2019-01-11

Гэрлэлтээс гадуурх харилцааны сүүдрээс бид хэрхэн холдож болох вэ?

Нэгэн зохиолч гэрлээд хорин жилийн нүүр үзжээ. Тэрээр, өөрийгөө ч, нөхрөө ч бие биедээ үнэнч гэж бодож явжээ. Гэвч санаанд оромгүйгээр, нөхөр нь нууц амрагтай болсон байна. Энэ нь түүнийг үнэхээр гуниглуулжээ. Тэрээр Сүнслэг асуулт хариултын ах эгч нартайгаа нөхөрлөх замаар зовлон шаналлаасаа ангижрах замыг олсон юм.
Сайн байна уу, Сүнслэг асуулт хариултын ах эгч нар аа,
Би гэрлээд хорин жил болж байна. Нөхөр бид хоёр бие биедээ үнэнч гэж бодож явлаа. Гэтэл санаанд оромгүйгээр, нөхөр маань намайг араар тавьсан юм. Би ихэд сэтгэлээр унаж, үүнтэй яаж нүүр тулахаа мэдэхгүй байна. Эхнэр, нөхрийнхайр яагаад ийм хэврэг юм бэ? Би шаналлаас яаж ангижирч болох вэ? гэж асуух гэсэн юм.
Хүндэтгэсэн,

Моянь
Гэрлэлтээс гадуурх харилцааны сүүдрээс бид хэрхэн холдож болох вэ?

Сайн байна уу, Моянь эгч ээ
Зурвасыг тань хараад, танд ямар санагдаж байгааг ойлгож байна. Яагаад гэвэл надад ч бас таныхтай адил явдал тохиолдсон юм. Тэр хар бараан өдрүүдэд Бурханы үгийн удирдамж байгаагүй сэн бол өмнөх замаа яаж туулахаа би мэдэхгүй байх байлаа. Бурханы үгийн удирдамж л надад, эхнэр, нөхрийн хайр сэтгэл яагаад маш хэврэг байдгийг ойлгоход тусалж, хүний зовлонгийн үндсийг мэдэх боломж олгосон. Аажмаар би нөхрийнхөө урвалтын сүүдрээс холдсон юм.
Нөхөр бид хоёр багаасаа дурлалт хос байсан ба адилхан сонирхол ихтэй, бие биедээ ярих зүйл маань ч дуусдаггүй байв. Гэр бүл маань намайг түүнтэй гэрлэхийг зөвшөөрөөгүй боловч бидхоёр бүх саад бэрхшээлийг давж, хамтдаа үлдсэн. Гэр бүл болсныхоо дараа нөхөр маань надад халамж, анхаарал их тавьдаг байлаа. Бид бие биедээ их хайртай, иймээс ч үргэлж аз жаргалтай байна гэж би боддог байлаа. Гэвч тэр үед бодит байдал надад хүнд цохилт өгсөн юм ...
Нөхөр маань илүү их мөнгө олж, илүү олон хүнтэй харилцаж эхэлсэн боловч энэ нь бас, нөхрийг маань хуурамч найз нөхөд ч олноор хүрээлэх болсон гэсэн үг юм. Нэг өдөр би түүний ВиЧат-ыг санаандгүй нээгээд, нэг зурвас олж харав. Тэр зурваст, нөхөр маань нэг эмэгтэйг бүр “хонгор минь” гэж дуудсан байв. Тэр мөчид би хоёр нүдэндээ ч итгэж чадаагүй. Бүх бие маань зогсолтгүй салганан чичирч байсан. Нөхөр минь намайг насан туршдаа хайрлана гэж амласан – гэтэл яаж өөр эмэгтэйг ингэж энхрийлж чадав аа? Бид маш олон жил хамт байсаннадаас тэр яаж урваж чадав аа? Намайг байцаахад нөхөр маань үнэхээр нууц амрагтайбайсан гэдгээ хүлээгээд, энэ нь сүртэй асуудал биш, олон хамтран ажиллагч нь нууц амрагтай гэж хээв нэг хэлэв.
Тэр мөчид миний дээрээс тэнгэр нураад ирэх шиг л санагдлаа. Уур, ичгүүр, арга мухардсан байдал бүгд сэтгэлд минь хурав. Зүрх сэтгэл дэх шаналлаа би хорьж дийлэлгүй нулимс асгаруулан чангаар уйлсан юм.
Нөхөр минь урвалтаа хүлээсний дараах өдрүүдэд надад бүх зүйл утга учиргүй санагдав. Хүн бүрээс би зайгаа барьж, бүтэн долоо хоног ганц ч үг ган хийсэнгүй. Нөхрийнхөө урвалтын тухай бодмогц нулимс минь цөмөрсөн далангийн ус шиг л асгарч байв. Нөхрөөсөө өшөө авахын тулд бүх мөнгийг нь үрмээр байсан тул би хувцас хунар, гутал худалдан авч, гадуур хооллох гэх мэтийг хийж эхлэв... Гэвч нөхрийнхөө мөнгийг үрэх болгонд уй гуниг минь багассангүй. Хоёрхон долоо хоногийн дотор би 8.5 кг жин хаслаа.
Шаналж, арга ядахдаа би, дараах Бурханы үгийг харсан юм: “Энэ бүх хандлагууд нь ар араасаа хорон муу нөлөөгөө хэрэгжүүлдэг ба дийлэнх хүмүүс одоо шулуун шударга байдал, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд ёс зүй бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж бид хэлж болохуйц хэмжээнд хүртэл тэдгээр нь хүнийг тасралтгүй доройтуулж, тэдний ёс суртахуун, тэдний зан аашийг улам бүр дордуулсан. Тэгвэл эдгээр хандлагууд нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр хандлагуудыг харж чадахгүй. Хандлагын салхи үлээх үед магадгүй ердөө цөөхөн тооны хүмүүс л шинэ хандлагыг тогтоогчид болох болно. Тэд ийм санаа эсвэл ийм өнцгийг хүлээн зөвшөөрснөөр ийм зүйл хийж эхэлдэг. Гэсэн хэдий ч хүмүүсийн дийлэнх нь мэдээгүй байх зуураа өөрийн мэдэлгүйгээр аяндаа үүнийг хүлээн зөвшөөрч, бүгд үүнд живж, үүгээр хянагдах хүртлээ ийм төрлийн хандлагаар тасралтгүйхалдварлагдаж, үүнд уусч, сэтгэл татагдаж байдаг. Эрүүл саруул бие, оюун санаатай биш, үнэн гэдгийг хэзээ ч мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийн хоорондын ялгааг хэзээ ч хэлж чадахгүй хүний хувьд эдгээр төрлийн хандлагууд нь ар араасаа Сатанаас ирсэн эдгээр хандлага, амьдралын үзэл, амьдралын гүн ухааныг сайн дураараа хүлээн зөвшөөрөхөд тэднийг хүргэдэг. Амьдралд хэрхэн хандах тухай Сатаны тэдэнд хэлсэн зүйлийг болон Сатаны тэдэнд “хайрласан” амьдрах замыг хүлээн зөвшөөрдөг. Тэдэнд хүч чадал байхгүй, мөн тэдэнд эсэргүүцэх мэдлэг бүү хэл, чадвар ч байдаггүй.
Бид Сатаны муу ёрын чиг хандлагыг хүлээн зөвшөөрсөн учраас маш их шаналалтай амьдардаг болохыг би Бурханы үгнээс ойлгов. Одоо цагт олон нийтийн ёс суртахуун өдөр өдрөөр доройтож, садар самуунтай кино элбэгшиж, “Эхнэртэй, бас нууц амрагуудтай чбай”, “Амьдрал богинохон учраас өдөр алдалгүй жаргаж цэнгэ” гэх мэтийн бүх төрлийн буруу үзэл санаа ам дамжин яригддаг. Эдгээр санаа нь хүмүүсийн амьдралыг үзэх үзэл, хайрын тухай бодлыг гажуудуулжээ. Хүмүүс эдгээр муу ёрын чиг хандлагыг эрэлхийлж, араар тавих, нууц амрагтай болохыг ичгүүртэй асуудал бус, чадвар чансааны илрэл гэж үздэг. Маш олон гэр бүл салж сарниж, маш олон хос хайр, үзэн ядалтын хооронд эргэлдэж, үүнээсээ ангижирч чаддаггүй. Нөхөр маань надаас урвасан нь ч бас ийм төрлийн үзэл санааг хүлээн зөвшөөрснөөс үүдэлтэй. Эргэн тойрных нь хүмүүс бүгд нууц амрагтай байхыг хараад, нөхөр маань ч гэсэн нууц амрагтай болж. Тэгээд харамсаагүйгээр барахгүй, үүнийгээ тун хэвийн зүйл гэж бодож байна. Сатанлаг бодлоор ялзраад бид ёс зүйгээ алдаж, хүн хүнээ гэх хайр маань маш хэврэг болжээ.
“Амьдрал бол нандин, гэхдээ хайр бүр ч үнэ цэнтэй”, “Гарыг нь хөтлөөд, өтөлтөл нь хамтдаа байх” гэх зэрэг сатанлаг зарим үзэл санааг би ч гэсэн хүлээн зөвшөөрсөн байв. Хайр сэтгэлтэй байна гэдгийг би аз жаргалынхаа гол шалгуур үзүүлэлт, амьдралыг минь утга учиртай болгосон цорын ганц зүйл хэмээн үзэж, халуун хайр сэтгэлтэй учирсан үед л амьдрал үнэ цэн, утга учиртай болдог гэж боддог байлаа. Иймээс нөхрийнхөө урвалттай нүүр тулж, арчилж тордох гэж амьдралаа зориулсан гэрлэлт минь бүтэлгүйтсэнийг хараад би сэтгэлээр унаж, өдөржин тэнэг хүн шиг явдаг байсан. Би яг л алхаж яваа үхдэл шиг байв. Энэ бол Сатаны гүн ухаанаар амьдарсны үр дагавар, бүр ч илүү чухал нь Сатаны надад учруулсан хор хөнөөл байсан юм. Үнэнгүй, бас амьд үлдэх эдгээр сатанлаг дүрмийн тухай ямар ч ялган таних чадваргүйгээр хүмүүс бид зовлон шаналалдамьдарч, Сатаны дураар гишгэлүүлэхгүй байж чаддаггүй.
Дараа нь би Бурханы дараах үгийг харсан, Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурханаар л дамжуулан чи гэрэл гэгээтэй, амьдралын зөв замаар алхаж чадна гэсэн үг; зөвхөн Бурханаар л дамжуулан чи амьдралын утга учрыг мэдэж чадна, зөвхөн Бурханаар л дамжуулан чи жинхэнэ амьдралыг амьдран харуулж, үнэнийг эзэмшиж, үнэнийг мэдэж чадна, Бурханаар л дамжуулан чи үнэнээс амийг олж авч чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад чамд тусалж чадах ба чамайг Сатаны хор хөнөөл, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг зовлонгийн далайгаас аварч чадахгүй, ингэснээр чи цаашид зовохгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. ”
Бурхан бол үнэн, зам, амь гэдгийг би Бурханы үгнээс ойлгосон. Бурхан л биднийг Сатаны зовлон зүдүүрээс аварч чадна. Бурхан биднийг дор бүрнээ аз жаргалтай амьдарч, Өөрийг ньшүтэн мөргөж, Өөрийнх нь үгийг сонсоосой гэж хүсдэг бол зугаацах гэж хүмүүсийг ялзруулж, тамладаг Сатан харин биднийг зовлон шаналалд амьдраасай гэж хүсдэг. Бид үнэнийг эрэлхийлж, үүнийг амь болгон олж авах үедээ л Сатанд мэхлүүлэхээс зайлсхийж, өөрсдийгөө зовлон шаналлаас чөлөөлж чадна. Хүн төрөлхтнийг ялзруулахын тулд Сатаны хэрэглэдэг арга барилын тухай ялган таних чадвар надад байгаагүй учраас нөхрийнхөө урвалтын сүүдэр дор, өнгөрсөнд хоригдон амьдарч, өөрийгөө тамлаж байсан тухайгаа би эргэцүүлсэн юм. Амьдралын минь тэр үе намайг тарчлаасан. Гэхдээ Бурханы үгийн удирдамж дор би эдгээр муу ёрын хандлагын хүмүүст авчирсан зовлон зүдүүрийг тодорхой харж, нөхөр бид хоёр хоёулаа Сатаны муу ёрын чиг хандлагын хохирогч болсныг бас ухаарсан билээ. Аажмаар би нөхрийнхөө урвалтын сүүдрээс алхан одсон юм.
Дараа нь би чуулганд үүргээ идэвхтэйгээр биелүүлж эхэлсэн бөгөөд одоо баялаг амьдралаар амьдарч байна.
Моянь эгч ээ, миний туршлага зовлон шаналлаасаа ангижрахад чинь тус болох эсэхийг мэдэхгүй ч, хүн төрөлхтнийг ялзруулдаг эдгээр муу ёрын чиг хандлагын үр дагаврыг та Бурханы үгээс тодорхой харж чадна гэдэгт найдаж байна. Сатаны заль мэхэнд хэзээ ч бүү авт, Бурханы үгийн дагуу амьдар. Бурхан таныг ерөөх болтугай!
Хүндэтгэсэн,
Сүнслэг асуулт хариулт


About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment