2018-07-11

Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ? | Шашны фарисайчууд эцсийн өдрүүдэд дахин гарч ирлээ


Христийн сүмийн кино | “Бурханыг хэн дахин загалмайд цовдолж байна вэ?”| Шашны фарисайчууд эцсийн өдрүүдэд дахин гарч ирлээ Гу Шоучэн бол Хятад дахь гэр чуулганы пастор юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж байгаа бөгөөд сургаал дээрээ уйгагүй ажиллаж, сайн мэдээг газар сайгүй номлож ирсэн байна. Тэрээр сайн мэдээ номлосныхоо төлөө баривчлагдаж, 12 жилийн хорих ял эдэлжээ. Шоронгоос гарсныхаа дараа Гу Шоучэн чуулганд үргэлжлүүлэн ажилласан байна. Гэвч Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Гу Шоучэний харьяалагддаг чуулганд хүрэхэд тэрээр үүнийг огт эрж хайж, судалж үзэлгүй өөрийн үзэл, ойлголт дээр гөжүүдээр тулгуурлан эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ялладаг бөгөөд итгэгчдийг үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд саад хийж, зогсоохын тулд худал үзэл, төөрөгдөл тараахаар чадах бүхнээ хийнэ. Ялангуяа Гу Шоучэн Төгс Хүчит Бурханы үгсийг уншсаны дараа тэдгээр нь эрх мэдэл, хүч чадал эзэмшсэн агаад тэдгээрийг сонссон хэн боловч үнэмшинэ гэдгийг ойлгож, Төгс Хүчит Бурханы үгсийг уншсан чуулган дахь хэн боловч Түүний итгэгч болно гэхээс ихэд айсан байна. Тэрээр байр суурь, амин зуулга нь тасалдана гэхээс айжээ. Иймд тэрээр чуулган дахь Ван Сэнь ахлагч болон бусадтайгаа хэлэлцэн, Төгс Хүчит Бурханы эсрэг давшилж, яллахдаа Хятадын Коммунист засгийн газрын ашигладаг цуу яриагаар хүмүүсийг хуурахаар шийдсэн байна. Гу Шоучэн, Ван Сэнь хоёр чуулганыг хааж, үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүст саад хийхийн тулд чадах бүхнээ хийж, тэр ч бүү хэл тэд Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийсэн хүмүүсийг баривчилж, хяхан хавчихад ХКН-ын сатаны дэглэмтэй хамтарна. Тэдний үйлдэл Бурханы зан чанарыг ихэд хилэгнүүлж, Түүний хараалд өртөнө. Ван Сэнь хаанчлалын сайн мэдээ түгээж байгаа хэсэг хүнийг баривчлахаар явахдаа зам тээврийн осолд орж, газар дээрээ амиа алдана. Гу Шоучэн айдас, цөхрөлд амьдрах бөгөөд балмагдалд орсон байна. Тэрээр “Төгс Хүчит Бурханыг ялласан минь Бурханыг дахин загалмайд цовдолсон хэрэг гэж үү?” хэмээн өөртөө байнга хэлнэ.
About Ариун Библи болон Бурхан

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment