2017-03-25

Хорин гурав дахь яриа

Миний дуу хоолой хадаж, Миний нүд галаар зурсхийн Би газар дэлхийг бүхэлд нь үзэж, хорвоо ертөнцийг тэр аяар нь ажиглана. Бүх хүн төрөлхтөн Надад залбирч, Над руу харж, Намайг уур хилэнгээ зогсоохыг мөн дахиж Миний эсрэг эсэргүүцэн хараахгүй гэж сөгдөн мөргөнө. Гэхдээ энэ нь өнгөрсөн бишхарин одоо юм. Хэн Миний хүслийг хувируулж чадах билээ? Хүний зүрх сэтгэлийн дуудлага эсвэл тэдний амнаас унах үгс гэж үүНадаас болоогүй бол хэн одоог хүртэл амьд үлдэж чадах билээ? Хэн Миний амнаас унах үггүйгээр амьд үлдэж чадах билээ? Хэн Миний сонор сэрэмжит нүдний ажиглалт дор худал ярьж чадах билээ? Би өөрийн шинэ ажлыг бүх дэлхий дээр авчрахад хэн үүнээс зугатаж чадах вэ? Уулс хичнээн өндөр байлаа ч өөрийн өндрөөрөө түүнийг халхалж чадах уу? Ус мөрөн хэдий өргөн уудам байлаа ч үүнийгэсэргүүцэж чадах уу? Миний төлөвлөгөөгөөр Би ямар ч бүтээлийг зүгээр явуулахгүй, мөн ямар ч хүн эсвэл ямар ч бүтээл Миний гараас бултаж чадахгүй. Өнөөдөр, Миний ариун нэр хүн төрөлхтөн даяар дуурсагдаж, Миний эсрэг үгс ч хүн төрөлхтний дунд нэмэгдэж, Миний оршихуйн талаарх түүх домог хүн төрөлхтөн даяар тархжээ. Би хүмүүст Миний тухай дүгнэлт хийн шүүхийг, Миний биеийг хуваан авч, Намайг хараан зүхэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тэр үнэнээр минь Намайг мэддэггүй, хүн үргэлж Намайг эсэргүүцдэг, Намайг хууран мэхэлдэг, Миний сүнсийг нандигнаж эсвэл Миний үгсийг үнэлдэггүй. Түүний бүхий л үйлс болоод үйлдлүүдийнх нь төлөө мөн над руу чиглэсэн хандлагынх нь төлөө цаг нь болоход Би хүмүүст “шагнал” өгдөг. Тэгэхээр хүмүүс “шагнал” гэж нүдээ унагадаг, гэтэл нэг нь ч өөрийгөөзолиослох ажил хийж байгаагүй. Хүн төрөлхтөн амь бие хайргүй зүтгэхийг хүсдэггүй, гэхдээ юуны ч төлөө биш шагналд тэд баярладаг. Петр Миний өмнө өөрийгөө зориулсан, энэ нь маргаашийн шагналын төлөө биш байсан, харин өнөөдрийн мэдлэгийн төлөө байсан. Хүн төрөлхтөн хэзээ ч надтай шударга байдлаар холбогддоггүй, харин ч өнгөц байдлаар Надад хандаж, Миний сайшаалыг олж авах тухай хөнгөнөөр боддог. Би хүний зүрх сэтгэлийн гүн рүү харсан тиймээс Би “олон баялагын уурхай” дотроос олборлож байна, хүн өөрийгөө ийм гэдгийг хараахан мэдээгүй байгаа ч Би шинээр олж мэдсэн юм. Тэгээд зөвхөн тэд "материаллаг нотлох баримт" харах үед л хүн төрөлхтөн хоёр нүүр гарган,өөрсдийгөө дорд үздэгээ зогсоож, өөрсдийн бузар муухай байдлаа хүлээн зөвшөөрөн өөрсдийн гарыг сунгана. Мөн хүмүүсийн дунд хүн төрөлхтний аз жаргалын төлөө хийх маш олон шинэ шинэлэг зүйлс Намайг “гарган авахыг” хүлээж байдаг. Би хүний чадваргүй байдлаас болоод ажлаа зогсооно гэхээсээ илүү анхны төлөвлөгөөнийхөө дагуу түүнийг сэлбэж, түүнд арчилгаа хийж байдаг. Хүмүүс бол яг л жимсний модтой ижил: тайрч тэгшлэхгүйгээр мод үр жимсээ ургуулж чадахгүй, эцэст нь бүгд ямар ч жимс газарт эс унагах хатсан навч болон мөчрүүдийг үзэх бизээ.

Би Өөрийн хаант улсын “дотоод өрөөг” өдрөөс өдөрт чимэглэснээр хэн ч хэзээ нэгэн цагт гэнэт Миний ажлыг тасалдуулж Миний "ажлын өрөө"-рүү нэвтрэхгүй болгоно. Бүхий л хүн төрөлхтөн өөрсдийн амьдралын төгсгөлд хүрээд Сатаны эзэмшдэг “Цөл” рүү унаж ч магадгүй байгаа болохоор "хэнд ч хэрэггүй" болж "байр сууриа алдахвийгэдгээс эмээж надтай хамжилцахын төлөө өөрсдийн хамгийн сайнаараа хичээж байна. Хүний айдсын улмаас Би түүнийг өдөр болгон тайтгаруулдаг, түүнд өдөр бүр хайрыг мэдрүүлж, түүний өдөр тутмын амьдралднь зааварчилгаа өгч байдаг. Хүн төрөлхтөн бүгдээрээ дөнгөж төрсөн нялх хүүхэд шиг; сүү өгөхгүй бол тэд энэ дэлхийг орхиж, хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Хүн төрөлхтнийг залбирахад Би хүмүүсийн ертөнц дээр ирж, тэр даруйдаа хүн төрөлхтөн гэрэл гэгээтэй ертөнцөд амьдарч, дахиж “өрөөнд” хашигдан диваажин руу залбиран хашхирахгүй болдог. Тэд Намайг харангуутаа л шууд өөрсдийн зүрх сэтгэлд хадгалагдаж байсан гомдлоо тайлан, Миний өмнө өөрсдийн амыг нээж, Надаас өөрсдөд нь хоол унд өгөхийг гуйна. Тэдний айдас алга болж эрүүл саруул ухаан нь сэргэсэнийхээ дараа, тэд Надаас юу ч гуйхаа байдаг, харин гүн нойронд автаж, Миний оршин байхыг үгүйсгэн өөрсдийн асуудалдаа буцаж унадаг. Хүн төрөлхтний “орхилт” нь хүн төрөлхтний хэр Намайг гэсэн “сэтгэлгүй” Надад өөрсдийн "зөвт байдлаа" үзүүлдэггүйн тодорхой нотолгоо юм. Түүнчлэн хүнийг тааламжгүй талаас нь харвал Би чимээгүйхэн одож, дахиж түүний чин сэтгэлийн залбиралд нь бэлээхэн ирэхгүй. Хүнд өөрт нь ч мэдэгдэхгүйгээр хүний зовлон өдрөөс өдөрт өсөж байдаг, тиймээс өөрсдийнхөө хүнд бэрх ажил дунд Миний оршин байгааг мэдэх үедээ гэнэт “үгүй ” гэсэн хариулт авахгүйн тулд Намайг өөрийн гэр лүү газарчилан зочин мэт урьдаг. Гэхдээ тэд Надад зориулан тансаг сайхан хоол бэлдэн барьлаа ч хэзээ ч Намайг өөрийнхний нэг гэж авч үздэггүй, үүний оронд надтай зочин мэт харьцаж бага хэмжээний тусламж авахыг зорьдог. Тиймээс энэ үед хүмүүс өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа шуудхан Миний өмнө үзүүлж, Миний “гарын үсгийг” авна гэж найддаг, яг л түүний ажилд зээл өгөх гэж байгаа нэгэн шиг бүхий л чадлаараа Намайг үнэмшүүлэхийг оролддог. Би хүний дохио зангаа, үйл хөдлөл бүрээс хүний цаад зэрмэгхэн санааг ч алдалгүй барьж авдаг: ийм байтал тэр Намайг хүний нүүрний ард нуугдсан хувиралыг хэрхэн уншихийг мэддэггүй эсвэл тэдний үгний ард юу нуугдаж байгааг мэддэггүй аль эсвэл хүний зүрх сэтгэлд яаж гүн нэвтрэхээ мэддэггүй гэж боддог. Тэгээд хүн Намайг өөрт тохиолдсон бүх зүйлсээр нэг нэгэнгүй ямар ч алдаа дутагдалгүйгээр ярьж орхисоныхоо дараа Миний өмнө өөрийн хүсэлтийг тавьдаг. Би хүний үйл, үйлдэл бүрийг үзэн яддаг. Хүн төрөлхтөн Миний эсрэг санаатайгаар дайсагнаж, зориудаар Миний уур хилэнг турхирч байгаа мэт хүн төрөлхтний дунд Надад хайрлагдахаар ажил хийсэн нэг ч хүн байхгүй: Тэд бүгд Миний өмнө урагш хойш алхан жагсаж, Миний нүдний өмнө өөрийн хүслийг өөгшүүлнэ. Хүн төрөлхтөн дунд Миний төлөө амьдардаг нэг ч хүн байхгүй ба иймд бүх хүн төрөлхтний оршин байх нь үнэ цэнэгүй, утга учиргүй, хүн төрөлхтөн дэмий хоосон амьдарч байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн сэрэхээс татгалзаж, дэмий хоосон байдалтайгаа Миний эсрэг дайсагнасаар байдаг.
Давж туулсан сорилт бүхэндээ хүн төрөлхтөн Намайг нэг ч удаа баярлуулаагүй. Өөрсдийн харгис хорт муу санаанаасаа болж хүн төрөлхтөн Миний нэрийг гэрчлэх зорилт тавьдаггүй; оронд нь Миний хоолыг идэж “өөр замаар гүйдэг”. Хүмүүсийн зүрх сэтгэл бүрэн над руу эргээгүй учраас Сатан түүнийг яр шарханд нэрвэгдэж, бохир заваанд баригдтал ялгадсаа түүний дээр хаядаг. Гэвч хүмүүс өөрсдийн дүр төрхөө ямар үзэшгүй муухай болсоныг анзаарахгүй хэвээр: Тэд Миний ардуур Сатаныг шүтсэн хэвээр. Энэ л шалтгаанаар Би уур хилэнтэйгээр хүнийг ёроолгүй гүнд хаяж, түүнийг өөрийгөө хэзээ ч чөлөөлөхөөргүй болгоно. Өрөвдөлтэй гэмшил дунд ч хүн өөрийн оюун санааг шинэчлэхийг хүсэхгүй, эцсээ хүртэл Намайг эсэргүүцэх санаа өвөрлөж Миний уур хилэнг санаатайгаар өдөөдөг. Түүний хийсэн зүйлийн дагуу Би түүнтэй нүгэлтэн шиг харьцаж халуун дулаанаар хүлээж авахаас татгалзана. Анхнаасаа л тэнгэрэлч нар хувирашгүй сэтгэлээр амс хийлгүй Надад үйлчилж, дуулгавартай байж ирсэн, харин хүн Надаас биш, Сатанаас төрсөн мэт үргэлж үүний яг эсрэгээр нь хийдэг. Тэнгэрэлч нар өөр өөрийн зохих байрандаа бүгд Надад чин сэтгэлийн гүнээсээ өөрсдийн үнэнчээ Надад өргөн барьдаг; Сатаны хүчний нөлөөнд авталгүй, тэд зөвхөн өөрсдийн үүргийг бүрэн биелүүлэхийн төлөө чармайдаг. Тэнгэрэлч нараар услуулан тэжээгдэж Миний хөвгүүд ард илүү хүчтэй эрүүл саруул болж өсөн торнидог, тэдний дунд сул дорой нэг ч хүн байхгүй. Энэ бол Миний хийж байгаа зүйл бөгөөд Миний гайхамшиг юм. Их буу удаа дараалан галлаж Миний хаанчлалын шав тавигдсаныг тэмдэглэхэд, тэнгэрэлч нар хэмнэлтэйгээр алхлан, Миний индэрийн өмнө ирж, Миний өмнө мэдүүлгээ өргөнө, учир нь тэдний зүрх сэтгэл бузар хольц, хуурамч шүтээнээс ангид тул Миний байцаалтаас зугтдаггүй.
Хар салхины давлагаанд тэнгэр агшин зуур бууж ирээд бүхий л хүн төрөлхтөнг амьсгаадуулахад хүн төрөлхтөн дахиж Намайг өөрсдийнхөө хүссэнээрээ дуудаж чадахгүй. Үүнийг ч мэдэхгүйгээр бүх хүн төрөлхтөн сүйрнэ. Модод салхинд нааш цааш ганхаж, үе үе мөчрүүдийн исгэрэх чимээ сонсогдож, бүх гандаж хатсан навчис цааш үлээгдэн туугдана. Дэлхий гэнэт эзгүйрэн хоосорч хүмүүс бие биеэ чанга тэврэн, юу юугүй тэдний биеийг нэрвэх намар цагийг даган ирэх гай гамшиг[a]-ийг тогтоон барих гэж хичээнэ. Толгод дээр шувууд уй гашуугаа хэн нэгэнд донгодох мэт нааш цааш нисэж, хүн төрөлхтний сүүрэл дөтөлж буйг анхааруулан мууг ёрлох мэт чөмөг царцам, үс арзайлгам дуугаар уулын агуйд арслан архирч хүмүүсийг айлгана. Тэдний байгаа байдалд Миний дураар шийдвэрлэхийг хүлээлгүйгээр бүх хүмүүс тэнгэрт "Эзэн" гэж чимээгүй залбирна. Гэвч яаж догшин салхи бяцхан горхи урсах усны дуу чимээгээр зогсох билээ? Яаж энэ догшин салхи хүмүүсийн залбирлын дууны чимээнээр зогсох билээ? Тэнгэрийн дууны зүрх сэтгэлд орших уур хилэн хүмүүсийн зүрх зориггүй байдлаас нь болж яаж намдах билээ? Хүмүүс салхинд нааш цааш ганхана; тэрээр борооноос өөрийгөө далдлахын тулд нааш цааш гүйнэ; мөн Миний уур хилэн дор хүн төрөлхтөн дагжин чичирч, цээжинд нь байнга чиглүүлж байсан бууны хошуу мэт, тэр Миний дайсан, гэхдээ Миний найз ч юм шиг биед нь гараа хүргэхвий гэхээс асар их айна. Хүн хэзээ ч Миний түүнд хандаж ирсэн чин санаа зорилгыг илрүүлж, Миний чин зорилгыг хэзээ ч ойлгож байгаагүй, тиймээс ч мэдэхгүйгээсээ тэр Надад халдаж, мэдэхгүйгээсээ Надтай тэрсэлдэг, гэсэн атлаа утга учиргүйгээр Миний хайрыг мөн үзсэн. Миний уур хилэн дунд Миний царайг харна гэдэг хүний хувьд хэцүү. Би өөрийн уур хилэнгийн хар үүлэнд далдлагдаж, тэнгэрийн аянгын дуун дунд, бүх ертөнц дээрээс өөрийн өршөөлийг хүнд илгээхээр зогсож байна. Учир нь хүн Намайг мэдэхгүй, Би түүнийг Миний санаа зорилгыг ойлгоогүйнх нь төлөө гэсгээхгүй. Хүмүүсийн нүдэнд Би өөрийн уур хилэнгээ үе үе, инээмсэглэлээ үе үе гаргаж байгаа харагддаг, гэвч хэдий тэр Намайг үзсэн ч Миний зан чанарыг бүхэлд нь хэзээ ч хардаггүй, учир нь тэр хэтэрхий мэдрэмжгүй хатуу сэтгэлтэй өссөн тул одооч гэсэн эвэр бүрээний баясгалант дууг сонсох чадваргүй хэвээр. Яг л миний дүр төрх хүний ой дурсамжид, Миний бие хэлбэр түүний бодолд байгаа мэт. Хүмүүсийн тархи хэтэрхий үгүйрэл хоосролд автсан болохоор хүн төрөлхтний хөгжлийн хувьсалын явцад Намайг үнэхээр ойлгосон нэг ч хүн тэнд байгаагүй. Намайг судлан шинжилсэн бүх хүний хувьд ч тэр, хүн төрөлхтний шинжлэх ухаан хэтэрхий болхи тул, одоог хүртэл "эрдэм шинжилгээний судалгаа" нь "шийдвэрлэх үр дүнд" хүрээгүй. Тиймээс "Миний дүр төрх"-ийн тухай сэдэв үргэлж юу ч үгүй хоосон хэвээр байсаар ирсэн бөгөөд энэ хоосон зайг нөхөж “дэлхийн амжилтуудыг эвдэх” нэг ч хүн байгаагүй, учир нь хүн төрөлхтний хувьд одоо дээрээ хөлөө алдахгүй байна гэдэг нь асар их зол бусын дунд аль хэдийн хэмжээлшгүй их тайтгарал юм.
1992 оны Гуравдугаар сарын 23
Нэмэлт тайлбар:
  1. "Намар цагийг даган ирэх гай гамшиг" гэсэн утга нь "залхаан цээрлүүлэх шийтгэл" гэсэн утгатай.                                                                                                        Үг нь Махбодоор Илэрсэн номоос 
About Unknown

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment