно. Есөн өдрийн дараа, зорилгодоо хүрээгүйгээ хараад цагдаа нар болихгүй хэвээр байлаа. Тэд намайг зочид буудал руу авч яваад гарыг маань хөлний урд гавлан модон саваагаа гар хөл хоёрын хооронд оруулж шалан дээр эвхрэн суулгалаа. Дараагийн хэдэн өдөр нь тэд намайг ийм байрлалд суулгасаар, яваандаа гав мах руу шигдэн оров. Миний гар, бугуй хавдан хөхөрч, бөгс маань үрж эсвэл хүрэхийн аргагүй ихээр өвдөж байлаа; Надад зүүн дээр сууж байгаа юм шиг санагдаж байсан. Нэг өдөр, муу ёрын цагдаа нарын ахлагч нь миний байцаалт үр дүнгүй байгааг хараад над руу ирж уурсан, нүүрэн дундуур маш хүчтэй алгадсанаас болж хоёр шүд маань сулрав.
Эцэст нь Мужийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсээс хоёр хэсгийн дарга ирсэн. Тэд ирмэгцээ, гарнаас гав авч, намайг буйдан дээр суухад туслаад аяга ус хийж өгөв. “Сүүлийн хэдэн өдөр чамд нэлээн хэцүү байсан, гэхдээ үүнийг битгий хүндээр хүлээж аваарай, тэд зүгээр л тушаал биелүүлж байсан” гэж тэд хоёр нүүр гаргасан зүйл хэллээ. Тэдний хоёр нүүртэй хуурамч байдлыг би маш ихээр үзэн ядаж, шүдээ хавирч байлаа. Тэд бас намайг ялахын тулд Библи ашиглан, компьютер асааж, надад хуурамч баримт үзүүлэв. Тэд Бурханыг буруутгаж, доромжилсон олон үг хэлсэн. Би сэтгэлдээ уур бухимдлыг мэдрэв. Тэдэнтэй маргахыг хүссэн ч ингэснээр тэд улам их улангасан Бурханыг доромжлох болно гэдгийг би мэдэж байлаа. Тэр мөчид би, бие махбод болсон Бурханы амссан бэрхшээл ямар их болохыг, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы тэсвэрлэн давсан доромжлол ямар их болохыг үнэхээр мэдэрсэн. Үүнээс гадна би эдгээр чөтгөрүүдийн жигшмээр, үзэн ядмаар байдлыг харсан. Би зүрх сэтгэлдээ, Сатанаас бүрмөсөн сална, Бурханд мөнхөд үнэнч шударга байна гэж нууцаар тангараг өргөв. Дараа нь тэд намайг залилан мэхлэх гэж хичнээн оролдсон ч би амаа хамхин юу ч хэлээгүй. Тэдний үг ямар ч үр дүнд хүргэхгүй байгааг хараад хэсгийн дарга нар цухалдан бачимдаад явж одсон.
Зочид буудалд өнгөрөөсөн арван өдөр, шөнийн турш тэд миний гавыг салгалгүй, хөлийг минь тэврүүлэн явган суулгасаар байв. Эргээд харвал баригдсанаасаа хойш би цагдаагийн хэсэг болон зочид буудалд арван есөн өдөр, шөнийг өнгөрөөжээ. Бурханы хайрын хамгаалалт надад бага зэрэг нойр авахыг зөвшөөрсөн, харин муу ёрын цагдаа нар надад энэ хугацааны туршид унтах боломжийг олгоогүй; би зөвхөн хэсэгхэн зуурл нүдээ аних болдог байсан бөгөөд намайг сэрүүн байлгахын тулд тэд ширээ балбах, хэрцгийгээр намайг өшиглөх, над руу хашгичих, тойрч гүйх тушаал өгөх гэх мэтээр юу ч хамаагүй хийнэ. Намайг цочоох бүрт зүрх маань цээж дэлдэн надад маш аймшигтай санагдана. Тэр бол муу ёрын цагдаа нарын үе үе тамладаг тамлал дээр нэмэгдсэн зүйл бөгөөд миний хүч маш их суларч бүх бие маань хавдан таагүй болсон. Би юм бүхнийг давхардуулж хардаг болсон. Миний өмнө хүмүүс яриад зогсож байгааг би мэдэж байвч тэдний дуу хоолой алс холоос ирж байгаа мэт сонсогдоно. Дээрээс нь миний хариу үйлдэл үзүүлэх чадвар их удааширч байлаа. Бурханы агуу хүч чадлын ачаар би үүнийг яаж ийгээд давж гарсан билээ! Бурханы хэлсэнчлэн:“Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд … Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Сэтгэлдээ би Бурханд чин сэтгэлийн талархал, магтаал өргөсөн: Өө Бурхан минь! Та бүх зүйлийг удирдан хөтөлдөг, Таны үйл хэргийг урьдчилан таашгүй, зөвхөн Та л төгс хүчит, Та бол мөхөж үгүйршгүй амьдралын хүч, Та бол миний амьдралын амьд усны шавхагдашгүй эх булаг. Энэ тусгай орчинд, би Таны онцгой хүч чадал, эрх мэдлийг олж харсан. Эцэст нь асуултандаа надаас ганц ч хариулт аваагүй цагдаа нар намайг хорих анги руу илгээсэн.
Хорих анги руу явах замд хоёр цагдаа надад хэлсэн: “Чи үнэхээр сайн байлаа. Залуус та нар хорих ангид байж болох ч та нар бол сайн хүмүүс. Тэнд мансууруулах бодис наймаалагчид, алуурчид, янхнууд гээд янз бүрийн л хүмүүс байдаг. Чи очихоороо харна аа.” “Та нар биднийг сайн хүмүүс гэж мэддэг юм бол яагаад баривчилдаг юм бэ? Засгийн газар шашны эрх чөлөөний тухай ярьдаггүй бил үү?” гэж би асуув. “Коммунист нам та нарт худлаа ярьж байгаа юм. Нам бидэнд амьдрах арга хэрэгслийг өгдөг, тэгэхээр бид хэлснийг нь л хийх болдог. Бидэнд та нарыг үзэн ядах, та нарыг эсэргүүцэх зүйл байхгүй. Чи Бурханд итгэдэг учраас бид чамайг баривчилсан” гэж цагдаа нарын нэг нь хэлсэн. Үүнийг сонсоод би биеэрээ туулан мэдэрсэн бүх зүйлээ эргэн санав. Би Бурханы үгийг эргэн санахгүй байж чадаагүй: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). ХКН-ын засгийн газрын үнэн нүүр царайг, бас хүртэх гавьяагүй хүндлэлийг авах гэж тэд хэрхэн оролддог болохыг надад үнэнхүү харуулсан Бурханы үг хэрэг явдлын яг голыг нь олж хэлжээ; өнгөн дээрээ тэд шашны эрх чөлөөний туг мандуулах ч нууцаар Бурханд итгэдэг хүмүүсийг улс орон даяар баривчилж, шахаж хавчин, тамлаж, чуулганы мөнгийг дээрэмдэн шамшигдуулдаг-энэ бүхэн тэдний жигшмээр гэм нүгэлтэй, чөтгөрийн шинж чанарыг илчлэн харуулдаг.
Хорих ангид байхдаа би сул дорой бөгөөд шаналал дунд байсан. Гэхдээ Бурханы үгс надад урам онгод оруулан хүч чадал, итгэл өгч Сатан махан биений минь эрх чөлөөг үгүй хийсэн ч, зовлон намайг босгон байгуулсан гэдгийг ойлгуулж,, тэдгээр чөтгөрүүдийн тамлалын явцад Бурханд найдахыг зааж, олон үнэний жинхэнэ үнэн утга учрыг ойлгох, үнэн эрхэм нандин гэдгийг олж харах боломж олгон, үнэний мөрийг хөөх шийдвэр, хүсэл сэдлийг маань ихэсгэсэн. Би Бурханд дуулгавартай байж, надад зориулан Бурханы зохицуулсан бүх зүйлийг биеэрээ туулан мэдрэх хүсэлтэй байв. Улмаар хорих ангид ажиллаж байхдаа би магтан дуу дуулж, Бурханы хайрын тухай чимээгүйхэн боддог байсан. Зүрх сэтгэл минь Бурханд илүү ойртон очиж,, өдөр хоногууд тийм ч их шаналантай, гунигтай байхаа больсныг мэдэрсэн.
Энэ хугацаанд муу ёрын цагдаа нар намайг дахиад олон удаа байцаасан. Тэдний тамлалыг удаа дараа давж гарахад намайг удирдан хөтөлсний төлөө би Бурханд талархсан. Дараа нь муу ёрын цагдаа нар миний банкны гурван картнаас бүх мөнгийг авсан. Чуулганы мөнгийг муу ёрын цагдаа нар авахыг дэмий л харж, сэтгэл зүрх минь урагдан байв. Энэ шуналтай чөтгөрүүдийн бүлгийг жигшсэн үзэн ядалтаар сэтгэл минь дүүрч, Христийн хаанчлал хурдан ирээсэй гэж хүсэн тэмүүлсэн. Эцэст нь баталгаа байхгүй ч гэсэн тэд намайг “Олон нийтийн хэв журмыг зөрчсөн” гэж хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нэг жил гурван сарын ял оноов.
ХКН-ын засгийн газарт харгис хэрцгийгээр тамлуулсныхаа дараа миний төлөөх Бурханы хайр, авралыг би үнэхээр амтлан, Бурханы төгс хүчит байдал, хэмжээлшгүй эрх мэдлийг, Түүний гайхамшигт үйлсийг хүндлэн талархдаг болж, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг олж харсан. Мөн түүнчлэн би Сатаныг үнэнхүү жигшсэн. Шахалт хавчлагын зовлон гунигтай өдөр, шөнүүдэд Бурханы үг надтай хамт байж, Бурханы үг надад Сатаны башир мэхийг нэвт харах боломжийг олгож, цаг үеэ олсон хамгаалалтаар хангасан. Бурханы үгс надад тэдний тамлалыг дахин дахин давж гарах хэмжээний хүчтэй, зоригтой болгосон. Бурханы үгс надад хүч чадал, итгэл өгсөн, Сатантай эцсээ хүртэл тэмцэх зүрх зоригийг өгсөн….Бурханд талархъя! Төгс Хүчит Бурхан бол үнэн, зам, амь! Би Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл мөнхөд дагах болно!
Read More

2019-03-27

Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”Нэгдүгээр хэсэ


Ариун Сүнсний үг “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” Нэгдүгээр хэсэг (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хэчнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэр гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлыг удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг—эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр төлөөс төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлж байсан. ”
Read More

2019-03-26

Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр)


Библийн кино “Сэнтийнээс амийн ус урсдаг” Бурхан бол миний амийн эх ундарга (Монгол хэлээр) Тао Уэй бол гэр чуулганы номлогч. Чуулган нь өдөр өдрөөр эзгүйрэхийн хэрээр дагагчид нь бүгд идэвхгүй, сул дорой сүнстэй болж, өөрийнх нь ч сүнс харанхуй болжээ. Тэр Эзэний байгааг мэдрэхээ больж, төөрөлдөж, яахаа мэдэхгүй болдог. Шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг яаж алдсан бэ? Эзэн аль хэдийн эргэж ирээд, ажлаа хийхээр хаа нэгтээ илэрсэн юм биш биз? ... Тао Уэй эдгээр асуултад яаралтай хариу хайж, Бурханы амийн амьд усны хангалт авахыг улам ихээр хүсэх болжээ. Тэр ах эгч нартайгаа хамт Бурханы ажил болон илрэлтийг хайж, эцэст нь Төгс Хүчит Бурханы Чуулганд ирж, тэндээ Төгс Хүчит Бурханы Чуулганы номлогчидтой ярилцаж, мэтгэлцэж эхэлдэг... Төгс Хүчит Бурханы Чуулганаас тэд амийн амьд усны эх сурвалжийг олж чадах болов уу? Сэнтийнээс урсдаг голоос тэд амийн усыг олж чадах болов уу?
Read More

2019-03-25

Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай”


Бурханы үгийн магтан дуу “Зан чанараа өөрчлөхөд Ариун Сүнсний ажил шаардлагатай” Чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх чинь Бусдын шүүлт, санаа бодлоор биш, Ариун Сүнсний ажлын оролцоо байгаа эсэхээр шийдэгддэг. Гэвч чин сэтгэлийг чинь илүү их тодорхойлох зүйл бол Ариун Сүнсний ажил аажмаар Чамайг өөрчилж, Бурханыг мэдүүлж байна уу гэдэг юм. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй. Хэрэв чи өөрчлөгдөөгүй бол энэ нь Ариун Сүнс чам дээр ажилладаггүйг харуулдаг. Хэдий чи үйлчилдэг ч ерөөл хүртэхийн тулд л үйлчилдэг. Хааяа нэг үйлчлэх нь Зан чанарын өөрчлөлт гэсэн үг биш. Үйлчлэл үзүүлэгчид устгагдах болно. Учир нь хаанчлалд тэд хэрэггүй. Итгэлтэй, төгс хүмүүст үйлчлэх Өөрчлөгдөөгүй хүн хаанчлалд хэрэггүй. Ариун Сүнсний ажлаар зан чанар чинь өөрчлөгдөнө. Итгэлийн тухай үзэл бодол чинь цэвэр ариун болно. Өөрчлөлт гэж Ариун Сүнс ажиллаж байгааг хэлдэг. Хэр удаан Түүнийг дагасан чинь хамаагүй. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-03-24

Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ

Христийн сүмийн дуу “Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ”
Бурханы ардууд төлөвших тусам, агуу улаан луу улам сүйрнэ
Бүх хүмүүсийг бүрэн төгс болж Бүх үндэстэн Христийн хаанчлалд ороход долоон аянга нижигнэнэ. Энэ шат руу өнөөдөр ойртож, тэрхүү үе шат руу урагшилж байна. Энэ бол удахгүй биелэх Бурханы төлөвлөгөө. Бурханы төлөвлөгөөг амжилттай биелүүлэхийн тулд Тэнгэрэлчүүд газарт буулаа. Махбодтой Бурхан дайсны эсрэг тулааны талбарт байна. Бурханы хэлсэн үг бол Түүний хийсэн зүйл. Үндэстэн олон өндөр давалгаанд чичрэх элсэн цайз мэт болно. Сүүлчийн өдөр ойртож байна. Агуу улаан луу Бурханы үгэнд ялагдана. Бурхан махбодод илэрэх болгонд дайсан сүйрэх болно. Хятадын мөхөл эхэнд байх болно. Бурханы гарт сүйрэх болно. Агуу улаан лууны сүйрлийн баталгаа Хүмүүсийн төлөвшлөөс харагдана, Энэ бол дайсны ялагдлын шинж. Энэ бол тулаанд орж “тулалдана” гэсэн үг. Тулалдана, тулалдана. Бүх хүн махбодтой Бурханыг мэдэж, Махбодтой Түүний үйл хэргийг харах үед Агуу улаан лууны үүр үнс болон хувирч Ул мөргүй үүрд мөнх алга болохыг харна. Бурханы хэлсэн үг бол Түүний хийсэн зүйл. Үндэстэн олон өндөр давалгаанд чичрэх элсэн цайз мэт болно. Сүүлчийн өдөр ойртож байна. Агуу улаан луу Бурханы үгэнд ялагдана. Бурхан махбодод илэрэх болгонд дайсан сүйрэх болно. Хятадын мөхөл эхэнд байх болно. Бурханы гарт сүйрэх болно. Агуу улаан лууны сүйрлийн баталгаа Хүмүүсийн төлөвшлөөс харагдана, Энэ бол дайсны ялагдлын шинж. Энэ бол тулаанд орж “тулалдана” гэсэн үг. Тулалдана, тулалдана , тулалдана , тулалдана. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Read More

2019-03-23

Христийн сүмийн шинэ магтан дуу “Махбод дахь Бурханыг хэн мэдсэн бэ”


Христийн сүмийн шинэ магтан дуу “Махбод дахь Бурханыг хэн мэдсэн бэ” Чи Бурханы гэрийн гишүүн Бурханы хаанчлалд үнэнч учраас хийдэг бүхэн чинь Бурханы стандартад нийцэх ёстой, Бурханы шаардсан стандартад нийцэх ёстой. Хөвөгч үүл бүү болоорой харин цайран гялтганах цас болж, мөн чанар, үнэ цэнийг нь эзэмшээрэй гэж Бурхан чамаас гуйдаг. Бурхан ариун газраас ирсэн учраас Мөн чанаргүй, зөвхөн нэр төдий лянхуа цэцэгтэй адилгүй Учир нь энэ нь ариун газраас биш, намаг балчгаас гарсан билээ Шинэ тэнгэр газар дээр бууж Шинэ газар тэнгэр дээгүүр түгэх үе нь Бурхан ажлаа албан ёсоор хүмүүсийн дунд хийх үе юм. Хүмүүсийн дундаас Бурханыг мэдэх хүн байна уу? Бурханы ирэх мөчийг хэн харсан бэ? Бурхан нэртэй байгаад зогсохгүй Мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Бурхан цагаан үүлсийг гараараа холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг. Бурханы гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд байхгүй. Бурханы гар бүхнийг зохицуулдаг Огторгуйн хүмүүсээс хэн ч Бурханы хүчирхэг үйл хэрэгт өчүүхэн чармайлт гаргахгүй байна. Бурхан газар дээрх хүмүүсээс хэзээ ч ихийг шаарддаггүй Учир нь Бурхан үргэлж бодит Бурхан байсаар ирсэн учир нь Бурхан хүнийг бүтээсэн, хүнийг сайн мэддэг Хүнийг Тэр тун сайн мэддэг, Тэр бол Төгс Хүчит билээ. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-03-22

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” Хоёрдугаар


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” Хоёрдугаар (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болсон юм. …… Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. ”

Read More

2019-03-21

Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана


Христийн магтан дуу “Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна” Амьдралд минь Бурханы хайр дагалдана Та ээлжлэх дөрвөн улиралд намайг дагуулдаг Таны ганцаардсан царайг хараад зүрхэнд минь гунигийн давалгаа оргилсон Би хэзээ ч Таны гунигийг хуваалцаж, ганцаардахад тань санаа тавьж байгаагүй Таны чин сэтгэлийн үгийг ахин дахин сонсдог ч би зөрүүдэлсээр байдаг Үргэлж сэтгэлийг тань зовоож, дандаа урмыг тань хугалдаг Сахилгажуулагдсаныхаа дараа би жаахан ухаардаг Таны хажууд байгаа ч гэсэн ачаанаас тань үүрэлцэж чадахгүй нь Таны бэрхшээлийг би мэдэрч, ойлгодоггүй Хүсэл тачаал, махан биеийн төлөө үнэн хийгээд ёс суртахууныг мартжээ Харууслаар дүүрсэн үедээ би Таны зүрхийг хэдийн шархлуулсан Би Таны зовлон шаналлын гашуун хийгээд уй гунигийг мэдэрч ч чадахгүй Завхралдаа шаналалтайгаар гасалж, шунахай гараа сунгасан Таны зовинолыг багахан хуваалцах мөс чанар, мэдрэмжтэй хэн байх вэ? Таны зүрх хамгийн өгөөмөр, хайр тань үнэ цэнэтэй үнэн билээ Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй, хүндтэй байж чадах билээ! Би үүрд Тантай хамт байж, дэргэдээс тань хэзээ ч холдохгүй Би үүрд Тантай хамт байж, дэргэдээс тань холдохгүй Баяр хөөр, баясал Таны царайд тодрог Хэн Танаас илүү үзэсгэлэнтэй, хүндтэй байж чадах билээ! Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй. Би үүрд Тантай байж, дэргэдээс тань холдохгүй. Баяр хөөр, баясал Таны царайд тодрог! Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна. Баяр хөөр, баясал Таны царайд тодрог Бүх үед Таныгаа зүрхэндээ амьдруулна Бүх үед зүрхэндээ амьдруулна. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-03-20

Эзний эргэн ирэхийг угтан авах “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” дуу


Христийн Сайн мэдээний дуу “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” Эзний эргэн ирэхийг угтан авах Бурхан харагддаг газарт Бурханы дуу, үнэний илэрхийлэл байдаг Үнэнийг хүлээн авсан тэр хүмүүс зөвхөн Бурханы хоолойг сонсож, Түүний илрэлтийг харна “Боломжгүй” гэсэн бодлоо хаяцгаа! Боломжгүйн тухай бодол чинь биелэх болно Бурханы мэргэн ухаан тэнгэрээс дээш дүүлнэ Түүний бодол, ажил бүх хүмүүсийн бодлоос хэтэрнэ Бүр бүтэхгүй зүйлс нь улам их үнэнийг хайна Хүний ойлголтоос хэтэрсэн бүхэн Бурханы хүслийг илүү их агуулдаг Тэр хаана харагдахаас хамаагүй Бурхан Бурханаараа байна, Бурхан Бурханаараа байна Түүний илрэлээс үл хамааран Түүний мөн чанар үл өөрчлөгдөнө Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ Бурханы зан чанар хувирдаггүй Тэр хаана ч гишгэсэн хүн төрлөхтний Бурхан хэвээр Есүс бол бүх Израйлчуудын Бурхан, Ази, Европ бүх ертөнцийн Бурхан Бурханы хүслийг, Түүний үгнээс эрэлхийл, Түүний илрэлтийг ол, Түүний мөрийг дага Бурхан бол үнэн, зам мөн амь Түүний үг ба илрэлт зэрэг оршдог Түүний зан чанар, хөлийн мөр хүмүүст үргэлж мэдэгддэг Ахан, дүүсээ энэ үгнээс Бурханы илрэлтийг харна гэж найдаж байна Бурханы илрэлтийг харахыг хүлээсэн бүх хүмүүст зориулж бэлдсэн Шинэ эрин, шинэ тэнгэр, газарт Түүнийг даган оч Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Нэршил болон ялгамж чанарын талаар” Нэгдүгээр хэсэг


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Нэршил болон ялгамж чанарын талаар” Нэгдүгээр хэсэг (Монгол хэлээр) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан, эсвэл Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад тэд Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм. ”

Read More

2019-03-18

Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн

Эзэний нигүүлсэл | “Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн” | Сайн мэдээний магтан дуу
Бурханы аврахаар зорьж буй хүн төрлөхтөн
Хүн төрлөхтөн няцлагдажээ, тэднийг Сатан няц гишгэжээ. Тэд эхний бүтээл, Адам, Ева байхаа больжээ. Тэд одоо Бурханы эсрэг үзэл, мэдлэг төсөөллөөр дүүрч, завхарсан зан чанараар бялхжээ. Гэсэн ч хүн төрлөхтөн Бурханы нүдэнд Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Өөрийх нь бүтээл хэвээр харагдана. Хүн төрлөхтнийг Өөрийнхөө зохион байгуулалтаар Бурхан захирсаар байна. Хүн төрлөхтөн Бурханы тогтоосон замналаар амьдардаг. Бурханы нүдэнд хүн төрлөхтөн Сатаны явуулганд ялзарч харагдана. Хүн бохирдож, өлсөн, нас ахиж, оюун самуурчээ. Хүний бүх үйлдэл, зөн билэг хэвээр үлдэнэ. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Ийм хүн төрлөхтнийг Бурхан аварна. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бүтээгчийн чин сэтгэлийн үгийг хүн төрлөхтөн зүрхэндээ ойлгомогц, Сатаныг хаяж одон Бүтээгчийн талд зогсоно. Бузар бүхнээ хүмүүн бүрэн угааж ариусаад Бүтээгчээсээ хангалт дахин нэг хүртэж ухаан бодол нь сэргэнэ. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Үүний дараа тэр Бүтээгчийн ноёрхолд үнэнээсээ, жинхэнээсээ эргэн орно. Хүн төрлөхтөн, хүмүүс дуудлага сонсон, Бүтээгчийнхээ дууг сонсон, Түүний дуу хоолойг сонсоод, өндийн зогсож, дуу гарсан газрыг яаран олно. Хүн төрлөхтөн Бүтээгчээ хармагц буруу бүхнийг хаян, Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. Бурханд бүхнээ зориулахаар Түүний өмнө бүх амийг тавина. “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Read More

2019-03-17

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”

Христийн сүмийн шинэ магтан дуу “Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг”
Бүх үндэстэн Таны гэрэлд ирдэг
Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, шаналал дундах тэднийг энхрийлж Халамжит бас хүчирхэг гараа сунгасан Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна Таны хайр, өршөөл бидэн дээр байна Таны суу алдарт царай тань харагдаж байна Өнө удаан завхарсан энэ дэлхийд Таны гэрлийн цацраг одоо тусаж байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ Та уужим тэврээ нээгээд хүн төрлөхтнийг, шаналал дундах тэднийг энхрийлж Халамжит бас хүчирхэг гараа сунгасан Таны нүдэн дэх хурц гэрэл цацарч байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Энэ дэлхий мөхөж байна Нуран унаж, жигшмээр Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна Та бүх хүн төрөлхтөнд найдвар авчирч Хоёр мянган жилийн хүлээлтийг эцэслэнэ Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ, Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ, Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна (Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ,) Энэ дэлхий мөхөж байна, (Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая) (Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, Аврагч Таныг дахин ирэхийг хүсэн уйлаж байна “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна.) Ирцгээ, бүх үндэснүүд, Түүний гэрэлд ирцгээ,Oh oh oh Муу ёрын нэгний эрхшээлээс ангижирцгаая Oh oh oh Харанхуйгаас бид үүрд чөлөөлөгдөж, “Таны ариун нэр үүрд магтагдах болтугай” гэж чөлөөтэй хашхирна “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2019-03-16

Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал”


Бурханы үгийн магтан дуу “Бие махбодтой Бурхан хүн төрөлхтөнд маш чухал” Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал, Учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ. Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний чадахгүй ажлыг хийж, Энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах ялзарсан хүнийг аварч чадна. Бие махбодтой Бурхан хүний чадахгүй ажлыг хийж чаддаг. Учир нь Түүний дотоод мөн чанар хүнийхтэй адилгүй. Ялгамж чанар нь хүнийхээс өөр тул Тэр хүнийг авардаг. Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал, Учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ. Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний чадахгүй ажлыг хийж, Энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах ялзарсан хүнийг аварна. Бие махбодтой Бурхан хүнтэй ижил боловч, ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүү чухал. Учир нь Тэр Бурханы Сүнсний чадахгүй ажлыг хийдэг. Бурханыг илүү сайн гэрчилж, хүнийг бүрэн олдог. Энэ махбод нь хэвийн бас энгийн боловч Хүн төрөлхтний төлөөх Түүний хувь нэмэр, утга учир нь Түүнийг илүү үнэ цэнэтэй, эрхэм болгодог. Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал, Учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ. Энэ махбодын үнэ цэнэ, ач холбогдол нь хэний ч тооцож чадахгүй, тооцож чадахгүй зүйл билээ. Энэ махбод Сатаныг шууд сөнөөж чадахгүй ч, Түүний ажил үүнийг ялж, хүнийг байлдан дагуулж, Сатаныг ноёрхолдоо бүрмөсөн, бүрэн дүүрэн оруулдаг. Бурхан хүнийг аварч, Сатаныг ялж чадна. Учир нь Тэр махбод болдог. Тэр Сатаныг шууд устгадаггүй ч, Сатаны ялзруулсан хүнийг байлдан дагуулж, ажиллахын тулд махбод болдог. Ийнхүү Тэр бүтээлүүдэд Өөрийгөө илүү сайн гэрчилж, ялзарсан хүнийг авардаг. Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал, Учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ. Учир нь Тэр ямар ч махан биетэй хүний чадахгүй ажлыг хийж, Энэ газар дээр Өөртэй нь хамт амьдрах ялзарсан хүнийг аварна. Бурхан махбод болсон биеэрээ Сатаныг ялж, улам илүү агуу гэрчлэл хийдэг. Энэ нь Бурханы Сүнс шууд Сатаныг сөнөөхөөс илүү үнэмшилтэй. Энэ махбод хүн төрөлхтөнд маш чухал, Учир нь Тэр хүн төдийгүй, юун түрүүнд Бурхан билээ. Махбодтой Бурхан хүнд Бүтээгчийг мэдэхэд нь, бүтээлүүдийн дунд Түүнийг илүү сайн гэрчлэхэд нь тусална. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More