2018-02-27

Христийн магтан дуу | “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ" | Их Эзэний хайраар бялхам

Христийн магтан дуу | “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ" | Их Эзэний хайраар бялхам
Христийн магтан дуу | “Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ" | Их Эзэний хайраар бялхам




Хүний төлөөх Бурханы хайр хэчнээн чухал вэ Бурханы Адамд тушаал өгч байгаа библи дээрх зураглал Сэтгэл хөдлөм халуун дулаанаар дүрслэгдсэн байдаг Энд зөвхөн Бурхан хүн хоёр гардаг ч Тэдний хоорондын харилцаа нь үнэхээр ойр дотно байдагт Бид гайхаж биширч эхэлдэг Бурхан буцааж нэхэхгүй бялхам хайраа хүнд өгсөн Бурханы өгөөмөр тэр хайр хүнийг хүрээлж байдаг Гэмгүй ариун хүн амар жаргалтайгаар Бурханы хараан дор амьдарч, Бурхан түүнд санаа тавин Хүн Түүний жигүүр дор ивээгддэг Хүний хэлж, хийж буй бүх зүйл нь Бурхантай салашгүй нягт холбоотой байдаг Хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа Бурхан тэднийг хариуцсан Түүний тэр хариуцлага юу байв? Хүний төлөө санаа тавин, Хүнийг хамгаалах байсан Хүн Түүнд дуулгавартай байж, Хүн Түүнд итгэлтэй байна гэж Тэр найддаг Энэ бол Бурхан хүнээс хамгийн эхэнд Хүсдэг зүйл юм Эхний хүслийнхээ дагуу Бурхан хүнд ийн айлджээ: “Цэцэрлэгийн бүх модны жимсийг чи идэж болно. Гэвч сайн мууг мэдүүлэгч, модны жимсийг огт идэж болохгүй. Учир нь идсэн тэр өдөртөө чи гарцаагүй үхнэ!” Энэ энгийн үгс Бурханы хүслийг илэрхийлж, Тэр аль хэдийн хүний төлөө анхаарал хандуулах болсон гэдгийг харуулдаг. Энэ энгийн үгс бидэнд Бурханы сэтгэлийг харуулдаг Түүний зүрхний гүнд хайр халамж, санаа тавьсан зүйл байна уу? Бурханы хайр харагдаж бас мэдрэгддэг Хэрэв чи ухаант хүн бол, хэрэв чи зүрхтэй бол Энэ дулаан хайр халамжийг мэдэрнэ Чи аз жаргалаар ерөөгдсөнөө Мэдрэх болно Эдгээр зүйлсийг мэдэрхээрээ Чи Бурханд яаж хандах вэ Чи Түүнтэй холбогдохыг хүсэж байна уу? Хүндэтгэн хайрлахгүй гэж үү Зүрх сэтгэлээрээ чи Түүнд ойртох уу? Энэ бүхнээс Бурханы хайр хүнд ямар чухал болох нь харагдаж байна Гэвч үүнээс хавьгүй чухал зүйл бол Хүн Бурханы хайрыг мэдэрч, ойлгож чадаж байгаа нь юм. "Үг нь махбодоор илэрсэн" номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Read More

2018-02-26

Цор ганц Эзэн Бурханд шүтэн мөргө | “Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой” | Магтан дуу

Цор ганц Эзэн Бурханд шүтэн мөргө | “Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой” | Магтан дуу
Цор ганц Эзэн Бурханд шүтэн мөргө | “Бурханы бүх бүтээл Түүний ноёрхолд ирэх ёстой” | Магтан дуу



I Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг. Тэр бүхнийг захирдаг, бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтай бүхэн, уулс, гол, хүн төрөлхтөн бүгд Түүний захиргаан дор ирэх ёстой. Тэнгэр, газар дахь бүх зүйлс Түүний ноёрхолд захирагдах ёстой. Бүгд өөр сонголтгүй ноёрхолыг нь дагах ёстой. Энэ бол Бурханы тушаал, Түүний эрх мэдэл юм. II Бурхан бүх зүйлийг бүтээсэн, тиймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн хууль, ноёрхол дороо захирдаг. Бүх зүйл Бурханы захиргаанд байдаг. Тэр бүх зүйлийг цэгцэлж, ялган, төрлөөр нь ангилж Бурханы хүслийн дагуу байр суурийг нь хуваарилдаг. Тэнгэр, газар дахь бүх зүйлс Түүний ноёрхолд захирагдах ёстой. Бүгд өөр сонголтгүй ноёрхолыг нь дагах ёстой. Энэ бол Бурханы тушаал, Түүний эрх мэдэл юм. III Хэчнээн агуу байсан ч ямар ч зүйл Бурханаас илүү байж чадахгүй. Бүх зүйл Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд үйлчилж, Бурханыг эсэргүүцэж, Түүнд шаардлага тавьж зүрхлэхгүй. Бурханы бүтээл болох хүн ч мөн үүргээ биелүүлэх ёстой. Эзэн болон удирдагч, хэчнээн өндөр байр суурьтай хүн байлаа ч Бурханы хуулин доорх өчүүхэн хүн хэвээр байна. Шалихгүй хүн, Бурханы бүтээл төдий бөгөөд Хүн хэзээ ч Бурханаас дээгүүр байж чадахгүй. "Үг нь махбодоор илэрсэн" номоос Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

                                       Бурхан бол бүх бүтээлийн Эзэн!


Read More

2018-02-25

Төгс Хүчит Бурханы үг | Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ

Төгс Хүчит Бурханы үг  |   Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ
Төгс Хүчит Бурханы үг  |   Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ


Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд түүний Надаар байлдан дагуулагдах нь Би дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан төлөвлөгдсөн байсан. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь дуулгаваргүй хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд мөн мэдэхгүй. Гэвч Би, Сатаны аваад явсан хүмүүс буюу хэдийн түүний хүүхдүүд, үнэнч зарц нь болсон хүмүүсийн байлдан дагуулагч нь болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийн дайсандаа аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, ичээх юм. Израилийн хүмүүсийн хэлснээр, энэ нь бүрэн ялах, устгах ба хүнийг цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм. Миний зорилго бол хүн төрөлхтний нүгэлт мууг бүрэн сөнөөх, сүйрэлд аваачих бөгөөд ингэснээр энэ нь цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүмүүсийн хувьд энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай. Энэ нэр томъёоны утга ямар ч байсан, Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн бол үнэндээ Миний удирдлагын дагалт гэхдээ илүү нарийн хэлбэл, хүн төрөлхтөн бол Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн бол Надаар хараагдсан нүгэлт үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэнгэрийн элчийн ахлагчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надаар жигшигдэн гологдсон бөгөөд Надтай зөрөлдсөн чөтгөрийн удмаас өөр юу ч биш. Бүх хүн төрөлхтний дээрх тэнгэр бүрхэг, бүүдгэр бөгөөд тунгалаг байдлын өчүүхэн ч гялбаа байхгүй. Хүний ертөнц хав харанхуйд байгаа ба энд амьдрах үедээ хүн өөрийн сунгасан гараа ч харж чадахгүй бөгөөд толгойгоо өргөх үедээ тэр нарыг харж чадахгүй. Түүний хөл доорх зам нь намагтай ба хонхороор дүүрэн бөгөөд тахир муруй ба замбараагүй; бүх газарт цогцоснууд хаягдсан. Харанхуй булангууд нь үхсэн хүний шарилаар дүүрсэн. Хүйтэн, харанхуй булангуудад, тухайн орон байрыг эзэлсэн чөтгөрүүдийн сүрэг чихэлдсэн байгаа. Хүн төрөлхтний туршид чөтгөрүүдийн сүрэг ч мөн ирж, явсан. Бузар булайгаар бүрхэгдсэн тоо томшгүй олон араатнуудын үр удам, зэрлэг балмадаар тэмцэлдэж, үүний дуу чимээ зүрх сэтгэлд айдас хуруулна. Тийм үед, тийм дэлхий, тийм “газрын диваажинд”, амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаашаа явах вэ? Өөрийн амьдралын хүрэх газрыг олохын тулд хүн хаашаа явах вэ? Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн Сатаны дүрийн тоглогч – бүр түүний биелэл болон аливааг үйлдсээр байгаа. Энэ нь, тэд бол Сатаны “хангинам гэрчлэл хийгчид” гэдгийн тодорхой баталгаа юм. Тийм хүн төрөлхтөн, тийм өөдгүй амьтан эсвэл энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам хэрхэн Бурханы гэрч болж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрч хаана байна? Миний эсрэг зогсож, хүн төрөлхтнийг завхруулдаг дайсан, Миний алдар суу, Миний амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг, Миний бүтээлийг аль хэдийн бузарласан. Энэ нь Миний алдар сууг хулгайлж, үүний хүнд шингээсэн зүйл нь Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр холисон хорноос өөр юу ч биш юм. Эхлээд Би хүн төрөлхтнийг бүтээсэн өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Тэр биетэй ба хэлбэртэй, амьдралаар бялхсан, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай байсан. Би хүнийг бүтээх үед тэр нь маш цог жавхлант өдөр байсан. Түүний дараа, хүний өвөг дээдэс болох Адамын биеэс Еваг бүтээсэн ба Миний бүтээлийн хүмүүс Миний амьсгалаар дүүрч Миний алдар суугаар бялхаж байсан. Адам анхнаасаа Миний гараар бүтээгдсэн ба Миний дүрийн төлөөлөл байсан. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Миний эрч хүчийг шингээсэн, Миний суу алдрыг шингээсэн, бодит биетэй ба сайн хэлбэртэй, сүнстэй болоод амьсгалтай Миний бүтээл байх байсан. Тэр бол сүнс өгсөн цорын ганц бүтээл байсан ба Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авсан. Эхэндээ, Ева бол Миний бүтээхээр шийдсэн, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга учир нь, Миний суу алдрыг үргэлжлүүлэх, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар өгөгдсөн бүтээл байх байсан. Ева Адамаас бий болсон, иймээс тэр мөн Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байсан юм. “Евагийн” анхдагч утга учир нь амьд хүн, заяагдсан сүнс, мах, ястайгаар оршиж, Миний хоёр дахь гэрч, түүнчлэн хүн төрөлхтөн дэх Миний хоёр дахь дүр байх байсан. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд сүнстэй анхдагч хүмүүс юм. Гэсэн хэдий ч чөтгөр хүн төрөлхтний өвөг дээдсийн удмыг гишгэлэн, булаасан ба хүний дэлхийг бүрэн дүүрэн харанхуйд аваачсан, тэгснээр энэ үр удам Миний оршин тогтнолд цаашид итгэхээ больсон. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр чөтгөр хүмүүсийг бузарлаж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний дэлхий дэх Миний алдар суу, хүн төрөлхтөнд Миний зориулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний тэдэнд өгсөн бүхнийг алдаж, Миний өгсөн алдар сууг хаясан. Намайг бүтээлийн Эзэн гэдгийг тэд хэзээ нэгэн цагт хэрхэн ухамсарлаж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдар суугийн илрэлийг тэд хэрхэн нээж олох юм бэ? Эдгээр ач хүү, ач охид Бурханыг хэрхэн өөрсдийн өвөг дээдсээ гэж үзэж тэдний бүтээлийн Эзэн гэж хүндлэх юм бэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Миний Адам, Евад өгсөн алдар суу, дүр төрх, түүнчлэн гэрчлэлийг болон хүн төрөлхтөнд өгсөн амийг чөтгөрт өгөөмрөөр “өгсөн” бөгөөд чөтгөрийн оршихуйг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдар сууг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэрийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, Сатаны тийм хүмүүс, Миний тийм дайснууд хэрхэн Миний алдар сууг авч болох юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлээ эргүүлэн авч, Надад нэгэнтээ харъяалагдаж байсан бүхнийг буюу эрт үед хүн төрөлхтөнд Өөрийн өгсөн бүхнээ буцаан авах болно – тэгээд хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдар суутайгаар бүтээгдсэн ариун хүмүүс байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Тэд анхнаасаа Сатаных биш байсан, үүгээр гишгэлэгдэх ёсгүй байсан, харин Миний цэвэр илэрхийлэл бөгөөд үүний хорын өчүүхэн ч ул мөрөөс ангид байсан. Тиймээс, зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, хэзээ ч өөр ямар нэгэн этгээдэд харъяалагдаж байгаагүй Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүн болгонд мэдэгдэнэ. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн суу алдар хэмээн тэднийг харах болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол өнөөдөр Сатанд харъяалагдаж байгаа, Сатанаар бузарлагдсан хүн төрөлхтөн биш, энэ нь Миний анхдагч бүтээл байхаа больсон. Би хүний ертөнц дэх Өөрийн суу алдраа буцаан авахыг хүсэж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн ялалтын суу алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын обьект шиг авч үзнэ. Энэ нь Миний зорилго юм.
Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт ёс суртахууны доройтолд живсэн. Тэд аль хэдийн Миний төлөвлөсөн хүмүүс биш болсон ба тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг зүүх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанаар булаагдсан, хүн төрөлхтний өөдгүй амьтад ба Сатан дотор нь амьдардаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс дор хаяж Миний оршин тогтнолд итгэдэггүй ба тэд Намайг ирэхэд угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжханаар хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, тэд хүчтэнд аялдах байдал гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Хүмүүс Миний ажлын талаар тэр ч байтугай Миний өнөөдрийн зорилгын талаар ямар ч мэдлэггүй учраас ийм байгаа юм. Би та бүхэнтэй шударгаар ярих болно – цаг нь ирэх үед Намайг бишрэн шүтдэг хүмүүсийн зовлон нь үүрэхэд та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй–тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна – иймээс ойртон ирж буй галын өдрүүдэд та нар Есүст зэмлүүлж байсан Фарисейчуудаас илүү хэцүүгээр, Мосесийг эсэргүүцсэн 250 удирдагчдаас илүү хэцүүгээр мөн сүйрлийн дүрэлзсэн галын дорх Содомоос илүү хэцүүгээр зовох болно. Мосес хадыг цохих үед, Еховагийн өгсөн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлийн улмаас болсон юм. Давид Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед– түүний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрсэн–энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Иов өөрийн малаа уулан дээр тараан алдаж, гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж түүний бие хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний суу алдрыг харах үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Петр, Есүс Христийг дагасан нь түүний итгэл байсан. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь мөн түүний итгэлийн улмаас байсан. Иохан, Хүний хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлтийг авч, Би хүний дунд Өөрийн ажлаа явуулахаар махан биетэйгээр эргэн ирснийг мэдэх үед энэ нь мөн л тэдний итгэлийн улмаас байх юм. Миний хатуу чанга үгээр цохиулж, ингэснээр тайвшруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлийн улмаас ингээгүй гэж үү? Надад итгэдэг ба бэрхшээл зовлон туулдаг хүмүүс, дэлхийн үгүйсгэлийг мөн хүлээн авч байгаа биш гэж үү? Миний үгийн гадна амьдардаг, сорилт бэрхшээлээс зугтаадаг хүмүүс дэлхий дээр урсгал даган амьдрахгүй байна гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адил. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагахгүй ч, тэд бол тэнгэрлэг диваажингийн гадаах гудамжаар тэнүүчлэх гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр та нарын амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ та нар дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрсдийн агшин зуурын таашаалаа та нар, зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хаах хаалт болгон үнэхээр ашиглаж чадах уу? Та нар гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ та нар Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Та нарын итгэл хомс бөгөөд та нар одоо ч гэсэн, амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Би та нарт зөвлөгөө өгье: өөрсдийн бүхий л амьдралаа махан биеийн төлөө завгүй ажиллаж, дундыг баримтлан, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Надтай хамт чин сэтгэлээсээ өнгөрөөсөн нь илүү дээр. Миний гэсгээлтээс зугтах хүртэл өөрийгөө тийм их эрхэмлэн хайрлах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр зөвхөн үүрд мөнхийн ичгүүр хямралыг олж авах нь ямар зорилгын төлөө юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлэхгүй юм. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Би, Иовын Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний магтаал сайшаалыг хүртэх болно, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба амьдарч байх үедээ та нар гарцаагүй Миний алдар сууг олох болно. Гэсэн хэдий ч ертөнцөд итгэдэг, чөтгөрт итгэдэг хүмүүс Содом хотын ард түмэн шиг хатуу зүрх сэтгэлтэй байдаг, тэдний нүднээс нь элсний ширхэг гоожиж, аманд нь чөтгөрийн өргөл байдаг. Тэдний хууртсан зүрх сэтгэл нь аль хэдийн энэ дэлхийг булаан авсан чөтгөрт эзэмдүүлж, тэдний бараг бүх бодол нь эртний чөтгөрүүдэд булаагдсан. Тиймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарахаа ч больсон. Тэдний хийж чадах бүхэн нь зүгээр л аргалах эсвэл маш хааш яаш шинжлэх бөгөөд учир нь тэд аль хэдийн Сатаны хоронд автсан.
Нэгэнтээ тэд Надаар бүтээгдэж, цаашлаад Миний бүтээлийн бүхий л өгөөмөр зүйлүүдийг таалж байсан учраас Би хүн төрөлхтнийг байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, тэд Намайг голсон ба тэдний зүрх сэтгэл нь Надгүй байх болсон бөгөөд Намайг өөрсдийн амьдралын ачаа дарамт мэтээр үзэх болсон. Үүнээс дор нь, хүмүүс Миний төрхийг тодорхой харсан ч, Намайг мөн л голсоор, Намайг ялах боломжит бүх арга замыг боддог. Намайг тэдэнд ноцтойгоор хандахыг эсвэл тэдэнд хатуу чанд шаардлага тавихыг хүмүүс Надад зөвшөөрдөггүй мөн тэдний шударга бус байдлын төлөөх Миний шүүлт, гэсгээлтийг ч тэд зөвшөөрдөггүй. Тиймэрхүү зүйлийг тэд сонирхолтой гэж үздэггүй харин ч үүний оронд энэ нь тэднийг уурлуулдаг. Тиймээс Миний ажил бол Намайг идэж, уудаг ба Надаар зугаацдаг, гэхдээ Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг ялах юм. Би тэдний зэвсгийг нь хураах болно, тэгээд дараа нь Би Өөрийн тэнгэрийн элчүүд болон Өөрийн алдар суутайгаар Өөрийн орших газраа буцан очих болно. Аль эртнээс, хүмүүсийн үйлдсэн нь Миний зүрх сэтгэлийг бүрэн шархлуулсан ба Миний ажлыг хэдэн хэсэг болгон үйрүүлсэн. Аз жаргалтайгаар алхан явахаасаа өмнө чөтгөрийн хулгайлсан алдар сууг би эргүүлэн авч, хүн төрөлхтнийг өөрсдийнх нь амьдралаар амьдруулж, тэднийг “амар тайван амьдарч, ажиллахыг” нь үргэлжлүүлж, “газраа хагалахыг” нь үргэлжлүүлж, өөрсдийнх нь амьдрал дах Миний хөндлөнгийн оролцооноос чөлөөлөхийг хүсэж байна. Гэхдээ одоо Би чөтгөрийн гарт байгаа Өөрийн алдар сууг бүрэн эргүүлэн авч, дэлхийг бүтээгдэх үед Миний хүнд өгсөн алдар сууг бүхэлд нь буцаан авчрах ба үүнийг дахин хэзээ ч газар дэлхийн хүн төрөлхтөнд олгохгүй. Учир нь хүмүүс Миний алдар сууг зөвхөн хамгаалж чадаагүйгээр зогсохгүй, тэд оронд нь үүнийг Сатаны төрхтэй болгон хувиргасан. Хүмүүс Миний ирэхийг эрхэмлэн хайрладаггүй ба Миний алдар суугийн өдрүүдийг ч үнэлдэггүй. Тэд Миний алдар сууг Надад сэргээн өгөхөд бэлэн байх нь байтугай Миний гэсгээлтийг ч хүлээн зөвшөөрөх дургүй. Тэд мөн чөтгөрийн хорыг ч хаях дургүй. Хүмүүс байнга Намайг хууран мэхэлдэг ба тэд үргэлж цовоо инээмсэглэл болон аз жаргалтай царайг өөрсөддөө тохдог. Миний алдар суу тэднийг орхисны дараа хүн төрөлхтний нүүр тулгарах харанхуйн гүнийг тэд мэдэхгүй байгаа ба ялангуяа бүх хүн төрөлхтний өмнө Миний цаг ирэх үед тэд Ноагийн үеийн хүмүүсээс ч илүү хэцүү цагийг туулах болно гэдгээ тэд мэдэхгүй. Учир нь, Миний алдар суу Израилийг орхих үед энэ нь хичнээн харанхуй болсныг тэд мэдэхгүй, учир нь шөнийн хав харанхуйд явах хичнээн хэцүүг үүр цайхад хүн мартдаг. Нар дахин нуувчиндаа орох үед харанхуй хүнийг бүрхэж, тэр дахин шаналан гашуудаж, харанхуйд шүдээ хавирдаг. Миний алдар суу Израилийг орхих үед тэрхүү зовлон шаналлыг туулах нь үүний ард түмэнд хичнээн хэцүү байсныг та нар мартсан уу? Одоо бол та нар Миний алдар сууг харах өдрүүд бөгөөд Надтай хамт та нарын өнгөрөөх гайхамшигтай сайхан өдрүүд юм. Миний алдар суу энэ бохир газар дэлхийг орхих үед хүн харанхуйд гашуудан шаналах болно. Одоо бол Би Өөрийн ажлаа хийж байгаа гайхамшигтай сайхан өдрүүд буюу мөн Би хүн төрөлхтнийг зовлон зүдгүүрээс чөлөөлөх өдрүүд бөгөөд Би зовлон зүдгүүртэй, хүнд бэрх цагийг тэдэнтэй хамт туулахгүй. Би зөвхөн хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний муу этгээдийг бүрэн ялахыг хүсэж байна.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.


Анхны өгүүлэл линк: Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ


Read More

2018-02-22

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (3)

 Төгс Хүчит Бурханы үг  |   Бие махбодтой болсон нууц (3)
 Төгс Хүчит Бурханы үг  |   Бие махбодтой болсон нууц (3)

Бурхан Өөрийн ажлыг хийх үедээ Тэр ямар нэг бүтээн байгуулалт эсвэл хөдөлгөөнүүдэд оролцдоггүй; Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Тэр бие махбодтой болох болгонд энэ нь зөвхөн ажлын уг үе шатыг биелүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө байдаг. Одоо энэ нь Хаанчлалын эрин үе бөгөөд хүн хаанчлалын сургуулилтанд орсон. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш эсвэл хүнийг тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн болгох явдал биш; энэ нь Бурханы ажлын нэг хэсгийг гүйцээх явдал юм. Түүний ажил нь хүний ажил биш бөгөөд газар дэлхийг орхихоосоо өмнө хүнийг тодорхой хэмжээнд бүрэн дүүрэн болгох явдал биш; энэ нь Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлж, Өөрийн хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх Өөрийн ажилдаа зүй зохистой зохицуулалт хийж, тэгснээрээ алдартай болох юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийнхээс өөр байдаг. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй зүйлсийн хувьд Тэрээр ер нь оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэрээр Өөрийн хийх ёстой ажлаа л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийж буй ажил нь зөвхөн Түүний байгаа эринтэй болон Түүний гүйцэтгэх ёстой үйлчлэлтэй холбоотой байх ба бусад зүйлс нь Түүний хариуцлагад ордоггүй мэт байна. Тэрээр хүний амьдралын өөр үндсэн мэдлэгийг олж авдаггүй ба Тэрээр хүний ойлгодог нийгмийн ур чадвар гэх мэт бусад зүйлсийг илүү олж сурдаггүй. Тэрээр хүний олж авах ёстой бүх зүйлд огт анхаарлаа хандуулдаггүй ба Өөрийн үүрэг болох ажлаа л хийдэг. Ингээд, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан хэтэрхий их дутагдалтай ба хүмүүст байх хэрэгтэй олон зүйл дээр Тэр нүдээ аньж өнгөрүүлдэг бөгөөд Тэрээр эдгээр зүйлсийн талаар ойлголтгүй байдаг байна. Бусадтай харилцах тухай гэх мэт амьдралын ерөнхий мэдлэг нь Түүнд хамаагүй мэт байдаг. Гэсэн ч чи махан бие болсон Бурханаас ямар ч хэвийн бус занг мэдрэхгүй. Энэ нь Түүний хүн чанар нь Түүний амьдралыг энгийн эргэцүүлэх чадвар бүхий, сайн мууг ялгах чадвартай тархитай энгийн хүн байдлаар л байлгадаг. Гэвч Тэрээр өөр ямар ч зүйл олж авдаггүй нь бүгд зөвхөн хүний (бүтээгдсэн зүйлийн) төлөө юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махан бие болдог. Түүний ажил нь эринийг бүхэлд нь хамардаг ба ямар нэг хүн, газарт чиглэдэггүй. Түүний ажил нь бүх ертөнц рүү чиглэсэн байдаг. Энэ бол Түүний ажлын чиглэл ба Түүний ажилладаг зарчим юм. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй ба үүнд хүний оролцох юу ч байхгүй. Бие махбод болох болгондоо Бурхан хүний дэргэд хорь, гуч, дөч эсвэл бүр дал, наян жил амьдрах зорилгыг биш харин тухайн эрин үеийн ажлыг Өөртөө авчирдаг болохоор тэд Түүнийг илүү сайн ойлгож, мэдлэг ухааныг олж авч болох юм. Тэгэхийн хэрэггүй! Ингэх нь Бурханы төрөлхийн зан чанарын талаарх хүний мэдлэгийг огтхон ч гүнзгийрүүлэхгүй; үүний оронд энэ нь зөвхөн тэдний үзлийг л ихэсгэж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгодог. Иймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлгох ёстой. Та нар “Би энгийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” хэмээх Миний үгийг ойлгоогүй юм биш биз? Та нар “Бурхан энгийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг мартчихсан уу? Та нар Бурханы бие махбод болох зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яаж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилготойгоор газар дээр ирэх юм бэ?” гэдэг үгний утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр зөвхөн Өөрийн ажлаа дуусгах гэж л бууж ирдэг тул Түүний газар дээрх ажил нь мөнх биш. Түүнийг газарт ирэхэд Бурханы Сүнсэнд Өөрийн махан биеийг гарамгай сүмийн удирдагч болгох санаа байдаггүй. Бурхан газар дээр буухад Үг махан бие болно. Харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд тийм санааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ Бурхан бол Үг махан бие болсон болохоос түр зуур Бурханыг орлохын тулд Бурханы Сүнсээр боловсронгуй болгуулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүжүүлэгдсэн биш харин Үг нь махан бие болсон. Тэрээр өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг албан ёсоор хийж байгаа. Бурхан бие махбодтой болсон нь бодит баримт гэдгийг та нар бүгд мэдэж, хүлээн зөвшөөрдөг боловч та нар үнэндээ тоо бүрдүүлэхийн тулд байгаа мэт байдаг. Та нар бие махбодтой болсон Бурханы ажлыг эсвэл Түүний бие махбод болохын ач холбогдол болон мөн чанарыг огтхон ч үнэлдэггүй бөгөөд зүгээр л бусдын хэлсэн үгийг үнэмшилтэйгээр чээжээр өгүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөг шиг гэж чи итгэж байна уу?
Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Чи үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг). Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэг нь болон Түүний тухай ямар бодолтой байгаа нь Түүний ажилд нөлөөлдөггүй. Энэ нь Есүс Өөрийн ажлаа хийсэнтэй адил. Хэн ч Түүнийг хэн байсныг мэдээгүй боловч Тэрээр зүгээр л ажлаа хийж байсан. Түүнийг хийх хэрэгтэй ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч нөлөөлөөгүй. Иймд тэрээр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанараа илчилж, зарлаагүй ба Түүнийг дагаад бай гэж байсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй. Энэ нь Бурханы махан биед ажилладаг арга байсан. Тэрээр зөвхөн ийм аргаар л ажиллаж чадах байсан. Учир нь хүмүүс Түүнийг энгийн нүдээр хараад таньж чадахгүй байсан. Хүн таньсан ч байсан Түүний ажилд тус болж чадахгүй. Цаашилбал Тэрээр хүмүүст өөрийн махан биеийг таниулах гэж махан бие болоогүй. Тэр ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэх гэж ингэсэн юм. Ийм учраас Тэр Өөрийн ялгамж чанараа мэдүүлэхийг чухал гэж авч үзээгүй. Тэрээр Өөрийн хийх ёстой байсан бүх ажлыг дуусгасны дараа хүмүүс Түүний хэн болохыг болон байр суурийг нь аяндаа ойлгосон. Махан бие болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө зарладаггүй. Тэрээр Түүнийг дагаж байгаа хүмүүс яаж байгаад огт анхаарлаа хандуулдаггүй бөгөөд зүгээр л урагшилж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэн, Өөрийн хийх ёстой ажлыг хийдэг. Түүний ажилд хэн ч саад болж чадахгүй. Түүний ажлыг дуусгах цаг ирэхэд дүгнэлт хийгээд дуусгах нь маш чухал. Хэн ч өөрөөр зааж чадахгүй. Зөвхөн Түүнийг Өөрийн ажлаа дуусгаад хүмүүсээс явсны дараа л хүмүүс Түүний хийснийг ойлгох боловч бүрэн ойлгож чадахгүй. Түүнийг анх ажлаа хийж эхэлсэн шалтгааныг бүрэн ойлгоход хүмүүс маш урт хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл Бурханы махан бие болсон эриний ажлыг хоёр хувааж болно. Нэг хэсэгт нь Бурхан махан бие болж биеэрээ ажиллаж, үг хэлнэ. Түүний махан биеийн үйлчлэл нь бүрэн гүйцэтгэгдсэний дараа ажлын нөгөө хэсгийг Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүмүүс хийдэг. Дараа нь хүн өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Учир нь Бурхан түүнд замыг нь нээчихсэн байгаа тул хүн өөрөө алхах ёстой болно. Энэ нь Бурхан Өөрийн ажлын нэг хэсгийг гүйцэтгэхийн тулд махан бие болдог ба түүнийг дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсэнд хэрэглэгдсэн хүмүүс үргэлжлүүлдэг гэсэн үг. Иймд хүмүүс Бурханы махан бие болж хийсэн анхдагч ажлын шатыг мэдэж байдаг. Хүмүүс Бурханы махан бие болсны ач холбогдол болон Түүний хийх ёстой ажлын тухай мэдэж байх ёстой болохоос Бурхан хүнээс юу шаарддагийг асуух ёсгүй. Энэ бол хүний алдаа, түүний үзэл болон түүний дуулгаваргүй байдал юм.
Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу удирдлагын дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний удирдлагатай хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм. Есүс газар дээр ирэх үедээ зөвхөн зарим нэг үгийг хэлж, зарим ажлыг хийсэн; Тэр хүний амьдралын талаар санаа тавиагүй ба Өөрийн ажлыг дуусгасныхаа дараа явсан. Би энэ өдөр хэлэх үгээ дуусгаж, Өөрийн үгийг та нарт дамжуулж, та нар бүгд ойлгосны дараа та нарын амьдрал ямар байх нь хамаагүй ажлын энэ алхам дуусах болно. Хожим ажлын энэ алхмыг үргэлжлүүлж, эдгээр үгсийн дагуу газар дээр ажиллах хүмүүс байх учиртай; тэгээд хүний ажил болон хүнийг бүтээх ажил эхлэх болно. Гэхдээ одоо Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажлын энэ алхмыг гүйцээх нь зүгээр л Бурханы ажил юм. Бурхан хүнийхээс өөр байдлаар ажилладаг. Хүн цуглаан, чуулга уулзалтанд дуртай бөгөөд баяр ёслолд чухал ач холбогдол өгдөг. Бурхан хүний цуглаан болон уулзалтуудыг хамгийн их зэвүүцдэг. Бурхан хүнтэй албан бусаар хэлэлцэж, ярилцдаг; энэ нь ер бусын чөлөөтэй Бурханы ажил бөгөөд энэ нь мөн та нарыг чөлөөлдөг. Гэсэн хэдий ч Би та нартай цугларахыг хамгийн их зэвүүцдэг ба Би та нарынх шиг их дэг журамтай амьдралд дасаж чадахгүй. Би дүрэм журмыг хамгийн зэвүүцмээр гэж боддог; тэдгээр нь хүнийг үйлдэл хийхээс айж, үг хэлэхээс айж, дуулахаас айх хүртэл нь хязгаарладаг бөгөөд тэдний нүд чам руу гөлөрдөг. Би та нарын цуглааны төрх байдал болон томоохон цуглаануудыг хамгийн их зэвүүцдэг. Би ийм байдлаар та нартай цугларахыг огтхон ч хүсдэггүй, учир нь амьдралын ийм байдал нь хүнийг дөнгөлүүлсэн мэт санагдахад хүргэдэг. Та нар хэтэрхий их баяр ёслол, хэтэрхий олон дүрэм журмыг мөрддөг учраас та нарт удирдах боломж олгох нь бүх хүмүүсийг дүрэм журам руу хөтлөхөд хүргэх болно. Та нарын удирдлагын дор хүн дүрэм журмыг хаях ямар ч аргагүй байх бөгөөд үүний оронд шүтлэгтэй байдлын мэдрэхүй улам хүчтэй болж, хүний дадлууд бүр ч илүү их хэмжээгээр ихсэх болно. Зарим хүмүүс цугларах үедээ үргэлжлүүлэн ярьж, үгээ хэлсээр байдаг ба хэзээ ч залхдаггүй байхад зарим нь хэдэн арван өдрөөр ч ярьж чадна. Эдгээр нь бүгд хүний томоохон цуглаан, уулзалтууд гэж тооцогддог; тэдгээр нь ууж, идэх болон зугаа цэнгэл эсвэл сэтгэлийг чөлөөлдөг амьдралтай огтхон ч хамаагүй. Эдгээр нь бүгд уулзалт! Та нарын хамтран ажиллагчдын уулзалт, мөн том, жижиг цуглаанууд бүгд Миний хувьд зэвүүцмээр байдаг бөгөөд Би хэзээ ч тэднийг сонирхож байгаагүй. Энэ бол Миний ажилладаг зарчим: Би цуглааны үеэр номлох дургүй, мөн Би та бүхнийг хэдэн өдрийн онцгой хуралдаанд цуглуулах нь байтугай ямар нэг зүйлийг олон нийтэд тунхаглахыг хүсдэггүй. Та нар бүгд цугларч, зүй зохистойгоор суухыг Би хүлээн зөвшөөрөхүйц гэж үздэггүй; Би та нарыг ямар нэгэн ёслолын хязгаар дотор амьдарч байгааг харах дургүй, цаашлаад Би та нарын тийм ямар нэгэн ёслолд оролцохыг хүсдэггүй. Та нар хэдийчинээ тэгж хийнэ, энэ нь Надад төдийчинээ зэвүүцмээр байдаг. Би та нарын ёслол, дүрэм журмыг өчүүхэн төдий ч сонирхдоггүй; та нар үүгээр хэчнээн сайн ажил хийх нь хамаагүй Миний хувьд тэдгээр нь бүгд зэвүүцмээр байдаг. Энэ нь та нарын зохицуулалт тохиромжгүй эсвэл та нар хэтэрхий дорд учраас болж байгаа биш; Би зүгээр л та нарын амьдрах байдлыг жигшдэг, цаашлаад Би үүнд дасаж чадахгүй. Та нар Миний хийхийг хүсэж байгаа ажлыг огтхон ч ойлгодоггүй. Тухайн үед Есүс Өөрийн ажлыг тодорхой газарт хийж байхдаа сургаалыг номлож дуусаад шавь нараа дагуулан хотоос явдаг байсан. Тэр Өөрийн шавь нараа бие биетэй нь хэлэлцүүлж, олон нийтээс холдон явдаг байсан; Тэр ихэвчлэн ийм байдлаар ажилласан юм. Тэр хүмүүсийн дундаас холдон явж, цөөн хэдэн хайртай шавь нараа уул руу дагуулан явж, тэдний ойлгох учиртай замуудын талаар тэдэнтэй ярилцдаг байв. Олон нийтийн дундах Түүний ажил цөөхөн байлаа. Та нарын Түүнээс гуйсан зүйлийн дагуу бие махбод болсон Бурхан энгийн хүний амьдралтай байх учиргүй; Тэр Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой ба сууж, зогсож эсвэл алхаж байсан ч Тэр үгээ хэлэх ёстой. Тэр цаг үргэлжид ажиллах ёстой ба хэзээ ч “гүйхээ” зогсоож болохгүй, эс бөгөөс Тэр Өөрийн үүрэгтээ хайнга хандаж байна. Хүний эдгээр шаардлагууд нь хүний мэдрэхүйн дагуу байдаг уу? Та нарын шулуун шударга байдал хаана байна вэ? Та нар хэтэрхий ихийг шаардахгүй байна гэж үү? Миний ажил чамаар шалгуулах хэрэгтэй юу? Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхдээ Би чамаар хянуулах хэрэгтэй юу? Ямар ажил хийх ёстойгоо болон хэзээ хийх ёстойгоо Би сайн мэддэг; Надад бусдын оролцоо хэрэггүй. Би тийм ч ихийг хийгээгүй мэт чамд санагдаж магадгүй боловч тэр үед Миний ажил аль хэдийн дууссан байх болно. Жишээ нь Дөрвөн Сайн мэдээн дэх Есүсийн үгийг аваад үз. Тэдгээр нь ч бас хязгаарлагдмал байгаагүй гэж үү? Тэр үед Есүс синагогт орж, сургаал номлосон; Тэр үүнийгээ хамгийн ихдээ л хэдхэн минутыг дотор дуусгасан. Ярьж дууссаныхаа дараа Тэр Өөрийн шавь нарыг завь руу дагуулж, ямар ч тайлбаргүйгээр явж одсон. Хамгийн ихдээ л синагогт байсан хүмүүс өөр хоорондоо хэлэлцсэн бөгөөд тухайн хэрэг явдал Есүстэй ямар ч хамаагүй байсан юм. Бурхан өөр юуг ч нэмэлгүйгээр зөвхөн Өөрийн хийх ёстой ажлаа л хийсэн. Өнөө үед, өдөрт хэдэн цагийн турш илүү ихийг ярьж, үг хэлэхийг олон хүмүүс Надаас гуйдаг. Та нарын үзэж буйгаар үг хэлдэг хүн л Бурхан, эс бөгөөс Бурхан биш. Та нар бүгд сохор! Бүгд тэнэг балмад! Бүгд ямар ч мэдрэхүйгүй, харанхуй бүдүүлэг юмнууд! Та нарт хэтэрхий олон үзэл байдаг! Та нарын шаардлагууд хэтэрхий их! Та нар хүний үнэргүй! Та нар Бурхан юу болохыг огтхон ч ойлгодоггүй! Бүх илтгэгчид болон уран илтгэгчид бол Бурхан, та нарыг үгээр тэтгэхэд бэлэн байгаа хэн боловч та нарын эцэг гэж та нар итгэдэг. Надад хэл дээ, сайхан галбир царайтай агаад “ер бусын” дүр төрхтэй та бүхэнд өчүүхэн төдий ч гэсэн мэдрэхүй байгаа юу? Та нар тэнгэрнарыг мэдэх үү! Та нар бүгд завхарсан агаад сувдаг түшмэлүүдтэй адилхан, иймээс та нар үүнийг хэрхэн мэдэрч чадах билээ? Та нар зөв бурууг хооронд нь хэрхэн ялгаж чадах билээ? Би та нарт ихийг хайрласан боловч та нарын дундаас хэчнээн нь анхаарал хандуулсан бэ? Үүнийг хэн бүрэн дүүрэн хүлээн авч чадах вэ? Өнөөдөр та нарын алхдаг замыг хэн нээснийг та нар мэддэггүй, иймээс та нар Надад үргэлжлүүлэн шаардлага тавьж, эдгээр үндэслэлгүй шаардлагуудаар Намайг төсөөлдөг. Та нар ичих сэтгэлээсээ болж улайхгүй байна гэж үү? Би их яриагүй гэж үү? Би ихийг хийгээгүй гэж үү? Та нарын дундаас хэн Миний үгийг үнэт эрдэнэс мэт үнэхээр нандигнадаг вэ? Та нар Миний өмнө Надад долигонодог боловч Миний ардуур худлаа ярьж, хуурдаг! Та нарын үйлдлүүд хэтэрхий жигшмээр агаад зэвүүн! Та нар өөрсдийн амьдралаа өөрчлөхийн тулд биш харин нүдээ хужирлаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх гэсэндээ л үг хэлж, ажиллахыг Надаас гуйж байгааг чинь Би мэднэ. Би та нарт хэр ихийг аль хэдийн ярьсан бэ? Та нарын амьдрал аль хэдийн өөрчлөгдчих учиртай байсан, тэгвэл яагаад та нар өнөөдөр хуучнаа давтсаар байдаг юм бэ? Миний үгийг та нараас дээрэмдсэн учраас та нар тэдгээрийг хүлээн аваагүй юм уу? Үнэнийг хэлэхэд Би та нар шиг ийм доройтолд орсон хүмүүст өөр юу ч хэлэхийг хүсдэггүй. Энэ нь үр ашиггүй! Би тийм үр ашиггүй ажил хийхийг хүсдэггүй! Та нар амийг олж авахыг биш харин зөвхөн өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлж эсвэл нүдээ хужирлахыг хүсдэг! Та нар бүгд өөрсдийгөө хуурч байна! Та нартай нүүр тулан Миний ярьсан зүйлийн хэр ихийг та нар хэрэгжүүлсэн бэ? гэдгийг Би та нараас асууж байна. Та нарыг хийдэг бүхэн нь хуурмаг заль мэх! Та нарын дунд байгаа ажиглах дуртай хүмүүсийг Би зэвүүцдэг бөгөөд та нарын сониуч зан Миний хувьд гүнээ зэвүүцмээр байдаг. Хэрвээ та нар үнэн замыг эрж хайхын тулд эсвэл үнэнээр цангасандаа энд ирээгүй бол та нар Миний зэвүүцдэг хүмүүс юм! Та нар өөрсдийн сониуч зангаа хангахын тулд эсвэл өөрийн хүслийнхээ нэгийг биелүүлэхийн тулд л Миний ярихыг сонсдог гэдгийг Би мэднэ. Та нарт үнэний оршин тогтнолыг эрж хайх эсвэл амийн зөв замд орох оролтыг судалж шинжлэх бодол байхгүй; эдгээр шаардлагууд та нарын дунд огтоос оршдоггүй. Та нар Бурханыг зүгээр л судалж, гайхан бишрэх тоглоом гэж үздэг. Амийг эрж хайдаг та нарын зүрх сэтгэл хэтэрхий жаахан боловч та нарын сониуч хүсэл тийм биш! Тийм хүмүүст амийн замын талаар ярих нь үндсэндээ ор сураггүй зүйлтэй ярихтай адил; иймд ярихгүй байсан нь дээр! Би та нарт хэлье! Хэрвээ та нар зүгээр л өөрсдийн зүрх сэтгэл дэх хоосон зайгаа дүүргэхийг хичээж байгаа бол Над дээр ирээгүй нь дээр! Та нар өөрсдийн аминд анхаарлаа төвлөрүүлвээс зохилтой! Өөрсдийгөө бүү хуур! Та нар өөрсдийн сониуч зангаа амийн эрэл хайгуулын суурь болгож эсвэл үүнийг Надаас үгээ хэлэхийг гуйх шалтаг болгон ашиглахгүй байсан нь дээр. Энэ нь бүгд заль мэх бөгөөд та нар үүнд сурамгай байдаг! Би чамаас дахин асууя: Миний чамаас орохыг гуйсан зүйлийн хэр хийхийг чи үнэхээр хийсэн бэ? Миний чамд хэлсэн бүхнийг чи мэдэх үү? Миний чамд хэлсэн бүхнийг чи хэрэгжүүлсэн үү?
Эрин бүрийн ажил Бурханаас Өөрөөс нь эхэлдэг боловч Бурханы ажил юу ч байсан Тэрээр ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх эсвэл тусгай хурал зарлах эсвэл чамд зориулан ямар нэг байгууллага байгуулдаггүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Тэр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд л ирдэг. Түүний ажил нь ямар нэг хүнээр хязгаарлагддаггүй. Тэрээр Өөрийн ажлын Өөрийн хүссэн байдлаар хийдэг. Хүн юу гэж бодож юуг мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулдаг. Ертөнцийг бүтээснээс хойш ажлын гурван үе шат байсан. Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеээс Нигүүслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй ба Тэрээр Өөрийн ажлыг өргөтгөхийн тулд бүх хүн төрөлхтнийг тусгай глобал ажлын хуралд хэзээ ч цуглуулаагүй. Тэрээр эринийг бүхэлд нь хамарсан эхний ажлыг зөв цаг, орон зайд гүйцэтгэдэг ба үүгээрээ хүн төрөлхтнийг амьдралд нь удирдан шинэ эрин рүү оруулдаг. Тусгай хурлууд нь хүний хурал юм. Хүмүүсийг цуглуулж хамтдаа амралтын өдөр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэднийг үзэн яддаг. Тэрээр хурал зарлан хуралдуулдаггүй ба тэднийг ч үзэн яддаг. Одоо чи Бурханы махан бие болсон ажил нь яг юу болохыг ойлгосон байх ёстой!
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

Анхны өгүүлэл линк: Бие махбодтой болсон нууц (3)
Read More

2018-02-20

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (2)

Төгс Хүчит Бурханы үг  |  Бие махбодтой болсон нууц (2)
Төгс Хүчит Бурханы үг  |  Бие махбодтой болсон нууц (2)

Тэр үед Есүс Иудейд ажиллаж байхдаа нээлттэй байсан бол Би одоо ажиллаж, ярихдаа та нарын дунд нууцаар байдаг. Үл итгэгчид нь үүнийг огт мэддэггүй. Та бүхэн дээр хийгдэж байгаа Миний ажил бусдаас тусгаарлагдсан байдаг. Эдгээр үгс, тэдгээр гэсгээлт болон шүүлтүүд нь зөвхөн та нарт мэдэгддэг ба бусдад мэдэгддэггүй. Эдгээр бүх ажлыг та нарын дунд хийж, зөвхөн та нарт нээж харуулдаг. Үл итгэгчдийн хэн нь ч үүнийг мэддэггүй. Учир нь цаг нь ирээгүй байгаа юм. Гэсгээлтийг давж гарсан хүмүүс бүрэн дүүрэн болоход ойртсон байхад гадны хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий далдлагдсан байдаг! Тэдний хувьд Бурхан махан бие болсон нь нууц байдаг боловч энд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж үзэж болно. Бурханы хувьд бүгд нээлттэй, бүгд тодорхой ба бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэгчдийн хувьд л үнэн болохоос үл итгэгчид бол юу ч мэдэхгүй байдаг. Энд одоо хийгдэж байгаа ажил нь олж мэдүүлэхгүйн тулд маш тусгаарлагдсан байдаг. Хэрэв тэд олж мэдэх юм бол хүлээж буй бүх зүйлс нь ял тулгалт болон хавчлага байдаг. Тэд итгэхгүй байх болно. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрэв энэ ажлыг мэдэгдэх байсан бол түүнийг үргэлжлүүлэх аргагүй байх байсан. Энэ байдалд ажлын үе шатыг зүгээр л цааш үргэлжлүүлж чадахгүй. Ийм ажлыг нээлттэйгээр гүйцэтгэж байхад тэд яаж эвлэрэх юм бэ? Энэ нь бүр их эрсдэл авчрахгүй гэж үү? Хэрэв энэ ажлыг нууцлаагүй, харин бүр Есүсийн үед Тэрээр гайхамшигтайгаар өвчнийг эмчилж, чөтгөрийг хөөдөг байсантай адилаар үргэлжлүүлсэн бол Түүнийг аль хэдийн чөтгөрүүд "булаан эзэлчихсэн" байх биш үү? Тэд Бурханы оршихуйтай эвлэрч чадах уу? Хэрэв Би одоо танхимд орж хүмүүст номлож, лекц унших юм бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих биш үү? Хэрэв тийм бол Миний ажил яаж урьдын адил үргэлжлэх вэ? Тэмдэг болон гайхамшгийг илээр гаргахгүй байгаагийн шалтгаан нь нууцлал юм. Үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрэв ажлын энэ шатыг Есүсийн Нигүүслийн эрин үед хийсэнтэй адилаар хийвэл тэр нь тогтвортой байж чадахгүй. Ийм байдлаар далдалсан ажил нь чамд болон бусад ажлуудад ашигтай. Газар дээрх Бурханы ажил дуусах буюу энэ нууц ажил төгсөх юм бол ажлын энэ шатыг томоор нээх болно. Бүгд Хятадад хэсэг хүмүүс ялсныг мэдэх болно. Бүгд Бурхан Хятадад махан бие болсон бөгөөд Түүний ажил дууссаныг мэдэх болно. Зөвхөн энэ үед л хүмүүс сэхээрэх болно: Яагаад Хятад улс одоо болтол доройтож эсвэл задрахгүй байна вэ? Учир нь Бурхан биечлэн Өөрийн ажлыг Хятадад хийж байгаа ба хэсэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон байна.
Бурхан махан бие болоод Өөрийгөө биечлэн ажлаа хийж байгаагаа зөвхөн Түүнийг дагагч хэдхэн хүмүүст л зарласан ба бүх бүтээлд зарлаагүй. Тэрээр ажлын нэг шатыг гүйцээхээр махан бие болсон болохоос Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гээгүй. Гэвч Тэрээр Өөрийн ажлаа Өөрөө хийх ёстой учраас Тэр Өөрөө махан биед ажиллах хэрэгтэй болсон. Энэ ажил дуусахад Тэр газар дэлхийг орхино. Тэр ирээдүйн ажилд саад болохгүйн тулд хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Түүний олон нийтэд үзүүлж буй зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний хийсэн үйл болохоос Түүний хоёр удаа махан бие болсон бие биш юм. Учир нь Бурханы дүрийг Түүний зан чанараар дамжуулан үзүүлж болохоос биш Түүний махан биеийн зургаар сольж болохгүй. Түүний махан биеийн дүр нь зөвхөн Түүнийг махан бие байхад нь дагаж байсан цөөхөн хэдэн хүмүүст л харагдсан. Ийм учраас одоо хийгдэж байгаа ажлыг ингэж нууцалж байгаа юм. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчуудад үзүүлсэн ба бусад улс үндэстнүүдэд хэзээ ч ил үзүүлээгүйтэй адил юм. Иймд Тэрээр Өөрийн ажлаа дуусгасны дараа хурдхан хүмүүсээс холдож үлдээгүй билээ. Үүний дараах цаг хугацаанд Тэр Өөрийн дүрийг хүмүүст үзүүлээгүй боловч ажлыг Ариун Сүнс шууд хийсэн. Бурханы махан бие дэх ажил бүрэн дууссаны дараа Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог ба махан биед байхдаа хийсэнтэй адил ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Дараачийн ажлуудыг Ариун Сүнс шууд хийнэ. Энэ үед хүн Түүний бие махбод дахь дүрийг бараг харж чадахгүй байсан. Тэрээр хүмүүст Өөрийгөө үзүүлэлгүйгээр үүрд нууцлагдмалаар үлдэх болно. Махан бие болсон Бурханы хувьд ажлын хугацаа нь хязгаарлагдмал байдаг ба ажлаа тодорхой эрин, хугацаа, улсын хувьд, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Ийм ажил нь Бурханы махан биед байх үеийн ажлыг л төлөөлдөг ба энэ нь цаг үеч чанартай, Бурханы Сүнсний нэг эринд хийсэн ажлыг төлөөлөх боловч Түүний ажлыг бүхлээр нь төлөөлөхгүй. Иймд махан бие болсон Бурханы дүр бүх хүмүүст үзэгдэхгүй. Тэрээр хоёр удаа махан бие болох үедээ Олон түмэнд үзүүлэх зүйл нь Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ байх болохоос Түүний дүр биш юм. Энэ нь хүнд үзэгдэх нэг дүр биш, нийлүүлсэн хоёр дүр ч биш. Иймд Бурханы махан бие нь Түүнд хэрэгтэй ажлыг дуусахад дэлхийг орхих нь маш чухал ба учир нь Тэрээр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхээр л ирдэгээс биш Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Махан бие болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй ард түмэнд Тэрээр Өөрийгөө нээлттэйгээр үзүүлэхгүй. Есүс Өөрийгөө зөвт байдлын Нар мэтээр иудейчуудад хэзээ ч харуулахгүй, мөн Тэр Чидун уулан дээр гарч, бүх хүмүүст үзэгдэхгүй; иудейчуудын хардаг бүхэн нь Иудейд байх үеийн Түүний дүр зураг юм. Учир нь Есүс бие махбодтой болсон ажил хоёр мянган жилийн өмнө аль хэдийн дууссан; Тэр Иудейд Өөрийн өмнөх дүр төрхөөр эргэн ирэхгүй, тэр ч бүү хэл тухайн үеийн Өөрийн дүр төрхийг Харь үндэстнүүдэд харуулахгүй, учир нь бие махбод болсон Есүсийн дүр төрх нь ердөө л иудей хүний төрх бөгөөд Иоханы харсан хүний Хүүгийн дүр төрх биш билээ. Хэдий Есүс дахин ирэх болно гэдгээ Өөрийн дагалдагчиддаа амласан ч гэсэн Тэр Өөрийгөө, Харь үндэстнүүд дэх бүх хүмүүст иудей хүний дүрээр ердөө харуулахгүй. Махан бие болсон Бурханы ажил нь шинэ эринийг нээнэ гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Энэ ажил нь хэдэн жилд хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцээж амжихгүй. Энэ нь Есүс Иудей хүн байдлаараа Бурханы зөвхөн Иудейд ажилласан дүрийг төлөөлсөн бөгөөд Тэрээр зөвхөн цовдлолтыг хийж амжсан гэдэгтэй адил. Есүс махан биед байх үедээ Тэрээр эринийг төгсгөх эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Иймд Тэрээр цовдлогдож, ажлаа дуусгасны дараа дээш явж хүмүүсээс Өөрийгөө үүрд нуусан. Түүнээс хойш харь үндэстэнүүдийн шударга итгэгчид зөвхөн Түүний ханан дээр наадаг зургийг л харж, Эзэн Есүсийн илрэлийг харж чадахгүй болсон. Энэ зураг нь хүний зурсан зураг болохоос хүмүүст үзэгдсэн Бурхан Өөрөө биш юм. Бурхан Өөрийн хоёр удаа махан бие болсон үеийн дүрээ олон нийтэд нээлттэйгээр үзүүлэхгүй. Түүний хүн төрөлхтөн дээр хийж байгаа ажил нь тэдэнд Өөрийн зан чанарыг ойлгуулах зорилготой. Энэ бүгдийг хүмүүст төрөл бүрийн эринд хийгдсэн ажлыг үзүүлэх болон Түүний мэдүүлсэн зан чанар, Түүний хийсэн ажлаар гүйцэтгэсэн болохоос Есүсийн илэрснээр гүйцэтгээгүй. Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм.
Түүний хоёр удаа махан бие болох ажил дууссаны дараа Тэрээр Өөрийн зөвт зан чанарыг харь үндэстэнүүдэд үзүүлж, Өөрийн дүрийг үй түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, ингэснээрээ хуучин эринийг бүхэлд нь төгсгөхийг хүсдэг. Түүний махан бие дэх ажил нь их орон зайд холбогдохгүй ба (Есүс зөвхөн Иудейд, харин өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажиллаж байгаатай адилаар) учир нь Түүний махан бие дэх ажил нь хил хязгаартай байдаг. Тэрээр махан биеэрээ үүрдийн ажлыг хийх эсвэл бүх харь үндэстэнүүдийн өмнө гарч ирж ажлаа хийхийн оронд зүгээр л богино хугацааны ажлыг энгийн, жирийн махан биеэр гүйцэтгэдэг. Махан бие дэх энэ ажил нь хязгаарлагдмал хүрээтэй (зөвхөн Иудейд эсвэл та нарын дунд гэх мэт) байх ба дараа нь энэ хязгаарт хийгдэх ажлын тусламжтайгаар өргөтгөгддөг. Мэдээж ийм төрлийн өргөтгөлийн ажил нь Түүний Сүнсээр шууд хийгдэх ба Түүний махан биеэр хийгдэхгүй. Учир нь махан бие дэх ажил нь хязгаартай байдаг ба ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй. Энэ нь биелэгдэшгүй юм. Махан бие дэх ажлаараа Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Иймд махан бие дэх ажил нь хязгаарлалтан дотор эхлэлийг гүйцэтгэдэг. Харин Түүний Сүнс дараа нь уг ажлыг үргэлжлүүлэн өргөтгөдөг.
Бурхан энэ дэлхийд зөвхөн эрин үеийг удирдах гэж ирдэг. Шинэ эринг нээж хуучинг төгсгөл болгодог. Тэрээр энэ дэлхий дээр хүний амьдралаар амьдрах гэж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл хэн нэгэн хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж эсвэл хэн нэгнийг өсөж томрохыг харах гэж ирдэггүй. Энэ бол Түүний ажил биш. Түүний ажил бол ердөө л шинэ эринийг нээж, хуучин эринийг төгсгөл болгох явдал. Энэ нь Тэрээр шинэ эринийг нээж, хуучныг нь төгсгөлд хүргээд, хүмүүс дээр ажил хийснээр Сатаныг дарна гэсэн үг. Тэрээр хүмүүс дээр ажил хийх бүр нь Түүний тулааны талбар дээр хөлөөрөө гишгэхтэй адил байдаг. Махан биед байхдаа Тэрээр эхлээд ертөнцийг ялж, Сатаныг давж гардаг. Тэрээр бүх алдар нэрийг цуглуулж, бүх л хоёр мянган жилийн ажлын дээрх хөшгийг нээж, дэлхий дээрх бүх хүнд дагах зөв замыг, амар амгалан, баяр баясгалантай амьдралыг өгдөг. Гэвч Бурхан хүмүүстэй хамт газар дээр удаан байж чадахгүй. Учир нь Бурхан бол Бурхан, хүн биш юм. Тэрээр энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй ба энэ нь Тэр дэлхий дээр ер бусын зүйл огт байхгүй хүн байдлаар байж чадахгүй гэсэн үг. Учир нь Түүнд ийм амьдралыг хангаж чадах энгийн хүний хүн чанарын хамгийн бага хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөх вэ? Энэ нь шившигтэй хэрэг болох биш үү? Тэр ажлаа энгийн байдлаар явуулахын тулд л энгийн хүн чанарыг агуулдаг ба энгийн хүн шиг гэр бүл зохиох гэж ингэдэггүй. Түүний хэвийн мэдрэмж, энгийн ухаан, энгийн хоол хүнс болон Түүний махан биеийн хувцас нь Түүнийг энгийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай байдаг. Түүнд энгийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд гэр бүл үүсгэх хэрэггүй байдаг. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан дэлхий дээр ирнэ гэдэг нь Үг махан бие болсон гэсэн үг. Тэрээр зүгээр л хүмүүст Өөрийн үгээ ойлгуулж, Үгээ харуулж байгаа ба тэр нь хүмүүст махан биеийнхээ хийж байгаа ажлыг харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа нь хүмүүсийг Өөрийн махан биед ямар нэг байдлаар хандуулах биш бөгөөд харин зөвхөн хүмүүсийг эцсээ хүртэл дуулгавартай байлгах бөгөөд энэ нь Түүний амнаас гарах үг бүрт дуулгавартай байж, Түүний хийсэн ажил бүрийг дагах гэсэн үг. Тэр ердөө л махан биед ажиллаж байгаа ба хүнээс санаатайгаар Түүний махан биеийн агуу болон ариун байдлыг өргөмжил гэж хүсээгүй. Тэр зүгээр л хүмүүст Өөрийн ажлын мэргэн ухаан болон Түүнд байгаа бүх эрх мэдлийг үзүүлдэг. Иймд хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэрээр огт зарладаггүй ба зөвхөн Өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа хандуулдаг. Чи Бурханыг махан бие болчихоод Өөрийн энгийн хүн чанарыг гайхуулах буюу түүнийг гэрчлэхгүй харин зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Иймд чи Бурханы махан биеэс зөвхөн бурханлаг оршихуйг л олж хардаг ба учир нь Тэрээр хүмүүст Өөрийн хүн чанарын оршихуйг дуурай гэж хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн нь хүнээ удирдах үед л тэр өөрийн хүн чанарын оршихуйн талаар ярьснаар бусдадаа сэтгэгдэл төрүүлж, итгүүлэн манлайлдаг. Харин Бурханы хувьд Тэрээр зөвхөн Өөрийн ажлаар хүмүүсийг байлдан дагуулдаг (энэ нь хүний хүршгүй ажил юм). Тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлж эсвэл бүх хүн төрөлхтнөөр Өөрийгөө бишрүүлдэггүй, харин хүнд Өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг оруулж, хүнд Өөрийн тайлагдашгүй байдлыг мэдүүлдэг. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй. Түүнд хэрэгтэй бүх зүйл бол чи Түүний зан чанарыг харсны дараа Түүнийг хүндэтгэх явдал юм. Бурхан хийдэг ажил нь Түүнийх; хүн үүнийг Түүний өмнөөс хийж чадахгүй, мөн үүнийг хүн гүйцэлдүүлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийн ажлыг хийж, хүнийг шинэ амьдралд хөтлөх шинэ эрин үеийг эхлүүлж чадна. Түүний хийдэг ажил нь хүнийг шинэ амьдрал хүлээн авч, шинэ эрин үед орох боломжтой болгохын төлөө юм. Бусад бүх ажил нь энгийн хүн чанартай, бусдаар шагшин гайхагдсан хүмүүст хүлээлгэн өгөгдсөн. Тиймээс Нигүүлслийн эрин үед Тэр бие махбодтой байсан гучин гурван жилийнхээ ердөө гурван жил хагасын хугацаанд л хоёр мянган жилийн ажлыг хийж дуусгасан юм. Бурхан газар дээр ирж, Өөрийн ажлыг хийх үедээ хоёр мянган жилийн ажлыг буюу бүхий л эрин үеийн ажлыг ердөө цөөн хэдэн жилд л дандаа дуусгадаг. Тэр цагийг дэмий өнгөрөөдөггүй ба Тэр хойшлуулдаггүй; Тэрээр олон жилийн ажлыг зүгээр л хураангуйлдаг болохоор үүнийг цөөн хэдэн жилд хийж дуусгадаг. Учир нь Түүний биечлэн хийдэг ажил нь зүгээр л шинэ замыг нээж, шинэ эрин үед хөтлөх явдал байдаг.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.

Анхны өгүүлэл линк: Бие махбодтой болсон нууц (2)
Read More

2018-02-19

Төгс Хүчит Бурханы үг | Бие махбодтой болсон нууц (1)

Төгс Хүчит Бурханы үг  |   Бие махбодтой болсон нууц (1)
Төгс Хүчит Бурханы үг  |   Бие махбодтой болсон нууц (1)

Нигүүслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадахааргүй байсан ба хүний үүргийг арай гэж биелүүлж байсан. Иохан Эзэний өмнө байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй юм. Тэр зөвхөн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байсан. Есүст баптисм хүртээсний дараа "Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буусан." Дараа нь Тэрээр Өөрийн ажлаа эхэлсэн, тодруулбал Тэрээр Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн. Иймд тэр Бурханаас ирсэн учраас Түүнийг Бурханы ялгамж чанар гэж үзсэн. Үүнээс өмнө Түүний итгэлийн байдал магадгүй заримдаа сул, заримдаа хүчтэй байхаас үл хамааран тэр нь бүгд Түүний Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнөх Түүний энгийн хүний амьдрал байсан. Түүнд баптисм хүртээсний (тосолсны) дараа Түүнд хүч чадал болон Бурханы алдар нэр ирсэн ба иймд Тэрээр Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн. Тэрээр тэмдэг, гайхамшгийг бүтээж, хүчит үйлсийг үзүүлж чаддаг байсан, шууд Бурханы нэрийн өмнөөс ажиллаж байсан тул Түүнд хүч чадал, эрх мэдэл байсан. Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байсан. Иймд тэр Бурхан Өөрөө байсан юм. Энэ нь маргашгүй юм. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадахгүй байсан ба түүнд Бурханыг төлөөлөх боломж байгаагүй. Хэрэв тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс түүнийг нь зөвшөөрөхгүй байсан. Учир нь Бурханы Өөрөө биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийж чадахгүй юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл түүнд ямар нэгэн хазайлт байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байсан. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг илэрхийлж байсан ба түүний ажил нь харин Ариун Сүнсийг илэрхийлж байсан. Гэвч чи түүнийг бүхлээрээ Бурханыг төлөөлсөн гэж хэлж чадахгүй. Түүний алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаатай байх нь энгийн зүйл боловч Бурханыг төлөөлөх үедээ хазайлттай байвал Бурханыг хүндэтгээгүй хэрэг болох биш үү? Энэ нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Хүнийг бусад нь дээдэлж байсан ч Ариун Сүнс түүнийг хүссэн үед нь Бурханы байранд тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв тэр Бурхан биш юм бол тэр эцсээ хүртэл үлдэж чадахгүй. Ариун Сүнс хүссэн хүн бүрт Бурханыг төлөөлөхийг зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханыг гэрчлэн, Түүнийг Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дотор Ариун Сүнсний хийсэн ажил нь хэмжээтэй байсан. Иоханаас хүссэн бүх зүйл нь Есүсийн зам тавигч байж Түүнд зориулан зам засах явдал байсан. Энэ нь Ариун Сүнс түүний зам засах ажлыг л баталгаажуулж, түүнд ийм төрлийн ажлыг л хийхийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Иохан зам тавьсан, Елиа эш үзүүлэгчийг төлөөлсөн. Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан. Тэр зам засах ажил хийж байх үед Ариун Сүнс түүнийг баталгаажуулж байсан. Гэвч тэрээр Өөрөө Бурхан болохыг санаархаж золилтын ажлыг дуусгах юм бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой. Иоханы ажил хэдийгээр агуу байж, Ариун Сүнсээр дэмжигдэж байсан боловч түүний ажил нь хязгаартай байсан. Түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан нь үнэхээр үнэн боловч түүний хүчин чадал нь тэр үед зам засах ажлаар хязгаарлагдаж байсан. Тэр үүнээс өөр ажил хийж чадахгүй байсан ба учир нь тэр бол Есүс биш харин зам засагч Иохан байсан. Иймд Ариун Сүнсний гэрчлэл гол нь боловч хүний Ариун Сүнсээр зөвшөөрөгдсөн ажил нь илүү чухал ач холбогдолтой юм. Иохан асар ихээр гэрчлэгдээгүй гэж үү? Түүний ажил мөн асар их байгаагүй гэж үү? Гэхдээ түүний хийсэн ажил Есүсийнхээс илүү гараагүй, учир нь тэр ердөө л Ариун Сүнсээр ашиглагдсан хүн байсан ба Бурханыг шууд төлөөлж чадаагүй, тиймээс түүний хийсэн ажил хязгаарлагдмал байлаа. Түүнийг зам засах ажлаа дуусгасны дараа хэн ч түүний гэрчлэлийг үргэлжлүүлэн дэмжээгүй, ямар ч шинэ ажил түүнийг дахин дагаагүй бөгөөд Бурханы Өөрийн ажил эхлэхэд тэр орхин явсан.
Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга "Би бол Бурхан!" гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!
Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы удирдлагад тавьж болохгүй ба тэр нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу удирдлагатай хамаатай юм. Хүний (Ариун Сүнсий хэрэглэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун Сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэднийг Ариун Сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун Сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурхан Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх удирдлага дахь ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний удирдлага дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы удирдлагыг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. Жишээ нь Витнесс Ли, Ватчмэн Ни нарын ажил нь замд дагуулах явдал байсан юм. Зам шинэ ч бай эсвэл хуучин ч бай тухайн ажил Библийн зарчмуудаас хэтрэхгүй байх үндсэн дээр хийгдсэн. Орон нутгийн чуулганууд шинэчлэгдэж эсвэл баригдаж байсан ч гэсэн тэдний ажил нь чуулгануудыг байгуулах явдал байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлсэн буюу Нигүүлслийн эрин үед улам цааш хөгжсөн. Өөрсдийн ажлаараа тэдний хийсэн зүйл нь Есүсийн Өөрийн ажилдаа дараагийн үеийнхнээсээ гуйсан толгойгоо бүтээх, баптисм, талх хуваах эсвэл дарс уух гэх мэт зүйлийг сэргээх явдал байлаа. Тэдний ажил нь зүгээр л Библид баригдсан ба Библи дотроос л замыг хайж байсан гэж хэлж болно. Тэд шинэ ахиц огтхон ч гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л зөвхөн харж чадна. Гэхдээ хүн тэдний ажлаас Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийх шинэ ажлыг олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч ахиц, ямар ч шинэ зүйл байгаагүй. Тэд “Есүсийн цовдлолын” бодит баримт, “гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх” заншил, “эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” хэмээх үг, “эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой” гэсэн үгийг үргэлжлүүлэн баримталсаар байсан. Цаашлаад тэд “эгч нар номлож чадахгүй, зөвхөн дуулгавартай дагаж л чадна” гэсэн уламжлалт үзлийг баримталсан. Хэрвээ манлайллын ийм байдал үргэлжилсэн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг хоосон сургаалаас чөлөөлж эсвэл хүмүүсийг эрх чөлөө болон гоо сайхны хүрээ рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байсан. Тиймээс эрин үеийг өөрчлөх ажлын энэ үе шат нь Бурханаар Өөрөөр нь хийгдэж, хэлэгдэх ёстой, эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуураа алдсан. Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун Сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул үүнтэй холбогдуулан ажиллаж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан "хуучин замаар шинэ гуталтай алхахад" оршино гэсэн үг. Энэ нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.
Исаак Абрахамд төрсөнтэй адилаар Иохан амлалтаар төрсөн. Есүсийн замыг засаж, ихээхэн ажил хийсэн боловч тэрээр Бурхан байгаагүй юм. Харин тэр зөвхөн Есүсийн төлөөх замыг зассан учраас эш үзүүлэгч гэж тооцогдож байсан. Түүний ажил мөн асар их байсан бөгөөд тэр замыг зассаны дараа л Есүс Өөрийн ажлыг албан ёсоор эхэлсэн. Мөн чанартаа тэр зүгээр л Есүсийн төлөө хөдөлмөрлөсөн ба түүний ажил нь Есүсийн ажилд үйлчилж байв. Түүнийг зам зассаны дараа Есүс Өөрийн ажлыг буюу илүү шинэ, илүү тодорхой, илүү дэлгэрэнгүй ажлыг эхэлсэн. Иохан зөвхөн эхлэлийн ажлыг хийсэн; илүү их шинэ ажил Есүсээр хийгдсэн юм. Иохан ч гэсэн шинэ ажил хийсэн боловч тэр шинэ эрин үеийг эхлүүлсэн нэгэн байгаагүй. Иохан амлалтаар төрсөн ба түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тэр үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь "Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх хэрэгтэй." гэж хэлсэн. Энэ нь бүгд Ариун Сүнсний зааварчилгаа байсан. Тэгвэл Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн нэр мөн Ариун Сүнсний заавар байсан ба Тэрээр Ариун Сүнсээс Ариун Сүнсний амлалтаар төрсөн. Есүс Христ Бурхан байсан ба мөн Хүний Хүү байсан. Иоханы хийсэн ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүс болон Иоханы хийсэн ажлуудын хоорондын ялгаа нь яг юу байсан бэ? Иохан Есүст замыг нь тавьж өгсөн нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан заяасан байсан уу? Хэдийгээр Иохан бас "Та нар гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж хэлээд тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлосон боловч түүний ажил нь гүнзгий бус зөвхөн эхлэлээс тогтож байсан. Харин Есүс шинэ эринд орж хуучныг эцэс болгосон боловч Тэрээр Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан ба Тэрээр ажлын энэ шатанд бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн. Иохан зүгээр л замыг бэлдсэн. Түүний ажил агуу, түүний үгс олон, түүнийг дагасан шавь нарын тоо хэмжээлшгүй байсан боловч түүний ажил нь хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас илүү гараагүй. Хүмүүс түүнээс амь, зам болон гүнзгий үнэнийг аваагүй ба түүгээр дамжуулан Бурханы хүслийг ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажлын шинэ газар дээр ирсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн хошууч байсан. Эдгээрийг зүгээр л энгийн хүний нүдээр ажиглаад илрүүлэх боломжгүй байсан. Ялангуяа Иохан маш агуу ажил хийсэн; мөн дээр нь тэр Ариун Сүнсний амлалтаар төрсөн ба түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан. Иймд тэдний хэн болохыг ялгахын тулд зөвхөн тэдний ажлыг авч үзэх хэрэгтэй. Учир нь хүний гадаад байдал нь түүний мөн чанарыг илэрхийлдэггүй ба хүн Ариун Сүнсний үнэн гэрчлэлийг тогтоох чадваргүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажлууд адилгүй байсан ба өөр шинж чанартай байсан. Түүнийг Бурхан мөн эсэхийг яг энэ л тодорхойлох юм. Есүсийн ажил эхэлж, үргэлжилж, дуусаж, биелэгдэх ёстой байсан. Эдгээр шатуудыг Есүс гүйцэтгэж байсан бол Иоханы хувьд ажил нь зөвхөн эхлүүлэхэд оршиж байсан. Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг бүх газарт тараасан. Иоханы хувьд энэ нь адилхан байсан ба ганц ялгаа нь Есүс шинэ эринд орж хүн төрөлхтөнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан явдал юм. Түүний амнаас хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэгтэй үгс гарч, хүмүүсийн Нигүүлслийн эрин үед дагах ёстой зам гарч эцэст нь Тэрээр золилтын ажлаа дуусгасан. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байсан. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийж байсан хүн нь Есүс байсан ба Тэрээр Өөрөө Бурхан байж Бурханыг шууд төлөөлсөн. Амлалтаар төрсөн бүхэн Сүнснээс төрж, Ариун Сүнсээр тэтгэгддэг бөгөөд шинэ замуудыг нээсэн хүмүүс бол Бурхан гэж хүний үзэл үздэг. Энэ эргэцүүллийн дагуу Иохан ч гэсэн Бурхан байх байсан ба Мосе, Абрахам, Давид ч гэсэн мөн л Бурхан байх байсан. Энэ нь асар инээдтэй зүйл биш гэж үү?
Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхээсээ өмнө Есүс ч бас Ариун Сүнсний аливаа ажлыг дагаж байсан энгийн л нэг хүн байсан. Тэр тухайн үед Өөрийн ялгамж чанарын талаар мэдэж байсан эсэхээс үл хамааран Тэр Бурханаас ирсэн бүхнийг дуулгавартай дагасан. Түүний үйлчлэл эхлэхээс өмнө Ариун Сүнс Түүний ялгамж чанарыг хэзээ ч илчлээгүй. Өөрийн үйлчлэлийг эхэлснийхээ дараа л Тэр тэдгээр дүрэм журам, тэдгээр хуулиудыг хүчингүй болгосон бөгөөд Тэр Өөрийн үйлчлэлийг албан ёсоор эхэлсний дараа л Түүний үгэнд эрх мэдэл болон хүч чадал шингэсэн байсан юм. Түүнийг Өөрийн үйлчлэлээ эхэлсний дараа л шинэ эрин үеийг авчрах Түүний ажил эхэлсэн. Үүнээс өмнө Ариун Сүнс Түүний дотор 29 жилийн турш нуугдмал хэвээр үлдсэн ба энэ хугацаанд Тэр зөвхөн хүнийг төлөөлсөн бөгөөд Бурханы ажил эсвэл ялгамж чанаргүй байсан юм. Ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа эхлээд хүн Түүнийг хэр их мэдэж байгаагаас үл хамааран Тэр Өөрийн ажлыг төлөвлөснөөрөө хийсэн бөгөөд Түүний ажил Бурханы Өөрийнх нь шууд төлөөлөл байсан. Тухайн үед Есүс Өөрийн эргэн тойрны хүмүүсээс “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан юм. Тэд “Та бол эш үзүүлэгчдээс хамгийн агуу нь бөгөөд бидний сайн эмч билээ” хэмээн хариулсан. Бас зарим нь “Та бол бидний тэргүүн тахилч” гэсэн… Янз бүрийн хариултууд өгөгдсөн; зарим нь Тэр бол Иохан, мөн Тэр бол Елиа гэж хэлсэн. Дараа нь Есүс Симон Петрт хандан “Чи Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээн асуусан. Петр, “Та бол Христ, амьд Бурханы Хүү билээ” гэж хариулсан юм. Тэр үеэс хүмүүс Тэр бол Бурхан гэдгийг мэддэг болсон. Энэ нь ил болох үед ийм ухааралд анх хүрсэн хүн нь Петр байсан бөгөөд түүний амаар тэдгээр нь хэлэгдсэн. Тэгэхэд Есүс “Чиний хэлсэн зүйлс ямар нэг мах, цусаар биш харин Миний Эцгээр илчлэгдсэн юм” хэмээн өгүүлсэн. Түүний баптисмын дараагаар бусдад энэ нь мэдэгдэж байсан эсэх нь хамаагүй Түүний ажил нь Бурханы өмнөөс байсан юм. Тэрээр Өөрийн ялгамж чанарыг илчлэхийн тулд биш Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд ирсэн билээ. Тэдгээр үгсийг Петр хэлсний дараагаар л Түүний ялгамж чанар хүнд ил болсон юм. Тэр бол Бурхан Өөрөө байсан гэдгийг чи мэдэж байгаа эсэхээс үл хамааран цаг нь ирэхэд Тэр Өөрийн ажлыг эхлүүлсэн. Чи үүнийг мэдэж байсан ч эсвэл үгүй ч Тэр Өөрийн ажлаа үргэлжлүүлсэн. Хэдий чи үүнийг үгүйсгэсэн ч Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэх байсан ба цаг нь болох үед үүнийг хийх л байсан. Хүн Түүний бие махбодыг мэдэхийн төлөө биш харин хүн Түүний ажлыг хүлээн авахын төлөө Тэр ажиллаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээр ирсэн. Хэрвээ чи энэ өдрийн ажлын үе шат нь Бурханы Өөрийнх гэдгийг танихгүй байгаа бол чамд үзэгдэл дутагдаж байна гэсэн үг. Гэсэн ч чи ажлын энэ шатыг үгүйсгэж чадахгүй. Чиний таньж чадахгүй байгаа нь Ариун Сүнс ажиллахгүй байгааг эсвэл Түүний ажил буруу гэдгийг баталж байгаа гэсэн үг биш. Зарим нь бүр одоогийн ажлыг Библи дээрх Есүсийн ажилтай тулгаж, таарахгүй зүйлүүдийг ажлын энэ шатыг үгүйсгэхэд хэрэглэдэг. Энэ нь сохор хүний үйлдэл биш гэж үү? Библи дээр бичсэн бүх зүйл нь хязгаарлагдмал ба Бурханы бүх ажлыг дүрсэлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь зуугаас бага бүлэгт багтсан ба тэнд цөөн тооны дараах үйл явдлуудын талаар бичсэн байдаг: Есүс инжирийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан нь, Есүс Өөрийн шавь нар дээрээ өөрийн цовдлолт болон дахин амилалтын дараа ирсэн, мацаг барих талаарх сургаал, мөргөл хийх талаарх сургаал, салалтын талаарх сургаал, Есүсийн төрсөн ба ургийн мод, Есүсийн шавь нараа томилсон тухай гэх мэт. Эдгээр нь зүгээр л хэдэн бичмэл боловч хүмүүс тэднийг нандигнан бүр өнөөдрийн ажилтай тулгадаг. Тэд Есүсийг төрснөөсөө хойш зөвхөн ийм л ажил хийсэн гэж итгэдэг. Энэ нь тэд Бурханыг зөвхөн ийм л зүйл хийж чадах ба цааш хийх ажил байхгүй гэж итгэсэнтэй адил. Энэ нь тэнэг хэрэг биш гэж үү?
Есүсийн газар дээр өнгөрүүлсэн хугацаа нь гучин гурван жил хагас байсан, өөрөөр хэлбэл Тэр газар дээр гучин гурван жил хагас амьдарсан. Энэ хугацааны ердөө гурван жил хагасыг л Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхэд зарцуулсан ба үлдсэн хугацаанд нь Тэр зүгээр л энгийн хүний амьдралаар амьдарсан юм. Эхэндээ Тэр синагогын үйл ажиллагаанд оролцож, тэнд тахилчдын номлол болон бусад хүмүүсийн сургаалуудыг сонсож байлаа; Тэр Библийн талаар ихээхэн мэдлэг олж авчээ. Тэр тийм мэдлэгтэй төрөөгүй бөгөөд үүнийг зөвхөн уншиж, сонссоноор л олж авсан юм. Тэр арван хоёр настай байхдаа синагог дахь рабби нараас, “Эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүд юу байсан бэ? Мосегийн хуулийн тухайд ямар вэ? Бичвэрүүдийн тухайд? Сүмд тахилчийн хувцастайгаар Бурханд үйлчилж байгаа хүний тухайд ямар вэ?” гэх мэт асуултуудыг асуусан нь Библид тодорхой тэмдэглэгджээ. Тэр олон асуулт асуусан, учир нь Түүнд мэдлэг эсвэл ойлголтын аль аль нь байгаагүй юм. Хэдийгээр Тэр Ариун Сүнснээс олдсон ч гэсэн Тэр бүхэлдээ энгийн хүн болон төрсөн. Зарим нэг онцгой зан араншинтай байсан ч гэсэн Тэр бас л энгийн хүн байсан юм. Түүний мэргэн ухаан нь Түүний сүнсний өндөр болон насных нь дагуу тасралтгүй өссөн бөгөөд Түүний амьдрал энгийн хүнийх шиг л өсөж хөгжсөн. Хүний төсөөллөөр бол Есүс ямар ч хүүхэд нас, өсвөр нас, дунд эргэм насыг туулаагүй; Тэр гучин гурван настай хүний амьдралд төрсөн ба Өөрийн ажлыг дуусгаад Тэр цовдлогдсон гэсэн үзэл хүнд байдаг. Магадгүй Түүний амьдрал энгийн хүнийхтэй адил өсөлт хөгжилтийг туулаагүй гэж тэд итгэдэг; магадгүй Тэр иддэггүй бас хүнтэй харилцдаггүй, мөн хүнд амархан харагддаггүй байсан. Магадгүй Тэр Түүнийг харсан хүмүүсийг айлгах гажигтай нэгэн байсан, учир нь Тэр бол Бурхан. Хүмүүс бие махбодтой болсон Бурхан хүн шиг амьдардаггүй гэдэгт итгэдэг. Хүмүүс Түүнийг ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрээ угаах хэрэггүй гэж итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаарх бичвэр байдаггүй зөвхөн Түүний ажлын талаар байдаг боловч энэ нь Түүнд энгийн хүн чанар байгаагүй эсвэл Тэрээр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг батлахгүй. Тэрээр албан ёсоор Өөрийн ажлаа 29 насандаа эхэлсэн боловч чи энэ нас хүртлээ Түүний бүх амьдралаа хүн байдлаар өнгөрөөснийг үгүйсгэж чадахгүй. Библи зүгээр л энэ үе шатыг бичвэртээ оруулаагүй. Учир нь Түүний энгийн хүний амьдралын үе шат байсан ба Түүний бурханлаг ажлын үе шат байгаагүй тул бичиж үлдээх хэрэггүй байсан. Есүсийг баптисм хүртэхээс өмнө ч гэсэн Ариун Сүнс Түүний ажлыг шууд хийгээгүй, харин Түүний амьдралыг энгийн хүн байдлаар Есүсийг үйлчлэлээ гүйцэтгэх хүртэл байлгаж байсан. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон байсан боловч Тэрээр энгийн хүний адилаар нас биед хүрсэн. Энэ үеийг Библид орхисон ба учир нь үүнд хүний амийн өсөлтөд туслахаар зүйл байгаагүй. Түүнд баптисм хүртээхээс өмнө Тэр илрээгүй байсан ба Тэрээр тэмдэг болон гайхамшгийг үзүүлээгүй. Зөвхөн Есүст баптисм хүртээсний дараа л Тэрээр хүн төрөлхтнийг золин аврах нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн бүх ажлаа эхэлсэн. Энэ ажлын эхлэл нь мөн Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан. Ийм учраас энэ тухай бичиж одоог хүртэл дамжуулсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе дэх бүх хүмүүсийн хувьд тийм эрин үеийн замаар алхах, цовдлолын замаар алхах арга замыг нээж, бүхнийг амжилттай болгосон. Хэдий тэдгээр тэмдэглэлүүд нь хүнээр бичигдсэн боловч бүгдээрээ бодит баримтуудын дүрслэл бөгөөд тодорхой хэрэг явдлууд дээр л бага зэргийн алдаатай юм. Ямартай ч, тийм хэрэг явдлуудын үнэн зөв байдлыг хүн үгүйсгэж чадахгүй. Тэдгээр нь хүнээр бичигдсэн болохоор хэдий алдаа харагддаг ч тэдгээр нь бүхэлдээ бодит баримттай юм. Есүс бол жирийн, эгэл хүн байсан гэж зарим хүн хэлж болох ч, тэгвэл Тэр хэрхэн тэмдэг гайхамшгуудыг үзүүлэх чадвартай байж чадах юм бэ? Есүсийн туулсан дөчин өдрийн сорилт нь гайхамшигт тэмдэг бөгөөд энгийн хүний биелүүлж чадахгүй зүйл юм. Түүний дөчин өдрийн сорилт нь Ариун Сүнсний ажил байсан; тэгвэл Түүний дотор өчүүхэн төдий ч ер бусын зүйл байгаагүй гэж хүн хэлж яахин чадах юм бэ? Түүний тэмдэг, гайхамшиг үзүүлсэн явдал нь Тэр бол энгийн хүн биш харин ер бусын хүн байсан юм гэдгийг харуулаагүй; энэ нь ердөө л Ариун Сүнс Түүн шиг энгийн хүн дээр ажиллаж, тэгснээрээ Түүнийг гайхамшиг үзүүлж, илүү агуу их ажил хийх боломжтой болгосон юм. Есүс Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнө эсвэл Библид бичсэнээр Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байсан. Ариун Сүнс бууж ирсний дараа буюу Тэрээр Өөрийн үйлчлэлийг эхлүүлсний дараа Түүнд ер бусын хүч чадал шингэсэн. Иймд хүмүүс Бурханы махан бие болсон хүн эгэл байгаагүй, бие махбодтой болсон Бурханд хүн чанар байхгүй гэсэн буруу итгэл үнэмшилтэй байсан. Мэдээж Бурханы ажил болон хүний харж буй Түүний бусад зүйлс нь ер бусын. Түүний ажил болон Түүний үгс нь хүнд ойлгогдохооргүй, танигдахааргүй байдаг тул чиний нүдээрээ харж байгаа болон чихээрээ сонсож байгаа бүх зүйлс нь ер бусын байна. Хэрэв тэнгэрээс ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчирсан ба хүн ойлгож, тайлж чадахааргүй хэтэрхий гайхамшигтай, мэргэн нууцууд нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Гэвч хичнээн ер бусын байсан ч Түүний энгийн хүн чанар тэднийг удирдаж байсан гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махан бие нь хүн чанартай байсан ба үгүй бол Тэрээр Бурханы махан бие биш байх байсан билээ. Тэр үед Есүс олон агуу гайхамшгийг үзүүлсэн. Тухайн үеийн Израильчуудын харсан зүйл нь ер бусын зүйлсээр дүүрэн байсан; тэд тэнгэрэлчүүд болон элч нарыг харсан бөгөөд Еховагийн дуу хоолойг сонссон. Эдгээр нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Мэдээж өнөөдөр, хүнийг хуурахын тулд ер бусын зүйл хийдэг муу сүнснүүд байгаа; тэр нь тэдний зүгээс одоогоор Ариун Сүнсний хийгээгүй ажлаар дамжуулан хүнийг хуурахын тулд хуулбарлан дуурайж байгаагаас өөр юу ч биш юм. Олон муу сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; тэдгээр нь муу сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон. Ариун Сүнсний ажлыг дараа нь дуурайж байгаа бүхэн бол муу сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан. Гэсэн хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд даган дуурайсан тийм ямар ч ажил нь Сатан болон муу сүнснүүдийн үйл хэрэг, үймээн самуун юм. Гэхдээ бүх ер бусын зүйлс нь муу сүнсний хийж байгаа зүйл юм гэж чи хэлж болохгүй. Энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг. Өнөө үед бие махбод болсон Бурханы хийсэн ямар ажил нь ер бусын биш вэ? Түүний үг нь чиний хувьд ойлгохын аргагүй, биелүүлэхийн аргагүй байдаг бөгөөд Түүний ажлыг ямар ч хүн хийж чадахгүй. Түүний ойлголт дахь зүйлсийг хүн ойлгож чадахгүй, мөн Түүний мэдлэг хаанаас ирснийг ч хүн мэдэхгүй. Би ч гэсэн Тан шиг эгэл хүн, тэгвэл би яагаад Таны мэддэг зүйлийг мэддэггүй юм бэ? Миний дадлага туршлага илүү их, баялаг боловч Та яаж миний мэддэггүй зүйлийг мэддэг юм бэ? гэж зарим хүмүүс хэлдэг. Энэ бүхэнд хүн хүршгүй юм. Тэр ч бүү хэл ийнхүү гайхширдаг хүмүүс байдаг: Израильд хийгдсэн ажлын талаар хэн ч үнэндээ мэддэггүй; Та яаж мэддэг юм бэ? Библийн тайлбарлагчид хүртэл ямар ч тайлбар хийж чаддаггүй; Та яаж мэддэг юм бэ? Эдгээр нь бүгд ер бусын хэрэг явдал биш гэж үү? Ямар ч гайхамшгийг туулаагүй боловч Тэр бүхнийг мэддэг бөгөөд үг Түүнээс хамгийн амархан гардаг. Энэ нь ер бусын биш гэж үү? Түүний ажил махан биеийн хүрч чадах зүйлээс хэтрэн гардаг. Тийм ажлыг ямар нэг бие махбодын бодлоор биелүүлж ердөө чадахгүй ба энэ нь хүний оюун санаа болон эргэцүүлэлд огтоос ойлгогдошгүй. Хэдий Тэр Библийг хэзээ ч уншаагүй боловч Израиль дахь Бурханы ажлыг ойлгодог. Ярьж байх үедээ Тэр газар дээр зогсож байгаа хэдий ч Тэр гуравдагч тэнгэрийн нууцуудын тухай ярьдаг. Хүн эдгээр үгсийг харах үед “Энэ нь гуравдагч тэнгэрийн хэл биш гэж үү?” гэсэн мэдрэмж хүнийг эзэмддэг. Эдгээр нь бүгд энгийн хүний хүрч чадах зүйлээс давсан хэрэг явдлууд биш гэж үү? Анх Есүс дөчин өдөр мацаг барих үед тэр нь ер бусын байгаагүй гэж үү? Хэрвээ чи дөчин өдрийн мацаг нь ер бусын бөгөөд муу сүнсний үйл хэрэг гэж хэлэх юм бол чи Есүсийг яллаж байгаа хэрэг биш үү? Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхээсээ өмнө бүхий л энгийн хүмүүстэй адил байсан. Тэр ч бас сургуульд сурсан; эс бөгөөс Тэр хэрхэн уншиж, бичиж сурах юм бэ? Бурхан бие махбод болох үед Сүнс бие махбод дотор нуугдмал байсан. Гэсэн хэдий ч, бүх энгийн хүмүүсийн адилаар Тэр өсөлтийн үйл явцыг туулах шаардлагатай байсан бөгөөд Түүний оюун санаа болон сэтгэхүй нь төлөвшиж, аливаа зүйлсийг ялган салгаж чадах хүртлээ Тэр энгийн хүн гэж тооцогдсон. Түүний хүн чанар төлөвшсөний дараа л Тэр Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж чадсан юм. Түүний энгийн хүн чанар хараахан төлөвшөөгүй, Түүний сэтгэх чадвар гүн биш байх үед Тэр хэрхэн үйлчлэлээ хэрэгжүүлж чадах юм бэ? Зургаа эсвэл долоон настайд нь Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэхийг Түүнээс хүлээж болохгүй нь гарцаагүй! Анх бие махбод болох үедээ Бурхан яагаад Өөрийгөө мэдэгдээгүй юм бэ? Учир нь Түүний бие махбодын хүн чанар хараахан төлөвшөөгүй байсан юм; тийм бие махбодын оюун санаа болон сэтгэхүй мөн түүнчлэн энгийн хүн чанарыг бүрэн эзэмшээгүй байсан. Энэ учир шалтгааны улмаас Түүний хувьд махан бие дэх Өөрийн ажлаа хийхэд хангалттай байх хүртэл нь энгийн хүн чанар болон энгийн хүний нийтлэг ойлголтыг ээмших зайлшгүй шаардлагатай байсан юм. Зөвхөн тэр үед л Тэр Өөрийн ажлыг эхэлсэн, эс бөгөөс Түүний хувьд үргэлжлүүлэн өсөх шаардлагатай байх байсан. Есүс Өөрийн ажлыг долоо юм уу найман насандаа эхэлсэн бол хүн Түүнийг гоц авъяастан гэж үзэх байсан биш гэж үү? Бүх хүн Түүнийг ердөө хүүхэд гэж бодох байсан биш гэж үү? Хэн Түүнийг үнэмшмээр гэж бодох юм бэ? Зогсож байгаа индрээсээ өндөргүй долоо юм уу найман настай хүүхэд номлож чадах уу? Хүн чанар нь төлөвшихөөс өмнө энгийн хүн ажил хийх үүрэг хүлээж чадахгүй. Хүн чанар нь хараахан төлөвшөөгүй хүний хувьд ихээхэн ажил нь бүхэлдээ биелүүлэхийн аргагүй юм. Махан бие дэх Бурханы Сүнсний ажил нь мөн өөрийн зарчимтай байна. Түүнд энгийн хүн чанар байгаа гэсний үндсэн дээр л Тэрээр ажил болон Эцгийн даалгаврыг хүлээн авч чадах байсан. Зөвхөн үүний дараа л Тэр Өөрийн ажлаа эхэлж чадах юм. Тэр хүүхэд байхдаа эрт цагт юу болсныг бүгдийг нь огт ойлгоогүй ба зөвхөн багш нараасаа асуун ойлгож авсан. Хэрэв Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол ямар ч алдаа гаргахгүй байж чадах байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Иймд энэ нь зөвхөн Тэр Өөрийн ажлыг эхлэх чадвартай болсны дараа болсон. Тэрээр ийм ажил хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил аваагүй. 29 настайдаа Есүс хангалттай насанд хүрсэн ба Түүний хүн чанар нь Түүний хийх ажилд тохирохуйц болсон байсан. Зөвхөн тэр үед л Ариун Сүнс гучин жилийн турш нуугдмал байдлаасаа гарч ирэн Өөрийгөө нээсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүнтэй ажиллаж эхэлсэн. Энэ үед Иохан Түүнд зориулан зам засахын тулд долоон жилийн турш ажилласан байсан ба ажлаа дуусгасны дараа Иоханыг шоронд хийсэн. Дараа нь энэ ачаа бүхлээрээ Есүс дээр унасан. Хэрэв Тэрээр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, Түүнд хүн чанар дутмаг, дөнгөж нас биед хүрсэн залуу, олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, Тэрээр хяналт тогтоож чадахгүй байх байсан. Тэр үед Иохан өөрийн ажлаа нэлээдгүй хугацаанд буюу Есүс ажлаа дунд эргэм насандаа хийж эхлэхээс хэсэг хугацааны өмнө хийгээд байсан юм. Тэр насандаа Түүний энгийн хүн чанар нь Түүний хийх ёстой ажилд хангалттай болсон байсан. Одоо бие махбодтой болсон Бурханд бас энгийн хүн чанар байдаг. Хэдийгээр та нартай харьцуулахуйц төлөвшөөгүй ч гэсэн Түүний тийм хүн чанар нь Түүний ажлыг биелүүлэхэд аль хэдийн хангалттай; Түүний өнөөдөр хийдэг ажлын нөхцөл байдал нь Есүсийнхтэй бүхэлдээ адилхан биш. Яагаад Есүс арван хоёр шавийг сонгосон бэ? Энэ нь бүгд Түүний ажилд тусалж байсан бөгөөд үүнтэй хамжилцаж байсан. Нөгөө талаар энэ нь тухайн үе дэх Түүний ажлын суурийг тавихын төлөө, мөн түүнчлэн Түүнийг дагах ажилд суурь тавихын төлөө байсан юм. Тэр үеийн ажилтай нийцүүлэн арван хоёр шавийг сонгох нь Есүсийн, мөн түүнчлэн Бурханы Өөрийн цаад санаа байсан. Арван хоёр шавь сонгоод дараа нь бүх газруудад номлоход нь залж чиглүүлэх ёстой гэж Тэр итгэж байсан. Гэхдээ өнөөдөр та нарын дунд ингэх хэрэггүй! Бие махбодтой болсон Бурханы ажилд олон зарчим байдаг. Хүний ойлгохгүй зүйл олон байдаг боловч хүн үргэлж Түүнийг хэмжихэд эсвэл Түүнээс хэт их зүйл шаардахад өөрийн үзлээ ашигладаг. Өнөөдөр хүртэл өөрийн мэдлэг нь зөвхөн өөрсдийнх нь үзэл гэдгийг огт мэдэггүй олон хүмүүс байдаг. Бурхан ямар ч эринд эсвэл газар бие махбодтой болсон бай Түүний махан бие дэх ажлын зарчим нь өөрчлөгддөггүй. Тэрээр махан бие болчихоод махан биеэсээ даван гарч ажиллаж чадахгүй. Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрэлч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үнэхээр Үг махбод болсныг илүү сайн харуулж чадах болсон; махан бие гэдэг нь энгийн бөгөөд хэвийн хүн гэсэн үг юм.
Зарим хүмүүс эринийг эхлүүлэхэд Бурхан яагаад Өөрөө хөтлөн оруулсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Түүний оронд ямар нэг бүтээл байж болоогүй юм болов уу? Та бүхэн Бурхан махан бие болсон нь шууд хэлэхэд шинэ эринд орох зорилготой байсан ба мэдээж Тэрээр шинэ эринд ороход Тэр хуучин эринийг мөн нэгэн зэрэг дуусгана гэдгийг мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг хөдөлгөдөг нь Тэр Өөрөө ба иймээс өмнөх эрин үеийг төгсгөх нь Түүний Өөрийн ажил байх учиртай. Энэ бол Түүний Сатаныг дарж дэлхийг ялахын баталгаа. Түүнд Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүр нь шинэ тэмцлийн эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучин ажлаа дуусгах боломж мэдээж байхгүй. Хуучин зүйлийг дуусгаагүй нь Сатантай хийх тулаан төгсгөлдөө ирсний баталгаа биш. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс чөлөөлөгдөж шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авах юм. Үгүй бол хүн үүрд хуучин эриндээ амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин бүрд хэсэг хүмүүс чөлөөлөгдөж, Бурханы ажилтай хамтаар шинэ эрин рүү урагшилдаг. Бурханы ялалт бол Түүнийг дагагч бүхний ялалт юм. Хэрэв бүтээгдсэн хүн төрөлхтөнд эринийг дуусгах үүрэг өгсөн бол тэдний эсвэл Сатаны өнцгөөс энэ нь илүүтэй Бурханыг эсэргүүцсэн эсвэл Түүнээс урвасан, Бурханд дуулгавартай үйлдэл биш байх байсан бөгөөд ингэснээр Сатаны гарт хөшүүрэг өгөх байсан. Зөвхөн хүн дуулгавартай байж, Бурханы нээсэн эринд Бурханыг дагах юм бол Сатан бүрэн дийлдэж чадах байсан билээ. Учир нь энэ бол бүтээлийн үүрэг билээ. Иймд Би та нарт зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас асуухгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүр өөрийн үүргийг сахиж, үүргээ гүйцэтгэх гэсэн үг юм. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг ба Өөрийнхөө оронд хүнээр ажлаа хийлгэдэггүй, Өөрөө ч бүтээгдсэн зүйлийн ажилд оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэн Бурханы ажилд саад болдоггүй ба энэ нь үнэнээр дуулгавартай байгаа хэрэг ба Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эринд орсныхоо дараа хүмүүсийн дунд Өөрөө ажиллахаа больсон. Зөвхөн тэр үед л хүн албан ёсоор шинэ эринд алхан орж өөрийн үүрэг болон өөрийн даалгаврыг бүтээл гэсэн утгаараа гүйцэтгэдэг. Эдгээр нь хэн хүн ч зөрчиж болохгүй ажлын зарчмууд юм. Ийм байдлаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: "Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Таригч ба Хураагч." Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

 Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

Анхны өгүүлэл линк: Бие махбодтой болсон нууц (1)

Read More