2019-03-28

Хэзээ ч мөхөшгүй амьдралын хүч

Дунг Мэй, Хенань муж
Би жирийн нэг хүн. Би дундаж амьдралаар амьдардаг байсан. Гэрлийг хүсэн тэмүүлдэг олон хүний адилаар, амьдралдаа илүү ач холбогдол өгөхийг хичээж, хүний оршихуйн утга учрыг эрэлхийлсэн олон арга замуудыг туршсан. Эцэст нь миний бүх оролдлого үр дүнгүй болсон. Гэхдээ хожим нь би азаар эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч, амьдралд минь гайхамшигт өөрчлөлтүүд гарсанн. Энэ нь миний амьдралд илүү олон өнгө нэмж зөвхөн Бурхан л хүмүүсийн оюун санаа, амьдралын үнэнийг Хангагч бөгөөд зөвхөн Бурханы үгс л хүний амьдралын үнэн утга учир болохыг ойлгосон. Эцэст нь амьдралын зөв замаа олсондоо би баяртай байсан. Хэдий тийм боловч, үүрэг хариуцлагаа биелүүлэх явцдаа би нэг удаа Хятадын Коммунист Намын засгийн газарт хууль бусаар баривчлагдаж, харгис хэрцгийгээр тамлуулсан. Энэ нь миний амьдралын аялалд хэзээ ч мартахааргүй туршлага болсон…
Хэзээ ч мөхөшгүй амьдралын хүч

2011 оны 12дугаар сарын нэгэн өдөр өглөөний 7 цаг орчимд өөр нэгэн чуулганы удирдагч бид хоёр чуулганыхаа эд хөрөнгийн бүртгэлийг хийж байтал арав гаруй цагдаа гэнэт хаалгаар дайран орж ирлээ. Муу ёрын цагдаа нарын нэг нь бидэн рүү яаравчлан ирж: “Бүү хөдөл!” гэж хашгирсан. Болж байгаа зүйлийг хараад миний толгой эргэсэн. Би дотроо ”энэ ч муу шүү, чуулган маш их хөрөнгөө алдах нь” гэж бодлоо. Дараа нь, тэр муу ёрын цагдаа биднийг, дээрэм хийж байгаа гэмт хэрэгтэн шиг нэгжсэн. Тэд бас өрөө бүрийг нэгжин, богинохон хугацааны дотор хамаг юмыг орвонгоор нь эргүүлээд хаячихсан. Эцэст нь тэд чуулганы зарим нэг эд зүйлс, банкны гурван карт, хадгаламж хийсэн тухай баримт, компьютер, гар утаснууд өөр бусад юмсыг олсон. Тэд бүгдийг нь хураан авч бидний дөрвөн хүнийг цагдаагийн хэсэг рүү авч явлаа.
Өдөр нь муу ёрын цагдаа нар өөр гурван эгчийг баривчилж авчирсан. Тэд, бид долоог нэг өрөөнд түгжиж, ярихыг хориглож, шөнө унтуулаагүй. Надтай хамт хоригдсон эгч нарыг харж, чуулган хэр их хөрөнгө мөнгө алдсаныг бодохын зэрэгцээсэтгэл тавгүйрхэж байлаа. Миний хийж чадах ганц зүйл хурдхан Бурханд хандан залбирах байлаа: Өө Бурхан минь! Энэ орчин нөхцөлтэй нүүр тулгараад би юу хийхээ мэдэхгүй байна. Миний зүрх сэтгэлийг хамгаалж тайвшруулаач.” Залбирсныхаа дараа би Бурханы үгийг саналаа: “Чуулган дотор иймэрхүү зүйлс болоход бүү ай, энэ нь бүгд Надаар зөвшөөрөгддөг. Зогсоод Миний дуу хоолой бол. Бүх зүйлс Миний сэнтийн зөвшөөрлөөр болж байгаа бөгөөд бүгдийн дотор Миний санаа зорилго байгаа гэдэгт итгэлтэй бай” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс). “Чиний эргэн тойрны орчинд буй бүх зүйл Миний зөвшөөрлөөр байдаг, Би энэ бүгдийг зохицуулдаг гэдгийг чи мэдэх ёстой. Тодорхой харж, Миний чамд өгсөн орчин нөхцөлд Миний зүрх сэтгэлийг хангалуун байлга” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс). Бурханы үг зүрх сэтгэл дэх цочирдол бухимдлыг маань намжаасан. Өнөөдөр энэхүү нөхцөл байдал над дээр Бурханы зөвшөөрөлтэйгээр ирснийг, Түүнд гэрчлэл хийхийг Бурхан надаас хүсэх цаг болсныг би ухаарсан. Бурханы хүслийг ойлгоод би Бурханд хандан залбирсан: “Өө Бурхан минь би Таны зохицуулалт, зохион байгуулалтад дуулгавартай байхыг, Таны гэрчлэлд хатуу зогсохыг хүсэж байна! Гэхдээ миний өндөр бага, Таниас гуйж байна, надад итгэл, хүч чадал өгч, намайг бат зогсоход минь хамгаалаач”
Дараа өглөө нь тэд биднийг салгаж, байцаав. “Би чамайг чуулганы удирдагч гэдгийг мэдэж байна. Бид та нарыг таван сарын турш хянаж байна” гэж муу ёрын цагдаа нарын нэг нь бардам байдлаар хэлэв. Намайг хянахын тулд хийсэн бүхнээ нарийвчлан ярихыг нь сонсоод нуруу хүйт даав. Энэ муу ёрын цагдаа нар биднийг баривчлах гэж үнэхээр их бэлтгэжээ гэж би дотроо бодлоо. Намайг чуулганы удирдагч гэдгийг тэд хэдийнэ мэдэж байгаа болохоор намайг явуулахгүй нь тодорхой. Би нэн даруй Бурханы өмнө “Бурханаас урван тэрсэлж Иуда болсноос үхсэн нь дээр” гэж шийдэв. Байцаалт нь үр дүн өгөхгүй байгааг хараад тэд хүн томилж, намайг хянаж, унтуулахгүй байх даалгавар өглөө.
Гурав дахь өдрийн байцаалтын явцад муу ёрын цагдаа нарын дарга нь компьютер асааж, Бурханыг доромжилсон материалыг надаар уншуулав. Миний сэтгэл өөрчлөлтгүй байгааг хараад тэр надаас чуулганы санхүүгийн талаар дараа нь байцааж эхэллээ. Тэгэхэд нь би хажуу тийш харж түүнийг үл тоомсорлов. Энэ нь түүний уурыг маш их хүргэж тэр харааж эхэлсэн. “Чи юу ч хэлэхгүй байсан ч хамаагүй, бид чамайг тодорхойгүй хугацаагаар хорьж, хүссэн үедээ тамлаж чадна” гэж тэр аймшигтайгаар сүрдүүлэв. Тэр шөнөдөө, цагдаа нар тамлалаа эхэлсэн. Тэд нэг гарыг маань мөрний араар, нөгөө гарыг нуруун тус газраар дээш татсан. Миний нурууг хөлөөрөө шахаж хоёр бугуйг маань хамтатган хүчээр гавлав. Үнэхээр их өвдөж би хашгирсан. Мөрний яс, мах салж унах гэж байгаа мэт байлаа. Би шаланд толгойгоо наан хөдөлгөөнгүй өвдөглөхөөс өөр яаж ч чадаагүй. Миний хашгираан тэднийг надад зөөлөн хандахад хүргэнэ гэж би бодсонч ингэхийн оронд тэд миний нуруу, гав хоёрын хооронд аяга хавчуулсан нь өвдөлтийг хоёр дахин ихэсгэв. Биеийн дээд хэсгийн яс дундуураа цуурах мэт болов. Би амьсгалж ч чадахгүй, хүйтэн хөлс нүүр даган асгарч үнэхээр их өвдөж байлаа. Би цаашид өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй мэт санагдах үед муу ёрын цагдаа нарын нэг нь энэ боломжийг ашиглан надад: “Бидэнд нэг нэр л хэлээд өг. Тэгвэл чамайг шууд явуулна” гэж хэлэв. Тэр үед би зүрх сэтгэлийг маань хамгаалаач гэж Бурханд хандан хашгирлаа. Нэн даруй би амьдралын туршлагын тухай магтан дууны үгийг санав: “Бие махбод болсон Бурхан зовж шаналдаг. Ялзарсан хүн би дахиад хичнээн их тарчлах ёстой вэ? Хэрвээ би харанхуйн нөлөөнд бууж өгвөл хэрхэн Бурхантай уулзаж чадах юм бэ? … Би бүх хүндрэлийг давж туулан Бурханы сэтгэлийн зовлонг нөхөн төлөх нь зүйтэй” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя, “Бурханаас сайн мэдээг хүлээх нь”). Энэ магтан дуу надад эрч хүч өгсөн. Тийм ээ, бие махбод болсон Бурхан бидний авралын төлөө тэр бүх зовлон шаналлыг тэвчсэн, Сатанаар гүнзгий ялзруулагдсан хүн би бүр илүү зовж шаналах ёстой. Өвдөлтийг тэсвэрлэж чадахгүйн улмаас хэрвээ Сатанд бууж өгсөн бол би дахиняаж Бурханы царайг харах вэ? Энэ тухай бодол надад эрч хүч өгч, би дахин нэг удаа бууж өгөхгүй болов. Муу ёрын цагдаа намайг бүтэн хагас цаг байцаасан. Тэд миний гавыг тайлахад бүхий л бие маань сулран унасан. Хэрвээ чи ярихгүй бол бид дахиад ингэнэ!” гэж тэд над руу хашгичсан. Би тэдэн рүү хараад юу ч хэлээгүй. Эдгээр муу ёрын цагдаа нарыг жигших үзэн ядалтаар сэтгэл маань дүүрсэн байлаа. Муу ёрын цагдаа нарын нэг нь дахин гавлахаар бослоо. Дөнгөж сая зовж туулсан өвдөлтийг бодоод би дотроо Бурханд хандан залбирсаар байсан. Миний гайхлыг төрүүлсэн зүйл бол, тэр гарыг маань нуруу луу татах гэж оролдоод хөдөлгөж чадаагүй. Бас тийм ч их өвдөөгүй. Тэр толгойныхоо хөлсийг гоожтолүнэхээр хичээсэн боловч гавыг зүүж чадахгүй л байлаа. “Чи нэлээн хүчтэй юм” гэж тэр уурсан ундууцаж байв: Энэ бол Бурханы халамж, Бурхан надад эрч хүч өгч байсныг би мэдсэн. Бурханд талархъя!
Үүр цайх хүртэл үнэхээр хүнд байлаа. Тэр муу ёрын цагдаа намайг хэрхэн тамласныг эргээд бодоход би цохилтонд орсон орсон хэвээр байлаа. Тэд бас намайг юу ч хэлэхгүй бол ууланд нэлээн хол аваачиж цаазаар авах болно гэж сүрдүүлсэн. Хожим нь тэд бусад итгэгчдийг барихаараа намайг чуулганаа худалдсан гэж хэлээд миний нэрийг харлуулж чуулганы ах, эгч нараар намайг үзэн ядуулж, надаас татгалзахад хүргэх байсан. Ингэж төсөөлөн бодоход миний сэтгэл цөхрөл, мухардлын давалгаанд автсан. Би өөрийгөө айж, хулчийж байгааг мэдэрсэн. Би үхсэн нь дээр гэж дотроо бодов. Тэгвэл би Иуда болж Бурханаас урван тэрслэхгүй, ах, эгч нар ч надаас татгалзахгүй. Би бас махан биеийн тамлан зовоолтын өвдөлтөөс зайлсхийх болно. Тиймд би намайг харгалзаж байсан муу ёрын цагдаа нар намайг анхаарахгүй байх үеийг хүлээж байгаад ханыг хүчтэй мөргөв. Гэвч миний толгойд жаахан гүвдрүү үүссэнээс өөр юм болоогүй бөгөөд би үхсэнгүй. Тэр үед Бурханы үг намайг дотроос минь гэгээрүүлсэн:“Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм”“Бусад хүмүүс чамайг буруу ойлгох үед чи Бурханд залбирч: ‘Өө Бурхан минь! Бусад хүмүүс намайг тэвчээсэй гэж эсвэл тэд намайг уучлаасай гэж би гуйхгүй. Би Таныг зүрх сэтгэлээрээ хайрлах чадвартай байж, зүрх сэтгэлдээ уужирч, мөс чанар минь амар тайван байхыг л би гуйж байна. Бусад хүмүүс намайг магтаж эсвэл намайг хүндлээсэй гэж би гуйхгүй; би зөвхөн зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгахаар зорьж’” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас). Бурханы үг сэтгэлээс минь гунигийг үлдэн хөөсөн. Тийм ээ, Бурхан шийдэмгий, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чадах, ямар ч зовлон бэрхшээл туулсан бай хамаагүй Бурханы бүх зохицуулалтыг эцсээ хүртэл тэсвэрлэж чадах хүмүүсийг хүсдэг.Бас Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд нь хүртэл олж хардаг. Цагдаа нар намайг зохиомлоор буруутгасан ч, юу болсныг мэдэхгүй учраас бусад ах эгч нар намайг буруугаар ойлгож надаас татгалзсан ч Бурханы зорилго зөв сайн гэдэгт би итгэж байна. Түүнийг гэх миний итгэл, хайрыг Бурхан шалгаж байна, би Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар зорих хэрэгтэй. Чөтгөрийн зальтай башир мэхийг нэвтэрхий хараад би гэнэт ичиж, сэтгэл зовох шиг болов. Бурханд итгэх итгэл маань хэтэрхий бага байгааг би харсан. Бага зэргийн зовлон амсаад би бат зогсож чадахгүй, үхлээр дамжуулан Бурханы зохион байгуулалтаас зугтаж, зайлсхийхийг бодсон. Хүмүүс Бурханыг орхихоороо харанхуйд амьдрах болно.муу ёрын цагдаагийн сүрдүүлгийн үгсийн зорилго нь намайг Бурханаас нүүр буруулахад хүргэх байсан. Хэрвээ Бурханы хамгаалалт байгаагүй бол би тэдний башир мэхэнд унах байлаа. Бурханы үгийг тунгаан бодож байхдаа зүрх сэтгэл маань гэрлээр дүүрэв. Би дахин үхэх бус,харин сайхан амьдрах, амьдран гаргасан зүйлээ Бурханыг гэрчлэхийн төлөө ашиглахыг, Сатаныг ичгэвтэр байдалд оруулахыг хүсэх болов.
Намайг харгалзах үүрэгтэй хоёр муу ёрын цагдаа намайг яагаад толгойгоороо хана мөргөснийг асуулаа. Нөгөө цагдаа нар нь намайг зодсон учраас гэж би хэлсэн. “Бид үндсэндээ хүмүүжилтэй ажилладаг. Санаа зовох хэрэггүй. Таныг дахин зодуулахгүй” гэж тэдний нэг нь инээмсэглэн хэлэв. Түүний тайвшруулсан үгсийг сонсоод би бодсон: Энэ хоёр муу биш юм; намайг баригдсанаас хойш тэд надад нэлээн сайн хандаж байгаа. Үүгээр би сэргийлэлтээ зөөлрүүлэв. Гэтэл яг тэр үед Бурханы үгс сэтгэлд маань гялбан орж ирэв: “Миний ардууд Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалж, … цаг ямагт Сатаны зальт аргын эсрэг хамгаалах ёстой, энэ нь та нарын Сатаны занганд унахыг зогсоох бөгөөд тэр үед харамсахад хэтэрхий оройтсон байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Гурав дахь айлдвар”-аас). Чөтгөрийн башир мэх олон гэдгийг, мөн би бүх цаг үед эдгээр чөтгөрүүдийн эсрэг сонор сэрэмжтэй байхыг харуулж Бурханы үгс надад цаг үеэ олсон сануулгыг өгсөн. Тэд үнэн дүр төрхөө төд удалгүй илчилнэ гэж би бодоогүй байлаа. Муу ёрын цагдаа нарын нэг нь Бурханыг гүтгэн гүжирдэж, нөгөө нь хажууд суугаад гуян дээр алгадан над руу зальжнаар харж, чуулганы санхүүгийн талаар асууж эхлэв. Орой нь намайг үүрэглэхийг хараад миний цээжийг тэмтчиж эхэлсэн. Тэд үнэн нүүр царайгаа илчилснийг хараад би эгдүүцлээр дүүрэв. Зөвхөн тэгэхэд л би ард түмний гэх цагдаа нар хулигаан, танхай этгээдээс хэтрэхгүй болохыг нь харсан юм. Энэ нь тэдний хийж чаддаг жигшүүртэй, үзэн ядмаар зүйлс байсан. Улмаар би Бурханд хандан яаравчлан залбирч намайг тэдний хор хөнөөлөөс хамгаалахыг гуйлаа.
Дараагийн хэдэн өдөрт нь муу ёрын цагдаа нар надаас чуулганы талаар ойр ойрхон асуусан төдийгүй, намайг унтуулахгүйн тулд ээлжлэн харгалзаж байлаа. Дараа нь би тэдэнд юу ч өгөхгүйг хараад тэр хоёр муу ёрын цагдаагийн байцаалт ширүүссэн. Тэдний нэг нь намайг зодож, нүүрэн дундуур алгадан, хэдэн удаа ч дэлссэн юм бүү мэд. Миний нүүр хорсон хавдаж,хөшиж бадайраад би юу ч мэдрэхгүй болж эхлэв. Тэдний байцаалт надаас юу ч авч чадаагүй тул нэг орой цагдаагийн дарга над руу хашхиран хэлсэн: “Амаа нээж эхэл. Чи миний тэвчээрийг барж байна, бид нар чамайг яаж ч чадахгүй гэж бодохгүй л байна шүү. Би чамаас илүү хахир хүмүүстэй олон удаа таарч байсан. Чамтай хатуу ширүүн байхгүй бол хараал идмэр чи хүлээн зөвшөөрөхгүй бололтой!” гэж хашхирав. Тэр тушаал өгч, хэд хэдэн муу ёрын цагдаа нар намайг тамлаж эхэллээ. Тэр орой байцаалтын өрөө дүнсгэр, аймшигтай байсан бөгөөд тамд байгаа мэт санагдаж байлаа. Тэд намайг газар хэвтүүлж, гарыг маань өвдөгний доогуур гавлав. Дараа нь тэд миний тохой, өвдөгний ар тал хооронд модон саваа оруулсанд бүх бие маань эвхрэлдэв. Тэгээд тэд модон саваанаас өргөж хоёр ширээний хооронд хөндөлсүүлэн тавихад бие маань агаарт толгойгоороо доош харан дүүжлэгдэв. Тэд намайг дээш нь болгох мөчид толгой эргэж, амьсгалахад хэцүү байлаа. Амьсгал боогдох мэт болсон. Би агаарт толгойгоороо доош харан дүүжлэгдсэн болохоор гарын бугуйнаас биеийн бүх жин зүүгдэв. Эхэндээ гав мах руу шигдэн орохыг нь болиулах гэж би гараа нийлүүлэн сайтар хавчиж биеэрээ эвхрэн тэр байрлалдаа байхын тулд хамаг чадлаараа хичээсэн. Гэвч миний эрч хүч аажмаар суларсан. Миний гар шагайнаас өвдөг рүү гулсан, гав гар руу гүнзгий зүсэн орж, би маш шаналгаатай өвдөлтөн дунд үлдэв. Ийм байдлаар хагас цаг орчим хугацаанд дүүжлэгдсэний дараа бүх биеийн цус толгой руу юүлэгдэх шиг болсон. Толгой, нүд маш их өвдөн хөөснөөс дэлбэрэх гэж байгаа мэт санагдуулна. Бугуй маань гүнзгий зүсэгдэж, хоёр гар маань маш их хавдаж, бүтэн талх шиг харагдаж байлаа. Надад үхлийн ирмэг дээр байгаа мэт санагдаж байлаа. “Би цаашид тэвчиж чадахгүй нь, намайг буулгаач” гэж би цөхрөн хашгирав. “Өөрөөс чинь өөр хэн ч чамайг аварч чадахгүй. Бидэнд нэг нэр хэлчих, тэгвэл чамайг буулгая” гэж муу ёрын цагдаа нарын нэг нь догшноор хэлэв. Эцэст нь, миний байдал үнэхээр хүнд байгааг тэд хараад намайг буулгасан. Тэд надад жаахан глюкоза хийгээд дахиад байцааж эхэлсэн. Би тэдэнд анхаарал хандуулалгүй, нүдээ чанга аньж газарт шалбааг адил сулбайн хэвтэж байв. Муу ёрын цагдаа гэнэтхэн намайг дээш өргөв. Гараараа сэргийлэн тогтоох хүчгүй болсон учраас гавны хөрөө шүдтэй ирмэгийг нь мах руугаа шигдүүлэхээс өөр сонголт надад байгаагүй. Тэр мөчид үнэхээр их өвдсөнөөс болж би сэтгэл өвдөм чангаар орилов. Би үргэлжлүүлэн тэмцэх хүчгүй болж,, амьсгал минь маш сул болж байлаа. Цаг хугацаа зогссон мэт санагдана. Надад үхлийн ирмэг дээр дэнжигнэж байгаа мэт санагдаж байв. Энэ удаад би үнэхээр үхэх нь гэж бодоод амьдралаа төгсгөл болохоос өмнө зүрх сэтгэл дэх үгсээ Бурханд хэлэхийг хүслээ: “Өө Бурхан минь! Үхлийн ирмэг дээр гарцаагүй ирээд байгаа энэ цаг мөчид би айж байна, гэхдээ би өнөө орой үхсэн ч хамаагүй Таны зөвт байдлыг магтах болно. Өө Бурхан минь,миний энэ богинохон амьдралын аялалд гэм нүглийн энэ ертөнцөөс гэрт минь буцаахаар намайг сонгож, тэнэн төөрөлдөж явахыг маань зогсоож,Таны дулаан тэвэрт мөнх амьдрах боломжийг олгосонТанд талархаж байна. Өө Бурхан минь, би Таны хайраас маш ихийг таашаан баяссан, гэхдээ амьдрал маань төгсгөл дээрээ хүрч ирсэн энэ үедээ л Таны хайрыг нандигнан хайрлаагүй юм байна гэдгээ ойлгож ухаарч байна. Би Таныг олонтаа гуниглуулж, урмыг тань хугалж байсан; ээжийнхээ хайрыг таашаан баясахыг л мэддэг гэнэн хонгор хүүхэд адил би энэ хайрыг эргээд төлөх талаар хэзээ ч бодож байгаагүй. Амиа алдах гэж байгаа энэ үедээ л би Таны хайрыг нандигнан хайрлах ёстойгоо ойлгож байна, бас үнэхээр олон сайн цагуудыг алдаж өнгөрөөсөндөө одоо л харамсаж байна. Таны төлөө юу ч хийж чадаагүй, Танд ийм их өртэй гэдэгтээ л би одоо хамгийн ихээр харамсаж байна, хэрвээ би амьдарч чадах бол Танд өртэй зүйлсээ хийж гүйцээн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ лавтайяа хийнэ. Дахиад хэзээ ч үхлээс айхгүй байх боломжийг надад олгон, би нүүр тулгарсан зүйлдээ хүчтэй байж хандахын төлөө,надад эрч хүч өгөхийг л би энэ мөчид Танаас гуйж байна ….” Миний духнаас хөлс дусал дуслаар унаж байлаа. Тэр шөнө аймшигтай нам гүм байсан. Миний амьдралын үлдсэн хором бүрийг тоолох мэт цагны цохилох дуу л сонсогдож байсан. Дараа нь нэг хачин жигтэй зүйл болсон: Нарны бүлээн туяа миний дээрээс гэрэлтүүлэх мэт би аажмаар өвдөлтийг мэдрэхээ больсон. Бурханы үгс оюун санаанд минь цуурайтан байлаа: “Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас). Тийм ээ, Бурхан бол миний амьдралын эх үүсвэр, Бурхан миний хувь заяаг удирдан хөтөлдөг, би өөрийгөө Бурханы гарт орхиж, өөрийгөө Түүний хяналтанд тавьж өгөх ёстой. Бурханы үгийг тунгаан бодсоноор би Бурханы дулаан тэвэрт наалдан байгаа мэт зүрх сэтгэлд минь тааламжтай, амгалан тайван мэдрэмж төрсөн. Би өөрийгөө унтаад өгч байгааг мэдэв. Үхэх нь гэж айгаад муу ёрын цагдаа намайг буулгаж яарч сандран глюкоза, ус өгсөн. Үхэлтэй нүүр тулаад байхдаа би Бурханы гайхамшигтай үйлсийг олж харсан юм.
Дараа өдөр нь муу ёрын цагдаа нар намайг дахин дахин дээш өлгөсөөр бүхий л оройг өнгөрөөсөн. Тэд надаас хурааж авсан баримтуудын эх үүсвэр хаана байгаа талаар байцаасан. Энэ бүх хугацаандби юу ч хэлээгүй, гэвч тэд болихгүй л байлаа. Чуулганы мөнгөнийнууцыг мэдэхийн тулд тэд намайг тамлах жигшүүртэй арга хэрэгсэл нэг бүрийг ашигласан. Тэр мөчид Бурханы үг миний сэтгэлд цуурайтсан: “Мянга мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэл дээр бичигдсэн, яаж энэ нь жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн дарж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). Бурханы үгс надад маш их эрч хүч, итгэлийг өгсөн. Би Сатантай үхтэлээ тэмцэх болно, тэр ч байтугай би үхвэл Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ хатуу зогсоно. Бурханы үгэнд урам онгод орсон би өвдөлтөө өөрийн эрхгүй мартав. Ийм маягаар тэд намайг дээш өлгөх тоолонд Бурханы үгс надад урам онгод оруулж сэдэл хөшүүрэг болсон бөгөөд тэд намайг хэдийчинээ олон удаа өлгөнө төдийчинээ олон удаа би тэдний муу ёрын чөтгөрийн шинж чанарыг нэвт харж чадаж , Бурханы сэтгэлийг ханамжтай байлгах, Бурханд хийх гэрчлэлдээ хатуу зогсох шийдвэр маань улам илүү болсон. Эцэст нь тэд бүгд надаас залхав. “Ихэнх хүмүүс ингэж хагас цаг орчим дүүжлэгдээдтэсэж чаддаггүй, гэвч тэр энэ бүх хугацаандүлдэж чадлаа, тэр үнэхээр хатуу чанга хүн юм!” Би тэдний ингэж хэлэхийг сонссон. Эдгээр үгсийг сонсоод миний сэтгэл хөөрөн догдолсон. Би дотроо ингэж бодлоо: Миний ард Бурхан байхад та нар намайг буулгаж авч чадахгүй. Биеийн тамлал дээр нэмээд, цагдаагийн хэсэг дээр өнгөрөөсөн есөн өдөр, есөн шөнийн турш муу ёрын цагдаа нар намайг нойргүй байлгасан. Би нүдээ аньж толгой дохилзох бүрт тэд саваагаар ширээ тас хийтэл цохино, эсвэл намайг босгож зогсоогоод гүйлгэнэ, эсвэл над руу зүгээр л хашгичиж, намайг буулгаж авахыг, ухаан санааг минь самууруулахыг оролдоно. Есөн өдрийн дараа, зорилгодоо хүрээгүйгээ хараад цагдаа нар болихгүй хэвээр байлаа. Тэд намайг зочид буудал руу авч яваад гарыг маань хөлний урд гавлан модон саваагаа гар хөл хоёрын хооронд оруулж шалан дээр эвхрэн суулгалаа. Дараагийн хэдэн өдөр нь тэд намайг ийм байрлалд суулгасаар, яваандаа гав мах руу шигдэн оров. Миний гар, бугуй хавдан хөхөрч, бөгс маань үрж эсвэл хүрэхийн аргагүй ихээр өвдөж байлаа; Надад зүүн дээр сууж байгаа юм шиг санагдаж байсан. Нэг өдөр, муу ёрын цагдаа нарын ахлагч нь миний байцаалт үр дүнгүй байгааг хараад над руу ирж уурсан, нүүрэн дундуур маш хүчтэй алгадсанаас болж хоёр шүд маань сулрав.
Эцэст нь Мужийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсээс хоёр хэсгийн дарга ирсэн. Тэд ирмэгцээ, гарнаас гав авч, намайг буйдан дээр суухад туслаад аяга ус хийж өгөв. “Сүүлийн хэдэн өдөр чамд нэлээн хэцүү байсан, гэхдээ үүнийг битгий хүндээр хүлээж аваарай, тэд зүгээр л тушаал биелүүлж байсан” гэж тэд хоёр нүүр гаргасан зүйл хэллээ. Тэдний хоёр нүүртэй хуурамч байдлыг би маш ихээр үзэн ядаж, шүдээ хавирч байлаа. Тэд бас намайг ялахын тулд Библи ашиглан, компьютер асааж, надад хуурамч баримт үзүүлэв. Тэд Бурханыг буруутгаж, доромжилсон олон үг хэлсэн. Би сэтгэлдээ уур бухимдлыг мэдрэв. Тэдэнтэй маргахыг хүссэн ч ингэснээр тэд улам их улангасан Бурханыг доромжлох болно гэдгийг би мэдэж байлаа. Тэр мөчид би, бие махбод болсон Бурханы амссан бэрхшээл ямар их болохыг, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурханы тэсвэрлэн давсан доромжлол ямар их болохыг үнэхээр мэдэрсэн. Үүнээс гадна би эдгээр чөтгөрүүдийн жигшмээр, үзэн ядмаар байдлыг харсан. Би зүрх сэтгэлдээ, Сатанаас бүрмөсөн сална, Бурханд мөнхөд үнэнч шударга байна гэж нууцаар тангараг өргөв. Дараа нь тэд намайг залилан мэхлэх гэж хичнээн оролдсон ч би амаа хамхин юу ч хэлээгүй. Тэдний үг ямар ч үр дүнд хүргэхгүй байгааг хараад хэсгийн дарга нар цухалдан бачимдаад явж одсон.
Зочид буудалд өнгөрөөсөн арван өдөр, шөнийн турш тэд миний гавыг салгалгүй, хөлийг минь тэврүүлэн явган суулгасаар байв. Эргээд харвал баригдсанаасаа хойш би цагдаагийн хэсэг болон зочид буудалд арван есөн өдөр, шөнийг өнгөрөөжээ. Бурханы хайрын хамгаалалт надад бага зэрэг нойр авахыг зөвшөөрсөн, харин муу ёрын цагдаа нар надад энэ хугацааны туршид унтах боломжийг олгоогүй; би зөвхөн хэсэгхэн зуурл нүдээ аних болдог байсан бөгөөд намайг сэрүүн байлгахын тулд тэд ширээ балбах, хэрцгийгээр намайг өшиглөх, над руу хашгичих, тойрч гүйх тушаал өгөх гэх мэтээр юу ч хамаагүй хийнэ. Намайг цочоох бүрт зүрх маань цээж дэлдэн надад маш аймшигтай санагдана. Тэр бол муу ёрын цагдаа нарын үе үе тамладаг тамлал дээр нэмэгдсэн зүйл бөгөөд миний хүч маш их суларч бүх бие маань хавдан таагүй болсон. Би юм бүхнийг давхардуулж хардаг болсон. Миний өмнө хүмүүс яриад зогсож байгааг би мэдэж байвч тэдний дуу хоолой алс холоос ирж байгаа мэт сонсогдоно. Дээрээс нь миний хариу үйлдэл үзүүлэх чадвар их удааширч байлаа. Бурханы агуу хүч чадлын ачаар би үүнийг яаж ийгээд давж гарсан билээ! Бурханы хэлсэнчлэн:“Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд … Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Сэтгэлдээ би Бурханд чин сэтгэлийн талархал, магтаал өргөсөн: Өө Бурхан минь! Та бүх зүйлийг удирдан хөтөлдөг, Таны үйл хэргийг урьдчилан таашгүй, зөвхөн Та л төгс хүчит, Та бол мөхөж үгүйршгүй амьдралын хүч, Та бол миний амьдралын амьд усны шавхагдашгүй эх булаг. Энэ тусгай орчинд, би Таны онцгой хүч чадал, эрх мэдлийг олж харсан. Эцэст нь асуултандаа надаас ганц ч хариулт аваагүй цагдаа нар намайг хорих анги руу илгээсэн.
Хорих анги руу явах замд хоёр цагдаа надад хэлсэн: “Чи үнэхээр сайн байлаа. Залуус та нар хорих ангид байж болох ч та нар бол сайн хүмүүс. Тэнд мансууруулах бодис наймаалагчид, алуурчид, янхнууд гээд янз бүрийн л хүмүүс байдаг. Чи очихоороо харна аа.” “Та нар биднийг сайн хүмүүс гэж мэддэг юм бол яагаад баривчилдаг юм бэ? Засгийн газар шашны эрх чөлөөний тухай ярьдаггүй бил үү?” гэж би асуув. “Коммунист нам та нарт худлаа ярьж байгаа юм. Нам бидэнд амьдрах арга хэрэгслийг өгдөг, тэгэхээр бид хэлснийг нь л хийх болдог. Бидэнд та нарыг үзэн ядах, та нарыг эсэргүүцэх зүйл байхгүй. Чи Бурханд итгэдэг учраас бид чамайг баривчилсан” гэж цагдаа нарын нэг нь хэлсэн. Үүнийг сонсоод би биеэрээ туулан мэдэрсэн бүх зүйлээ эргэн санав. Би Бурханы үгийг эргэн санахгүй байж чадаагүй: “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос). ХКН-ын засгийн газрын үнэн нүүр царайг, бас хүртэх гавьяагүй хүндлэлийг авах гэж тэд хэрхэн оролддог болохыг надад үнэнхүү харуулсан Бурханы үг хэрэг явдлын яг голыг нь олж хэлжээ; өнгөн дээрээ тэд шашны эрх чөлөөний туг мандуулах ч нууцаар Бурханд итгэдэг хүмүүсийг улс орон даяар баривчилж, шахаж хавчин, тамлаж, чуулганы мөнгийг дээрэмдэн шамшигдуулдаг-энэ бүхэн тэдний жигшмээр гэм нүгэлтэй, чөтгөрийн шинж чанарыг илчлэн харуулдаг.
Хорих ангид байхдаа би сул дорой бөгөөд шаналал дунд байсан. Гэхдээ Бурханы үгс надад урам онгод оруулан хүч чадал, итгэл өгч Сатан махан биений минь эрх чөлөөг үгүй хийсэн ч, зовлон намайг босгон байгуулсан гэдгийг ойлгуулж,, тэдгээр чөтгөрүүдийн тамлалын явцад Бурханд найдахыг зааж, олон үнэний жинхэнэ үнэн утга учрыг ойлгох, үнэн эрхэм нандин гэдгийг олж харах боломж олгон, үнэний мөрийг хөөх шийдвэр, хүсэл сэдлийг маань ихэсгэсэн. Би Бурханд дуулгавартай байж, надад зориулан Бурханы зохицуулсан бүх зүйлийг биеэрээ туулан мэдрэх хүсэлтэй байв. Улмаар хорих ангид ажиллаж байхдаа би магтан дуу дуулж, Бурханы хайрын тухай чимээгүйхэн боддог байсан. Зүрх сэтгэл минь Бурханд илүү ойртон очиж,, өдөр хоногууд тийм ч их шаналантай, гунигтай байхаа больсныг мэдэрсэн.
Энэ хугацаанд муу ёрын цагдаа нар намайг дахиад олон удаа байцаасан. Тэдний тамлалыг удаа дараа давж гарахад намайг удирдан хөтөлсний төлөө би Бурханд талархсан. Дараа нь муу ёрын цагдаа нар миний банкны гурван картнаас бүх мөнгийг авсан. Чуулганы мөнгийг муу ёрын цагдаа нар авахыг дэмий л харж, сэтгэл зүрх минь урагдан байв. Энэ шуналтай чөтгөрүүдийн бүлгийг жигшсэн үзэн ядалтаар сэтгэл минь дүүрч, Христийн хаанчлал хурдан ирээсэй гэж хүсэн тэмүүлсэн. Эцэст нь баталгаа байхгүй ч гэсэн тэд намайг “Олон нийтийн хэв журмыг зөрчсөн” гэж хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх нэг жил гурван сарын ял оноов.
ХКН-ын засгийн газарт харгис хэрцгийгээр тамлуулсныхаа дараа миний төлөөх Бурханы хайр, авралыг би үнэхээр амтлан, Бурханы төгс хүчит байдал, хэмжээлшгүй эрх мэдлийг, Түүний гайхамшигт үйлсийг хүндлэн талархдаг болж, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг олж харсан. Мөн түүнчлэн би Сатаныг үнэнхүү жигшсэн. Шахалт хавчлагын зовлон гунигтай өдөр, шөнүүдэд Бурханы үг надтай хамт байж, Бурханы үг надад Сатаны башир мэхийг нэвт харах боломжийг олгож, цаг үеэ олсон хамгаалалтаар хангасан. Бурханы үгс надад тэдний тамлалыг дахин дахин давж гарах хэмжээний хүчтэй, зоригтой болгосон. Бурханы үгс надад хүч чадал, итгэл өгсөн, Сатантай эцсээ хүртэл тэмцэх зүрх зоригийг өгсөн….Бурханд талархъя! Төгс Хүчит Бурхан бол үнэн, зам, амь! Би Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл мөнхөд дагах болно!
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment