2018-07-31

Сайн мэдээний Богино зураглал | Манай аав, пастор | Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн


Сайн мэдээний Богино зураглал | Манай аав, пастор | Эцэг охин хоёрын ариун библийн тухай мэтгэлцээн Эзэнд 45 жил итгэсэн шашны пастор болох Чи Шоу “Эзэний бүх үг, ажил Библид байгаа”, бас “Эзэнд итгэх итгэл Библиэс гажиж болохгүй, Библид итгэнэ гэдэг Бурханд итгэхийн нэр” зэрэг үзэл санааг үргэлж баримталж иржээ. Охин нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөхөд тэрээр болиулах төлөвлөгөөөг эхнэртэйгээ хамт зохионо. Энэ өдөр охин нь Эзэний эргэн ирэлтийн сайн мэдээг тэдэнд гэрчлэхээр гэртээ ирж, ширүүн, хошин, тэгсэн хэрнээ нухацтай гэр бүлийн мэтгэлцээн өрнөнө ...

Read More

2018-07-30

Бурханы гайхамшигт аврал | “Гэртээ ир дээ, миний хүү” | Трейлер(Монгол хэлээр)



Бурханы гайхамшигт аврал | Гэртээ ир дээ, миний хүү | Трейлер(Монгол хэлээр)
Ли Шингуан бол ахлах сургуулийн сурагч. Тэр балчир байхаасаа хүмүүжил сайтай, ухаалаг хүү байжээ. Эцэг эх, багш нар нь бүгд түүнд хайртай байв. Дунд ангид орох үедээ хүү компьютер тоглоомыг шохоорхож эхэлсэн байна. Интернет кафед тоглохын тулд тэр олон удаа хичээлээ таслах болжээ. Интернетийн донтолтоос хүүдээ туслахаар эцэг эх нь чадах бүхнээ хийж. Гэвч Ли Шингуаны донтолт улам газар авсаар байлаа. Тэр сүнс сүлдгүй юм шиг болж, аажмаар доройтолд орж эхэлсэн юм.... Ли Шингуаны эцэг эх нь аргаа барж байтал Бурхан хүмүүсийг аварч, интернетийн донтолт, Сатаны ялзруулалтаас салахад туслах чадалтайг олж мэджээ. Ингээд тэд Бурханд итгэхээр шийдэж, Бурхан хүүг нь аврахыг тэсгэлгүй хүлээлээ. Бурханы үгээс тэд хүн төрөлхтний ялзрал, ёс суртахууны доройтлын эх үүсвэр юу болохыг ойлгож авчээ. Тэд хүмүүсийн харанхуй, нүгэлт байдлын үнэнийг олж харж, зөвхөн Бурхан л хүн төрөлхтнийг Сатаны ялзруулалт, зовлонгоос чөлөөлж, аварч чадахыг ойлгосон юм. Шингуан зөвхөн Бурханд итгэж, үнэнийг ойлгох хэрэгтэй байсан ба тэгвэл тэр интернетэд донтолтоосоо салж чадах байв. Үүний ачаар, эцэг эх нь Шингуанд сайн мэдээг түгээж, Бурханы үгийг уншихад нь түүнийг хөтөлсөн билээ. Тэд Бурханд залбирч, хүүг нь интернетийн донтолтоос салгаж, аврахыг гуйжээ... Нэлээд тэмцсэний эцэст, Шингуан Бурханд залбирч, Бурханд найдах болсон байна. Бурханы үгийн удирдамж дор тэр интернетийн донтолтоос аажмаар салж, Сатаны ялзруулалт, зовлонгоос өөрийгөө чөлөөлсөн юм. Интернет тоглоом, интернет кафед төөрсөн байсан энэ хүү эцэст нь гэртээ буцан иржээ!
Read More

2018-07-29

Эзэний аврал-Итгэл-Найдвар-Хайр | “Шиаужэний түүх” | Хөгжимт жүжиг



Эзэний аврал-Итгэл-Найдвар-Хайр | “Шиаужэний түүх” | Хөгжимт жүжиг
Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ...


Read More

2018-07-28

Бурханы агуу хайр | “Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна”


Бурханы агуу хайр | “Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна” Зөвхөн Бүтээгч тасрашгүй өршөөл, хайраа хүн төрөлxтөнтэй xуваалцдаг. Зөвхөн тэр Өөрийн бүх бүтээлүүдээ энэрдэг, Тэр үнэхээр Нэгэн билээ. Түүний бодол бүр нь үргэлж хүн төрөлxтний төлөө байдаг. Түүний сэтгэл хөдлөл бүр нь тэдний оршин тогтнолтой xолбоотой. Тэр ямагт яаран аялж Өөрийн амийн мөч бүрээ Тэр үүнд зориулан Өөрийн амийн хором бүрээ Тэр үггүй бүхэнд өргөнө. Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ бүх хүн төрөлхтний төлөө юм. Энэ бүгд хүн төрөлxтний төлөө Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг. Хүний хорон муу ялзралууд Түүний уур хилэн, уй гашууг сэрээдэг. Гэвч хүмүүс наманчлан Түүний өршөөлийг авна, хүний гэмшил Түүнийг баярлуулна. Тэр өөрийн амийг хэрхэн хайрлахаа мэддэггүй ч хүн төрөлхтнийг энэрдэг. Түүний гараар Тэр энэ хүн төрөлxтний гайхамшгийг бүтээсэн. Нөхцөл, шагнал бодолгүй Тэр энэрэл, тэвчээрээ хүртээн Түүний харцан дор хүн төрөлxтөн амьдарч Нэг өдөр Түүнийг хүмүүсийг энэрэгч Нэгэн хэмээн тэд захирагдан Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ бүх хүн төрөлхтний төлөө юм. Энэ бүгд хүн төрөлxтний төлөө. Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг. Тэр бүх бүтээлүүдээ амиар хангасан. Түүний бүх бодол, хүн төрөлхтний сайн сайхны төлөө үргэлж байдаг. Энэ бүгд хүн төрөлxтний төлөө юм. Тэр хэн болох, түүнд байгаа бүгдээрээ бүх хүн төрөлхтний төлөө юм. Энэ бүгд хүн төрөлxтний төлөө. Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг. Тэр зүрхнийхээ гүнд хүмүүсийн үйлийг мэдэрдэг. “Үг нь махбодоор илэрсэн” номоос

Read More

2018-07-27

Есүс ирсэн | “Хүсэл тэмүүлэл” | Та эргэн ирсэн Эзэн Есүсийг харсан уу? | Трейлер (Монгол хэлээр )



Есүс ирсэн | “Хүсэл тэмүүлэл” | Та эргэн ирсэн Эзэн Есүсийг харсан уу? | Трейлер (Монгол хэлээр )
Хоёр мянган жилийн өмнө, Эзэн Есүс, “Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх юм” (Иохан 14:2-3) гэж дагалдагчиддаа амласан. Үүнээс болж, үе үеийн итгэгчид, Эзэний амлалт биелээсэй гэж асар их найдан, залбирч, Эзэнийг ирэх үед Эзэнтэй уулзаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөөсөй гэж найдан, залбирсаар ирсэн. Энэ нь бас энэ киноны гол дүр Чэн Шиангуанг-ыг өгүүлдэг. Тэр бол Эзэний ирэлтийг угтан авахын тулд сайн мэдээг түгээж, Эзэнд гэрчлэл хийдэг урам зоригтой эрэн хайгч. Сургууль дахь байр сууринаасаа халагдаж, гэр бүлийн гишүүддээ ойлгогдож чадаагүйг үл хайхран тэр зүрх сэтгэл дэх итгэл найдвараа хэзээ ч хаяагүй. Нэг өдөр цугларалтын үеэр Чэн Шиангуанг Хятадын Коммунист засгийн газарт баривчлагдаж, шоронд хоригдсон. Бурханы гайхалтай дүрэм журам, зохицуулалтан дор тэр, Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч Жао Жимингтэй учирсан юм. Жао Жиминг түүнд эцсийн өдрүүд дэх Бурханы илрэлт болон ажлын талаар гэрчлэл хийж, Эзэний эргэн ирэлтийн төлөө найдаж, залбирч байсан олон жилийн үзэл, төсөөллийг шийдвэрлэжээ. Шоронгоос гарсны дараа Чэн Шиангуанг, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг шалган шинжлэхэд ах эгч нараа удирдлаа. Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх гэдэг нь юу болох, хаанчлал үнэхээр газар дээр эсвэл тэнгэрт байгаа эсэх, хүмүүс Эзэний ирэлтийг хэрхэн угтан авах ёстой гэх мэт зүйлийг эцэстээ хүн бүхэн ойлгож авсан билээ…


Read More

2018-07-26

8-р бүлэг. Янз бүрийн төрлийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт


8-р бүлэг. Янз бүрийн төрлийн хүмүүсийн төгсгөл ба хүнд өгсөн Бурханы амлалт


Холбогдолтой Бурханы үг:

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна. Та бүхэнд хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; та нарын сонгох зам бол та нарын гаргах шийдвэр байх болно. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй эн зэрэгцэн явж чадахгүй хэнийг ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
Read More

2018-07-25

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” | монгол хэлээр


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг.”
Read More

2018-07-24

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” | монгол хэлээр


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм” Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ алддаг.”
Read More

2018-07-23

7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.


7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.
 Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.


Холбогдолтой Бурханы үгс:

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. …
Read More

2018-07-22

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.
6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

Холбогдолтой Бурханы үг:

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнэгүй, тэд дэлхийд хаягдсан, ар гэрийнх нь амьдрал түвэгтэй, өөрсдийг нь Бурхан таалдаггүй, ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, тэд бол үлбэгэр, арчаагүй улс юм! Бурхан бол хүнийг Өөрийг нь хайрлаасай хэмээн хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шаналал улам ихэсдэг ба хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрэв чи Түүнийг хайрлавал бүх төрлийн зовлон чамайг нөмөрнө, хэрэв чи хайрлахгүй бол бүх юм бартаагүй тэгшрээд, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болж магадгүй. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл дийлж давшгүй гэдгийг, бас чиний биеийн хэмжээ даанч өчүүхэн учраас чи цэвэршүүлэгдэх болно гэдгийг, мөн Бурханыг хангалуун байлгах чадваргүй гэдгээ мэдэрнэ; Бурханы хүсэл дэндүү өндөр, хүн хүрэхийн аргагүй гэдгийг чи мэдрэх болно. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ, яагаад гэвэл чиний дотор ихээхэн сул тал байдаг, Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг бөгөөд чи дотроо цэвэршүүлэгдэх болно. Гэсэн ч гагцхүү цэвэршүүлэлтээр дамжуулан ариусгалтанд хүрнэ гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм. Чи уруу татагдах үедээ “Миний сэтгэл Бурханд хамаардаг, Бурхан намайг хэдийн Өөртөө авсан. Би чиний хүслийг дагаж чадахгүй, би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг их хангах тусам Бурхан чамайг улам их ерөөх ба Бурханыг чи улам хүчтэй хайрлана; түүнчлэн чи ч бас итгэл, шийдвэртэй болж, Бурханыг хайрлаж өнгөрөөсөн амьдралаас өөр илүү эрхэм, чухал зүйл үгүй гэдгийг мэдрэнэ. Хүн Бурханыг хайрладаг л бол уй гаслангүй байдаг гэж хэлж болох юм. Чиний махан бие сульдаж, чи олон бодит зовлонд ороогдох үе байх боловч тийм үед чи Бурханд үнэхээр найдах ба чи сэтгэл санаа дотроосоо тайтгарч, эргэлзээ чинь арилан, найдах ямар нэгэн зүйл чамд байна гэдгийг мэдрэх болно. Ийм маягаар чи олон нөхцөлийг даван гарч чаддаг болох бөгөөд ингэснээр чи амссан зовлон шаналалаасаа болж Бурханы талаар гомдоллодогоо болино; дуулж, бүжиглэж, залбирахыг, цуглаж, аминчлан ярилцахыг, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд Бурханы зохион байгуулсан чиний эргэн тойрны бүх хүн, хэрэг явдал, зүйлс нь бүгд зохицсон байгааг чи мэдрэх болно. Чи Бурханд хайргүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй биш, харин нухлагдсан байх ба сэтгэлдээ Бурханы талаар үргэлж гомдоллох болно, бас чиний ийм их гай зовлон амсаж байгаа нь тун шударга бус гэдгийг үргэлж мэдэрнэ. Хэрэв чи аз жаргалын хойноос хөөцөлдөөгүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө хичээж байгаа бол энэ зүтгэл чинь Бурханыг хайрлах их хүчийг чамд өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас түүний хийдэг бүхэн Бурханыг хангалуун байлгах боломжтой—энэ нь бодит байдлыг эзэмшсэн байна гэсэн үг юм. Бурханыг хангалуун байлгахыг хичээнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханы хайрыг ашиглана гэсэн үг юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсдэг, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ хэр их болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чадах эсэхээс чинь, ямар нэгэн байдал тохиолдоход сул дорой байдаг эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед барьц алдахгүй байж чадах эсэхээс чинь шалтгаална; Бурханыг хайрлах чиний хайр яг ямар вэ гэдгийг бодит явдлууд харуулах болно. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй байна, тэгээд л тэр Бурханы олон ажлыг, Бурханы хүслийг, түүнчлэн Бурханы хайр татам байдлыг илтгэсэн олон зүйлийг сайн харж чаддаггүй; Бурханыг үнэнч хайрлах хүний хайр даанч өчүүхэн юм. Энэ бүх хугацааны турш чи Бурханд итгэж ирсэн ба өнөөдөр Бурхан оргож зайлах бүх замыг хаасан. Бодитойгоор ярьвал, зөв замыг, Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг хөтөлж оруулсан тэр зөв замыг сонгохоос өөр арга чамд үгүй. Гагцхүү зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулсныхаа дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг юм. Өнөөдрийг хүртэл үзэж амссанаар хүн, Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно—гэвч хүн маш дутмаг учир энэ бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхамшигт ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг бүр их амсах ёстой. Гагцхүү тэгсэн үед л хүний амийн зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас
Read More

2018-07-21

Христийн сүмийн магтан дуу | Хаанчлал |Христийн хаанчлал хүмүүсийн дунд бууж ирснийг магтъя


Христийн сүмийн магтан дуу | Хаанчлал |Христийн хаанчлал хүмүүсийн дунд бууж ирснийг магтъя Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал. Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу харагддаг. Аянга Зүүнээс цахилж, Баруун зүг хүртэл гялбуулдаг. Жинхэнэ гэрэл энд бий, Бурханы үг махбодод илэрсэн. Аврагч цагаан үүлэн дээр буун, аль хэдийн эргэн ирсэн. Ариун хүмүүс өнөөдөр Бурханыг шүтэн мөргөхөөр сэнтийн өмнө өргөгдсөн. Урьдны ариун хүмүүс эцсийн өдрүүдэд бат зогсохоор ахин гарч ирсэн. Чөтгөрүүдийн нутаг Хятадад ариун хүмүүс харгисаар хавчигдсан. Зургаан мянган жилийн түүхэнд ариун хүмүүс цусаа урсгаж, нулимс асгаруулж, толгой хоргодох газаргүйгээр нэг газраас нөгөө рүү нүүн, гэртээ харьж чадаагүй. Гай зовлонгийн ангал, нар тусдаггүй харанхуйд Сатан диаволууд бүжиглэдэг. Зургаан мянган жилийн тулаан, цус нулимс хаанчлалын ирэлтийг урин залдаг. Бид Бурханы дуу хоолойг сонсож, Түүний сэнтийн өмнө өргөгддөг. Бид Христийн шүүлтийг туулж, Хурганы хуримын зоогт оролцдог. Бурханы үгнээс бид ариусгалтанд хүрч, Түүний зөвт агаад ариун байдлыг хардаг. Бурханы үгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулаад эцсийн өдрүүдийн авралыг нь хүртдэг. Төгс Хүчит Бурханы гайхалтай үйл хэргийг би чангаар магтан дуулдаг. Төгс Хүчит Бурханы зөвт зан чанарыг би магтаад дуусашгүй. Төгс Хүчит Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлын төлөө би баярлан, үсэрдэг. Төгс Хүчит Бурханы даруу, нууцлаг байдлыг би хангалттай хайрлаж чаддаггүй. Бурханы хайрыг хариулах чадваргүй байгаадаа зүрх минь шаналал, гэм бурууг мэдэрдэг. Би зүрх сэтгэл, сүнстэй хүн, гэхдээ яагаад Бурханыг хайрлаж чаддаггүй вэ? Бурхан бол миний түшиг, айх юм юу байх вэ? Эцсийг нь хүртэл Сатантай тулалдахаар амиараа би тангараглана. Бурхан биднийг өргөдөг, бид бүхнийг орхиж, Христийг гэрчлэхээр тулалддаг. Бурхан газар дээр Өөрийн хүслийг гүйцэтгэх болно. Би хайр, үнэнч сэтгэлээ бэлтгэж, бүгдийг нь Бурханд зориулна. Алдартайгаар буун ирэхэд нь Бурханы эргэн ирэлтийг би баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй дахин уулзах болно. Тулалдахын тулд махбод өмсөөд, Христ газар дээр хүн болж ирсэн. Ариун хүмүүсийн нулимсыг Тэр арчиж, Сатанаас тэднийг авардаг. Бурханы заналт дайсан болох диаволыг бид үзэн яддаг. Тэдний цуст гэмт хэрэг тоо томшгүй, маш тод дурсамж үлдээдэг. Бид оргилсон үзэн ядалтаар дүүрч, уур хилэнгээ барьж чадахаа больдог. Бид Сатаныг буруутгадаг, Сатан шүүгдэж, диаволууд хатуу шийтгэгдээсэй гэж бид залбирдаг. Эвлэрнэ гэж үгүй, эцсийг нь хүртэл тулалдахаар бид андгайлдаг. Сатаны хаанчлалын сүйрэл л зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намжаадаг. Зовлон бэрхшээл дундаас ялгуусан олон сайн цэрэг гарч ирдэг. Бурхантай хамт бид ялалт олж, Бурханы гэрчлэл болдог. Бурхан алдрыг олж авах өдрийг харвал, энэ нь ерөнхий чиг хандлага болсон. Бүх хүн Бурханы гэрэлд алхан, энэ уул руу урсдаг. Хаанчлалын хосгүй цог жавхлан дэлхий даяар харагдах ёстой. Хаанчлалын ирээдүй гэгээлэг агаад хязгааргүй; эрх мэдлийг авахын тулд Бурхан Өөрөө дэлхийд ирдэг. Урьдны ариун хүмүүс үхлээс сэргэж, мөнхийн ерөөлийг эдэлдэг. Хаанчлалын ирээдүй гэгээлэг агаад хязгааргүй; эрх мэдлийг авахын тулд Бурхан Өөрөө дэлхийд ирдэг. Урьдны ариун хүмүүс үхлээс сэргэж, мөнхийн ерөөлийг эдэлдэг. Хаанчлал, ариун хүмүүсийн хот, Христийн хаанчлал. Хаанчлалд Бурханы баялаг, алдар суу харагддаг. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Read More

2018-07-20

5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.


5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.
 Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.


Холбогдолтой Бурханы үгс:

Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд Бурханыг гэсэн чиний хайр хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно. Бурханд итгэх итгэлдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой”-оос
Read More

2018-07-19

Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр”


Христийн чуулганы дуу бүжиг | “Христийн хаанчлал бол халуун дулаан гэр” Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, энэ нь Бурханы бүх ардад харьяалагддаг. Христ чуулгануудаар алхаж ярьж, Бурханы ардуудтай хамт амьдардаг. Бурханы үгийн шүүлт, гэсгээлт энд бий, Ариун Сүнсний ажил ч мөн адил. Бурханы үг биднийг усалж, хангаж, хөтөлж, бидний амь өсдөг. Энэ бол Христийн удирддаг хаанчлал, энэ бол шударга, зөт ертөнц. Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы ардуудад маш эрхэм. Бурханы үг чуулганд хаанчилж, бид үнэнээр үйлдэж, зүрхэндээ Христийг өргөмжилдөг. Дотоодын тэмцэл, далд явуулга гэж үгүй, хамгаалалт, эсвэл айдас хэрэггүй. Христ бол хүний сүнсний амрах газар, би хэрэн тэнэх хэрэггүй боллоо. Энэ бол хүмүүсийн эрмэлздэг Бурханы хаанчлал, хүн төрөлхтний амгалан гэр. Христийн хаанчлал бол миний дулаахан гэр, Бурханы бүх ард үүнийг нандигнадаг. Энд би Бурханы шүүлт, шалгалтыг туулдаг, завхарсан зан чанар минь ариусгагдаж, өөрчлөгддөг. Баяр хөөр, инээд, өсөлтийн минь түүх энд бий, Бурханд шивнэсэн үг минь ч энд бий. Мартахын аргагүй дурсамж, Бурханы төлөөсийн тэмдэглэл бий. Энд байгаа бүхэн намайг хөдөлгөдөг, чин үнэнч сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Эцсийн өдрүүдийн Христ, дур булаам миний хайрт Та надад энэ дулаахан гэрийг өгсөн. “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


Read More

2018-07-18

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.


4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.


Холбогдолтой Бурханы үгс:

Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. … “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар ялзруулагдсан тул Бурханы талаарх үзлийг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байдаггүй, мөс чанар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байдаггүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьж байдаг. Тийм хүмүүс—хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс—нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан; хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж, өөрсдийгөө мэдэхгүй байна, төдий чинээ тэд эрүүл саруул мэдрэмжгүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх явдал юм”-аас
Read More

2018-07-17

3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.


3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.
Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.


Холбогдолтой Бурханы үг:

Бурханд итгэснээр чи хамгийн багадаа Бурхантай энгийн харилцаатай байх асуудлыг шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэхийн ач холбогдол алдагддаг. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар Бурхантай бүрэн дүүрэн хэвийн харилцаа тогтоож чадна. Бурхантай энгийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй эсвэл үгүйсгэхгүй байж, үүнд захирагдах явдал бөгөөд түүнчлэн Бурханы өмнө зөв хүсэл зорилготой байж, өөрийнхөө талаар бодолгүй, чиний юу хийж байгаа хамаагүй Бурханы гэр бүл хамгийн чухал гэдэгт үргэлж сонирхолтой байж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтанд захирагдах юм. Чи юу ч хийсэн бай Бурханы өмнө зүрх сэтгэлээ чимээгүй байлгах чадамжтай байж; чи Бурханы хүслийг ойлгохгүй байлаа ч гэсэн өөрийн үүрэг, хариуцлагыг чадлынхаа хирээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдэхийг хүлээж, тэгээд түүнийг хэрэгжүүлэхэд хожимдоно гэж байхгүй. Чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болсноор чи хүмүүстэй мөн хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн үндсэн дээр бий болдог. Бурханы үгсийг идэж уугаад Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, харах өнцгөө зөв гаргаж, Бурханыг эсэргүүцэх эсвэл сүмийг үймүүлэх зүйлсийг бүү хий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгөхгүй зүйлсийг бүү хий, бусад хүмүүст тус дэм болохгүй зүйлсийг бүү хэл, ичгэвтэр зүйлс бүү хий. Бүх зүйлийг хийхдээ шударга бөгөөд хүндэтгэлтэй байж, Бурханы өмнө тэднийг үзүүлэхүйц байлга. Бие махбод заримдаа сул дорой байдаг хэдий ч чи өөрийн ашиг тусад шуналгүй Бурханы гэр бүлд ашиг тустай байлгахад хамгийн их ач холбогдол өгч, зөвт байдлыг биелүүлж чадна. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болох болно.
Read More

2018-07-16

2. Жинхэнэ замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой.

2. Жинхэнэ замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой.
Жинхэнэ замыг хайхдаа чи эрүүл ухаантай байх ёстой.



Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Read More

2018-07-15

1. Бурханд итгэх итгэлдээ хүмүүс, Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг чи мэдэх ёстой.

1. Бурханд итгэх итгэлдээ хүмүүс, Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг чи мэдэх ёстой.
Бурханд итгэх итгэлдээ хүмүүс, Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэгийн эх сурвалжийг чи мэдэх ёстой.



Холбоотой Бурханы Үг:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Энэ хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний угийн чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад, олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс үүсдэг. Бурхан махан биетэй болохоос өмнө, хүн Бурханыг эсэргүүцэж байгаа эсэхийн хэмжээ нь тэр тэнгэр дэх Бурханы гаргасан хууль зарлигийг мөрдөж байгаа эсэхээр тодорхойлогддог байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Read More

2018-07-14

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

Холбогдолтой Бурханы үгс:

Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс
Read More

2018-07-13

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?




Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэдүзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Read More

2018-07-12

Магтан дуу | Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй | Бурханы зөвт байдлыг магтая


Магтан дуу | Бурхан асар өршөөнгүй агаад гүнээ хилэнтэй | Бурханы зөвт байдлыг магтая Бурханы өршөөл болон тэвчээр нь бодит, үнэн билээ Гэвч Түүнийг уур хилэнгээ гаргах үед ариун, зөвт байдал нь ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы энэ талыг хүнд харуулдаг Хүн Бурханыг бүрэн дагаж, тушаалуудад нь дуулгавартай байж, Бурханы шаардлагын дагуу үйлдвэл Бурхан Өөрийн өршөөлөө хүнд арвин цутгадаг Хүн ялзрал, үзэн ядалт, өш хонзонгоор дүүрвэл Бурхан уур хилэнгээ харуулах болно Түүний уур хилэн хэр их дүрэлзэх вэ? Xүний хорон муу үйл, эсэргүүцлийг үгүй болтол, Tүүний нүдэнд ахин үзэгдэхгүй болтол үргэлжлэх болно Зөвхөн тэр цагт л Бурханы уур хилэн үгүй болно Хэн ч байсан хэрэв зүрх сэтгэл нь Бурханаас холдож Бурханаас эргээд, хэзээ ч эргэж ирэхгүй болвол Тэд яаж ч байсан, яаж харагддаг ч бай, хэр дуртай Бурханыг магтахыг хүсдэг байлаа ч, бие болоод сэтгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаг ч, Нэг л удаа зүрх сэтгэлээ Бурханаас эргүүлбэл Бурханы уур хилэн зогсолтгүй дүрэлзэх болно Хүнд асар их боломж олгочихоод Бурхан уур хилэнгээ гүнээ гаргах үед Үүнийг буцаах ямар ч арга байхгүй Тийм хүнийг дахин хэзээ ч өршөөж, тэвчихгүй! Энэ нь Бурханы зан чанарын нэг тал бөгөөд ямар ч зөрчлийг тэвчдэггүй Тэр эелдэг, үзэсгэлэнтэй, сайн зүйлд нигүүлсэнгүй, тэвчээртэй Тэр хорон муу, гэм нүгэлтэй, ёс суртахуунгүй зүйлд дүрэлзтэл уурладаг Ийм зүйлд Тэр Өөрийн уур хилэнгээ зогсоохгүй Эдгээр нь Бурханы хоёр үндсэн, тэргүүлэх зан чанар билээ Түүнчлэн эдгээр нь эхнээсээ дуустал Бурханаар илчлэгдсээр байгаа Өгөөмөр өршөөл,гүн гүнзгий уур хилэн Энэ бол Бурханы зөвт зан чанар Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн Энэ бол Бурханы зөвт зан чанар Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн Энэ бол Бурханы зөвт зан чанар Өгөөмөр өршөөл, гүнзгий уур хилэн Энэ бол Бурханы зөвт зан чанар “Үг нь махбодоор илэрсэн” номоос
Read More

2018-07-11

Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ? | Шашны фарисайчууд эцсийн өдрүүдэд дахин гарч ирлээ


Христийн сүмийн кино | “Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ?”| Шашны фарисайчууд эцсийн өдрүүдэд дахин гарч ирлээ Гу Шоучэн бол Хятад дахь гэр чуулганы пастор юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж байгаа бөгөөд сургаал дээрээ уйгагүй ажиллаж, сайн мэдээг газар сайгүй номлож ирсэн байна. Тэрээр сайн мэдээ номлосныхоо төлөө баривчлагдаж, 12 жилийн хорих ял эдэлжээ. Шоронгоос гарсныхаа дараа Гу Шоучэн чуулганд үргэлжлүүлэн ажилласан байна. Гэвч Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Гу Шоучэний харьяалагддаг чуулганд хүрэхэд тэрээр үүнийг огт эрж хайж, судалж үзэлгүй өөрийн үзэл, ойлголт дээр гөжүүдээр тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ялладаг бөгөөд итгэгчдийг үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд саад хийж, зогсоохын тулд худал үзэл, төөрөгдөл тараахаар чадах бүхнээ хийнэ. Ялангуяа Гу Шоучэн Төгс Хүчит Бурханы үгсийг уншсаны дараа тэдгээр нь эрх мэдэл, хүч чадал эзэмшсэн агаад тэдгээрийг сонссон хэн боловч үнэмшинэ гэдгийг ойлгож, Төгс Хүчит Бурханы үгсийг уншсан чуулган дахь хэн боловч Түүний итгэгч болно гэхээс ихэд айсан байна. Тэрээр байр суурь, амин зуулга нь тасалдана гэхээс айжээ. Иймд тэрээр чуулган дахь Ван Сэнь ахлагч болон бусадтайгаа хэлэлцэн, Төгс Хүчит Бурханы эсрэг давшилж, яллахдаа Хятадын Коммунист засгийн газрын ашигладаг цуу яриагаар хүмүүсийг хуурахаар шийдсэн байна. Гу Шоучэн, Ван Сэнь хоёр чуулганыг хааж, үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийхийн тулд чадах бүхнээ хийж, тэр ч бүү хэл тэд Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийсэн хүмүүсийг баривчилж, хяхан хавчихад ХКН-ын сатаны дэглэмтэй хамтарна. Тэдний үйлдэл Бурханы зан чанарыг ихэд хилэгнүүлж, Түүний хараалд өртөнө. Ван Сэнь хаанчлалын сайн мэдээ түгээж байгаа хэсэг хүнийг баривчлахаар явахдаа зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдана. Гу Шоучэн айдас, цөхрөлд амьдрах бөгөөд балмагдалд орсон байна. Тэрээр “Төгс Хүчит Бурханыг ялласан минь Бурханыг дахин загалмайд цовдолсон хэрэг гэж үү?” хэмээн өөртөө байнга хэлнэ.
Read More

2018-07-10

Эцсийн өдрүүдийн Христийн сануулга “Ноагийн өдрүүд ирсэн нь”


Эцсийн өдрүүдийн Христийн сануулга “Ноагийн өдрүүд ирсэн нь” Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ?
Read More

2018-07-09

Христийн сүмийн магтан дуу | “Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд” | Эзэн бол эх дэлхийн хаан


Христийн сүмийн магтан дуу | “Бурханы ялалтын бэлэг тэмдэгүүд” | Эзэн бол эх дэлхийн хаан Хүн урьд ямар байсанаа сэргээвэл Тэд өөрсдийн зорилгоо гүйцээж чадна Өөрсдийн байраа сахиж Бурханы бүх зохицуулалтыг дагана Бурхан дэлхий дээр Түүнийг шүтэн мөргөх Бүлэг хүмүүстэй болно Бас дэлхий дээр Түүнийг шүтэн мөргөх Хаанчлалаа байгуулсан байх болно Бас дэлхий дээр Түүнийг шүтэн мөргөх Хаанчлалаа байгуулсан байх болно.
Read More

2018-07-08

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.
Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.


Холбогдолтой Бурханы үгс:

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас
Read More

2018-07-07

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?


Холбогдолтой Бурханы үгс:

Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. … Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог-энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадн”-аас
Read More

2018-07-06

Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг)


Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг) Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр байдаг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн хоосон сургаалыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг хоосон сургаалаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. ”
Read More

2018-07-05

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Read More

2018-07-04

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?



Бурханд итгэх итгэл” киноны клип: Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу гэсэн үг вэ?
Бурханд итгэнэ гэдэг нь Библид итгэнэ гэсэн үг, Эзэний төлөө хичээнгүйлэн ажиллах нь Бурханд бодитоор итгэж буй хэрэг гэж олон хүн итгэдэг. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу болохыг нэвт шувт ойлгож чадах хүн шашны ертөнцөд байхгүй. Төгс Хөчит Бурхан, “‘Бурханд итгэх итгэл’гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.” (“Үг нь махбодоор илэрсэн” номоос)
Read More

2018-07-03

Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг)



Ариун Сүнсний үг | Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм ( Нэгдүгээр хэсэг)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр байдаг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн хоосон сургаалыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг хоосон сургаалаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. ”


Read More

2018-07-02

Христийн сүмийн хошин яриа | Буруу эргэлт | Бурханы дуу хоолойг сонсоор л төөрөхгүй шүү



Христийн сүмийн хошин яриа | Буруу эргэлт | Бурханы дуу хоолойг сонсоор л төөрөхгүй шүү

Эргэн ирсэн Эзэний айлдсан үгийг сонсоод Жао Шунд тэдгээр үг бүгд үнэн мэт санагджээ. Гэвч тэр өөрийнх нь биеийн хэмжээ хэтэрхий жаахан, ялгаж салгах чадваргүй тул, пасторыг хаалганы манаач шиг байлгахыг хүснэ. Пасторынхоо гэр рүү явах замдаа тэр санамсаргүйгээр Жэн Лу эгчтэй таарна. Жэн Лу эгчийн үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан, Жао Шун сэхээрч, Эзэний эргэн ирэлтийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсоход төвлөрөх ёстой гэдгээ, энэ бол Түүний мөрийг дагах цорын ганц зам гэдгийг ойлгоно. Пасторууд болон ахлагч нарыг сохроор бишрэн хүндэлж, дагах нь ердөө буруу эргэлт хийж байгаа явдал билээ.
Read More