2017-03-30

Төгс Xүчит Бурханы үг | Библийн талаар (4




Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хичнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй. Библийг уншсанаар хамгийн ихдээ л чи Израилийн түүхийн багахан хэсгийг ойлгох болно, чи Абрахам, Давид болон Мосегийн амьдралын талаар мэдэж авах болно, тэд Еховаг хэрхэн хүндэлж байсныг, Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүсийг Ехова хэрхэн шатаасныг болон тэр үеийн хүмүүст Тэр хэрхэн ярьж байсныг чи олж мэдэх болно. Чи өнгөрсөн үе дэх Бурханы ажлын талаар л олж мэдэх болно. Библийн бичлэгүүд нь Израилийн эртний хүмүүс хэрхэн Бурханыг хүндэлж, Еховагийн удирдамж дор амьдарч байсантай холбоотой. Израильчууд нь Бурханы сонгосон хүмүүс байсан учраас, Хуучин Гэрээнээс чи, Израилийн бүх ард түмний Еховад үнэнч байдлыг, Еховаг дуулгавартай дагаж байсан хүмүүс Түүгээр хэрхэн халамжлуулж, ерөөгдөж байсныг харж болно, Бурхан Израильд ажиллах үедээ Тэр өршөөл, энэрлээр дүүрэн байсан, түүнчлэн бүхнийг залгигч галыг эзэмшиж байсан бөгөөд бүх израильчууд ядуу дордоосоо эхлээд хүчтэйгээ хүртэл Еховаг хүндэлсэн, иймээс бүх улс орон нь бүхэлдээ Бурханаар ерөөгдсөн гэдгийг чи мэдэх болно. Энэ нь Хуучин Гэрээнд бичигдсэн Израилийн түүх юм.
Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг “ариун” (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг “тэнгэрлэг ном” гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. “Ариун” Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь “тэнгэрлэг ном” гэж бүр ч илүү итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү “тэнгэрлэг номыг” задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий “ариун нандин” юм.
Библийг дөнгөж уншингуутаа тэд яагаад үүнийг хэрэгжүүлэх зөв замыг олж чадна гэж? Тэдэнд ойлгогдошгүй байсан зүйлээс яагаад тэд ихээхнийг олж авч чадна гэж? Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг эсвэл лавлах бичиг болох үүний үнэ цэнийг үгүйсгэдэг гэсэн үг биш. Чиний мэдэхгүй байгааг зогсоохын тулд Би Библийн угийн үнэ цэнэ болон эх сурвалжийг чамд тайлбарлаж байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзхүй байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй хэмээн энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн саяхны элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй ба хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харъяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хичнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож чадахгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хичнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хичнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хичнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хичнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй! Тиймээс өнөөдөр Шинэ Гэрээн дэх амийн үгс буюу элчүүдийн захидлууд болон Дөрвөн Сайн мэдээ нь түүхэн ном болсон, тэдгээр нь хуучин он дарааллын бичиг болсон, хуучин он дарааллын бичиг нь хүмүүсийг хэрхэн шинэ эрин үед аваачих вэ? Эдгээр он дарааллын бичиг нь хүмүүсийг амиар хангах хичнээн чадвартай байх нь хамаагүй, хүмүүсийг загалмай руу хөтлөх хичнээн чадвартай байх нь хамаагүй, тэдгээр нь хуучирсан биш гэж үү? Тэдгээр нь үнэ цэнээ алдсан биш гэж үү? Тиймээс Би, эдгээр он дарааллын бичигт сохроор бүү итгэ гэж чамд хэлж байна. Тэдгээр нь хэтэрхий хуучирсан, тэд чамайг шинэ ажилд аваачиж чадахгүй, тэдгээр нь чамд зөвхөн ачаа болно. Тэд чамайг шинэ ажилд, шинэ дотогшлолтонд аваачихгүйгээр үл барам, тэдгээр нь чамайг хуучин шашны чуулганууд руу аваачна, хэрвээ ингэвэл чи Бурханд итгэх өөрийн итгэлээ ухрааж байгаа биш гэж үү?
Библи нь Израилийн хэрэг явдлыг болон тэр үеийн сонгогдсон хүмүүсийн үйлдлийг баримтжуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь Еховагийн хэрэг явдлын бүртгэл бөгөөд Ариун Сүнс огт буруушаадаггүй зүйл юм. Зарим хэсгүүдийг хамруулж эсвэл авч хаях сонголт хийгдсэн хэдий ч, хэдий Ариун Сүнс зөвшөөрөөгүй ч Тэр огт буруушаадаггүй. Библи бол Израиль болон Бурханы ажлын түүхээс өөр юу ч биш. Үүнд бичигдсэн хүмүүс, хэрэг явдал болон аливаа зүйлс нь бүгд бодитой байсан, мэдээж Исаиа, Даниелын зөгнөл эсвэл Иоханы үзэгдлийн номноос бусдынх нь юу ч ирээдүйн илрэл байгаагүй. Израилийн эртний хүмүүс мэдлэгтэй, соёлтой байсан бөгөөд тэдний эртний мэдлэг болон соёл нь нилээд дэвшилттэй байсан, иймээс тэдний бичсэн зүйл нь өнөөдрийн хүмүүсийнхээс илүү дээгүүр байгаа юм. Үүний үр дүнд, тэд эдгээр номыг бичсэн нь гайхах зүйл биш, учир нь Ехова тэдний дунд маш их ажил хийсэн бөгөөд тэд маш ихийг харсан. Давид Еховагийн үйлийг өөрийн нүдээр харсан, тэр өөрөө тэдгээрийг амссан, олон тэмдэг гайхамшгуудыг харсан иймээс тэр Еховагийн үйлийг магтан дуулж тэр бүх дууллыг бичсэн. Тэд эдгээр номыг бичих чадвартай байсан нь тэд “бурхан чанартай” байсан учраас биш харин тэдний нөхцөл байдлаас болсон. Тэд Түүнийг харсан учраас Еховаг магтан дуулсан. Хэрвээ чи Еховагийн юуг ч хараагүй, Түүний оршин тогтнолыг мэдэхгүй бол, чи Түүнийг хэрхэн магтан дуулах юм бэ? Хэрвээ та нар Еховаг хараагүй бол, Түүнийг шагшин магтсан дуу зохиож чадах нь байтугай, Түүнийг магтан дуулахаа та нар мэдэхгүй байх болно, Еховагийн зарим үйлийг зохиохыг та нараас гуйсан ч та нар тэгж чадахгүй байх болно. Өнөөдөр та нар Бурханыг магтан дуулж, Бурханыг хайрлаж чадаж байгаа нь та нар Түүнийг харж, мөн Түүний ажлыг мэдэрсэн учраас бөгөөд хэрвээ та нарын хэв чанар сайжирвал та нар ч гэсэн Давидтай адилаар Бурханыг магтан дуулсан шүлэг бичиж чадахгүй гэж үү?
Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ? Чи: Би махан биеэ орхиж, өөрийгөө мэдэх ёстой гэдгээ л мэднэ хэмээн хариулах болно. Тэгээд хэрвээ тэд “Чи өөр юу мэддэг вэ?” гэж асуувал чи, Бурханы бүх зохицуулгыг дуулгавартай дагах ёстой бөгөөд Библийн түүхийг бага зэрэг ойлгох ёстой гэдгээ мэднэ, тэгээд л болоо гэж хариулах болно. Энэ бүх жилүүдэд Бурханд итгэснээр чиний олж авсан бүх зүйл энэ үү? Хэрвээ чиний ойлгосон бүхэн энэ бол, чамд маш их зүйл дутагдаж байна. Тиймээс өнөөдрийн чиний сүнсний өндөр нь үндсэндээ Миний чамаас шаардсан зүйлийг биелүүлэх чадваргүй бөгөөд чиний ялган таних чадвар болоод чиний ойлгодог үнэн хэтэрхий хомс юм, өөрөөр хэлбэл чиний итгэл хэтэрхий өнгөцхөн! Та нар илүү их үнэнээр зэвсэглэх ёстой, та нарт илүү их мэдлэг хэрэгтэй, та нар илүү ихийг харах ёстой бөгөөд зөвхөн тэр үед л та нар сайн мэдээг түгээж чадах болно, учир нь энэ нь та нарын гүйцэтгэх ёстой зүйл юм!
Үг нь махбодоор илэрсэн номоос

Эзэн Есүс хэлсэн ны: Та нар Судруудыг судалдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ. Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.  ИОХАН(5:39-40) АБ2004
Төгс хүчит Бурхан ингэж хэлэв-“Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг та нар мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?”
                                                                                                    "Үг нь махбодоор илэрсэн" номоос

Read More

Библийн талаар (3)

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын батламжийг тэдэнд өгөх байсан. Нигүүлслийн эрин үед Есүс Өөрөө энэ бүх ажлыг тэдний оронд хийсэн ба иймээс хүмүүс дахин зөгнөл хэлээгүй. Есүс эш үзүүлэгч байсан уу? Есүс мэдээж эш үзүүлэгч байсан, гэхдээ Тэр мөн элчүүдийн ажлыг хийх чадвартай байсан: Тэр газар нутаг даяар зөгнөл хэлж, хүмүүст номлож сургахын аль алийг чадаж байсан. Гэсэн ч Түүний хийсэн ажил болон Түүний төлөөлж байсан ялгамж чанар нь адилхан байгаагүй. Тэр бүх хүн төрөлхтнийг аврахаар, хүнийг нүглээс аврахаар ирсэн; Тэр эш үзүүлэгч, элч байсан боловч түүнээс ч илүүгээр Тэр бол Христ байсан. Эш үзүүлэгч зөгнөл хэлж чаддаг боловч өөрийгөө Христ гэж хэлж чадахгүй. Тэр үед Есүс маш их зөгнөл хэлсэн ба иймээс Тэр бол эш үзүүлэгч байсан гэж хэлж болно, гэхдээ Тэр эш үзүүлэгч байсан учраас Христ биш гэж хэлж болохгүй. Ажлын нэг үе шатыг биелүүлэхийн тулд Тэр Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан учраас энэ бөгөөд Түүний ялгамж чанар нь Исаиагийнхаас өөр байсан: Тэр золилтын ажлыг гүйцээхийн тулд ирсэн, Тэр мөн хүнд амийг хангасан бөгөөд Бурханы Сүнс Түүнд шууд ирсэн. Түүний хийсэн ажилд Бурханы Сүнсний онгод эсвэл Еховагийн заавар байгаагүй. Үүний оронд Сүнс шууд ажиллахаар ирсэн ба Есүс бол эш үзүүлэгчтэй адил байгаагүйг батлахад энэ нь хангалттай юм. Түүний хийсэн ажил нь золилтын ажил байсан ба зөгнөл хэлэхийн дараагийн зүйл юм. Тэр эш үзүүлэгч, элч байсан, гэхдээ түүнээс ч илүүгээр Тэр Золин аврагч байсан. Тэгэхэд зөнчид зөвхөн зөгнөл хэлж чаддаг ба өөр ямар нэг ажил хийхдээ Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байсан. Есүс өмнө нь хэзээ ч хүнээр хийгдэж байгаагүй их ажлыг хийсэн ба хүн төрөлхтнийг аврах ажлыг хийсэн учраас Тэр бол Исаиа мэтийн хүмүүсээс өөр байсан. Өнөөдрийн урсгалыг зарим хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй нь энэ нь тэдний хувьд саад бартааг бий болгосон учраас болдог. Тэд: “Хуучин Гэрээнд ч гэсэн олон эш үзүүлэгчид олон үгийг хэлсэн, тэгвэл яагаад тэд бие махбод болсон Бурхан байгаагүй юм бэ? Өнөөдрийн Бурхан үг хэлдэг, гэхдээ Тэр бол бие махбод болсон Бурхан гэдгийг батлахад энэ нь хангалттай гэж үү? Чи Библийг дээгүүр үнэлдэггүй, чи үүнийг судалдаггүй тэгвэл юун дээр үндэслэж Тэр бол бие махбод болсон Бурхан гэж чи хэлж байгаа юм бэ? Тэдгээр нь Ариун Сүнсээр зааварчлагдсан гэж чи хэлдэг бөгөөд ажлын энэ үе шат нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил гэж чи итгэдэг, тэгвэл ингэж үзэх чиний үндэслэл юу вэ?” гэж хэлдэг. Чи өнөөдөр Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг, чи Библийг үгүйсгэж, хойш тавьсан мэт харагддаг, иймээс тэд чамайг тэрс үзэлд итгэдэг ба муу гаж урсгалын нэг хэсэг гэж хэлдэг.
Read More

2017-03-29

Бурхан махан биетэй ирэж ажиллах нь үндсэндээ





Бурхан махан биетэй ирэх нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махан биед бодит болгох, Түүнийг харах, хүрэх боломжийг хүмүүст олгох юм. Ийм байдлаар Түүгээр төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран гаргаж, Түүгээр авахуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. 

Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг мэдэж чадахгүй байж хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадах ба Бурханы үгийг бодитой болгож чадахгүй. Бурхан Өөрийн олж авсан хүмүүстээ үлгэр жишээ болон үйлдэхийн тулд л газар дээр ирсэн; зөвхөн ийм байдлаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба зөвхөн тэр үед л Бурхан таныг жинхэнээсээ олж авах болно.

from “You Ought to Know That the Practical God Is God Himself” in The Word Appears in the Flesh

Recommended:
Welcome the Return of the Lord Jesus | Praise and Worship "The Happiness in the Good Land of Canaan" 
https://youtu.be/R4tZnbVwO_o
Praise the Salvation of the Incarnate God | Praise and Worship "Chinese Gospel Choir Episode 16" 
https://youtu.be/aAGpUhCpDvU
Find the Source | Gospel Movie "Who Is He That Has Returned" https://youtu.be/xyFIkzsj-dc
New Gospel Movie | Disclose the Mystery of Kingdom of Heaven "Awakening From the Dream"https://youtu.be/PwNDZF8yQtM 

Eastern Lightning | The Church of Almighty God came into being because of the work of the returned Lord Jesus—the end-time Christ, “Almighty God”—in China, and it isn't established by any person. Christ is the truth, the way, and the life. After reading God’s word, you will see that God has appeared.

Disclaimer
This video is the public-use product made independently by the Church of Almighty God. All the actors and actresses in this video perform for the public and are volunteers. We publish this video product without charging third parties any fees, and welcome everyone to share it. Without the approval of the Church of Almighty God, any organization, social group or person are forbidden to falsify or distort this video.
Read More

Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ

Өнөөдөр, хүмүүс Бурханд итгэх итгэл үнэмшлээрээ Бурханд хэрхэн үйлчилвэл зүйтэй, ямар нөхцөл байдлыг хангасан байх ёстой, Бурханд үйлчилдэг хүмүүс юу ойлгох хэрэгтэй, мөн таны үйлчлэлд ямар буруу хазайлт байдаг талаар бид эхлээд ярих болно. Та энэ бүхнийг ойлгох ёстой. Эдгээр асуудлууд нь таны Бурханд хэрхэн итгэх, Ариун Сүнсний удирдсан зам мөрийн дагуу хэрхэн явах, мөн Бурхан таны бүх зүйлийг хэрхэн зохицуулдаг талаар хөндөх ба тэдгээр нь танд хийх Бурханы ажлын алхам бүрийг мэдэх боломжийг танд олгох болно. Та тэр түвшинд хүрэх үедээ, Бурханд итгэх итгэл юу болох, Бурханд яаж зөв зохистой итгэх болон Бурханы хүсэл зорилгод нийцүүлэн юу хийх хэрэгтэй талаарх ойлголтод хүрнэ. Энэ нь таныг Бурханы ажилд бүрэн дүүрэн бөгөөд бүрмөсөн дуулгавартай болгоно, мөн та гомдоллохгүй, шүүж, дүгнэлт хийхгүй, судалгааг бол дурдах ч хэрэггүй. Түүнчлэн, та бүхэн үхэл хүртэл Бурханд дуулгавартай байх чадвартай болно, Бурханаар та удирдуулан жолоодуулж, таныг хонь шиг нядлахыг зөвшөөрнө, тэгээд та бүхэн 1990-ээд оны Петрүүд болж, тэр ч байтугай загалмай дээр хадуулсан ч гэсэн өчүүхэн ч гомдолгүйгээр Бурханыг хайрлаж чадна. Зөвхөн тэр цагт л та нар 1990-ээд оны Петрүүдийн адилаар амьдарч чадна.
Read More

2017-03-25

"Бурханы ажлын үзэгдэл"-ийн тухай Бурханы үгийн гурван хэсгээс авсан сонгомол

1. Иохан Есүсийн баптисмаас долоон жилийн өмнө тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг тарааж эхэлсэн. Түүний хийсэн ажил нь хүмүүст, Есүсийн хожим хийх ажлаас илүү дээгүүр мэт санагдсан, гэтэл тэр ердөө л эш үзүүлэгч байсан. Тэр ариун сүмийн дотор бус, харин үүний гаднах хот, тосгонд ярьж, ажилладаг байв. Тэр үүнийг мэдээж иудей үндэстэнд, ялангуяа ядууралд нэрвэгдсэн хүмүүсийн дунд хийсэн юм. Иохан нийгмийн дээд зиндааны хүмүүстэй ховорхон уулзаж, Эзэн Есүсийн төлөө зохистой хүмүүсийгбэлтгэх, мөн ажиллахад тохиромжтой газрыг Түүнд зориулан бэлтгэхийн тулд зөвхөн Иудейн энгийн ард иргэдийн дунд сайн мэдээг дэлгэрүүлж байсанЗамыг нь засах Иохан шиг эш үзүүлэгч байсан тул Эзэн Есүс ирэнгүүтээ Өөрийн цовдлолын замыг эхлүүлэх боломжтой байсан юм. Бурхан Өөрийн ажлаа гүйцэлдүүлэхээр махан биетэй болохдоо, Тэр хүмүүсийг сонгох ажлыг хийх хэрэггүй мөн хүмүүсийг эсвэл ажиллах газраа биечлэн хайж олох шаардлагагүй байв. Тэр ирэхдээ ийм ажил огт хийгээгүй; Түүнийг ирэхээс өмнө зохистой хүн Түүний төлөө аль хэдийн бэлдчихсэн байсан юм... Иохан долоон жилийн туршид ажилласан, өөрөөр хэлбэл, тэр сайн мэдээг долоон жилийн туршид түгээсэн юм. Өөрийн ажлынхаа үеэр Иохан олон хүчит үйлс үзүүлээгүй, учир ньтүүний ажил бол замыг засах явдал байсан бөгөөд энэ нь бэлтгэл хийх ажил байсан билээ. Бусад бүх ажил буюу Есүсийн хийх гэж байсан ажил нь түүнтэй хамааралгүй байсан; тэрбээр зөвхөн нүглээ улайж, гэмшихийг хүмүүст уриалж, хүмүүст баптисм хүртээсэн ба ингэснээр тэд аврагдаж чадах байсан юм. Хэдийгээр тэр шинэ ажил хийж, өмнө хүмүүний алхаж үзээгүй замыг нээсэн боловчтэр зөвхөн Есүст замыг нь засаж өгсөн юм. Тэр ердөө л бэлтгэл ажил хийсэн эш үзүүлэгч байсан бөгөөд Есүсийн ажлыг хийх чадваргүй байсанХэдий Есүс нь тэнгэрийн хаанчлалын сайн мэдээний талаар ярьсан эхний хүн байгаагүйч, мөн хэдий Тэр Иоханы эхлүүлсэн замаар үргэлжлүүлэн явсан ч Түүний ажлыг хийж чадах өөр хэн ч байгаагүй бөгөөд энэ нь Иоханы ажлаас илүү дээгүүр байсан юм. Есүс Өөрийн замыг бэлдэж чадаагүйТүүний ажил шууд Бурханы нэрийн өмнөөс хийгдсэн. Иймээс, Иохан хичнээн олон жил ажилласан нь хамаагүй тэр бол зүгээр л эш үзүүлэгч, ердөө л замыг бэлтгэсэн нэгэн хэвээр байсан юм. Есүсийнхийсэн гурван жилийн ажил нь Иоханы долоон жилийн ажлаас илүү давсан, учир нь Түүний ажлын мөн чанар адилхан байгаагүй билээ.
Үг нь Махбодоор Илэрсэн “Бурханы Ажлын Үзэгдэл(1)”-ээс
Read More

Хорин гурав дахь яриа

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь үзэж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Намайг уур хилэнгээ зогсоохыг мөн дахиж Миний эсрэг эсэргүүцэн хараахгүй гэж сөгдөн мөргөнө. Гэхдээ энэ нь өнгөрсөн бишхарин одоо юм. Хэн Миний хүслийг хувируулж чадах билээ? Хүний зүрх сэтгэлийн дуудлага эсвэл тэдний амнаас унах үгс гэж үүНадаас болоогүй бол хэн одоог хүртэл амьд үлдэж чадах билээ? Хэн Миний амнаас унах үггүйгээр амьд үлдэж чадах билээ? Хэн Миний сонор сэрэмжит нүдний ажиглалт дор худал ярьж чадах билээ? Би өөрийн шинэ ажлыг бүх дэлхий дээр авчрахад хэн үүнээс зугатаж чадах вэ? Уулс хичнээн өндөр байлаа ч өөрийн өндрөөрөө түүнийг халхалж чадах уу? Ус мөрөн хэдий өргөн уудам байлаа ч үүнийгэсэргүүцэж чадах уу? Миний төлөвлөгөөгөөр Би ямар ч бүтээлийг зүгээр явуулахгүй, мөн ямар ч хүн эсвэл ямар ч бүтээл Миний гараас бултаж чадахгүй. Өнөөдөр, Миний ариун нэр хүн төрөлхтөн даяар дуурсагдаж, Миний эсрэг үгс ч хүн төрөлхтний дунд нэмэгдэж, Миний оршихуйн талаарх түүх домог хүн төрөлхтөн даяар тархжээ. Би хүмүүст Миний тухай дүгнэлт хийн шүүхийг, Миний биеийг хуваан авч, Намайг хараан зүхэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тэр үнэнээр минь Намайг мэддэггүй, хүн үргэлж Намайг эсэргүүцдэг, Намайг хууран мэхэлдэг, Миний сүнсийг нандигнаж эсвэл Миний үгсийг үнэлдэггүй. Түүний бүхий л үйлс болоод үйлдлүүдийнх нь төлөө мөн над руу чиглэсэн хандлагынх нь төлөө цаг нь болоход Би хүмүүст “шагнал” өгдөг. Тэгэхээр хүмүүс “шагнал” гэж нүдээ унагадаг, гэтэл нэг нь ч өөрийгөөзолиослох ажил хийж байгаагүй. Хүн төрөлхтөн амь бие хайргүй зүтгэхийг хүсдэггүй, гэхдээ юуны ч төлөө биш шагналд тэд баярладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан, энэ нь маргаашийн шагналын төлөө биш байсан, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байсан. Хүн төрөлхтөн хэзээ ч надтай шударга байдлаар холбогддоггүй, харин ч өнгөц байдлаар Надад хандаж, Миний сайшаалыг олж авах тухай хөнгөнөөр боддог. Би хүний зүрх сэтгэлийн гүн рүү харсан тиймээс Би “олон баялагын уурхай” дотроос олборлож байна, хүн өөрийгөө ийм гэдгийг хараахан мэдээгүй байгаа ч Би шинээр олж мэдсэн юм. Тэгээд зөвхөн тэд "материаллаг нотлох баримт" харах үед л хүн төрөлхтөн хоёр нүүр гарган,өөрсдийгөө дорд үздэгээ зогсоож, өөрсдийн бузар муухай байдлаа хүлээн зөвшөөрөн өөрсдийн гарыг сунгана. Мөн хүмүүсийн дунд хүн төрөлхтний аз жаргалын төлөө хийх маш олон шинэ шинэлэг зүйлс Намайг “гарган авахыг” хүлээж байдаг. Би хүний чадваргүй байдлаас болоод ажлаа зогсооно гэхээсээ илүү анхны төлөвлөгөөнийхөө дагуу түүнийг сэлбэж, түүнд арчилгаа хийж байдаг. Хүмүүс бол яг л жимсний модтой ижил: тайрч тэгшлэхгүйгээр мод үр жимсээ ургуулж чадахгүй, эцэст нь бүгд ямар ч жимс газарт эс унагах хатсан навч болон мөчрүүдийг үзэх бизээ.
Read More

Арван ес дэх яриа

Миний үгийг оршин амьдрах үндэс болгон авах нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгнүүдийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээс бий болгох ёстойэс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг. Гэвч, тэдгээр зүйлсэд сэтгэл ханахын оронд Би хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн шаардлага тавьсаар байдаг. Би хүний зориулалыг хайрладаг боловч түүний авилгалыг үзэн яддаг. Бүх хүн шунал тачаалаар дүүрсэн зүрх сэтгэлтэй; яг л зүрх сэтгэл нь чөтгөрт олзлогдсон мэт, тэр зүрх сэтгэлээ чөлөөлж Надад өргөж чаддаггүй. Намайг ярих үед, хүн Миний дуу хоолойг ихэд төвлөрч анхааран сонсдог; гэвч Намайг ярихаа болиход, Миний үгс түүний “ажил үйлсэд” хавсралт байсан мэт Миний үгсийг огт анхаарахаа больж өөрийн “ажил үйлсээ” эхлүүлдэг. Би хүн төрөлхтөнд хэзээ ч сул хандаж байгаагүй, харин ч Би урт удаан хугацаанд зовж шаналан, уужим сэтгэлээр хүн төрөлхтөнд хандаж байгаа. Иймдээ ч Миний зөөлөн чанараас болоод хүн төрөлхтөн цөм өөртөө хэт бардсан, өөрөө танин мэдэж, өөрөө эрэгцүүлэх чадваргүй болж өсөцгөөсөн бөгөөд Миний хүлцэнгүй байдлыг ашиглан Намайг хуурч мэхэлдэг. Тэдний дундаас нэг нь ч Намайг чин сэтгэлээсээ анхаардаггүй, мөн хэн нь ч Намайг зүрх сэтгэлдээ хүндлэн нандигнадаггүй; зөвхөн зав гарвал тэд өнгөц хүндлэлээ надад үзүүлдэг. Миний хүнд зарцуулсан хүчин чармайлт хэмжээлшгүй. Би хүнд урьд хожид байгаагүй тийм төрлийн ажил гаргаж, нэмэлт ачаа үүрүүлсэн нь хүн Надад байгаа болон Намайг юу болохоос хамаарахгүйгээр мэдлэгийг олж, өөрчлөгдөхийн тулд юм. Би үүнийг хүн зүгээр нэг хэрэглэгч болгох гэж хийгээгүй, харин түүнийг Сатаныг ялж чадах үйлдвэрлэгч болгохын тулд хийсэн. Хэдий Би хүнээс юу ч шаарддаггүй ч, хийж байгаа зүйлд минь зорилго, үйлдэж байгаа зүйлд минь зарчим гэж байдаг учраас миний тавих шаардлагад стандарт гэж бий: Би хэзээ ч, хүний төсөөлдөг шиг санаатай дайжигнаж эсвэл тэнгэр газар үй олон зүйлсийг хүссэнээрээ бүтээдэггүй. Миний ажилд, хүн аливааг харж олж авч чаддаг байх ёстой. Тэр өөрийн “залуу нас”-ны хавар цагийг хий дэмий үрэн таран хийж, эсвэл тоос шороо тоомжиргүйгээс хуримтлагдаж байдаг гадуур хувцас шиг өөрийн амьдралдаа хандах хэрэггүй; үүний оронд, Миний төлөө Сатан руу эргэж буцахгүй, Сатаны эсрэг дайрахаар морддог болох хүртлээ Миний өгөөмөр зангаас баяр баяслыг олж, өөрийгөө хамгаалж бат зогсох хэрэгтэй. Миний хүнээс хүсэж байгаа зүйл энгийн биш байна гэж үү?
Read More