2020-05-12

1. Хүнийг завхруулахдаа Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай

  Эхлээд мэдлэгийн талаар ярья. Мэдлэгийг хүн бүхэн эерэг зүйл гэж үздэггүй гэж үү? Эсвэл ядаж, “мэдлэг” хэмээх үгийн утга нь сөргөөс илүү эерэг гэж хүмүүс боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг ашигладаг гэж бид яагаад энд дурдаж байна вэ? Хувьслын онол нь мэдлэгийн нэг тал биш гэж үү? Ньютоны шинжлэх ухааны хууль нь мэдлэгийн нэг хэсэг биш гэж үү? Дэлхийн таталцлын хүч нь мэдлэгийн нэг хэсэг, тийм үү? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахдаа Сатаны ашигладаг агуулгын дунд яагаад мэдлэгийг жагсаадаг вэ? Энэ талаарх та нарын ойлголт юу вэ? Мэдлэгт өчүүхэн төдий ч гэсэн үнэн байдаг уу? (Үгүй.) Тэгвэл мэдлэгийн мөн чанар юу вэ? Хүний судалдаг бүх мэдлэгийг ямар үндсэн дээр сурдаг вэ? Энэ нь хувьслын онол дээр үндэслэдэг үү? Хүний судалж, нэгтгэн дүгнэсэн мэдлэг нь бурхангүй үзэл дээр үндэслэдэггүй гэж үү? Энэ мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Энэ нь Бурханд шүтэн мөргөхтэй холбоотой юу? Энэ нь үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ мэдлэгийн аль нь ч Бурханд шүтэн мөргөхтэй, эсвэл үнэнтэй холбоогүй гэж Би дөнгөж сая хэллээ. Зарим хүн энэ талаар ийнхүү боддог: “Энэ нь үнэнтэй хамаагүй байж болох юм, гэхдээ энэ нь хүмүүсийг завхруулдаггүй.” Энэ талаарх та нарын бодол юу вэ? Хүмүүсийн аз жаргал өөрсдийнх нь гараар бүтээгдсэн зүйлээс хамаардаг гэдгийг мэдлэг та нарт заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж мэдлэг та нарт заасан уу? (Тийм.) Иймэрхүү яриа нь юу вэ? (Энэ бол утгагүй зүйл.) Яг зөв! Энэ нь утгагүй яриа! Мэдлэгийг хэлэлцэхэд төвөгтэй. Нэг төрлий мэдлэг нь зүгээр л мэдлэгээс өөр юу ч биш гэж чи энгийнээр хэлдэг бол, тэр нь Бурханд шүтэн мөргөхгүй байх явдал болон Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэх ойлголт дутмагийн үндсэн дээр сурсан мэдлэг юм. Хүмүүс энэ төрлийн мэдлэгийг судлах үедээ Бурхан бүх зүйлийг захирдаг гэж хардаггүй, Бурхан бүх зүйлийг эрхэлж, удирдаж байгаа гэж хардаггүй. Харин ч тэдний хийдэг бүхэн нь, тухайн мэдлэгийн хүрээг тасралтгүй судалж, нээн илрүүлэх явдал бөгөөд үүний хариултыг хайх явдал юм. Гэхдээ, хэрвээ хүмүүс Бурханд итгэдэггүй, оронд нь зөвхөн судалгаа явуулдаг бол хэзээ ч жинхэнэ хариултуудыг олохгүй, тийм үү? Мэдлэг нь чамд зөвхөн амин зуулга өгдөг, энэ нь зөвхөн ажлаар хангадаг, зөвхөн орлогоор хангадаг болохоор чи өлсгөлөн явахгүй боловч энэ нь Бурханд шүтэн мөргөхөд чамд хэзээ ч туслахгүй, чамайг хэзээ ч ёрын муугаас хол байлгахгүй. Чи мэдлэгийг хэдий чинээ их судална, төдий чинээ ихээр Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг судалж, Бурханыг сорьж, Бурханы эсрэг явахыг хүсэх болно. Тэгвэл, мэдлэг нь хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна вэ? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүст байдаг Сатаны гүн ухаан болон амьд үлдэх дүрэм журам нь үнэнтэй ямар нэгэн холбоотой юу? Тэдгээр нь үнэнтэй ямар ч хамаагүй бөгөөд үнэндээ үнэний эсрэг байдаг. “Амь хөдөлгөөнд оршдог” гэж хүмүүс үргэлж хэлдэг, бас, “Хүн бол төмөр, будаа бол ган, хэрвээ хүн хоолоо алгасвал өлбөрөх болно” гэж хэлдэг; эдгээр нь юу вэ? Тэдгээр нь гажууд онол бөгөөд сонсоход жигшүүртэй байдаг. Мэдлэг бол магадгүй хүн бүхний мэддэг зүйл юм. Хүний мэдлэг гээч зүйлд Сатан өөрийн амьдралын гүн ухаан, өөрийн үзэл санааны нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийх зуураа эдгээр үзэл санаа, гүн ухаан, үзлээр дамжуулан Бурханы оршин тогтнол, Бурхан бүх зүйлийг болон хүний хувь заяаг захирдгийг хүнээр үгүйсгүүлдэг. Иймээс хүн мэдлэгийг сурч, эзэмших тусмаа Бурханы оршин тогтнолын тухай мэдрэмж нь тодорхойгүй бус болдог бөгөөд Бурхан оршин байгааг мэдрэхээ больдог. Сатан үзэл санаа, үзэл, бодлыг хүний оюун ухаанд нэмсэн тул Сатан эдгээр бодлыг оюун ухаанд нь хийх үед хүнийг энэ нь завхруулдаг биз дээ? (Тийм.) Хүн одоо юун дээр амьдралаа үндэслэдэг вэ? Тэр энэ мэдлэгт үнэхээр найддаг уу? Үгүй; хүн өөрийн амьдралыг, энэхүү мэдлэгт нуугдсан Сатаны бодол, үзэл санаа болон гүн ухаан дээр үндэслэдэг. Энд хүнийг завхруулах Сатаны завхралын гол цөм явагддаг, энэ бол хүнийг завхруулах Сатаны зорилго, арга барил юм.

   Бид эхлээд энэ сэдвийн хамгийн өнгөц талыг ярилцах болно. Хэлний дүрэм, үг болон хичээл хүмүүсийг завхруулж чаддаг уу? Үг хүмүүсийг завхруулж чадах уу? (Үгүй.) Үг хүмүүсийг завхруулдаггүй; тэдгээр нь хүмүүст ярих боломж олгодог хэрэгсэл бөгөөд хүмүүсийн Бурхантай ярилцдаг хэрэгсэл юм. Түүнчлэн хэл болон үг нь одоо Бурханы хүмүүстэй харилцдаг зүйл бөгөөд тэдгээр нь хэрэгсэл, мөн шаардлагатай зүйлс билээ. Нэг дээр нэгийг нэмбэл хоёртой тэнцүү, хоёрыг хоёроор үржүүлбэл дөрөвтэй тэнцүү; энэ бол мэдлэг тийм үү? Гэхдээ энэ нь чамайг завхруулж чадах уу? Энэ бол ердийн мэдлэг ба хууль, иймээс хүмүүсийг завхруулж чадахгүй. Тэгвэл ямар мэдлэг хүмүүсийг завхруулдаг вэ? Энэ нь Сатаны үзэл санаа, бодол холилдсон мэдлэг бөгөөд Сатан мэдлэгээр дамжуулан эдгээр үзэл санаа, бодлыг хүмүүст шингээхээр чармайдаг. Жишээ нь, эсээ бичлэгт бичигдсэн үгэнд ямар ч буруу зүйл байдаггүй боловч асуудал нь эсээг бичих үеийн зохиогчийн үзэл бодол, санаа зорилго, түүнчлэн түүний бодлын агуулга юм. Эдгээр нь сүнслэг зүйлс бөгөөд хүмүүсийг завхруулах чадвартай. Жишээ нь, хэрвээ чи телевизийн шоу нэвтрүүлэг үзэж байсан бол үүн дэх ямар төрлийн зүйл чиний үзлийг өөрчилж чадах байсан бэ? Жүжигчдийн хэлсэн зүйл, үг нь өөрсдөө хүмүүсийг завхруулах чадвартай юу? (Үгүй.) Ямар төрлийн зүйл хүмүүсийг завхруулах вэ? Энэ нь, найруулагчийн үзлийг төлөөлөх тухайн шоуны үндсэн бодол, агуулга байх бөгөөд эдгээр үзэл санаанд агуулагдаж байгаа мэдээлэл нь хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухааныг ганхуулж чадна. Тийм үү? Миний ярьж байгаа, Сатан мэдлэгээр хүмүүсийг завхруулах гэдэг нь юу болохыг одоо та нар мэднэ. Буруу ойлгохгүй биз дээ? Иймээс роман юм уу эсээг дахин уншихдаа чи, тухайн эсээнд илэрхийлэгдсэн бодол нь хүн төрөлхтнийг завхруулж, эсвэл хүмүүст хувь нэмэр оруулж чадах эсэхийг үнэлж чадах уу? (Бид бага зэрэг тэгж чадна.) Энэ нь аажуухнаар судалж, туулах ёстой зүйл, тэр дороо амархан ойлгогдох зүйл биш. Жишээ нь, мэдлэгийн тухайн салбарыг судалж, суралцаж байх үед тухайн мэдлэгийн зарим нэг эерэг тал нь, уг салбарын талаарх ерөнхий мэдлэгийг болон хүмүүс юунаас зайлсхийх ёстойг ойлгоход чамд тусалж болох юм. Жишээ нь, “цахилгааныг” аваад үз, энэ нь мэдлэгийн салбар тийм үү? Хүмүүс цахилгаан гүйдэлд цохиулдаг гэдгийг мэдэхгүй бол чи мэдлэггүй байх болно, тийм үү? Гэхдээ чи энэ мэдлэгийн салбарыг ойлгочих юм л бол ямар нэгэн цахилгаанд хүрэхдээ хайнга байхаа больж, цахилгааныг хэрхэн хэрэглэхээ мэдэх болно. Эдгээрийн аль аль нь эерэг зүйл. Мэдлэг хүмүүсийг хэрхэн завхруулдаг талаар бид юу хэлэлцэж байгааг ойлгов уу? Хэрвээ ойлгосон бол бид үүнийг цааш нь үргэлжлүүлэн ярихгүй, учир нь дэлхий дээр олон төрлийн мэдлэгийг судалдаг бөгөөд та нар яаралгүйгээр тэдгээрийг өөрсдөө ялган салгах ёстой.

  2. Хүнийг завхруулахдаа Сатан шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай

   Шинжлэх ухаан гэж юу вэ? Хүн бүхний зүрх сэтгэлд шинжлэх ухаан байр суурь өндөртэй байдаг ба гүн гүнзгий гэж тооцогддог бус уу? Шинжлэх ухааныг дурдах үед хүмүүст, “Энэ бол энгийн ардуудын ойлгож чаддаггүй зүйл, зөвхөн шинжлэх ухаан1ы судлаачид, эсвэл мэргэжилтнүүдийн л хөндөж чадах зүйл. Энэ нь энгийн ард бидэнтэй ямар ч холбоогүй” гэж санагддаггүй гэж үү? Гэхдээ энэ нь холбоотой юу? (Тийм.) Сатан хүмүүсийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг вэ? Хүмүүсийн амьдралд байнга тулгардаг зүйлээс өөр бусдыг нь бид ярихгүй. Та нар генийн тухай сонссон уу? Та нар бүгд энэ нэр томьёог сайн мэднэ, тийм үү? Генийг шинжлэх ухаанаар дамжуулан нээсэн үү? Ген нь хүмүүст юу авчирдаг вэ? Тэдгээр нь хүний бие махбод бол ер бусын зүйл гэдгийг хүмүүст мэдрүүлдэггүй гэж үү? Энэ сэдвийг хөндөх үед, ялангуяа зарим сониуч хүн энэ талаар илүү их мэдэхийг хүсдэг, эсвэл илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсдэггүй гэж үү? Эдгээр сониуч хүмүүс энэхүү сэдэв дээр эрч хүчээ төвлөрүүлэх бөгөөд завтай байх үедээ энэ тухай илүү их дэлгэрэнгүй судлахын тулд янз бүрийн номоос болон интернетээс мэдээлэл хайна. Шинжлэх ухаан гэж юу вэ? Шуудхан хэлбэл, шинжлэх ухаан бол хүний сонирхдог зүйлс, мэддэггүй зүйлс, хүнд Бурханы хэлээгүй зүйлс болон хүний илрүүлэхийг хүсдэг нууцуудын тухай төсөөлөл, эсвэл онол юм. Шинжлэх ухааны цар хүрээ юу вэ? Энэ нь бүх зүйлийг хамардаг гэж хэлж болох юм, гэхдээ хүн шинжлэх ухаанд хэрхэн ханддаг вэ? Бүхнийг судалгаанд ашигладаг, тийм үү? Түүний нарийн учрыг болон хуулийг судалдаг ба дараа нь эргэлзээтэй онолуудыг гаргаж ирдэг, тэгээд хүн бүхэн, “Энэ эрдэмтэд үнэхээр мундаг! Тэд маш ихийг мэддэг ба эдгээр зүйлийг ойлгоход хэчнээн их мэдлэг шаардагддаг билээ!” гэж боддог. Тэд тэр хүмүүсийг маш их биширдэг, тийм үү? Шинжлэх ухааныг судалдаг хүмүүсийн хувьд ямар төрлийн үзэл бодол баримталдаг вэ? Тэд бүх зүйлийг судлахыг, өөрсдийн сонирхсон салбар дахь нууцлаг зүйлсийг судлахыг хүсдэггүй гэж үү? Үүний эцсийн үр дүн юу вэ? Зарим нь хүний таамаглалаас ирдэг, зарим нь хүний туршлагаас дүгнэж гаргадаг, бас зарим нь мөн хүний туршлага юм уу түүхэн болон цаад шалтгааны ажиглалт дээр үндэслэн дүгнэж гаргадаг. Тийм үү? Иймээс шинжлэх ухаан хүмүүст юу авчирсан вэ? Шинжлэх ухаан хүмүүст авчирдаг зүйл нь, материаллаг ертөнц дээрх зүйлийг харах боломжийг л хүмүүст олгож, гагцхүү хүний сониуч занг л хангадаг; гэхдээ энэ нь бүх зүйлийг захирдаг Бурханы хуулийг харах боломжийг хүнд олгодоггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олж байгаа мэт санагддаг боловч тэдгээр хариулт нь будилмаар бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамжийг буюу хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөөр хязгаарлахад хүргэх сэтгэл ханамжийг л авчирдаг. Хариултуудаа шинжлэх ухаанаас авсан гэж хүн итгэдэг бөгөөд ямар нэг асуудал гарах үед тэд шинжлэх ухааны үзэл санаанд үндэслэн үүнийг баталж, хүлээн зөвшөөрөхөөр оролддог. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, уруу татагдан, цаашид Бурханыг мэдэж, Бурханд шүтэн мөргөх зүрх сэтгэлгүй болдог ба бүх зүйл Бурханаас ирдэг, хүн Бурханаас хариулт авах ёстой гэдэгт итгэхээ больдог. Тийм биш гэж үү? Хүн шинжлэх ухаанд хэдий чинээ их итгэнэ, төдий чинээ гажууд болж, шинжлэх ухаан юуг ч шийдэж чадна, судалгаа юуг ч шийдэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан оршин байдагт итгэдэггүй; тэр ч байтугай Бурханыг олон жилийн турш дагасан зарим хүн хүртэл нянг шохоорхон судлахаар, эсвэл асуудлын хариултыг олохын тулд зарим нэг мэдээллийг хайдаг. Тийм хүн асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй ба маш олон асуудлыг шийдэхийн тулд шинжлэх ухааны үзэл санаа, мэдлэг юм уу шинжлэх ухааны хариултад найддаг; харин тэд Бурханд найддаггүй, Бурханыг эрж хайдаггүй. Ийм хүмүүс Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаг уу? (Үгүй.) Тэр ч бүү хэл, шинжлэх ухааныг судлах арга замаар Бурханыг судалж шинжлэхийг хүсдэг хүмүүс ч байдаг. Жишээлбэл, асар их үерийн дараа бүхээг ирж зогссон газрыг судлахаар явсан шашны олон шинжээч бий. Тэд бүхээгийг харсан боловч бүхээгний харагдах байдлаас Бурханы оршин тогтнолыг хараагүй. Тэд зөвхөн үлгэр домог, түүхэнд итгэдэг бөгөөд энэ нь шинжлэх ухааны судалгаа болоод материаллаг ертөнцийг судалсных нь үр дүн юм. Хэрвээ чи материаллаг зүйлсийг судлах юм бол, микробиологи, одон орон, газарзүй байх нь хамаагүй, Бурхан оршин байдаг, эсвэл Бурхан бүх зүйлийг захирдаг гэж хэлэх үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгвэл шинжлэх ухаан хүнд юу авчирдаг вэ? Энэ нь хүнийг Бурханаас холдуулдаггүй гэж үү? Энэ нь Бурханыг судлах боломжийг хүмүүст олгож байгаа биш гэж үү? Энэ нь хүмүүсийг, Бурханы оршин тогтнолын талаар илүү их эргэлзээтэй болгож байгаа биш гэж үү? (Тийм.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Хүмүүсийг, Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, үүнд итгэхгүй болгохын төлөө Сатан хүмүүсийг хууран мэхэлж, мэгдүүлэхээр шинжлэх ухаанаар батлагдсан дүгнэлтүүдийг ашиглан, хүмүүсийн зүрх сэтгэлийг барихаар хоёрдмол утгатай хариултуудыг ашигладаггүй гэж үү? (Тийм.) Ийм учраас энэ бол хүмүүсийг завхруулдаг Сатаны арга замуудын нэг гэж хэлдэг.

   3. Сатан хүнийг завхруулахдаа уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай

   Уламжлалт соёлын нэг хэсэг гэж тооцогддог олон зүйл байдаг уу? (Тийм.) Энэхүү уламжлалт соёл нь юу гэсэн үг вэ? Энэ нь өвөг дээдсээс өвлөгдөн ирдэг гэж зарим нь хэлдэг, энэ бол нэг тал нь. Гэр бүлүүд, үндэстэн ястны бүлгүүд, хүн төрөлхтөн хүртэл анхнаасаа өнөөдрийг хүртэл өөрсдийн амьдралын хэв маяг, ёс заншил, хэллэг, дүрэм журмыг өвлүүлсэн ба эдгээр зүйл хүмүүсийн бодолд суусан. Хүмүүс тэдгээрийг амьдралд дутагдаж болшгүй зүйл, сахин мөрдөх ёстой дүрэм журам, хүний амь гэж үздэг бөгөөд өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн учраас эдгээр зүйлийг өөрчлөх юм уу хаяхыг хэзээ ч хүсдэггүй. Күнз, Мэнзээс өвлөгдөн ирсэн, эсвэл Хятадын Даосизм болон Күнзийн сургаалын хүмүүст зааж сургасан зүйлс гэх мэтийн уламжлалт соёлын өөр талууд байдаг ба энэ нь хүн бүрийн голд нь ортол тэдний нэг хэсэг болсон байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Уламжлалт соёл юуг агуулдаг вэ? Энэ нь хүмүүсийн тэмдэглэдэг баяр ёслолыг агуулдаг уу? Жишээлбэл, Хаврын Баяр, Дэнлүүний Баяр, Бунхан Шүүрдэх Өдөр, Луут Завины Наадам, мөн түүнчлэн Сүнсний Баяр, Намрын Дунд Сарын Баяр. Тэр ч бүү хэл, зарим гэр бүл, ахмадуудыг тодорхой насанд хүрэхэд, эсвэл хүүхдүүдийг нэг сартай болоход, мөн 100 хоногтой болоход нь тэмдэглэдэг. Эдгээр нь бүгд уламжлалт баяр юм. Эдгээр баярын цаад шалтгаан нь уламжлалт соёлоос бүрддэггүй гэж үү? Уламжлалт соёлын гол цөм юу вэ? Энэ нь Бурханд шүтэн мөргөхтэй хамаатай юу? Энэ нь хүмүүст үнэнийг хэрэгжүүл гэж хэлэхтэй хамаатай юу? Хүмүүсийн хувьд Бурханд тахил өргөж, Бурханы тахилын ширээ рүү очиж, Түүний сургаалыг хүлээн авдаг ямар нэгэн баяр байдаг уу? Иймэрхүү баяр байдаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ бүх баяраар хүмүүс юу хийдэг вэ? Орчин үеийн хүмүүс тэдгээрийг идэж, ууж, зугаацах шалтаг гэж үздэг. Эдгээр уламжлалт соёлын ард байгаа эх сурвалж юу вэ? Эдгээр уламжлалт соёл хэнээс үүсэлтэй вэ? (Сатанаас.) Энэ нь Сатанаас үүссэн. Эдгээр уламжлалт баярын ард Сатан хүнд зарим зүйлийг аажмаар суулгаж байдаг, эдгээр зүйл нь юу вэ? Хүмүүст өвөг дээдсийг нь сануулж байх, энэ нэг нь мөн үү? Жишээлбэл, Бунхан Шүүрдэх Баярын үеэр хүмүүс булшнуудыг цэгцэлж, өвөг дээдсүүддээ тахил өргөдөг тул хүмүүс өвөг дээдсээ мартахгүй. Түүнчлэн Луут Завины Наадам зэргийг ашиглан Сатан хүмүүст эх оронч байхыг сануулж байдаг. Намрын Дунд Сарын Баярын тухайд ямар вэ? (Гэр бүлийн цугларалт.) Гэр бүлийн цугларалтын цаад шалтгаан юу вэ? Яагаад цугларах ёстой вэ? Сэтгэл хөдлөлөөрөө ярилцаж, холбогдох явдал. Мэдээж, Цагаан Сарын Битүүний орой, эсвэл Дэнлүүний Баярыг тэмдэглэж байх нь хамаагүй, нэлээд олон янзын хэллэг байдаг. Эдгээр хэллэг нэг бүр нь хүнд Сатаны суулгасан нэг төрлийн гүн ухаан, үзэл санаа бөгөөд ингэснээр тэд Бурханаас холдож, Бурхан байдгийг мэдэхгүй болж, өвөг дээдсээ юм уу Сатаныг тахиж шүтдэг, эсвэл бие махбодын идэж уух, зугаацах шалтаг болдог. Энэ бүх баярыг тэмдэглэх бүрд Сатаны бодол, үзэл санаа хүмүүсийн оюун ухаанд өөрийн мэдэлгүй гүн суудаг. Хүмүүс дунд эргэм, эсвэл арай ахимаг насанд хүрэх үед Сатаны эдгээр бодол, үзэл санаа зүрх сэтгэлд нь аль хэдийн гүн үндэслэсэн байдаг. Цаашлаад хүмүүс зөв ч бай, буруу ч бай эдгээр үзлийг огтхон ч ялган салгалгүйгээр, юу ч үлдээлгүйгээр дараагийн үеийнхэндээ дамжуулахын тулд аль байдгаараа хичээдэг. Тийм биз дээ? (Тийм.) Эдгээр уламжлалт соёл болон баяр наадам хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Та нар мэдэх үү? (Хүмүүс эдгээр уламжлалын дүрэм журамд хязгаарлагдаж, хүлэгддэг болохоор тэдэнд Бурханыг эрж хайх ямар ч цаг зав, эрч хүч байдаггүй.) Энэ бол нэг тал нь. Жишээлбэл, хүн бүхэн Цагаан Сар тэмдэглэж байхад хэрвээ чи тэмдэглээгүй бол гуниглахгүй гэж үү? Чиний баримталдаг ямар нэгэн цээр байдаг уу? “Би Цагаан Сар тэмдэглэсэнгүй. Цагаан Сарын энэ өдөр муухай байлаа; энэ жил бүхэлдээ муу байх болов уу” гэж чамд санагдахгүй гэж үү? Чи бага зэрэг түгшиж, айхгүй гэж үү? Өвөг дээдэстээ олон жил тахил өргөөгүй зарим хүмүүс ч байдаг ба талийгаач өөрсдөөс нь мөнгө гуйж байна гэж гэнэт зүүдэлдэг, тэгвэл тэдэнд ямар санагдах вэ? “Энэ талийгаачид зарцуулах мөнгө хэрэгтэй нь хэчнээн өрөвдөлтэй вэ! Би тэдний төлөө хэдэн цаасан мөнгө шатаая, тэгэхгүй бол арай л болохгүй. Хэрвээ би хэдэн цаасан мөнгө шатаахгүй бол амьд хүмүүс бидэнд ямар нэгэн төвөг учирч магад, гай зовлон хэзээ тохиолдохыг хэн хэлж чадах билээ?” Тэдний зүрх сэтгэлд айдас болон санаа зовнилын энэхүү багахан үүл үргэлж байх болно. Хэн тэдэнд ийм санаа зовнилыг өгдөг вэ? (Сатан.) Сатан үүнийг хүнд авчирдаг. Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны аргуудын нэг биш гэж үү? Чи цочролд орж, түүнд буулт хийж, захирагдах хүртэл тэр чамайг хянаж, сүрдүүлж, хүлэхийн тулд янз бүрийн арга барил, шалтаг ашигладаг; Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны арга юм. Хүмүүс үргэлж сул дорой байх үедээ, эсвэл нөхцөл байдлыг бүрэн дүүрэн мэдэхгүй байх үедээ санамсаргүйгээр ямар нэгэн мунхаг зүйл хийдэг, өөрөөр хэлбэл, тэд өөрийн эрхгүй Сатанд булаагдаж, өөрийн эрхгүй ямар нэгэн зүйлийг хийдэг ба юу хийж байгаагаа мэддэггүй. Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны арга юм. Цаашлаад одоо ч гэсэн гүн үндэслэсэн соёлын уламжлалаасаа салах дургүй, тэдгээрийг орхиж чаддаггүй нэлээд олон хүн байдаг. Тэд ялангуяа сул дорой, идэвхгүй байх үедээ эдгээр баяр наадмыг тэмдэглэхийг хүсдэг бөгөөд Сатантай уулзаж, Сатаныг дахин сэтгэл хангалуун байлгахыг хүсдэг, үүгээр дамжуулан тэд өөрсдийгөө тайвшруулдаг. Эдгээр уламжлалт соёлын цаана юу байна вэ? Сатаны хар гар нүднээс далдуур удирдан залж байгаа юу? Сатаны ёрын муу уг чанар аливааг оролдож, захирч байгаа юу? Сатан энэ бүх зүйлийг удирдан залж байгаа юу? (Тийм.) Хүмүүс уламжлалт соёлд амьдарч, эдгээр уламжлалт баярыг тэмдэглэх үед иймэрхүү орчинд Сатанд хууртагдаж, завхруулагддаг бөгөөп тэд Сатанаар завхруулагдахдаа баяртай байдаг гэж хэлж болох уу? (Болно.) Энэ бол та бүхний хүлээн зөвшөөрдөг, мэддэг зүйл юм.

   4. Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг тухай

    Та нар “мухар сүсэг” гэдэг нэр томьёог мэднэ, тийм үү? Мухар сүсэг, уламжлалт соёлын хооронд давхацсан төстэй байдал байдаг боловч бид тэдгээрийн талаар өнөөдөр ярихгүй, харин оронд нь Би хамгийн түгээмэл тулгардаг: мэргэ төлгө, мэргэлэх, сан тавих, Буддаг шүтэх зэргийн талаар хэлэлцэх болно. Зарим хүн мэргэ төлгө тавьдаг, бусад нь Буддаг шүтэж, сан тавьдаг, бас зарим нь бусдаар заяа төөргөө мэргэлүүлж, нүүр царайныхаа онцлогийг уншуулан заяа төөргөө мэргэлүүлдэг. Та нарын хэчнээн нь өөрсдийн заяа төөргийг мэргэлүүлж, нүүр царайгаа уншуулж байсан бэ? Энэ нь ихэнх хүмүүсийн сонирхдог зүйл, тийм үү? (Тийм.) Яагаад тэр вэ? Заяа төөргөө мэргэлүүлэх болон мэргэ төлгөнөөс хүмүүс ямар ач тус хүртдэг вэ? Тэд үүнээс ямар сэтгэл ханамж олж авдаг вэ? (Сониуч зан.) Ердөө сониуч зан уу? Миний бодлоор бол тийм биш байх аа. Мэргэ төлгөний зорилго юу вэ? Яагаад үүнийг хийлгэдэг вэ? Энэ нь ирээдүйг зөгнөхийн тулд биш гэж үү? Зарим хүн ирээдүйг зөгнөхийн тулд өөрсдийн нүүр царайг уншуулдаг, зарим нь азтай байх уу, үгүй юу гэдгээ үзэхийн тулд ингэдэг. Зарим хүн гэрлэлт нь ямар байхыг мэдэхийн тулд үүнийг хийдэг, гэтэл зарим нь ирэх жил ямар зол завшаан авчрахыг харахын тулд хийдэг. Зарим хүн өөрсдийнх нь болон хүү, охидынх нь хэтийн ирээдүй ямар байхыг мэдэхийн тулд нүүр царайгаа уншуулдаг, бизнес эрхэлдэг зарим хүн хэр их мөнгө олохоо мэдэхийн тулд үүнийг хийдэг бөгөөд ингэснээр тэд юу хийх ёстой талаараа зарим нэг удирдамж авч чадах юм. Энэ нь ердөө л сониуч хүслээ хангахын тулд байдаг уу? Хүмүүс нүүр царайгаа уншуулах юм уу иймэрхүү төрлийн зүйл хийх үед энэ нь тэдний ирээдүйн ашиг тусын төлөө байдаг ба энэ бүхэн өөрсдийнх нь хувь заяатай нягт холбоотой байдаг гэж тэд итгэдэг. Энэ юмнууд нь хэрэгтэй юу? (Үгүй.) Яагаад энэ нь хэрэггүй вэ? Тэр талаар бага зэрэг мэдэх нь сайн зүйл биш гэж үү? Гай зовлон хэзээ тохиолдохыг мэдэхэд чамд энэ нь тусална, ингээд урьдаас мэдэж байвал чи үүнээс зайлсхийж чадна, тийм үү? Хэрвээ сайн мэргэлүүлчихвэл тэднээр арга зам заалгаж болно, ингэснээр чи ирэх жил азтай сайн байж, бизнес эрхлээд баяжиж магадгүй юм. Эдгээр зүйл хэрэгтэй юу? Гэхдээ эдгээр зүйл хэрэгтэй эсэх нь бидэнтэй холбоогүй учраас бид өнөөдөр энэ тухай нөхөрлөхгүй; бидний хэлэлцүүлэг энэ агуулга болон сэдвийг хамардаггүй. Сатан хүнийг завхруулахдаа мухар сүсгийг хэрхэн ашигладаг вэ? Заяа төөрөг нь ирээдүйд ямар байхыг, урдах зам нь ямар байхыг мэдэх гэсэндээ хүмүүс мэргэ төлгө, нүүр царай унших, заяа төөрөг мэргэлэх гэх мэт зүйлсийн талаар мэддэг, гэхдээ хүний мэдэхийг хүсдэг эдгээр зүйлийг чухамдаа хэний гар хянадаг вэ? (Бурханы гар.) Бурханы гар хянадаг. Эдгээр аргыг ашиглахдаа Сатан хүмүүсийг юу мэдээсэй гэж хүсдэг вэ? Хүний заяа төөргийг урьдаас мэддэг, эдгээр зүйлийг мэддэг бас хянадаг гэдгээ хүмүүст хэлэхийн тулд Сатан нүүр царай унших болон заяа төөрөг мэргэлэх аргыг ашиглахыг хүсдэг. Сатан энэ боломжийг ашиглан, хүмүүсийг хянахын тулд эдгээр аргыг ашиглахыг хүсдэг, ингэвэл хүмүүс түүнд сохроор итгэж, үг бүрийг нь дуулгавартай дагах юм. Жишээлбэл, чи нүүр царайгаа уншуулах үед, хэрвээ үзмэрч нүдээ аниад сүүлийн хэдэн арван жилд чамд тохиолдсон бүхнийг тов тодорхой хэлэх юм бол чамд ямар санагдах вэ? Чамд гэнэтхэн, “Үнэхээр зөв! Би өөрийнхөө өнгөрсөн явдлыг өмнө нь хэнд ч, хэзээ ч хэлж байгаагүй, тэр яаж мэдэв ээ? Би үнэхээр биширч байна!” гэж санагдах болно. Сатаны хувьд чиний өнгөрснийг мэдэх нь тийм ч хэцүү биш, тийм үү? Бурхан чамайг өнөөдрийг хүртэл залж чиглүүлсэн бөгөөд Сатан ч бас хүмүүсийг өнөөдрийг хүртэл завхруулж, цаг ямагт чамайг дагасан. Чиний хэдэн арван жилийн үйл явдал Сатаны хувьд авч хэлвэл юу ч биш бөгөөд эдгээр зүйлийг мэдэх нь мөн хэцүү биш. Сатаны хэлсэн бүхэн үнэн зөв гэдгийг мэдэх үедээ чи зүрх сэтгэлээ түүнд өгч байгаа бус уу? Ирээдүй болон заяа төөргөө чи түүний хяналтад орхиж байгаа бус уу? Тэр даруйдаа зүрх сэтгэл чинь түүнийг гэсэн хүндлэл, хүндэтгэлийг мэдрэх бөгөөд зарим хүний сүнсийг хүртэл Сатан аль хэдийн булаасан байдаг. Тэгээд чи үзмэрчээс даруйхан ийнхүү асууна: “Би дараа нь юу хийх ёстой вэ? Ирэх жил би юунаас зайлсхийх ёстой вэ? Би юу хийх ёсгүй вэ?” Тэгэхэд тэр, чи тийшээ явах ёсгүй, тэрийг хийх ёсгүй, тийм өнгийн хувцас бүү өмс, ийм ийм газрууд руу очих ёсгүй, ийм зүйлсийг илүү их хийх ёстой… гэж хэлэх болно. Чи түүний хэлсэн бүхнийг зүрх сэтгэлдээ нэн даруй хүлээн авахгүй гэж үү? Чи үүнийг Бурханы үгээс ч илүү хурдан цээжлэх болно. Яагаад үүнийг маш хурдан цээжилнэ гэж? Учир нь чи аз хийморийн төлөө Сатанд найдахыг хүснэ. Энэ үед зүрх сэтгэлийг чинь тэр булаагаагүй гэж үү? Түүний хэлсэн бүхэн биелбэл чи түүн дээр буцаж очоод дараа жил ямар зол завшаан авчрахыг олж мэдэхийг хүснэ биз дээ? (Тийм.) Чи Сатаны хий гэж хэлсэн бүхнийг хийж, зайлсхий гэж хэлсэн бүхнээс зайлсхийнэ, чи түүний хэлсэн бүхнийг дуулгавартай дагахгүй гэж үү? Төд удалгүй чи түүний тэвэрт орж, төөрч, түүний хяналтад орох болно. Түүний хэлдэг бүхэн үнэн гэж итгэдэг учраас, мөн тэр чиний өнгөрсөн амьдралыг, одоогийн амьдралыг болон ирээдүйд юу болох тухай мэддэг гэж чи итгэдэг учраас ийм зүйл тохиолддог. Сатан иймэрхүү аргаар хүмүүсийг хяналтдаа оруулдаг юм. Гэхдээ бодит байдал дээр хүнийг үнэндээ хэн хянадаг вэ? Сатан биш, харин Бурхан Өөрөө юм. Зүгээр л энэ тохиолдолд Сатан мэдлэггүй хүмүүсийг болон материаллаг ертөнцийг л хардаг хүмүүсийг өөрт нь итгэж, найддаг болгохын тулд арга заль ашигласан юм. Ингэснээр тэд Сатаны атганд орж, үг бүрийг нь дуулгавартай дагах болно. Хүмүүс Бурханд итгэж, дагахыг хүсэх үед Сатан тэдэнд зөвшөөрөх үү? Сатан зөвшөөрөхгүй. Энэ нөхцөл байдалд хүмүүс үнэхээр Сатаны атганд орж байна уу? (Тийм.) Тэгвэл Сатаны иймэрхүү зан авир үнэхээр ичгүүргүй гэж бид хэлж болох уу? (Болно.) Яагаад бид тэгж хэлж байна вэ? Эдгээр нь луйврын шинжтэй агаад хуурч мэхлэх арга барил юм. Сатан ичгүүргүй бөгөөд бүх зүйлийг нь хянадаг, хувь заяаг нь хянадаг гэж хүмүүст буруугаар бодогдуулан, мэдлэггүй хүмүүсээр өөрийгөө бүрэн дуулгавартай дагуулдаг. Тэр ердөө ганц хоёрхон өгүүлбэрээр л хүнийг хуурч төөрөгдүүлдэг бөгөөд төөрөгдөж мэгдсэндээ хүмүүс түүний өмнө бөхийдөг. Тэгвэл чамайг өөртөө итгүүлэхийн тулд Сатан ямар төрлийн арга ашиглаж, юу гэж хэлдэг вэ? Жишээлбэл, танай гэр бүлд хэдэн хүн байдгийг чи Сатанд хэлээгүй байхад танай гэр бүлд хэдэн хүн байгааг болон эцэг эх, үр хүүхдүүдийн чинь насыг тэр хэлдэг. Эхэндээ чамд сэжиг, эргэлзээ байсан бол үүнийг сонссоны дараа арай илүү үнэмшилтэй санагдахгүй гэж үү? Дараа нь Сатан, саяхнаас ажил чинь хэчнээн хэцүү байсныг, дарга нар чинь чамайг ердөө сайшаадаггүй ба үргэлж чиний эсрэг ажиллаж байгаа гэх мэтийг хэлдэг. Түүнийг сонсоод чи “Яг үнэн! Саяхнаас ажил дээр аятайхан биш байгаа” гэж бодно. Ингээд чи Сатанд арай их итгэнэ. Дараа нь тэр чамайг хуурахын тулд өөр нэг зүйлийг хэлэн, чамайг бүр ч их итгүүлнэ. Ийм байдлаар, бага багаар өөрийн мэдэлгүй чи түүнийг цаашид эсэргүүцэж, сэжиглэх тэнхээгүй болох болно. Сатан чамайг хуурахын тулд ердөө шалихгүй хэдэн заль мэх, бүр аар саархан заль мэх ашигладаг. Чамайг хуурахын зэрэгцээ төөрөгдүүлж, юу хийхээ мэдэхгүй болгож орхиод, түүний үг бүрийг дуулгавартай дагахад хүргэдэг. Энэ бол хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг “мэргэн, гарамгай” арга бөгөөд чи өөрийн эрхгүй урхинд нь орж, түүнд уруу татагддаг. Эхлээд Сатан хүмүүсийн төсөөлөлд сайн гэж итгэдэг цөөн хэдэн зүйлийг чамд хэлдэг ба дараа нь тэр чамд юу хийхийг, юунаас зайлсхийхийг хэлдэг, ингээд л чи өөрийн эрхгүй тэр замаар алхаж эхэлдэг. Нэгэнт чи тэр замаар явсан бол энэ нь чиний хувьд гай тотгор л болох болно; чи Сатаны хэлсэн зүйлийг, юуг хий гэж хэлснийг нь бодох бөгөөд өөрийн мэдэлгүйгээр түүнд эзэмдүүлнэ. Яагаад энэ вэ? Учир нь хүнд үнэн байхгүй болохоор Сатаны сорилт, уруу таталтыг эсэргүүцэх тэнхээгүй байдаг. Сатаны ёрын муу болон зальжин, хорлонтой тулгарахаараа хүн тун мэдлэггүй, нялх балчир, сул дорой байдаг, тийм үү? Энэ нь хүнийг завхруулдаг Сатаны арга замуудын нэг биш гэж үү? (Мөн.) Хүн өөрийн эрхгүй бага багаар Сатаны янз бүрийн арганд хууртагдаж, мэхлэгддэг, учир нь хүнд эерэг болон сөрөг зүйлийг ялгах чадвар байхгүй. Хүнд энэхүү биеийн хэмжээ болон Сатаныг ялах чадвар байхгүй.

  5. Хүнийг завхруулахдаа Сатан нийгмийн чиг хандлагыг хэрхэн ашигладаг тухай

    Нийгмийн чиг хандлага хэзээ эхэлсэн бэ? Тэдгээр нь шинэ үзэгдэл үү? Сатан хүмүүсийг завхруулж эхлэхэд гарч ирсэн гэж хэлж болох юм. Нийгмийн чиг хандлага юуг агуулдаг вэ? (Хувцаслалт болон нүүр будалтын хэв маяг.) Энэ бол хүмүүсийн дандаа харилцдаг зүйл. Хувцаслалтын хэв маяг, загвар, чиг хандлага, энэ бол аар саар тал. Өөр зүйл бий юу? Хүмүүсийн дандаа ярьдаг түгээмэл хэллэг бас тооцогдох уу? Хүмүүсийн хүсдэг амьдралын хэв маяг тооцогдох уу? Хүмүүсийн дуртай хөгжмийн одод, алдартнууд, сэтгүүл, романууд тооцогдох уу? (Тийм.) Та нарын хувьд эдгээр чиг хандлагын аль тал нь хүмүүсийг завхруулж чадах вэ? Эдгээр хандлагын аль нь та нарын сэтгэлийг хамгийн их татдаг вэ? Зарим хүн: “Бид бүгд тодорхой насанд хүрсэн, жар, дал эсвэл ная орчим насандаа байна, бид эдгээр чиг хандлагыг дагадаггүй, тэдгээр нь цаашид бидний сэтгэлийг тийм ч их татахаа больсон” гэж хэлдэг. Энэ нь зөв үү? Бусад нь: “Бид алдартнуудыг дагадаггүй, тэр нь хориод насныхны хийдэг зүйл; бид бас загварлаг хувцас өмсдөггүй, тэр нь гангалах дуртай хүмүүсийн хийдэг зүйл” гэдэг. Тэгвэл эдгээрийн аль нь та нарыг завхруулах чадвартай вэ? (Түгээмэл хэллэг.) Эдгээр үг хүмүүсийг завхруулж чадах уу? Би ганц нэгийг дурдая, “Мөнгө дэлхийг эргүүлдэг” гэдэг нь хүмүүсийг завхруулж чадах уу, үгүй юу гэдгийг та нар харж болно; энэ нь чиг хандлага уу? Энэ нь та нарын дурдсан загварлаг хувцас болон тансаг хоолны чиг хандлагатай харьцуулахад хамаагүй дор биш гэж үү? “Мөнгө дэлхийг эргүүлдэг” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтний дунд, бүх нийгэмд зонхилдог. Энэ нь хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн бөгөөд тэдний зүрх сэтгэлд нялзаагдсан учраас чиг хандлага мөн гэж хэлж болно. Хүмүүс энэ түгээмэл хэллэгийг хүлээн зөвшөөрдөггүй байснаа үүнд дасаж эхэлсэн, цаашид тэд бодит амьдралтай харилцах үедээ үүнийг аажмаар үг дуугүй зөвшөөрч, үүний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд эцэст нь үүнд өөрсдийн зөвшөөрлийн тамгыг дарсан. Энэ нь Сатан хүнийг завхруулах үйл явц биш гэж үү? Магадгүй хүмүүс энэ түгээмэл хэллэгийг ижил түвшинд ойлгодоггүй байх, гэхдээ өөрсдийнх нь эргэн тойронд тохиолдсон зүйл болон хувийн туршлага дээрээ үндэслээд хүн бүхэнд энэ түгээмэл хэллэгийн талаар өөр өөр түвшний тайлбар болон нотолгоо байгаа, тийм үү? Хүн энэ түгээмэл хэллэгийн талаар хэр их туршлагатайгаас үл хамааран, хэн нэгний зүрх сэтгэлд үүний үзүүлэх сөрөг нөлөө юу вэ? Та нарыг бүгдийг нь оролцуулаад энэ дэлхий дээрх хүмүүсийн зан чанараас зарим нэг зүйл харагдаж байдаг. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгийг шүтэх явдал юм. Үүнийг хэн нэгний зүрх сэтгэлээс гаргахад хэцүү юу? Тун хэцүү байх аа! Сатан хүнийг гүн гүнзгий завхруулсан нь харагдаж байна! Тэгвэл Сатан иймэрхүү чиг хандлагыг ашиглан хүмүүсийг завхруулсны дараа энэ нь тэдэн дээр хэрхэн илэрдэг вэ? Ямар ч мөнгөгүйгээр энэ дэлхий дээр амьдарч чадахгүй мэт, бүр нэг өдөр ч боломжгүй мэт санагддаггүй гэж үү? Хүн хэдий чинээ баян байна, байр суурь нь төдий чинээ өндөр байдаг, бас төдий чинээ хүндтэй байдаг. Ядуу хүмүүсийн нуруу бөхийдөг байхад баячууд өндөр байр суурийг эдлэн, ихэмсэг, бардам зогсож, чанга ярьж, биеэ тоон амьдардаг. Энэхүү түгээмэл хэллэг олон чиг хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө олохын тулд ямар ч төлөөс төлдөг биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө олохын төлөө өөрсдийн нэр хүнд, жудгийг золиосолдоггүй гэж үү? Мөнгөний төлөө олон хүн, үүргээ биелүүлж, Бурханыг дагах боломжоо алддаггүй гэж үү? Энэ нь хүмүүсийн хувьд гарз хохирол биш гэж үү? (Мөн.) Сатан иймэрхүү арга болон энэ нэг л түгээмэл хэллэгээр хүнийг ийм түвшинд хүртэл завхруулсан байна, түүний санаа зорилго нь ёрын муу биш гэж үү? Энэ нь хорлонтой заль мэх биш гэж үү? Чи энэхүү түгээмэл хэллэгийг эсэргүүцэхээс эхлээд эцэст нь үнэн гэж хүлээн зөвшөөрөх хүртэл зүрх сэтгэл чинь Сатаны атганд бүрмөсөн ордог ба тиймээс чи өөрийн эрхгүй үүгээр амьдарч эхэлдэг. Энэ түгээмэл хэллэг нь ямар түвшинд хүртэл чамд нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг, үнэнийг мэдэж байж болох ч үүнийг даган мөрдөх чадалгүй байдаг. Чи Бурханы үгийг тодорхой мэдэж байж болох ч төлөөс төлөхийг хүсдэггүй, төлөөс төлөхийн тулд зовохыг хүсдэггүй. Үүний оронд, чи харин ч эцсээ хүртэл Бурханы эсрэг явахдаа өөрийн ирээдүй болон хувь заяаг золиослох болно. Бурхан юу хэлэх нь хамаагүй, юу хийх нь хамаагүй, чамайг гэсэн Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, агуу гэдгийг хэр их ухаардаг чинь хамаагүй, чи эцсээ хүртэл зөрүүдлэн энэ түгээмэл хэллэгийн төлөө төлөөс төлөх болно. Өөрөөр хэлбэл, энэхүү түгээмэл хэллэг чиний үйлдэл болон бодлыг аль хэдийн хянадаг бөгөөд чи энэ бүхнийг хаяхын оронд хувь заяагаа энэ түгээмэл хэллэгээр хянуулахыг илүүд үзнэ. Хүн ингэж үйлдэж, тэднийг энэ түгээмэл хэллэг хянаж, аргандаа оруулдаг. Энэ нь Сатан хүнийг завхруулж байгаагийн үр нөлөө биш гэж үү? Сатаны гүн ухаан болон завхарсан зан чанар зүрх сэтгэлд чинь үндэслэж байгаа хэрэг бус уу? Чи ингэж хийх юм бол Сатан зорилгодоо хүрсэн бус уу? (Тийм.) Сатан ийм маягаар хүнийг завхруулж байгааг чи харав уу? Чи үүнийг мэдэрч чадах уу? (Үгүй.) Чи үүнийг хараагүй, бас мэдрээгүй. Чи Сатаны ёрын мууг эндээс харсан уу? Сатан цаг ямагт, хаа сайгүй хүнийг завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралын эсрэг хамгаалах боломжгүй болгож, хүнийг арчаагүй болгодог. Санаандгүй байхад чинь, чамд юу тохиолдож байгааг анзаараагүй байхад чинь Сатан өөрийн үзэл санааг, өөрийн бодлыг болон өөрөөс нь гардаг ёрын муу зүйлийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээр зүйлийг бүрэн хүлээн зөвшөөрсний дараа ч гэсэн эсэргүүцхийг мэддэггүй. Тэд эдгээр зүйлийг эрдэнэс мэт нандигнадаг, эдгээр зүйлд захирагдаж, өөрсдөөр нь тоглоход хүргэдэг ба Сатан хүнийг ийнхүү улам гүн завхруулдаг.

 Хүнийг завхруулахдаа Сатан энэ хэдэн аргыг ашигладаг. Хүнд мэдлэг болон шинжлэх ухааны онолууд байдаг, хүн уламжлалт соёлын нөлөөнд амьдардаг ба хүн бүр уламжлалт соёлыг өвлөгч юм. Хүн Сатанаас өөрт нь өгсөн уламжлалт соёлыг зайлшгүй үргэлжлүүлж, мөн Сатаны өгсөн нийгмийн чиг хандлагад нийцүүлэн үйлддэг. Хүн Сатанаас салшгүй байж, цаг үргэлжид Сатаны хийж буй бүхэнтэй хамтран ажиллаж, түүний хүнд өгсөн зальжин, их зан, хорон санаа, ёрын мууг хүлээн авдаг. Хүн Сатаны эдгээр зан чанарыг эзэмшиж эхэлснийхээ дараа энэ хүн төрөлхтний дунд болон энэ дэлхий дээр амьдрахдаа жаргалтай байдаг уу, эсвэл гаслантай байдаг уу? (Гаслантай.) Яагаад тэгж хэлж байна вэ? (Учир нь хүн эдгээр зүйлд хүлэгдсэн бөгөөд үүн дотор гашуунаар тэмцдэг.) Зарим хүн нүдний шил зүүсэн, маш мэдлэгтэй юм шиг харагддаг байж болох юм; тэр хэзээ ч өндөр дуугаар ярьдаггүй, үргэлж цэцэн цэлмэг, бодлоготой байж, мөн ахимаг насныхаа улмаас олон зүйлийг туулж, маш их туршлагажсан байдаг; тэр том, жижиг хэрэг явдлуудын талаар нарийвчлан ярих чадвартай ба хэлсэн зүйл нь бат үндэслэлтэй байдаг; мөн аливаа зүйлсийн үнэн, худал болон учир шалтгааныг үнэлэх цогц онолтой байдаг; тэр ч байтугай, хүний өнцгөөс харахад түүний үйлдэл, гадаад төрх, биеэ авч явах байдал, жудаг, хүн чанар зэрэг бүх тал ямар ч алдаа дутагдалгүй байж болох юм. Ийм хүн ялангуяа өнөөгийн нийгмийн чиг хандлагыг дагадаг ба хүмүүст хэзээ ч хоцрогдсон гэж бодогддоггүй. Хэдийгээр энэ хүн ахимаг байсан ч цаг үеэсээ хэзээ ч хоцордоггүй бөгөөд суралцахад хэзээ ч хөгшиддөггүй. Гадна талдаа хэн ч түүнээс дутагдал олж чадахгүй, гэхдээ дотроо тэр Сатанаар бүрэн дүүрэн, бүрмөсөн завхруулагдсан байдаг. Гаднаа буруу зүйл юу ч үгүй, эелдэг, боловсон агаад мэдлэг болон тодорхой ёс суртахууныг эзэмшсэн, зудагтай, мөн түүний мэддэг зүйлс нь залуу хүмүүсийн мэддэгтэй харьцуулахуйц байдаг. Гэхдээ түүний уг чанар болон мөн чанарын тухайд гэвэл, энэ хүн Сатанаас огт ялгаагүй бөгөөд бүхэл бүтэн амьд загвар нь юм. Энэ нь Сатан хүнийг завхруулсны “үр жимс” билээ. Миний хэлсэн зүйл та нарыг шархлуулж магадгүй, гэхдээ энэ нь бодит баримт юм. Хүний сурдаг мэдлэг, ойлгодог шинжлэх ухаан, нийгмийн чиг хандлагад нийцэхээр сонгодог арга барил нь бүгд хүнийг завхруулдаг Сатаны хэрэгсэл юм. Энэ нь туйлын үнэн. Тиймээс хүн Сатанаар бүрэн завхруулагдсан зан чанар дотор амьдарч, Бурханы ариун байдал юу болохыг, эсвэл Бурханы мөн чанар юу болохыг мэдэх ямар ч боломжгүй байдаг. Үүний учир нь гаднаа хүн, хүнийг завхруулдаг Сатаны эдгээр зүйлээс ямар ч алдаа дутагдал олж чаддаггүй; гадна талаас нь харахад хүний үйлдэлд ямар нэг хэвийн бус байдал байдаггүй. Хүн бүхэн хэвийн байдлаар ажиллаж, энгийн амьдралаар амьдардаг; тэд ном сонинг ердийнхөөрөө уншиж, хэвийн байдлаар суралцаж, ярьдаг; тэр ч байтугай зарим хүн бүр гадна талдаа ёс суртахуунтай байж сурдаг бөгөөд тэд мэндчилж, эелдэг, ёсорхуу байж, бусдыг ойлгож, хүнд нөхөрсөг хандаж, бусдад тусархаг, өглөгч байж, эсвэл бусдад уцаарлахаас зайлсхийж, бусдыг ашиглахаас зайлсхийж чаддаг. Гэсэн хэдий ч завхарсан сатанлаг зан чанар нь хүний дотор гүн үндэслэсэн байдаг; энэхүү мөн чанарыг гадаад талын хичээл чармайлтанд найдсанаар өөрчилж чадахгүй. Хүн энэхүү мөн чанарын улмаас Бурханы ариун байдлыг мэдэх чадваргүй байдаг бөгөөд хэдийгээр Бурханы ариун байдлын мөн чанар хүнд нээлттэй байдаг ч хүн үүнийг ноцтойгоор авч үздэггүй. Учир нь, Сатан хүний мэдрэмж, санаа, бодол, үзэл санааг янз бүрийн аргаар бүрмөсөн эзэмджээ. Энэхүү эзэмшил болон завхрал нь түр зуурын эсвэл тохиолдлынх биш; энэ нь цаг ямагт, хаа сайгүй байдаг. Тиймээс Бурханд гурав, дөрвөн жилийн турш—бүр тав, зургаан жилийн турш итгэсэн олон хүн—үнэт эрдэнэсээс зуурч байгаа мэт одоо ч гэсэн Сатаны суулгасан эдгээр үзэл санаа, бодолтой зууралдсаар байдаг. Хүн Сатаны уг чанараас ёрын муу, биеэ тоосон, хорлонтой зүйлсийг хүлээн авсан учраас хүмүүсийн хоорондын харилцаанд байнгын маргаан, цэц булаалдах явдал, таарамжгүй байдал зайлшгүй байдаг. Энэ нь Сатаны биеэ тоосон уг чанарын үр дүнд бий болдог. Хэрвээ Сатан хүнд эерэг зүйл өгсөн бол—жишээлбэл, хэрвээ хүний хүлээн зөвшөөрсөн уламжлалт соёлын Күнз, Даосизмийн сургаал нь сайн зүйл байсан бол—тэдгээр зүйлийг хүлээн авсаны дараа адилхан төрлийн хүмүүс бие биетэйгээ сайн харилцаатай байж чадах учиртай. Тэгвэл адилхан зүйлийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн хооронд яагаад тийм асар их хуваагдал байдаг юм бэ? Яагаад тэр вэ? Учир нь эдгээр зүйл Сатанаас ирдэг бөгөөд Сатан хүмүүсийн дунд хуваагдал үүсгэдэг. Сатаны зүйлс өнгөн талдаа хэчнээн сүртэй, агуу харагдах нь хамаагүй хүнд авчирдаг, хүнээр амьдран харуулуулдаг зүйл нь бүгд биеэ тоосон байдал болон зальжин, ёрын муу уг чанар юм. Тийм биш гэж үү? Дүр эсгэхдээ авьяаслаг, баялаг мэдлэгтэй, эсвэл гэр бүлийн боловсрол сайтай хүний хувьд завхарсан сатанлаг зан чанараа нуух нь хэцүү байх болно. Өөрөөр хэлбэл, гаднаа дүр эсгэхдээ хэчнээн авьяаслаг байх нь хамаагүй, эсвэл чи тэднийг ариун хүн гэж бодсон ч бай, төгс гэж бодсон ч бай, тэнгэрэлч гэж бодсон ч бай, эсвэл тэднийг хэчнээн ариун гэж бодсон ч бай хамаагүй, нүднээс далдуур тэдний амьдрал ямар байдаг вэ? Тэдний зан чанарын илэрхийллээс чи ямар мөн чанарыг харах вэ? Чи Сатаны ёрын муу уг чанарыг харах нь эргэлзээгүй. Ингэж хэлж болох уу? (Болно.) Жишээлбэл, та нарын дэргэд байгаа, сайн гэж чиний бодож байсан хүн, чиний бишрэн шүтдэг байсан хүнийг авч үзье. Одоогийн биеийн хэмжээгээрээ чи тэднийг юу гэж бодох вэ? Эхлээд чи, ийм төрлийн хүнд хүн чанар байгаа эсэхийг, тэр үнэнч эсэхийг, түүнд хүмүүсийн төлөө гэсэн жинхэнэ хайр байгаа эсэхийг, түүний үг болон үйлдэл нь бусдыг босгон байгуулж, тусалж байгаа эсэхийг харах уу? (Үгүй.) Тэгвэл түүний харуулж байгаа сайхан сэтгэл, хайр, эсвэл сайн сайхан гээч нь яг үнэндээ юу вэ? Энэ нь бүгд худлаа, энэ нь бүгд хуурамч байдал. Нүднээс далдуур энэхүү хуурамч байдалд ёрын муу далд зорилго байдаг: Энэ нь бусдаар түүнийг шүтэн бишрүүлж, шүтээн нь болгох явдал юм. Та нар үүнийг тодорхой харж байна уу? (Тийм.)

   Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг аргууд нь хүнд юу авчирдаг вэ? Ямар нэгэн эерэг зүйл байдаг уу? Эхлээд, хүн сайн мууг хооронд нь ялгаж чадах уу? Чи хар даа, энэ дэлхий дээр агуу хүн ч бай, сэтгүүл ч бай, тэдний хэлдэг сайн, муу гээч нь үнэн зөв үү? Тэр нь зөв үү? Үйл явдал болон хүнийг үнэлэх тэдний үнэлгээ шударга уу? Үүнд үнэн бий юу? Энэ дэлхий эсвэл хүн төрөлхтөн, үнэний стандартад үндэслэн эерэг, сөрөг зүйлсийг үнэлдэг үү? (Үгүй.) Хүмүүст яагаад тийм чадвар байдаггүй вэ? Хүн маш их мэдлэгийг сурсан ба шинжлэх ухааны талаар маш ихийг мэддэг, тэдний чадвар хангалттай их биш гэж үү? Яагаад тэд эерэг, сөрөг зүйлсийг хүртэл хооронд нь ялгаж чаддаггүй вэ? Яагаад энэ вэ? (Учир нь хүнд үнэн байхгүй; шинжлэх ухаан болон мэдлэг нь үнэн биш.) Сатаны хүмүүст авчирдаг бүхэн нь ёрын муу, завхрал бөгөөд үүнд үнэн, амь, зам байдаггүй. Сатан хүнд ёрын муу болон завхрал авчирдаг байхад түүнд хайр байгаа гэж чи хэлж чадах уу? Хүнд хайр байдаг гэж хэлж чадах уу? Зарим хүн: “Таны буруу, ядуу дорой юм уу орон гэргүй хүмүүст тусалдаг олон хүн дэлхий даяар байдаг. Тэд сайн хүмүүс биш гэж үү? Түүнчлэн сайн үйл хийдэг буяны байгууллагууд байдаг, тэдний хийдэг бүх ажил нь сайны төлөө биш гэж үү?” хэмээн хэлдэг. Тэгвэл тэрний талаар бид юу хэлэх вэ? Сатан хүнийг завхруулахын тулд олон өөр арга болон онолыг ашигладаг; тэрээр хүнийг завхруулах нь зүгээр л нэг тодорхойгүй ухагдахуун уу? Үгүй, тодорхойгүй биш. Сатан ч бас зарим нэгэн бодитой зүйл хийдэг, мөн энэ дэлхийд болон нийгэмд нэг төрлийн үзэл санаа, онол дэвшүүлдэг. Гүрэн улс болгонд, эрин үе болгонд тэр нэг төрлийн онол дэвшүүлж, хүмүүст зарим үзэл санааг суулгадаг. Эдгээр үзэл санаа болон онол нь аажмаар хүмүүсийн зүрх сэтгэлд үндэслэдэг ба дараа нь хүмүүс эдгээр онол болон үзэл санааны дагуу амьдарч эхэлдэг; тэд өөрийн мэдэлгүйгээр Сатан болдоггүй гэж үү? Хүмүүс Сатантай нэг болохгүй гэж үү? Хүмүүс Сатантай нэг болох үед, эцэстээ Бурханд хандах тэдний хандлага ямар болдог вэ? Бурханд хандах Сатаны хандлагатай адилхан биш гэж үү? Хэн ч үүнийгээ зөвшөөрч зүрхэлдэггүй, тийм үү? Энэ нь тун аймаар! Сатаны уг чанар нь ёрын муу гэж Би яагаад хэлдэг вэ? Үүнийг Сатаны хийсэн зүйл болон Сатаны илэрхийлсэн зүйлс дээр үндэслэн тодорхойлж, задлан шинжилдэг; харин Сатан бол ёрын муу гэж үндэслэлгүйгээр хэлж байгаа юм биш. Хэрвээ Би зүгээр л Сатан бол ёрын муу гэж хэлсэн бол та нар юу гэж бодох вэ? Та нар “Мэдээж Сатан бол ёрын муу” гэж бодно. Тэгвэл Би чамаас: “Сатаны ямар тал нь ёрын муу юм бэ?” гэж асууна. Хэрвээ чи: “Сатан Бурханыг эсэргүүцэж байгаа нь ёрын муу” гэж хэлбэл чи мөн л тодорхой ярьж чадахгүй байна. Одоо ийм байдлаар тодорхой ярихад, та нар Сатаны ёрын муу мөн чанарын бодит агуулгын талаар ойлголттой болсон уу? (Тийм.) Сатаны ёрын муу уг чанарыг ийм байдлаар ойлгох үед та нар өөрсдийнхөө талаар хэр их ойлгож байна вэ? Эдгээр зүйл нь холбоотой юу? (Тийм.) Энэ холбоо та нарыг хорлодог уу? (Үгүй.) Энэ нь та нарт тустай юу? (Тийм.) Энэ нь хэр тустай вэ? (Маш их тустай!) Нарийн бодитой ярь; Би хоёрдмол утгатай үг сонсохгүй. “Маш их” гэдэг нь хэр ихийг хэлж байна вэ? (Бид Бурханы үзэн яддаг зүйлийг, ямар зүйлс Бурханы эсрэг байдгийг мэднэ; бидний зүрх сэтгэл эдгээр ухагдахууны талаар арай илүү тодорхой мэдэх болсон.) Та нар хэлээрэй, Би Бурханы ариун байдлын мөн чанарын талаар нөхөрлөх үедээ Сатаны ёрын муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм ээ, шаардлагатай.) Яагаад? (Сатаны ёрын муу нь Бурханы ариун байдлыг товойлгодог.) Ингэдэг гэж үү? Энэ үг зарим талаараа зөв, өөрөөр хэлбэл, Сатаны ёрын муугүйгээр хүмүүс Бурханы ариун байдлыг мэдэхгүй байх байсан, ингэж хэлэх нь зөв. Гэхдээ, хэрвээ чи Бурханы ариун байдлыг Сатаны ёрын муу товойлгодог гэж хэлбэл, энэ нь зөв үү? Энэ дүгнэлт нь буруу. Бурханы ариун байдал бол Бурханы төрөлх мөн чанар юм; Бурхан үйл хэргээрээ дамжуулан үүнийг илэрхийлж байсан ч, энэ нь мөн л Бурханы мөн чанарын ердийн илэрхийлэл бөгөөд Бурханы төрөлх мөн чанар юм; энэ нь үргэлж оршин байсан ба Бурханд Өөрт нь бодитой байдаг боловч хүн харж чаддаггүй. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг бөгөөд ариун байдлын талаар мэддэггүй, Бурханы ариун байдлын тодорхой агуулгын талаар бүр ч мэддэггүй. Тэгвэл бид эхлээд Сатаны ёрын муу мөн чанарын тухай нөхөрлөх шаардлагатай юу? (Тийм ээ, шаардлагатай.) Зарим хүн, “Та Бурханы Өөрийн тухай нөхөрлөж байгаа, яагаад Та дандаа Сатан хүмүүсийг яаж завхруулдаг болон Сатаны ёрын муу уг чанарын талаар ярьж байгаа юм бэ?” гэх мэтийн эргэлзээг илэрхийлж магад юм. Одоо та нар эдгээр эргэлзээгээ тайлсан, тийм үү? Хүмүүс Сатаны ёрын мууг ялган таних чадвартай болох үед, үүний талаар нарийн зөв тодорхойлолттой болох үед, ёрын муугийн тодорхой агуулга, илрэл болоод ёрын муугийн эх сурвалж, мөн чанарыг тодорхой харах үед—Бурханы ариун байдлыг хэлэлцэх үед—энэ бол Бурханы ариун байдал, жинхэнэ ариун байдал мөн гэдгийг хүмүүс тодорхой ухаарч, тодорхой танин мэдэх болно. Хэрвээ Би Сатаны ёрын мууг хэлэлцэхгүй бол зарим хүмүүс нийгэм дээр болон бусдын дунд хүмүүсийн хийдэг ямар нэгэн зүйл—эсвэл энэ дэлхий дээрх ямар нэгэн зүйл нь—магадгүй ариун байдалтай холбоотой гэж андууран итгэх болно. Энэ үзэл бодол буруу биш гэж үү? (Тийм.)

   Намайг одоо Сатаны мөн чанарын талаар ингэж нөхөрлөх үед сүүлийн хэдэн жилийн туршлагаараа дамжуулан, Бурханы үгийг харж, Түүний ажлыг мэдэрч туулснаараа дамжуулан та нар Бурханы ариун байдлын талаар ямар төрлийн ойлголтод хүрсэн бэ? Та нар чөлөөтэй ярь. Чи чихэнд таатай үгийг ашиглах албагүй, зүгээр л туршлагаасаа ярь, Бурханы ариун байдал нь зүгээр л Түүний хайр уу? Зөвхөн Бурханы хайрыг л ариун гэж хэлдэг үү? Тэр нь хэтэрхий өрөөсгөл байна, тийм үү? Бурханы хайраас гадна та нарын харсан Бурханы мөн чанарын өөр талууд байдаг уу? (Тийм. Бурхан найр наадам, баяр ёслол, ёс заншил, мухар сүсгийг жигшдэг; энэ нь ч бас Бурханы ариун байдал юм.) Бурхан бол ариун, тиймээс Тэр эдгээр зүйлийг жигшдэг, энэ нь ийм утгатай биз дээ? Тэгвэл Бурханы ариун байдал гэж чухамдаа юу вэ? Бурханы ариун байдалд ямар ч бодитой агуулга байдаггүй, Тэр зөвхөн аливаа зүйлсийг жигшдэг үү? Зүрх сэтгэлдээ та нар, “Эдгээр ёрын муу зүйлийг үзэн яддаг учраас Бурхан бол ариун гэж хэлж болно” хэмээн бодож байна уу? Энэ нь таамаг биш үү? Энэ нь таамаглал болон магадлал биш гэж үү? Бурханы мөн чанарыг ойлгох тухайд гэвэл хамгийн их цээртэй зүйл юу вэ? (Бодит байдлыг орхиж хоосон сургаал ярих явдал.) Энэ нь хамгийн цээртэй зүйл юм. Өөр зүйл байна уу? (Таамаг ба төсөөлөл.) Энэ нь ч бас тун хүчтэй цээр. Яагаад таамаг болон төсөөлөлийг ашигладаггүй вэ? Өөрийн таамаглаж, төсөөлдөг зүйлийг чи үнэхээр харсан уу? Тэдгээр нь Бурханы жинхэнэ мөн чанар уу? (Үгүй.) Өөр юу цээртэй вэ? Бурханы мөн чанарыг дүрслэхийн тул сайхан сонсогдох баахан үгийг зүгээр л тоочих нь цээртэй юу? (Тийм.) Энэ нь хөнгөн хуумгай, утгагүй яриа биш гэж үү? Магадлал болон таамаг нь утгагүй зүйл, мөн зүгээр л сайхан сонсогдох үгийг сонгох нь ч мөн адил. Хоосон магтаал ч бас утгагүй зүйл, тийм үү? Хүмүүс ийм утгагүй зүйл ярихыг Бурхан сонссоны дараа таашаадаг уу? (Үгүй, Тэр тэгдэггүй.) Үүнийг сонсохдоо Тэр тавгүйтдэг! Бурхан бүлэг хүмүүсийг залж чиглүүлж, авардаг бөгөөд энэ бүлэг хүмүүс Түүний үгийг сонссоныхоо дараа юу гэснийг нь хэзээ ч ойлгодоггүй. Хэн нэгэн хүн: “Бурхан сайн уу?” гэж асууж магад, тэгвэл тэд “Сайн!” гэж хариулна. “Хэр сайн юм бэ?” “Маш, маш сайн!” “Бурхан хүнийг хайрладаг уу?” “Тийм!” “Хэр их? Чи үүнийг дүрсэлж чадах уу?” “Маш их хайрладаг! Энэ нь далайгаас гүн, тэнгэрээс өндөр!” Энэ нь утгагүй яриа биш гэж үү? Энэ утгагүй яриа нь дөнгөж сая та нарын хэлсэн “Бурхан Сатаны завхарсан зан чанарыг үзэн яддаг, тиймээс Бурхан бол ариун” гэж хэлсэнтэй төстэй бус уу? (Тийм.) Дөнгөж сая хэлсэн зүйл чинь утгагүй биш гэж үү? Утгагүй ярианы дийлэнх нь хаанаас гардаг вэ? (Сатанаас.) Утгагүй ярианы дийлэнх нь хүмүүсийн хариуцлагагүй байдал болон Бурханыг үл хүндлэх явдлаас гардаг. Ингэж хэлж болох уу? Чамд ямар ч ойлголт байгаагүй атал чи утгагүй зүйл ярьсан, энэ нь хариуцлагагүй байгаа хэрэг биш үү? Энэ нь Бурханыг үл хүндлэх явдал биш гэж үү? Чи бага зэргийн мэдлэг сурч, бага зэргийн таамаглал, бага зэргийн логик ойлгодог болсон, үүнийгээ хэрэглэсэн бөгөөд цаашлаад Бурханыг мэдэхдээ хэрэглэсэн. Үүнийг сонсоод Бурхан тавгүйтэхгүй гэж үү? Та нар яаж эдгээр аргыг ашиглаад Бурханыг мэдэхээр оролдож байна бэ? Тэр нь эвгүй сонсогдохгүй байна гэж үү? Тиймээс Бурханыг мэдэх тухай ярихдаа хүн маш болгоомжтой байх ёстой; мэдэж байгаа чинээгээрээ л ярь. Үнэн, бодитойгоор ярь, ёсорхуу дүр бүү үзүүл, бүү зусард; Бурханд энэ нь хэрэггүй бөгөөд иймэрхүү зүйл Сатанаас гардаг. Сатаны зан чанар нь биеэ тоосон ба Сатан хэт магтуулж, сайхан үг сонсох дуртай байдаг. Хүмүүс өөрсдийн сурсан сайхан сонсогддог бүх үгийг жагсааж, Сатаны төлөө ашиглавал Сатан сэтгэл хангалуун, баяртай байх болно. Харин Бурханд энэ нь хэрэггүй; Бурханд бялдуучлал, зусардалт хэрэггүй, мөн утгагүй зүйл ярьж, Түүнийг сохроор магтахыг Тэр хүмүүсээс шаарддаггүй. Бодит байдалтай нийцэхгүй магтаал болон зусардалтыг Бурхан жигшдэг, бүр сонсох ч үгүй. Иймээс зарим хүний хэлсэн зүйл зүрх сэтгэлд нь байгаа зүйлтэй тохирохгүй байж, Бурханыг сохроор магтах үед, мөн Бурханд сохроор тангараг өргөж, хайхрамжгүйгээр Түүнд залбирах үед Бурхан огтхон ч сонсдоггүй. Чи хэлсэн зүйлийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Хэрвээ чи мэдэхгүй бол мэдэхгүй гэж хэл; хэрвээ мэдэж байгаа бол үүнийгээ бодитой байдлаар илэрхийл. Одоо, Бурханы ариун байдлын бодит агуулгын тухайд та нарт тодорхой ойлголт байна уу? (Тэрслүү байдлаа харуулах үед, гэм буруутай байх үед Бурханы шүүлт, гэсгээлт над дээр ирдэг, тэндээс Бурханы ариун байдлыг харсан. Миний хүсэлтэй нийцэхгүй орчин нөхцөлтэй тулгарах үедээ би эдгээр зүйлийн талаар залбирч, Бурханы хүслийг эрж хайсан, Бурхан намайг Өөрийн үгээр гэгээрүүлж, залж чиглүүлэхэд би Бурханы ариун байдлыг харсан.) Үүнийг чи өөрийн туршлагаас мэдэрсэн, тийм үү? (Хүн Сатанаар завхруулагдаж, хорлогдож ийм байдалтай болсон хэдий ч биднийг аврахын тулд Бурхан бүхий л төлөөсийг төлснийг би Бурханы ярьсан зүйлээс харсан. Үүнээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Ингэж ярих нь бодитой бөгөөд энэ нь жинхэнэ мэдлэг юм. Энэ талаар ямар нэг өөр ойлголт байна уу? (Миний ойлголт зөв үү, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Еваг хуурч нүгэл үйлдүүлэхээр Сатаны хэлсэн үг болон Эзэн Есүсийг сорьсон сорилтоос би Сатаны ёрын мууг хардаг. Адам, Ева хоёрт юу идэж, юу идэж болохгүйг хэлсэн Бурханы үгээса уу? (Миний ойлголт зөв үү, үгүй юу гэдги найдвартай гэдгийг хардаг; үүнээс би Бурханы ариун байдлыг хардаг.) Энэ хүмүүсийн хэлснийг та нар сонсоод хэнийх нь үгэнд харьцангуй их Амен гэж хэлэх вэ? Хэний нөхөрлөл бидний өнөөдрийн нөхөрлөж байгаа сэдэвтэй илүү ойр, илүү бодитой байсан бэ? Сүүлийн эгчийн нөхөрлөл ямар байсан бэ? (Сайн.) Та нар түүний хэлсэн зүйлд Амен гэж хэлсэн, түүний хэлсэн зүйл яг байндаа туссан уу? (Энэ эгчийн дөнгөж сая хэлсэн үгээс би Бурханы үг бол шулуухан, тун тодорхой байдаг, энэ нь Сатаны тойруу үгтэй огтхон ч адилгүй гэдгийг сонссон. Би үүнээс Бурханы ариун байдлыг харлаа.) Энэ нь үүний нэг хэсэг. Энэ нь зөв уу? (Тийм.) Тун сайн. Энэ хоёр удааны нөхөрлөлөөс ямар нэгэн зүйлийг олж авсан байна гэдгийг чинь Би харж байна, гэхдээ та нар үргэлжлүүлэн мэрийх хэрэгтэй. Учир нь Бурханы мөн чанарыг ойлгох нь маш гүн гүнзгий хичээл юм; энэ нь ганцхан шөнийн дотор ойлгож авч, цөөхөн хэдэн үгээр тодорхой ярьж болдог зүйл биш.

    Хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарын бүх тал, мэдлэг, гүн ухаан, хүмүүсийн бодол, үзэл санаа, хувийн талууд нь Бурханы мөн чанарыг мэдэхэд тэдэнд асар их саад болдог; иймээс эдгээр сэдвийг сонсох үед зарим сэдэв нь та нарын түвшнээс давсан, зарим сэдвийг нь та нар ойлгохгүй, харин зарим сэдвийг нь та нар үндсэндээ бодит байдалтай нийцүүлж чадахгүй байж магад юм. Ямартай ч өнөөдөр Би та нарын ойлголтыг сонсож, зүрх сэтгэлдээ та нар Бурханы ариун байдлын талаар Миний хэлсэн, нөхөрлөсөн зүйлийг хүлээн зөвшөөрч эхэлж байгааг мэдлээ. Та нарын зүрх сэтгэлд Бурханы ариун байдлын мөн чанарыг ойлгох хүсэл нахиалж эхэлж байгааг Би мэдлээ. Намайг бүр илүү баярлуулж байгаа зүйл бол та нарын зарим нь Бурханы ариун байдлын талаарх мэдлэгээ дүрслэхийн тулд аль хэдийн хамгийн энгийн үгийг ашиглаж чадаж байна. Хэдийгээр энэ үг нь тун энгийн агаад үүнийг Би өмнө нь хэлж байсан боловч та нарын олонхын зүрх сэтгэлд энэ нь хараахан зөвшөөрөгдөөгүй, эсвэл сэтгэгдэл төрүүлээгүй байсан. Гэсэн хэдий ч, та нарын зарим нь эдгээр үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан нь нэлээд сайн, Энэ эхлэл нь нэлээд сайн. Өөрсдийн гүн гүнзгий гэж бодож байгаа сэдэв дээр—эсвэл өөрсдийн хязгаараас давсан сэдвүүд дээр—та нар илүү их тунгаан бодож, бүр илүү олон нөхөрлөл хийнэ гэдэгт Би найдаж байна. Та нарын хязгаараас давсан тэр асуудлуудын хувьд та нарт илүү их удирдамж өгөх хүн байх болно. Зөвхөн та нар одоо өөрсдийн хүрч чадах зүйлсийн талаар илүү их нөхөрлөл хий, тэгэхэд Ариун Сүнс ажиллаж, та нарт илүү ихийг ойлгуулах болно. Бурханы мөн чанарыг ойлгох болон Бурханы мөн чанарыг мэдэх нь хүмүүсийн амийн оролтод дээд зэргийн ач холбогдолтой. Та нар үүнийг үл ойшоон, тоглоом мэт үзэхгүй гэж Би найдаж байна, учир нь Бурханыг мэдэх нь хүний Бурханд итгэх итгэлийн суурь, мөн үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх түлхүүр билээ. Хэрвээ хүн Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал дунд амьдардаг бол үнэний өнгөц утгын дагуу үйлдэж, амьдарсан ч гэсэн тэдний хувьд хэзээ ч аврал хүртэх боломжгүй байх болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй бол итгэл чинь бүхэлдээ хий хоосон бөгөөд ямар ч бодит байдлыг агуулдаггүй. Ойлгосон уу? (Ойлголоо.) Бидний нөхөрлөл өнөөдөр ингээд дууслаа. (Бурханд талархъя!)
About Төгс хүчит Бурханыг шүтэн мөргөе

Pellentesque penatibus, sed rutrum viverra quisque pede, mauris commodo sodales enim porttitor. Magna convallis mi mollis, neque nostra mi vel volutpat lacinia, vitae blandit est, bibendum vel ut. Congue ultricies, libero velit amet magna erat. Orci in, eleifend venenatis lacus.

You Might Also Like

0 意見:

Post a Comment