2017-05-28

Хэрхэн бодит байдлыг мэдэх вэ

Бурхан бол бодит байдлын Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний ярьдаг үгс бүхэн бодитой, Түүний илэрхийлдэг үнэн бүхэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, батгүй юм. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг хөтөлж байна. Хэрвээ хүмүүс бодит байдал руу дотогшлохоор явж байгаа бол тэд бодит байдлыг хайж олох ёстой, мөн бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажих ёстой ба түүнийг амьдран гаргах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд бусдын үг үнэн эсэхийг төдий чинээ их хэлж чадна; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, тэд төдий чинээ бага үзхүйтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их дадлагажина, тэд бодтой Бурханы үйлсийг төдий чинээ их мэдэх ба өөрсдийн ялзармал, сатаны зан чанараас салах нь тэдний хувьд төдий чинээ амархан болдог; хүмүүс хэдий чинээ их бодит байдалтай байна, тэд төдий чинээ Бурханыг мэдэж, төдий чинээ ихээр махан биеийг жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, тэд Бурханы шаардлагын хэм хэмжээнд төдий чинээ ойрхон дөхөж очдог. Бурханы олж авсан хүмүүс бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг; Бурханы олж авсан тэдгээр хүмүүс бодит байдалд туршлагажаад Бурханы бодит үйлсийг ойлгодог. Үнэндээ та хэдий чинээ Бурхантай хамжилцаж, бие махбодоо сахилга баттай болгоно, та төдий чинээ ихээр Ариун Сүнсний ажлыг олж авч, бодит байдлыг олж, мөн Бурханаар төдий чинээ их гэгээрүүлэгдэх болно–иймээс Бурханы бодит үйлсийн талаарх таны мэдлэг төдий чинээ их болно. Хэрвээ та Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдрах чадвартай бол, одоогийн хэрэгжүүлэх арга зам танд илүү тодорхой болж, шашны үзхүй, өнгөрсөн хуучин аргаас өөрийгөө салгах чадвар илүү болно. Өнөөдөр бид бодит байдал дээр төвлөрнө: хүмүүс хэдий чинээ бодит байдалтай болно, тэдний үнэний мэдлэг төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх тэдний ойлголт төдий чинээ их болно. Бодит байдал нь бүх сургаал номлол дийлж чаддаг, энэ нь бүх онол болон мэдлэгийг дийлж чаддаг ба хүмүүс хэдий чинээ бодит байдалд төвлөрнө, тэд Бурханыг төдий чинээ ихээр үнэнээр хайрлаж, Түүний үгээр өлсөж цангана. Хэрвээ та үргэлж бодит байдал дээр төвлөрдөг бол таны амьдралын гүн ухаан, шашны үзхүй болон төрөлхийн зан чанар Бурханы ажлыг даган аажмаар арилах болно. Бодит байдлыг зорьдоггүй, бодит байдлын талаарх мэдлэггүй тэдгээр хүмүүс ер бусын зүйлсийг эрж хайх талтай байдаг ба тэд амархан мэхлэгдэх болно. Ариун Сүнс иймэрхүү хүмүүстэй ажиллах аргагүй, тиймээс тэдэнд хий хоосон санагддаг бөгөөд тэдний амьдрал ямар ч утгагүй байдаг.

Та үнэнийг эрж хайхын төлөө үнэхээр дасгалжуулж, үнэхээр хайж, үнэхээр залбирч, зовохыг хүсэх тэр үед л зөвхөн Ариун Сүнс танд ажиллах болно. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст сургаал номлол, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэн үгүй тэдгээр хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзхүйтэй байдаг. Ийм хүмүүс нь, Бурхан тэдний бие махбодыг сүнслэг бие болгон өөрчлөхийг л зөвхөн хүлээж байдаг, ингэснээр тэд гуравдагч тэнгэр лүү буцаж магад юм. Тэдгээр хүмүүс хичнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлж байгаа бүх хүмүүс Бурханы талаар эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй; ийм хүмүүс Бурхантай хамжилцах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд дотогшилж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл, тэд үнэхээр дасгалжиж, үнэхээр эрж хайж, үнэхээр өлсөж цангах ёстой. Та өлсөж цангах үед, та үнэхээр Бурхантай хамжилцах үед, Бурханы Сүнс гарцаагүй танд хүрч, таны дотор ажиллах болно, энэ нь танд илүү их гэгээрлийг авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, таны амьд илүү их туслах болно.
Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэх гэж байгаа бол тэд эхлээд Бурхан бол бодит Бурхан гэдгийг мэдэх ёстой, түүнчлэн Бурханы үгсийг, Бурхан махан биед бодитоор үзэгдэхийг болон Бурханы бодит ажлыг мэдэх ёстой. Зөвхөн Бурханы бүх ажлыг бодит гэдгийг мэдсний дараа л та Бурхантай үнэхээр хамжилцах боломжтой болно, зөвхөн энэ замаар дамжин та өөрийн амийн өсөлтөнд хүрэх чадвартай болно. Бодит байдлын мэдлэггүй тэдгээр бүх хүмүүс Бурханы үгсийг мэдрэх ямар ч аргагүй ба тэд өөрсдийн үзхүйдээ хууртагдаж, өөрсдийн төсөөлөлдөө амьдардаг, иймээс тэд Бурханы үгсийн талаар мэдлэггүй байдаг. Та бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, Бурханд төдий чинээ их ойртож, Түүнтэй төдий чинээ ойр дотно болно; та тодорхойгүй байдал, ёс зүйг хэдий чинээ их эрж хайна, та Бурханаас төдий чинээ холдох болно, ингэснээр Бурханы үгсэд туршлагажина гэдэг нь хүнд хэцүү юм гэдгийг та хэдий чинээ их мэдэрнэ, та төдий чинээ дотогшилж чадахгүй байх болно. Хэрвээ та Бурханы үгийн бодит байдалд дотогшилж, сүнслэг амьдралынхаа зөв замд орохыг хүсвэл эхлээд бодит байдлыг мэдэж, тодорхойгүй бөгөөд ер бусын зүйлүүдээс өөрийгөө салгах ёстой, өөрөөр хэлбэл, Ариун Сүнс таныг хэрхэн бодтойгоор гэгээрүүлж, дотроос чинь удирддаг вэ гэдгийг та эхлээд ойлгох ёстой. Ийм замаар, таны дотор хийж буй Ариун Сүнсний бодит ажлыг үнэхээр ойлгож чадвал та Бурханаар төгс болгуулах зөв замдаа орсон байх болно.
Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы ажил бол хамгийн бодит, хүмүүсийн хүрэх боломжтой зүйл; энэ бол хүмүүсийн мэдэрч хүрч чадах зүйл юм. Хүмүүст маш их тодорхойгүй, ер бусын зүйлс байдаг, эдгээр нь тэднийг Бурханы одоогийн ажлыг мэдэх боломжгүй болгодог. Иймээс тэд дадлага туршлагаараа үргэлж гаждаг, үргэлж хүнд хэцүүг мэдэрдэг ба эдгээр нь бүгд тэдний үзхүйгээс болдог. Хүмүүс Ариун Сүнсний ажлын зарчмуудыг ойлгох чадваргүй, тэд бодит байдлыг мэддэггүй, иймээс тэд үргэлж өөрсдийн дотогшлох замдаа назгайрдаг. Тэд Бурханы шаардлагуудыг алсаас харах ч тэдгээрт хүрэх чадваргүй; тэд ердөө л Бурханы үгс үнэхээр сайн гэдгийг ойлгодог боловч орох замаа олж чаддаггүй. Ариун Сүнс ийм зарчимтайгаар ажилладаг: Хүмүүсийн хамжилцлаар дамжуулан, тэдний эрчимтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрдэг бөгөөд тэднийг Ариун Сүнсээр гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Энэ нь Ариун Сүнс дангаараа хийх тохиолдол эсвэл хүн дангаараа хийх тохиолдол биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамжилцаж, Бурханы шаардлагуудын хэм хэмжээнд тэд хэдий чинээ их хүрнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ агуу болох болно. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамжилцал байснаар л жинхэнэ туршлагууд болон Бурханы үгсийн мөн чанарын мэдлэгийг бүтээдэг. Аажмаар энэ арга замаар дамжуулан дадлагжин туршлагжиснаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйлсийг хийдэггүй; хүмүүсийн үзхүйд, Бурхан бол төгс хүчит Бурхан бөгөөд бүх зүйл Бурханаар хийгддэг, үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг ба Бурханы үгсийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс хүрэхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Бурханы үйлдлүүд зөвхөн миний хамжилцахаар л урагшилна, Бурханы ажлын үр нөлөө миний хир хамжилцахаас л шалтгаална. Бурханыг ярих үед, Бурханы үгсийн төлөө чармайж, эрж хайхын тулд би Өөрийн чадах бүхнийг хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.
Петр бодит байдалд хамгийн их анхаарал хандуулдаг нэгэн байсныг та Петр болон Паулаас тодорхой харах боломжтой. Петрийн туулсан замаас, түүний туршлагууд нь өнгөрсөн удаа бүтэлгүйтсэн тэдгээр хүмүүсийн сургамж дээр тулгуурласан гэдгийг харж болно, мөн тэрээр өмнөх ариун хүмүүсийн давуу талыг шингээснийг харах боломжтой. Түүнчлэн үүнээс Петрийн туршлага хир бодит байсныг харж болно, эдгээр нь хүмүүст хүрэхэд, чадвартай болоход нь хангалттай төдийгүй хүмүүс тэдэнд хүрэхүйц байсан. Паул гэхдээ өөр байсан: Түүний ярьсан бүхэн гуравдагч тэнгэр лүү явах, сэнтийд залрах, зөвт байдлын титэм гэх мэт тодорхойгүй, үл үзэгдэх зүйлс байсан. Тэр гадаад талын зүйлс дээр төвлөрсөн: байр суурь, хүмүүсийг буруушаах, өөрийн ахлах эрхээ гайхуулах, Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн байх гэх мэт. Түүний эрж хайсан юу ч бодитой байгаагүй, ихэнх нь уран зөгнөл байсан, иймээс Ариун Сүнс хүмүүсийг хир хөдөлгөдөг, хүмүүсийн таашаадаг их баяр баясал, гуравдагч тэнгэр лүү явах, эсвэл байнгын дасгалжуулалт хийж түүнийг тодорхой хэмжээнд таашаах, Бурханы үгсийг уншиж түүнийг тодорхой хэмжээнд таашаах гэх мэт энэ бүгд нь ер бусын зүйл гэж бид хардаг ба эдгээрийн аль нь ч бодит биш. Ариун Сүнсний бүх ажил бол энгийн бөгөөд бодит. Та Бурханы үгсийг уншаад залбирах үед таны дотор тогтвортой бөгөөд гэрэлтэй байдаг, гадаад дэлхий танд хөндлөнгөөс оролцож чадахгүй, та дотроо Бурханыг хайрлахыг хүсэх болно, эерэг зүйлс хийхийг хүснэ, та ёрын муу ертөнцийг үзэн ядна; Энэ бол Бурханы дотор амьдрах юм, энэ нь хүмүүсийн ярьдаг шиг маш их баяр баясал биш ба эдгээр яриа нь бодит биш. Өнөөдөр бүх зүйл бодит байдлаас эхэлдэг. Бурханы хийдэг бүхэн бодтой бөгөөд та өөрийн туршлагаараа Бурханыг бодтойгоор мэдэж, Бурханы ажлын мөрийг эрж хайхад болон Ариун Сүнсний хүмүүст хүрч гэгээрүүлдэг арга замд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ та Бурханы үгсийг ууж идэн, залбирч, илүү бодит аргаар хамжилцаж, өнгөрсөн цаг үеийн сайныг шингээж, Петр шиг буруугаас татгалзвал, хэрвээ та өөрийн чихээр сонсож, нүдээрээ ажиглан, өөрийн зүрх сэтгэлдээ тунгаан бодож байнга залбирч, Бурхантай хамжилцахын тулд өөрийн чадах бүхнийг хийвэл Бурхан таныг гарцаагүй замчлах болно.
Үг нь Махбодоор Илэрсэн номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment