2018-02-25

Төгс Хүчит Бурханы үг | Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ

Төгс Хүчит Бурханы үг  |   Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ
Төгс Хүчит Бурханы үг  |   Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ


Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд түүний Надаар байлдан дагуулагдах нь Би дэлхийг бүтээх үед бүр ч илүү урьдчилан төлөвлөгдсөн байсан. Эцсийн өдрүүдэд Би тэднийг бүрэн байлдан дагуулна гэдгийг хүмүүс мэдэхгүй бөгөөд Би Сатаныг ялан дийлсний баталгаа нь дуулгаваргүй хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд юм гэдгийг тэд мөн мэдэхгүй. Гэвч Би, Сатаны аваад явсан хүмүүс буюу хэдийн түүний хүүхдүүд, үнэнч зарц нь болсон хүмүүсийн байлдан дагуулагч нь болно гэдгээ, Надтай тэмцэлдэх үед нь Өөрийн дайсандаа аль хэдийн хэлсэн. Байлдан дагуулах гэдгийн анхдагч утга нь ялах, ичээх юм. Израилийн хүмүүсийн хэлснээр, энэ нь бүрэн ялах, устгах ба хүнийг цаашид Намайг эсэргүүцэж чадахгүй болгох юм. Гэхдээ өнөөдөр та нарын дунд хэрэглэж байгаагаар үүний утга нь байлдан дагуулах юм. Миний зорилго бол хүн төрөлхтний нүгэлт мууг бүрэн сөнөөх, сүйрэлд аваачих бөгөөд ингэснээр энэ нь цаашид Миний эсрэг тэрслэхгүй, тэр ч байтугай Миний ажилд саад хийж, үймүүлж чадахгүй. Тиймээс, хүмүүсийн хувьд энэ нь байлдан дагуулалт гэсэн утгатай. Энэ нэр томъёоны утга ямар ч байсан, Миний ажил бол хүн төрөлхтнийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн бол үнэндээ Миний удирдлагын дагалт гэхдээ илүү нарийн хэлбэл, хүн төрөлхтөн бол Миний дайснаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Намайг эсэргүүцэж, Надад дуулгаваргүй ханддаг нүгэлт хүмүүс юм. Хүн төрөлхтөн бол Надаар хараагдсан нүгэлт үр удмаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол Надаас урвасан тэнгэрийн элчийн ахлагчийн удам угсаанаас өөр юу ч биш. Хүн төрөлхтөн бол аль хэдийн Надаар жигшигдэн гологдсон бөгөөд Надтай зөрөлдсөн чөтгөрийн удмаас өөр юу ч биш. Бүх хүн төрөлхтний дээрх тэнгэр бүрхэг, бүүдгэр бөгөөд тунгалаг байдлын өчүүхэн ч гялбаа байхгүй. Хүний ертөнц хав харанхуйд байгаа ба энд амьдрах үедээ хүн өөрийн сунгасан гараа ч харж чадахгүй бөгөөд толгойгоо өргөх үедээ тэр нарыг харж чадахгүй. Түүний хөл доорх зам нь намагтай ба хонхороор дүүрэн бөгөөд тахир муруй ба замбараагүй; бүх газарт цогцоснууд хаягдсан. Харанхуй булангууд нь үхсэн хүний шарилаар дүүрсэн. Хүйтэн, харанхуй булангуудад, тухайн орон байрыг эзэлсэн чөтгөрүүдийн сүрэг чихэлдсэн байгаа. Хүн төрөлхтний туршид чөтгөрүүдийн сүрэг ч мөн ирж, явсан. Бузар булайгаар бүрхэгдсэн тоо томшгүй олон араатнуудын үр удам, зэрлэг балмадаар тэмцэлдэж, үүний дуу чимээ зүрх сэтгэлд айдас хуруулна. Тийм үед, тийм дэлхий, тийм “газрын диваажинд”, амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаашаа явах вэ? Өөрийн амьдралын хүрэх газрыг олохын тулд хүн хаашаа явах вэ? Эрт үед Сатаны хөлд гишгэлэгдсэн хүн төрөлхтөн Сатаны дүрийн тоглогч – бүр түүний биелэл болон аливааг үйлдсээр байгаа. Энэ нь, тэд бол Сатаны “хангинам гэрчлэл хийгчид” гэдгийн тодорхой баталгаа юм. Тийм хүн төрөлхтөн, тийм өөдгүй амьтан эсвэл энэ завхарсан хүн төрөлхтний тийм үр удам хэрхэн Бурханы гэрч болж чадах юм бэ? Миний суу алдар хаанаас ирэх юм бэ? Миний гэрч хаана байна? Миний эсрэг зогсож, хүн төрөлхтнийг завхруулдаг дайсан, Миний алдар суу, Миний амьдран харуулалтаар бялхаж байсан хүн төрөлхтнийг, Миний бүтээлийг аль хэдийн бузарласан. Энэ нь Миний алдар сууг хулгайлж, үүний хүнд шингээсэн зүйл нь Сатаны бузар муухайг, сайн мууг таньж мэдэх модны жимсний шүүстэй ихээр холисон хорноос өөр юу ч биш юм. Эхлээд Би хүн төрөлхтнийг бүтээсэн өөрөөр хэлбэл Би хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адамыг бүтээсэн. Тэр биетэй ба хэлбэртэй, амьдралаар бялхсан, эрч хүчээр бялхсан, цаашлаад Миний алдар суутай байсан. Би хүнийг бүтээх үед тэр нь маш цог жавхлант өдөр байсан. Түүний дараа, хүний өвөг дээдэс болох Адамын биеэс Еваг бүтээсэн ба Миний бүтээлийн хүмүүс Миний амьсгалаар дүүрч Миний алдар суугаар бялхаж байсан. Адам анхнаасаа Миний гараар бүтээгдсэн ба Миний дүрийн төлөөлөл байсан. Тиймээс, “Адамын” анхдагч утга учир нь Миний эрч хүчийг шингээсэн, Миний суу алдрыг шингээсэн, бодит биетэй ба сайн хэлбэртэй, сүнстэй болоод амьсгалтай Миний бүтээл байх байсан. Тэр бол сүнс өгсөн цорын ганц бүтээл байсан ба Намайг төлөөлж, Миний дүртэй байж, Миний амьсгалыг хүлээн авсан. Эхэндээ, Ева бол Миний бүтээхээр шийдсэн, амьсгал өгсөн хоёр дахь хүн байсан, иймээс “Евагийн” анхдагч утга учир нь, Миний суу алдрыг үргэлжлүүлэх, Миний эрч хүчээр дүүрсэн, цаашлаад Миний суу алдар өгөгдсөн бүтээл байх байсан. Ева Адамаас бий болсон, иймээс тэр мөн Миний дүртэй байсан, учир нь тэр бол Миний дүрээр бүтээгдсэн хоёр дахь хүн байсан юм. “Евагийн” анхдагч утга учир нь амьд хүн, заяагдсан сүнс, мах, ястайгаар оршиж, Миний хоёр дахь гэрч, түүнчлэн хүн төрөлхтөн дэх Миний хоёр дахь дүр байх байсан. Тэд бол хүн төрөлхтний өвөг дээдэс, Бурханы ариун, үнэт эрдэнэс бөгөөд сүнстэй анхдагч хүмүүс юм. Гэсэн хэдий ч чөтгөр хүн төрөлхтний өвөг дээдсийн удмыг гишгэлэн, булаасан ба хүний дэлхийг бүрэн дүүрэн харанхуйд аваачсан, тэгснээр энэ үр удам Миний оршин тогтнолд цаашид итгэхээ больсон. Үүнээс илүү жигшүүртэй зүйл юу вэ гэхээр чөтгөр хүмүүсийг бузарлаж, гишгэлэхийн хажуугаар Миний алдар суу, Миний гэрчлэл, хүмүүст Миний өгсөн эрч хүч болон Миний тэдэнд үлээсэн амьсгал ба амийг, хүний дэлхий дэх Миний алдар суу, хүн төрөлхтөнд Миний зориулсан уйгагүй хичээл чармайлтыг харгисаар авсан. Хүн төрөлхтөн цаашид гэрэлд байхаа больж, Миний тэдэнд өгсөн бүхнийг алдаж, Миний өгсөн алдар сууг хаясан. Намайг бүтээлийн Эзэн гэдгийг тэд хэзээ нэгэн цагт хэрхэн ухамсарлаж чадах юм бэ? Тэнгэр дэх Миний оршин тогтнолд тэд хэрхэн итгэх юм бэ? Газар дээрх Миний алдар суугийн илрэлийг тэд хэрхэн нээж олох юм бэ? Эдгээр ач хүү, ач охид Бурханыг хэрхэн өөрсдийн өвөг дээдсээ гэж үзэж тэдний бүтээлийн Эзэн гэж хүндлэх юм бэ? Эдгээр өрөвдөлтэй ач хүү, ач охид, Миний Адам, Евад өгсөн алдар суу, дүр төрх, түүнчлэн гэрчлэлийг болон хүн төрөлхтөнд өгсөн амийг чөтгөрт өгөөмрөөр “өгсөн” бөгөөд чөтгөрийн оршихуйг өчүүхэн ч ойшоохгүйгээр Миний бүх алдар сууг түүнд өгсөн. “Өөдгүй амьтан” гэсэн нэрийн эх үүсвэр энэ биш гэж үү? Тийм хүн төрөлхтөн, тийм муу чөтгөрүүд, тийм алхаж яваа үхдлүүд, Сатаны тийм хүмүүс, Миний тийм дайснууд хэрхэн Миний алдар сууг авч болох юм бэ? Би Өөрийн алдар сууг эргүүлэн авч, хүмүүсийн дундах Өөрийн гэрчлэлээ эргүүлэн авч, Надад нэгэнтээ харъяалагдаж байсан бүхнийг буюу эрт үед хүн төрөлхтөнд Өөрийн өгсөн бүхнээ буцаан авах болно – тэгээд хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, Миний бүтээсэн хүмүүс бол Миний дүр болоод Миний алдар суутайгаар бүтээгдсэн ариун хүмүүс байсан гэдгийг та нар мэдэх ёстой. Тэд анхнаасаа Сатаных биш байсан, үүгээр гишгэлэгдэх ёсгүй байсан, харин Миний цэвэр илэрхийлэл бөгөөд үүний хорын өчүүхэн ч ул мөрөөс ангид байсан. Тиймээс, зөвхөн Өөрийн гараар бүтээгдсэн зүйлийг, хэзээ ч өөр ямар нэгэн этгээдэд харъяалагдаж байгаагүй Өөрийн хайртай ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа Би хүн болгонд мэдэгдэнэ. Цаашлаад, Би тэднийг таалж, Өөрийн суу алдар хэмээн тэднийг харах болно. Гэсэн хэдий ч, Миний хүсэж байгаа зүйл бол өнөөдөр Сатанд харъяалагдаж байгаа, Сатанаар бузарлагдсан хүн төрөлхтөн биш, энэ нь Миний анхдагч бүтээл байхаа больсон. Би хүний ертөнц дэх Өөрийн суу алдраа буцаан авахыг хүсэж байгаа учраас, Сатаныг ялсан Өөрийн ялалтын суу алдрын баталгаа болгож, хүн төрөлхтний амьд үлдэгчдийг бүрэн байлдан дагуулах болно. Би Өөрийн гэрчлэлийг Өөрийн талстжилт шиг, Өөрийн таашаалын обьект шиг авч үзнэ. Энэ нь Миний зорилго юм.
Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт ёс суртахууны доройтолд живсэн. Тэд аль хэдийн Миний төлөвлөсөн хүмүүс биш болсон ба тиймээс Миний харж байгаагаар хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг зүүх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанаар булаагдсан, хүн төрөлхтний өөдгүй амьтад ба Сатан дотор нь амьдардаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс дор хаяж Миний оршин тогтнолд итгэдэггүй ба тэд Намайг ирэхэд угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэнд зөвхөн дурамжханаар хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр баясгалан, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, тэд хүчтэнд аялдах байдал гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Хүмүүс Миний ажлын талаар тэр ч байтугай Миний өнөөдрийн зорилгын талаар ямар ч мэдлэггүй учраас ийм байгаа юм. Би та бүхэнтэй шударгаар ярих болно – цаг нь ирэх үед Намайг бишрэн шүтдэг хүмүүсийн зовлон нь үүрэхэд та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй–тэр ч байтугай Иудейн Фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна – иймээс ойртон ирж буй галын өдрүүдэд та нар Есүст зэмлүүлж байсан Фарисейчуудаас илүү хэцүүгээр, Мосесийг эсэргүүцсэн 250 удирдагчдаас илүү хэцүүгээр мөн сүйрлийн дүрэлзсэн галын дорх Содомоос илүү хэцүүгээр зовох болно. Мосес хадыг цохих үед, Еховагийн өгсөн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлийн улмаас болсон юм. Давид Ехова Намайг магтсан хөгжим тоглох үед– түүний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрсэн–энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Иов өөрийн малаа уулан дээр тараан алдаж, гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж түүний бие хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний суу алдрыг харах үед энэ нь түүний итгэлийн улмаас болсон. Петр, Есүс Христийг дагасан нь түүний итгэл байсан. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь мөн түүний итгэлийн улмаас байсан. Иохан, Хүний хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Тэр эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлтийг авч, Би хүний дунд Өөрийн ажлаа явуулахаар махан биетэйгээр эргэн ирснийг мэдэх үед энэ нь мөн л тэдний итгэлийн улмаас байх юм. Миний хатуу чанга үгээр цохиулж, ингэснээр тайвшруулагдаж, аврагдсан бүх хүмүүс, өөрсдийн итгэлийн улмаас ингээгүй гэж үү? Надад итгэдэг ба бэрхшээл зовлон туулдаг хүмүүс, дэлхийн үгүйсгэлийг мөн хүлээн авч байгаа биш гэж үү? Миний үгийн гадна амьдардаг, сорилт бэрхшээлээс зугтаадаг хүмүүс дэлхий дээр урсгал даган амьдрахгүй байна гэж үү? Тэд бол, Миний тайтгарлын үгийг олох нь байтугай, амрах газаргүйгээр энд тэндгүй хийсэн нисэх намрын навчистай адил. Хэдийгээр Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагахгүй ч, тэд бол тэнгэрлэг диваажингийн гадаах гудамжаар тэнүүчлэх гуйлгачид биш гэж үү? Дэлхий үнэхээр та нарын амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээрээ та нар дэлхийгээс тайвшралын инээмсэглэл үнэхээр хүлээн авч чадах уу? Өөрсдийн агшин зуурын таашаалаа та нар, зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хаах хаалт болгон үнэхээр ашиглаж чадах уу? Та нар гэр бүлийнхээ хэнийг ч хуурч болох юм, гэхдээ та нар Намайг хуурч хэзээ ч чадахгүй. Та нарын итгэл хомс бөгөөд та нар одоо ч гэсэн, амьдралын өгч чадах ямар ч баяр цэнгэлийг олох хүчгүй байгаа. Би та нарт зөвлөгөө өгье: өөрсдийн бүхий л амьдралаа махан биеийн төлөө завгүй ажиллаж, дундыг баримтлан, хүний арай чүү үүрдэг бүх зовлонг тэвчиж явсны оронд амьдралынхаа хагасыг Надтай хамт чин сэтгэлээсээ өнгөрөөсөн нь илүү дээр. Миний гэсгээлтээс зугтах хүртэл өөрийгөө тийм их эрхэмлэн хайрлах нь ямар зорилгын төлөө юм бэ? Миний түр зуурын гэсгээлтээс өөрийгөө нууж, ингэснээр зөвхөн үүрд мөнхийн ичгүүр хямралыг олж авах нь ямар зорилгын төлөө юм бэ? Үнэндээ, Би хэнийг ч Өөрийн хүсэлд сөгдүүлэхгүй юм. Хэрвээ хүн үнэхээр Миний бүх төлөвлөгөөнд захирагдахад бэлэн бол, Би түүнд муугаар хандахгүй. Гэвч Би, Иовын Ехова Надад итгэдэг байсан шигээр бүх хүмүүс Надад итгэхийг шаарддаг. Хэрвээ та нарын итгэл Томасынхаас даван гарвал та нарын итгэл Миний магтаал сайшаалыг хүртэх болно, үнэнч байдлаараа та нар Миний жаргал цэнгэлийг олох ба амьдарч байх үедээ та нар гарцаагүй Миний алдар сууг олох болно. Гэсэн хэдий ч ертөнцөд итгэдэг, чөтгөрт итгэдэг хүмүүс Содом хотын ард түмэн шиг хатуу зүрх сэтгэлтэй байдаг, тэдний нүднээс нь элсний ширхэг гоожиж, аманд нь чөтгөрийн өргөл байдаг. Тэдний хууртсан зүрх сэтгэл нь аль хэдийн энэ дэлхийг булаан авсан чөтгөрт эзэмдүүлж, тэдний бараг бүх бодол нь эртний чөтгөрүүдэд булаагдсан. Тиймээс хүн төрөлхтний итгэл салхины аясаар одож, тэд Миний ажлыг бүр анзаарахаа ч больсон. Тэдний хийж чадах бүхэн нь зүгээр л аргалах эсвэл маш хааш яаш шинжлэх бөгөөд учир нь тэд аль хэдийн Сатаны хоронд автсан.
Нэгэнтээ тэд Надаар бүтээгдэж, цаашлаад Миний бүтээлийн бүхий л өгөөмөр зүйлүүдийг таалж байсан учраас Би хүн төрөлхтнийг байлдан дагуулна. Гэсэн хэдий ч, тэд Намайг голсон ба тэдний зүрх сэтгэл нь Надгүй байх болсон бөгөөд Намайг өөрсдийн амьдралын ачаа дарамт мэтээр үзэх болсон. Үүнээс дор нь, хүмүүс Миний төрхийг тодорхой харсан ч, Намайг мөн л голсоор, Намайг ялах боломжит бүх арга замыг боддог. Намайг тэдэнд ноцтойгоор хандахыг эсвэл тэдэнд хатуу чанд шаардлага тавихыг хүмүүс Надад зөвшөөрдөггүй мөн тэдний шударга бус байдлын төлөөх Миний шүүлт, гэсгээлтийг ч тэд зөвшөөрдөггүй. Тиймэрхүү зүйлийг тэд сонирхолтой гэж үздэггүй харин ч үүний оронд энэ нь тэднийг уурлуулдаг. Тиймээс Миний ажил бол Намайг идэж, уудаг ба Надаар зугаацдаг, гэхдээ Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг ялах юм. Би тэдний зэвсгийг нь хураах болно, тэгээд дараа нь Би Өөрийн тэнгэрийн элчүүд болон Өөрийн алдар суутайгаар Өөрийн орших газраа буцан очих болно. Аль эртнээс, хүмүүсийн үйлдсэн нь Миний зүрх сэтгэлийг бүрэн шархлуулсан ба Миний ажлыг хэдэн хэсэг болгон үйрүүлсэн. Аз жаргалтайгаар алхан явахаасаа өмнө чөтгөрийн хулгайлсан алдар сууг би эргүүлэн авч, хүн төрөлхтнийг өөрсдийнх нь амьдралаар амьдруулж, тэднийг “амар тайван амьдарч, ажиллахыг” нь үргэлжлүүлж, “газраа хагалахыг” нь үргэлжлүүлж, өөрсдийнх нь амьдрал дах Миний хөндлөнгийн оролцооноос чөлөөлөхийг хүсэж байна. Гэхдээ одоо Би чөтгөрийн гарт байгаа Өөрийн алдар сууг бүрэн эргүүлэн авч, дэлхийг бүтээгдэх үед Миний хүнд өгсөн алдар сууг бүхэлд нь буцаан авчрах ба үүнийг дахин хэзээ ч газар дэлхийн хүн төрөлхтөнд олгохгүй. Учир нь хүмүүс Миний алдар сууг зөвхөн хамгаалж чадаагүйгээр зогсохгүй, тэд оронд нь үүнийг Сатаны төрхтэй болгон хувиргасан. Хүмүүс Миний ирэхийг эрхэмлэн хайрладаггүй ба Миний алдар суугийн өдрүүдийг ч үнэлдэггүй. Тэд Миний алдар сууг Надад сэргээн өгөхөд бэлэн байх нь байтугай Миний гэсгээлтийг ч хүлээн зөвшөөрөх дургүй. Тэд мөн чөтгөрийн хорыг ч хаях дургүй. Хүмүүс байнга Намайг хууран мэхэлдэг ба тэд үргэлж цовоо инээмсэглэл болон аз жаргалтай царайг өөрсөддөө тохдог. Миний алдар суу тэднийг орхисны дараа хүн төрөлхтний нүүр тулгарах харанхуйн гүнийг тэд мэдэхгүй байгаа ба ялангуяа бүх хүн төрөлхтний өмнө Миний цаг ирэх үед тэд Ноагийн үеийн хүмүүсээс ч илүү хэцүү цагийг туулах болно гэдгээ тэд мэдэхгүй. Учир нь, Миний алдар суу Израилийг орхих үед энэ нь хичнээн харанхуй болсныг тэд мэдэхгүй, учир нь шөнийн хав харанхуйд явах хичнээн хэцүүг үүр цайхад хүн мартдаг. Нар дахин нуувчиндаа орох үед харанхуй хүнийг бүрхэж, тэр дахин шаналан гашуудаж, харанхуйд шүдээ хавирдаг. Миний алдар суу Израилийг орхих үед тэрхүү зовлон шаналлыг туулах нь үүний ард түмэнд хичнээн хэцүү байсныг та нар мартсан уу? Одоо бол та нар Миний алдар сууг харах өдрүүд бөгөөд Надтай хамт та нарын өнгөрөөх гайхамшигтай сайхан өдрүүд юм. Миний алдар суу энэ бохир газар дэлхийг орхих үед хүн харанхуйд гашуудан шаналах болно. Одоо бол Би Өөрийн ажлаа хийж байгаа гайхамшигтай сайхан өдрүүд буюу мөн Би хүн төрөлхтнийг зовлон зүдгүүрээс чөлөөлөх өдрүүд бөгөөд Би зовлон зүдгүүртэй, хүнд бэрх цагийг тэдэнтэй хамт туулахгүй. Би зөвхөн хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний муу этгээдийг бүрэн ялахыг хүсэж байна.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.


Анхны өгүүлэл линк: Жинхэнэ хүн гэж юу гэсэн үг вэ


About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment