2017-05-26



Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний эзэгнэлт болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, хэдийгээр Иов Бурханы нүдээр өөлөх өөгүй, зөв шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож мөн Бурханы захиралт болон зохицуулгад дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог–энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь довойлгогч, жүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны тэнсэл, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны нөлөөний мужаас бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж–тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурханаар бүрэн авахуулахыг хүсэж байвал, Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага тэнсэл, дайралтуудтай тулгарах ёстой. Эдгээр тэнсэл, дайралтуудаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар аврагдсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар аврагдсан хүмүүс нь Бурханы сорилтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар уруу татагдаж, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар аврагдсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы захиралт, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны тэнслийн дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар аврагдсан хүмүүс нь үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр ба үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, тэд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлдэг. Тийм хүмүүс Сатанаар хүлэгдэж, отуулж, буруушаагдаж эсвэл хүчирхийлэгддэггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, тэд бүрмөсөн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, энэ нь Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсний утга учир билээ.
Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч тэр мөн мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтанд өртөхгүй байж, үүний оронд Бурханы төрх байдлын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, түүнд өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс булаан авч, устгаж эсвэл худалдан авч чадахгүй. Энэ нь түүний итгэл, шийдэмгий байдал, дуулгавартай байдал мөн Бурханаас эмээх байдлын хариуд Иовд өгөгдсөн; Иов амиараа төлөөс төлж, газар дээрх баяр хөөр, аз жаргалыг хүртэж, Бурханы бүтээл болохын хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр газар дээр мөнхийн ёс мэтээр шүтэн мөргөх эрх шаардлагыг олсон юм. Энэ нь мөн Иовын туулсан тэнслийн хамгийн агуу үр дүн билээ.
Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед, тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байдаг. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, тэд Сатанаар суллагдаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх эрхгүй эсвэл шаардлага хангаагүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хатуу ширүүнээр дайрч байдаг. Тийм хүмүүст ярих аз жаргалтай зүйл байдаггүй, тэдэнд энгийнээр оршин тогтнох ямар ч эрх байхгүй, цаашлаад тэдэнд ярих ямар ч нэр төр байхгүй. Та нар босож, Сатантай тэмцэл хийж, өөрийн Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа Сатантай хийсэн үхэх сэхэхээ шийдэх тулааны зэвсэг болгон ашиглах л юм бол та нар Сатаныг бүрэн ялж, та нарыг харангуутаа л бултан зугатаж, хулчийдаг болоход түүнийг хүргэнэ, ингэснээр тэр та нарын эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудаа бүрэн орхино–зөвхөн тэр үед л та нар аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ та нар Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад та нарт туслах зэвсгээр зэвсэглээгүй бол та нар аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хирээр, та нар Сатанаар маш их тамлуулж, та нарт өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед та нар мөн л гэрчлэл хийх чадваргүй байж, өөрсдийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол та нарт авралын өчүүхэн найдвар байх болно. Эцэст нь Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед та нар Сатаны атганд байсаар байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно, тиймээс та нарт боломж эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгвэл дүгнэлт нь, тийм хүмүүс бүрэн дүүрэн Сатаны боолчлолд байх болно.
Үг нь Махбодоор Илэрсэн·Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II-ээс

Үг нь Махбодоор Илэрсэн Үргэлжлэл Номоос
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment