2018-12-30

Христэд итгэгчийн амьдрал: Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцахыг чамд заах дөрвөн зөвлөмж

2018 оны 6-р сарын 4
Шаньси муж, Ван Зихан
Христэд итгэгчийн амьдрал: Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцахыг чамд заах дөрвөн зөвлөмж

Хүн хоорондын харилцаа бол олон хүний толгойны өвчин болдог сэдэв. Түүнчлэн Христэд итгэгчийн хувиар хүн амьдралынхаа туршид нүүр тулдаг сэдэв юм. Эзэн Есүс биднээс нэг нэгэнтэйгээ эв зохицолтой байж, өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлахыг шаарддаг. Түүнчлэн шүтлэгтэй олон Христэд итгэгч Эзэний сургаалыг хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг. Гэвч бодит байдал дээр бид бусадтай харилцахдаа ойр ойрхон асар их зөрчилдөөн, үл ойлголцолтой тулгарч, улмаар харилцаа маань хөшүүн болж, нуран унадаг. Энэ хүн бүрд шаналал авчирдаг. Тэгвэл бид нэг нэгэнтэйгээ эв эетэй оршиж чаддаггүйн шалтгаан юу вэ? Христэд итгэгч бид амьдралдаа Эзэний санаа зорилгын дагуу бусадтай хэрхэн харилцах ёстой вэ? Энэ урьд нь миний ч гэсэн хүндрэл бэрхшээлтэй байдаг асуудал байсан юм. Эзэний удирдамжид талархъя! Дараа нь бүх хүндрэл бэрхшээлийг минь шийдвэрлэсэн хариултыг би нэгэн номноос олжчадсан. Энд би өөрийн туршлага, ойлголтоос жаахан хуваалцъя!
1. Чи бусдад шударга, эрх тэгш хандах ёстой. Сэтгэл хөдлөл, дур сонирхол дээрээ тулгуурлан үйлдэл хийх ёсгүй.
Учир нь хэрвээ та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал ямар шагнал та нарт байх юм бэ? Татвар хураагчид ч ингэдэггүй гэж үү? Хэрвээ та нар ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Татвар хураагчид ч ингэдэг бус уу? Тиймээс тэнгэр дэх Эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай” (Матай 5:46-48). гэж Есүс хэлсэн. Амьдралдаа байгаа бусад хүнд Бурханы үгийн дагуу хандахыг Бурхан Христэд итгэгчдээс шаарддаг гэдгийг би Эзэний үгнээс ойлгосон. Тэд өөрсдийн сэтгэл хөдлөл, дур сонирхлын дагуу хандах ёсгүй. Бусадтай бид хэрхэн харилцдаг талаар тунгаах үедээ би, бусдаас ашиг тус, тусламж авбал бид баярлаж, нөгөө талд талархдаг гэдгээ ойлгосон. Гэвч, бусад хүн бидэнд хор хөнөөл учруулах зүйл хэлж, хийвэл тэр хүнд зэвүүцэж, тэднийг анхаарахаа больдог. Бид таалагддаг хүнтэйгээ учрахдаа тэдэнд ойртож, тэднийг ятгадаг; бид таалагддаггүй хүнтэйгээ уулзахдаа тэднийг голж, тэднээс холддог. Өндөр байр суурьтай, эсвэл агуу хүчтэй хэн ч байсан бид тэдэнд долигонож, тааллыг нь олохоор оролддог. Байр суурьгүй юм уу хүчгүй хэн ч байсан бид тэднийг голж, басамжилдаг. Бидний илүүд үздэг хэн нэгэн дутагдлуудыг маань заахад бид хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Хэрвээ бидний илүүд үздэггүй хүн ижилхэн зүйл хийсэн бол бид хүлээн зөвшөөрдөггүй, бид зөвтгөж, заримдаатэдэнд эгдүүцэж, сөргөлдөж, бүр дайрч давшдаг. Эдгээр нь бүгд сэтгэл хөдлөл болон дуртай зүйлээ дагаж, бусдад эрх тэгш хандахгүй байгаагийн жишээ юм. Энэ нь мөн үл итгэгчдийн бусдад ханддаг арга барил юм. Хэрвээ Христэд итгэгч бусдад энэ маягаар хандвал, тэд үл итгэгчдийн алхдагтай ижилхэн замаар алхаж, Эзэний итгэгчид хэмээн дуудагдахад зохисгүй бөгөөд хийж буй зүйл нь Эзэний санаа зорилгын дагуу биш байдаг. Эзэнд итгэгчдийн хувьд, бид түүний сургаалыг хэрэгжүүлэх ёстой. Бид өөрсдийгөө хайрладаг шигээ бусдыг хайрлах ёстой. Хүний хүн чанар нь сайн, жинхэнээсээ Бурханд итгэж, үнэнийг хайрлаж байсан цагт тэд бидний дуртай зүйлс, зан авир, ааш араншинтай нийцдэг эсэхээс үл хамааран, бидний дуртай хүмүүс байх эсэх, мөн тэд чуулганы энгийн ах, эгч нар байх эсэхээс үл хамааран, бид тэдэнд чин сэтгэлээсээ, шударгаар хандах хэрэгтэй. Бид тэдэнд хүлээцтэй байдал, тэвчээр болон хайрыг үзүүлэх ёстой. Бид тэднийг хуурч, ялгаварлан гадуурхах ёсгүй. Зөвхөн тэгж байж бид Бурханы санаа зорилготой нийцэх болно.
2. Бусад хүний дутагдалтай тал болон илчлэгдсэн завхралд зүй зохистойгоор ханд. Бусдыг бүү зоргоороо тодорхойлж, шүү.
Есүс хэлэхдээ: “Өөрсдөө шүүгдэхгүйн тулд бүү шүү. Та нар өөрсдийн шүүсэн шүүлтээр шүүгдэх болно: өөрсдийнхөө хэмжсэн хэмжүүрээр хэмжигдэнэ” (Матай 7:1-2). гэсэн. Бид бол бүгд Сатанаар завхруулагдсан хүмүүс юм гэдгийг ойлгоход Эзэний сургаал надад тусалсан юм. Завхарсан зан чанар маань яг хэвэндээ байна. Хэрвээ бусад хүмүүс биеэ тоосон, ихэрхүү, хувиа хичээсэн, олиггүй сатанлаг зан чанарыг илчилбэл бид ч мөн ижилхэн зан чанарыг илчилж чадна. Бидэнд бусадтай адил дутагдал бий. Бид бусдаас өөрцгүй. Хэрвээ бид дутагдлууд болон ялзралаас нь болж бусдыг шүүж, тодорхойлбол бид үнэхээр биеэ тоосон, өөрсдийнхөө талаар хэтэрхий өчүүхэн мэдлэгтэй байгаа хэрэг юм! Тиймээс, бусад хүмүүс ямар ялзрал, гэм буруу илчлэхээс үл хамааран бид тэдэнд зүй зохистойгоор хандах ёстой бөгөөд тэднийг дур зоргоороо шүүж, тодорхойлох ёсгүй. Библид бичигдсэнээр Есүс нүгэлтнүүдэд хандахдаа ямар хандлагатай байсныг сана: Фарисайчууд завхайрал үйлдсэн эмэгтэйг барьж, Есүсийн өмнө авчирсан. Энэ эмэгтэйд хэрхэн хандах хэрэгтэйг тэд Есүсээс асуужээ. Тухайн үеийн хуулийн дагуу бол тухайн эмэгтэйг чулуугаар шидэж алах учиртай байв. Хэдий тийм боловч, Есүс түүнийг нүглийнх нь төлөө яллаагүй. Тэр түүнд ирээдүйд дахин нүгэл бүү үйлдээрэй гэж л хэлсэн. (Иохан 8:3-11 – г харна уу.) Энэ хэсгээс бид, Сатанаарзавхруулагдаж, нүгэлд амьдардаг хүмүүсийн өвчин шаналал болон арга мөхөс байдлыг Есүс ойлгосныг харж болно. Тэрээр хүний сул талыг энэрсэн. Бид ялзралаа илчилж, эсвэл гэм бурууг үйлдэхдээ жинхэнээсээ гэмшиж байгаа цагт, Бурхан бидэнд гэмшиж, өөрчлөгдөх хангалттай цаг өгөх болно. Бид ч бас Есүсийн үлгэр жишээг дагаж, бусад хүмүүсийн дутагдлууд болон илчлэгдсэн ялзралд зүй зохистойгоор хандах ёстой. Бид хөгжлийн өнцгөөс бусдыг харах ёстой. Энэ нь мөн Христэд итгэгчдийн амьдралд байх ёстой, бусадтай харьцах зарчим юм. Хэрвээ бид бусдад хатуу ширүүн шаардлага тавьж, дэмий зүйл дээр маргаж, бүр дур зоргоороо хүмүүсийг шүүдэг бол, хэрвээ бид дутагдлыг нь хармагцаа хүмүүсийг тодорхойлж, тэднийг найдлагагүй хэмээн дүгнэх юм бол энэ нь бусадтай харьцахдаа биеэ тоосон, ихэрхүү завхарсан зан чанарыг ашиглаж байгаагийн жишээ юм. Хэрвээ та нар ингэвэл энэ нь Бурханы санаа зорилгын дагуу биш байх бөгөөд та нар бусадтай хэвийн харилцаатай байхгүй нь маргаангүй юм.
Би өөрийнхөө туршлагаас та нартай хуваалцъя. Манай чуулганд үл итгэгч нөхрөөсөө болж цуглаанд цагтаа оролцох боломжгүй эгч бий. Би энэ эгчтэй олон удаа ярьсан боловч тэрээр сөрөг агаад дорой байдалд амьдарсаар байв. Би энэ талаар маш ууртай байсан бөгөөд иймээс түүнийг Бурханд жинхэнээсээ итгэдэггүй нэгэн хэмээн тодорхойлсон юм. Би түүнд цаашид тусалж, дэмжихийг хүсээгүй. Хожим нь би дараахыг Библиэс уншив: “Иддэг нэгэн нь иддэггүйгээ бүү басамжлаг; иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг: учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм. Өөр хүний зарцыг шүүдэг чи хэн юм бэ? Тэр эзнийхээ өмнө зогсдог эсвэл унадаг. Тийм ээ, тэр зогсох болно: учир нь Эзэн түүнийг зогсоох чадвартай” (Ром 14:3-4). Надад үнэхээр ичгүүртэй санагдсан. Би ялагдаж, сөрөг, сул дорой байсан цаг үеэ бодов. Бурхан ах, эгч нарын маань сэтгэлийг хөдөлгөснөөр тэд над дээр ирж, Бурханы үгийг надад олон удаа уншиж өгч байлаа. Тэд надад тусалж, дэмжихийн тулд ярилцаж, туршлагаа хуваалцаж байв. Гагцхүү Бурханы үгийн удирдамж дор би тууштай зогсох чадвартай байсан юм. Надад сайрхаж бардамнаж чадах зүйл юу ч байсангүй. Харин, энэ эгч нөхөр нь саад хийснээс үүдэн цуглаануудад цагт нь оролцох боломжгүй байсан. Би түүнд хайрлах сэтгэлээр туслах учиртай байсан авч энэ эгчийн амийн төлөө санаа зовниогүй юм. Би бүр түүнээс зугтаж,түүнийг Бурханд жинхэнээсээ итгэдэггүй хүн хэмээн тодорхойлсон. Би өөрийгөө хараад, үнэхээр биеэ тоосон байснаа мэдрэв. Бурханы санаа зорилгын дагуу хийсэн зүйл надад юу ч байхгүй байлаа. Би үүнийг ойлгомогцоо Бурханы өмнө нүглээ улайж, гэмшив: Би энэ эгчид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэж байлаа. Дараа нь, би хайрын зүрх сэтгэлээр энэ эгчид Бурханы үгийг ярьж, зарим нэг туршлага болон ойлголтоо түүнтэй хуваалцав. Түүнтэй хэдэн удаа ярилцсаны дараа тэрээр нөхрийнхөө хяналтад байхаа больж, нөхцөл байдал нь аажмаар сайжирлаа. Энэ туршлагаас миний сурсан зүйл гэвэл ах, эгч нарт ямар ч дутагдал, сул тал байдаг бай, эсвэл ямар ч ялзралыг тэд илчилдэг бай, тэд жинхэнээсээ Бурханд итгэж, алдаа гаргах үедээ Бурханы өмнө гэмшиж чадаж байгаа цагт Бурхан тэдэнд өөрчлөгдөх боломж өгөх болно. Ийм учраас, бид бусдад хайрын зүрх сэтгэлээр тусалж, бусдыг уучилж, хүн бүрд Бурханы шаардлагын дагуу хандах ёстой. Бид бусад хүмүүсийг огтхон ч дур зоргоороо тодорхойлж, шүүж болохгүй. Ийм маягаар хүн, хүмүүст эрх тэгш агаад Бурханы санаа зорилгын дагуу ханддаг.
3. Та нар бусад хүмүүсийг хэтрүүлэн үнэлж, эсвэл дорд үзэх ёсгүй. Бусад хүмүүсийн давуу талаас суралцаж, өөрсдийнхөө дутагдлыг нөх.
Библид: “Юуг ч аминч санаархлаар, эсвэл ихэрхэг зангаар бүү хий; харин даруухан сэтгэлээр бие биенээ өөрөөсөө дээр гэж хүндэл” (Филиппой 2:3). гэдэг. Бурхан нэг бүрд маань өөр өөр хэв чанар, авьяас, хүч чадлыг хайрласан. Ийм учраас, ах, эгч нартайгаа харилцахдаа бид даруу зүрх сэтгэлтэй байж, бусдын давуу, эсвэл сул талд зүй зохистойгоор хандах хэрэгтэй. Бид бусдыг хэтрүүлэн үнэлэх ёсгүй, дорд үзэх ч хэрэггүй. Бид бусдын давуу талыг шингээж авснаар өөрсдийн дутагдлуудыг нөхөж чадна. Хэрвээ бид давуу тал, хэв чанар, авьяас чадвараасаа болж бусдыг үл тоомсорлож, өөрсдийн давуу талыг ихэсгэж, үүгээрээ дамжуулан онгирч, өөрсдийгөө гайхуулж, мөн бусдыг шүүж, элдвээр хэлж, бусдад хор хохирол авчирвал ингэж бид биеэ тоосон, ихэрхүү ялзарсан уг чанартаа удирдуулж байгаа юм. Энэ бол Христэд итгэгчдийн амьдрах ёстой зам биш. Жишээлбэл, өмнө нь би үргэлж миний хэв чанар цуг ажилладаг байсан эгчийнхээс дээр хэмээн бодсоноос түүнийг дорд үзэх болсон. Цуг ажиллах явцдаа би санаатайгаар болон санамсаргүйгээр онгирч, зүрх сэтгэл минь өөрөөрөө бахархах сэтгэлээр дүүрсэн юм. Миний ялзарсан зан чанар намайг үзэн ядахад Бурханыг хүргэж, Бурханыг надаас нүүр буруулахад хүргэсэн. Сүнс минь харанхуй агаад гутарсан байлаа. Ажилд маань миний илрүүлж чадахгүй олон тодорхой асуудал байх зуур эгчийн ажил аажмаар сайжрав. БиЕсүсийн юу гэж хэлснийг бодлоо: Өөрийгөө өргөмжилдөг хэн боловч дорд үзэгдэнэ; харин өөрийгөө даруу байлгадаг хүн өргөмжлөгдөнө’ гэв” (Матай 23: 2). Энэ үед би хэчнээн их биеэ тоосноо мэдсэн юм. Би өөрийгөө мэддэггүй байлаа. Үнэндээ, Ариун Сүнсний ажлаас болж ажил минь зарим үр дүн гаргасан, эсвэл би зарим асуудлыг олж мэдэж чадсан юм. Хэдий тийм боловч, би Бурханы нэр төрийг хулгайлж, хэмжээлшгүйгээр амиа бодсон байсан бөгөөд аминч үзлээ бахадсан юм. Би журмын ах, эгч нараа дорд үзсэн. Бодит байдал дээрээ би маш бодлогогүй байлаа! Үүний зэрэгцээ, би өөрийгөө хэрхэн орхих тухай сурах хэрэгтэй байснаа ойлгож авав. Би дутагдлуудаа нөхөхийн тулд эгчийн давуу талыг нээлттэй сэтгэлээр шингээн авах ёстой байв. Хэрвээ үүнийг л хийсэн бол Бурхан баярлаж, амь минь үргэлжлүүлэн өсөх байлаа. Үр дүнд нь, би тийнхүү хийж эхлэв. Миний ойлгоогүй бэрхшээлүүд байхад үед би эгчээс зөвлөгөө хүсэх болов. Би асуудлуудтай тулгарвал түүнтэй хэлэлцэх болов. Энэ үед, надад дутагддаг олон давуу тал түүнд байхыг би олж мэдлээ. Зүрх сэтгэл минь ихэд шившиглэгдэв. Мөн Бурхан дутагдлаа нөхөөсэй гэж хүссэн учраас намайг энэ эгчтэй хамт ажиллуулахаар зохицуулсныг би ойлголоо. Түүний даалгасан ажлыг хийхийн тулд хамтдаа эв зохицолтойгоор хамтран ажиллахыг Тэр биднээс хүссэн юм.Аажмаар, эгчтэй харилцах харилцаа минь хэвийн болж, би дахин нэгэнтээ Ариун Сүнсний ажлыг хүлээн авсан юм.
4. Бусад хүмүүс санаанд чинь нийцэхгүй зүйл хийдгийг олж мэдэх үедээ бусад хүнд анхаарлаа бүү төвлөрүүл. Харин оронд нь, чи эхлээд өөрийгөө танин мэдэж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой.
Есүс ингэж хэлсэн: “Хоёр нүүрт та нар эхлээд өөрсдийнхөө нүднээс дүнзээ авч хая; тэгээд дараа нь ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхдаа тодорхой харах болно” “Хоёр нүүрт та нар эхлээд өөрсдийнхөө нүднээс дүнзээ авч хая; тэгээд дараа нь ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг авч хаяхдаа тодорхой харах болно” (Матай 7:3-5). Биднийг бусадтай харилцахад зарим нэг зөрөлдөөн болон гадуурхал байх нь гарцаагүй. Энэ үед бид нөгөө тал юуг буруу хийж байгаад сохроор анхаарлаа төвлөрүүлж, нөгөө талын буруу хэмээн үргэлж бодож болохгүй. Оронд нь, бид Бурханы өмнө ирж, Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайхад суралцах хэрэгтэй, ингэснээр асуудал маань хаана байгааг бид мэдэж авч чадна. Бурханы санаа зорилгыг ойлгож, ялзарсан зан чанарынхаа талаар ойлголттой болмогцоо бид өөрсдийгөө бусад хүмүүсийн оронд тавьж, тэдний өнцгөөс аливаа зүйлийг харах чадвартай болно. Бид бусдыг ойлгож,тэдэнтэй хамт санаа зовниж, хүлээцтэй байх чадвартай болно. Энэ үед, бусдын талаарх туйлшрал аяндаа огцом багасах болно.
Энэ талаар би гүн гүнзгий туршлага олж авсан. Намайг чуулганы ажилтай холбоотой ачаагаа үүрсэнгүй гэдгийг хамт ажилладаг байсан эгч нарын маань нэг надад олон удаа хэлж байсныг би санаж байна. Гэвч би үүнийг Бурханаас хүлээн авч чадахгүй байснаар зогсохгүй үнэн хэрэгтээ энэ эгч албаар надтай хэл ам хийж, амьдралыг минь хүнд хэцүү болгож байна гэж хардаж байлаа. Зүрх сэтгэл маань энэ эгчийн талаар өрөөсгөл хандлага бий болгож эхлэн, би энэ эгчийн хамт үйлчлэх хүсэлгүй болсон юм. Би Бурханы үгийг уншиж, Бурханы санаа зорилгыг хайсныхаа дараа ихэрхүү, биеэ тоосон сатанлаг зан чанар минь намайг хянаж, энэ эгчийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх боломжийг надад олгохгүй байсныг ойлгосон. Энэ нь бүр эгчийг хардахад намайг хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ би, өдөр бүр надтай учирсан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлийг бүгдийг нь Бурхан тушааж, зохицуулсан байдгийг мэдсэн. Бурхан намайг өөрчилж, аврахын тулд эдгээр зүйлийг нягт нямбай зохицуулж байсан болохоос биш эгч надад хүндрэл учруулах гэж албаар хүссэн хэрэг биш байв. Би Бурханд захирагдаж, өөрийгөө зөнд нь орхиж, түүний зөв зүйтэй зөвлөгөөг хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний дарааби Бурханы өмнө очиж, өөртөө дүгнэлт хийсэн. Эгчийн зөвлөгөөнөөс би, чуулганы ажлын тухайд үнэхээр хариуцлага үүрэхгүй байснаа харж чадсан юм. Би удирдагчийн надаар хийлгэхээр зохицуулсан юуг ч хамаагүй хийдэг атлаа чуулганы ажлыг хэрхэн бүр сайн хийж болох талаар хэзээ ч бодож үзээгүй. Би Бурханы санаа зорилгыг ойлгомогцоо Бурханы хүсэлтийн дагуу аливаа зүйлийг хийсэн юм. Би энэ эгчид завхралаа идэвхийлэн, хазаарлалгүйгээр илчилсэн бөгөөд тэр ч бүү хэл надад илүү их үүрэг хариуцлага өгөхийг Бурханаас гуйсан. Би нөхцөл байдалтай тулгарах үедээ чуулганд хэрхэн үр ашиг өгч чадах тухайгаа илүү боддог боллоо. Аливааг энэ маягаар хэрэгжүүлэх үед энэ эгчийн талаар надад нэгэнтээ байсан үл ойлголцол алга болсон. Бид сүнсээрээ холбогдож, нэгэн цагт бидэнд байсан эв эе эргэн сэргэсэн билээ.
Хэрэгжүүлэлтийн дөрвөн зарчим нь миний туршлагаасаа сурсан зүйлс байв. Бурханы үг бол Христэд итгэгчийн амьдрал дахь чиглүүлэгч гэрэл болохыг би үнэхээр мэдэрсэн. Энэ бол бидний замын луужин юм. Бурханы үгийн удирдамжгүйгээр бидэнд алхах зам гэж байхгүй байх сан. Бидний хийх ёстой ганц зүйл гэвэл Бурханы сургаалыг хэрэгжүүлж, хүн бүрд адил тэгш хандах ёстой. Тэр цагт л бид жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулж, бусадтай эв эетэйзэрэгцэн оршиж, эргэн тойрон дахь хүмүүстээ ашиг тус хүртэх боломж олгож, Бурханыг сэтгэл ханамжтай байж, биднийг сайшаахад хүргэж чадна.
Удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя. Бүх алдар хүн Бурханд байх болтугай!

Read More

2018-12-29

Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

2018 оны 9 дүгээр сарын 28
Чэн Ши
Бурханд сонсогдохоор залбирах гурван арга

Ах эгч нар аа:
Эзэн дотор та бүхэн амар амгалан байх болтугай! Залбирна гэдэг Христэд итгэгч бидний хувьд Бурхантай хэвийн харилцаа тогтоох чухал арга зам юм. Ялангуяа өглөө, оройд тийм байдаг. Тийм учраас залбирч сурах нь асар чухал. Гэвч олон ах эгч самгарддаг: Бид өдөр бүр өглөө, оройн аль алинд залбирдаг; мөн бид хооллохынхоо өмнө, хооллосныхоо дараа болон цуглаан хийх үедээ залбирдаг; түүнчлэн залбирах бүрдээ бид Эзэнд их зүйл хэлж, удаан хугацаанд залбирдаг. Гэвч бидэнд үргэлж Бурхан тэнд байхгүй мэт санагддаг; залбирч байхад яг л өөрсөдтэйгөө ярьж байгаа юм шиг санагддаг бөгөөд сүнс маань амар амгалан, баяр баяслыг мэдэрдэггүй. Яагаад Бурхан залбирлыг маань сонсдоггүй вэ? Бид Бурханы магтаалыг хүртэж чадахуйцаар хэрхэн залбирах ёстой вэ?
Үнэндээ, Бурхан залбирлыг маань сонсохгүй байж болох цөөн хэдэн шалтгаан бий. Би энэ талаарх хувийн ойлголтоо та бүгдтэй хуваалцъя.
Нэгдүгээрт, бид Бурханд чин үнэнч зүрх сэтгэлээр залбирдаг уу?
“Жинхэнэ мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт шүтэн мөргөнө: учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж хайдаг” (Иохан 4:23) гэж Эзэн Есүс хэлсэн. Бурханы санаа зорилгын дагуу Түүнд шүтэн мөргөхийн тулд хэрхэн залбирах ёстойг Бурханы үг бидэнд харуулсан. Бид Түүний өмнө байх үедээ чин үнэнч зүрх сэтгэлтэй байгаа эсэх, мөн бид Түүнд чин сэтгэлийн, үнэн үг хэлдэг эсэхэд Бурхан хамгийн их анхаардаг. Бид Бурханыг хүндэтгэдэг зүрх сэтгэлтэй байж, Бурханд залбирах үедээ чин үнэнч зүрх сэтгэлтэй л байвал Бурхан залбирлыг маань хүлээн зөвшөөрч болохуйц гэж үздэг. Гэвч бид Бурханд залбирах үедээ Бурханы өмнө тайван байж, Бурханд залбирах гэж үнэн зүрх сэтгэлээ ашиглаж ихэвчлэн чаддаггүй. Ам маань хөдөлдөг ч, зүрх сэтгэл маань гэр бүл, ажлын тухай бодож, түгшүүртэй бодлоор дүүрэн байдаг. Заримдаа ам маань хөдөлдөг ч, зүрх сэтгэл маань хөдөлдөггүй. Бидэнд үнэнч хандлага байдаггүй бөгөөд ердөө л хэлбэрдэж, хуучин заншлыг дагаж, үүнийг хааш яаш хийдэг. Бид бүр Бурханыг мэхлэхийн тулд зарим нэг сүртэй, ихэрхэг, хоосон үг буюу чихэнд чимэгтэйгээс хэтрэхгүй, үнэ цэнгүй үг байнга хэлдэг. Жишээлбэл, бид Эзэнийг хайрладгаасаа илүү эцэг эхээ хайрладаг, эсвэл Эзэнийг хайрладгаасаа илүү ажил мэргэжлээ хайрладаг атлаа залбирах үедээ, “Өө Эзэн минь, би Танд хайртай! Би бүхнийг орхиж, бүхий л зүрх сэтгэлээрээ Таны төлөөзарлагадах хүсэлтэй байна!” гэцгээдэг. Гэр бүлд маань золгүй явдал тохиолдох үед зүрх сэтгэл маань сөрөг болж, бид Эзэнд гомдоллодог. Гэсэн атлаа залбирах үедээ Эзэнд талархаж, Эзэнийг магтсан үг хэлдэг. ... Үндсэндээ, залбиралдаа хүн чин үнэнч бус байж, сагсуу, хоосон үг, худал үг ашиглах, хэлбэрдэх төдий л байдаг бол, эсвэл Бурханы өмнө дүр үзүүлж, чихэнд таатай үг л хэлдэг бол тэр хүн Бурханыг мэхэлж байна. Бурхан чин сэтгэлийн бус залбирлыг сонсохгүй.
Хоёрдугаарт, Бурханд бид ухаалгаар залбирдаг уу?
Дийлэнх үед бид Бурханд залбирахдаа аливааг Бурханаас сохроор шаардаж, эсвэл Бурханд бүхий л төрлийн хэрээс хэтэрсэн хүсэлт тавьдаг. Жишээлбэл: бид ажилгүй бол Бурханаас биднийг ажлаар хангахыг гуйдаг. Хэрэв бид үр хүүхэдгүй бол бидэнд хүүхэд хайрлахыг Бурханаас гуйдаг. Хэрэв өвдөж зовбол өвчнийг маань анагаахыг Бурханаас гуйдаг. Хэрэв гэр бүл маань хүндрэл бэрхшээлтэй тулгарвал бидэнд туслахыг Бурханаас гуйдаг. Бизнес эрхлэгчид их мөнгө олохын тулд Бурханд залбирч, өөрсдийг нь ерөөгөөч гэж гуйдаг. Билэг оюун, мэргэн ухаанаар өөрсдийг нь ерөөгөөч гэж оюутнууд Бурханаас гуйдаг. Насны намраа амар амгалан өнгөрүүлж чадахын тулд өөрсдийг нь өвчин, гай зовлонгоос хамгаалаач гэж хөгшид Бурханаас гуйдаг. Амьдралд бид ямар ч хүндрэл бэрхшээл, шалгалттай тулгарлаа гэсэн Бурханы зохицуулалтад хэзээ ч захирагдаж чаддаггүй. Бурхан биднийг бэрхшээлээс маань аварч, ингэснээр бид зовохоо болино гэж үргэлж найддаг. Бид аз жаргалтай, амар амгалан байхын тулд биднийг хамгаалаач гэж Эзэнээс үргэлж гуйдаг. Энэ төрлийн залбирал бол Бурханы бүтээлийн нэгнээс Бурханд хандсан залбирал биш юм. Харин ч, өөрсдийнхөө бодлын дагуу Бурханаас аливааг гуйж, аливааг хийж өгөхийг Түүнээс хүсэх явдал үүнд багтдаг. Хүмүүс Бурханд итгэх үедээ өөрсдийнх нь бүх хүсэлт, хүслийг Бурхан хангана гэж найддаг. Энэ нь үндсэндээБурхантай арилжаа наймаа хийж буй хэрэг бөгөөд үүнд өчүүхэн төдий ч мөс чанар, ухаалаг байдал үгүй юм. Энэ төрлийн хүмүүст Бурханыг гэх жинхэнэ итгэл, хайр байдаггүй, тэд Бурханыг чин үнэнчээр дуулгавартай дагаж, хүндэлдэггүй. Оронд нь тэд зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг ашиглаж байна. Энэ нь яг “Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг;гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг” гэв. (Матай 15:3-9)  хэмээн Бурханы хэлсэнчлэн байдаг. Иймээс хүмүүсийн зохисгүй санаа зорилготойгоор хийсэн залбирлыг Бурхан сонсдоггүй.
Гуравдугаарт, манай чуулганд Ариун Сүнсний ажил бий юу?
Ариун Сүнсний ажлыг сүм агуулдаг байсан Хуулийн эрин үеийн эхний үе шатыг санацгаа. Хүмүүс нүгэл үйлдэх үедээ Ариун Сүнсний сахилгажуулалтыг хүртдэг байсан. Хэрэв Бурханд үйлчилж байсан тахилчид хууль зөрчсөн бол тэнгэрээс гал шууд бууж ирж, тэднийг шатааж алдаг байлаа. Хүмүүс маш их айж, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан юм. Гэвч Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт Есүс илэрч, ажиллахад Иудей хүмүүс хуулийг сахиж чадалгүй, сүмийг мөнгө солилцож, мал арилжаалах газар болгон ашиглаж байлаа. Тэд сүмийг хулгайчдын үүр болгосон байв. Тэнд Ариун Сүнсний сахилгажуулалт агуулагдахаа больсон байсан. Ариун Сүнс Есүсийн ажлыг хамгаалахын тулд сүмээс аль хэдийн явсан учир сүмд үлдэж, Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүс Бурханы ажлаар таягдан хаягдаж, харанхуйд унасан юм. Тэд Еховагийн нэрээр залбирсан хэдий ч Бурхан сонсоогүй. Үүнээс ч илүүтэйгээр, тэд Ариун Сүнсний ажлыг олж авч чадаагүй.
Өнөөдрийн манай чуулганыг харцгаая. Пастор, ахлагчдын номлол сонирхолгүй байдаг. Шинэ гэрэл ер байдаггүй. Ах эгч нар амийн тэжээл хүлээн авдаггүй бөгөөд сүнс нь улам бүр хатаж, харанхуй болж, Ариун Сүнс дэргэд нь байгааг мэдэрч чаддаггүй. Тэд бүр махан бие болон амьдралын таашаал, түүнчлэн байр суурь, эрх мэдэлд шунаж эхэлдэг. Хамтран зүтгэгчдийн хооронд зөрчилдөөн үүснэ. Гэм буруу нь ойр ойрхон тэднийг ялан дийлж, Эзэнд өртэй гэж тэдэнд санагдахгүй. Тэд Эзэний үгийг дагадаггүй, Түүний тушаалыг ч мөрддөггүй. Тэд Бурханы хүслийг бүрмөсөн зөрчиж, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон... Энэ төрлийн чуулган болон Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт оршиж байсан сүмийн хоорондох ялгаа юу вэ? Библи дэх, "Мөн ургац хураах хүртэл гурван сар дутуу байхад Би та нараас бороог татсан: Би нэг хотод бороо оруулж, нөгөө хотод бороо оруулаагүй: нэг хэсэгт нь бороо орсон, харин бороо ороогүй хэсэг нь хатсан. Иймээс хоёр, гурван хот нь ус уухын тулд өөр хот руу гэлдэрсэн; гэхдээ тэд сэтгэл ханаагүй: гэсэн ч та нар Над руу буцан ирээгүй гэж Ехова айлдлаа" (Амос 4:7-8). хэмээх зөгнөлийг энэ нь бүрэн биелүүлдэг. Үнэндээ, Бурхан Нигүүлслийн эрин үеийн чуулганыг орхичихсон. Чуулганд Ариун Сүнсний ажил байхгүй болж, Бурхан аль хэдийн биднээс нүүр буруулсан гэдгийг тодорхой мэдэрдэг олон ах эгчбий. Тэгвэл сүнс маань гандахгүй байх ямар боломж байгаа вэ? Бурхан яаж бидний залбирлыг сонсож чадах вэ?
Дээр дурдсан гурван нөхцөл нь Эзэн залбирлыг маань сонсдоггүйн гол шалтгаан юм. Бидний хийж чадах ганц зүйл гэвэл Эзэний өмнө очиж, Түүний санаа зорилгыг эрж хайж, эдгээр асуудлыг тунгаах явдал. Бид мөн Эзэнд сонсогдохуйцаар хэрхэн залбирахыг эрж хайх ёстой. Бидний даруй орох хэрэгтэй үнэн бол энэ юм. Та нарыг Бурханы санаа зорилгын дагуу хэрхэн залбирахаа мэдэг гэж би хэрэгжүүлэлтийн гурван аргыг хүн бүртэй хуваалцъя. Эдгээрийг бид үйлдэл болгож, өдөр бүр зүрх сэтгэлээрээ хэрэгжүүлж л байвал Эзэн залбирлыг маань сонсоно гэдэгт би итгэдэг.
Нэгдүгээрт, бид сүнсээрээ залбирч, чин сэтгэлээсээ залбиран, зүрх сэтгэлээс маань гардаг үнэн зүйлсийг хэлэх ёстой.
Бурхан итгэмжит гэдгийг бид бүгд мэднэ. Бурханд урвалт, хоёр нүүр, худал хуурмаг гэж ер үгүй. Бурхан бидний нэг нэг бүрд чин сэтгэлээсээ ханддаг бүртэй чин үнэнч байдаг. Мөн Бурхан биднийг Өөрт нь чин сэтгэлээсээ, үнэнчээр залбирна гэж найддаг. Энэ нь яг л, Есүс: “Харин үг чинь, За бол за; Үгүй бол үгүй байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм” (Матай 5:37). гэж хэлсэн шиг юм. Иймээс бид залбирах үедээ Бурхантай илэн далангүй ярих хэрэгтэй. Хэрэв бид сул дорой бол, сул дорой байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Ямар ч бодол, санаа, өвчин зовлон, хүндрэл бэрхшээл, эсвэл бидний хийсэн, Бурханы санаа зорилготой нийцдэггүй зүйлс байлаа гэсэн, бид зүрх сэтгэлээ бүрэн уудалж, эдгээрийнхээ тухай Бурханд хэлэх ёстой. Бусад хүнд үнэнээ хүлээхээс ичмээр санагддаг зарим үг, хэрэг явдал байдаг. Гэхдээ бид эдгээр зүйлийг Бурханаас нууж чадахгүй. Бид Бурханд зүрх сэтгэлээ уудалж, эдгээрийнхээ тухай шударгаар хэлэх ёстой. Бидний зүрх сэтгэл Өөрт нь бүрэн нээлттэйг, бид Өөрөөс нь юу ч нуугаагүйг, түүнчлэн бид зүрх сэтгэлээс маань шууд гардаг зүйлсийг хэлж, Бурхантай маш шударгаар ярьж байгаа гэдгийг Бурхан харах үедээ Түүний санаа зорилгыг болон үнэний бүх талыг ойлгоход биднийг залж чиглүүлэх болно. Энэ нь бидэнд алхах зам өгнө.
Үүнээс гадна бид залбирах үедээ Бурханы өмнө өөрсдийгөө тайван байлгах ёстой. Бид төвлөрсөн зүрх сэтгэлээр Бурханд залбирах ёстой. Хайнга байж, эсвэл сэтгэлгүй үг хэлэх ёсгүй. Бид эцэг эхтэйгээ ярих үедээ тэднийг хүндэлж чаддаг. Тэдэнд чиглэсэн хандлага маань чин сэтгэлийнх байдаг. Тэд бол биднийг өсгөсөн, ахмадууд маань учраас тэр биш үү? Бурхан биднийг бүтээж, бидэнд амь хайрлаж, амьдрахад хэрэгтэй бүхнээр биднийг хангаж, бидэнд үнэнийг хайрласан. Тэгвэл бид Бурханд хүндлэлтэй сэтгэл зүрхээр залбирах нь бүр ч чухал байх ёстой бус уу? Бид Бурханд юуны ч тухай залбирсан хамаагүй шүтлэгтэй зүрх сэтгэлтэй байж, Бурханы санаа зорилгыг эрж хайж, өөрсдийн бодол санаа, хүндрэл бэрхшээлийн талаар Түүнд шударгаар хэлж, Бурханы цагийг тэвчээртэйгээр хүлээх ёстой. Энэ замаар л бид Бурханы гэгээрэл, удирдамжийг олж авч, Түүний санаа зорилгыг ойлгох болно. Тэгвэл бидний хүндрэл бэрхшээл цагтаа шийдэгдэнэ.
Хоёрдугаарт, бид бүтээгдсэн зүйлийн байранд зогсож, Бурханд ямар ч шаардлага тавихгүй байх ёстой; бид Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр залбирах ёстой.
Бид залбирах үедээ бид бол бүтээл, Бурхан бол бидний Бүтээгч гэдгийг тодорхой ойлгох ёстой. Бурхан бүх зүйл, үйл явдлыг гартаа атгадаг. Бидний бүх зүйлийг Бурхан хянадаг. Бидэнд өдөр бүр юу ч тохиолдлоо гэсэн, томоохон асуудал ч бай, жижиг сажиг асуудал ч бай, бүгд Бурханы зохицуулалтаас үүдэлтэй. Бид Бурханд залбирах үедээ бүтээлийн байр сууриндаа бат зогсож, Бурханы өмнө үнэн сүсэгт, хүлцэнгүй хандлагаар Бурханы хүслийг эрж хайх ёстой. Бид Бурханаас юу ч шаардах ёсгүй. Жишээлбэл, бид бэрхшээлтэй тулгараад яахаа мэдэхгүй бол: “Бурхан минь! Би энэ асуудлын тухайд үнэнийг ойлгохгүй байна. Би Таны санаа зорилгын дагуу аливааг яаж хийх ёстойгоо мэдэхгүй байна. Гэхдээ би Таны үгнээс эрж хайж, аливааг Таны хүсэлтийн дагуу хийж, Таны санаа зорилгыг хангах хүсэлтэй байна. Намайг гэгээрүүлж, залж чиглүүлээч. Амен!” гэж залбирч болно. Зүрх сэтгэлд маань Бурханд зориулсан орон зай байгаа үед, бид бүтээлийн байранд зогсож, залбирч, нүүрээрээ газар унан мөргөж, Бүтээгчээ шүтэн мөргөж чадах үед, мөн бид Түүний ажлыг дуулгавартай дагаж, үгийг нь үйлдэл болгож чадах үед, зөвхөн тэр үед л бид Бурхантай хэвийн харилцаа үүсгэж, Ариун Сүнсний ажлыг олж авна. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн байсан гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр бүх мал сүрэг, охид хөвгүүдээ алдаж, хөлөөсөө толгой хүртлээ яр хатгиндбариулж, асар их өвдөлтийг мэдэрч байх үедээ Бурхан бол бүхнийг захирагч бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр эдгээр зүйл өөрт нь тохиолдохгүй байх байсан гэж итгэсэн. Түүнчлэн тэрээр өөрийнх нь амь болон өөрт нь байсан бүх зүйлийг Бурхан түүнд өгсөн гэдгийг мэдэж байв. Бурхан хэзээ эргүүлэн авахыг хүсэх нь хамаагүй, энэ нь жам ёсных бөгөөд зохистой юм. Иймээс тэрээр Бурханд гомдоллоогүй, Бурханд ямар нэг шаардлага ч тавиагүй. Үүний дүнд тэрээр сөгдөж, шүтэн мөргөж, хүлцэнгүй зүрх сэтгэлээр Бурханд залбирсан юм. Тэрээр: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг гэв.” (Иов1:21).  “Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэх үгийг хэлсэн. Иов бат зогсож, Бурханд гэрчлэл хийсэн. Түүний эрүүл ухаан болон Бурханд захирагдсан явдал нь Бурханы магтаалыг хүртжээ. Бидэнд ямар ч шалгалт тулгарлаа гэсэн, бид Иовынх шиг байдлаар Бурханд хандаж чадвал, мөн зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан орон зайтай байж, Бурханд захирагддаг зүрх сэтгэлээр Бурханд залбирч чадвал Бурхан биднийг залж чиглүүлэн, гэгээрүүлнэ, ингэснээр бид үнэнийг ойлгох болно. Сүнс маань улам бүр цовоо болж, бодол маань улам тодорхой болно. Бид зарим завхралыг илчилж, муу нөхцөл байдалд ороход үүнийгээ ухамсарлаж, амжиж шийдвэрлэхэд бидэнд илүү амар байх болно.Тэгвэл Бурхантай харилцах харилцаа маань улам бүр ойртон дотносож, амь маань улам бүр хурдан өснө.
Гуравдугаарт, хэрэв манай чуулган Ариун Сүнсний ажилгүй бол бид эрж хайсан залбирал хийх ёстой.
Хуулийн эрин үеийн сүүл хэсэгт хүнийг Сатан улам бүр гүнзгий завхруулсан гэдгийг бид бүгд мэднэ. Хүн нүгэл дотор амьдарч, хуулиар яллуулах, амиа алдах аюултай нүүр тулсан. Дараа нь Бурхан Есүсийн нэрийн дор Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтнийг золин аврах ажил хийсэн. Тэр үеэс эхлэн Иудейн шашин Бурханы суу алдарт оршихуйг бүрмөсөн алдсан. Эзэн Есүсийн нэр, ажлыг хүлээн зөвшөөрөөгүй бүх хүн ямар нөхцөл байдалтай тулгарч, Ехова Бурханд яаж залбирч, гуйснаас үл хамааран Бурхан тэднийг сонсохгүй бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг олж авахгүй байх байсан. Гэвч Есүсийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Есүсийн нэрээр залбирсан бүх хүн Бурханы амийн усны ундаргаас шим тэжээл эдлэх байсан. Эзэнийг дуудах үедээ тэд Бурханы үйл хэргийг харж чаддаг байсан бөгөөд тэднийг Ариун Сүнсний ажил дагалддаг байсан.
Read More

2018-12-28

Чуулганы магтан дуу “Ариун Сүнсний шинэ ажлыг дагаж, Бурханы магтаалыг хүртээрэй”


Чуулганы магтан дуу “Ариун Сүнсний шинэ ажлыг дагаж, Бурханы магтаалыг хүртээрэй” Өө… өө… өө… Ариун Сүнсний ажлыг дагана гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы шаардлагын дагуу үйлдэн өнөөдрийн Бурханыг дагаж, одоогийн шаардлагад нь дуулгавартай байж, шинэ айлдварын дагуу орохыг хэлнэ. Ийм хүмүүс Сүнсний ажлыг дагадаг. Ариун Сүнсний урсгалд байж, Бурханыг харж, Бурханы магтаалыг хүртэж чаддаг. Тэд Бурханы зан чанар болон хүний үзэл, дуулгаваргүй байдал, Хүний уг, мөн чанарыг мэдэж чадна. Тэдний зан чанар Бурханд үйлчлэх явцад өөрчлөгдөнө. Ийм хүмүүс л Бурханыг олж авч чадна. Зөвхөн ийм хүмүүс үнэхээр ганц үнэн замыг олсон байна. Бурханы сүүлийн үеийн ажлыг мэдэх нь хялбар биш. Хэрэв хүмүүс зориудаар Бурханы ажлыг эрэн хайж, дуулгавартай байвал Бурханыг харах боломжтой болж, Ариун Сүнсний шинэ удирдамжийг олж авна. Тэдний зан чанар Бурханд үйлчлэх явцад өөрчлөгдөнө. Ийм хүмүүс л Бурханыг олж авч чадна. Зөвхөн ийм хүмүүс Үнэхээр ганц үнэн замыг олсон байна. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэгчид Ариун Сүнсний гэгээрэл, Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Иймд хүмүүс Бурханы сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах эсэх нь Бурханы нигүүлсэл, тэдний эрэл хайгуул, мөн бодол санаанаас нь шалтгаалдаг. Өө… өө… өө… өө… “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2018-12-27

Хүсэл тэмүүлэл

Хүсэл тэмүүлэл
Харанхуй ертөнцийг диавол захирдаг.
Уртаас урт шөнүүд үргэлжилсээр.
Үнэн Бурханд итгэх зам хийгээд
Амьдралыг эрэлхийлэх хэцүү.
Бурханы хүмүүсийг хавчихаар ХКН бидэн рүү ирдэг.
Тэд биднийг баривчилж, мөрдөхөөр ирдэг.
Хайртай хүмүүс ойлгодоггүй.
Хөршүүд маань биднийг буруутган шоолж,
Хорвоо биднийг голж хаясан.
Би зовлонг тэвчин Эзэнийг дууддаг.
Есүс минь, надад хүч өгөөч!

Эзэн минь, намайг гэгээрүүлэн дагуулаач.
Энэ харанхуй шөнөөр алхахад минь
дэргэд минь байгаач.
Та надтай хамт байж, итгэлийг минь хүчирхэгжүүлээч.
Тэгвэл би эцсээ хүртэл тэвчиж, аврагдах болно.
Эзэн минь, хурдан ирээрэй.
Биднийг Сатаны хавчлагаас авраач,
тэгвэл бид Тандаа эргэн очиж чадна.
Таны эргэн ирэхийг,
биднийг тэнгэр рүү аваачихыг би хүсэн мөрөөдөж байна,
Тантай хамт тэнгэрт үүрд байна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
Read More

2018-12-26

Бурханы дуу хоолой | “Хуулийн эрин үе дэх ажил” | Уран уншлга


Бурханы дуу хоолой | “Хуулийн эрин үе дэх ажил” | Уран уншлга Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан.… Тэдний амьдралыг удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байхын тулд Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. ”
Read More

2018-12-25

Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр

Франц, Жианан
Миний замд тээглэхийг орчин үеийн фарисайчуудад бүү зөвшөөр

Чуулган эзэнгүйдээд байх үед Сайн мэдээ надад хүрсэн.
Би 2015 оны 04 дүгээр сард Хятадын хилийн чанад дахь Христчин Чуулгануудын уулзалтанд оролцсон юм. Эхлээд би сүм дэх амьд үзэгдлийг харав. Ах, эгч нар ариун харилцааны санаачлага гаргасан, түүнээс ч илүү зүйл юу вэ гэвэл янз бүрийн Христчин нөхөрлөлүүд хийгдсэн. Пастор нь маш их ачлалтай, бас ах, эгч нарыг хайрладаг юм шиг санагдсан. Тухайлбал, хэн нэгэн өвдвөл пастор хамт ажиллагсдаа тухайн хүний төлөө залбирахад удирдана; цуглаанд ирээгүй итгэгчийнд тэд очиж уулзана. Би тэр үед гал цогтойгоор итгэлийн мөрийг хөөж байсан бөгөөд тэр пастор намайг теологи судлахад бэлтгэсэн. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа янз бүрийн Христчин нөхөрлөлүүд байдгийг би мэдсэн боловч, ердөө л маш цөөхөн хүмүүс цуглаанд оролцохоор, сургаал сонсохоор ирэв. Жишээлбэл, долоо хоног бүр Библи судлалын цуглааны өмнө хориос гучин хүн хоол идэхээр ирнэ; гэвч цуглаан эхлэхэд зургаа, долоон хүн үлдэнэ. Хэдэн итгэгч Библи судлалын цуглаандоролцохоор үлдсэн боловч зүүрмэглэж байсан. Энэ үзэгдлийг хараад пастор асуудлыг шийдвэрлэж хэзээ ч чадаагүйгээр үл барам тэднийг цуглаанд ирээгүй хүмүүсээс илүү дээр гэж хэлсэн. Бас зарим нөхөрлөлүүд өөрсдийнхөө зохион байгуулсан үйл ажиллагаанд илүү олон хүмүүсийг оролцуулахын тулд янз бүрийн төрлийн түргэн зууш, хүч тэнхээ сэлбэх зуушнуудыг хийдэг болохыг би бас мэдэв. Би Эзэнд үйлчилж таарсан гэхдээ миний сүнс харанхуй, хоосон байгааг би мэдэрсэн юм. Ийм шалтгаанаар би байнга залбирч, биднийг тэнгэр лүү авч явахаар Эзэн үүлнээс бууж ирэхийг хүлээсэн.
Миний залбирлыг сонссоны төлөө Эзэнд талархъя. 2017 оны эхээр чуулганы эгч нартай хамт хаврын зугаалгаар явахдаа би Төгс Хүчит Бурханы Чуулганы Зиень ах, Лиү ах хоёрыг таньдаг болов. Дараа нь бид сүм эзгүйрч байгаа шалтгааны талаар ярилцлаа. Тэдний нөхөрлөлөөс би бүхий л шашны ертөнц одоогийн байдлаар эзгүйрч хоосроод байгааг олж мэдлээ. Тийм учраас ах, эгч нарын итгэл, хайр сул дорой байгаа. Түүн дээр нэмээд хэлэхэд пасторуудад номлох шинэ зүйл юу ч байхгүй. Энэ үзэгдэл Амос номны 8:11-р ишлэлийн биелэл байв: “Харагтун, газар дээр өлсгөлөн илгээх өдрүүд ирлээ, талхаар өлсөж, усаар цангах биш, харин Еховагийн үгийг сонсохын төлөө өлсөнө гэж Ехова Бурхан айлдлаа” (Амос 8:11). Дараа нь бид Эзэний эргэн ирэлтийн тухай сэдвээрярилцав. Эзэний эргэн ирэлтийг би байнга хүсэн санааширч байсан учраас энэ сэдвийг үргэлжлүүлэн эрэлхийлж нээлт хийхийг зорьсон.
Миний үзэл үгүй болж би Эзэний эргэн ирэлтэнд талархан баясав.
Дараа нь Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр ах надад Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болон эргэж ирсэн ба сүүлчийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа тухай гэрчлэв. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Энэ нь Библид бичигдсэн зүйлийн биелэл: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.” (Лук 17:24)
Зиень ах бас надтай хүний Хүүгийн ирэлтийн нууцын талаар нөхөрлөв. Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болож ирсэн гэдэг мэдээг сонсоод миний гайхах, баярлах хоёр зэрэгцсэн. Би Библи дэх үгсийн талаар бодохгүй байж чадаагүй: Шөнө дунд хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ.” (Матай 25:6).Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ”  (Матай 24:44). Өнгөрсөн хугацаанд би эдгээр ишлэлийг уншихдаа тэдгээр нь юуны тухай болохыг ойлгодоггүй байжээ. Тэдгээр нь Эзэний сүүлчийн өдрүүд дэх бие махбод бололтын нууц ажлын тухай өгүүлдэг үү? Гэсэн ч энэ мөчид би бодлоо: Библид ч бас Эзэн Есүс үүлээр ирж бидэнд харагдана гэдгийг хэлсэн эш үзүүллэг бүхий олон газар бий. Газар дэлхийдээр энэ нь юу гэсэн үг вэ? Эргэлзээнийхээ тухай намайг ярьсны дараа Лиү ах нөхөрлөсөн: “Библид Эзэн Өөрийн хүч чадал, агуу алдар цуутайгаа үүлэн дээр бууж ирэх тухай хэлсэн олон эш үзүүллэг байдаг. Энэ бол баримт. Хэдий тийм боловч Эзэн нууцаар ирэх тухай эш үзүүлсэн: “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ” (Матай 24:44).Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). зэрэг хэд хэдэн газар байдаг. Сударын эдгээр хэсгээс бид, Эзэний ирэх арга зам бидний төсөөлж байгаатай адил хялбархан байхгүй гэдгийг харж болно. Эзэн эргэж ирэх хоёр зам бий: нэг нь нууцаар, нөгөө нь олон нийтийн дунд ирэх.   Энэ нь бие махбод болсон Эзэн сүүлчийн өдрүүдэд хүнийг шүүх, ариусгах, аврах ажил хийхээр нууцаар ирнэ гэсэн үг. Цаг хугацааг төгсгөх ажлаараа Тэр ялагчдын бүлгийг бий болгосны дараа бие махбод болсон Бурханы нууц ирэлтээрээ хийх ажил төгсгөлдөө хүрнэ. Улмаар тийм учраас Бурхан сайныг шагнах, ёрын мууг шийтгэх шийтгэлээ эхлүүлэхээр том гай гамшгийг доош илгээнэ. Гай гамшгийн дараа Эзэн үүлэн дээр илрэн хэмжээлшгүй олон хүнд нийтэд нь харагдана. Тэгэхэд, Эзэн Есүсийн илээр бууж ирэх тухай эш үзүүллэгүүд бичигдсэнчлэн биелнэ: “Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийнүүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно” (Матай 24:30).  “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” (Илчлэл 1:7). Эзэн үүлэн дээр олон нийтэд илрэхийг бид харах үед бие махбод болсон Бурханы нууц ажлыг хүлээн авахыг эсэргүүцсэн хэн боловч аврагдах боломжоо гарцаагүй алдана; Түүнийг жадалсан хүмүүс эсвэл Төгс Хүчит Бурхан-сүүлчийн өдрүүдийн Христийг эсэргүүцсэн, буруутгасан гэж бидний хэлж чадах хүмүүс өөрсдийнх нь эсэргүүцэж буруутгаж байсан Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс яг мөн болохыг харах тул аргаа барж цээжээ дэлдэнэ, гашуудан уйлж шүдээ хавирна. Тиймд тэр мөчид дэлхийн бүх овог гашуудах үзэгдэл бий болно. Харин бие махбод болсон Бурхан шүүлтийн ажлаа нууцаар хийх үед Эзэн олон нийтэд үүлэн дээр илрэн гарахыг бид харахгүй гэдэг нь ойлгомжтой.”
Хоёр ахын хуваалцсан зүйлээс би ойлголоо: Эзэн Өөрийн үгээ нууц арга замаар хэлэхийн тулд бие махбод болсон, дараа нь Тэр ажлаа хийх явцдаа ялагчдын бүлэгт хүрээд, сайныг шагнаж, ёрын мууг шийтгэхийн тулд Өөрийгөө тоо томшгүй олон хүнд илчилнэ. Тэдний нөхөрлөл намайг бүрэн сэнхрүүлэв. Би Төгс Хүчит Бурханы Чуулганыг үнэнээсээ судлан шинжлэхээр шийдлээ. Хэсэг хугацаанд судлан шинжилсний дараа би Бурханы гурван үешаттай ажлын доторх түүх, төгсгөлийн эрин үе дэх шүүлтийн ажлын утга учир, арга хэрэгсэл мөн Бурханы бие махбод бололт зэрэг үнэний олон талыг мэдсэн. Төгс Хүчит Бурхан бол бидний удаан хүлээсэн Эзэн Есүс мөн гэдэгт би хатуу итгэлтэй байлаа. Удалгүй би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаануудад оролцож эхэлсэн юм.
Пастортай тэмцсэн минь
2017 оны 05 дугаар сард Пастор Ли намайг сүүлчийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан хэмээн сэжиглэж надад хоёр удаа мессеж илгээн сүмд түүнтэй хоёулхнаа уулзаж ярилцах талаар мэдээлсэн. Түүний мессежийг уншаад би гайхаж бас цухалдав. Би бодлоо: Урьд нь тэр, цуглаанууд дээр Төгс Хүчит Бурханыг олон нийтийн дунд буруутгасан бас биднийг Төгс Хүчит Бурханы Чуулганы ах,эгч нартай холбогдоход саад хийж, сэргийлж байсан. Саяхан тэр, интернет сүлжээнд бүлгээр харилцан ярилцах үедээ өөрөө Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн, буруутгаж байгаа видео бичлэгээ бусадтай хуваалцсан. Хэрвээ намайг эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан гэдгийг тэр мэдвэл надтай хэрхэн харьцах бол гэж би бодов. Тэр намайг Төгс Хүчит Бурханыг доромжлоход хүргэх гэж хүчлэх болов уу эсвэл зөв арга замыг нягтлан судлахыг маань болиулах гэх болов уу? Би маш их айв. Тиймд би Бурханы өмнө ирж залбирсан: “Төгс ХүчитБурхан минь. Миний анхны сүмийн ах, эгч нар маань намайг Таны шинэ ажлыг хүлээн авсан тухай мэдсэн байх. Тэд надтай сүмд уулзаж ярилцахаар болзсон. Тэд юу хийхийг хүсэж байгааг би мэдэхгүй. Бурхан минь! Та бол тэнгэр, газар болон бүх зүйлийг хяналтандаа байлгадаг Захирагч. Та бол хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан. Тэд юу ч хэлсэн бай хамаагүй, Та надад зөв зүйтэй үгсийг, бас өөртөө итгэх итгэл, мэргэн ухаан өгч, намайг тэдний эсрэг зогсохыг зөвшөөрөөч.” Залбирсныхаа дараа би энэ зүйлийг Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарт хэлэв. Тэд надад Бурханы өмнө ирж илүү их залбир гэж хэлсэн. Нэмээд бас тэд надад хэрвээ пастор болон ахлагч нар үнэнийг эрэлхийлэх эсвэл нягтлан судлах зүрх сэтгэлгүй харин Төгс Хүчит Бурханыг шууд буруугтаж, эсэргүүцвэл Бурханы талд зогсож үнэнийг хамгаалж, Түүнд гэрчлэл хийхийг захиж сануулав. Бурханд талархъя. Ах, эгч нарын үг намайг онцгой итгэмжтэй, тэдэнтэй уулзах хангалттай зоригтой болгов.
Товлосон цагтаа би сүм дээр ирэхэд Пастор Ли бас хоёр үйлчлэгчийн хүлээж байсан нэг өрөөнд намайг дуудан оруулав. Би тэр даруй сандарч дотроо Бурханд хандан хурдхан залбирлаа: Бурхан, зүрх сэтгэлийг минь хамгаалж надад зүй зохистой үгийг өгөх болтугай, ингэснээр би Таны төлөө гэрчлэл хийж чадна. Намайг суусны дараа Пастор Лишууд л асуув: “Чи номлолыг нь сонсох гэж танихгүй хэдэн хүнийг гэртээ хүлээн авсан тухай би сонслоо. Чи манай сүмд Эзэний ажлыг хүлээн авсан, тиймд бид чамд анхаарал тавих ёстой. Бид чиний төлөө санаа зовж байна. Бид үүнийг чиний сайн сайхны төлөө хийж байна.” Түүний үгийг сонсоод сэтгэл маань их тавгүйтэж бодлоо: Та яагаад намайг хязгаарлаж хориод байгаа юм бэ? Та яагаад намайг дандаа хайрцаглаж, хянахыг хүсдэг юм бэ? Би үнэн замыг судалж, нягтлан шинжлэх эрх чөлөөтэй.” Тэгээд би шударгаар буурь суурьтай хэлсэн: “Иймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг”  (Ром 10:17).
Та бидэнд танихгүй хүмүүсийг хүлээн авч эсвэл бусдын сургаалыг сонсохыг зөвшөөрдөггүй. Энэ чинь Эзэний сургаалтай нийцэх үү? Үнэн хэрэгтээ, Төгс Хүчит чуулганы ах, эгч нартай хэдхэн удаа нөхөрлөөд би тэдний номлол үнэхээр агуу, бас Ариун Сүнсний гэгээрүүлэлт бүхий юм байна гэж бодсон. Тэд Библи дэх Бурханы ажил болон нууцын талаар намайг мэдлэгтэй болгож, миний амьдрал дахь янз бүрийн хүндрэлүүдийг үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан шийдвэрлэж чаддаг. Тэдний нөхөрлөл болон сургаалуудад Ариун Сүнсний ажил байдаг …” Намайг ярьж дуусахаас өмнө Пастор Ли ууртайгаар яриаг маань таслав. Дараа нь тэр Төгс Хүчит Бурханыг доромжилсон хэдэн үгийг  аймшигтай хэрцгийгээр хэлэв. Би түүнд хатуу
ширүүнээр хэлсэн: “Та Зүүний Гэрэл-ийн ах, эгч нартай холбоо барьсан уу? Та Төгс Хүчит Бурханы ажлыг эрэлхийлж нягтлан судалсан уу? Тэгээгүй мөртлөө та Төгс Хүчит Бурханы Чуулганыг санааныхоо зоргоор буруутгаж яаж зүрхэлж байна аа? Энэ амьдралд болон хойд насанд Бурханыг доромжлох гэм нүгэл уучилшүй зүйл учраас итгэгчийн хувьд бид Бурханыг хүндэтгэх зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй.”
Сүнслэг тулаан дунд ялган таньж сурах нь
Дараа нь пастор: “Эзэн Есүс бие махбодтой болж эргэн ирсэн гэж Зүүний Гэрэл гэрчилдэг. Энэ боломжгүй зүйл. Библид тодорхой хэлсэн байдаг: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” (Илчлэл 1:7)
Tийм учраас Эзэн эцсийн өдрүүдэд үүлэн дээр ирнэ.” гэж хэлэв. Түүний үгийг сонсоод би, Зиень ах надтай нөхөрлөхөд энэ ишлэлээс юуг мэдэж авч хүлээн зөвшөөрсөн талаараа бодлоо. Тиймд би тэдэнд хэлэв: “Зөвхөн ишлэлийн шууд утгаар нь Бурханы ажлыг тодорхойлох нь бидний хувьд зохистой биш. Бодит баримт ёсоор бол хүний Хүүгийн ирэлтийн тухай дурдсан олон газар байдаг. Тухайлбал, “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно.” (Лук 17:24)
“Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15) Энэ ишлэлүүд бүгдээрээ хүний Хүүгийн
ирэлтийн тухай дурддаг. Хүний Хүүгийн тухай дурдсан л бол энэ нь бие махбод болсон Христэд хамаарах ёстой.” Пастор Ли үг тасалж: “хүний Хүү Эзэн Есүст хамаарна.” гэж хэлэв. Би хэллээ: “Хэрвээ энэ нь Эзэн Есүс Христэд хамаарах бол Эзэн Есүс аль хэдийнэ бие махбод болоод эргэн ирж, золилтоор нөхөн төлөх Өөрийн ажлаа дуусгасны дараа “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:25). хэмээх энэ үг хэрхэн хэлэгдсээр байж болох вэ? Харагдах боломжтой байгаачлан, энэ нь, сүүлчийн өдрүүдэд хоёр дахь удаагаа бие махбод болсон Бурханд хамаарна. Хэрвээ эргэн ирсэн Эзэн бие махбод болсон хэлбэрээр биш Өөрийн сүнслэг биеэр илэрвэл Тэр их зовохгүй гэж хэлэлгүйгээр явах бөгөөд ганцаараа энэ үеийнхэнд үгүйсгэгдэхийг зөвшөөрнө.” Дараа нь би тэдэнтэй яаж ч нөхөрлөсөн ялгаагүй тэд намайг сонсоогүй, үнэн замыг шинжлэн судлаагүй, харин Библийн утгаас өнгөцхөн зууралдсаар байлаа.
Энэ мөчид би зүрх сэтгэлдээ тэднийг эргэн ирсэн Эзэнийг чин сэтгэлээсээ хүсэн тэмүүлдэг хүмүүс биш гэдэг нь илэрхий болохыг тодорхой мэдлээ. Би Бурханы үгийн хэсэг ишлэлийг бодлоо: “Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ!Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг.” (Матай 23:27) (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэлхайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас). Бурханы үгээр илчлэгддэг юм бүхэн үнэн. Хүний Хүүгийн ирэхийг, Эзэн хулгайч шиг ирэхийг Библийн олон хэсэгт урьдчилан хэлсэн байдаг. Энэ Пастор болон ахлагч нар бүгдээрээ библийн сургууль төгсөж Библиэр мэргэшсэн бөгөөд Эзэний төлөө олон жил ажилласан. Хэдий тийм боловч тэд, Библи дэх эш үзүүллэгүүдийн үнэн утга учрыг уншиж чаддаггүй юм байна. Тэд, Эзэнд итгэхийн зэрэгцээ, өөрсдийгөө бусдад сурталчлан харуулж улмаар хүмүүст хүндлүүлэхийн тулд Библийн утгыг өнгөцхөн судалж өөрсдийгөө теологийн онолоор зэвсэглэхэд л анхаарлаа хандуулдаг нь харагдлаа. Эндээс харвал, тэд Библийг цээжээр мэддэг болж, олон жил номлон, ажилласан боловч Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголттой болоогүй бөгөөд Эзэн Есүс буцаж ирэх тухай шашны ойлголтод нийцүүлэн Бурханыг хязгаарлаж байна. Тэд бол үнэн хэрэгтээ мухар сохроор удирддаг хүмүүс юм.
Эцэст нь, намайг бууж өгөөгүйг хараад Пастор Ли хамтран ажиллагсдынхаа өмнө эгдүүцэн зэвүүцсэн маягаар хэлэв: “Би сүмээ төлөөлөн шийдвэр гарган зарлаж байна. Одооноос эхлээд чиний сүмд хийх бүх үйлчлэл зогссон. Гэртээ очоод тайвширч энэ талаар сайтар бодож үзээрэй.” Энэ мөчид сэтгэл шимшрэн нулимсаа барьж дийлэхгүй байв. Тэд миний үйлчлэлийг цуцалснаас болж би уйтгар гунигт автаагүйхарин Пастор Литэй удаан хугацаанд хамт ажилласан, өнгөн дээрээ тэр маш бурханлаг хүн шиг, Эзэний ажлын төлөө тэр чадах бүхнээ хийдэг мэт санагддаг байсан, гэтэл тэд намайг зөвхөн зөв замыг нягтлан судалсны төлөө хааж боомилон хаяж байгаагийн улмаас юм. Эзэний ирэлтийг харж, хүлээхийг хэлж тэд итгэгчдэд номлодог байв. Энэ цаг үед Эзэн бие махбод болоод эргэн ирсэн. Тэд Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлын талаар эрэлхийлэхгүй, түүнийг харахгүй байна. Харин эсрэгээр, тэд хүмүүсийг зөв замыг судлан шинжилсний төлөө саад учруулж, буруутгаж байна. Энэ үзэгдлийг биеэрээ туулан мэдрээд би Эзэн Есүсийн фарисайчуудыг буруутган хэлснийг бодохгүй байж чадсангүй: “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) Тэр үеийн фарисайчуудыг эргээд харъя. Тэд Библийг байнга сүмд, итгэгч нарт тайлбарладаг, хүмүүсийн өмнө залбирдаг, Библийн дүрэм журмыг ашиглан бусдыг буруутгадаг байв. Гадна өнгөн дээрээ тэд Библийг судалсан, маш их сүсэг бишрэлтэй байсан. Хэдий тийм боловч тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы тушаалуудыг сахихын оронд зөвхөн шашны зан үйлд оролцох, шашны дүрэм журмыг ажиглан судлахад л ач холбогдол өгдөг байжээ. Тэдний үйлдэл болон үйлс Бурханы хүсэл, шаардлагаас эсрэг зүгт явдаг. Энэ бол Фарисайчуудын хоёрнүүр, Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг мөн чанар. Өнөөдрийн пастор, ахлагч нарыг дахин харцгаая. Тэд Библид сохроор итгэж, шүтэн мөргөж, өргөмжилдөг; тэд зөвхөн шашны зан үйл мэтийн зүйлсэд голлон анхаарч тогтмол үйлчлэлүүд, өглөөний цаг, талх хуваах, Ариун Харилцаа гэх зэрэгт оролцдог; тэд итгэгчдэд номлохдоо даруу төлөв байдал, тэвчээр, зориулалт, хайр зэрэгт голлон анхаардаг. Гэвч, үнэн хэрэг дээрээ тэд Бурханыг хайрладаггүй, Бурханд дуулгаваргүй байдаг, Бурханыг хүндлэх зүрх сэтгэл ч тэдэнд огт байхгүй. Тэд ажиллаж, номлохдоо библийн тухай мэдлэгээ өргөжүүлэх, теологийн онолоос зууралдахад л ач холбогдол өгдөг. Эзэний үгийг хэрэгжүүлэх, биеэр туулан мэдрэх, Эзэний тушаалууд, шаардлагуудыг ажиглан судлах болон өөр бусад асуудлууд тулгарахад тэд эрэлхийлдэг ч гүй, нээж илрүүлдэг ч гүй, тэдгээрийг хэрэгжүүлэх, ажиглан судлахын төлөө хүмүүсийг удирдан чиглүүлдэггүй. Өөрсдийгөө сурталчлах, босгон байгуулах, хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлэхэд тэдний гол зорилго оршдог.
Бүдрэх чулуун дээгүүр алхан Төгс Хүчит Бурханыг дагах нь
Дараа нь, Төгс Хүчит Бурханы төгсгөлийн цаг үеийн ажлыг надтай хамт хүлээн авсан эгч ч бас пастор болон бусад хамтран ажиллагчдын хязгаарлалтаас болж зовж шаналан сүмээс хөөгдсөн тухай би мэдсэн. Пастор болон ахлагч нар бас, сүмийг бүхэлд нь битүүмжлэн сүүлийнхоёр жилийн хугацаанд сүмийн цуглаанд оролцож байсан итгэгчдийг Зүүний Гэрэл-ээс ирсэн эсэхийг мэдэх гэж нягтлан шалгасан. Мөн түүнчлэн, одоо Ням гараг бүрийн үдээс хойш тэр пастор сүмдээ Зүүний Гэрэл-ийн эсрэг номлол хийдэг болсон. Энэ мэдээг сонсоод миний уур хүрэв. Эзэнд үнэхээр итгэдэг, Түүний ирэлтийг тэсгэлгүй хүлээдэг ах, эгч нар одоо ч сүмд байгаа. Хэдий тийм боловч тэд бүгдээрээ энэ цаг мөчид эдгээр хоёр нүүртэй пастор, удирдагч нарт хүлэгдэн хянагдаад, үнэн замыг нягтлан шинжлэх боломжгүй байгаа. Энэ тухай бодоод би санаа зовнилд автав. Тэгээд би Эзэн Есүсийн үгийг бодлоо: “Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй.” (Maтай 23:13) Эзэн Есүс ажиллаж, номлохоор ирэхэд Эзэн Есүсийн үгийг эрх мэдэлтэй, хүч чадалтай гэдгийг Фарисайчууд тодорхой мэдэж байсан. Tэд үгсийг эрэлхийлж, нягтлан судлаагүйгээр үл барам Ариун Сүнсний эсрэг доромжилсон гэм нүгэл үйлдэж Бурханы зан чанарыг ноцтой зөрчихөд хүргэх гэж чөтгөрүүдийг хөөн явуулахын тулд чөтгөрийн хунтайжид найддаг гэж хэлэн Эзэн Есүс рүү хорлонтойгоор дайран довтолж гүтгэн гүжирдсэн. Фарисайчууд Эзэн Есүсийг доромжлон буруутгаад зогсоогүй, итгэгчдийг Эзэний авралыг алдаж авс руугаа эргэн золиос болоход хүргэж Түүнийг эсэргүүцэж, буруутгахад итгэгчдийг шахаж турхирсан. Одооэнэ пастор, ахлагч нарын хэрэгжүүлэлт тухайн цаг үеийн Фарисайчуудынхтай адил байна. Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай сайн мэдээг хүмүүс түгээхэд, тэд үнэн арга замыг нягтлан судлахад нь итгэгч нарт саад учруулахын тулд сүмийг хааж битүүмжиллээ. Энэ нь тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн эсрэг хааж өөрсдийгөө ч оруулдаггүй бусдыг ч орохыг зөвшөөрдөггүй хүмүүсийн илэрхийлэл биш гэж үү? Хэдий тийм боловч, миний хувьд ойлгоход хамгийн хэцүү зүйл бол энэ пасторууд, ахлагч нар Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцдэг байсан гэдэг баримтыг сайн мэддэг, гэхдээ тэд яагаад Фарисайчуудын замыг одоо ч гэсэн дагасаар байна вэ? гэдэг асуудал. Тэд яагаад Бурханы шинэ ажлыг тэгж ихээр ухаан мэдрэлээ алдталаа эсэргүүцэн, буруутгаж байгаа юм бэ?
Дараа нь би Бурханы үгийг харсан: “Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэжнэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд эрүүл чийрэг бие махбодтой ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас). Бурханы үгийг уншиж бас өөрийн биеэр туулан мэдэрсэн туршлагынхаа улмаас би шашны тойрог дахь пастор, ахлагч нарын үнэн нүүр царайг нэвтлэн харж чадсан. Тэд бол бүдрэх чулуу - Бурханд тэрслэх, бусдыг Бурханд итгэхэд саад болохын тулд Бурханд итгэх итгэлийн билэг тэмдгийг ганхуулдаг антихристүүд яг мөн. Нэрэн дээрээ тэд, сүм дэх ах, эгч нарыг тэжээдэг. Үнэн хэрэгтээ, тэд итгэгчдийн амьдралд гарах өсөлтийг хэзээ ч анхаардаггүй. Итгэгчдийн итгэл, хайр хөрөхийн зэрэгцээ тэд сөрөг, сул дорой болсон. Энэ тохиолдолд пастор, ахлагч нар үнэнийг эрэлхийлэхэд итгэгчдийг удирдан хөтөлсөнгүй, эсвэл Ариун Сүнсний ажил бүхий чуулганыг нээн илрүүлэхээр явсангүй харинүүний оронд тэд итгэгчдийг өөрсдийнхөө хатуу хяналтан дор байлгасан. Ялангуяа Төгс Хүчит Бурхан хүмүүсийг амиар хангах үнэнийг илэрхийлэхэд тэд нягтлан судалдаггүй, эсвэл хүлээн авдаггүй харин тэгэхийн оронд үнэн замыг эсэргүүцэх, буруутгах, үнэн замыг эрэлхийлэхэд нь итгэгчдэд саад учруулахаар боломжтой арга хэрэгсэл нэг бүрийг ашигладаг. Тэд хүмүүстээ Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүстэй холбоо тогтоохыг эсвэл Төгс Хүчит Бурханы үгийг уншихыг зөвшөөрдөггүй. Өөрсдийнхөө байр суурь, амин зуулгынхаа төлөө тэд цуу яриа хүртэл зохионо, төгсгөлийн эрин үед Бурханы ажлыг хаа сайгүй гүтгэн гүжирдэж, буруутгана. Пастор, удирдагч нарын энэ бүх үйлдэл, үйлс Бурханд тэрслэн эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Тэд Эзэн Есүсийн хэлсэн ёрын муу үйлчлэгч нар, орчин үеийн Фарисайчууд бус уу? Тэд итгэгчдэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүлээн авахад нь чадах чинээгээрээ саад учруулна. Тэд биднийг там руу чирч төгсгөлийн цаг үеийн Бурханы авралыг хүлээн авах боломжоо алдахад хүргэнэ. Харагдах боломжтой байгаачлан, тэд бол хүний сүнсийг цөлмөн залгидаг чөтгөрүүд, хонины арьс нөмөрсөн чононууд. Пастор, ахлагч нарын үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг уг чанар, мөн чанарыг нэвтлэн хараад би дахиад тэдний албадлагад орохгүйгээр, тэднийг сэтгэлийнхээ гүнээс үзэн ядаж татгалзсан.
Яг одоо, хэдийгээр анхны сүмд маань миний бүх үйлчлэл цуцлагдсан ч гэсэн би Төгс Хүчит Бурханы Чуулганд үүргээ гүйцэтгэж байгаа. Ах, эгч нартай хамт байн байн цуглаанд оролцож үүргээ биелүүлснээр илүү үнэ цэнэтэй, утга учиртай амьдралаар амьдарч байгаа мэт надад санагдаж байгаа. Бурханд талархъя. Эцэст нь би тэнгэрийн хаанчлалд орох зам дээрх бүдрэх чулууг даван алхаж Бурханы оршихуйд ирсэн. Бурханыг дагах үйл явцдаа би Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийг хамгийн ихээр тайтгаруулах болно. Бүх алдар цуу Төгс Хүчит Бурханд байх болтугай! Aмень!

Read More